Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 148/шш2023/00555

 

 

 

 

 

202 оны 09 сарын 2******* өдөр

Дугаар 148/ШШ202/00555

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум ******* *******, Орхон , од оршин суух Сүрэнхор овогт Балдангийн ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймаг ******* сум 7 *******, Ган , гудамж од оршин суух Боржигон овогт Намсрайн ******* /РД: *******/-д холбогдох

*******,*******18,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н. ******* нь 2021 оны 08-р сарын 09-ны өдөр мөнгө хэрэгтэй болоод байна гээд надаас ,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2021 оны 08-р сарын 09-өөс 2022 оны 02-р сарын 09-нийг хүртэл ******* сарын хугацаатай зээлж авч автомашинаа барьцаалж гэрээ байгуулсан юм. Зээлдэгч Н. ******* нь машин хэрэг болоод байна гээд машинаа аваад явсан юм. Зээлдэгч Н. ******* нь надад зээлийн гэрээний дагуу зээлж авсан ,500,000 төгрөгийн сард төлөх хүү 50,000 төгрөгийг 2021 оны 08-р сарын 09-өөс 2022 оны 02-р сарын 09-ийг хүртэл ******* сар өгөөд түүнээс хойш 1 жил гаран хугацаанд огт мөнгө өгөхгүй явсаар 202 оны 02-р сард 200,000 төгрөг, 202 оны 0-р сард 200,000 төгрөг, 202 оны 05-р сард 100,000 төгрөг өгч зээлж авсан ,500,000 төгрөгөөс 500,000 төгрөг хасагдсан. Зээлдэгч Н. ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 1 жил ******* сар намайг хохироож байгаа тул зээлж авсан ,500,000 төгрөгөөс ,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний .7д зааснаар хоног тутамд 0, хувийн алданги төлөх ёстой. Иймээс 2022 оны 02-р сарын 10-аас 202 оны 02-р сарын 10н хүртэлх *******0 хоногийн 0, хувийн алданги болох ,*******18,000 төгрөг. Нийт *******,*******18,000 төгрөгийг Н. *******аас гаргуулж Б. ******* намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч: ******* надаас 2021 оны 08 сарын 09 өдөр нөхөртэйгөө ирээд мөнгө гуйгаад ,500,000 төгрөг өгөөч хүүтэй нь авъя гээд нотариат орж ******* сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 1 сар болгон хүүгээ өгөөд ******* сар болсон. Яваандаа хүүгээ ч өгөхгүй тасалдсан. Тэрнээс хойш 1 жил шахуу болж байна. Сүүлд уулзаад зээлийн хүүгээ болъё үндсэн мөнгөө өгчих гээ хэлсэн. Гэтэл хүүхэд машин мөргөөд эхний удаа хүүхдийнхээ мөнгийг төлье он гаргаад таны мөнгийг өгье гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд он гараад эхний сард 100,000 төгрөг өгч байгаад мөнгийг маань өгөхөө болсон. Би хохирч үлдээд шүүхэд хандах болсон. Надад үндсэн зээлээс 500,000 төгрөг өгсөн. Тэр нь зээлээс хасагдаж байгаа. Худалдаж худалдан авах гэрээнд байгаагаар алданги өдрөөр тооцож байгаа. 1 жилийн алдангиар тооцсон. Банкны хуулга гэж байгаа шүү дээ. Аваад харж болно. Эхний ******* сард өгсөн мөнгө байгаа тэрнээс хойш өгөөгүй. Мөнгө өгөхгүй 2 жил гаран болж байна. Алданги тооцохоос өөр аргагүй болсон. Гэрээндээ заасны дагуу л мөнгө нэхэмжилж байна. Тохиролцох гэж зөндөө үзсэн. Зээлийн гэрээг 2021 оны 08 дугаар 09-ний өдөр ******* сарын хугацаатай хийсэн. ,500,000 төгрөг зээлсэн, 500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл ,000,000 төгрөг үлдэж байгаа. Гэрээний заалтад хугацаа хэтэрвэл 0, хувийн алданги тооцно гээд би тооцсон. Тооцоогоо 202 оны 02 дугаар 10-аас эхэлж тооцсон. Хүү нэхэмжлээгүй байгаа. Би анх хэлсэн, гэхдээ гэрээнийхээ дагуу ******* сар л төлсөн нэг удаа тасраад 700,000 төгрөг өгсөн. Эхний ******* сарын хүү л төлсөн. Хангалттай төлсөн гэж хэлээд байна. Аль охин нь ч гэлээ машин мөргөөд асуудал гарсан. Он гаргаад сар болгон 200,000 төгрөг өгье гэсэн тохироогоо биелүүлээгүй. Тиймээс алданги тооцсон, алдангиа ,500,000 төгрөгөөр бодож байгаа. Би хэлсэн, энэ хүн өөрөө хэлсэн ярьсандаа хүрээгүй. Урдаас дандаа шалтаг хэлээд би өөрөө хохироод шүүхэд хандсан. Алданги буруу бодсон юм шиг байна, алдангиа ,000,000 төгрөгөөр алдангаа бодож тооцъё, энэ хүн өөрөө тохиролцоод он гараад төлье гэсэн. Он гараад төлөөгүй гэх.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 20 дугаар тал/ ... Н.******* би Б.*******ийн гаргасан *******,*******18,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Миний бие уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Б.*******т нийт:

1.    2021.09.09-ны өдрөөс эхлээд 50,000 төгрөг,

2.    2021.10.09-нд 50,000 төгрөг

.    2021.11.09-нд 50,000 төгрөг

4.    2021.12.09-нд 50,000 төгрөг

5.    2022.01.09-нд 50,000 төгрөг

*******.    2022.02.09-нд 50,000 төгрөг

7.    2022.0.09-нд 50,000 төгрөг

8.    2022.04.09-нд 50,000 төгрөг

9.    2022.05.09-нд 50,000 төгрөг

10. 2022.0*******.09-нд 50,000 төгрөг

11. 2022.07.09-нд 50,000 төгрөг

12. 2022.08.09-нд 50,000 төгрөг

1. 2022.09.09-нд 50,000 төгрөг

14. 2022.10.09-нд 50,000 төгрөг

15. 2022.11.09-нд 50,000 төгрөг

1*******. 2022.12.09-нд 50,000 төгрөг

17. 2022.12.09-нд 50,000 төгрөг өгч, 202 оны 01 сараас Б.******* хүү тооцож авахаа болъё гэж хэлээд үндсэн мөнгөнд 500,000 төгрөг авсан. Ингээд нийт энэ хүнд 4,900,000 төгрөг өгсөн байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, надад Б.*******т төлөх өр, төлбөр байхгүй. Мөнгө төлсөн баримтаа шүүхэд өгөхийг ойлгосон, энэхүү тайлбарын үндэслэлийг өөрөө шүүхэд нотлох талаар ойлголоо. Б.*******т би бэлэн мөнгөөр хүүгээ өгч байсан юм. Ер нь Б.*******т төлсөн мөнгөний баримт бол байхгүй, яагаад гэвэл мөнгөө өөрөө ирж бэлэн авч байсан учраас, би өгч байсан мөнгөө нотлох хэцээ байна. Заримдаа энэ хүний данс руу хүнээр хийдэг байсан.

Миний бие Н.******* намайг шүүхэд олон дахин ирэх боломжгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас тодорхой хаяггүй амьдарч байгаа, шүүхэд дуудахад ажлаас олон дахин чөлөө авч чадахгүй, чөлөө олгохгүй хэцүү байдаг болохоор зөвхөн шүүх хуралдаанд дуудаж, дахин ирэх боломжоор хангаж өгнө үү.

Миний бие ажил хийж өөрийн өр төлбөр, банкны мөнгийг төлдөг учир нэг өдрийн ч ажлаас чөлөө авах боломжгүй, цалин хасагддаг, амьдралын хүнд байдлыг харгалзана уу гэх.

 

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ахаас 2021 оны 08 сард ,500,000 төгрөг зээлж авсан нь үнэн. ******* ахад би хүүг нь өгч байсан. Сүүлд хугацаагаа сунгасан. Бэлэн мөнгийг гэрт нь аваачиж хүртэл өгдөг байсан, өөрөө ч ирж авдаг байсан. Заримдаа 2 сар болчихлоо гээд 700,000 төгрөг заримдаа 50,000 төгрөг аваачиж өгдөг байсан. Би энд ц нэг наймаа хийж байтал гэр бүлийн асуудал гараад эмнэлэгт хэвтээд ажил хийх боломж олдоогүй. Ажил төрөлгүй байсан учраас нөхрөөсөө салаад Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод ажил хийх чадваргүй эмнэлэгт хэвтээд дүүгийндээ амьдраад байж байсан. Би мөнгийг чинь өгөх боломжгүй байна гээд гуйгаад учраа хэлсэн. Бие гайгүй болохоор ажилд орсон наймаа хийж байхдаа банкнаас 0,000,000 төгрөгийн зээл авсан байсан учраас цалингаас шууд татаад авчихдаг. Ажиллаж байх үедээ 1, 2 өдөр амрахдаа өөр ажил хийж боломжоороо мөнгө өгч байсан. Хүү алданги авахгүй ахынхаа мөнгийг л өгчих гэж хэлсэн болохоор чадлаараа мөнгөө төлөөд явж байсан. Надад ямар нэг юм тохиолдоогүй байсан бол төлөөд дууссан байх ёстой. Намайг ойлгоод миний өгсөн мөнгийг аваад явж бай гээд гуйсан. Намайг *******а мөнгө өгч дунд нь алдаж байна гэсэн. Би байгаа цалингаа банканд хураалгачихдаг учраас хүчээр 10,000, 20,000 төгрөг авч үлдэж байгаад боломжоороо өгдөг байсан. Би банкны өрнөөс гарчихвал хэрэгтэй гээд өдөр шөнөгүй ажиллаад явж байна. Баяраа ах хэлэхдээ алданги тооцно гэж ярьсан зүйл байгаагүй. Тэрнээс боломжтой бол өдий болтол би сайн л өгсөн. Надад энэ их мөнгийг төлөхөд хэцүү байна. ,500,000 төгрөгийг зээлсэн үнэн. Үндсэн зээлээс 500,000 төгрөг төлсөн. Аман гэрээ хийгээд тохироод энэ бүх гэрээгээ цуцалсан. Алданги тооцно гэж хэлээгүй. Үндсэн зээлийг зөвшөөрч байгаа, алдангийг зөвшөөрөхгүй. ******* ах өөрөө алданги, хүү тооцохгүй, ямар ч байсан миний мөнгийг л барагдуулбал алданги хүү тооцохгүй гэж хэлсэн. Гэрээг бол байгуулсан нь үнэн гэхдээ өөрөө хүү алданги тооцохгүй гэж хэлсэн урчаас энэ их мөнгийг төлж чадахгүй, би алданги төлж чадахгүй төлөх боломжгүй. Гэрээнд энэ заалт байхгүй гэхдээ сүлд амаараа тохиролцсон гэх.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Зээлдэгч Н. ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 1 жил ******* сар намайг хохироож байгаа тул зээлж авсан ,500,000 төгрөгөөс ,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний .7-д зааснаар хоног тутамд 0, хувийн алданги төлөх ёстой. Иймээс 2022 оны 02-р сарын 10-аас 202 оны 02-р сарын 10н хүртэлх *******0 хоногийн 0, хувийн алданги болох ,*******18,000 төгрөг. Нийт *******,*******18,000 төгрөг Н. *******аас гаргуулж өгнө үү гэх Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь; нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Н.******* нарын хооронд 2021 оны 08 сарын 09-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээ / хх 4- 5 тал / - гээр зээлдэгч нь зээлдүүлэгчээс ,500,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0, хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр зээлдэн авч, үүнээс 500,000 төгрөгийг хугацаанд нь буцаан төлж, зээлийн үлдэгдэл ,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 10-наас 202 оны 02 сарын 10-ныг хүртэл төлөлгүйгээр *******0 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчийн дээрх тайлбар, хэргийн 1-9 дэх талд авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, ХААН банкны дансны хуулга зэргээр тогтоогдож, талууд дээрх зээлийн гэрээ байгуулагдсан эсэх, түүний хүчин төгөлдөр эсэх, үлдэгдэл үндсэн зээлийн төлбөрийн хэмжээ, зээлийн гэрээний хугацаа, хэтэрсэн хоног зэрэг дээр маргаагүй байна.

Харин талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний .7-д заасны дагуу зээлдэгч нь 2022 оны 02 сарын 10-наас 202 оны 02 сарын 10-ныг хүртэл *******0 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлээ бүрэн төлөөгүй тул уг хэтэрсэн хоног тутамд 0,% алданги тооцож, *******18 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй, ******* өөрөө хүү, алданги нэхэхгүй гэж амаар тохирсон хэмээн татгалзаж буй боловч нэхэмжлэгч нь хариуцагчийн энэхүү татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй, бидний хооронд тийм тохиролцоо байхгүй тул гэрээнд заасны дагуу ,*******18,000 төгрөгийн алдангиа нэхэмжилнэ гэж маргаж байгаа хэдий ч талуудын хооронд байгуулагдсан дээрх хүчин төгөлдөр зээлийн гэрээ / хх 4-5 тал /- ний .7-д зааснаар үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох сая төгрөгнөөс 0, хувиар хугацаа хэтэрсэн *******0 хоногт тооцож / 000 000х0,%= 9000х*******0 хоног = 240 000 төгрөг / нийт / 000 000 + 240 000 / ******* 240 000 төгрөг гаргуулж, үлдэх 78,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч нь хавтаст хэргийн 20 дугаар талд бичгээр гаргасан тайлбартаа: ... энэ хүнд нийт 4 900 000 төгрөг өгсөн байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, өр төлбөр байхгүй, ... миний бие ажил хийж өөрийн өр төлбөр, банкны мөнгийг төлдөг учир нэг өдрийн ч ажлаас чөлөө авах боломжгүй, цалин хасагддаг, амьдралын хүнд байдлыг харгалзан үзэхийн хүсэж байна гэх боловч энэ байдал нь түүнийг дээрх нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна, талууд дээрх зээлийн гэрээгээрээ хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөх талаар тохиролцсон зүйлгүй, мөн тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү няцаасан баримт хэрэгт алга байна.

Дээрхээс үзэхэд: Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1-д заасан ... зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг зүйлд зааснаар ...зээлдэгч нь зээлдүүлэгч талд зээлийн гэрээний дагуу тохирсон мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байхаас гадна мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.******* дахь , талуудын хооронд байгуулагдсан дээрх хүчин төгөлдөр зээлийн гэрээний .7-д тус тус зааснаар ... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,% алданги тооцохоор тохиролцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,88 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох *******,240,000 төгрөгт тохирох 114,790 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.*******, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус зааснаар Н.*******аас зээлийн үлдэгдэл төлбөр ,000,000 төгрөг, алдангид ,240,000 төгрөг, нийт *******,240,000 төгрөг гаргуулан Б.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 78 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,88 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох *******,240,000 төгрөгт тохирох 114,790 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН