Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Б.Хурц,

Шүүгдэгч Ц.Мөнхзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Цэрэндашийн Мөнхзулд холбогдох эрүүгийн 201701000061 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ах, бэр эгч, дүү нар, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамжийн гудамж 300Б тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй ба одоо Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 76 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УХ93051441/, Боржигон овогт Цэрэндашийн Мөнхзул нь:

- 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгд байхдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.41 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аялалын онгоцоор Улаанбаатар хотод ирэхдээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа дахь Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.41 грамм бодисыг өөрийн авч явсан хүүхдийн тэрэгний суудал завсар нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, / 1 дүгээр хавтас 5-11, 24-48 х /,

Дүрс бичлэг бүхий СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 52-59 х /,

Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэл / 1 дүгээр хавтас 13-14 х /,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндсэний төвөөс ирүүлсэн мэдээлэл / 1 дүгээр хавтас 124-127 х /,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 132-142 х /,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хавтас 143-144 х /,

Шүүхийн шинжилгээний үндэсний 2017 оны 03 дугаар сарын 29 -ний өдрийн 3220 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 “...Ц.Мөнхзул 2017.03.26 гэж хаягласан шээсэнд метамфетамин илэрч байна, метамфетамин нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцэд багтдаг болно...” гэжээ / 1 дүгээр хавтас 156 х /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторын эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2017 оны 03 дугаар сарын 31 -ний өдрийн 3225 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 “...шинжилгээнд ирүүлсэн 1-1, 1-2, 1-3 гэж дугаарласан цагаан талстлаг мөс мэт зүйлд метамфетамин илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг...'’ гэжээ. / 1 дүгээр хавтас 158-159 х /,

Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсээс ирүүлсэн Ц.Мөнхзулын Монгол Улсын хил нэвтэрсэн талаар лавлагаа /1 дүгээр хавтас 249-250 х, 2 дугаар хавтас 1-2 х /,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын № 528 тоот дүгнэлтэнд:

1. Ц.Мөнхзул нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн ямар нэгэн бичиг баримт үгүй байна.

2. Одоо Ц.Мөнхзул нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Одоо Ц.Мөнхзул нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Ц.Мөнхзул нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ц.Мөнхзул нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Ц.Мөнхзул нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Ц.Мөнхзулд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй болно.

8. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд  нь утга нэгтэй ойлголтууд болно. Ц.Мөнхзулд мансууруулах бодисын хамааралтай гэж шинж тэмдэг одоогоор үгүй байна гэжээ...” / 1-р хавтас 179-181х  /,

Шүүгдэгч Ц.Мөнхзулыг 2017.03.26-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 201-204 х /, 2017.05.17-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 1 дүгээр хавтас 206х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Мөнхзул мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэгт оролцохгүй. Улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хууль зүйн үр дагаварыг нь ойлгосон гэв. Манай том 17 настай, бага хүүхэд 8 сартай хоёр хүүхэдтэй гэв. Би хилээр хүүхэдтэйгээ ирсэн. Бөөрний дутагдалтай учраас эмчилгээ хийлгэдэг байсан. Одоо 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ХонгКонг улсад бөөрний хагалгаанд орно. Би ХонгКонг улс руу хүүхэдтэйгээ хамт явж 7 хоног шинжилгээ өгөөд хагалгаанд орно. Манай хүүхэд эм уудаг гэв. Би гэм буруугаа ухамсарлаж байгаа. Дахин ийм хэрэгт оролцохгүй. Хоёр хүүхэдтэйгээ байхыг хүсэж байна гэв. 

Иргэний үнэмлэхийн лавлагаа / 1 дүгээр хавтас 234 х /, ял шалгах хуудас / 1 дүгээр хавтас 235 х / Нийслэлийн прокурорын газар болон Эрүүгийн Цагдаагийн газарт Ц.Мөнхзулын “...гэм буруугаа сайн дураараа хүлээж хялбаршуулсан журмаар хэргийг шийдүүлэх тухай хүсэлт...” / 2 дугаар хавтас 55 х / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Мөнхзул нь 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс болох Гонгконгд байхдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.41 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Мөн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Гонгконг-Улаанбаатар чиглэлийн ОМ298 аялалын онгоцоор Улаанбаатар хотод ирэхдээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа дахь Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.41 грамм бодисыг өөрийн авч явсан хүүхдийн тэрэгний суудал завсар нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, / 1 дүгээр хавтас 5-11, 24-48 х /, дүрс бичлэг бүхий СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас 52-59 х /, эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн мэдээлэл /1 дүгээр хавтас 13-14 х /, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндсэний төвөөс ирүүлсэн мэдээлэл / 1 дүгээр хавтас 124-127 х /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтас 132-142 х /, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / 1 дүгээр хавтас 143-144 х /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 3220 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 156 х /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 3225 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтас 158-159 х /, Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсээс ирүүлсэн Ц.Мөнхзулын Монгол Улсын хил нэвтэрсэн талаар лавлагаа / 1 дүгээр хавтас 249-250 х, 2 дугаар хавтас 1-2 х /, Шүүх сэтгэц, эмгэг судлалын № 528 тоот дүгнэлт / 1-р хавтас 179-181х / зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Мөнхзул нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Мөнхзулд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 2 жилийн хорих ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...миний үйлчлүүлэгч Ц.Мөнхзул нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус

үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон тул прокурорын саналын хүрээнд 2 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Ц.Мөнхзул нь гурав хүртэлх насны хөхүүл хүүхэдтэй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож  байх тул 2 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг хойшлуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заасан байна. Мөн Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсвэл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ...” гэж хуульчилсан байх тул  шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Мөн  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “...Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно...” гэж заасан нь үүрэг болгосон, заавал хэрэгжүүлэх заалт биш юм. Түүнчлэн шүүгдэгч Ц.Мөнхзулын гэм буруутай үйлдэл нь нийгэмд аюултай, шинж чанар, хэр хэмжээ нь их, мөн бага насны буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүүхэдтэй атлаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 45.41 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон байна. Үүнээс дүгнэн үзвэл бага насны хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа болон шүүгдэгч Ц.Мөнхзулын хувийн байдлыг харгалзан түүний өмгөөлөгчийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэв.

2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин М.Мөнхзаяа, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Мөнхтөгс нарыг Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ...” гэж заасныг баримтлан асран хамгаалах, харгалзан дэмжих тогтоохыг тухайн дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD, 2 ширхэг DVD зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэж,

№10 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн гадаад паспорт, №11 гэж дугаарласан Ц.Мөнхзулын гадаад паспортуудыг  Ц.Амарзаяа, Ц.Мөнхзул нарт буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэгт зааснаар

№0 гэж дугаарласан From MIAT Mongolian Airlines, Sent 2017/03/17 19:39 гэсэн толгой бүхий бичиглэлтэй, доод хэсэгт-MIAT MONGOLIAN AIRLINES Name: TSERENDASH/AMARZAYA MR, E-TICKET NUMBER 2892101913469, DATE FLIGHT 19 MAR OM 297 ULN-ULAANBAATAR, MONGO TIME-0755 HKG-HONG KONG 26 MAR OM 298 HKG-HONG KONG TIME-1205 ULAANBAATAR гэсэн бичиглэл бүхий билет,

№1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйл нийт 44,9 грамм,

№2 гэж дугаарласан Цэрэндашийн Амарзаяагийн DEPARTURE CARD,

№3 гэж дугаарласан Air Trans Орлогын баримт. 2017.03.17-ны өдөр Tserendash/Amarzaya ms нэрээр 1.383.600 төгрөг бэлнээр тушаасан баримт,

№4 гэж дугаарласан AIR TRANS билет худалдан авсан тухай 2098253 дугаартай баримт, НӨАТ-ын хамт,

№5 гэж дугаарласан Economy class Boardingpass name 2892101913469c1 TSERENDASH/AMARZAYA HKG OM 297 19MAR, 07:25, SEAT-25C гэсэн тасалбар, хойд хэсэгт нь ОМ 946702 tserendash/amarzaya гэсэн ачааны барааны тасалбар наасан,

№6 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/amarzaya HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2891101913469/2, OM298, 26 MAR, TIME-1205, 25C гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь ОМ809408 tserendash/amarzaya оm0298 гэсэн ачааны барааны тасалбар наасан,

№7 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн тээшэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: OM809408, TSERENDASH/AMARZAYA гэх бичиглэлүүдтэй,

№8 гэж дугаарласан Ц.Мөнхзулын тээшэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: OM058293 TSERENDASH/ MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй,

№9 гэж дугаарласан Ц.Мөнхзулын тээшэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: OM251576 TSERENDASH /MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй,

№12 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munkhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915480/1, OM298, 26 MAR, TIME-1205, 26F гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь ОМ311649, ОМ311650, ОМ251576, ОМ058293 tserendash/amarzaya оm0298 гэсэн ачааны барааны тасалбар наасан,

№13 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munkhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915481/1, OM298, 26 MAR, TIME-1205, INF гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь tserendash: munkhzul Е1047961 08-08-2016 гэсэн бичиглэл бүхий тасалбар наасан,

№14 гэж дугаарласан Ц.Мөнхзулын авч явсан хүүхдийн тэрэгний суудал /дотроос нь сэтгэцэд нөлөөт мөс гэх бодис хураагдсан/-д зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311650 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй,

№15 гэж дугаарласан Ц.Мөнхзулын авч явсан хүүхдийн тэргэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311649 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар томилогдсон “Эд мөрийн баримт устгах” ажлын хэсэгт даалгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Цэрэндашийн Мөнхзулыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Мөнхзулыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/  жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхзулд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мөнхзулд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD, 2 ширхэг DVD зэргийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хугацаагаар хадгалж,

№10 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн гадаад паспорт, №11 гэж дугаарласан Ц.Мөнхзулын гадаад паспортуудыг  Ц.Амарзаяа, Ц.Мөнхзул нарт буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэгт зааснаар

№0 гэж дугаарласан From MIAT Mongolian Airlines, Sent 2017/03/17 19:39 гэсэн толгой бүхий бичиглэлтэй, доод хэсэгт-MIAT MONGOLIAN AIRLINES Name: TSERENDASH/AMARZAYA MR, E-TICKET NUMBER 2892101913469, DATE FLIGHT 19 MAR OM 297 ULN-ULAANBAATAR, MONGO TIME-0755 HKG-HONG KONG 26 MAR OM 298 HKG-HONG KONG TIME-1205 ULAANBAATAR гэсэн бичиглэл бүхий билет,

№1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай “мөс” мэт цагаан өнгийн талстлаг зүйл нийт 44,9 грамм,

№2 гэж дугаарласан Цэрэндашийн Амарзаяагийн DEPARTURE CARD,

№3 гэж дугаарласан Air Trans Орлогын баримт. 2017.03.17-ны өдөр Tserendash/Amarzaya ms нэрээр 1.383.600 төгрөг бэлнээр тушаасан баримт,

№4 гэж дугаарласан AIR TRANS билет худалдан авсан тухай 2098253 дугаартай баримт, НӨАТ-ын хамт,

№5 гэж дугаарласан Economy class Boardingpass name 2892101913469c1 TSERENDASH/AMARZAYA HKG OM 297 19MAR, 07:25, SEAT-25C гэсэн тасалбар, хойд хэсэгт нь ОМ 946702 tserendash/amarzaya гэсэн ачааны барааны тасалбар наасан,

№6 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/amarzaya HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2891101913469/2, OM298, 26 MAR, TIME-1205, 25C гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь ОМ809408 tserendash/amarzaya оm0298 гэсэн ачааны барааны тасалбар наасан,

№7 гэж дугаарласан Ц.Амарзаяагийн тээшэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: OM809408, TSERENDASH/AMARZAYA гэх бичиглэлүүдтэй,

№8 гэж дугаарласан Ц.Мөнхзулын тээшэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: OM058293 TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй,

№9 гэж дугаарласан Ц.Мөнхзулын тээшэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: OM251576 TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй,

№12 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munkhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915480/1, OM298, 26 MAR, TIME-1205, 26F гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь ОМ311649, ОМ311650, ОМ251576, ОМ058293 tserendash/amarzaya оm0298 гэсэн ачааны барааны тасалбар наасан,

№13 гэж дугаарласан BOARDING PASS tserendash/munkhzul HONGKONG CHINGGIS KHAAN ETKT 2892101915481/1, OM298, 26 MAR, TIME-1205, INF гэсэн бичиглэлтэй тасалбар ар хэсэгт нь tserendash: munkhzul Е1047961 08-08-2016 гэсэн бичиглэл бүхий тасалбар наасан,

№14 гэж дугаарласан Ц.Мөнхзулын авч явсан хүүхдийн тэрэгний суудал /дотроос нь сэтгэцэд нөлөөт мөс гэх бодис хураагдсан/-д зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311650 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүдтэй,

№15 гэж дугаарласан Ц.Мөнхзулын авч явсан хүүхдийн тэргэнд зүүсэн байсан ачааны тасалбар: ULN chinggis khan OM0298 26 MAR, бар код хэсэгт: ОМ311649 /билетийн тасалбарт наасан барааны кодтой тохирч байна/, TSERENDASH/MUNKHZUL гэх бичиглэлүүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тоот тушаалаар томилогдсон “Эд мөрийн баримт устгах” ажлын хэсэгт даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Ц.Мөнхзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, эдлэх ялыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Мөнхзулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ОЛЗОД