Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/03249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, Их Тугтан овогт Батсүхийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 тоот хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэднийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.*******ий итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.******* миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг үндэслэл болгон энэхүү гомдлыг шүүхэд гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлалаар Б.*******өөс 53,111,909 төгрөг гаргуулан *******-д олгох, үүргийн гүйцэтгэлийг Б.*******ий өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, ******* /18062/,*******,*******,******* тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэж, улмаар тус шийдвэртэй холбоотой Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, Шүүхийн гүйцэтгэх хуудас гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байдаг.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороонд байрлах орон сууцны хөрөнгийн үнэлгээтэй ирж танилц гэсний дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Б.******* миний бие очиж танилцахад мөн өдрийн "Мэдэгдэл" гэх албан мэдэгдэлтэй танилцуулж, улмаар миний өмчлөлийн орон сууцыг 160,514,890 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдсэн бөгөөд миний бие тухайн үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал болох төлбөр төлөгч Б.******* миний бие иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ буюу хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах ажиллагаанд байлцах эрхтэй. Гэтэл төлбөр төлөгч намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх аливаа ажиллагаанд байлцуулдаггүй, оролцуулдаггүй.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн*******7.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө"-ийг хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулдаг. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчийн томилдог. Гэтэл хөрөнгийн үнэлгээнээс харахад шийдвэр гүйцэтгэгчийн томилсон гэх " ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэхэд эргэлзээтэй буюу хөрөнгийн үнэлгээг Г.Отгонбаяр гэх үнэлгээчинд итгэмжлэл олгож хийлгэжээ. Жишээ нь, орчуулагч томилтол нөгөө орчуулагч нь өөр орчуулагчийг томилж орчуулга хийлгэж болно гэж бодохгүй байна.

3. Орон сууц буюу хөрөнгийг үнэлэхдээ мөнгө, санхүүгийн зах зээл, инфляц, түүнчлэн мөнгөнийн бодлогыг хүүг хөтөц үзүүлэлт болгохдоо буруу буюу өнөөгийн бодит байдлаас 2021 оны нөхцөл байдалтай холбож зөрүүтэй тооцоолсон байна. Жишээ нь, ам.долларын ханшийг шинжээчийн томилдог. Гэтэл хөрөнгийн үнэлгээнээс харахад шийдвэр гүйцэтгэгчийн томилсон гэх " ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэхэд эргэлзээтэй буюу хөрөнгийн үнэлгээг Г.Отгонбаяр гэх үнэлгээчинд итгэмжлэл олгож хийлгэжээ. Жишээ нь, орчуулагч томилтол нөгөө орчуулагч нь өөр орчуулагчийг томилж орчуулга хийлгэж болно гэж бодохгүй байна.

Орон сууц буюу хөрөнгийг үнэлэхдээ мөнгө, санхүүгийн зах зээл, инфляц, түүнчлэн мөнгөнийн бодлогыг хүүг хөтөц үзүүлэлт болгохдоо буруу буюу өнөөгийн бодит байдлаас 2021 оны нөхцөл байдалтай холбож зөрүүтэй тооцоолсон байна. Жишээ нь, ам.долларын ханшийг 2 2850 төгрөг, бодлогын хүүг 6 хувь, түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн харьцуулсан судалгааг 2021 оны 2 улирлын байдлаар ашигласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ интернет зарын сайтаар зарлагдсан орон сууцны үнийн мэдээлэлтэй харьцуулжээ. Гомдол гаргах өдрийн байдлаар л гэхэд Содон хорооолол /21-р хороолол/-н ойролцоо 112 ширхэг зар байхад ямар үндэслэлээр гэдэг нь тодорхой бус 3 зарыг тухайлан авч тэдгээрийн үнийг жишсэн нь ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байна.

Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1-р сарын 27-ны өдрийн 03191 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарсан ба үүнийг эс хүлээн зөвшөөрч гомдол гарган 2023 оны 2-р сарын 13-ны өдөр гомдлын хурал болсон боловч уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд " ХХК-ийн гэх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2/

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Б.*******ий гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрөн дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлалаар Б.*******өөс 53.111.909 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгохоор, үүргийн гүйцэтгэлийг Б.*******ий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ******* /18062/,******* 706 байрны******* тоот, 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгийг төлбөр төлөгч Б.*******ийг биечлэн байлцуулан битүүмжлэн, хурааж, үнийн саналыг өөрөөс нь бичгээр хүлээн авсан. Тэрээр өөрөө үнэлгээний талаарх саналыг бичгээр өгсөн. Дээрх ажиллагаа бүрт төлбөр төлөгч Б.******* оролцсон, эдгээр ажиллагааны талаар тухай бүрт тэмдэглэл үйлдсэн.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг мэргэжил эзэмшсэн этгээдийг гэж заасан бөгөөд тухайлан хуулийн этгээд болон иргэн гэж тодотгоогүй мөн хуулийн этгээд нь тусгай мэдлэг мэргэжил эзэмших боломжгүй тул ХХК нь итгэмжлэлийн дагуу шинжээч Т.Отгонбаярыг төлөөлүүлсэн хуулийн этгээд тул шинжээч томилох тогтоолд Т.Отгонбаярыг томилсон нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шинжээч нь үнэлгээний үндсэн 3 аргаар үнэлэхэд тус хөрөнгө нь орон сууцны зориулалттай тул орлогын хандлагаар тооцоолоогүй, өртгийн хандлагын үнэлгээ нь 122.516.494,42 төгрөг, жишиг үнийн аргаар 160.514.890 төгрөгөөр тогтоогдсон тул уг дүнгээр үнэлгээг тогтоосон.

Түүнээс гадна нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний тайлантай 2022.10.21-ний өдөр танилцсан, уг мэдэгдлийг мөн өдөр хүлээн авснаар энэ талаархи гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2022.10.28-ны өдөр шүүхэд гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд барьцаа хөрөнгийг үнэлэх ажиллагаа холбогдох хуульд заасны дагуу явагдсан учир үнэлгээг хүчингүй болгох тухай Б.*******ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 101/ШШ2020/01787 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаартай шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 001/XT2022/00389 дугаартай тогтоолоор хариуцагч Их тугтан овогт Батсүхийн ******* /РД:ОM87021115/-өөс 53,111,909 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 423,510 төгрөг, нийт 53,535,419 төгрөгийг гаргуулж ******* ХХКомпани /РД:5891108/-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Б.*******ий өмчлөлийн /Y-/ Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ******* /18062/******* 70б байр******* тоот 60 м.кв талбайтай 2 өрөө орон сууцын худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар тус тус шийдвэрлэсэн.

Их тугтан овогт Батсүхийн ******* /РД:ОM87021115/ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/Ш32023/03191 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00107 дугаартай шүүхийн тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/03191 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангахгүй орхиж эцэслэн шийдвэрлэсэн.

Гэтэл Б.******* нь дахин Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай" нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/Ш32023/08808 дугаартай шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19- ны өдрийн 101/ШШ2020/01787 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаартай шүүхийн магадлалын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан "нэхэмжлэлд дурьдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбтирийн шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрийн шийдвэр буюу шүүхийн тогтоол, хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, шүүчгийн захирамж байгаа" гэснийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан "энэ 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн хуулийн тодорхой заалтыг ноцтой зөрчиж хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж, хэт нэг талын байр суурийг хамгаалж, төлбөр авагч /зээлдүүлэгч/ "Ази капитал корпорэйшн ББСБ" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

/Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00107 дугаартай шүүхийн тогтоолоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2023/03191 дугаартай шүүгчийн захирамж/-нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно.

Мөн анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дах заалтын "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ" гэснийг ноцтой зөрчиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 001/XT2022/00389 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байж, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/Ш32023/08808 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж хууль бус шийдвэр гаргаж, Ази капитал корпорэйшн ББСБ ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хуулийн хугацаанд гомдол гаргаагүй нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хариуцагчийн хариу тайлбар зэргээр тодорхой нотлогдож байдаг билээ.

Иймд Б.*******ий хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн. 153-154/

 

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

4.1 нэхэмжлэгчээс гаргасан : нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.21-ний өдрийн 4-219/19997 дугаартай мэдэгдэл, Б.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00107 дугаар Гомдол шийдвэрлэх тухай тогтоолын хуулбар, Б.*******өөс 2023.01.25-ны өдөр д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гйүцэтгэх газрын 2023.03.29-ний өдрийн 4/49 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.03.31-ний өдрийн зарлан дуудах мэдэгдэл, 2023.03.30-ны өдрийн 4-219/6026 дугаар мэдэгдэл, /хх-ийн 1-40, 49-52/

4.2. Хариуцагчаас гаргасан: 2023.03.15-ны өдөр М.Золбоо, ******* нарт олгосон итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 0906 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/09974 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-нйи өдрийн 101/ШШ2020/01787 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00389 дугаартай тогтоол, 2022 оны 04 сарын 27-ны өдрийн 22280430 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2022.05.24-ний өдрийн тэмдэглэл, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 22280430/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2022.05.24-ний өдрийн 22280430/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийсллэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.05.21-ний өдрийн 4-151/13721 тоот Сонгинохайрхан дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022.07.27-ны өдрийн 1370 дугаартай албан бичиг, 2022.07.19-ний өдрийн 22280430/03 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 6 хороо, ************** 70б байр,******* тоот хаягт байршилтай, 60 мкв талбайтай, хочр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлэх өд хөрөнгийн 000604440 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.08.15-ны өдрийн 2/279 дугаартай гүйцэтгэх баримт бичиг шилжүүлэх тухай даалгавар, 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 22280430/05 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт, зарлан дуудах мэдэгдэл, төлбөр төлөгч, төлбөр авагч нарын үнийн санал, Б.*******ий иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022.09.29-ний өдрийн Б.*******д хүргүүлсэн 4-219/18148 дугаартай мэдэгдэл, тэмдэглэл, ******* ХХК-д хүргүүлсэн 4-219/18149 дугаартай мэдэгдэл, ******* ХХК-ийн үнийн санал, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 сарын 03-ны өдрийн тэмдэглэл, 2022.10.10-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, ХХК-ийн 2022.10.20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 21ний өдрийн 4-219/19997 дугаартай үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/26 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-219/21483 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/49 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.03.30-ны өдрийн 4-129/6026 дугаартай мэдэгдэл, 2023.03.31-ний өдрийн зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023.03.31-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /хх-ийн 44,58-148/,

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан: ******* ХХК-иас 2022.05.15-ны өдөр *******д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэргчилгээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, хариу тайлбар /хх-ийн 151-158, .../ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Да хүрээ гудамж, 60/5 тоотод байрлах, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019299 дугаарт бүртгэлтэй, 576 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040853 дугаарт бүртгэлтэй, 228 м.кв талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204040852 дугаарт бүртгэлтэй, 762 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, нэгж талбарын 3021/0016 дугаартай 2210 м.кв талбайтай газрын хамт үнэлсэн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/13536 дугаар захирамжаар ******* ХХК-ийн хүсэлтээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан. /хх-ийн 159-161/

4. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаар шийдвэрээр ...хариуцагч Б.*******өөс 56,233,334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,626,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг Б.*******ий өмчлөлийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, *******/18062/*******, 70б байр,******* тоот 60 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийвэрлэсэн,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1552 дугаар магадлалаар ...хариуцагч Б.*******өөс 53,111,909 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,748,091 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ...шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өөрчлөлт оруулсан,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00389 дугаар тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна. /хх-ийн 64-79/

6. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Б.******* сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч ******* ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2022/09974 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 0906 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн. /хх-ийн 60-63/

6.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22280430 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн, уг ажиллагааны явцад нэхэмжлэлд дурдсан,

-Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, *******/18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байр,******* тоот 60 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилсэн, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан байна. /хх-ийн 90-94/

 6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т:Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т:Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

 Үүнээс үзэхэд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь эдгээр ажиллагааны талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй байгааг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

 6.3. Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр төлбөр төлөгч Б.******* нь 192,000,000 төгрөг, төлбөр авагч ******* ХХК нь 65,000,000 төгрөг гэж өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож тогтоож чадаагүй байна.

 7. Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №10/308 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор Г.Отгонбаярыг шинжээчээр томилсон, түүнд Сэлэнгэ Эстимэйт ХХК нь 2022.10.10-ны өдөр хуулийн этгээдийг төлөөлөх эрх олгосон байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 103-106,147/

 7.1. Сэлэнгэ Эстимэйт ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлангаар Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, *******,*******, 70б байр,******* тоот хаягт байрлах 60 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 160,514,890 төгрөг гэж үнэлжээ./хх-ийн 118-147/

 7.2. Сэлэнгэ Эстимэйт ХХК /РД:5774357/-ийн үйл ажиллагааны чиглэл нь хөрөнгийн үнэлгээ хийх, даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ гэж бүртгэсэн, үнэлгээчин Г.Отгонбаяр нь Сангийн сайдын 2011 оны 247 дугаар тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх №111200205 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байна. /хх-ийн 144-147/

 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т: Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,

8 дугаар зүйлийн 8.1-д: Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж тус тус заажээ.

 Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Олон Улсын Стандарт /IVS/-2020-105-д заасан орлогын, өртгийн, жишиг үнийн аргаас орлогын аргыг тооцоолоогүй, өртгийн болон жишиг үнийн аргаар үнэлгээг хийснээс үнэлгээний зорилгод нийцүүлэн жишиг үнийн аргын үнэлгээ буюу зах зээлийн үнийг 160,514,890 төгрөг гэж үнэлсэн болохыг үнэлгээний тайланд тусгасан байна.

 Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд үнэлэх гэж буй орон сууцны байршил, ашиглалтын байдал зэрэг хөрөнгийн шинж байдлыг тодорхой тусгаж, өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, улмаар өртгийн арга, жишиг үнийн арга арга тус бүрээр хэрхэн үнэлснээ тусгаж, эцсийн дүгнэлтийг гаргасан, 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзэхээр байна.

 8. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэж, танилцуулж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн./хх-ийн 107-111/

 9. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, ийнхүү зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

 10. Шүүх Б.*******ий, дээрх үнэлгээг хүчингүй болгох тухай, нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан нь тус шүүхийн түүний нэхэмжлэлийг хүлээн авсан талаарх дардсаар тогтоогдож байна. /хх-ийн 2 талын ар тал/

10.1. Тэрээр нэхэмжлэлдээ тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШТ2023/00107 дугаартай Гомдол шийдвэрлэх тухай тогтоолын хуулбарыг хавсаргасан байх ба уг тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2023.01.27-ны өдрийн 101/ШЗ2023/03191 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг хэвээр үлдээжээ. /хх-ийн 36-38/

Энэхүү шүүхийн тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангахгүй байхаас гадна уг тогтоолоор нэхэмжлэгчийн өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хэдийд хүлээж авсныг тодорхойлох боломжгүй байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 11. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,

Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, *******/18062/ үйлдвэрчний эвлэлийн гудамж, 70б байр,******* тоот 60 мкв талбай бүхий хоёр өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн нийт үнийг 160,514,890 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар тэдний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

13.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

 14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээг хүчинүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг буцаасан нь уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, түүнчлэн энэхүү шаардлагыг шүүхэд дахин гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй юм.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/01787 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,

Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, *******/18062/*******, 70б байр,******* тоот, 60 мкв талбай бүхий, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн нийт үнийг 160,514,890 төгрөгөөр үнэлсэн ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Б.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/08808 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ