Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/02903

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч:Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ... хороолол, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистр ..., Г... Б... овогт Д. Э..,           

Хариуцагч:Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоотод байрлах, регистр ..., Б... ХХК 

Хариуцагч:Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ... байр, ... тоотод оршин суух, регистр ..., Ц... овогт Х... Б..., 

Нэхэмжлэлийн шаардлага:Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 215 069 147 төгрөг гаргуулах тухай,

Хүчин төгөлдөр бус хэлцлүүдээс үүссэн үр дагавар болох хохирлын 53 572 472 төгрөгийг алдангид харилцан тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Э.. /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Д.Э.. нь Б... К... ХХК болон Х.Б... нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 215 069 147 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:Хариуцагч Б... К... ХХК болон захирал Х.Б...тай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 30,712,870 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 10,615,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 28,912,940 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр 25,531,410 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 20,295,880 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 86,261,101 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 30,038,060 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 48,052,810 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16,412,950 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 43,038,430 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 32,067,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 140,315,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 77,043,750 төгрөг нийт 589,297,201 төгрөгийн арматур төмрийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж худалдсан.Би гэрээнд заасан үүргээ биелүүлж 589,297,201 төгрөгийг арматур төмрийг хүлээлгэн өгсөн.Худалдан авагч Б... К... ХХК болон захирал Х.Б... нь арматурын 589,297,201 төгрөгийг үндсэн төлбөрөөс 552,712,870 төгрөгийг төлсөн ба гэрээнд заасан хугацааны дотор төлбөр тооцоог хийгээгүйн улмаас миний бизнесийн үйл ажиллагаа доголдож өндөр хүүтэй зээл авах зэргээр эдийн засгийн хувьд хохирсон.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 12 000 000 төгрөг төлсөн байгаа.

Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 24,584,331 төгрөг, заасан хугацаандаа төлөөгүйн алданги 178 484 816 төгрөг нийт 203 069 147 төгрөгийг Б... К... ХХК болон Х.Б... нараас гаргуулна гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Хариуцагч хариу тайлбартаа:Үүргийг гүйцэтгэлд дутуу төлсөн 36.584.331 төгрөгийг бүрэн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа.Үүнээс нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 12.000.000 төгрөгийг хасаад 24.584.331 төгрөгийг одоо хүлээн зөвшөөрч байгаа.Алдангиас 83.404.286 төгрөгийг зөвшөөрөхгүй, гэрээнд Д.Э..ын гарын үсэг зурагдаагүй 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн  10.615.000 төгрөгийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 28.912.940 төгрөгийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 09-ны 25,531,410 төгрөгийн гэрээ,  2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 20.295.885 төгрөгийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны 86.261.000 төгрөгийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 22-ны 16.412.950 төгрөгийн гэрээ, 10 дугаар сарын 22-ны 43.038.430 төгрөгийн гэрээ, 7 дугаар сарын 26-ны 77.000.000 төгрөгийн гэрээнүүдэд тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ, 42.10  бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан.Анх гэрээг хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир сөрөг нэхэмжлэл гаргаж хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагагүй гэж үзсэн.Нийт 83.404 286 төгрөгийн алдангийг зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийн үр дагаварт 53.572.472 төгрөгийн хэмжээгээр алдангиас хасуулах хүсэлтэй байна, 41.028.062 төгрөгийн алдангийг Б... К... ХХК зөвшөөрч байгаа.Х.Б...д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа гэв.

Хариуцагч Б... К... ХХК сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Утга агуулгаараа хууль зөрчсөн гэрээнүүд байгаа, эрхийн болон биет байдлын доголдолгүй бүтээгдэхүүнийг шилжүүлэх ёстой байхад эрхийн доголдолтой бүтээгдэхүүн шилжүүлсэн гэж үзэж байгаа.Учир нь НӨАТ оногдох ёстой бүтээгдэхүүнийг НӨАТ-гүй өгснийг эрхийн доголдолтой гэж үзэж утга агуулгаараа хууль зөрчсөн хэлцэл болсон тул хүчин төгөлдөр бусад тооцож үр дагаврыг арилгаж өгнө үү.Нэхэмжилсэн алдангиас энэ дүнг хасаж тооцуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Бүх гэрээнд Х.Б... захирал болон би гарын үсэг зурсан, 53.000.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй, гэрээ байгуулахдаа НӨАТ ороогүй дүнгээр гэж тохирч байгуулсан, зарлагын падаан дээр тодорхой бичсэн байгаа гэв.

Нэхэмжлэгчээс-алдангийн тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, худалдах-худалдан авах гэрээнүүд,  Д.Э.., М.Э... нарын Хаан банкин дахь депозит дансны хуулгууд, зарлагын баримтуудыг шүүхэд өгсөн. /1хх 3-5, 5, 6, 7-21, 22-49, 153-167/

 Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, худалдах, худалдан авах гэрээнүүд, зарлагын баримтууд, НӨАТ төлөгчийн дугаар, татвар төлөгчийн гэрчилгээ, тодорхойлолтууд, Б... К... ХХК-ийн харилцагчийн гүйлгээний баримтыг шүүхэд гаргаж өгсөн./хх 193-238, 239-250, 2хх-1

Нэхэмжлэгчийн хүсэлтээр цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн./хх 176-182/

     ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Э..ын хариуцагч Б... К... ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Х.Б...д холбогдох нэхэмжлэл болон Б... К... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч Б... К... ХХК болон Х.Б... нар нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан арматурын үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн тул худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 24 584 331 төгрөг, алданги 178 484 816 төгрөг, нийт 203 069 147 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Худалдан авсан барааны үнийн үлдэгдэл 24 584 331 төгрөг, алдангид 41 028 062 төгрөгийг төлнө, 8 удаагийн гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байх тул 83 404 286 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хариуцагч Б... К... ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ-НӨАТ оногдох ёстой бүтээгдэхүүнийг НӨАТ-гүй өгснийг эрхийн доголдолтой гэж үзэж утга агуулгаараа хууль зөрчсөн хэлцэл тул уг хэлцлийн үр дагаврыг арилгаж, 53 572 472 төгрөгийг алдангиас хасаж тооцуулах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг Х.Б... захирал болон би бүх гэрээнд гарын үсэг зурсан, гэрээндээ НӨАТ ороогүй дүнгээр гэж тохирсон, зарлагын падаан дээр тодорхой бичсэн гэх үндэслэлээр няцаасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн алдангийн тооцоолол, худалдах-худалдан авах гэрээнүүд, Д.Э.., М.Э... нарын Хаан банкин дахь депозит дансны хуулгууд, зарлагын баримтууд, цахим баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Д.Э.. Б... К... ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Д.Э.. нь Б... К... ХХК-тай 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын хооронд 15 удаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Д.Э.. нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн нийлүүлэлтээр 308.719 ширхэг арматур, каттинг барилгын материалыг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч Б... К... ХХК нь эд хөрөнгийн үнэ 589 297 201 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд худалдагчид төлөх, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд тохиролцсон байна.

 Худалдагч Д.Э.. худалдах-худалдан авах гэрээний зүйл болох арматур, каттинг зэрэг барилгын материалыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтад талууд маргахгүй байна.

            Нэхэмжлэгч нь барааны үнийн үлдэгдэл 24 584 331 төгрөг, алданги 178 484 816 төгрөг, нийт 203 069 147 төгрөг нэхэмжилж байхад хариуцагч нь барааны үнийн үлдэгдэл 24 584 331 төгрөг, алдангид 41 028 062 төгрөгийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Худалдан авагч Б... К... ХХК нь худалдагчаас хүлээн авсан барилгын материалын үнийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй болох нь Хаан банк дахь Д.Э..ын депозит дансны хуулга, алдангийн тооцоолол, зарлагын баримтууд, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.Үүнд:

-2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 15.429 ширхэг арматурын үнэ 28,912,940 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2019.11.21-ний өдөр 19,385,000 төгрөг, 2019.12.27-ны өдөр 9,527,140 төгрөг нийт 28 912 940 төгрөг төлсөн ба хэтэрсэн 56 хоногт 0,2 хувийн алданги тооцож 1 842 483 төгрөг байна.

- 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 14.115 ширхэг арматурын үнэ 25,531,410 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2019.12.27-ны өдөр 25,531,410 төгрөг төлсөн ба хэтэрсэн 48 хоногт 0,2 хувийн алданги тооцож 2,451,000 төгрөг байна.

-2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 10.516 ширхэг арматурын үнэ 20,295,880 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2019.12.27-ны өдөр 14,940,650 төгрөг, 2019.12.30-ны өдөр 5,355,230 төгрөг нийт 20 295 880 төгрөг төлсөн ба хэтэрсэн 48 хоногт 2 хувийн алданги тооцож 1 858 753 төгрөг байна.

-2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 46.537 ширхэг арматурын үнэ 86,261,101 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2019.12.30-ны өдөр 44,644,770 төгрөг, 2020.04.13-ны өдөр 23,000,000 төгрөг, 2020.05.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020.06.11-ний өдөр 13,616,331 төгрөг нийт 86 261 101 төгрөг төлсөн ба 199 хоногт 0,2 хувийн алданги тооцож 17,312,880 төгрөг байна.

-2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 10.126 ширхэг арматурын үнэ 18,715,180 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан 1,750,000-1,930,000 төгрөгийн үнэ бүхий 6.016 ширхэг арматурын үнэ 11,322,880 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тус тус худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2020.06.11-ний өдөр 30,038,060 төгрөг төлсөн ба хэтэрсэн 193 хоногт 0,2 хувийн алданги тооцож 11,594,691 төгрөг байна.

-2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 26.017 ширхэг арматурын үнэ 48,052,810 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2020.06.11-ний өдөр 48,052,810 төгрөг төлсөн ба хэтэрсэн 179 хоногт 0,2 хувийн алданги  тооцож 17,202,905 төгрөг байна.

-2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 8.683 ширхэг арматурын үнэ 16,412,950 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2020.06.11-ний өдөр 8,292,799 төгрөг, 2020.06.26-ны өдөр 8,120,151 төгрөг нийт 16,412,950 төгрөг төлсөн ба хэтэрсэн 190 хоногт 0,2 хувиар алданги тооцож 5 988 136 төгрөг байна.

-2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр 2 сарын хугацаатай байгуулсан гэрээгээр 23.251 ширхэг арматурын үнэ 43,038,430 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 21 879 849 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 21 158 581 төгрөг нийт 43 038 430 төгрөг төлсөн ба хэтэрсэн 223 хоногт 0,2 хувийн алданги тооцож 17 707 303 төгрөг байна.

-2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээгээр 18.324 ширхэг арматурын үнэ 32,067,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 8 841 419 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 23 225 581 төгрөг нийт 32 067 000 төгрөг төлсөн ба хэтэрсэн 72 хоногт 0,2 хувийн алданги тооцож 3 874 968 төгрөг байна.

            -2020 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан гэрээгээр 80.180 ширхэг арматурын үнэ 140,315,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 6 774 419 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 10 000 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3 000 000 төгрөг, 2021 оны  7 дугаар сарын 9-ний өдөр 15 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 80 000 000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр 500 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 500 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 17 540 581 төгрөг нийт 140 315 000 төгрөг төлсөн ба хэтэрсэн 538 хоногт 0,1 хувиар алданги тооцож 62 407 966 төгрөг байна.

-2020 оны 6 дугаар сарын 26-ны байгуулсан 44.025 ширхэг арматурын үнэ 77,043,750 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 32 459 419 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 500 000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1 500 000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг нийт 36 584 331 төгрөг төлсөн ба хэтэрсэн 487 хоногт 0,1 хувиар алданги тооцож 36 243 731 төгрөг байна.

            Хариуцагч Б... К... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх алдангийн тооцоололд маргаагүй бөгөөд хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй боловч мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

            Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.5-д Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах анзыг тохирсон байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б... К... ХХК нь хүлээн авсан барилгын материалын үнийн үлдэгдэл төлбөр 24 584 331 төгрөг, төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хугацааны алданги 178 484 816 төгрөг, нийт 203 069 147 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй байна.

Д.Э.. Б... К... ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын хооронд хийгдсэн 15 удаагийн худалдах, худалдан авах гэрээнд зохигч талууд гарын үсэг зурж, нотариатчаар гэрчлүүлсэн байдлаар нэхэмжлэгчээс өгсөн байхад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй гэж тайлбарлаж байгаа гэрээнүүдийг хариуцагч байгууллагаас өгсөн ба уг гэрээнүүдийг нотариатчаар гэрчлүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нь шүүх үнэлсэн бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 42.10-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Харин хариуцагч Х.Б... нь Б... К... ХХК-ийг төлөөлж, Д.Э.. болон Б... К... ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд оролцсон байх бөгөөд хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг иргэнээс шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлээс хариуцагч Х.Б...д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

НӨАТ оногдох ёстой бүтээгдэхүүнийг НӨАТ-гүй өгснийг эрхийн доголдолтой гэж үзэж утга агуулгаараа хууль зөрчсөн хэлцэл тул уг хэлцлийн үр дагаврыг арилгаж, 53 572 472 төгрөгийг алдангиас хасаж тооцуулах хүсэлтэй байна гэв.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасны дагуу аливаа гэрээг байгуулж байгаа этгээдүүд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

Зохигч талуудын хооронд 2019-2020 онд хийгдсэн 15 удаагийн Худалдах, худалдан авах гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.1-т НӨАТ ороогүй гэж талууд тохиролцсон байх бөгөөд 15 ширхэг зарлагын баримтад НӨАТ ороогүй гэж бичигдсэн байх тул 53 572 472 төгрөгийг алдангиас хасаж тооцох боломжгүй байна./1хх 153-167/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 233 296 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 425 812 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б... К... ХХК-аас 1 173 296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б... К... ХХК-аас 203 069 147 /хоёр зуун гурван сая жаран есөн мянга нэг зуун дөчин долоо/ төгрөг гаргуулж Д.Э..ад олгож, хариуцагч Х.Б...д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлгүй тул 53 572 472 төгрөгийг алдангиас хасаж тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1 233 296 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 425 812 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б... К... ХХК-аас 1 173 296 төгрөгийг гаргуулж Д.Э..ад олгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг  зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН