Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 140/ШШ2023/00390

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.онзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овгийн *******гийн ******* /РД:ИЙ*******/, ******* ******* овгийн *******ын ******* /РД:ИЭ*******/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “” ХХК, “ ” ХХК-нд холбогдох

Завхан аймгийн Улиастай сумын гийн ард байрлах айлын орон сууцны давхрын хаягтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг Үл хөдлөх  хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай дараах баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах. Үүнд: тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршлын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах Улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай торхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг гаргуулахаар даалгахыг хүссэн. ХХК-ны сөрөг нэхэмжлэлтэй компанийн хөрөнгө болох Улиастай сумын , -00в хаягт байрлах айлын орон сууцны давхрын 0 тоот 0 өрөө орон сууцны байрыг иргэн Х.*******, Д.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай  иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгч Х.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.*******, түүний өмгөөлөгч Э., хариуцагч Ш., түүний өмгөөлөгч Д. нарын танхимаар, хариуцагч Р., түүний өмгөөлөгч Т. нарыг онлайнаар, нарийн бичгийн дарга М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид “ ” ХХК, болон “ ” ХХК нарын хамтран Улиастай сумын ийн -00в тоот баригдсан цагдаагийн арын айлын орон сууцнаас “ ” ХХК-тай Орон сууц захиалгын гэрээг 2019 оны 12-р сарын 09-ний өдөр байгуулан тус орон сууцны давхар 5.2 м² байрыг 59.840.000 төгрөгөөр 2 хувааж төлөөд худалдаж авсан. Гэтэл “ ” ХХК-ний захирал Ш. нь "...танай худалдаж авсан байрны төлбөр манай байгууллагад орж ирээгүй" гэдэг “ ” ХХК-ний захирал Р. болохоор таны байрны төлбөрийг Ш.ийн данс руу шилжүүлсэн өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг Ш. хариуцна" гэдэг гэтэл бид оог хүртэл худалдаж авсан орон сууцныхаа гэрчилгээг авч өмчлөх эрхээ шилжүүлж авч чадаагүй хохирч байна. 2019 онд айлын орон сууцыг бусдад худалдан борлуулах захиалга авах эрхтэй байсан, үүнийг Ш. мэдэж байсан, яагаад мэдэж байсан бэ гэхээр Р.ыг байхад Ш. намайг нэг ч удаа чи ямар хүн энэ байранд орчих уу гэж нэг ч хэлж байгаагүй явсан хойно ч хэлж байгаагүй. Сүүлдээ нэг удаа газрын албаны гэдэг залууг дагуулж ирээд квадрат метрийг чинь хэмжиж үзнэ гэсэн. Тэгэхээр нь би улсын комисс хүлээгээд авчихсан квадрат метрийг хэмжүүлэхгүй, тэр хэмжээгээрээ л бичиг баримтаа гаргуулж авна гэсэн. Тэрнээс болж бид 2 маргасан. Тэгсэн чаддаг юм бол чи бичиг баримтаа аасаа олж аваарай гэж хэлж байсан.

Бидний хувьд орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрөө 100 хувь төлөөд байрандаа орсон. Бидний төлсөн байрны мөнгийг “ ” ХХК-аас “ ” ХХК-ны захирал Ш.ийн дансанд шилжүүлсэн болох нь Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа.

Иймд орон сууц худалдах, худалдан авах, захиалгатай холбоотой эрх, үүргийг “ ” ХХК-аас шилжүүлж авсан “ ” ХХК хариуцах үүрэгтэй. Мөн орон сууц захиалгын гэрээний .2-т "...дээр дурдсан орон сууцыг үл хөдлөх улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардагдах туслалцааг үзүүлэх" үүргийг орон сууц барих тал хүлээхээр заасан энэ үүргээ биелүүлэхгүй байна. Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай улсын комисс хүлээн авсан акт, байгууллагын албан тоот, газрын гэрчилгээ, гэрээ кадастрын зураг зэрэг шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч “ ” ХХК-ны захирал Ш. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...нэхэмжлэгч нарыг хариуцагчаа буруу торхойлсон гэж үзэж байна. Х.*******, Д.******* нар ийн толгой -00В тоот баригдсан айлын орон сууцны барилгаас 5.2 м2 талбайтай 1 өрөө байр худалдан авахдаа Орон сууц захиалгын гэрээг " " ХХК-ны захирал Р.тай 2019 оны 12 сарын 09-ны өдөр хийж байрны үнийг мөн компаны Хас банкин дахь 5001852 тоот дансанд 2019 оны 12 сарын 09-нд 26 сая төгрөг, 2020 оны 02 сарын 17-нд сая 840 мянган төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Түүнийг нь " " ХХК-ны захирал Р. хүлээн зөвшөөрч НӨАТ-ийн и-баримтыг Х.*******гийн регистрээр шивж өгсөн байдаг. Х.*******, Д.******* нар нь миний болон "" ХХК-ны дансанд байрны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй. Мөн Р. болон " ” ХХК-аас Ш. миний болон "" ХХК-ны дансанд Х.*******, Д.******* нарын байрны мөнгө гэж нэг ч төгрөг орж ирээгүй юм.

Ийм учир Үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй юм... Орон сууцын үнэ болох 59.840.000 төгрөгийг ын хувийн дансанд шилжүүлсэн байдаг. Уг нь захиалгын гэрээг “” ХХК буюу Ш. хийх эрхтэй байсан. Барилгын тухай хуулийн 47.-д барилгын үйл ажиллагаа бол захиалагч торхой байна. Захиалагч торхой бус бол тухайн барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгчийг захиалагчаар тооцно. Барилга байгууламжийн эзэмшигч өмчлөгч нь торхой бус бол тухайн газрын эзэмшигч өмчлөгчийг захиалагчид тооцно гэж заасан байдаг. Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газар олгохыг зөвшөөрсөн аймгийн Засаг даргын захирамж барилгын хөгжлийн төв дээр батлагдсан зураг бүгд “” ХХК-ны нэр дээр байдаг. Р. анхнаасаа захиалгын гэрээ хийх эрхгүй байсан. айлын орон сууцын давхрын нэг өрөө байрыг Д.*******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор шүүхэд гаргачихсан байгаа. Энэ Д.*******гийн ярьж байгаа ярианууд нь бүгд худлаа. Би Р.тай эднийд орж  хэмжилт хийе гээгүй, андуураад байх шиг байна. Гэрээ хийсэн компаниасаа л мөнгөө нэхэх хэрэгтэй. Гэрээ хийсэн компанд холбогдуулж нэхэмжлэлээ гаргах ёстой байх л гэж би ойлгож байна. Р. анх намайг Улаанбаатар хот байхад энэ барилга дээр улсын комисс ажиллуулсан байсан. Намайг эзгүй хойгуур. Намайг байхгүйг далимдуулаад Улсын комиссын актын нүүр хэсгийг хуурамчаар үйлдсэн байсан. Энэ тухай би хот байж байгаад Хаан банкны захирал Өрнөхжаргал гэдэг хүн над руу “Р. гэдэг хүн орон сууцны захиалгын гэрээг хийгээд ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргаад байна та энэ талаар мэдэж байна уу” гэж надаас асуухад нь би мэдсэн юм. Бусад бүх бичиг баримт манай компаны нэр дээр байгаа. Тэр үеэс л эхэлж “ ” ХХК иргэдтэй хуурамч захиалгын гэрээ хийж мөнгө авч байна гэж мэдэж яаралтай ирж зөв болгуулсан юм. Р. үүнийг манай компаниар болго өгөөч ээ бид нар Увс аймагт барилгын ажил авч байгаа барилгын түүхэнд хэрэгтэй байдгийн нүүр хэсгийг нь өөрчилхөд асуудал байхгүй шүү дээ гэж хөөцөлдөж явсан байсан. Эднийхийг болохоор мөнгөө өгөөгүй байгаа хавар ноолуурын үеэр өгчихнө гэсэн, найдвартай өгчих хүмүүс байгаа юм гэж надад ярьж ойлгуулсан байсан юм. Ийм л юм болсон гэв.

Хариуцагч: “ ” ХХК-ны захирал Р. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанийн хувьд нэхэмжлэгч Х.*******, Д.******* нартай орон сууц Захиалгын гэрээг хийсэн нь үнэн. Нэхэмжлэгч нарын "Орон сууц захиалгын" гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 59.840.000 төгрөгийг " " ХХК-ийн захирал Ш.ийн данс руу бүрэн шилжүүлэн өгсөн. Би тухайн айлын орон сууцыг барихдаа " " ХХК-тай хамтран хийхээр тохирсон байсан. " " ХХК-аас Завхан аймгийн Улиастай сумын гийн газрын хойд талд баригдсан айлын орон сууцны өмчлөх эрхийг " " ХХК-д бүрэн шилжүүлж өгсөн. Манай компаний барьсан айлын орон сууцны өмчлөх эрх оо " " ХХК-ийн нэр дээр гарсан байгаа тул нэхэмжлэгч нарт өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримтууд нь " " ХХК-д байхгүй тул гаргаж өгөх боломжгүй юм. Иргэн ******* ******* нарын нэхэмжлээд байгаа баримт бичгүүдийг “” ХХК хариуцаж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн үед бид хамтран ажиллах гэрээ байгуулж барилга байгууламж ашиглалтад оруулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу орон сууц захиалгын гэрээг манай компани авах эрх нь үүссэн байсан. Үүнийг Ш. худлаа гэж тайлбарлаж байна 12 сард хийгдсэн гэрээ гэдэг байдлаар. Манай байрны захиалгын гэрээ 9 дүгээр сараас явж эхэлсэн. Хамгийн анхны захиалагч  ш байсан юм. Баруун бүсийн клонкийн хажууд байх том самбар дээр орон сууц борлуулахаар нийтэд зарласан зар тавигдсан ба зар дээр миний утасны дугаар бас бичигдсэн байсан. Тэр зарын дагуу эдгээр хүмүүс надтай холбогдож байсан юм гэв.

Нэхэмжлэгч: “ ” ХХК-ны захирал Ш. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ш. миний бие “” ХХК-ны захирал ажилтай. Манай компани Завхан аймгийн Улиастай сумын т гийн газрын ард айлын орон сууц барих ажлыг “ ” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Манай компани тухайн орон сууцыг барих ажлыг 100 хувь санхүүжүүлж ажилласан. “” ХХК-ний зүгээс гүйцэтгэгч “ ” ХХК-д иргэдтэй орон сууц захиалах гэрээ хийх эрх олгоогүй. Гэтэл “ ” ХХК нь барилгын ажил явагдаж байх хугацаанд иргэн Х.*******, Д ******* нартай орон сууц захиалгын гэрээ хийж төлбөр мөнгийг компанийнхаа дансаар хүлээн авч байрны түлхүүрийг өгсөн байсан. Дээрх зөрчлийг мэдсэн цагаас хойш иргэн Х.*******, Д.******* нарт компанийн хөрөнгө чөлөөлж өг, эсхүл орон сууцны төлбөрөө төлж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулахыг шаардсан боловч шаардлагыг биелүүлээгүй ирсэн. Иймд “” ХХК-ны хөрөнгө болох Улиастай сумын , -00в хаягт байрлах айлын орон сууцны давхрын 1 өрөө орон сууцны байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байна. Цаашид орон сууцны байрны элэгдэл хорогдол, ашиглалтын зардлыг тооцож шаардлагаа нэмэгдүүлнэ. “” ХХК-ны хөрөнгө болох Улиастай сумын , -00в хаягт байрлах айлын орон сууцны давхрын 1 өрөө орон сууцны байрыг иргэн Х.*******, Д.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.*******, Х.******* нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

...Бид 2019 онд тус байрыг худалдан авахдаа бусад оршин суугчдийн нэгэн адил “ Констракшн” ХХК-тай холбогдож гэрээ байгуулж төлбөрөө хэлсэн ёсоор нь төлөөд байранд орсон. оо дахь жилдээ тус байранд амьдарч байна. “ Констракшн” ХХК нь тухайн барилгыг барих, борлуулах ажлыг хийж байсан, “” ХХК нь түүний дараа гэрчилгээ олгох ажлыг хийсэн. Харин эдгээр хоёр компанийн хооронд сүүлд үүссэн дото асуудал нь орон сууц худалдан авагч бидэнд хамааралгүй тул үүнийг бидэнд халдааж тайлбарлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлд “ Констракшн” ХХК нь худалдан борлуулах эрхгүй байж гэрээ байгуулж зөрчил гаргасан гэжээ. Захирал урд нь ингэж хэлж байсан бөгөөд бид цагдаагийн байгууллагад энэ талаар хандаж шалгуулахад захирал ийн эхнэр нь хоёр компани хамтран ажиллах гэрээтэй, хэн аль нь худалдах эрхтэй байсан хэмээн гэрчийн мэдүүлэг өгч байсан. Хууль сануулж авсан гэрч гийн мэдүүлэг, хамтран ажиллах гэрээ гэсэн баримтуудыг үндэслэж Завхан аймгийн Прокурорын газар тухайн асуудлаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж байсан тогтоол нь иргэний хэрэгт авагдсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь хуулийг дээдэлж шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэхгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.*******, Д.******* нар нь хариуцагч “ ” ХХК, болон “ Констракшн” ХХК-нд холбогдуулан Завхан аймгийн Улиастай сумын гийн ард байрлах айлын орон сууцны давхрын хаягтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай дараах баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах Үүнд: тухайн үл хөдлөх хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон дугаар байршлын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ, кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлт, төлбөр тооцоо дууссан тухай торхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг   гаргуулахыг даалгах, нэхэмжлэгч “ ” ХХК-ны захирал Ш. нь хариуцагч Х.*******, Д.******* нарт холбогдуулан “ ” ХХК-ны хөрөнгө болох Улиастай сумын -00в хаягт байрлах айлын орон сууцны давхрын 1 өрөө орон сууцыг иргэн Х.*******, Д.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж сөрөг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч Х.*******, Д.******* нарын зүгээс нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “ Бид “ ” ХХК, “ ХХК ” нарын хамтран барьсан ... айлын орон сууцнаас ХХК-тай орон сууц захиалгын гэрээг 2019 оны 12-р сарын 09-ний өдөр байгуулан тус орон сууцны давхарт 5,2 м кв байрыг 59.840.000 төгрөгөөр 2 хувааж төлөөд худалдаж авсан. Гэтэл “ ” ХХК-ны захирал Ш. нь танай худалдаж авсан байрны төлбөр манайд орж ирээгүй” гэдэг боловч “ ” ХХК-ны захирал Р. нь танай байрны төлбөрийг Ш.ийн данс руу шилжүүлсэн оогийн байдлаар өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг Ш. хариуцна” гэх боловч захиалгын гэрээний 4.2-т зааснаар байрны гэрчилгээг авах эрх үүссэн хэдий ч оог хүртэл гэрчилгээгээ авч өмчлөх эрхээ шилжүүлж авч чадаагүй хохирч байна. “ ” ХХК нь тухайн барилгыг барих, борлуулах ажлыг хийж байсан, “ ” ХХК нь түүний дараа гэрчилгээ олгох ажлыг хийсэн. Харин эдгээр 2 компанийн хооронд сүүлд үүссэн дото асуудал нь орон сууц худалдан авагч бидэнд хамааралгүй. Сөрөг нэхэмжлэлд “ ” ХХК нь худалдан борлуулах эрхгүй байж гэрээ байгуулж зөрчил гаргасан гэжээ. Захирал Ш. урд нь ингэж хэлж байсан бөгөөд бид хоёр гийн байгууллагад хандаж шалгуулахад захирал ийн эхнэр нь хоёр компани хамтран ажиллах гэрээтэй, хэн аль нь худалдах эрхтэй байсан хэмээн гэрчийн мэдүүлэг өгч байсан. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм” гэжээ.

Хариуцагч “ ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Х.*******, Д.******* нар хариуцагчаа буруу торхойлсон гэж үзэж байна. Эдгээр хүмүүс “ ” ХХК-тай гэрээ хийж, байрны үнийг энэ компанийн дансанд шилжүүлсэн байдаг. Түүнийг ч дээрх компанийн захирал Р. хүлээн зөвшөөрч НӨАТ-ийн И- баримтыг Х.*******гийн регистрээр шивж өгсөн байдаг. Х.*******, Д.******* нар нь миний болон “ ” ХХК-ны дансанд байрны үнэ гэж нэг ч төгрөг төлөөгүй. Мөн Р. болон “ ” ХХК-наас миний болон манай компанийн дансанд Х.*******, Д.******* нарын байрны мөнгө гэж нэг ч төгрөг орж ирээгүй учир үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй” гэж,

Хариуцагч “ ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “манай компанийн хувьд Х.*******, Д.******* нартай орон сууц захиалгын гэрээг хийсэн нь үнэн. Нэхэмжлэгч нарын шилжүүлэн өгсөн 59.840.000 төгрөгийг “ ” ХХК-ны захирал Ш.ийн данс руу шилжүүлэн өгсөн. Тухайн айлын орон сууцыг барихдаа “ ” ХХК-тай хамтран хийхээр тохирсон байсан. Тухайн орон сууцны өмчлөх эрх оо “ ” ХХК-ны нэр дээр байгаа тул нэхэмжлэгч нарт өмчлөх эрхийг шилжүүлэхэд шаардагдах баримтууд манай компанид байхгүй тул гаргаж өгөх боломжгүй юм“ гэж тайлбарлан маргаж байна.

Талуудын шүүхэд гаргасан тайлбарууд болон 2019 оны 12-р сарын 09-ний өдөр “ ” иргэн Х.*******, хамтран өмчлөгч Д.******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 0-р сарын -ны өдөр “ ” ХХК, “ ” ХХК нарын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ /1хх 2х/, аж ахуйн нэг байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /1хх 226х/, компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 227, 228х,/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /1хх 1х/, Байрны борлуулалтыг хүснэгтээр харуулсан баримт, Завхан аймгийн Прокурорын 2021 оны 04-р сарын 19-ний өдрийн 22 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Х.*******гээс “ ” ХХК ны Хас банкны дансанд мөнгө шилжүүлсэн баримтууд, “ ” ХХК-ны дансны хуулга, иргэн Ш.ийн дансны хуулга, “ ” ХХК болон иргэн Д., Б., З., З., Ч., Ё., Д., Г., Ш., О., Д., Д., Ж., Б., Д., Н., Ш., О., Д., Ч., Ч. нартай байгуулсан орон сууц захиалгын гэрээ гэрчилгээнүүд, гэрч Б., Б. нарын мэдүүлгүүд зэргийг үндэслэн шүүх доорх үйл баримтууд тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

  1. “ ” ХХК, “ ” ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж тус гэрээгээр 208556 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий Улиастай сумын т т байршилтай 1885 м кв талбай бүхий газрыг барилгын ажилд зориулан эзэмшүүлж орон сууцны барилга барихаар тохиролцсон байна.
  2. Дээрх газарт айлын орон сууц баригдаж улсын комисс хүлээж авсан ба орон сууцанд орсон зарим айлууд тухайлбал иргэн Б., Б., Х.******* нар орон сууц захиалгын гэрээг “ ” ХХК-тай байгуулж байрны үнийг тус компанийн дансанд шилжүүлсэн, улмаар орон сууцандаа орж 4,5 жил амьдарч байгаа, иргэн Б., Б. нарын тухайд “ ” ХХК-тай дахин гэрээ хийж байрныхаа гэрчилгээг авч байсан.
  3. “ ” ХХК, “ ” ХХКомпаниудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж мөнгө зээлсэн болох нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 995.102.718 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас харагдаж байна./1хх 22х/ Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
  4.  Х.*******, Д.******* нарын шилжүүлсэн байрны үнийг “ ” ХХК, “ ” ХХК-ны захирал Ш.ийн дансанд шилжүүлсэн гэж, “ ” ХХК-ны захирал Ш. тэр байрны үнэ манай дансанд орж ирээгүй, “ ” ХХК-аас “зээл төлөв” гэсэн утгатай мөнгө орж ирсэн нь үнэн, тэр мөнгө бол бидний хооронд хийгдсэн зээлийн гэрээний үүргийн биелэлт юм, иргэн Х.*******, Д.******* болон наана нь “ ” ХХК-тай гэрээ хийсэн бусад айлуудаас байрныхаа мөнгийг оо хүртэл авч чадаагүй байна гэж тайлбарлан маргаж байна.

Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд хоёр компани хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үр дүнд  айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан, орон сууцны борлуулалтыг 2 компани аль аль нь хийж байсан, орон сууц борлуулахаар нийтэд зарласан зарын дагуу Х.*******, Д.******* нар холбогдож “ ” ХХК-тай гэрээ байгуулж, тус компанийн дансанд байрныхаа үнийг шилжүүлсэн, гэх мэтчилэн “ ” ХХК хэд хэдэн иргэдтэй орон сууц захиалгын гэрээг хийж үнийг төлж орон сууцанд орж байсныг “ ” ХХК мэдээгүй байх боломжгүй, үүнийг таслан зогсоох боломжтой байсан,  “ ” ХХК-нь  өөрийн бариулсан байрны захиалгын гэрээг “ ” ХХК хийж төлбөрийг авах эрхтэй гэсэн ойлголтыг аливаа гуравдагч этгээдэд эс үйлдэхүйгээрээ ч бай, хайхрамжгүй байдлаараа бай, бит үйлдлээрээ ч бай ямар нэгэн байдлаар тэгж ойлгогдох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Хоёр компанийн үйл ажиллагаа аливаа гуравдагч этгээдэд ойлгомжгүй байснаас шалтгаалж байрныхаа төлбөрийг бүрэн төлсөн иргэн хохирох нь шударга ёсонд нийцэхгүй юм.

Өөрөөр хэлбэл “ ” ХХК-ны зүгээс өөрийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой байсан, үүний тулд дор хаяж орон сууц борлуулахаар нийтэд хандсан зар дээр “ ” ХХК-ны утасны дугаарыг тавиулахгүй байх, Х.*******, Б. болон “ ” ХХК-тай гэрээ хийсэн хүмүүс байрныхаа төлбөр тооцоог хийгээгүй гэж үзэж байгаа бол эдгээр хүмүүсээс нэхэмжлэх боломжтой байхад нэхэмжлээгүй байгаа нь ямар учиртай болох, өөрийн өмч гэж үзэж байгаа бол оог хүртэл ямар шалтгааны улмаас ,4 жил бусдад эзэмшүүлж байрандаа амьдруулаад байгаа нь торхойгүй, эс үйлдэхүй байна гэж шүүх үзэв.

 Монгол улсын Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “ нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхтгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан. 

 “ ” ХХК-ны төлөөлөх эрхгүй байсан байдлыг “ ” ХХК аливаа гуравдагч этгээдийн тухайд ашиглаж болохгүй юм.

Харин Х.*******, Д.******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий айлын орон сууцны давхрын хаягтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь аливаа үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр уг хөрөнгийн өмчлөгчөөр тооцогддог. Улсын бүртгэл бүртгэхэд шаардлагатай анхан шатны баримтууд шаардаж байгаагаас биш анхнаасаа ерөөсөө бүртгэхгүй гэсэн шаардлага тавих боломжгүй.

 Нөгөөтэйгүүр “ ” ХХК-ны сөрөг нэхэмжлэлд бусдын хууль бус эзэмшлээс компанийн хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэсэн утгатай нэхэмжлэл байгаагаас биш “ ” ХХК-ныг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн шаардлага биш юм.

Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн байгууллагын хийж гүйцэтгэх ёстой үүргийг шүүх урьдчилж тогтоох боломжгүй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч “ ” ХХК-ыг төлөөлж захирал Ш.ээс хариуцагч Х.*******, Д.******* нарт холбогдуулан “ ” ХХК-ны хөрөнгө болох Улиастай сумын -00в хаягт байрлах айлын орон сууцны давхрын 1 өрөө орон сууцыг иргэн Х.*******, Д.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж сөрөг нэхэмжилжээ.

Шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг дүгнэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь Х.*******, Д.******* нар нь орон сууц захиалгын гэрээний дагуу байрныхаа үнийг төлсөн, хуулийн дагуу уг орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа, Х.*******, Д.******* нарыг хууль бус эзэмшигч гэж үзэх боломжгүй юм.

Х.*******, Д.******* нарын нэр дээр байрны гэрчилгээ гараагүй байгаа юм чинь  уг орон сууц компанийн өмч байх ёстой гэх боломжгүй, учир нь орон сууцны гэрчилгээ авахад шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөх үйл ажиллагаа нь тус нэхэмжлэгч - ” ХХК-ны өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой юм.

Иймд Нэхэмжлэгч Х.*******, Д.******* нараас “ ” ХХК-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож “ ” ХХК-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас дээрх айлын орон сууцны давхрын хаягтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн шаардлагыг мөн “ ” ХХК-ны сөрөг нэхэмжлэлтэй Х.*******, Д.******* нарын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Х.*******, Д.******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч “ ” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ш.ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэн Х.*******, Д.******* нараас “” ХХК-ны хөрөнгө болох Завхан аймгийн Улиастай сумын -00в хаягт байрлах айлын орон сууцны давхрын 1 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Завхан аймгийн Улиастай сумын ийн гийн арын айлын орон сууцны давхрын хаягтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгуулахыг хүссэн иргэн Х.*******, Д.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

. Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас хариуцагч “” компанид олгосон дугаар байршлын хаяг, орон сууц захиалгын гэрээ, газрын гэрчилгээ болон гэрээ кадастрын зураг, барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах улсын комиссын дүгнэлт, төлбөр, тооцоо дууссан тухай торхойлолт, барилга байгууламжийн зураг төсөл гэсэн баримтуудыг нэхэмжлэгч Х.*******, Д.******* нарт гаргаж өгөхийг хариуцагч “”ХХК-нд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******, Х.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөг, сөрөг нэхэмжлэгч компанийн төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч “ ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******, Д.******* нарт олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолох саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОДОНЗУЛ