Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/03178

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................ тоотод байрлах хаягтай, ЭХХК,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .................... тоотод оршин суух, Б ургийн овогтой Ч.С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах хаягтай, Н-т холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, ............. өөрийн байранд байрлах, Х ХХК,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ............... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .................... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Э ХХК, Ч.С нар нь хариуцагч Н-т холбогдуулан ............... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .................... дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч Э ХХК, Ч.С нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн ................ дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн дагуу Нт гүйцэтгэгдэж байгаа төлбөр авагч Х ХХК, төлбөр төлөгч Э ХХК, Ч.С нарт холбогдох 436,116,539 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, ............................... хаягт байршилтай, улсын эрхийн бүртгэлийн ..................... дугаарт бүртгэлтэй 694,56 м.кв талбайтай 3 давхар амины орон сууц болон мөн хаягт байршилтай, нэгж талбарын ................ дугаар бүхий 182 м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмшлийн газраар хангуулахаар хангуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бусаар үүсэн явагдаж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т ...ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно ..." гэж зааснаар эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг хуульд заасан хугацааны дотор гаргаж байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн .......... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол болон ............... 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн .................... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус түс хүчингүй болгуулах тухай гомдлыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан ба Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ...... дугаартай хариуг хариуг 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн ................ дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01528 дугаартай захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гүйцэтгэгдэж байсан бөгөөд төлбөр авагч Х ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаартай хүсэлтийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж шийдвэрлэсэн. Нэгэнт төлбөр авагч өөрөө хүсэлт гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т заасантай нийцсэн ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4/226 дугаартай Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол гарсан байдаг. Гэтэл ............... Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ...... дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр надад танилцуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай мэдэгдэл гардуулан .................... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ................ дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, .................... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан бүхий л ажиллагааг хийсэн боловч төлбөр авагч Х ХХК нь барьцааны эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж өөрөө хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг буцаасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т "... Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй ..." гэж зааснаар дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх үндэслэлгүй. Гэтэл хуульд заасан үндэслэлээр дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байтал дахин ирүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин хийж байгаа нь буруу байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчээс хариу ирүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх эрхтэй болохыг хуульчилсан байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэн гомдлыг хүлээн аваагүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т "... төлбөр аөагч шүүхийн шийдвэрт заасан, эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан торлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан ..." гэж заасан хууль зүйн .-дэслэлийг заасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа ба гүйцэтгэх баримт гичгийг төлбөр авагчид буцаахаар шийдвэрлэсэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн .....-угаартай Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол нь хуулийн энэхүү заалтыг сгг үндэслээгүй байдаг. Харин төлбөр авагчаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д ... төлбөр авагч хүсэлт гаргасан; өөрөө хүсэлт гарган ..." гэж зааснаар өөрөө хүсэлт гарган гүйцэтгэх баримт бичгийг буцаалгасан байдаг. Нэгэнт өөрөө хүсэлт гарган гүйцэтэх баримт бичгийг буцаалгасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т "... Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй..." гэж зааснаар дахин гүйцэтгүүлэх боломжгүй байна. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах эрх зүйн зохицуулалт нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39.8, 48.7 дахь хэсэгг тусгалаа олж, үйл ажиллагаанд 15 жилийн хугацаанд мөрдөгдөж ирсэн нь Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт тус тус дээрх эрх зүйн зохицуулалтууд хэвээр хуульчлагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт "... Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх ..." эрхгүй байхаар хуульчилсан байсан нь төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрийн шаардлага хангуулахаар гаргуулсан эд хөрөнгө худалдан борлогдоогүй, уг эд хөрөнгөөс өөр хөрөнгө байхгүй тоохиолдолд төлбөр авагчид хөрөнгө санал болгох ажиллагааны нөхцлийг тодорхойлсон. Уг ажиллагааны зорилго нь төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, өөрт ашиг, орлого бий болгохуйц эд хөрөнгийг авах, эсхүл өндөр үнийн дүнтэй хөрөнгийг өөрийн бага төлбөрийн шаардлагад нийцүүлэн авах төлбөр авагчийн шаардлагыг хуулиар хязгаарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын тэгш эрхийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдсэн. Өмнө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгөнд бүхий л ажиллагааг гүйцэтгэсэн байхад түүнийг дахин давтан гүйцэтгүүлэхээр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж, ямар ч цаг хугацааны хязгаарлалтгүйгээр барьцаа хөрөнгийн үнэлгээг өөрт таалагдсан үнэ хүрэх хүртэл нь ажиллагааг гүйцэтгэсээр байх агуулгатай байх, хэдийд ч эрхэд нь халдаж болно гэж үзэж байгааг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хуульд заасан журмыг зөрчин үндэслэлгүйгээр явагдсан ............... 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн .................... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Н нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ..... дүгээр шийдвэрээр Ч.С-ээс 437.285.805 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн .................... тоот хаягт байршилтай 3 давхар амьны орон сууц, тус хаягт байрлах 182 м.кв талбайтай газрыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Шинжээчээр Д ХХК-ийг томилж хөрөнгийн үнэлгээг тогтоолгоход 1.349.103.809 төгрөгөөр тогтоосон. Дээрх үнэлгээг талуудад танилцуулж, үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул тус газраас санал болгох хурал зохион байгуулж ШШГТХуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу төлбөр авагч Х-д 1.349.103.809 төгрөгөөр санал болгосон. Төлбөр авагч Х-ийн зүгээс хөрөнгийн үнийн зөрүүг төлөхөөс татгалзсан тул ШШГТХуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан. Төлбөр авагч Х ХХК-ийн зүгээс төлбөр төлөгч Ч.С, Э ХХК нар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа дахин явуулж өгнө үү гэх хүсэлтийг тус газарт ирүүлсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ................ тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг битүүмжпэх ажиллагаа явуулаад байна. Төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэх эрхтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолоор /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт Түйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй. гэж заасны "... 31.1.2 ... гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэснийг зөрчсөн тул хүчингүй болгосугай./ нэхэмжлэгчийн нэхэмжпэлд дурьдсан гүйцэтгэх баримт бичгийг тус хуулийн 31.4 дүгээр зүйлийн 31.1.2 гэснийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ..... дугаар шийдвэрээр Э ХХК, Ч.С нараас зээлийн гэрээний үүрэг 437,285,805 төгрөгийг гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Баянгол дүүрэг, ............... тоот хаягт байршилтай 3 давхар амины орон сууц, мөн 182 м.кв талбайтай газрыг хуульд заасны дагуу битүүмжлэн хурааж улмаар талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгчөөс өгсөн үнийн саналтай тохиролцоогүй тул хөндлөнгийн үнэлгээ хийгдсэн. Хөндлөнгийн шинжээчээр ажилласан Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ 1,349,103,809 төгрөгөөр үнэлэгдэж анхан болон хоёр дахь дуудлага худалдаагаар зарагдаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манайд үнэлгээний дүн болох 1,349,103,809 төгрөгөөр санал болгосон. Шүүхийн шийдвэрээр төлөх дүн 437,285,805 төгрөг, хөрөнгийн үнэлгээ 3 дахин хэт өндрөөр үнэлэгдсэн, банк зөрүү төлбөрийг төлөх боломжгүй тул гүйцэтгэх баримт бичгийг манайд буцаасан. Төлбөр төлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрөө биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр авагч Х Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийг хуульд заагдсан эрхийнхээ дагуу дахин сэргээн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаснаар ажиллагааг сэргээсэн болно. Иймд Э ХХК, Ч.С нараас шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, төлбөр авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

5.Хэрэгт нэхэмжлэгчээс Э ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 6/, Ч.Сийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 8/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 9/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10/, Х ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 11/, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 12, 13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ................. дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/................ дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15,16/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 17/, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар /хх-ийн 18/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 19-21/, хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаар гүйцэтгэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 34/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ................. дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 35/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/................ дугаар захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 36-40/, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 40/, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 41-43/, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 44-46/, 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ч.Сийн гаргасан үнийн саналын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 47/, Х ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 48/, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 49/, Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 50,51/, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 52/, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 53/, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 54/, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 55-57/, Х ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 58/, Э ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 59/, ............... хариу мэдэгдэх хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 60/, ............... санал болгох ажиллагааны тэмдэглэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 61-64/, ............... 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдэгдэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 65/, Х ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 66/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 67/, Х ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 68/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 69/, ............... 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04-149/4157 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 70/, ............... 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04-149/4156 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 71/, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 333 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 72/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 73/, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 74/, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 75/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гомдлын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 78/, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 79/, ............... 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/802 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 80/, Х ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2б/1728 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 80/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 3/16 дугаар тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 115/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн байгууллагын лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 116/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 83/, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 84/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Э ХХК, Ч.С нар нь хариуцагч Нт холбогдуулан ............... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .................... дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн ................ дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа 2018 онд явуулж, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, ..................... тоот хаягт байршилтай орон сууц, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Уг хөрөнгийг Н битүүмжлэн хураан авч, албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоход төлбөр авагч зөрүү төлбөрийг төлж, төлбөрт тооцон авахаас татгалзаж гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох хүсэлт гаргасан. Төлбөр авагчид гүйцэтгэх хуудсыг буцаахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар буцаагаагүй тул дахин гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй. Мөн өмнө нь шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт хураагдаж, албадан дуудлага худалдаагаар худалдагдаагүй, төлбөрт тооцож авахаас татгалзсан хөрөнгөд дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, байгаа нь төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...2018 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн ................ дугаар захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн явуулж, Баянгол дүүрэг, .......... тоот хаягт байршилтай орон сууц, мөн хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцож авахыг санал болгоход төлбөр авагч зөрүү төлбөрийг төлж, төлбөрт тооцон авахаас татгалзаж гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох хүсэлт гаргасан. Төлбөр авагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1-т заасан үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан тохиолдолд дахин шинээр гүйцэтгүүлэхээр ирүүлэх эрхтэй. Төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж тайлбарласан.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг үндэслэн хуульд заасан эрхийнхээ дагуу ажиллаа явуулсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2017/................ дүгээр захирамжаар Х ХХК-ийн нэхэмжилсэн 436,116,539 төгрөгийг хариуцагч Ээмдээ ХХК, Ч.Снар 2017оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах, төлбөрөө хугацаадаа сайн дураар төлөөгүй бол Баянгол дүүрэг, .................. тоот орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын ....... дугаартай, 182 м.кв талбай бүхий газрыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

7.Төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн гүйцэтгэх бичиг баримтын дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүгэх тогтоол гарган Баянгол дүүрэг, ................. тоот орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын ................... дугаартай, 182 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн хураан авч, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан байна. /хх-ийн 34-58/

 

8.Гэвч анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар оруулсан хөрөнгө худалдан борлогдоогүй тул шинжээчээр тогтоолгосон хөрөнгийн үнэлгээ болох 1,349,103,809 төгрөгөөс төлбөрийг хасаж, зөрүү 911,818,004 төгрөгийг төлж төлбөрт тооцон авахыг санал болгох ажиллагаа явуулжээ. Төлбөр тавагч Х ХХК зөрүү төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 61-66/

 

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т төлбөр авагч шүүхийн шийдвэрт заасан, эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана гэж заасан.

 

10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлбөр авагч Х ХХК дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөртөө суутган авахаас авахаас татгалзаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан байна.

 

11.Төлбөр авагчаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин шинээр явуулах тухай хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 03 сарын 01-ний өдөр үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр .................... дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн Баянгол дүүрэг, ......................... тоот орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, тус хаягт байрлах нэгж талбарын 18638310880710 дугаартай, 182 м.кв талбай бүхий газрыг битүүмжилсэн байна.

 

12.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1 заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй. Энэ хэсгийн "31.1.2" гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

 

13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 73 дугаар зүйлийн 73.1-т заасан үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан учир төлбөр авагч дахих хүсэлт гаргаснаар шинээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулна.

 

14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ.

 

15.Энэ ажиллагаа нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ юм.

 

16.Дахин шинээр явуулж буй гүйцэтгэх ажиллагаанд өмнө нь албадан дуудлага худалдаа, төлбөрт тооцож санал болгох ажиллагаа явуулсан хөрөнгийг иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авч битүүмжлэхийг хуулиар хориглоогүй.

 

17.Түүнчлэн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нолох баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

18.Иймд хариуцагч Нт холбогдох ............... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .................... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК, Ч.С нар нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

19.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан хариуцагч Н-т холбогдох ............... 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .................... дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э ХХК, Ч.С нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК, Ч.С нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР