Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 205/МА2023/00038

 

******* *******ны Завхан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох *******алж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00414 дугаар шийдвэртэй

******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Ц.*******үйд холбогдох зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.622,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 265.247,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.293,26 төгрөг нийт 4.750.162,48 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн *******а М.Баярмэнд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******а, хариуцагч Ц.*******үй /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар Ц.*******үйд холбогдуулан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.622,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 265.247,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.293,26 төгрөг нийт 4.750.162,48 төгрөг, нотариатын зардал 16.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Зээлдэгч Ц.*******үй нь ******* *******тай 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 16.0 сая төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд: цалин, хөргөгч, угаалгын машин, зурагт барьцаалсан. Зээлдэгч Ц.*******үй нь Завхан аймгийн ******* сумын ******* *******аар ажиллаж байхдаа цалингийн зээл авсан. Зээлдэгч Ц.*******үй зээл авснаас хойш үндсэн зээлийн 11.522.377,89 төгрөг, үндсэн хүүгээс 6,986,600 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 579,46 төгрөг, нийт 18.509.557,35 төгрөг төлсөн байна. Ц.*******үй нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа олон хоног хугацаа хэтэрч байгаа тул зээлийн гэрээний заалтын 6 дугаар зүйл, 6.2, 6.2.1, 6.2.2, 6.3 заалтуудыг үндэслэн зээлийн гэрээний дагуу 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Ц.*******үйгээс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.622,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 265.247,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.293,26 төгрөг, нийт 4.750.162,48 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

2.    Хариуцагч талын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Би зээл төлөхөөс татгалзаагүй, анх зээл авахдаа цалингаа барьцаалж зээл авсан. Миний ажил бол улс төрийн албан тушаалтан учраас сонгуулийн үр дүнгээр ажилгүй болсон. ******* *******наас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэхдээ би анх 13.500.000 төгрөгийн зээл авсан. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цалингаасаа зээлээ төлсөн. Мөн 2018 онд нэмэлтээр 1.500.000 төгрөг, мөн 3.000.000 төгрөгийн зээлийг нэмэлтээр авсан. Нийт 18.000.000 төгрөгийн зээл гэсэн үг. Уг зээлийг жил гаруй хугацаанд төлөхөд үлдэгдэл нь 15.128.157 төгрөг үлдсэн байсан. Зээлийн үндсэн төлбөр нь 2.870.042 төгрөг төлөгдсөн. Зээлийн хүүд 3.466.733 төгрөг төлсөн байдаг. Үндсэндээ 16.000.000 төгрөгийн зээл аваад салбар хооронд шилжихэд эргүүлээд үндсэн байсан зээлээ дахиж аваад дахиад энэ хугацаанд төлсөн байсан зээлийн хүүг дахиж бодоод байна. Тийм учраас би нэг зээлийг 2 авсан гэж үзэж байна. Уг нь би ойлгохдоо 16.000.000 төгрөгийн зээлийг дараа нь авахад өмнө үлдсэн байсан зээлийн хүүг дахиад төлөөд байна уу гэж харж байна. Би нэг зээлийг 2 аваад байна. Зээлийн эргэн төлөлтөөс харахаар ******* түрүүлээд хүүгийн төлбөрөө аваад дараа нь үндсэн төлбөрөө авдаг. Энэ хугацаанд би 2017 оны 9 сараас 2018 оны 7 сард хүртэл зээлээ төлөөд тэгээд 1.500.000 төгрөгийн зээл нэмж авсан. Би юу гэж бодож байна вэ гэхээр 4 жилийн хугацаанд 13.000.000 төгрөгийн зээлийг ийм хүүтэй авсан, тэгсэн тэр дунд нь би нэмэлт зээл авсан чинь миний зээлийн хүү төлсөн зээлийг дахиж бодоод 16.000.000 төгрөгөөс жил гаруй хугацаанд төлсөн байсан хүүг үнэгүйдүүлээд дахиад 16.000.000 төгрөгөөсөө бүтэн зээлийн хүү авсан байна. Тэгэхээр би нэг зээлийг 2 аваад эргүүлээд жил гаруй хугацаанд төлсөн зээлийн хүүг дахиад төлж байна гэсэн асуудал гарч байна. Дансны хуулгаас би өөрөө тооцоолж гаргасан. 16.000.000 төгрөгийн зээл авахад нийт 3.467.730 төгрөгийн хүү төлсөн байна. 16.000.000 төгрөгийн зээл аваад өмнө авсан байсан зээлээ хаасан. Гэтэл миний өмнө төлсөн зээлийн хүүг 16.000.000 төгрөгөөс дахиад бодоод явсан байна. Би тухайн үед 16.000.000 төгрөгийн зээл авахгүйгээр өмнөх зээлээ үргэлжлүүлээд төлөөд явж байсан бол би дахин шинээр хүү бодуулж төлөх шаардлагагүй байсан гэв.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч ******* овгийн аагийн *******үйгээс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 4.477.622,11 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 265.247,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7.293,26 төгрөг нийт 4.750.162,48 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбарт олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Ц.*******үйгээс нотариатын төлбөр 16.000 төгрөг гаргуулж ******* *******ны Завхан салбарт олгож шийдвэрлэжээ.  

4.    Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга, тайлбар:

Би төрийн *******наас нийт 34,500,000 төгрөгийг зээл авсан ч авах ёсгүй 1 хувийг суутган авсан нийт 345000 төгрөгийг хасах ёстой. Мөн зээлээ хүүтэй төлөөд байхад хүүгийн төлбөрт 265247 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7293 төгрөг нэмж төлөхөөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан нь үндэслэлгүй юм. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний эргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 21-ний өдрийн 00414 шийдвэрт өөрчлөлт оруулж 617540 төгрөгийг хасч өгнө үү гэжээ

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

...Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, ЗҮА-ий тухай хуулийн 6.5 -д Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх гэж заасан байна. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч нар биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, мөн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж өгч болно, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, ЗҮА-ий тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, зээлийн хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21- р зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж тус тус заасан байна. Иймд манай *******. 2018.12.12-ний өдрийн тоот зээлийн гэрээний дагуу 2023.03.02-ноос хойших зээлийн хуримтлагдсан хүү 265,247.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,293,26 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь үндэслэлтэй байгаа.Мөн харилцагч Ц.*******үй нь зээлийн 1 хувь шимтгэлээ буцаан авах талаар гомдол гаргасан. Энэхүү зээлийн 1 хувь шимтгэл нь 2 тал зөвшөөрч харилцан тохиролцон байгуулсан дээрх зээлийн гэрээнд тусгагдсан тул. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Банк харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ гэж заасан. Тус хуулийн 11.3-т Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг ******* өөрөө тогтооно гэж заасны дагуу 2018.12.12-ний өдрийн тоот зээлийн гэрээний 2.1.6-д заасны дагуу 1 хувь шимтгэл авсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж хариуцагч Ц.*******үйн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чаджээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.*******үйд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.750.162 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.*******үй эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ц.*******үй нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа, ******* ******* зээл авсны шимтгэлд нэг хувийг суутгаж авсан тул үүнийгээ зээлээс хасаж тооцуулмаар байна гэжээ.

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017.08.03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч ******* *******  ХХК нь зээлдэгч Ц.*******үйд 13.500.000 төгрөгийг жилийн  20.40  хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн,

Талууд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 11.429.000 төгрөг дээр 1.500.000 төгрөг нэмж, нийт 12.929.000 төгрөгийг 50 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

Зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул ******* ******* ХХК болон Ц.*******үй нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Хариуцагч Ц.*******үй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 4.750.162. 48 төгрөг төлөх үүрэгтэй, Банк зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.

Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Банк харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ мөн хуулийн 11.3-т Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг ******* өөрөө тогтооно гэж заажээ.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.6-д Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож, шимтгэл авна гэж заасан байх бөгөөд хариуцагч Ц.*******үй нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон учраас гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлэх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******үйн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 140/ШШ2023/00414 дугаартай шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******үйн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.*******үйгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ