Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/03564

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 31

101/ШШ2023/03564

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ххххххххх тоот хаягт оршин суух .Д.М /Регистрийн дугаарххххххх/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, хххххх тоот хаягт оршин суух Д.Б /Регистрийн дугаар ххххххххх/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 14,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.М,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн /үнэмлэхийн дугаар 0584/,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбаяр,

хариуцагчийн өмгөөлөгч Я.Батханд /үнэмлэхийн дугаар 0384/

гэрч Д.Мөнхтуяа,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай хадам ээж Д.Б нь 2017 онд Дамбадаржаад байрлах Од нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр худалдаж авах гээд надаас гуйсны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17,000,000 төгрөгийн цалингийн зээлийг ХААН банкнаас 30 сарын хугацаатай авч, хадам ээжид 16,800,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлүүлсэн. Мөнгийг авахдаа хадам аав Б.ийн дүү Д.ын ХААН банкны ххххххххххх дугаар дансаар 6.300.000 төгрөг, хадам ээжийн өөрийн ХААН банкны ххххххххххх дугаар дансаар 500.000 төгрөг, бэр Оын ХААН банкны хххххххххххх дугаар дансаар 10.000.000 төгрөгийг тус тус дансуудаар дамжуулан нийт 16,800,000 төгрөгийг авсан. Хадам ээж Д.Б нь зээлсэн 16.800.000 төгрөгийг намайг банкны цалингийн зээлийн 30 сарын хугацаагаараа төлөөд явж бай, цалингийн зээл чинь дуусахаар банканд төлсөн хүүгийн чинь хамт надад өгнө гэж зээлийн хугацааг тохиролцсон ба тэр үед эхнэр бид хоёрыг бас байр авах үе чинь ч болно, тэгээд мөнгийг чинь бөөнд нь буцааж төлье гэж ярилцаж тохиролцсон. Тухайн үед эхнэр бид хоёр хадам ээжтэй хамт амьдарч байсан. Эхнэр бид хоёрын дунд маргаан үүсч, би ганцаараа байр түрээсэлж амьдарч байхдаа хадам ээжээс зээлсэн мөнгийг шаардахад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, .нийт 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Миний хувьд цалингийн зээлээ өөрийн цалингаар төлж дуусгасан, хадам ээж зээлээ төлөөд дуусахаар чинь банканд төлсөн хүүтэй нь хамт буцааж надад өгнө гэж тохиролцсон боловч 2,000,000 төгрөгөөс өөр мөнгө өгөөгүй. Одоо үлдэгдэл 14.800.000 төгрөгийг шаардахаар чамд 10.000.000 төгрөг л өгвөл өгнө, илүү өгөхгүй гэж хэрүүл маргаан хийж дарамталж төлөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Иймд зээлийн үлдэгдэл 14.800.000 төгрөгийг Д.Бгаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2017 оны 11 сард хүргэн Д.М, охин Б.Нандинчимэгээс мөнгөн тусламж хүссэн бөгөөд хүргэн хүү, охин нар нь тохиролцож, 16,800,000 төгрөгийг хугацаа тохирохгүйгээр надад зээлсэн. Ингээд зээл авснаас хойш зээлээ бага багаар Д.М, Б.Нандинчимэг нарт төлсөн бөгөөд Д.М, Б.Нандинчимэг нар нь мөнгөний хэрэг гарах үеэр зээлсэн мөнгөнөөсөө авдаг байсан. Тухайлбал Д.Мын данс руу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 2,104,000 төгрөг, Б.Нандинчимэгийн данс руу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 6,370,000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.Мын данс руу 2,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Мын эгч Д.Мөнхтуяагийн данс руу 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Мөн дэлхий нийтэд тархаад байсан Коронавирус /Covid 19/ цар тахлын үед хөл хорионд байхдаа Д.М, Б.Нандинчимэг нарт бэлнээр болон хэрэглээний зардлыг өмнөөс нь төлж, зээлсэн мөнгийг дуусгасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017.11.01-ний өдрийн ххххххххххх дугаартай зээлийн гэрээ, ХААН банкны 2022.10.03-ны өдрийн тодорхойлолт, Д.Мын ХААН банкны ххххххххххх дугаар дансны хуулга, 2022.09.28-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, 2022.10.03-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХААН банкны 2022.11.15-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримтууд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.18-ны өдрийн хххххххххххх дугаарт Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тухай захирамж, 2022.06.29-ний өдрөөр огноолсон нэхэмжлэл, 2019.09.02-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2022.12.02-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт, ХААН банкны 2022.12.06-ны өдрийн тодорхойлолт, 2023.07.25-ны өдрийн ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт, Ш.Раднаашид, Д.Мөнхтуяа нарын гэрлэлтийн гэрчилгээ, Ш.Раднаашидийн ХААН банкны хххххххххххх дугаар дансны хуулга, Д.Мөнхтуяагийн ХААН банкны ххххххххххххх дугаар дансны хуулга,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2022.11.04-ний өдрийн хариу тайлбар, 2022.11.23-ны өдрийн итгэмжлэл, 2022.11.28-ны өдрийн хариу тайлбар, Д.Бгийн ХААН банкны ххххххххххх дугаар дансны хуулга, Б.Нандинчимэгийн ХААН банкны хххххххххх дугаар дансны хуулга, 2023.04.25-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

3.3.Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Г.Даваажаргалын 2023.01.20-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

г


1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.М нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ХААН банктай зээлийн гэрээ байгуулж, 17,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авч, хариуцагчтай амаар тохирсны дагуу 16,800,000 төгрөгийг зээлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 14,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчээс нийт 16,800,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгч болон түүний эхнэр Б.Нандинчимэг нарт бэлнээр болон хэрэглээний зардлыг нь төлж, мөнгийг бүрэн төлж барагдуулсан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Г.Даваажаргалын ХААН банкны ххххххххххх дугаар дансаар 6,300,000 төгрөг, Д.Бгийн ХААН банкны ххххххххххх дугаар дансаар 500,000 төгрөг, н.Оын ХААН банкны хххххххххххх дугаар дансаар 10,000,000 төгрөгийг, нийт 16,800,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь дээр дурдсан дансуудаар мөнгө шилжүүлэн авсан болон мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар маргаагүй.

 

6. Зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгчээс мөнгө шилжүүлж, хариуцагч нь зээлийн төлбөрт мөнгө шилжүүлж байсан үйл баримтаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна.

 

Хуульд зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх шаардлага тавигдах бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар нэгэн хүү шаардаагүй, зээлдүүлсэн мөнгийг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцэж байх тул зээлдүүлэгч Д.М нь зээлдэгч Д.Бгаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Мын данс руу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 2,104,000 төгрөг, Б.Нандинчимэгийн данс руу 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нийт 6,370,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Д.Мын данс руу 2,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Мын эгч Д.Мөнхтуяагийн данс руу 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн, Коронавирус /Covid 19/ цар тахлын үед хөл хорионд байхдаа Д.М, Б.Нандинчимэг нарт бэлнээр болон хэрэглээний зардлыг өмнөөс нь төлж, зээлсэн мөнгийг дуусгасан гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Бгийн ХААН банкны ххххххххххх дугаар данснаас дараах мөнгөн шилжүүлгийг зээлийн төлбөрт тооцуулна гэх тайлбарыг хариуцагч талаас гаргасан. Үүнд:

Д.Мын ХААН банкны ххххххххххх дугаар данс руу 2017.12.06-ны өдрийн syy гэсэн 27,000 төгрөг, 2017.12.10-ны өдрийн eej гэсэн 140,000 төгрөг, 2017.12.13-ны өдрийн negj гэсэн 15,000 төгрөг, 2017.12.25-ны өдрийн negj гэсэн 15,000 төгрөг, 2018.01.06-ны өдрийн baraa гэсэн 70,000 төгрөг, 2018.01.14-ний өдрийн negj гэсэн 10,000 төгрөг, 2018.01.28-ны өдрийн baraa гэсэн 170,000 төгрөг, 2018.02.01-ний өдрийн y гэсэн 20,000 төгрөг, 2018.04.14-ний өдрийн esse гэсэн 35,000 төгрөг, 2018.05.20-ны өдрийн shiljuleg гэсэн 20,000 төгрөг, 2018.06.03-ны өдрийн bsraa гэсэн 80,000 төгрөг, b гэсэн 30,000 төгрөг, 2018.06.21-ний өдрийн dugui гэсэн 50,000 төгрөг, 2018.07.01-ний өдрийн tos гэсэн 40,000 төгрөг, hyns гэсэн 10,000 төгрөг, 2018.07.04-ний өдрийн vsvvl гэсэн 20,000 төгрөг, 2018.07.08-ны өдрийн b гэсэн 80,000 төгрөг, 2018.07.14-ний өдрийн baraa гэсэн 150,000 төгрөг, 2018.07.16-ны өдрийн bair гэсэн 80,000 төгрөг, 2018.07.22-ны өдрийн bara гэсэн 100,000 төгрөг, 2018.08.08-ны өдрийн b гэсэн 50,000 төгрөг, 2018.08.14-ний өдрийн aaw гэсэн 10,000 төгрөг, 2018.08.18-ны өдрийн baraa гэсэн 100,000 төгрөг, 2018.08.22-ны өдрийн daatgal гэсэн 42,000 төгрөг, 2018.10.12-ны өдрийн b гэсэн 10,000 төгрөг, 2018.10.14-ний өдрийн bair гэсэн 20,000 төгрөг, 20218.10.20-ны өдрийн nandia гэсэн 150,000 төгрөг, 2018.10.25-ны өдрийн belen awad och гэсэн 150,000 төгрөг, 2018.10.27-ны өдрийн baraa гэсэн 180,000 төгрөг, 2018.10.31-ний өдрийн nigmin гэсэн 31,200 төгрөг, 2018.11.01-ний өдрийн b гэсэн 100,000 төгрөг, 2018.11.02-ны өдрийн baraa гэсэн 470,000 төгрөг, 2018.11.08-ны өдрийн dudish nigmin гэсэн 60,000 төгрөг, 2018.11.17-ны өдрийн ba гэсэн 135,000 төгрөг, togloom гэсэн 20,000 төгрөг, guril гэсэн 20,000 төгрөг, 2018.11.18-ны өдрийн benzin гэсэн 21,000 төгрөг, 2018.11.22-ны өдрийн Baraa гэсэн 250,000 төгрөг, 2018.11.27-ны өдөр nandia гэсэн 300,000 төгрөг, 2018.12.04-ний өдрийн negj гэсэн 55,000 төгрөг, 2018.12.16-ны өдрийн tos гэсэн 52,000 төгрөг, 2018.12.31-ний өдрийн ne гэсэн 13,000 төгрөг, 2019.01.02-ны өдрийн b гэсэн 35,000 төгрөг, 2019.02.07-ны өдрийн eej гэсэн 60,000 төгрөг, 2019.02.22-ны өдрийн Skytel negj гэсэн 10,000 төгрөг, 2019.02.24-ний өдрийн gazar гэсэн 80,000 төгрөг, 2019.02.25-ны өдрийн j гэсэн 80,000 төгрөг, 2019.02.28-ны өдрийн j гэсэн 10,000 төгрөг, 2019.03.10-ны өдрийн or гэсэн 150,000 төгрөг, 2019.03.13-ны өдрийн Pampers daatgal гэсэн 106,000 төгрөг, 2019.03.13-ны өдрийн Daraltni apparat гэсэн 50,000 төгрөг, 2019.04.13-ны өдрийн mah гэсэн 150,000 төгрөг, 2019.04.15-ны өдрийн Niigmiin daatgal 43200 гэсэн 45,000 төгрөг, 2019.04.21-ний өдрийн eej гэсэн 40,000 төгрөг, 2019.05.05-ны өдрийн arhi гэсэн 50,000 төгрөг, 55,000 төгрөг, 2019.05.12-ны өдрийн Ze гэсэн 60,000 төгрөг, 2019.05.16-ны өдрийн Torguuli гэсэн 10,000 төгрөг, T гсэн 10,000 төгрөг, 2019.05.17-ны өдрийн Hool гэсэн 5,000 төгрөг, 2019.05.18-ны өдрийн Nvvrs гэсэн 15,000 төгрөг, 2019.06.03-ны өдрийн Tatwar гэсэн 20,000 төгрөг, 2019.06.07-ны өдрийн J 5,000 төгрөг, 2019.06.12-ны өдрийн Tatwar гэсэн 75,000 төгрөг, 20,000 төгрөг, 2019.06.16-ны өдрийн Utas гэсэн 120,000 төгрөг, 2019.06.17-ны өдрийн Arhi гэсэн 315,000 төгрөг, 2019.07.02-ны өдрийн B гэсэн 120,000 төгрөг, 2019.07.19-ний өдрийн Bair гэсэн 135,000 төгрөг, 2019.08.11-ний өдрийн Didish гэсэн 65,000 төгрөг, 2019.08.12-ны өдрийн Sungalt гэсэн 9,000 төгрөг, 2019.10.20-ны өдрийн Tenhleg гэсэн 15,000 төгрөг, 2019.11.12-ны өдрийн Sambar гэсэн 25,000 төгрөг, 2019.11.25-ны өдрийн Nandia tvrees гэсэн 1,000,000 төгрөг, Nandia гэсэн 1,000,000 төгрөгийн гүйлгээ,

Б.Нандинчимэгийн ХААН банкны хххххххххх дугаар данс руу 2017.11.09-ний өдрийн rrj гэсэн гүйлгээний утгатай 50,000 төгрөг, 2018.09.02-ны өдрийн a гэсэн 40,000 төгрөг, 2018.10.20-ны өдрийн eej гэсэн 10,000 төгрөг, 2019.01.17-ны өдөр ba гэсэн 100,000 төгрөг, 2019.01.21-ний өдрийн ze гэсэн 50,000 төгрөг, 2019.02.01-ний өдрийн eej гэсэн 200,000 төгрөг, 2019.05.22-ны өдрийн Z гэсэн 30,000 төгрөг, 2019.09.06-ны өдрийн eej гэсэн 2,000,000 төгрөг, 2019.09.08-ны өдрийн eej гэсэн 50,000 төгрөг, 2019.09.12-ны өдрийн eej гэсэн 171,000 төгрөг, 2019.09.22-ны өдрийн eej гэсэн 100,000 төгрөг, 2019.10.03-ны өдрийн eej гэсэн 350,000 төгрөг, 2019.10.09-ний өдрийн eej гэсэн 125,000 төгрөг, 2019.10.16-ны өдрийн eej гэсэн 70,000 төгрөг, 2019.10.20-ны өдрийн eej inged 900 гэсэн 350,000 төгрөг, 2019.10.23-ны өдрийн eej гэсэн 150,000 төгрөг, 2019.11.25-ны өдрийн eej гэсэн 500,000 төгрөг, 2019.11.29-ний өдрийн eej гэсэн 2,000,000 төгрөг, 2019.11.30-ны өдрийн eej гэсэн 2,500,000 төгрөг, 2019.12.21-ний өдрийн eej гэсэн 45,000 төгрөг, 2019.12.25-ны өдрийн eej гэсэн 100,000 төгрөгийн гүйлгээ,

Мөн Б.Нандинчимэгийн ХААН банкны хххххххххх дугаар данснаас 2021.08.19-ний өдөр ХААН банкны ххххххххххххх дугаар данс руу М гэсэн утгатай шилжүүлсэн 3,000,000 төгрөгийн гүйлгээ. /хх1-136-199/.

 

9.1. Хариуцагч Д.Бгийн ХААН банкны ххххххххххх дугаар данснаас нэхэмжлэгч Д.Мын ХААН банкны ххххххххххх дугаар данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээнүүдийн syy, negj, baraa, y, esse, shiljuleg bsraa, b, dugui, tos, hyns, vsvvl, bair, bara, aaw, daatgal, belen awad och, nigmin dudish nigmin, ba, togloom, guril, benzin, ne, Skytel negj, gazar, j, or, Pampers daatgal, Daraltni apparat, mah, Niigmiin daatgal 43200, arhi, Ze, Torguuli, T, Hool, Nvvrs, Tatwar, Utas, B Didish Sungalt, Tenhleg, Sambar гэсэн утгатай шилжүүлсэн мөнгөн гүйлгээгээр зээлийн төлбөрийг төлсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул дээр дурдсан гүйлгээний утгатай шилжүүлсэн мөнгөн төлбөрийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

9.2. Мөн хариуцагчийн данснаас Б.Нандинчимэгийн ХААН банкны хххххххххх дугаар данс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээг хариуцагч Д.Бгаас нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт төлсөн мөнгө гэж үзэх үндэсгүй. Тодруулбал, Б.Нандинчимэг рүү шилжүүлсэн мөнгөн гүйлгээнүүдийн утгад Д.Мын зээлийн төлбөрт мөнгө шилжүүлж байгаа гэх утга илэрхийлэгдээгүй байх тул зээлийн төлбөрт төлсөн гэж үзэх боломжгүй. Мөн Б.Нандинчимэг нь шилжүүлж авсан мөнгөн шилжүүлгүүдээс Д.Мын зээлийн төлбөр гэж шилжүүлсэн, төлбөрт тооцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй, ийм нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй.

 

9.3. Хариуцагч нь Б.Нандинчимэгийн ХААН банкны хххххххххх дугаар данснаас 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Мөнхтуяагийн ХААН банкны ххххххххххххх дугаар данс руу М гэсэн утгатай шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн тул хасаж тооцуулна гэх тайлбарыг гаргаж байх боловч уг мөнгийг хариуцагчийн төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

Учир нь, нэхэмжлэгч нь Ш.Ранднаасэдээс Д.М, Б.Нандинчимэг нарын зээлсэн 5,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлсэн мөнгө гэх тайлбарыг гаргасан ба Ш.Ранднаасэдийн ХААН банкны хххххххххххх дугаар данснаас 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Мын ХААН банкны ххххххххххх дугаар данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б.Нандинчимэгийн ХААН банкны хххххххххх дугаар данснаас Д.Мөнхтуяагийн ХААН банкны ххххххххххххх дугаар данс руу 3,000,000 төгрөг, Д.М нь өөрийн данснаас Ш.Раднаасэдийн данс руу 1,000,000 төгрөгөөр 2022. оны 02 дугаар сарын 25, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус гүйлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгууд болон, гэрч Д.Мөнхтуяагийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагчийг зээлийн төлбөрт 3,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэсгүй.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагчийн данснаас шилжүүлсэн мөнгөн гүйлгээнээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Nandia tvrees гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 1,000,000 төгрөг, Nandia гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт авсныг хүлээн зөвшөөрнө, бусад шилжүүлэг нь зээлийн төлбөрт хамааралгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагчаас нэхэмжлэгч Д.Мын ХААН банкны ххххххххххх дугаар данс руу 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр eej гэсэн утгатай шилжүүлсэн 140,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр nandia гэсэн утгатай шилжүүлсэн 150,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр nandia гэсэн утгатай шилжүүлсэн 300,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн eej гэсэн утгатай шилжүүлсэн 60,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр eej гэсэн утгатай шилжүүлсэн 40,000 төгрөг, нийт 690,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн гүйлгээнээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Nandia tvrees, Nandia гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож байх боловч мөн адил утгатай шилжүүлсэн гүйлгээ болон eej гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн гүйлгээг зээлийн төлбөрт тооцох үндэслэлгүй гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй тул хариуцагчаас шилжүүлсэн 690,000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцох үндэстэй.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 14,110,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 690,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 231,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 228,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 14,110,000 /арван дөрвөн сая нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 690,000 /зургаан зуун ерэн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 231,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 228,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР