Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 140/ШШ2023/00414

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн*******д холбогдох  зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.6**************,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр *******65.*******47,11  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.*******93,*******6 төгрөг нийт 4.750.16*******,48 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******0*******3 оны 7 дугаар сарын *******6-ны өдөр хүлээн авч, *******0*******3 оны 8 дугаар сарын 0*******-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Ц.*******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.******* нь банктай *******018 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 16.0 сая төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд: цалин, хөргөгч, угаалгын машин, зурагт барьцаалсан. Зээлдэгч Ц.******* нь аймгийн Цагаанхайрхан сумын засаг даргаар ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. Зээлдэгч Ц.******* зээл авснаас хойш үндсэн зээлийн 11.5**************.377,89 төгрөг, үндсэн хүүгээс 6,986,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 579,46 төгрөг, нийт 18.509.557,35 төгрөг төлсөн байна. Ц.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа олон хоног хугацаа хэтэрч байгаа тул зээлийн гэрээний заалтын 6 дугаар зүйл, 6.*******, 6.*******.1, 6.*******.*******, 6.3 заалтуудыг үндэслэн зээлийн гэрээний дагуу *******0*******3 оны 7 дугаар сарын *******5-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Ц.*******гээс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.6**************,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт *******65.*******47,11  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.*******93,*******6 төгрөг, нийт 4.750.16*******,48 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан өгнө үү гэв.

*******. Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би  зээл төлөхөөс татгалзаагүй, анх зээл авахдаа цалингаа барьцаалж зээл авсан. Миний ажил бол улс төрийн албан тушаалтан учраас сонгуулийн үр дүнгээр ажилгүй болсон. банкнаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ би анх 13.500.000 төгрөгийн зээл авсан. *******017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс *******018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цалингаасаа зээлээ төлсөн. Мөн *******018 онд нэмэлтээр 1.500.000 төгрөг, мөн 3.000.000 төгрөгийн зээлийг нэмэлтээр авсан.  Нийт 18.000.000 төгрөгийн зээл гэсэн үг. Уг зээлийг жил гаруй хугацаанд төлөхөд үлдэгдэл нь 15.1*******8.157 төгрөг үлдсэн байсан. Зээлийн үндсэн төлбөр нь *******.870.04******* төгрөг төлөгдсөн. Зээлийн хүүд 3.466.733 төгрөг төлсөн байдаг. Үндсэндээ 16.000.000 төгрөгийн зээл аваад салбар хооронд шилжихэд эргүүлээд үндсэн байсан зээлээ дахиж аваад дахиад энэ хугацаанд төлсөн байсан зээлийн хүүг дахиж бодоод байна. Тийм учраас би нэг зээлийг ******* авсан гэж үзэж байна. Уг нь би ойлгохдоо 16.000.000 төгрөгийн зээлийг дараа нь авахад өмнө үлдсэн байсан зээлийн хүүг дахиад төлөөд байна уу гэж харж байна. Би нэг зээлийг ******* аваад байна. Зээлийн эргэн төлөлтөөс харахаар банк түрүүлээд хүүгийн төлбөрөө аваад дараа нь үндсэн төлбөрөө авдаг. Энэ хугацаанд би *******017 оны 9 сараас *******018 оны 7 сард хүртэл зээлээ төлөөд тэгээд 1.500.000 төгрөгийн зээл нэмж авсан. Би юу гэж бодож байна вэ гэхээр 4 жилийн хугацаанд 13.000.000 төгрөгийн зээлийг ийм хүүтэй авсан, тэгсэн тэр дунд нь би нэмэлт зээл авсан чинь миний зээлийн хүү төлсөн зээлийг дахиж бодоод 16.000.000 төгрөгөөс жил гаруй хугацаанд төлсөн байсан хүүг үнэгүйдүүлээд дахиад 16.000.000 төгрөгөөсөө бүтэн зээлийн хүү авсан байна. Тэгэхээр би нэг зээлийг ******* аваад эргүүлээд жил гаруй хугацаанд төлсөн зээлийн хүүг дахиад төлж байна гэсэн асуудал гарч байна. Дансны хуулгаасай би өөрөө тооцоолж гаргасан. 16.000.000 төгрөгийн зээл авахад нийт 3.467.730 төгрөгийн хүү төлсөн байна. 16.000.000 төгрөгийн зээл аваад өмнө авсан байсан зээлээ хаасан. Гэтэл миний өмнө төлсөн зээлийн хүүг 16.000.000 төгрөгөөс дахиад бодоод явсан байна. Би тухайн үед 16.000.000 төгрөгийн зээл авахгүйгээр өмнөх зээлээ үргэлжлүүлээд төлөөд явж байсан бол би дахин шинээр хүү бодуулж төлөх шаардлагагүй байсан гэв.

3. Нэхэмжлэгч талаас: *******аас *******д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******018 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдрийн, *******018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн, *******017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн, *******018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд, зээлийн эргэн төлөлтийн хувиар, Барьцааны зүйлийн жагсаалтын хуулбар, хариуцагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, банкны зээлийн дансны харилцагчийн хуулга, төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга баримтуудыг бүрдүүлж өгсөн болно.

4. Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

*******. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.*******гээс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.6**************,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр *******65.*******47,11  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.*******93,*******6 төгрөг нийт 4.750.16*******,48 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

3. Нэхэмжлэгч ******* хариуцагч Ц.*******тэй *******017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр №*******79 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, 13.500.000 төгрөгийг, жилийн *******0.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, “Барьцаат зээлийн гэрээ”, “Зээлийн эргэн төлөлтийн хувиар”-ын хуулбараар тус тус нотлогдож байна.

4. Талууд *******018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №*******06785-1 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 11.4*******9.000 төгрөг дээр 1.500.000 төгрөг нэмж, нийт 1*******.9*******9.000 төгрөгийг, жилийн *******0.40 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

5. Талууд дахин *******018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №*******06785-3 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 1*******.**************9.000 төгрөг дээр 3.000.000 төгрөг нэмж нийт 15.**************9.000 төгрөгийг жилийн *******0.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Өөрөөр хэлбэл талууд өмнө байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр дээр нэмж зээл авч дахин “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж байсан байна.

6. Харин талууд *******018 оны 1******* дугаар сарын 1*******-ны өдөр №1718/ГЦЗ/*******87/*******018 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр 16.000.000 төгрөгийг жилийн 14.40 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, “Барьцаат зээлийн гэрээ”, “Зээлийн эргэн төлөлтийн хувиар”-ын хуулбараар тус тус нотлогдож байна.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

8. Нэхэмжлэгч *******, хариуцагч Ц.******* нарын хооронд байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ” нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

9. Иргэний хуулийн *******06, *******08 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” үүрэгтэй бөгөөд хариуцагч Ц.******* нь *******0*******3 оны 4 дүгээр сарын 0*******-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөр болон түүний хүүг гэрээнд заасан хугацаанд зохих ёсоор төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр нотлогдож байна.

10. Иймд хариуцагч Ц.*******гээс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.6**************,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр *******65.*******47,11  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.*******93,*******6 төгрөг нийт 4.750.16*******,48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

11. Иргэний хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж, мөн хуулийн *******19 дүгээр зүйлийн *******19.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заасан байна. 

1*******. Мөн талуудын хооронд байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний 3.*******.8-д “зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас зээл төлүүлэхтэй холбогдон банкнаас гарсан бүх зардлыг бүрэн хариуцах”-аар заасан байна.

13. Иймд хариуцагч Ц.*******гээс нотариатын төлбөр 16.000 төгрөг гаргуулж *******т олгох нь зүйтэй байна.  

14. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно. 

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90.953 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 90.953 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.*******, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч ******* овгийн *******гийн*******гээс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.6**************,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр *******65.*******47,11  төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.*******93,*******6 төгрөг нийт 4.750.16*******,48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

*******. Иргэний хуулийн **************7 дугаар зүйлийн **************7.1-т зааснаар хариуцагч Ц.*******гээс  нотариатын төлбөр 16.000 төгрөг гаргуулж *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******65.705,*******7 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гээс улсын тэмдэгтийн хураамж *******65.705,*******7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

           

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ