Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 104/ШШ2023/00401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, *******,******* ******* байрны ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, , байр тоотод байрлах, ХХК /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, *******,******* байрны тоотод  оршин суух, ийн /РД:/,

Хариуцагч: ******* дүүргийн ******* хороо, *******,******* байрны тоотод  оршин суух, /РД:/ нарт холбогдох

 

Орон сууц албадан лүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Б., Г. нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-с ,, төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөгч Б.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

Хариуцагч  Б., Г. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р., хариуцагч ХХК-н төлөөлөгч Б. нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй, ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. өөрт олгосон төлөөллөөс татгалзсан болно. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар үндсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарт: Манай ******* ХХК нь 2019 оны 0******* сарын 25-ны өдөр 01/19, 02/19 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хариуцагч Б., Г. нартай орон сууцны зээлийн гэрээ байгуулсан

Хариуцагч Б. нь ******* дүүргийн 0******* хороо байрны тоот, орон сууцыг 2019 оны 0******* сарын 25-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулсан байдаг. Уг байр нь 197,040,000 төгрөгийн үнэтэй, тухайн үед урьдчилгаа 25,000,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл мөнгийг 8 жилийн хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон. 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл нийтдээ 17,391,763 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 154,648,237 төгрөгийг төлөөгүй байна.

Хариуцагч Г. нь ******* дүүргийн 0******* хороо 44в байрны 301, 303 тоот орон сууцыг худалдан авахаар зээлийн гэрээ байгуулсан байдаг. Үүнээс урьдчилгаа 25,000,000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл төлбөр мөнгийг 8 жилийн хугацаатай төлөхөөр харилцан тохиролцсон боловч 234,596,226 төгрөгийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.

******* ХХК-ийн зүгээс тухайн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, гэрээ цуцлах талаар мэдэгдлийг тухай бүрд нь өгсөн. Хариуцагч нарын зүгээс гэрээ цуцалсан, гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл хэргийн материалд авагдсан баримтааар 301,,303 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээ нь ******* хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогддог. Иргэний хуулийн 219, 225, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаад гэрээг цуцалж, өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс лүүлэх эрхтэй.

******* ХХК нь Баатардулаанхан ХХК-тай түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. Энэ 3 орон сууцыг худалдаж авахаасаа өмнө 2018 онд 1 сарын түрээсийн төлбөрийг 1,120,500 төгрөгөөр тооцож байсан. Жилийн хугацаанд Б.тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой тоотын хувьд Баатардулаанхан гэдэг компани түрээслэж байсан учраас энэ тухайн үеийн түрээсийн ханшаар тооцоод нэг жилийн түрээсийн төлбөрийг тооцоход 14,566,500 төгрөг юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид хариуцагчийн буруутай үйлдлээс болж олгох ёстой байсан орлого гэж тооцож нэхэмжилсэн. 301, 303 тоот буюу Г.той хийсэн гэрээний хувьд 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх түрээсийн төлбөр 19,110,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нэмэгдүүлсэн. ...

 

 Хариуцагч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбарт: ******* ХХК - ийн тус шүүхэд гаргасан , 301 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс лүүлэх  шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.Тус байрыг 2019 оны ******* сарын 25 -нд 02/19 дугаартай "Орон сууцны зээлийн гэрээ" -ээр худалдан авч эзэмшиж, ашиглах болсон. Гэрээгээр орон сууцны 1м.кв талбайн үнийг 3,000,000 төгрөг байхаар тохиролцож, урьдчилгаанд 50,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 8 жилийн хугацаатай графикийн дагуу төлөхөөр болсон.

Б. миний үүсгэн байгуулсан, гүйцэтгэх захирлаар ажилладаг Баатар дулаан хан ОСНААК нь ******* сард ******* ХХК -тай гэрээ байгуулан******* *******,б,в байруудыг ус дулаанаар хангаж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан. ******* ХХК -ийн захирал Цогнойжамц нь надад манай байраас худалдан аваад эндээ компанийн үйл ажиллагаагаа явуулах уу гэсэн санал тавьсан учраас дээрх байрыг худалдан авч Баатар дулаан хан ОСНААК-н оффис байрлах болсон. ******* ХХК нь******* ******* байранд үйлчилгээний зориулалттай 19,106 м.куб талбай, 14 давхар, 5,213 м.кв талбайтай орон сууцыг зочид буудлын зориулалтаар, 100 машины 3558 м.кв талбайтай дулаан зогсоолыг өмчилж, ашиглаж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ус дулааны болон засвар үйлчилгээний зардлыг cap бүр манай компанид төлдөг байсан.

Иймд талууд тохиролцон орон сууцны үнийн cap бүрийн төлөлт болон Ач очир ХХК- ийн ашиглалтын зардлыг cap бүрийн төлөлтийг тооцоо нийлж харилцан тооцоод Ач очир ХХК нь тооцооноос илүү гарсан ашиглалтын зардлыг Баатар дулаан хан ОСНААК-д төлж хамтран ажиллаж байсан.

Хамгийн сүүлд 2020 оны 4 дүгээр сарын 16 -ны өдөр тооцоо нийлж , Баатар дулаан Хан ОСНААК Б. миний орон сууцны үнийн cap бүрийн төлөлтийг 2020 оны 4 сарыг дуустал төлсөн, ******* ХХК ашиглалтын зардлаас 2020 оны ******* сарын 31-ний өдрийн байдлаар 6,272,482.72 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохыг тохиролцон тогтоосон.

Энэхүү тооцоо нийлснээс хойш Ач Очир ХХК тооцооны үлдэгдэл төлбөр болон түүнээс хойших хугацааны ашиглалтын зардлын зөрүүг төлөхгүй байсаар 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 63,048,861.82 төгрөгийн өр үүсгэж төлбөр тооцооны талаарх тохиролцоогоо зөрчиж үл ойлголцолд хүрээд байна.

Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй.  орон сууцны үнийн урьдчилгаанд  50,000,000 төгрөг, 2019 оны 4 сараас 2020 оны 4 сарыг дуустал 13 сарын хугацаанд орон сууцны үнэнд хоорондын тооцоогоор 79,580,879,04  төгрөг, нийт 129,589,879,04 төгрөгийг төлсөн.

******* ХХК 2020 оны 4 сараас хойш хоорондын тооцоогоор манайд төлбөл зохих төлбөрөө огт төлөөгүй. 2020 оны 12 дугаар сарын байдлаар нийт 63.448.861.82 төгрөгний ашиглалтын зардлын үлдэгдэлтэй байгаа тул төлбөр тооцоог харилцан тооцох тохиролцооны дагуу би графикт хугацаанд орон сууцны  үнийг төлсөн болно.

Иймд ******* ХХК дангаараа гэрээг цуцлах эрхгүй, би орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бид төлбөр тооцооны тохиролцоогоо зөрчөөгүй, орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй тул орон сууцыг лөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад:

******* ХХК-ийн нэхэмжлэл бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн 2020 оны 04 дүгээр сараас хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Баатардулаанхан ХХК-д төлөх төлбөрийн 725,223,162.98 төгрөгөөс хариуцагч Б. Г. нарын нэхэмжлэгчид төлөх 318,000,073.264 төгрөгийг хасаж ******* ХХК-аас ,, төгрөгийг гаргуулан Хариуцагч Баатардулаанхан ХХК-д харин нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б., Г. нарт орон сууцыг шилжүүлэн өгөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна гэсэн нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд Нэхэмжлэгч ******* ХХК нь орон сууцын ашиглалтын төлбөрт 2020 оны 04 дүгээр сараас хойш 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Баатардулаанхан ХХК-д төлөх 725,223,162.98 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч Б., Г. нар нь 2019 оны 0******* сарын 25-ны өдрийн 01-19, 02/19 дугаартай зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл 318,000,073.264 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэх бүрэн боломжтой байх тул хариуцагч Б. эрх Г..нарыг маргаан бүхий орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгон. Нэхэмжлэгч ******* ХХК-с Баатардулаанхан ХХК-д төлөх үүргийн төлбөрөөс ,, төгрөгийг гаргуулан хариуцагч Баатардулаанхан ХХК-д олгуулж өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 73.1-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Гэхдээ сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байвал сөрөг нэхэмжлэлийг хүлээж авч шийдвэрлэх эсэх асуудлыг шүүх шийддэг. Гэтэл хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа сөрөг нэхэмжлэгч буюу хариуцагч өөрсдөө нотлох үүрэгтэй. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нотолж чадаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад гаргаад байгаа хэрэгтэй нь холбоотой ******* дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаад явж байгаа баримт нь хэргийн материалын 205-р талд авагдсан байгаа. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн баримт юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн нийт 01/975 албан тоотыг ******* компанид өгсөн байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 102, 125-226 дугаар талд авагдсан Баатар Дулаан хан компанитай 2021 оны 02 дугаар сараас тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулахыг нь цуцалчихсан үүнтэй холбоотой маргаан нь 3 шатны шүүхээр яваад шийдвэрлэгдсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харахаар 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл гэж гаргаж байгаа хэдий ч үйл ажиллагаа явуулах эрхийг нь 2021 онд байцаагчийн 141 дүгээр дүгнэлтээр цуцлаад байхад Баатардулаанхан компани 3 шатны шүүхээр явуулаад шүүх тухайн байцаагчийн дүгнэлт нь үндэслэлтэй юм байна гэж шийдсэн. Гэтэл ******* компани нь өнөөдөр Баатардулаанхан компаниас дулаан, хүйтэн, халууны хангамжийг аваагүй, аль эрт цуцалчихсан асуудал. Гэтэл хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  төлбөр,  алданги нийт 725,223,162.98 мөнгийг нэхэмжилж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Тэгэхээр хариуцагчийн гаргаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай уялдаа холбоогүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч тал 2019 оны 0******* сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ, хариуцагч Б., Г. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 0******* сарын 25-ны өдөр байгуулсан 01/19 дугаартай барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 0******* 23-ний өдөр 19/07 дугаартай талбай тооцсон хэмжилтийн тэмдэглэл, ******* ХХК–ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 24*******тай ******* ХХК-с хариуцагч Б.т гэрээ цуцлуулах мэдэгдэл, 2020 оны 12 сарын 01-ний 27*******тай ******* ХХК-с хариуцагч Б.т гэрээ цуцлуулах тухай албан бичиг, 2020 оны 12  дугаар сарын 15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017 оны 11 дүгээр  сарын 10-нхы өдрийн оффисийн байр түрээслүүлэх гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баатар дулаан хан ХХК-с ******* ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлсэн 264 тоот мэдэгдлийн хариу, ******* ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагч Г., Баатар дулаан хан ХХК-д хүргүүлсэн 244 дугаартай мэдэгдлийн гэрээ цуцлах тухай, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 272 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Баатар дулаан хан ХХК-д холбогдуулан гаргасан шаардлага, ******* ХХК-ийн шинэчилсэн дүрмийн үүсгэн байгуулагчийн мэдээлэл, Хан-уул дүүргийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* ХХК-д хот суурин хот тохижилтын газраас ирүүлсэн албан бичгийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн 1989*******тай ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, Эрчим хүчний зохицуулах хорооноос ******* ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 07-ны дулаан түгээх асуудлаар ирүүлсэн албан бичиг зэргийг ирүүлсэн.

 

    Хариуцагч тал 2021 оны 0******* сарын 03-ны өдрийн итгэмжлэл, Орлогын баримтын тасалбарууд, 2019 оны 10 дугаар сарын 29-ны орлогын баримтын тасалбар, Бэлэн мөнгөний орлогын баримтууд, 2019 оны 0******* сарын 25-ны өдрийн баримт 2019 оны 04 сарын 22-ны бэлэн мөнгөний баримт, 2020 оны 0******* сарын 24-ны орлогын баримтын тасалбар, зээлийн төлбөр болох орлогын баримт, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний тооцооны үлдэгдлийн лавлагаа,  төлбөрийн нэхэмжлэхүүд, тооцоо нийлсэн дансны хуулга 1ш, төлбөрийн нэхэмжлэх 4ш, тооцооны үлдэгдлийн баталгаа, Баатар дулаан хан ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл, Баатар дулаан хан ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ Баатар дулаан хан ХХК-с н.Мөнхдэлгэрт олгогдсон итгэмжлэл, хариуцагч Г.оос н.Мөнхдэлгэрт олгогдсон 2021 оны 0******* сарын 03-ны өдөр 3 жилийн хугацаатай олгогдсон итгэмжлэл, Баатар дулаан хан ХХК-с Б.д олгогдсон итгэмжлэл, Эрчим хүч зохицуулах хорооны гаргасан албан бичгийн хуулбар, Эрчим хүч зохицуулах хорооноос Баатар дулаан хан ХХК-д хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/334 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Эрчим хүч зохицуулах хорооноос Баатар дулаан хан ХХК-д гаргасан хүсэлт дэх *******, , 44в байрны дулааны эрчим хүчний дулааны төлбөрийн тооцоо, ******* , 44в байрны үйлчилгээний талбайн дулааны эрчим хүчний тооцоо, *******, , 44в байрны дулааны зогсоолын эрчим хүчний төлбөрийн тооцоо, дулааны эрчим хүчний дулааны суурь хураамжийн тооцоо, дулааны эрчим хүчний дулааны алдангийн тооцоо, Баатар дулаан хан ХХК-с 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн захирамж, 2022 оны 05 дугаар сарын 004-ний өдрийн 7666 дугаартай иргэний хэрэг үүсгэх тогтоолын хувь, Баатар дулаан хан ХХК-с н.Болд-Эрдэнийг төлөөлөгчөөр томилсон албан бичиг, Эрчим хүч зохицуулах хорооны албан бичиг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулбарууд, Баатар дулаан хан ХХК нарын нэхэмжлэхүүд, Ээлжийн амралт олгох тухай тушаал зэргийг ирүүлсэн.

 

   Шүүхийн журмаар 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2023 оны 01 дүгээр  сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, барилга байгууламж, Дулааныг дамжуулан түгээх шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах түгээх бохир ус цуглуулах татан зайлуулах шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх хүлээлгэн өгөх гэрээний хуулбар зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч тал хариуцагч талд холбогдуулан Хан-уул дүүргийн 3-р хороо,******* байр 301, , 303 тоот орон сууцыг албадан лүүлэх, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны 3 орон сууцны түрээсийн төлбөр нийт 33,676,500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч тал нэхэмжлэгч талд холбогдуулан Б., Г. нарыг Хан-уул дүүргийн 3-р хороо,******* байр 301, , 303 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-с үйлчилгээний төлбөр, алданги нийт ,, төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Манай компани маргаан бүхий орон сууцыг хариуцагч нарт зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлагдсан.

Уг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь манай ******* ХХК мөн. Иймд бусдын хууль бус эзэмшлээс албадан лүүлэх хүсэлтэй. Хариуцагч тал зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэж маргасан.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Нэхэмжлэгч ******* ХХК манай компанид ашиглалтын зардлын үлдэгдэлтэй байгаа тул төлбөр тооцоог харилцан тооцох тохиролцооны дагуу  графикт хугацаанд орон сууцны үнийг төлсөн гэж маргасан.

 

4.Хариуцагч тал дараах байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон.

Бид маргаан бүхий орон сууцыг зээлээр худалдан авсан. Ач очир ХХК-н өмчлөлийн зочид буудал, дулаан зогсоолын ашиглалтын төлбөрийг байрны төлбөрт харилцан тооцож төлбөрөө төлсөн. Иймд маргаан бүхий орон сууцны үнийг төлж дууссан тул өмчлөгчөөр тогтоолгож, ашиглалтын үлдэгдэл төлбөрөө гаргуулна. 

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн.

Анх орон сууцны зээлийн гэрээг Б., Г. нартай байгуулсан. Манай зүгээс ХХК-тай орон сууц ашиглалтын гэрээ байгуулаагүй. Ашиглалтын төлбөрөөр орон сууцны зээлийн гэрээний үүргийг харилцан тооцох тохиролцоо хийгээгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлд хамаарах харилцан тооцох шаардлага биш. Мөн ашиглалтын гэрээтэй холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- Худалдагч ******* ХХК, худалдан авагч Б., батлан даагч Г. нар 2019 оны 03 сарын 25 өдөр ******* дүүргийн 3-р хороо байранд байрлах тоот, 3 өрөө, 65,68 м.кв талбай бүхий орон сууцыг 197,040,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулсан.  /1-р хх-н 4-12 /

 

-Талууд орон сууцны үнийг 2019 оны 04 сараас 2027 оны 03 сар хүртэл хэсэгчилэн төлөхөөр гэрээгээр тохирч,  гэрээний дагуу худалдан авагч Б. урьдчилгаа 25,000,000 төгрөг, хэсэгчилсэн төлбөр  31,616,963 төгрөг, нийт 56,616,963 төгрөг худалдагч талд төлсөн. /1-р хх-н 33-34, 3-р хх-н 30-34  /

 

- Худалдагч ******* ХХК, худалдан авагч Г., батлан даагч Б. нар 2019 оны 03 сарын 25 өдөр Хан-уул дүүргийн 3-р хороо, байрны 301, 303 тоот, нийт 95,33 м.кв талбайтай орон сууцуудыг 285,990,000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээг байгуулжээ.

 

- Талууд орон сууцны үнийг 8 жилийн хугацаатай төлөхөөр гэрээгээр тохирч худалдан авагч тал урьдчилгаа 25,000,000 төгрөг, хэсэгчилсэн төлбөр 47,963,916 төгрөг нийт 72,696,916 төгрөг худалдагч талд төлсөн. /1-р хх-н 156-157, 3-р хх-н 36-37/

 

-2017 оны 01 сарын 10 өдөр Баатардулаан Хан ХХК, ******* ХХК нар Хан-уул дүүргийн 3-р хороо, байр тоот орон сууцыг 1 сарын 1,120,500 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулжээ.  /1-р хх-н 69-70/

 

-Маргаан бүхий Хан-уул дүүргийн 3-р хороо, байрны 301, , 303 тоот орон сууцууд ******* ХХК-н өмчлөлд бүртгэлтэй байна. /1-р хх-н 115, 139, 160/

 

-2017 оны 03 сарын 24 өдөр ******* ХХК, ХХК нарын хооронд “44А,Б,В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ” байгуулагдсан талаар хариуцагч тал мэдүүлсэн, нэхэмжлэгч тал тухайн гэрээг эс зөвшөөрч маргаж байгаа бөгөөд дээрхи ашиглалтын гэрээтэй холбоотой хэрэг бүртгэлтийн 211001814 дугаартай хэрэг Хан-уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /3 -р хх-н 65 /

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас харахад Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” зааснаар  ******* ХХК болон Б., Г. нарын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч талын ******* ХХК-н төлөх ашиглалтын зардлаас Б., Г. нарын зээлээр худалдан авсан орон сууцны төлбөрийг тооцон суутгахаар талууд тохиролцсон бөгөөд 2020 оны 04 сарыг дуустал дээрхи тохиролцооны дагуу төлбөрийг суутган тооцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэсэн, хариуцагч тал өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй.

Иймд худалдан авагч тал буюу хариуцагч Г., Б. нар 2020 оны 05 дугаар сараас хойш гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацааг  зөрчсөн гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-нь гэрээг цуцлах мэдэгдлээ хариуцагч талд хүргүүлсэн, гэрээг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 264 дугаар зүйлд худалдагч тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар нарийвчлан зохицуулсан тул талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээг худалдагч талын татгалзалаар дуусгавар болсон , нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн орон сууцуудыг хариуцагч Б., Г. нараас Иргэний хуулийн 264 дугаар зүйлийн 264.1. дэх заалтаар, хариуцагч ХХК-с Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтаар тус тус шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Харин хариуцагч Б., Г. нар  нь маргаан бүхий 3 орон сууцны бэлэн болон хэсэгчилсэн төлбөрт төлсөн 129,580,879 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаагүй боловч хуульд зааснаар талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч талаас 129,580,879 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцуудад ХХК үйл ажиллагаа явуулдаг талаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан,  хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрхи тайлбартай маргаагүй, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа маргаан бүхий орон сууцуудад ХХК-н оффис байрлаж байгаа талаар дурьдсан.

 

Хариуцагч ХХК нь 2020 оны 12 сарын 01 өдрөөс 2021 оны 12 сарын 01 өдөр хүртэл маргаан бүхий орон сууцыг түрээслэх талаар нэхэмжлэгч талтай тохирсон, гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдаагүй боловч бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж,  үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь хуульд нийцэхгүй тул хариуцагч ХХК-с түрээсийн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

ХХК нь ******* ХХК-тай байр тоот орон сууцыг 1 сарын 1,120,500 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан, тоот орон сууц 74,71 м.кв талбайтай. Өөрөөр хэлбэл 1 м.кв талбайг 14,997 төгрөгөөр талууд тохиролцон түрээслэжээ.

 

Хэрэгт 301, 303 тоот орон сууцтай холбогдох түрээсийн баримт авагдаагүй байх тул тоот орон сууцны түрээсийн гэрээг жишиг болгон түрээсийн төлбөрийг тооцоход 44,91 м,кв +52,89 м.кв= 97,8 м.кв талбайтай.  14,997 төгрөг х 97,8 м.кв х12 сар=19,496,100 төгрөг.

 

тоот 1,120,500 төгрөг х12 сар= 14,566,000 төгрөг

 

Маргаан бүхий 3 орон сууцны түрээсийн төлбөр нийт 34,062,100 төгрөг байх боловч нэхэмжлэгч тал 33,676,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хангав.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч тал 2017 оны 03 сарын 24 өдөр ******* ХХК, ХХК нарын хооронд “44А,Б,В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ”-г үндэслэн 2020 оны 04 сараас 2022 оны 12 сарын 31 өдөр хүртэлх хугацаанд ******* ХХК-с төлөх ашиглалтын төлбөр 725,223,162.98 төгрөгөөс маргаан бүхий 3 орон сууцны үнэ 318,073,264 төгрөгийг хасч, хариуцагч Б., Г. нарыг байрны 301, , 303 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон, ашиглалтын төлбөрийн үлдэгдэл ,, төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК, ХХК нарын хооронд “44А,Б,В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ”-г нэхэмжлэгч тал эс зөвшөөрч Хануул дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа нь тогтоогдож байна.

 

Мөн хэрэгт авагдсан “44А,Б,В байрны 172 айлын орон сууцны барилга байгууламж, дулааныг дамжуулан түгээх, шугам сүлжээ болон цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах, шугам сүлжээг өмчлөлд шилжүүлэх, хүлээлгэн өгөх гэрээ”-нд ******* ХХК -аас төлөх ашиглалтын төлбөрийг орон сууцны зээлийн гэрээний төлбөрт харилцан тооцох талаар талууд тохиролцоогүй байна.

 

Иргэний хуулийн 7******* зүйлийн 73.2-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр, бусад тохиолдолд тэдгээрийг хамт шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох шаардлага биш байх бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын гэрээтэй холбоотой асуудал нь эрүүгийн журмаар шалгагдаж байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд хариуцагч Б., Г. нарыг байрны 301, , 303 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон, ашиглалтын төлбөрийн үлдэгдэл ,, төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох ашиглалтын гэрээтэй холбоотой асуудал эрүүгийн журмаар шалгагдаж дууссаны дараа иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй дурьдав.  

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2,266,899 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 624,683 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 262 дугаар зүйлийн 262.1., 264 дүгээр зүйлийн 264.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-т заасныг тус тус баримтлан Хан-уул дүүрэг ******* хороо,******* 301, , 303 тоот орон сууцуудыг хариуцагч талын хууль бус эзэмшлээс лж нэхэмжлэгч талд олгон, хариуцагч ХХК-с 33,676,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,  орон сууцны үнэд бэлнээр болон хэсэгчилэн төлсөн 129,580,879 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж хариуцагч Б., Г. нарт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8.-д заасныг баримтлан хариуцагч Б., Г. нарыг Хан-уул дүүрэг ******* хороо,******* байрны 301, , 303 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон, нэхэмжлэгч ******* ХХК-с ашиглалтын төлбөрийн үлдэгдэл ,, төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624,683 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,266,899 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 624,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАЯРДАВАА