Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/01865

 

 

 

 

2023 оны 05 сарын 11 өдөр

  Дугаар 102/ШШ2023/01865

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх Халдаанаар

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13-р байрны 101 тоотод оршин суух, Боржигин овогт Далайгийн Х /РД:Ч7/-ын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын глоб хотхон, Доржийн гудамж, Хаус 4 хаягт байрлах, ГГХХК /РД: /

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын глоб хотхон, Доржийн гудамж, 32-08 тоот хаягт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Баянмонгол 412-р байрны 202 тоотод оршин суух, Аварга овогт Энхтайваны Х /РД:А/

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны 82.2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын 32/08 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцнаас Э.Х албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх Халдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х

Шүүх Халдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч ГГХХК болон Э.Хт холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын Глоб хотхон, Доржийн гудамж 32-08 тоот 35.5 м.кв 2 өрөө орон сууцны 82.2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын 32/08 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцнаас Э.Х албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ГГХХК нь орон сууц захиалгын гэрээнд заасан үүргээ зөрчиж орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, цахилгаан дулааны хангамжийг байнгын ашиглалтад өгөөгүйгээс захиалагчид хохирол учирч Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1229 дугаартай шийдвэрээр ГГХХК-аас хохирол 1,755,000 төгрөг буюу 1,505,14 ам.доллар гаргуулж Ц.Далайд олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд  ГГХХК-ийн дансыг хайгаад олоогүй, захирал Э.М нь шоронд орж, тооцоо нийлэх боломжгүй нөхцөл үүссэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж ГГХХК-нд 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны захиалгын гэрээнд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн дуусгавар болгохыг даалгах шаардлагыг гаргахад хүлээн аваагүй, үлдэгдэл төлбөрийг хэрхэн төлөхөө мэдэхгүй байсан үйлдэлд нэхэмжлэгч Д.Х буруугүй. Нэхэмжлэгч Д.Х үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлээгүй. ГГХХК-аас үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлага гаргаагүй, ямар ч сануулга өгөөгүй. Хариуцагч ГГХХК нь гэрээнээс татгалзах эрхгүй.

1.2.  Нэхэмжлэгч Д.Х нь 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууцны захиалгын 08 тоот гэрээний дагуу 10,000,000 төгрөг буюу 8,305 ам.доллар төлсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрээр 1,755,000 төгрөг бюу 1505.14 ам.долларыг төлбөрт оруулан тооцвол гэрээний төлбөрт нийтдээ 9,810 ам.доллар төлсөн байх ба энэ нь нийт төлбөрийн 82,2 хувь болж байна.

Нэхэмжлэгч Д.Х нь нэгэнт байр захиалгын төлбөрийн 82,2 хувийг төлсөн, эцэг Ц.Далайгийн байрыг өмчилж авахаар тасралтгүй шүүх, цагдаагаар явсан. Төлбөр тооцоогоо нийлж гэрээг дуусгавар болгохоор эрх бүхий байгууллагад хандаж байсан, гэрээг хэрэгжүүлэх бүхий л арга замыг хайсан зэрэг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан байгааг харгалзан үзвэл түүний байрыг бусдад хямдаар худалдах эрхгүй.

1.3. Нэхэмжлэгч Д.Хын талийгаач эцэг Ц.Далайгийн ГГХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны 70 хувийн өмчлөгч буюу 70 хувийн төлбөрийг төлсөн байхад ГГХХК нь өөр этгээдэд давхцуулан гэрээ байгуулах эрхгүй. Энэ нь ГГХХК болон Э.Х нарын хооронд байгуулагдсан 32/08 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болох нэг үндэслэл гэж үзэж байна.

1.4. Шүүх маргаан бүхий орон сууцны 70 хувийн төлбөрийг төлсөн гэж дүгнэсэн. Х нь тухайн орон сууцанд 2005 оны 6 дугаар сараас 2017 оны 12 сар хүртэл буюу 12 жил хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан. Энэ нь өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах эрхтэй нь уг байрыг өөр этгээдэд худалдвал заавал Д.Хаас зөвшөөрөл авах хуулийн шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл 17,8 хувь төлсөн эсэхээс үл хамаарна. 

 

2. Хариуцагч ГГХХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа: ГГХХК-ийн Ц.Далайтай байгуулсан гэрээнд худалдан авагч 70 хувь эсвэл 82,2 хувийг төлсөн нөхцөлд тухайн үнийн дүнд таруулж орон сууцыг өмчилж авна гэсэн ямар ч заалт байхгүй. Мөнгө төлсөн хэсэг дээр хөрөнгө өмчилж авна гэсэн хуулийн заалт байхгүй. Ц.Далай нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй олон жил болсон. Ж.М шоронд явсан учир мөнгийг нь өгөх гээд хайгаад байсан гэж ярьж байна. Би тухайн газраас гарч ирээд 2015 оноос хойш шаардлага тавьж, мөнгөө авъя гэхэд нэхэмжлэгч тал долларыг тухайн үеийн ханшаар төлнө гэж маргасан. Доллар 3000 болчхоод байхад 900 байсан үеийн ханшаар төлнө гэж байна. Гэрээг доллар хийсэн байдаг. Мөнгөөр хийсэн бол болно. Ц.Далай нь мөнгө өгье гээд яваад байсан зүйл байхгүй. Тэр үед Далай гэдэг хүн амьд байсан. Удаа дараа шаардлага тавьж бичиг өгсөн. Манайх тухайн үед 2 ажилтантай, гурвуулаа байсан. Компанид ажилтан байсан уу, үгүй юу, хэдэн ажилтантай байсан, татвар төлсөн эсэх асуудал энэ хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй. Нэхэмжлэгч тал урьд нь өмнө нь орон сууцны 70 хувийг төлбөрийг төлсөн, үлдсэн 30 хувиа төлөхгүйгээр орон сууцыг өмчилж авна, орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлсэн 10,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон. Орон сууцыг ашиглалтад хэзээ оруулсныг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. Ц.Далай нь тухайн орон сууцанд амьдарсан.

ГГХХК-ийн зүгээс Ц.Далайг үлдэгдэл мөнгөө төлөхгүй болохоор гэрээнээс татгалзсан. Хэн нэгэн нь үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй. Хуулийн дагуу манайх гэрээнээс татгалзсан. Талууд гэрээнээс татгалзсан хэсэгт маргаагүй гэж шүүх дүгнэсэн. Гэрээнээс татгалзсанаар ямар үр дагавар гарах вэ гэхээр талууд өгсөн, авснаа буцааж авна. Би байраа авсан. Төлбөр дутуу нөхцөлд өмчлөгч нь компани байна гэж гэрээнд заасан байгаа.

Орон сууцыг албадан чөлөөлүүлэх эсэх нь Д.Х орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр шүүх тогтоогдсон тохиолдолд албадан чөлөөлүүлэх боломжтой. Одоогоор Д.Х өмчлөгч, эзэмшигч биш учир боломжгүй. Гэрээнээс татгалзсанаа удаа дараа амаар бичгээр мэдэгдсэн гэв.

 Захиргааны хэргийн шүүхийн хувьд Э.Хт олгосон гэрчилгээг хүчингүй болгосон болохдоо Э.Хт орон сууцыг олгосон нь буруу байж гэж шийдээгүй, улсын бүртгэлд алдаа гарсан байна гэж тогтоосон.

 

3. Хариуцагч Э.Х хариу тайлбартаа: Би тухайн байрыг 2017 онд 8 байрнаас үзэж байгаад сонгосон. Байрыг сонгож аваад зуун хувь мөнгөө төлж, гэрээгээ байгуулж авсан. Иймд миний шударга ёсны өмчлөх эрхийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

            4. Хэрэгт нэхэмжлэгчээс өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Улаанбаатар хотын банкны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 4б/2695 дугаар албан бичгийн хуулбар, Улаанбаатар хотын банкны шилжүүлгийн хуудасны хуулбар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1229 дүгээр шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0508 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр магадлалын хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх Халдааны 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 412 дугаар тогтоолын хуулбар, Нас барсны гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/494 дүгээр хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Улсын Мэргэжлийн хяналтын газрын 2006 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11/50/133 дугаар улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар, мөн газрын 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 07/354/188 дугаар улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2006 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 04/33/2979 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний хуулбар, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолтын хуулбар, мөн дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугаа газрын тодорхойлолтын хуулбар, Хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, Монгол банкны ханшийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2020/19744 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар, УБЕГ-ын даргын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/1358 дугаар тушаалын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2/1079 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар, гэрэл зураг, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2018/05624 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, М.Энхжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 06/08 дугаар хүсэлт, УБЕГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7/228 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, БЗДЦХ-2 шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудасны хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хариу мэдэгдэх хуудасны хуулбар, Монгол шуудан ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 08/615 дугаар тодорхойлолтын хуулбар, Шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, Эмчилгээний дэвтэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 549 дүгээр шүүх Халдааны тэмдэглэлийн хуулбар,

Хариуцагч ГГХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32/08 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн хүсэлтийн хуулбар, ГГХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар,

Хариуцагч Э.Хаас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32/08 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-ний хуулбар, ГГХХК-ийн кассын орлогын ордерын хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02107 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2033 дугаар магадлалын хуулбар, Улсын дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2019/00235 дугаар тогтоолын хуулбар зэргийг гаргаж өгсөн,

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, Дархан-Уул аймаг Татварын хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 578 дугаар албан бичиг

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хоршооллын Глоб хотхон, Доржийн гудамж 32-08 тоот 35.5 мкв 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг, ГГХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх лавлагаа, ГГХХК /РД:2/ -ийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж, татвар төлж байсан эсэх талаарх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагаа зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ГГХХК-ийн эрх бүхий этгээд эрүүгийн хариуцлага хүлээж, тус компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүйгээс худалдан авагч Ц.Д орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байсан.

ГГХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох С.Ба2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.Хтай орон сууцны захиалгын гэрээ байгуулснаас гадна энэ талаар орон сууцны 82 хувийн төлбөрийг төлсөн Ц.Далайд мэдэгдээгүй.

Хариуцагч Э.Х нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр буюу хууль бусаар орон сууцыг эзэмшиж байна.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ГГХХК нь Ц.Далайтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн орон сууцыг буцаан авсан тул нэхэмжлэгч Д.Хыг орон сууцны 82.2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцыг хариуцагч Э.Хт худалдсан бөгөөд тус гэрээний дагуу Э.Х орон сууцыг өмчлөх эрхтэй.

 

4. Хариуцагч Э.Х нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Э.Х нь ГГХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх Халдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэг талаас Ц.Далай, нөгөө талаас ГГХХК 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, худалдагч тал болох ГГХХК нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 32 дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцыг Ц.Далайгийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал болох Ц.Далай нь орон сууцны үнэ 11,930 ам.долларын 40 хувийг урьдчилгаанд, 30 хувийг орон сууц баригдах үед, үлдэгдэл 30 хувийг эхний 1 жилд хүүгүй, 2 дахь жилд сарын 2 хувь, 3 дахь жилд 3 хувь гэх мэтээр 10 жил хүртэл 10 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон байна.

5.2. Дээрх гэрээний дагуу худалдан авагч Ц.Далай 2004 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны үнэ 8,261 ам.доллар төлсөн, үлдэх 3669 ам.долларыг төлөөгүй. Худалдагч тал болох ГГХХК нь орон сууцыг 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах үүргээ 2005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр биелүүлжээ.

5.3. Худалдан авагч Ц.Далай нь 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нас барсан, түүний өвлөгч Д.Х болох нь өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

6. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 82.2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн хувьд, худалдан авагч Ц.Далай нь ГГХХК-тай байгуулсан гэрээгээр худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлсөн хэмжээгээр тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэн авахаар тохиролцоогүй, харин эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийн өмчлөх эрх шилжихээр гэрээний 6–д заасан байна. Иймд нэхэмжлэгч Д.Х орон сууцны 82 хувийг өмчлөх эрх хууль болон хэлцлийн үндсэн дээр үүссэн гэж үзэх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Түүнчлэн, худалдан авагч Ц.Далай гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцны үнийг бүрэн төлөх үүргээ зөрчсөн, тогтоосон хугацаанд уг үүргийг гүйцэтгээгүйгээс худалдагч ГГХХК нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу Ц.Далайгийн эзэмшилд шилжүүлсэн орон сууцаа буцаан авсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/02107 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд хариуцагч ГГХХК нь дээр дурдсанчлан гэрээнээс татгалзсанаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Д.Х орон сууцны 82,2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхгүй.

 

8. ГГХХК болон Э.Х нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд, тус гэрээнд хариуцагч ГГХХК-ийг төлөөлж дэд захирал С.Баатархуяг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.Хтай орон сууцны захиалгын гэрээг байгуулж, ГГХХК-аас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 32 дугаар байрны 8 тоот 2 өрөө орон сууцыг Э.Х өмчлөлд шилжүүлэх, Э.Х орон сууцны үнэ 13,917,920 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

8.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ГГХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан С.Баатархуягт уг хэлцлийг хийх эрх олгосон баримт бичиг авагдаагүй байх боловч тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ж.М нь С.Баатархуягийн үйлдлийг дэмжин зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасантай нийцсэн. 

8.2. Мөн нэхэмжлэгч Д.Х “”Глоб констракшн” ХХК-аас аавын маань нэр дээр 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэл ирсэн. ... 2017 оны 12 дугаар сард цоожны голыг сольсон байсан” гэсэн /хэргийн 1 хавтас 142 тал/ тайлбар гаргасан байх бөгөөд дээр дурдсанчлан худалдан авагч Ц.Далай нь хариуцагч ГГХХК-тай байгуулсан гэрээний дагуу эд хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулаагүйгээс талууд гэрээнээс татгалзсан болох нь баримтаар тогтоогдсон. Хариуцагч ГГХХК нь ийнхүү Ц.Далайтай байгуулсан гэрээнээс татгалзаж, түүнтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон цаг хугацаанаас хойш 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Э.Хтай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх тул худалдагч ГГХХК-ийг нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан, Ц.Далайд энэ талаар мэдэгдэх шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд ГГХХК болон Э.Х нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууцны захиалгын гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

9. Хариуцагч Э.Х орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн хувьд, нэхэмжлэгч Д.Х нь маргаан бүхий орон сууцны 82,2 хувийг өмчлөх эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Э.Хаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхгүй байна.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч ГГХХК, Э.Хт холбогдох орон сууцны 82.2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын 32/08 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцнаас Э.Х албадан чөлөөлүүлэх тухай Д.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

11. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн Хаамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч ГГХХК, Э.Хт холбогдох орон сууцны 82.2 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын 32/08 тоот гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцнаас Э.Х албадан чөлөөлүүлэх тухай Д.Хын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн Хаамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн Хаамжид төлсөн 500,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.БАТЧИМЭГ