Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/03659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 0000 тоот хаягт оршин суух Богд хан бөх овогт А.С /Регистрийн дугаар ЦИ0000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 0000 тоотод байрлах МҮБ холбоо НҮТББ /нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хувийн хэргийн дугаар 00000, Регистрийн дугаар0000/-д холбогдох,

МҮБх-ны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус Их Эе хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус Их Эе-ийн хуралдааны Тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.Мыг МҮБхны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, МҮБхны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн редакцийн комиссын хурлын Редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тэргүүлэгчдийн хурлын Хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тооллогын комиссын Ээлжит бус Их-Эе-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг МҮБхны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус Их-Эе-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчА.С

нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б /үнэмлэхийн дугаар 0000/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.С миний бие МҮБхны гишүүн, холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монголын Үндэсний бөхийн дархан аварга, аваргуудын зөвлөлийн гишүүн бөгөөд МҮБхны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус Их Эе хуралдааныг хууль бусад тооцох, түүнээс гарсан тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна. МҮБх нь 1992 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллага бөгөөд өөрийн гэсэн дүрэмтэй, түүнийхээ дагуу Их эе-ийн хуралдаанаа зохион байгуулж, тэргүүн, дэд тэргүүн, цэцдийн зөвлөл, тэргүүлэгч нарыг сонгож үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өнгөрсөн цаг хугацаанд МҮБхны үндсэн дүрэм журмыг баримталдаггүй, зөрчсөн үйлдлийг 1998-2002 оны хооронд холбооны Тэргүүнээр ажиллаж байсан Р.Нямдорж гаргаж, холбооны Тэргүүний сандал ширээтэй зууралдаж, Монгол бөхийн өргөөний ашиг шимийг хууль бусаар хувьдаа хүртэх зорилгоор олон жил шүүхийн маргаан үүсгэж, үндэсний бөхийн холбооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Р.Нямдоржийн хууль бус үйлдлийг таслан зогсоож Баянзүрх дүүргийн шүүхийн 2003.02.28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2003.04.18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор МҮБхны Тэргүүн асан Р.Нямдоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, МҮБхны Цэцдийн Зөвлөлд ээлжит бус Их эе-ийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зарлан хуралдуулахыг даалгасан байдаг. Үүний дараагаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.04.26-ны өдрийн 1003 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011.11.10-ны өдрийн 715 дугаар тогтоолууд мөн гарсан ч Улсын Дээд шүүхийн 2003.07.01-ний өдрийн 403 дугаар тогтоол гарсанаас хойш МҮБхны зэлжит бус Их эе-ийг хуралдааныг хууль ёсны дагуу хийж Тэргүүнийг сонгох арга хэмжээг огт авхуулахгүйгээр 2003 оноос 2017 он хүртэл 14 жилийн хугацаанд маргаж өнгөрүүлсэн. Энэ хууль бус байдлыг таслан зогсоож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2003 оны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг гүйцэтгүүлэх тухай 483 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн МҮБхны Цэцдийн зөвлөлийг 2014.06.24-ний өдөр хуралдуулж, Их-Эе хуралдуулах ажлыг зохион байгуулах комиссыг сонгосон. Комисс Их-Эе-ийн хуралдааныг 2017.05.28-ны өдөр хуралдуулж, холбооны тэргүүнээр Л.*******ыг сонгож шүүхийн хүчин төгөлдөр 2003 оны тогтоолыг биелүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017.06.08-ны өдрийн 686 дугаар тогтоолоор дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэний дагуу улсын бүртгэлд МҮБхны тэргүүнээр Л.*******ыг 2018.04.03-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг албан ёсоор олгосон байдаг. Үүнээс хойш холбооны хууль ёсны Тэргүүнээр Л.Чсонгогдож, улсын бүртгэлд бүртгэгдсэн. МҮБхны Тэргүүн нь холбооны дүрмийн 7.16-ийн в-д Их эе, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах ба тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж даргалах бүрэн эрхийг эдэлдэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн холбооны Тэргүүн ээлжит бус Их Эе-ийн хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрхтэй этгээд юм. Тэргүүн Л.ЧМҮБхны Их Эе-ийн хуралдааныг хуралдуулах санал гаргаагүй. Гэтэл Ц.Магалжав нь зөвхөн өөрийнх нь төлөө санал өгөх боломжтой бөхчүүдийг, бусад хүмүүсийг цуглуулж, хууль бусаар Монгол Үндэсний Бөхийн холбооны Их Эе хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хийж, ээлжит бус Их-Эе-ийн хуралдааны тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.Мыг МҮБхны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, МҮБхны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоолуудыг гаргасан байна. Энэхүү 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Их-Эе-ийн хуралдаан нь МҮБхны дүрмийг илтэд зөрчсөн, бүрэн эрх бүхий этгээдээс зарлаагүй, Монгол улсын үндэсний бөхийн дархан аваргууд, аваргууд, арслангууд, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүдийг оролцуулсан хууль ёсны дагуу сонгогдсон төлөөлөгч гишүүдээс бүрдсэн хурал огт болоогүй учир уг хурлаас гарсан бүх шийдвэр хүчин төгөлдөр бус юм.А.С нь МҮБхны гишүүн, Монгол улсын Дархан аварга цолтой бөх, Цэцдийн зөвлөлийн гишүүн болохын хувьд Их эе хуралдаанд оролцох уг хуралд санал өгөх, өөрөө холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлэх, өөр бусад этгээдийг холбооны тэргүүнд нэрийг нь дэвшүүлэх, улмаар Монгол улсын Үндэсний бөхийн тамирчин, сум аймаг, улсын цолтой бөхчүүдийн эрх ашиг сонирлыг хамгаалах, төлөөлөх, холбооны тэргүүнд нэр дэвшигчийг сонгох, санал өгөх эрхийг эдлэх ёстой. Гэтэл дээрх эрхийг эдлүүлэлгүй, хууль ёсоор Их эе хуралдааныг зохион байгуулж хийгээгүй атлаа хурал хийсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн Ц.Магалжав өөрийгөө Монголын Үндэсний бөхийн хлобооны тэргүүн гэж бүртгүүлсэн нь Монгол улсын хууль, МҮБхны дүрмийг зөрчихөөс гадна МҮБхны гишүүн, Тэргүүлэгч, Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын дархан аваргаА.Сын холбооны гишүүний хувиар сонгох, сонгогдох, санал өгөх эрх, ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, МҮБхны дүрэм журмыг илтэд зөрчсөн тогтоолуудыг хүчингүй болгуулснаар МҮБх өөрийн дүрэмд заасан журмын дагуу Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, Цэцдийн зөвлөлөөс Их эе хуралдааныг зохион байгуулан МҮБхны гишүүн, Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол улсын Дархан аваргаА.С нь холбооны тэргүүнд сонгогдохоор нэрээ дэвшүүлэх, бусдын нэрийг дэвшүүлэх, тэргүүнээр сонгогдох этгээдэд санал өгөх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм.А.С нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бусад бөхчүүд, холбооны тэргүүн Л.*******ын өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, МҮБхны гишүүн, Монгол Улсын дархан аварга цолтой бөх, Цэцдийн зөвлөлийн гишүүн болохын хувьд өөрийн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн тул уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан болно. Иймд МҮБхны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус Их Эе хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус Их Эе-ийн хуралдааны Тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.Мыг МҮБхны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, МҮБхны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн редакцийн комиссын хурлын Редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тэргүүлэгчдийн хурлын Хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тооллогын комиссын Ээлжит бус Их-Эе-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг МҮБхны Тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус Их-Эе-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Саас "МҮБх НҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, үнэн бодит байдлыг гуйвуулсан байна. МҮБхны удирдлагатай холбоотой маргаан нь 2002 оноос эхтэй бөгөөд улмаар 2017 болон 2018 онуудад бөхчүүд 2 тусдаа хуралдаж, өөр өөр шийдвэрүүд гаргаж байсан удаатай. Үүнээс шалтгаалж шүүх дээр болон өөр бусад байдлаар ихээхэн маргаан өрнөж, Монгол бөхийн өргөө хаагдаж, үндэсний бөхийн барилдаан зохиогдохгүй байх хүртэл асуудал үүсэж байсан. Нэхэмжлэгч А.******* нь иргэн Л.*******ыг МҮБхны тэргүүнээр сонгосон талд голлох үүрэг гүйцэтгэж байв. Холбооны удирдах бүрэлдэхүүн 2 тал болоод байсан талцал хуваагдал нь багагүй маргаан дагуулсан ч Л.Чнь 2019 оны 9 дүгээр сард дахин холбооны удирдлагатай холбоотой асуудалд оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж, өөрийгөө холбооны тэргүүний бүртгэлээс хасуулахыг хүсэж, эзэмшиж байсан тамга тэмдгээ хүлээлгэн өгч тухайн маргаан де-факто дууссан. Ингээд МҮБхны үйл ажиллагаа элдэв маргаангүйгээр явж эхэлсэн. Олон удаагийн оролдлого, уулзалтаар хэн хэн нь хүчин чармайлт гаргаж уйгагүй ажилласны үр дүнд 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн МҮБхны ээлжит бус Их эеийн хурал зохион байгуулагдсан. Тухайн хуралд 200 гаруй төлөөлөгч оролцсон. Үүнтэй холбоотой баримт бүгд хэрэгт авагдсан. МҮБх нь үндэсний бөхийн хөгжил дэвшил үйл ажиллагааг удирддаг, бөхчүүдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахын тулд нэгдсэн. Өөрөөр хэлбэл Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар иргэд, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллага юм. Тийм учраас энэ байгууллагын гишүүд нь буюу олон бөхчүүд, олон бөхийн зүтгэлтнүүд, сонирхогчид, засуулууд оролцоод энэ шийдвэрүүдийг гаргасан. Дархан аваргаА.Сын нэхэмжлэлдээ бичсэн шиг түүнийг Их Эед оролцуулаагүй, холбооны тэргүүнд нэрээ дэвших боломжоор нь хангаагүй зэрэг үйл баримт огтоос байхгүй. Тэрээр үндэсний бөхийн дээд цолтны хувьд Их Эед оролцох эрх нь нээлттэй байсан боловч өөрөө хүрэлцэн ирээгүй. Монгол Улсын цолтой бөхчүүд, тэр дундаа Монгол Улсын Дархан аварга хүн хамгийн түрүүнд оролцох, тэр утгаараа хуралд оролцох урилгыг явуулсан байдаг. Сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын гишүүд өөрсдөө хуралдаад цаашаа яаж ямар дүрмээр үйл ажиллагаа явуулах уу гэдгээ тохиролцоод сайн дурын үндсэн дээр нэгдсэн байгууллага. Үйл ажиллагаанд нь оролцоогүй байж, бусад гишүүд нь оролцоод гарсан шийдвэр байхад яагаад нэр дэвших, дэвшүүлэхээс хассан гэж байгаа нь тодорхойгүй байна. Мөн Монгол Улсын Дархан аварга, аварга, арслан, гарьд, заан, харцага, начин цолтой бөхчүүдийг оролцуулсан Цэцдийн зөвлөлийн хурал, Их Эе хурал огт болоогүй байхад болсон мэтээр худлаа баримт бүрдүүлсэн гэсэн нь дэндүү үндэслэлгүй, тухайн хуралд оролцсон улсын цолтой бөхчүүдээ илтэд үгүйсгэсэн, үл хүндэтгэсэн явдал болсон байна. МҮБх нь төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу эвлэлдэн нэгдсэн, хараат бус, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хуулийн этгээд болохын хувьд үйл ажиллагаандаа хууль, дүрэм зөрчөөгүй гэж үзэж байгаа болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго бол нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхол хөндөгдсөн бол түүнийг сэргээх байдаг. Дурдсан тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол яаж сэргэх вэ. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол хөндөгдсөн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Төрийн бус байгууллагын удирдах байгууллагын асуудлын хувьд төрийн бус байгууллагын эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байдаг. МҮБхны хувьд Удирдах зөвлөл нь Их эе байдаг. Удирдах зөвлөл буюу эрх барих дээд байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж байна. Хүчингүй болгуулах гээд байгаа шийдвэр, тогтоолыг МҮБх гаргаагүй, удирдах дээд байгууллага буюу Их эе гаргасан. Их эе гэдэг нь 200 гаруй хүнээс санал хураагаад хурлаар хэлэлцсэн асуудал байгаа. Тиймээс хариуцагч нь хэн юм бэ, МҮБх буюу Бөхийн өргөөн дээр бөхийн барилдаануудыг зохион аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс хариуцагч байх юм уу, эсхүл 200 хүн хариуцагч байх юм уу. 200 хүний 100 хэд нь саналаа өгөөд холбогдох тогтоолуудаа баталсан нь тэдний буруу юм бол тэр хүмүүсээ хариуцагчаар татах асуудал байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар улсын аваргаас эхлээд аймаг, сумын цолтой бөхчүүд, аймгаа төлөөлж очсон, дэвжээгээ төлөөлж ирсэн хүмүүс байдаг, эдгээр хүмүүс хариуцагч байх юм уу гэдэг асуудал үүсэж байна. Тухайн тогтоолуудын үйлчлэл цаашаагаа үргэлжлээд явсан. Монгол Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд зааснаар ээлжит Их эеийн хуралдаан 4 жил тутамд нэг хуралддаг, 2022 онд хуралдаад мөн нэхэмжлэгчА.С аваргад урилга хүргүүлсэн байдаг. 200 гаруй төлөөлөгч оролцоод шийдвэр гаргаад бүртгэгдээд явсан. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй, хариуцагч тодорхойгүй, нэхэмжлэлийг шүүх хангаж шийдлээ гээд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна. ИймдА.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.04.01-ний итгэмжлэл, 2017.05.28-ны Монголын үндэсний бөхийн ээлжит бус их эеийн 06 дугаартай тогтоол,

2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан МҮБхны дүрэм, 2021.05.29-ний өдрийн 01 дугаар Монголын үндсэний бөхийн холбооны ээлжит бус их эеийн тогтоол, 2021.05.29-ний өдрийн 02 дугаартай МҮБхны ээлжит бус эеийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 2021.05.29-ний өдрийн 03 дугаартай МҮБхны ээлжит бус их эеийн тогтоол, 2021.05.29-ний өдрийн 05 дугаартай МҮБхны ээлжит бус их эеийн тогтоол, 2021.05.29-ний өдрийн 06 дугаартай МҮБхны ээлжит бус их эеийн тогтоол, 2021.05.29-ний өдрийн 07 дугаартай МҮБхны ээлжит бус их эеийн тогтоол, 2021.05.29-ний өдрийн 10 дугаартай МҮБхны ээлжит бус Их Эеийн тогтоол, 2021.05.29-ний өдрийн 01 дугаартай МҮБхны ээлжит бус их эеийн тогтоол, 2021.05.29-ний өдрийн МҮБхны тэргүүн сонгох саналын хуудсын тооллогын дүн, 2021.05.29-ний өдрийн МҮБхны ээлжит бус их эеийн төлөөлөгчид, 2021.05.29-ний өдрийн МҮБхны ээлжит бус их эеийн төлөөлөгчдийн ирц, МҮБхны ээлжит бус Их эед төлөөлөгчөөр аймаг, дэвжээгээ төлөөлөн оролцох бөхчүүд, МҮБхны ээлжит бус Их Эед төлөөлөгчөөр орон нутгаас ирэх төлөөлөгчид, МҮБхны ээлжит бус Их Эед төлөөлөгчөөр аймаг, дэвжээгээ төлөөлөн оролцох бөхчүүдийн нэрс, 2019.09.16-ны өдрийн 128/ШШ2019/0573 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2002.04.22-ны өдрийн МҮБхны 4 дүгээр Их Эе хуралдаанаар баталсан МҮБхны дүрэм, фото зураг, 2019.09.16-ны өдрийн 128/ШШ2019/0573 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2021.03.18-ны өдөр олгогдсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.05.29-ний өдрийн МҮБхны ээлжит бус их эеийн хуралдаанаар баталсан МҮБхны дүрэм, 2022.06.24-ний хариу тайлбар, 2022.06.24-ний итгэмжлэл,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.09.21-ний 5/7970 дугаартай албан бичиг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2018.04.03-ны өдрийн 670 дугаартай дүгнэлт, Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018.04.03-ны дотоод албан бичиг, 2018.04.03-ны Л.*******аас Ү.Хүрэлбаатарт олгосон итгэмжлэл, 2018.04.03-ны өдөр олгогдсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 17053783 дугаартай Өргөдөл хүлээн авах хуудас А хэсэг, Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, 2017.05.28-ны өдрийн Монголын үндэсний бөхийн ээлжит бус их эеийн 04 дүгээр тогтоол, 2017.06.08-ны 686 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, МҮБхны ээлжит бус их эеийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2003.07.01-ний 403 дугаар тогтоол, 2016.05.04-ний өдрийн 001/ХТ12016/00560 дугаар тогтоол, 2011.11.10-ны 715 дугаар тогтоол, нийслэлийн шүүхийн 2011.07.04-ний өдрийн 591 дугаар магадлал, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.12.13-ны өдрийн 101/ШЗ2017/21235 дугаар захирамж, 2018.03.14-ний 101/ШЗ2018/04928 дугаар захирамж, 2018.03.20-ны өдрийн 101/ШЗ2018/05255 дугаар захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.03.27-ны 1/5384 дугаартай мэдэгдэл, 2018.03.20-ны өдрийн 2/5050 дугаартай мэдэгдэл, 2017.12.13-ны өдрийн 101/ГХ2017/01977 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.04.26-ны 1003 дугаар шийдвэр, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан 2018.03.30-ны 17 дугаартай хүсэлт, МҮБхны тэргүүлэгчдийн хурлын 2018.01.08-ны 01 дугаар тогтоол, МҮБхны дүрэм, 2021.05.29-ний өдрийн МҮБхны ээлжит бус их эеийн хуралдааны 01, 02, 03, 05, 06, 07, 10 дугаар тогтоол, ээлжит бус Их эе-ийн тооллогын комиссын 01 дугаар тогтоол, саналын хуудсын тооллогын дүн, төлөөлөгчдийн жагсаалт, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.16-ны 128//ШШ2019/0573 дугаар захирамж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.12.15-ны 5/10839 дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсыг бүртгэлийн лавлагаа, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.23-ны 128//ШШ2022/6464 дугаар захирамж, МҮБхны 2021.06.01-ний 01/89 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн шинэчилсэн бүртгэл хийлгэх тухай албан бичиг, тооллогын комиссын саналын хуудас, 2021.05.29-ний өдрийн МҮБхны ээлжит бус их эеийн хуралдааны тогтоолууд, холбооны дүрэм, 2018.03.24-ний МҮБхны VIII их эеийн хуралдааны 01, 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоол, тооллогын комиссын тогтоол, санал хураалтын дүнг баталсан тогтоол, МҮБхны дүрэм, МҮБхны Тэргүүлэгчдийн хурлын 2018.01.08-ны 01 дугаар тогтоол, МҮБхны тэргүүний 2017.01.09-ний 03 дугаар тушаал, Тэргүүлэгчдийн хурлын 2017.01.20-ны 03 дугаар тогтоол, МҮБхны 2005.03.30-ны 45 дугаартай албан бичиг, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016.05.24-ний 001/ХТ2016/00560 дугаар тогтоол, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011.04.26-ны 1003 дугаар шийдвэр, МҮБхны 2010.12.17-ны 130 дугаартай албан бичиг, МҮБхны Цэцдийн зөвлөлийн 2010.12.07-ны 03 дугаар тогтоол, 2010.12.06-ны МҮБхны VI их эеийн 07, 08 дугаар тогтоол, 2010.12.06-ны өдөр баталсан МҮБхны дүрэм, МҮБхны 1998.01.07-ны 82 дугаартай албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.09.16-ны өдрийн 128/ШШ2019/0573 дугаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. НэхэмжлэгчА.С нь хариуцагч МҮБх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан МҮБхны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус Их Эе хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус Их Эе-ийн хуралдааны Тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.Мыг МҮБхны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, МҮБхны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн редакцийн комиссын хурлын Редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тэргүүлэгчдийн хурлын Хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тооллогын комиссын Ээлжит бус Их-Эе-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг МҮБхны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус Их-Эе-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

2. Хариуцагч МҮБх НҮТББ нь холбоо гишүүдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага, гишүүдийн санал санаачилгаар 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус Их эе-ийг хуралдуулсан, нэхэмжлэгчА.С нь холбооны гишүүний хувьд, Цэцдийн зөвлөлийн гишүүний хувьд, үндэсний бөхийн дархан аварга цолтны хувьд тус хуралдаанд оролцох эрх нь нээлттэй байхад өөрөө ирж оролцоогүй, холбооны 200 гаруй гишүүн хуралд оролцож, холбогдох шийдвэрүүдийг гаргасан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж мэтгэлцсэн.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр МҮБхны ээлжит бус Их Эе хуралдаж, тус хуралдаанд улс аймгийн цолтой бөх, аймгуудын бөхийн холбоо, дэвжээний бөхийн төлөөлөл, бөхийн засуул, тайлбарлагч, зүтгэлтэн зэрэг 208 орчим хүн оролцсон болох нь төлөөлөгчдийн жагсаалт, гарын үсэг зурсан бүртгэлийн баримтаар тогтоогдож байна. /1хх-ийн 183-196/

4.2. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн МҮБхны ээлжит бус Их Эе-ийн хуралдааны төлөөлөгчдийн саналыг үндэслэн дараах тогтоолуудыг гаргасан байна. Үүнд:

- Ээлжит бус Их Эе-ийн 01 дугаар тогтоолоор Их Эе-ийн хуралдааны Тэргүүлэгчдээр төлөөлөгч Г.Өсөхбаяр, Д.Ганхуяг, Ү.Хүрэлбаатар, И.Доржсамбуу, Д.Жанчивдорж нарыг сонгон баталсан. /1хх-ийн 174/

- Ээлжит бус Их Эе-ийн 03 дугаар тогтоолоор Их Эе-ийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан. /1хх-ийн 176/

- Ээлжит бус Их Эе-ийн 05 дугаар тогтоолоор Их Эе-ийн хуралдааны дэгийг баталсан. /1хх-ийн 177/

-. Ээлжит бус Их Эе-ийн 06 дугаар тогтоолоор Их Эе-ийн хуралдааны Редакцийн комиссын даргаар Д.Цэрэнсамбуу, нарийн бичгийн даргаар Б.Буяндэлгэр, гишүүдээр Б.Өсөхбаяр, Т.Түмэндэмбэрэл, Т.Батдорж нарыг сонгон баталсан. /1хх-ийн 178/

- Ээлжит бус Их Эе-ийн 07 дугаар тогтоолоор Их Эе-ийн хуралдааны Тооллогын комиссын даргаар Р.Цоггэрэлийг, нарийн бичгийн даргаар А.Алтанхуяг, гишүүдээр С.Гантөр, С.Самданжамц, Г.Нэргүйбаатар, С.Цэрэнхүү, Б.Батбаатар нарыг сонгон баталсан. /1хх-ийн 179/

- Ээлжит бус Их Эе-ийн 10 дугаар тогтоолоор Ээлжит бус Их Эе-ийн тооллогын комиссын 2021.05.29-ний өдрийн 01 тоот тогтоолыг үндэслэн Их Эе-ийн төлөөлөгчдийн 70,9 хувийн санал авсан Ц.М-ыг МҮБхны Тэргүүнээр сонгон баталсан. /1хх-ийн 180/

- Ээлжит бус Их Эе-ийн 10 дугаар тогтоолоор МҮБхны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталсан. /2хх-ийн 35/

4.3. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн МҮБхны ээлжит бус Их Эе-ийн Тэргүүлэгчдийн 02 дугаар тогтоолоор хуралдааны тэргүүлэгчдийн бүх гишүүдийн саналаар төлөөлөгч Г.Өсөхбаярыг хуралдааны тэргүүлэгчдийн даргаар сонгосон. /1хх-ийн 175/

4.4. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн МҮБхны ээлжит бус Их Эе-ийн Тооллогын комиссын 01 дугаар тогтоолоор ээлжит бус Их Эе-ийн төлөөлөгчдийн 70,9 хувь буюу 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг МҮБхны Тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус Их Эе-ийн хуралд уламжлахаар шийдвэрлэсэн. /1хх-ийн 181/

4.5. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн МҮБхны ээлжит бус Их Эе-ийн Редакцийн комиссын хурлын 01 дугаар тогтоолоор Редакцийн комиссын даргаар Д.Цэрэнсамбуу, нарийн бичгийн даргаар Б.Буяндэлгэр нарыг тус тус сонгосон. /2хх-ийн 37/

4.6. Ээлжит бус Их Эе-ийн хуралдааны тогтоолуудын зарим дугаарлалт нь давхар дугаарлагдсан байсныг дурдах нь зүйтэй.

5. НэхэмжлэгчА.С нь дээр дурдсан Ээлжит бус Их Эе-ийн тогтоолуудын Их Эе-ийн хуралдааны дэгийг баталсан 05 дугаар тогтоолоос бусад тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ МҮБхны дүрэмд заасны дагуу холбооны тэргүүн Л.ЧИх Эе-ийн хуралдааныг зохион байгуулах эрхтэй байхад холбооны дүрмээр эрх олгогдоогүй этгээдүүд ээлжит бус Их Эе-ийг зарлан хуралдуулсан тул уг хуралдааныг хүчингүйд тооцох, гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

6. МҮБх НҮТББ-ын үйл ажиллагаатай холбоотой дараах үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Үүнд.

6.1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 сарын 28-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр 2002 оны 12 сарын 23-ны өдөр явуулсан МҮБхны тэргүүний сонгуулийг хүчинтэйд тооцуулахыг хүссэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2003 оны 01 сарын 24-ний өдөр хуралдсан МҮБхны Онц их эе, түүнээс гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгож, 2003 оны 01 сарын 24-ний өдрийн Онц их эе хурал нь МҮБхны дүрмийн 7 дугаар зүйлийг зөрчиж явагдсан тул хууль бус болно. Уг холбооны дүрэм ёсоор ээлжит бус Их эе-ийг Цэцдийн зөвлөл зарлаж зохион байгуулах ёстой гэж дүгнэжээ. Улсын дээд шүүхийн 2003 оны 07 сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор уг шийдвэрт МҮБхны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБх ээлжит бус Их эе-ийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, хуралдуулахыг МҮБхны Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай гэсэн нэмэлт оруулан шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 05 сарын 30-ны өдрийн 685 дугаар шийдвэрээр МҮБхны Цэцдийн зөвлөл нь хууль бус бүрэлдэхүүнтэй хуралдаж, МҮБхны дүрмийн 7.8, 7.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж дүгнэн МҮБхны Цэцдийн зөвлөлийн 2006 оны 10 сарын 08-ны өдрийн 1-5 тоот тогтоолуудыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 сарын 26-ны өдрийн 1003 дугаар шийдвэрээр Улсын дээд шүүхийн 2003 оны 07 сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор МҮБхны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБхны ээлжит бус Их эе-ийг 2003 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, хуралдуулахыг МҮБхны Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон байхад Их эе-ийг хуралдуулаагүй байна гэж дүгнэн 2010 оны 12 сарын 06-нд хуралдсан МҮБхны ээлжит 6 дугаар Их эе болон түүнээс гарсан шийдвэр болох МҮБхны 2010 оны 12 сарын 06-ны өдрийн 1-9 дүгээр тогтоолууд, МҮБхны Тэргүүлэгчдийн 2010 оны 12 сарын 04-ний өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн 2011 оны 07 сарын 04-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 11 сарын 10-ны өдрийн 715 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, нийслэлийн шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 02 сарын 28-ны өдрийн 185 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 04 сарын 18-ны өдрийн 201 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2003 оны 07 сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, МҮБхны тэргүүнийг сонгох асуудлаар МҮБхны ээлжит бус Их эе-ийг 2017 оны 05 сарын 28-ны өдөр хуралдуулж МҮБхны тэргүүнийг сонгосон үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 686 дугаартай тогтоолоор дууссанд тооцсон байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 2/5050 дугаартай Мэдэгдэл-ээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт МҮБхны холбогдох хуулийн этгээдийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулахыг мэдэгджээ.

6.3. Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр МҮБхнд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, тэргүүнээр Л.*******ыг бүртгэсэн байна.

6.4. МҮБхны удирдлагын асуудлаар холбооны гишүүд талцан хуваагдаж, тэдний хооронд үүссэн маргаан удаан хугацаанд үргэлжилсний улмаас холбооны дүрэмд заасны дагуу Цэцдийн зөвлөлийн хурал, Их эе хуралдаанууд дүрэмд заасан хугацаандаа болоогүй байх ба МҮБхны тэргүүн Л.Чнь 2019 онд холбооны тамга тэмдгийг дархан аварга Б.Бат-Эрдэнэд хүлээлгэн өгч, улмаар 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд МҮБхны тэргүүнээр Б.Бат-Эрдэнийг бүртгэжээ. /2хх-ийн 19/

6.5. МҮБхны зарим гишүүдийн зүгээс МҮБхны дүрэмд зааснаар холбооны Тэргүүн нь Их Эе-ээс сонгогдох ёстой боловч шинээр бүртгүүлсэн Б.Бат-Эрдэнийг албан ёсоор сонгогдоогүй гэсэн үндэслэлээр түүнийг эс зөвшөөрч маргаантай нөхцөл байдал үүссэн байх ба уг маргаан үргэлжилж, харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр бөхчүүдийн төлөөлөл болох Улсын аварга Н.Б, Ч.С, С.М, арслан П.Б, н.С, заан Д.Б, гарьд Б.Г, харцага Н.Б, О.Х, н.А, Ш.У нар МҮБхнд холбооны Цэцдийн зөвлөлийг яаралтай хуралдуулж, Их Эе-ийн хуралдааныг хуралдуулах тухай улсын цолтой 63 бөх, аймгийн цолтой 183 бөх, сумын цолтой 16, нийт 262 бөхийн гарын үсэг бүхий мэдэгдлийг хүргүүлж, МҮБхны тэргүүн Л.Чнь дархан аварга Б.Б-д холбооны тамга тэмдгийг хүлээлгэн өгсөн мэдээлэлтэй холбогдуулан Их Эе-ийг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд нь хэн болохыг тодруулахаар уулзалт хийсэн болох нь тогтоогдсон. /1хх-ийн 206-221/

8. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг байгууллагыг хэлэх ба хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэн, төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс дангаараа буюу хамтран төрийн бус байгууллага байгуулах эрхтэй.

МҮБх НҮТББ-ын дүрэмд холбооны удирдах дээд байгууллага нь Их Эе байна, Их Эе нь 4 жил тутамд хуралдах, холбооны Цэцдийн зөвлөл нь Их Эе-ийн чөлөөт цагт холбооны эрх барих, төлөөлөх, холбооны Тэргүүн нь холбооны үйл ажиллагааг удирдаж, Их Эе, Цэцдийн зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хариуцах ба Тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, даргалах эрхтэй гэж заасан боловч холбооны Тэргүүн, удирдлагын асуудалтай холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалтай уялдуулан холбооны гишүүдээс санал, мэдэгдэл гарсныг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус Их Эе-ийг хуралдуулсан гэж үзэхээр байна.

МҮБх НҮТББ нь сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд гишүүд нь холбооны үйл ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэй тул нэр бүхий бөхчүүдийн төлөөллийн зүгээс холбооны дүрэмд заасны дагуу Их Эе-ийг хуралдуулахыг шаардаж, холбоонд санал мэдэгдэл хүргүүлсэн үйл ажиллагааг буруутгах боломжгүй, уг үйл ажиллагаа нь холбогдох хууль болон холбооны дүрмийг зөрчөөгүй байна.

9. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус Их Эе-ийг хуралдуулах цаг хугацаанд хуулийн этгээдийн улсын бүртгэлээр МҮБх НҮТББ-ын Тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ бүртгэлтэй байсан болох нь хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба тэрээр Их Эе-ийг хуралдуулахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй, ээлжит бус Их Эе-ийг хуралдуулсан нь түүний дүрмээр олгогдсон эрхийг зөрчсөн, эрх олгогдоогүй этгээдүүд Их Эе-ийг зарлан хуралдуулсан гэх асуудлаар гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан Их Эе-ийг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд буюу МҮБх НҮТББ-ын Тэргүүнээр ажиллаж байсан Л.*******ын зүгээс 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус Их Эе-ийг хуралдуулсантай холбоотой асуудлаар гомдол гаргаагүй байх ба энэ талаар маргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

10. МҮБх НҮТББ-ын дүрэмд Их Эе-д бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, засуул, цэц, бөх сонирхогчдоос бүрдсэн 200 хүртэл төлөөлөгч сонгогдон оролцоно, сонгогдсон төлөөлөгчдийн дийлэнх олонхийн бүрэлдэхүүнтэйгээр Их Эе хуралдаж шийдвэр гаргана, Их Эе-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ, Их Эе-ийн хуралдаанаар холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, батлах, холбооны тэргүүнийг сонгох, чөлөөлөх эрхтэй гэж заажээ.

2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хуралдсан МҮБхны ээлжит бус Их Эе хуралдаж, тус хуралдаанд улс аймгийн цолтой бөх, аймгуудын бөхийн холбоо, дэвжээний бөхийн төлөөлөл, бөхийн засуул, тайлбарлагч, зүтгэлтэн зэрэг 208 орчим хүн оролцож, холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталж, холбооны Тэргүүнийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгон баталсан нь МҮБх НҮТББ-ын дүрэмд нийцсэн байна. /1хх-ийн 183-196/

11. Мөн тус холбооны дүрэмд сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс, улсын аваргууд Их Эе-ийн төлөөлөгч байна гэж заасан байх ба хариуцагч тал нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хуралдахаар товлосон МҮБхны ээлжит бус Их Эе хуралдаанд дархан аваргаА.Сыг оролцох урилгыг хүргүүлсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй гэх тайлбарыг гаргасныг нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй, нэхэмжлэгчА.С нь Монгол Улсын үндэсний бөхийн дархан аваргын хувьд Их Эе-ийн хуралдааны төлөөлөгчөөр оролцох эрхтэй боловч уг ээлжит бус Их Эе-ийн хуралдаанд оролцоогүй байна.

12. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд МҮБх НҮТББ-ын дүрэмд заасан эрх бүхий этгээдүүд болох холбооны Цэцдийн зөвлөл, Тэргүүн, Тэргүүлэгчдийн хурлаас ээлжит Их Эе-ийг зарлан хуралдуулах талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй үндэслэлээр холбооны гишүүдийн төлөөлөл Их Эе-ийг хуралдуулах санал, мэдэгдэл хүргүүлсний дагуу 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ээлжит бус Их Эе-ийг хуралдуулсан болох нь тогтоогдож байх ба уг хуралдааныг хууль бус гэж үзэх үндэсгүй, хуралдааныг зохион байгуулсан болон оролцсон гишүүдийн төлөөллийг хууль бус гэж үзэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч МҮБх нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох МҮБхны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус Их Эе хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус Их Эе-ийн хуралдааны Тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.Мыг МҮБхны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, МҮБхны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн редакцийн комиссын хурлын Редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тэргүүлэгчдийн хурлын Хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тооллогын комиссын Ээлжит бус Их-Эе-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг МҮБхны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус Их-Эе-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

13. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 702,000 /492,000+210,000/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан хариуцагч МҮБх НҮТББ-д холбогдох МҮБхны 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит бус Их Эе хуралдааныг хүчингүйд тооцож, ээлжит бус Их Эе-ийн хуралдааны Тэргүүлэгчдийг сонгосон 01 дугаартай тогтоол, хуралдааны хэлэлцэх асуудлыг баталсан 03 дугаартай тогтоол, хуралдааны редакцийн комиссын бүрэлдэхүүнийг тогтоосон 06 дугаартай тогтоол, хуралдааны тооллогын комиссын бүрэлдэхүүнийг сонгосон 07 дугаартай тогтоол, Ц.Мыг МҮБхны тэргүүнээр сонгосон 10 дугаартай тогтоол, МҮБхны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан 10 дугаартай тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн редакцийн комиссын хурлын Редакцийн комиссын дарга болон нарийн бичгийн даргыг сонгосон 01 дүгээр тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тэргүүлэгчдийн хурлын Хуралдааны тэргүүлэгчдийн даргыг сонгосон 02 дугаар тогтоол, ээлжит бус Их-Эе-ийн Тооллогын комиссын Ээлжит бус Их-Эе-ийн 122 төлөөлөгчийн санал авсан Ц.М-ыг МҮБхны тэргүүнээр сонгогдсонд тооцож, ээлжит бус Их-Эе-ийн хуралд уламжлах тухай 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР