Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01543

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01543

 

 

Х.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01840 дугаар шийдвэртэй, Х.*******ын нэхэмжлэлтэй А.*******, Г.******* нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч Д.*******, хариуцагч Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч А.*******, Г.******* нарт холбогдуулан ....... дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан.

1.1. Х.******* нь 1980 оноос хойш одоог хүртэл *******-ын ******* хотод амьдарч байна. Тэрээр охин *******г Монгол Улсад сургах зорилгоор 1998 онд Улаанбаатар хотод орон сууц авахаар өөрийн төрсөн дүү Х.*******гаар 12,800 ам.доллар илгээж, өөрийн эх Б.гаар дамжуулан ........ дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө сууцыг худалдаж авсан. Тухайн үед Х.*******ын бичиг баримт байгаагүй тул эх Б. яаравчлан Х.*******ын төрсөн дүү Х.гийн бичиг баримтаар уг сууцыг бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авсан талаар мэдэгдсэн. Энэ орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь эх хувиараа Х.*******д байдаг.

1.2. Х.*******ын охин ******* 10 жилийн сургуулиа төгсөөд ******* хотод ирснээр уг сууцыг Х.*******ын дүү Х. ашиглаж байгаад 2007 онд нас барж, орон сууц түүний охин *******д өв залгамжлалаар шилжсэн байдаг. Тухайн үед Г.******* насанд хүрээгүй байсан тул эмээ тай хамт амьдарч, энэ орон сууцыг бусдад түрээслүүлэн ашиглаж байсан бөгөөд Х.*******ын эх Б. 2016 онд нас барсан. ....... дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг Х.*******ын дүүгийн хүү А.******* нь эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд 2022 оны 1 дүгээр сараас эхэлж түрээсийн төлбөр төлөхөөр амласан боловч өгөөгүй, сууцыг суллаж өгөхгүй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: .Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ...... дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууц нь үеэл Г.*******ийн өмч бөгөөд тухайн орон сууцыг түүний зөвшөөрлөөр эзэмшиж байна. Х.*******д тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хамааралгүй. А.*******ын нэхэмжлэлд Г.*******ийн эмээ, ээж нар огт хэлж байгаагүй үйл баримтын талаар бичсэн байна гэдэг, тухайн үйл явдал 1998 онд болсон бол Г.*******ийн эмээ, ээж нь түүнд хэлэх ёстой. Мөн Х.******* 1998-2008 он хүртэл 10 жилийн хугацаанд энэ талаар шаардлага гаргах байсан. Гэтэл 1998-2023 он хүртэл 25 жилийн хугацаанд ямар нэгэн шаардлага гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Тус орон сууцны өмчлөгч нь Г.******* бөгөөд эх Х.д холбогдох хэсэгт Г.******* нь эхээс ганцаараа бөгөөд түүнээс өөр өв залгамжлагч байхгүй. Х.******* нь өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй, өмчлөх эрхийг шилжүүлэх ямар нэгэн эрх үүсгэсэн хууль зүйн харилцаа, үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******, А.******* нарт холбогдох улсын бүртгэлийн Ү-220500.... дугаарт бүртгэлтэй, ...... дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, 38 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг албадан чөлөөлүүлэх Х.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Маргаан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх нэхэмжлэгч Х.******* нь өөрийн хөрөнгөөр худалдан авсан, ингэхдээ *******-аас өөрийн төрсөн дүү Х.*******гаар төрсөн эх Б.д мөнгө өгч явуулж худалдан авхуулсан, төрсөн эх Б. нь худалдан авсан орон сууцыг Х.*******ын төрсөн дүү болох Х.гийн нэр дээр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан үйл баримт, тухайн хөрөнгө нь нэхэмжлэгч Х.*******ын өмч мөн болох нь хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.*******аас эх Б.д шилжүүлсэн мөнгөөр орон сууцыг худалдан авсан үйл баримтыг бусдаас сонсож мэдсэн тухай гэрч нарын мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй.

Шүүхэд мэдүүлэг өгсөн Х.*******, Х. , Х. нар нь болсон үйл баримтыг бусдаас сонссон биш харин тухайн үед Б. нь Х.*******ын мөнгөөр маргаан бүхий орон сууцыг худалдан авч, хариуцагч Г.*******ийн эх Х.гийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлсэн тухай мэдэж байгаа. Гэрчийн мэдүүлэгт тэр тухай мэдүүлсэн, тухайн гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байгаа болно. Тухайлбал: Гэрч Х.******* " төрсөн эгч Х.******* нь Улаанбаатар хотод байр авах зорилгоор *******-аас надаар мөнгө өгч явуулсан, би мөнгийг төрсөн эх Б.д хүлээлгэн өгч тухайн орон сууцыг худалдан авсан", Х." төрсөн эх Б. нь Х.*******ын явуулсан мөнгөөр байр авах гээд үзэж байна хүрээд ир гээд би очиж хамт байрыг үзэж худалдан авахаар болсон. Байрыг дүү Х.гийн нэр дээр бүртгүүлсэн", Х." тухайн байр нь эгч Х.*******ын мөнгөөр худалдаж авсан, түүний хөрөнгө" гэх зэргээр болсон үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн.

Талууд орон сууцыг худалдан авсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, хариуцагч Г.*******ийн талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргахдаа орон сууцыг Х.*******ын мөнгөөр бус түүний эх Х. нь өөрийн мөнгөөр худалдан авсан гэж тайлбарласан зэргээс үзэхэд тухайн орон сууцыг худалдан авсан нь тогтоогдож байгаа бөгөөд тухайн бэлэглэлийн гэрээг няцаах шаардлагагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч Г.*******ийн эх Х.гийн бусадтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах үндэслэл болсон хэлцлийг баримтаар няцаагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг өөрийн хөрөнгөөр худалдан авсан, өөрийн өмч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн орон сууцыг анх өөрийнх нь хүсэлтээр төрсөн дүү Х.гийн нэр дээр өмчлөх эрхийг бүртгүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх эрх Х. түүний охин Г.******* нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа асуудлаар маргаагүй. Гэтэл шүүх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй Хариуцагч татгалзаа нотлох үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тус байрыг Г.******* худалдаж аваагүй. Г.*******ийн ээж н. худалдаж авсан. Энэ байр Г.*******д өв залгамжлалаар өвлөгдсөн. Г.*******ийн ээж 2007 онд нас барсан. Үүний дараагаар ах дүү нарын бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Г.******* нь тухайн үед юу болоод байгаа талаар мэдэхгүй байсан. Ах дүү нарын зүгээс ихээхэн дарамт ирсэн гэдэг. Нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны гэрчилгээ нь эх хувиараа Оросын холбооны улсад өнөөдрийг хүртэл хадгалагдсан гэж тайлбарлаж байна. Энэ талаар маргахгүй. Би Г.*******тэй уулзаад ярилцахад танд ямар бичиг байна гэхэд иргэний үнэмлэх байна. Өөр бичиг баримт байхгүй гэж тайлбарладаг. Яагаад өөрт чухал нотлох баримтуудыг цуглуулж, хадгалдаггүй юм бэ гэхэд ээжийг нас барсны дараагаар их дарамтад байдаг байсан. Эмээтэйгээ хамт амьдарч байсан. Энэ их дарамтыг дийлэхгүй байсан учраас өөрийгөө дайчлан бэлдэж, Солонгос улс, Австрали улс, одоо Америкийн Нэгдсэн улсад амьдарч байгаа. Одоо 30 гаруй настай ба тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй болсон учраас өмгөөлөгч авч үүссэн асуудлыг дуусгавар болгохоор Монгол улсад түр хугацаагаар ирээд буцаад явлаа гэх тайлбарыг гаргадаг. Г.*******ийг одоогийн байдлаар Монгол улсад байгааг мэдэхгүй байна. Нэхэмжлэгч Х.******* ажил хөдөлмөр эрхэлж, өөрийн мөнгөөр байр худалдаж авсан гэх тайлбарыг гаргаж байна. Яагаад шударгаар хөдөлмөр эрхэлж, өөрийн хөрөнгө мөнгөөр худалдаж авсан үнэт зүйлээ хайхрахгүй 20 гаруй жил орхисон юм бэ? төрсөн дүү нь нас барсан. Танай охин чинь Монгол улсад ирсэн байна. Анхнаасаа охиндоо зориулж авсан бол ээждээ хэлээд өөрийн нэр дээр шилжүүлэх боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан ...... дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байрны 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Х. нь 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н.-тай байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээний үндсэн дээр ...... дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан баримт хэрэгт авагдсан.

3.б. Г.******* нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.гийн хамт бүртгэлтэй байсан, Г.*******ийн эх Х. 2007 онд нас барж, сууц өвийн журмаар дан ганц Г.*******ийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогджээ.

3.в. Г.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр насанд хүрээгүй байсан байх ба түүний асран хамгаалагчаар тогтоогдсон эмээ Б. 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн шилжих хөдөлгөөн хийхгүй байх урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Х.******* нь ...... дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар хороолол, .. дугаар байр, 38 тоотод байрлах 2 өрөө орон сууцны үнийг анх төлж худалдан авсан тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж, хариуцагч нь анхнаасаа эхийнхээ хамт өмчилж байгаад өвийн журмаар дангаар өмчилсөн, Х.******* нь орон сууцыг 1998 онд худалдаж авсан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

4.а. Нэхэмжлэгч Х.******* нь эх Б.гаар дамжуулан маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан бөгөөд нэхэмжлэгч Х.******* нь гадаад улсад байсан шалтгаанаар дүү Г., түүний охин Г.******* нарын өмчлөлд орон сууцыг бүртгүүлсэн гэж гэрч А.*******, Х., Х.*******, Л. нарын мэдүүлгийг иш татан маргаж байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох юм.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.******* нь эх Б.гаар дамжуулан маргаан бүхий орон сууцыг худалдаж авсан гэх хуулийн шаардлага хангасан бичгийн хэлцэл баримт авагдаагүй.

Дараа нь сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авах шаардах эрхээ шилжүүлж байгаа бол Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дах хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлсэн баримт авагдаагүй.

4.б. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.

Урьдчилсан хэлцэл, сууцыг буцаан шаардах эрхээ шилжүүлсэн зэрэг баримт авагдаагүй тул анхан шатны шүүхээс хариуцагч Г.*******ийн эх Г.гийн бусадтай байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах үндэслэл болсон хэлцлийг баримтаар няцаагаагүй гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

5. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн орон сууцны үнийг төлсөн, гэрчүүд нотолно гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 100 дугаар зүйлийн 100.1 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 882,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД