Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2023/03206

 

        23 оны өдөр

       09 сар      05  р                                            184/ШШ23/036

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК /РД: /. Хаяг: дүүрэг, дугаар хороо, Цолмон дугаар гудамж, тоот

Хариуцагч: овогт гийн Б******* /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Баянбулаг гудамж, 1-91 тоот

Зээлийн гэрээний үүрэгт 39,727,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч И.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцсон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.                                                                                                               

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь И.Б*******тай 22 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр №22/01/13К408 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. И.Б******* нь зээлийн үндсэн төлбөрөөс 1,0,000 төгрөг, зээлийн хүүнд нийт сарын 8,9,000 төгрөг, нийт ,0,000 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 28,900,000 төгрөг, 22 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хүү 900,000 төгрөг, 23 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр төлөгдөх 900,000 төгрөг нийлээд 1,800,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй. Зээлийн гэрээний 2-т зааснаар И.Б*******гийн эзэмшлийн ******* дугаарыг барьцаа болгон зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлэн авсан. И.Б******* нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчин үндсэн зээлийн төлбөрөөс 28,900,000 төгрөг, зээлийн хүү 1,800,000 төгрөгийг төлөлгүй нийт 30,700,000 төгрөгийн өртэй байна. Мөн зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хугацаа хэтрүүлсэн хоног тутам зээлийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Иймээс алдангийн төлбөрийг 30,700,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувийн алданги нь 153,000 төгрөг бөгөөд 23 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 23 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног 118 өдөр буюу нийт 18,054,000 төгрөг байна. Монгол Улсын иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т заанснаар нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу анзын төлбөрийг 50 хувиар багасгаж 9,027,000 төгрөг, нийт 39,727,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч И.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 30,000,000 төгрөгийн зээлийг аваагүй, Н.Э******* авсан. Би зөвхөн барьцаа болгож өөрийн утасны дугаарыг барьцаалсан. Н.Э******* нь 22 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг миний Хаан банкны дансаар дамжуулж өөртөө шилжүүлж авсан. Н.Э*******ас мөнгөө нэхэмжпэх хэрэгтэй. Миний утасны дугаарыг зараад мөнгө гаргаж ав гэхэд аваагүй. Тухайн үед нь дугаарыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, мөн дугаарын үнэ хангалттай өр дарах хэмжээнд байхад нь худалдаагүй, өдийг хүргээд алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Би зээлийн төлбөрөөс арга буюу 12,800,000 төгрөгийг төлсөн. Одоо миний биеийн байдал хүнд өвчтэй элэгний хавдар оноштой элэг солиулах хагалгаанд орох гэж байгаа бөгөөд группэд байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 22 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн №22/01/13/К408 дугаартай зээлийн гэрээ, зээл төлөлтийн хуваарь, И.Б*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 23 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчаас Хаан банкны 5017139971 тоот дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хөдөлмөрийн магадлах комиссын 23 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн мэдээллийн баримт  зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч И.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,727,000 /гучин есөн сая долоон зуун хорин долоон мянга/ төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд шаардлагын үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл, зээлийн хүү, гэрээгээр тохиролцсон алдангийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрийн эзэмшдэг, үүрэн холбооны “*******” ХХК-ийн ******* дугаарыг барьцаалан зээл авсан, дугаарын эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч гэрээнд зааснаар дугаарыг худалдан борлуулж, зээлийн төлбөрт авах байсан гэж маргасан.

Талууд 22 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 22/01/13/К408 тоот зээлийн гэрээг байгуулж, хариуцагч нь 30,000,000 төгрөгийг 1 жил /12 сар/-ийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлэх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх, гэрээнд заасан хоногоос 30 хоног хэтэрсэн тохиолдолд зээлдүүлэгч нь *******  дугаарыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 5/

Гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлдэгч 30,000,000 төгрөг хүлээн авсан, ******* дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн тухайд талууд маргахгүй, зээлийн гэрээний хугацаанд  хариуцагч ,0,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банк дахь 5017139971 тоот дансны шилжүүлгийн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 18-27/

Зээлийн гэрээний хугацаа 23 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх бөгөөд гэрээний 1 дүгээр хавсралт зээл төлөлтийн хуваариас үзэхэд сар бүр 3 хувийн хүү 900,000 төгрөг, нийт ,080,000 төгрөг төлж, гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн төлбөрийг төлөхөөр байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч зээлийг эргэн төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алдангийг тооцон нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 /22 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдүүлэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай зээлдэгчид мэдэгдэх, мэдэгдсэнээс хойш хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан.

Хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсноо илэрхийлж, барьцааны зүйл болох өөрийн эзэмшдэг ******* дугаараар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байхад нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлээгүй атлаа үлдэгдэл төлбөрийг болон 118 хоногийн алданги тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК-иас гаргуулсан баримтаас үзэхэд /23 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 05-01/6194/  ******* дугаарын эзэмших эрхийг И.Б*******гаас Ц.*******ын эзэмшилд 22 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр шилжсэн байна.

Иймд хариуцагч И.Б*******гаас зээлийн гэрээний үүрэгт 39,727,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Оч олшрох” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч зээлийн барьцаа болох үүрэн холбооны /*******/ ******* дугаарын эзэмших эрхийг Ц.*******ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагчаас шаардсаны дагуу шилжүүлэн өгсөн болохыг, мөн гэрээгээр дугаар барьцаалж зээл олгосон болон хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд дугаарыг зарж борлуулан үүргийг хангуулахаар талууд тохиролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Б*******гаас зээлийн гэрээний үүрэгт 39,727,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 356,585 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ