Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/03693

 

 

 

 

 

 

 

 

 

 

20** 08 17 ***1/ШШ20**/03693

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, **-р хороо, Үйлдвэр туул гудамж *** байрны *** тоотод оршин суух, О-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, **-р хороо, **р хороолол, энэбишийн гудамж **р байрны ** тоотод хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүрэг, **-р хороо, *** байрны ** тоотод оршин суух, М,

хариуцагч- Чингэлтэй дүүрэг, **р хороо, **р дөчин мянгат **р байрны **тоотод оршин суух, П нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 138,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М,

Хариуцагч Б.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ж.

 

Хариуцагч А.М хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.О нь Б.П, А.М нарт холбогдуулан 2020 оны *** дугаар сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 90,000,000 төгрөг, зээлийн хүүд 48,600,000 төгрөг, нийт 138,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б.П, А.М нартай 2020 оны *** дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 90,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 202**оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Гэрээний дагуу зээлдэгч А.Мд 11,470,000 төгрөгийг бэлнээр, А.Мгийн хадам ээжийн дансанд 25,630,000 төгрөг, 52,900,000 төгрөгийг Б.Пын М ХХК-ийн данс уруу тус тус шилжүүлж гэрээгээс хүлээсэн үүргээ биелүүлсэн байдаг.

Гэтэл Б.П, А.М нар гэрээгээс хүлээсэн үүргээ **жил 2 сарын хугацаанд буюу нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хэтрүүлж, байгаа тул 2020 оны *** дугаар сарын 02-ны өдрөөс хойш сарын 4.5 хувиар хүүг тооцож 12 сараас бодож зээлийн хүүд 48,600,00 төгрөгийг үндсэн зээлд 90,000,000 төгрөг нийт 138,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тодорхойлсон.

2. Хариуцагч Б.П шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан 2020-***-9-ний өдрийн 3662 дугаартай зээлийнг гэрээний үүргийг шаардаж хариуцагч нараас зээл 90,000,000 төгрөг, зээлийн хүүд 48,600,000 төгрөгийг нийт 138,600,000 төгрөгийг шаарджээ.

Гэтэл нэхэмжлэгч Ж.О бид нарын хооронд ямар ч зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд миний ажиллуулдаг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн **р хороонд үйл ажиллагаа явуулдаг Дон нэртэй шөнийн клубт нэхэмжлэгч Ж.О нь ***0 сая төгрөгийн хөрөнгө оруулах замаар хамтран харилцан ашигтай ажиллахаар тохиролцсоны дагуу энэхүү харилцаа эхэлсэн юм. Хамтран ажиллах буюу хөрөнгө оруулалт хийхдээ Ж.О нь зээлийн гэрээ байгуулах замаар хийнэ гэхэд миний зүгээс ажлаа үр дүнтэй шуурхай явуулах нь чухал байсан тул хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан боловч үнэн хэрэгтээ энэ харилцаа зээлийн харилцаа биш хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах, хэн хэндээ ашиг хүртээх зорилготой тохиролцоо байсан юм. Хамтран ажиллах явцад Ж.О нь хөрөнгө оруулна гэж тохиролцсон хөрөнгөө бүрэн оруулаагүйгээс болж түүнд ногдол ашиг хуваарилах, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон бөгөөд энэ тухай бид түүнд биеэр, утсаар, цахим байдлаар хэд хэдэн удаа мэдэгдэхэд хариу өгөөгүй бөгөөд өнөөдөр шүүхэд зээлийн гэрээний үүрэг хүүгийн хамт шаардаж нэхэмжлэл гаргасанд гайхаж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.**т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухай хуульчилж өгсөн. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж, түүний хүүг мөн шаардах эрхгүй гэж үзэж байна. Харин мөн хуулийн 56.5-т энэ хуулийн 56.**т заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар хуульчилж өгсөн бөгөөд хариуцагч Б.П миний зүгээс дээрх хамтран ажиллах харилцаагаа дуусгавар болгож шилжүүлсэн хөрөнгийг нь буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ /хх-48/.

 

3. Хариуцагч Б.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа Ж.О, Б.П, А.М нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр 65,000,000 төгрөгийг олгосон, үлдэгдэлийг нь тохиролцсоны дагуу олгоно гэдэг тохиролцоо байдаг. Үүнийг нь нотариат гэрчилсэн байдаг. Энэ нь зээлийн гэрээ биш бааранд хөрөнгө оруулалт хийх замаар ашиг хүртье гэсэн тохиролцоо хийгдсэн. Зээлийн гэрээний дагуу Б.П нэг ч төгрөг аваагүй. Б.Пын үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ийн данс руу 52,900,000 төгрөгийг хийсэн гэж нэхэмжлэлд дурдсан боловч тийм үйлдэл байхгүй. Б.П зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээгээр тохирсон мөнгө авсан зүйл байхгүй. Мын данс руу яагаад мөнгө орсон байна вэ гэхээр гүйлгээний утга нь дандаа баарны засварт гэсэн байдаг. Баарны засвар хийж бааранд мөнгө оруулсан тохиролцоог харуулж байгаа юм.

Б.Пын тухайд зээлийн гэрээ байгуулсан, гэхдээ зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг хүлээж аваагүй. М ХХК-ийн данс руу орсон мөнгийг дансны хуулгаар хэдэн төгрөг орсон гэдэг нь тогтоогдоно. Б.Пын тухайд хэрэв зээл авсан гэж үзэж байгаа бол 52,900,000 төгрөгийг Б.П яаж авсан байх вэ гэдэг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нэхэмжлэгч өөрөө тодорхойлж чадахгүй байна. М ХХК-ийн данс руу хийнэ гэсэн тохиролцоо зээлийн гэрээнд байгаа юу. Зээлийн гэрээгээр буцаан төлөх дансыг тохиролцсон боловч Б.Пд хэрхэн яаж олгох талаар байхгүй. Б.Пын хадам ээжийн данс руу мөнгө хийсэн зүйл байхгүй. Б.П нэг ч төгрөг хүлээж аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

4. Нотлох баримтын тухайд

 

4а. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Н.Мөнхсүлдийг томилсон итгэмжлэл /хх-4/, Ж.О, Б.П, А.М нарын 2020 оны ***-р сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /хх-5/, Ж.Оын Хаан банкны 50****2870 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6-13, **-16/, Ж.Оын Хаан банкны ********396 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-14/, 2022 оны **р сарын **-ний өдрийн зээлийн гэрээнд баталгаа гаргах тухай Ж.О, А.М нарын гарын үсэгтэй /хх-52/ зэрэг баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

4б. Хариуцагч Б.Пын хариу тайлбар /хх-48/, хариуцагч Б.Пын төлөөлөгчөөр Ч.Нг томилсон итгэмжлэл /хх-72/, хариуцагч А.Мгаас 2022-****-ний өдрийн огноотой зээлийн гэрээнд баталгаа гаргах тухай баримт /хх-52/ зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.О нь Б.П, А.М нарт холбогдуулан 2020 оны ***-р сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 90,000,000 төгрөг, хүү 48,600,000 төгрөг, нийт 138,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ Б.П, А.М нартай 2020 оны *** дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, 90,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 202**оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 4.5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч А.Мд 11,470,000 төгрөгийг бэлнээр, түүний хадам ээжийн дансанд 25,630,000 төгрөг, 52,900,000 төгрөгийг Б.Пын М ХХК-ийн данс руу тус тус шилжүүлсэн боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ **жил 2 сарын хугацаагаар хэтрүүлж байгаа тул 2020 оны *** дугаар сарын 02-ны өдрөөс хойш сарын 4.5 хувиар хүүг тооцож 12 сараас бодож зээлийн хүүд 48,600,00 төгрөгийг үндсэн зээлийн 90,000,000 төгрөг, нийт 138,600,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч А.М, Б.П нарт холбогдуулан гаргасан 138,600,000 төгрөг гаргуулах тухай Ж.Оын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Мд 20** оны 03 дугаар сарын 6-ны өдөр гардуулан өгч /хх-34/, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан /хх-35/ боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар ямар нэгэн тайлбар хүсэлт гаргаагүй байна.

 

Хариуцагч А.Мгийн хариу тайлбар гаргах хугацаа 20** оны 03 дугаар сарын 20ы өдөр дууссан байх боловч тэрээр шүүхэд 20** оны 5 дугаар сарын 0**ний өдөр зээлийн гэрээнд баталгаа гаргасан талаарх **хуудас баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагч А.Мгийн нотлох баримтаар гаргасан зээлийн гэрээнд баталгаа гаргах тухай баримт нь 2022-****-ний өдрийн огноотой, зээлдэгч А.М нь зээлдүүлэгч Ж.Отай байгуулсан 2020 оны ***-р сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн 90,000,000 төгрөгөөс 45,000,000 төгрөгийг дангаар хариуцан төлөх бөгөөд 33,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, 12,000,000 төгрөгийг бэлнэ мөнгө хэлбэрээр гардаж авсан, зээлдэгч дээрх хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн төлбөр дээр 2020 оны ***-р сарын 9-ний өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсны дагуу сарын 4,5 хувийн хүү, мөн төлөлтийг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж тооцон төлнө, энэхүү баримт бичиг нь 2020 оны ***-р сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний салшгүй хэсэг байна гэжээ /хх-52/.

 

4. Хариуцагч Б.П нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ бид нарын хооронд ямар ч зээлийн эрх зүйн харилцаа үүсээгүй, миний ажиллуулдаг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн **р хороонд үйл ажиллагаа явуулдаг Дон нэртэй шөнийн клубт нэхэмжлэгч Ж.О нь ***0 сая төгрөгийн хөрөнгө оруулах замаар хамтран харилцан ашигтай ажиллахаар тохиролцсоны дагуу энэхүү харилцаа эхэлсэн, хамтран ажиллах буюу хөрөнгө оруулалт хийхдээ Ж.О нь зээлийн гэрээ байгуулах замаар хийнэ гэхэд миний зүгээс ажлаа үр дүнтэй шуурхай явуулах нь чухал байсан тул хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан боловч үнэн хэрэгтээ энэ харилцаа зээлийн харилцаа биш хөрөнгө оруулах замаар хамтран ажиллах, хэн хэндээ ашиг хүртээх зорилготой тохиролцоо байсан.

Хамтран ажиллах явцад Ж.О нь хөрөнгө оруулна гэж тохиролцсон хөрөнгөө бүрэн оруулаагүйгээс болж түүнд ногдол ашиг хуваарилах, цаашид хамтран ажиллах боломжгүй болсон бөгөөд энэ тухай бид түүнд биеэр, утсаар, цахим байдлаар хэд хэдэн удаа мэдэгдэхэд хариу өгөөгүй бөгөөд өнөөдөр шүүхэд зээлийн гэрээний үүрэг хүүгийн хамт шаардаж нэхэмжлэл гаргасанд гайхаж байна. Зээлийн гэрээний дагуу Б.П нэг ч төгрөг аваагүй, түүний үйл ажиллагаа явуулдаг М ХХК-ийн данс руу 52,900,000 төгрөгийг хийсэн гэж байгаа боловч нотлогдохгүй, М компаний данс руу мөнгөний гүйлгээний утга нь дандаа баарны засварт гэсэн байгаа тул засвар хийж бааранд хөрөнгө оруулсан тохиролцоог харуулж байна, Б.П зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээгээр бодитоор мөнгө хүлээж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар зохигч талуудын хооронд 2020 оны *** дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр ***0,000,000 төгрөгийг, **жилийн хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.**дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан, нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна.

 

6. Харин зээлийн гэрээний зүйл болох ***0,000,000 төгрөгөөс 90,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хариуцагч А.М 45,000,000 төгрөгийг дангаар хариуцан төлөхийг, 2020 оны ***-р сарын 9-ний өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсны дагуу сарын 4,5 хувийн хүү, мөн төлөлтийг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж тооцон төлөхөөр зээлийн баталгаа гаргасан,

хариуцагч Б.П нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дээрх хэлцлийн дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээн аваагүй гэж маргаж байх тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 28**дүгээр зүйлийн 281.**дэх хэсгийн зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 28**дүгээр зүйлийн 281.**д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Дээрх Иргэний хуулийн 28**дүгээр зүйлийн 281.**д заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020 оны *** дугаар сарын 9-ний өдрийн гэрээний дагуу 90,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Тиймээс хуульд зааснаар гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.**д зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.**д зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай тул тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн **9 дүгээр зүйлийн **9.**д зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай хийгдэх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүрэгт 90,000,000 төгрөгөөс 52,900,000 төгрөгийг хариуцагч Б.Пд шилжүүлсэн болохоо тэргүүн ээлжинд нотлох үүргийг өөрөө хүлээнэ.

 

7. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан түүний Хаан банкны 50****2870 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга баримтад шараар тодруулсан 2020-***-02-ны ***,000,000 төгрөг, 2020-***-7-ны **,000,000 төгрөг, 2020-***-8-ны 20,000,000 төгрөг, 2020-***-14-ны 2,000,000 төгрөг, 2020-***-17-ны 2,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2020-***-20-ны 4,000,000 төгрөг, 2020-***-22-ны 2,300,000 төгрөг, 2020-***-2**ны 2,000,000 төгрөг, 1,600,000 төгрөг, 2020-***-28-ны 1,000,000 төгрөг, 2020-1**24-ний 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2020-1**25-ны 6,000,000 төгрөг, 2020-**16-ны 1,000,000 төгрөг, 2020-**17-ны 1,000,000 төгрөг, 2020-****-ний 2,630,000 төгрөгийн зарлагын гүйлгээ нь oyunaas barnii baritsaanii munond, metro capital zaswarin zardal, oyunaas zaswart, oyun barnii zaswart, oyunaas butsaaw, 26 hurtel huutei zeeluulew, oyun tur zeel, bair84, oyun, oyun 4 sayiin uldegdel гэх гүйлгээний утгаар ***********, 0014**116731, ************** тоот данс руу шилжүүлсэн байна /хх-6-16/.

 

Дээрх гүйлгээ хийгдсэн ***********, 0014**116731, ************** тоот дансны эзэмшигчийг Н, М, Д нэртэй болохыг шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж, нэхэмжлэгч тал маргаагүй.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч тухайн зээлийн гэрээний үүрэгт 52,900,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагч Б.Пд шилжүүлсэн гэх байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгөө хариуцагч Б.Пд шилжүүлсэн гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.**дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Түүнчлэн талууд 2020 оны *** дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээнд зээл олгох хэлбэр, хугацааг 2020-***-02-ны өдөр ***,000,000 төгрөг, 2020-***-7-ны өдөр **,000,000 төгрөг, 2020-***-8-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн, үлдэгдэл 65,000,000 төгрөгийг зээлдэгчид хүсэлтийн дагуу 2020-***-**ны өдрийн дотор бөөнөөр болон хэсэгчлэн хүлээлгэн өгнө гэж харилцан тохирсон байна /хх-5/.

Өөрөөр хэлбэл, дээрх зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийн зээлдэгч нараас өөр бусад этгээдэд шилжүүлэх талаар дээрх гэрээгээр тохиролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгчийн зарлагын гүйлгээ хийгдсэн дансны хуулгын гүйлгээний утгаар хариуцагч Б.Пын шөнийн клубт нэхэмжлэгч Ж.О нь ***0 сая төгрөгийн хөрөнгө оруулах замаар хамтран ажиллахаар тохиролцож М компаний данс руу metro capital zaswarin zardal, oyun barnii zaswart гэх гүйлгээний утгаар мөнгө шилжүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны *** дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж, хариуцагчаа Б.П, А.М гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр зохигчдын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгөөс 52,900,000 төгрөгийг хариуцагч Б.Пд шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Пд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Хариуцагч А.Мд холбогдох шаардлагын тухайд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн ***0.**т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж тус тус зохицуулсан.

 

Хариуцагч А.М-н нотлох баримтаар гаргасан 2022-****-ний өдрийн зээлийн гэрээнд баталгаа гаргах тухай баримтаар А.М нь 2020 оны ***-р сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 45,000,000 төгрөгийг дангаар хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрч, хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн төлбөр дээр 2020 оны ***-р сарын 9-ний өдрийн зээлийн гэрээгээр тохиролцсны дагуу сарын 4,5 хувийн хүү, мөн төлөлтийг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж тооцон төлөхөөр тохиролцсон байна /хх-52/.

 

Иймд хариуцагч А.М нь 2020 оны ***-р сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд 2022 оны **р сарын **-ний өдөр баталгаа гаргаж, зээлийн гэрээний дагуу өөрийн хүлээн авсан 45,000,000 төгрөгийг дангаар хариуцан төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь 2020 оны ***-р сарын 9-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл, 12 сарын зээлийн хүүгийн төлбөрийн талаар шаардлага гаргасан тул хариуцагч А.Мгийн үндсэн зээлд хүлээн зөвшөөрсөн 45,000,000 төгрөг, зээлийн хүү 24,300,000 төгрөг /45,000,000х4,5%=2,025,000х12сар/, нийт 69,300,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

***. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.**дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 850,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мгаас 69,300,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 504,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дугаар зүйлийн 1**.1, 1**.2.2, 116, 1** дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 28**дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4-т зааснаар хариуцагч Андрей-н М /СЭ9***205**/-с 69,300,000 /жаран есөн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жамцын О /ЧЖ78071165/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 69,300,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Пд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.**д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 504,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.От олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 1**.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1** дүгээр зүйлийн 1**.4, 1**.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я