Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/01840

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 10 өдөр

  Дугаар 102/ШШ2023/01840

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 23а байр, 4 тоот хаягт бүртгэлтэй, Жантекей ургийн овогтой Хөшөөний Э /РД: У2/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 байр, 38 тоот хаягт оршин суух, Хэрэйд ургийн овогтой Ариунболдын Э/РД: УП9/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 байр, 38 тоот хаягт оршин суух, Тайж ургийн овогтой Гантөмөрийн Н /РД: У29/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Га

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О

Хариуцагч А.Э

Хариуцагч Г.На өмгөөлөгч Э.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч А.Э, Г.Н нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Х.Э нь 1980 оноос хойш одоог хүртэл ОХУ-ын Москва хотод амьдарч байна. Тэрээр охин Наташаг Монгол Улсад сургах зорилгоор 1998 онд Улаанбаатар хотод орон сууц авахаар өөрийн төрсөн дүү Х.Эвсанаагаар 12,800 ам.доллар илгээж, өөрийн эх Б.Жа дамжуулан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг худалдаж авсан.

Тухайн үед Х.Эын бичиг баримт байгаагүй тул эх Б.Жавзан яаравчлан, Х.Эын төрсөн дүү Х.Ундармаагийн бичиг баримтаар уг орон сууцыг бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан талаар мэдэгдсэн. Энэ орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь эх хувиараа Х.Эд байдаг.

Х.Эын охин Наташа 10 жилийн сургуулиа төгсөөд Москва хотод ирснээр уг орон сууцыг Х.Эын дүү Х.Ундармаа ашиглаж байгаад 2007 онд нас барж, орон сууц түүний охин Нд өв залгамжлалаар шилжсэн байдаг. Тухайн үед Г.Н насанд хүрээгүй  байсан тул эмээ Жавзантай хамт амьдарч, энэ орон сууцыг бусдад түрээслүүлэн ашиглаж байсан бөгөөд Х.Эын эх Б.Жавзан 2016 онд нас барсан.

 Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Х.Эын дүүгийн хүү А.Энь эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд 2022 оны 1 дүгээр сараас эхэлж түрээсийн төлбөр төлөхөөр амласан боловч өгөөгүй, орон сууцыг суллаж өгөхгүй байна гэжээ.

 

2. Хариуцагч А.Эхариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууц нь үеэл Г.Нийн өмч бөгөөд тухайн орон сууцыг түүний зөвшөөрлөөр эзэмшиж байна. Х.Эд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хамааралгүй гэв.

 

3. Хариуцагч Г.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: А.Эын нэхэмжлэлд Г.Нийн эмээ, ээж нар огт хэлж байгаагүй үйл баримтын талаар бичсэн байна гэдэг, тухайн үйл явдал 1998 онд болсон бол Г.Нийн эмээ, ээж нь түүнд хэлэх ёстой. Мөн Х.Э 1998-2008 он хүртэл 10 жилийн хугацаанд энэ талаар шаардлага гаргах байсан. Гэтэл 1998-2023 он хүртэл 25 жилийн хугацаанд ямар нэгэн шаардлага гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тус орон сууцны өмчлөгч нь Г.Н бөгөөд эх Х.Ундармаад холбогдох хэсэгт Г.Н нь эхээс ганцаараа бөгөөд түүнээс өөр өв залгамжлагч байхгүй. Х.Э нь өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй, өмчлөх эрхийг шилжүүлэх ямар нэгэн эрх үүсгэсэн хууль зүйн харилцаа, үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, А.Э, Х.Эвсанаа нарын тодорхойлолт, Х.Наташаагийн гадаад паспортын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр А.Э, Х.Тогос, Х.Эвсанаа, Л.Алтанцэцэг нараас мэдүүлэг авсан. Хариуцагч А.Эын хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг шүүх бүрдүүлсэн. Хариуцагч Г.Нийн өмгөөлөгч үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, фото зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Х.Э нь маргаан бүхий орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан бөгөөд уг хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн хариуцагч Г.Н нь үндэслэлгүй хөрөнгөжсөн. Хариуцагч А.Энь хууль бусаар орон сууцыг эзэмшиж байна.  

3. Хариуцагч А.Энэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хариуцагч А.Энь Г.Нийн өмчлөлийн орон сууцыг түүний зөвшөөрлөөр эзэмшиж байна.

 

4. Хариуцагч Г.Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Г.Н нь маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрийн эх Х.Ундармаагийн хамт бүртгэлтэй бөгөөд нэхэмжлэгч Х.Э нь хууль буюу гэрээгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон Х.Э нь орон сууцыг 1998 онд худалдаж авсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Г.Н нь Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.Ундармаагийн хамт бүртгэлтэй байх бөгөөд хамтран өмчлөгч Х.Ундармаа нь 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н.Энх-Амгалантай байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээний үндсэн дээр тэдгээр нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

   6. Талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Г.Нийн өмчлөлд бүртгэлтэй, хамтран өмчлөгч Г.Ундармаа нас барсан үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч Х.Э нь тухайн хөрөнгийн үнийг нь төлсөн эсэх, хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Х.Эын зардлаар орон сууцны өмчлөх эрх олж авсан эсэх талаар маргаж байна.

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан хөрөнгө буцаан шаардах эрх нэхэмжлэгч Х.Эаас хариуцагч Г.Нд хөрөнгө шилжүүлсэн ба энэ нь ямар нэгэн эрх зүйн үндэслэлгүй байх тохиолдолд үүснэ.

 

8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ гэрч А.Э, Х.Тогос, Х.Эвсанаа, Л.Алтанцэцэг нараас нэхэмжлэгч Х.Э нь эх Б.Жавзангаар дамжуулан маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан бөгөөд нэхэмжлэгч Х.Э нь гадаад улсад байсан шалтгаанаар дүү Г.Ундармаа, түүний охин Г.Н нарын өмчлөлд орон сууцыг бүртгүүлсэн тухай мэдүүлгийг үндэслэн тайлбарлаж байна.

 

9. Нэхэмжлэгч Х.Эаас эх Б.Жавзанд шилжүүлсэн мөнгөөр орон сууцыг худалдан авсан үйл баримтыг бусдаас сонсож мэдсэн тухай гэрч нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байхаас гадна хариуцагч Г.Нийн эх Г.Ундармаагийн бусадтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах үндэслэл болсон хэлцлийг баримтаар няцаагаагүй.

 

10. Мөн хариуцагч Г.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр насанд хүрээгүй байсан байх ба түүний асран хамгаалагчаар тогтоогдсон эмээ Б.Жавзан 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн шилжих хөдөлгөөн хийхгүй байх урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байна.

 

11. Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Х.Эын зардлаар хариуцагч Г.Н нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэж үнэлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Х.Э нь үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Г.Нд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан хөрөнгө шаардах эрх үүсэх үндэслэлгүй байна.

 

12. Нэхэмжлэгч Х.Эыг дээрх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч А.Эоос орон сууцыг албадан чөлөөлүүлэх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхгүй байна.

 

13. Нэхэмжлэгч Х.Эын гаргасан хариуцагч Г.Н, А.Энарт холбогдох Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

14. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Н, А.Энарт холбогдох улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 38 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг албадан чөлөөлүүлэх Х.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ч.БАТЧИМЭГ