Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/02662

 

  

 

 

 

 

 

 

2023 09 25

182/ШШ2023/02662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, ******* ******* ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт болон алдангид 170 703 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оын 03 дугаар сарын 14-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгт 170 703 000 төгрөг болно. Үүнийг 2023.09.11-ний өдөр тодруулсан бөгөөд шаардлагын хэмжэ******* өөрчлөлт ороогүй, 170 703 000 төгрөг хэвээр байгаа болно. Тус тодруулсан шаардлагад ******* ХХК нь 2022.09.09-нд манай компанитай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах болон худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрэ******* ерөнхий хугацаа нэг жил байна, тус хугацаанд түлшийг хүлээж авснаас хуанлийн 10-20 хоногийн дотор төлбөрөө төлөх, ингэснээр дараагийн түлшийг авах эрх үүснэ гэсэн гол нөхцөлийг гэрээний 2.2, 2.6, 2.9 гэсэн заалтуудаар харилцан тохиролцсон.

Гэрээний хугацаанд хамгийн эхлээд 2022.09.09-ний өдөр 22860 литр, дараа нь 2022.09.20-ны өдөр 22680 литр түлшийг тус тус авсан. Нэг литр түлшийг 3 490 төгрөгөөр тооцож авсан. ******* ХХК-иас 2022.10.20-ны өдөр 28 934 600 төгрөг, 2022.11.11-ний өдөр 5 000 000 төгрөгөөр 2 удаа төлөлт хийсэн. 2022.11.30-ны өдөр 3 000 000 төгрөг 2023.03.10-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн. Гэрэ******* заасны дагуу 2022.09.09-ний өдөр түлш хүлээн авснаас хойш хуанлийн 10-20 хоногт төлбөрийг төлөх ёстой бөгөөд энэ хугацааг хэтрүүлж байсан тул бид 2022.09.20-ны өдрөөс хойш алдангийг тооцсон. Үүнийг тус бүрд нь задалж хэлбэл, 2022.09.29-ний өдрөөс 2022.10.20-ныг хүртэл эхний төлөлт хийсэн хүртэлх хугацааны 21 хоногт 79 781 470 төгрөгөөс хоногийн 0,3 хувиар тооцоход 1 хоногийн алдангид 239 344.2 төгрөг, нийт 5 026 282.2 төгрөг, 2022.10.20-ны өдөр төлсөн 28 934 600 төгрөг хасч, 2022.11.11-нийг хүртэл 21 хоногт 50 846 800 төгрөгөөс алданги тооцоход 1 хоногийн 152 500 төгрөг, нийт 3 203 349 төгрөг, 2022.11.11-нээс 2022.11.30-ныг хүртэл 19 хоногийн алдангид 2 328 267 төгрөг, 2022.11.30-наас 2023.03.10-ныг хүртэл 100 хоногт сүүлийн 5 000 000 төгрөг төлөх хүртэл алданги 11 354 040 төгрөгийн алданги, 2023.03.10-наас нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2023.03.14-нийг хүртэл 4 хоногийн алдангийг үлдэгдэл 34 846 800 төгрөгөөс тооцож 418 161.6 төгрөг болсон. Дээрх эхний удаагийн түлшний алданги 22 330 106.4 төгрөг, нийтдээ 57 176 906 төгрөг болж байна. 2022.09.20-ны өдөр авсан 22680 литр түлшний хувьд төлбөр 79 153 200 төгрөгөөс 2022.10.10-наас 2023.03.14-нийг хүртэл 142 хоногийн алдангид 1 хоногийнх 237 459 төгрөгөөр тооцож, 33 719 263 төгрөг болно.

Нийтдээ үндсэн төлбөрт 34 846 800 төгрөг дээр 79 153 200 төгрөгийг нэмж 112 872 462 төгрөг, 2 удаагийн түлшний алданги болох 22 330 106 төгрөг дээр 33 719 263 төгрөгийг нэмж, нийт алданги 56 049 369 төгрөг бөгөөд нийт төлбөрт 170 049 369 төгрөг үлдсэнээс сүүлд төлсөн төлбөрүүдийг хасч 77 049 369.6 төгрөг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулсан 2022.09.09-ний өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.4. болон Компанийн тухай хуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйл заасныг үндэслэсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Гэрэ******* компанийн 52 хувийг эзэмшдэг эрх бүхий албан тушаалтан ******* нь гарын үсэг зурж тамгаа дарсан. Гэрээ нь бичгээр хийгдсэн учраас алдангийг нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 4.1, 4.2-т ...хуанлийн... гээд хугацааг маш тодорхой заасан байна. 1 жилийн хугацаатай, төлбөрийг 10-20 хоногийн дотор төлөхийг худалдагч талын холбогдох дансанд шилжүүлнэ гэж заасан.

2022 оны 12 дугаар сард манай компаниас ******* ХХК-д холбогдох шаардлагыг хүргүүлж байсан. Гэрээний 2.9-д худалдан авагч нь гэрээний 4.1-т заасан хугацааны дотор төлбөрийн үүргээ гүйцэтгэх үүрэгтэй. Энэхүү хугацааг хожимдуулсан хоног бүрийг гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хэтрүүлс******* тооцно, 3.1-д 2022.09.09-ний өдрөөс 2023.09.01-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээг байгуулсан, 4.1-д худалдагч тал нь дараа төлөх байдлаар худалдсан түлшний төлбөрийн нэхэмжлэхийг худалдан авагчид хүргүүлнэ. Худалдан авагч тухайн сард дараа төлөх нөхцөлөөр худалдсан шатахууны төлбөрийг 10-20 хоногийн дотор төлж худалдагч талын дансанд бүрэн шилжүүлэх ба кассанд бэлнээр төлнө, 4.2-т ...алдангийг 0,3 хувиар тооцно... гэж байна. Түлшийг хүлээн авсан баримтыг нотлох баримтаар өгсөн. 2 удаагийн түлшийг 2 талын компанийн ажилтнууд хүлээлцэн авсан, өгсөн дээр маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас төлсөн 96 653 631 төгрөгийг хасч тооцоод 77 049 369.6 төгрөгийг нэхэмжилж байгааг бүхэлд нь хангаж өгнө үү.

Итгэмжлэлийн талаар тайлбарлахад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25., 26. дугаар зүйлд заасан эрх, үүрэг төлөөлөгчид олгогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагыг 117 000 000 төгрөг гэж итгэмжлэлд заасан байгаа нь алдангиа нэхэж болохгүй гэх үндэслэл болохгүй.

Бид нэхэмжлэлийн шаардлагыг 170 049 369.5 төгрөг гэж тооцож байна. Хариуцагчийн төлөлт хийсэн 12 удаагийн гүйлгээний сүүлийн гүйлгээний нотлох баримтууд шаардлага хангасан эсэхийг шалгаж тогтоох ёстой, сайн мэдэхгүй байна. 2 дахь удаагийн 2022.09.20-ны өдөр авсан 22680 литр түлшний төлбөрт алданги төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг 1 жилээр байгуулж, гарын үсэг зурж, баталгаажуулсан. Гэрээний хавсралтад 2 дахь түлшийг авсныг тусгаагүй байгаа нь тус үлдэгдэл, үндсэн үнийн төлбөрөөс алданги тооцож болохгүй гэх үндэслэлгүй. 2 талаас түлшийг хүлээлцэн авсан. 2 компанийн хооронд хэдэн төгрөгийн түлш хүлээн авснаа хүлээн зөвшөөрч, тайлбар гаргасан. Тус тайлбараас харвал түлш хүлээн авсанд маргахгүй байдаг. 2 жолоочид түлшийг хүлээлцсэн баримт хэрэгт байгаа нь түлшийг хүлээн аваагүй гэх үндэслэл болохгүй гэв.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг бид үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч талаас 2023.09.11-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж алданги тооцохдоо 5 дахь хэсэгт нь 2023.03.10-ны өдөр хариуцагчийн төлсөн төлбөрийг 5 000 000 төгрөг гэж ярьсан атлаа үүнийг 3 000 000 төгрөгөөр тооцож алдангиа бодсон байсан. 2 000 000 төгрөгийн зөрүү энэ дээр гарч байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас өөрөөр тайлбарлаж байна.

Нэхэмжлэлд анх дурдахдаа 2022.09.09-ний өдөр 22860 литр түлш, 2022.09.20-ны өдөр 22680 литр түлш авсан байгаа. Өөрөөр хэлбэл нийлбэр дүн нь өөр гарч байгаа юм. Ингэхээр үндсэн төлбөр маань өөр гараад байна. Эхний худалдан авалтын нийлбэр дүн нь 79 781 400 төгрөг бөгөөд энэ дүнгээр 2 удаа авсан гэж яриад байна. Нэхэмжлэлд бичсэнээр 2 дахь худалдан авалт нь 79 153 200 төгрөг байна. Нийлбэр дүн нь 158 934 700 төгрөгийн түлш авсан гэж нэхэмжлэл дээр дурдсан. Үүнээс төлбөр алдангиа бодсон. Сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа үнийн дүн нь өөрчлөгдөж 117 000 000 төгрөгөөс 114 634 000 төгрөг болгож багасгасан, алдангид 53 703 200 гэж байсныг 56 316 980 төгрөг болгосон. Өөрөөр хэлбэл 3 000 000 гаруй төгрөгөөр алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн тул нэхэмжлэлийн дүн нь өөрчлөгдсөн. Гэхдээ уг зөрүү нь 200 000 төгрөг учир нэхэмжлэхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчид ******* ******* ******* Петролиум компаниас олгосон итгэмжлэл авагдсан бөгөөд итгэмжилсэн төлөөлөгчийн эрх нь эрх олгож байгаа этгээдийн олгосон итгэмжлэлээр тодорхойлогддог. ******* ХХК-тай холбоотой 117 000 000 төгрөг гаргуулах иргэний хэрэг дээр нэхэмжлэл гаргах, хүсэлт, гомдол гаргах, эвлэрэн хэлэлцэх, шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох гэх мэт эрхүүд олгогдсон. Анх нэхэмжлэл гаргасан үндсэн гэрээний үлдэгдэл төлбөр анх 117 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр зөвхөн үндсэн гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотой асуудлаар шүүхэд төлөөлөх эрх олгосон гэж ойлгож байгаа. Тэгэхээр алдангийн хэмжээг өөрчлөх, алдангийн тооцоолол хийх, тооцоололтой холбоотой маргаан гаргах, хариу тайлбар хэлэх, мэтгэлцэх эрх бол итгэмжилсэн төлөөлөгчид олгогдоогүй гэж үзэж байна. Өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрэ******* гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой тайлбар хэлэх эрхтэй.

Хариуцагч тал алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2022.09.09-ний өдөр 202206 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдан, гарын үсэг зурсан байдаг. Гэрээгээр анхны 22860 литр түлшийг, литр тутамд 3 490 төгрөгөөр тооцож, нийт 79 781 470 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 4.5-д талууд төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцоно гэж заасан. Гэвч гэрээний хавсралтад эргэн төлөх хугацааг тохироогүй. Гэрээний дагуу шилжүүлж авсан 79 781 470 төгрөгийг ******* ХХК-иас төлөөд дуусгасан. Төлөх хугацаа удааширсан шалтгаан нь ******* ХХК-ийн үйл ажиллагаа ковид цар тахлын үед доголдсонтой холбоотой. Одоо бүх төлбөрүүдээ хувааж төлөөд барагдуулж байгаа. 2022.09.20-ны өдрийн худалдан авалт буюу 22680 литр түлшийг 79 153 200 төгрөгөөр худалдан авсныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрдөг. Харин хэзээ, ямар өдөр худалдан авсныг санадаггүй бөгөөд үнийн дүнг нэхэмжлэл гаргасан дүнгээр тооцож байгаа. Энэ түлшний талаар хэзээ төлөх ёстой, хэзээ хүлээлгэн өгсөн тухай зарлагын баримт, ямар нэгэн баримт байдаггүй, тодорхойгүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдан авч байгаа барааны нэр төрөл, үнэ гэрээний гол зүйл байдаг. Гол нөхцөлийг тохиролцоогүй бол гэрээ байгуулсанд тооцохгүй. Хариуцагч уг түлш хүлээн авснаа зөвшөөрсөн болохоос яг хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар талуудын тохиролцсон тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгчийн гарган өгсөн гэрэ******* 2 дахь удаагийн 22680 литр түлш авсан, хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй.

Гэхдээ хариуцагч түлшний төлбөрийг төлсөөр байна. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан хариуцагчаас төлбөр төлсөн өдөр, зарим тоо хэмжээ зөрж байгаа учраас дэлгэрэнгүй хэлэхэд, 2022.10.20-ны өдөр 28 934 600 төгрөг, 2022.11.11-ний өдөр 10 000 000 төгрөг, 2022.11.30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2023.03.10-ны өдөр 5 000 000 төгрөг, 2023.04.10-ны өдөр 6 000 000 төгрөг, 2023.04.17-ны өдөр 26 000 000 төгрөг, 2023.05.01-ний өдөр 3 000 000 төгрөг, 2023.05.08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2023.05.18-ны өдөр 5 000 000 төгрөг, 2023.06.05-ны өдөр 3 000 000 төгрөг, 2023.09.11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2023.09.22-ны өдөр 7 000 000 төгрөг, нийт 12 удаагийн үйлдлээр нийт 100 934 600 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 158 934 600 төгрөгөөс төлсөн дүнг хасаад одоо 58 000 000 төгрөг үлдэгдэл төлөхөөр байгаа. Үүнийг орлого олох үедээ хуваарилах замаар хурдан төлж барагдуулна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу 2 дахь удаагийн худалдан авалт нь гэрээгээр тохиролцоогүй, хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, бичгээр гэрээ байгуулаагүй учраас алданги тооцох эрхгүй. Иймд энэ худалдан авалтын хувьд үндсэн төлбөрийг төлнө, алданги төлөхгүй.

Эхний худалдан авалтын хувьд гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч алданги тооцох, төлөх хугацааны талаарх заалтууд нь Иргэний хуульд заасан шаардлага хангахгүй учраас алданги нэхэмжлэх эрхгүй. Нэхэмжлэгч 2 удаагийн түлшийг хүлээлгэн өгсөн гэх баримтын талаар тайлбарласан. Гэвч тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд хувь хүнд хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл байна. Энэ нь ******* ХХК-ийн жолооч биш байна. Мөн машины дугаараар нь хайж үзэхэд жолоочийн нэртэй огт таардаггүй. ******* ХХК-иас хүлээн авсан гэх тамга тэмдэг, гарын үсэгтэй баримт байхгүй. Баримт нь зөвхөн нэхэмжлэгч талын тамгатай байна. Үүнийг хариуцагч талд түлшийг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй.

Бид 2022.09.09-ний өдрийн 2022/06 дугаартай гэрээний дагуу эхний худалдан авалтыг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Гол нь энэ гэрээний дагуу хэзээ төлөх талаар мөн харилцан тохиролцоогүй. Дараа төлөх нөхцөлөөр гэрээг байгуулаагүй. *******ймээс 10-20 хоногт төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй байна. Гэрээний 2.5-д төлөх хугацаа, үнийг хавсралтад заана гэж заасан байна. Гэтэл хавсралт дээр энэ талаар заагдаагүй. Нэхэмжлэгч тал захиалгаар урьдчилан байдлаар авч, хавсралтад тусгаад нийлүүлнэ гэж заасан боловч хэрэгжээгүй учраас хэзээ төлөх нь тодорхой бус юм. *******ймээс нэхэмжлэгч талын шаардсанаар 2022.12.31-ний өдрөөс төлөх үүрэг үүссэн. Гэхдээ үүнээс өмнө төлбөрөө төлөөд эхэлсэн.

Гэрээний хугацаанд дахин нийлүүлэлт хийсэн бол хавсралт үйлдээд ямар хэмжээний түлшийг, хэдэн төгрөгөөр, хэзээ төлөх талаар талууд харилцан тохиролцох ёстой байсан. Гэрээний 2.2 болон 6.4-т заасны дагуу эхний шатахууны төлбөрийг төлөөгүй бол дараагийн худалдан авалтыг хийх эрхгүй гэж заасан. Гэтэл дахин яагаад нийлүүлсэн бэ гэдэг асуудал байна. Үүнээс харахад дахин нийлүүлсэн шатахуун нь энэ 2022/06 дугаартай гэрээний дагуу нийлүүлэгдээгүй, өөр тохиролцоогоор нийлүүлэгдсэн гэж үзэхээр байна. 2 дахь удаагийн түлшний нийлүүлэлт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т заасан шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 246 дугаар зүйлд тээвэрлэлтийн талаар зохицуулалт байна. Хэрвээ худалдагч тээвэрлэлтийн компанид түлш нийлүүлсэн бол энэ талаар заавал тодорхой тайлбар үйлдэх ёстой. Гэтэл шүүхэд гарган өгсөн баримт дээр хүлээн авагч нь хувь хүнд, тээвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, хаана яаж хүргэж өгөх нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ нь талуудын үнэ тохиролцсон байх нь гэрээний гол нөхцөл юм. Энэ талаар тохиролцоогүй бол гэрээ байгуулагдсанд тооцогдохгүй. Хариуцагч хэдийгээр 2 дахь худалдан авалтын нийлбэр дүнг зөвшөөрч байгаа хэдий ч нэхэмжлэгч тал түлшийг хэзээ хүргэж өгсөн, литр тутмыг хэдэн төгрөгөөр тогтоосон баримтууд гаргаж өгөөгүй. Сүүлд 2 жолоочид хүлээлгэн өгсөн гэх баримтад хариуцагч тал эргэлзэж байгаа. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Дээрх баримтуудыг нөхөн гаргаж өгсөн байх боломжтой. *******ймээс 2 худалдан авалтын төлбөрийн үлдэгдэл 58 000 000 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, 2022.09.09-ний өдөр хүлээн авсан 22860 литр түлшний үнэ 79 781 470 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлж дуусгасан. Харин 2022.09.20-ны өдөр хүлээн авсан 22680 литр түлшний үнэ 79 153 200 төгрөгөөс 58 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, 2022.09.09-ний өдрийн талуудын хооронд байгуулсан 2022/06 тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн хулсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 4-11/, ******* ******* ******* ******* ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн 2022.12.31-ний өдрийн 22/51 тоот Албан мэдэгдэл, тооцоо нийлсэн акт /хх-ийн 96-97/,******* ******* ******* ******* ХХК-ийн 2022.09.09, 2022.09.20-ны өдрийн 022325, 022340 тоот Шатахуун зарлагын баримт /хх-ийн 98-99/ зэргийг,

 

4. Хариуцагч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн дүрэм /хх-ийн 17-20, 26-29/, Хас банк ХХК, Голомт банк ХХК-ийн цахим гүйлгээний баримтууд, ХААН банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 30-38, 49-52, 55-58, 65, 95/, ******* ******* ******* ******* ХХК-иас ******* ХХК-д хүргүүлсэн 2022.12.31-ний өдрийн 22/51 тоот Албан мэдэгдэл /хх-ийн 39/, Хас банк ХХК дахь ******* ХХК-ийн дансны хуулгууд /хх-ийн 53-54,56-57/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2023.06.15-ны өдрийн Хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа /хх-ийн 77/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.

 

5. Тус шүүхийн шүүгчийн 2023.09.11-ний өдрийн 182/ШЗ2023/11212 дугаартай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.09-19-ний өдрийн 9/8438 тоот албан бичгээр ирүүлсэн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, компанийн 2015.03.11-ний өдөр баталсан дүрэм /хх-ийн 116-124/ зэрэг баримт хэрэгт авагджээ.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2 удаа худалдан авсан түлшний үнэ 117 000 000 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алдангид 53 703 000 төгрөг нийт 170 703 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, түлшний үнэ 114 634 200 төгрөг, алдангид 56 316 983 төгрөг, бүгд 170 951 183 төгрөг гэж тодорхойлсон боловч, нэхэмжлэлийн шаардлага 170 703 000 төгрөгийг өөрчлөөгүй байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 77 049 369.6 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, 2022.09.09-нд 1 жилийн хугацаатай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах болон худалдан авах гэрээ-ний 2.2, 2.6, 2.9, 4.1, 4.2-т заасны дагуу 2022.09.09-нд худалдан авсан 22860 литр шатахууны 1 литрийг 3 490 төгрөгөөр тооцож 79 781 470 төгрөг төлөхөөс, 2022.09.20-ноос 20223.03.14-нийг хүртэл хугацаа хэтрүүлж төлсөн алдангид 22 330 106.4 төгрөг, үлдэгдэл 34 846 800 төгрөг, 2022.09.20-нд авсан 22680 литр түлшний үнэ 79 153 200 төгрөг, 142 хоногийн алдангид 33 719 263 төгрөг, бүгд 170 049 369 төгрөг байгаагаас сүүлд төлсөн төлбөрүүдийг хасч үлдэх 77 049 369.6 төгрөг нэхэмжилнэ, гэрээний ерөнхий хугацаа 1 жил байхаар, уг хугацаанд түлшийг хүлээж авснаас хуанлийн 10-20 хоногийн дотор төлбөрөө төлөх, ингэснээр дараагийн түлшийг авах эрх үүснэ гэсэн гол нөхцөлийг гэрэ******* тохиролцсон тул алданги төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.

2. Дээрх нэхэмжлэлийн зарим хэсгийг хариуцагч нь үл зөвшөөрч, татгалзаж байгаа үндэслэлээ,

а/.2022.09.09-ний өдөр 202206 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-р 22860 литр түлшийг, литр тутамд 3 490 төгрөгөөр тооцож, 79 781 470 төгрөгөөр худалдан авсан, энэ төлбөрийг төлж дуусгасан, энэ гэрээний дагуу алданги тооцох, төлөх хугацааны талаарх заалтууд нь Иргэний хуульд заасан шаардлага хангаагүй, гэрээний дагуу төлбөрийг хэзээ төлөх талаар тохиролцоогүй, 4.1-д заасан дараа төлөх нөхцөл гэдгийг тодорхойлоогүй, тиймээс хуанлийн 10-20 хоногт төлөх үүрэг үүссэн гэж үзэхгүй, гэрээний 2.5-д төлөх хугацаа, үнийг хавсралтад заана гэж заасан атлаа төлөх хугацааг заагаагүй тул хэзээ төлөх нь тодорхойгүй учир алданги тооцох эрхгүй,

б/. 2022.09.20-нд 22680 литр түлшийг 79 153 200 төгрөгөөр худалдан авсныг зөвшөөрнө, энэ түлшийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдаагүй, гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацааг тохиролцоогүй, хэдэн төгрөгөөр үнэлж түлшийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй, 2 жолоочид буюу хувь хүнд хүлээлгэн өгсөн гэх баримт гаргасныг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй, иймд бичгээр гэрээ байгуулагдаагүй тул алданги төлөх үүрэггүй,

в/. Нэхэмжлэгчээс худалдан авсан 22860 литр түлшний үнэ 79 781 470 төгрөг, 22680 литр түлшний үнэ 79 153 200 төгрөг, нийт 158 934 670 төгрөг төлөх үүрэгтэйгээс 2022.10.20-ноос 2023.09.22-ныг хүртэл 12 удаагийн төлөлтөөр 100 934 600 төгрөг төлсөн, одоо 58 000 000 төгрөг төлнө, нэхэмжлэлийн бусад шаардлага хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

3.1. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн /түлш/ худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 2022.09.09-нд 22860 литр түлшийг, 2022.09.20-нд 22680 литр түлшийг тус тус хариуцагчид худалдсан байх бөгөөд талуудын хооронд 2022.09.09-ний өдөр 2022/06 тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байна.

3.2. Талуудын хооронд байгуулсан дээрх худалдах, худалдан авах гэрээний 3.1-д зааснаар гэрээний хугацааг 2022.09.09-нөөс 2023.09.01-нийг хүртэл хугацаатай байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч тал нь 2 удаагийн худалдан авалтаар 158 934 670 төгрөгийн үнэ бүхий нийт 45540 литр түлшийг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгчээ.

Дээрх үйл баримтууд нь талуудын хооронд байгуулсан 2022.09.09-ний өдрийн 2022/06 тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ, түүний хавсралт, зохигчдын тайлбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй 2022.09.09, 2022.09.20-ны өдрийн 022325, 022340 тоот Шатахуун зарлагын баримт зэргээр нотлогдсон.

3.3. Гэрээний дагуу хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 2022.10.20-ноос 2023.09.22-ныг хүртэл хугацаанд 12 удаагийн төлөлтөөр 100 934 600 төгрөг төлсөн болох нь Хас банк ХХК, Голомт банк ХХК-ийн цахим гүйлгээний баримтууд, ХААН банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, зохигчдын тайлбараар нотлогдсон.

4. Хариуцагч тал нь ******* ******* ******* Петролиум ХХК-иас төлөөлөгч *******д олгосон итгэмжлэлээр ******* ХХК-тай холбоотой 117 000 000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт оролцох хуульд заасан бүрэн эрх олгосон бөгөөд алданги нэхэмжлэх, хэмжээг өөрчлөхтэй холбоотой эрх олгогдоогүй тул энэ талаар мэтгэлцэх эрхгүй гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2023.03.09-ний өдрийн 2023/06 тоот Итгэмжлэл олгох тухай албан бичигт ...Иргэний хуулийн 62., 64 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25., 26 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн...нэхэмжлэгчийн бүх эрх үүргийг *******...нарт итгэмжлэн олгов... гэсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1.-д итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга тэмдэг дарагдсан байх гэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэсэн шаардлагад нийцсэний гадна ******* ХХК-иас гэрээний үүрэгт болон алдангид нийт 170 703 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* ******* ******* Петролиум ХХК-ийн 000163137 тоот хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгэ******* бүртгэгдсэн тус компанийн захирал Д.Одхүү гаргасан байна.

5. Талуудын хооронд байгуулсан 2022/06 тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ-ний 2.5-д Худалдан авах тоо хэмжээ, үнийг гэрээний хавсралт 1-д тусгах буюу цахилгаан шуудан, факсаар, албан бичгээр тохиролцож шийдвэрлэнэ. Энэ нь үндсэн гэрээний салшгүй хэсэг байна гэж, гэрээний хавсралтад ...Бүтээгдэхүүний нэр төрөл: Түлш... нийлүүлэх хэмжээ: 22860 литр... үнэ /1 литр/ 3490 төг... гэж заасан байх бөгөөд үүнээс үзэхэд хариуцагч талын 2022.09.09-нд худалдан авсан 22860 литр түлшний 1 литрийг 3 490 төгрөгөөр үнэлэн тохиролцсон байна.

6. Зохигчдын хооронд байгуулсан 2022/06 тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ-ний 4.1-д ...Худалдан авагч тухайн сард дараа төлбөрт нөхцөлөөр худалдан авсан шатахууны төлбөрийг хуанлийн 10-20 хоногийн дотор төлбөрийг ...бүрэн шилжүүлэх буюу кассанд бэлнээр төлнө гэж зааснаас үзэхэд гэрээний зүйл болох 22860 литр түлшний үнэ 79 781 400 төгрөгийг төлөх хугацааг 2022.09.19-нөөс 2022.09.29-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож хариуцагч үүрэг хүлээжээ.

7.Хэрэгт авагдсан, шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан арилжааны банкуудын цахим гүйлгээний баримтууд, орлогын мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл зэргээр хариуцагч байгууллага нь гэрээний 4.1.-д заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлэн 2022.10.20-ноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2023.03.14-нийг хүртэл хугацаанд 46 934 600 төгрөгийг төлсөн байна.

Талуудын хооронд байгуулсан 2022/06 тоот гэрээний 4.2-т Худалдан авагч гэрээний 4.2-т заасан хугацаанд төлбөрийн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож алданги төлнө... гэж заасан бөгөөд үүний дагуу алдангийг тооцвол,

2022.09.29-нөөс 2022.10.20-ныг хүртэл 21 хоногоор хугацааг хэтрүүлсний 79 781 400 төгрөгийн алдангид 5 026 282 төгрөг тооцогдож, үндсэн төлбөрт тухайн өдөр төлсөн 28 934 600 төгрөгийг хасч 50 846 800 төгрөг үлдсэн,

2022.10.20-ноос 2022.11.11-нийг хүртэл 21 хоногийн 50 846 800 төгрөгийн алдангид 3 203 348 төгрөг тооцогдож, төлсөн 10 000 000 төгрөгийг үлдсэн төлбөрөөс хасч 40 846 800 төгрөг,

2022.11.11-нээс 30-ныг хүртэл 19 хоногийн 40 846 800 төгрөгийн алдангид 2 328 267 төгрөг тооцогдож, тухайн өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг хасч тооцоход үндсэн төлбөрт 37 846 800 төгрөг,

2022.11.30-наас 2023.03.10-ныг хүртэл 100 хоногийн 37 846 800 төгрөгийн алдангид 11 354 040 төгрөг тооцогдож, тухайн өдөр төлсөн 5 000 000 төгрөгийг хасч 32 846 800 төгрөг үлдсэн бөгөөд 2023.03.14-нийг хүртэл 4 хоногийн 32 846 800 төгрөгийн алдангид 394 162 төгрөгийн алданги тус тус тооцогдсон байна.

Өөрөөр хэлбэл, 2022.0.9.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2022.09.29-нөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл түлшний үнэд 79 781 400 төгрөг төлөхөөс 46 934 600 төгрөгийг төлж, 32 846 800 төгрөгийн үнэ төлөгдөөгүй үлдсэн, гэрэ******* заасан хугацааг 165 хоног хэтрүүлсний хариуцлага болох алдангид 22 306 099 төгрөг тооцогдсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрэ******* зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6.-д Хууль болон гэрэ******* заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу талууд гэрээний 4.1, 4.2-т зааснаар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, дээрх хуулийн заалтуудтай нийцжээ.

Иймд хариуцагч талын гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа тохиролцоогүй тул алданги тооцох үндэслэлгүй, алданги тооцох тухай гэрээний заалтууд хуулийн шаардлага хангаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.

8. Хариуцагчийн 2022.09.20-нд худалдан авсан 22680 литр түлшний үнийг 2022/06 тоот гэрээний хавсралтад зааж тусгаагүй, дээрх түлшний хувьд талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч зохигчид 1 литр түлшний үнийг 3 490 төгрөгөөр тооцон 79 153 200 төгрөгөөр үнэлж төлөхөөр зөвшөөрөн тайлбарлаж байх тул талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1.-д заасан гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, 196 дугаар зүйлийн 196.1.1.-д заасны дагуу 2022.09.20-нд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна.

Харин нэхэмжлэгч тал нь дээрх 22680 литр түлшний үнээс 142 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэж алдангид 33 719 263 төгрөг тооцож нэхэмжилсэн боловч, талууд 2022.09.20-нд худалдан авсан түлшний хувьд хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3., 232.6.-д заасан шаардлага хангаагүй тул алданги тооцон нэхэмжлэх эрхгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

9. Иймд хариуцагч тал 2023.04.10-наас 2023.09.22-ныг хүртэл хугацаанд 54 000 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргасан арилжааны банкуудын цахим гүйлгээний баримтууд, орлогын мэдүүлэг, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудаар нотлогдсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022.09.09-ний өдрийн 2022/06 тоот Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах гэрээ-ний үүрэгт төлөгдөөгүй үлдсэн төлбөр болон алдангид 55 152 899 төгрөг, 2022.09.20-ны өдрийн талуудын хоорондохь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 79 153 200 төгрөг нийт 134 306 099 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас дээрх 54 000 000 төгрөгийг хасч тооцон 80 306 099 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг...хүлээнэ гэж заасны дагуу болон 232 дугаар зүйлийн 232.6.-д заасны дагуу хариуцагч тал нь төлөх үүрэгтэй.

9.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 77 049 369 төгрөгийг нэхэмжилж байх тул энэ шаардлагын хэмжэ******* худалдан авагч ******* ХХК-иас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 011 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 543 197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 77 049 369 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 93 653 631 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 011 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 543 197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.21-ний өдрийн 182/ШЗ2023/08116 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1.-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА