Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2023/03207

 

        2023 оны өдөр

       09 сар      0  р                                            184/ШШ2023/03207

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ ББСБ” ХХК /РД: /. Хаяг: дүүрэг, дугаар хороо, ы гудамж, өөрийн байр  

Хариуцагч: овогт Цийн /РД: /. Хаяг: дүүрэг, дүгээр хороо, дугаар байр, 6 дугаар орц, ******* тоот

Хариуцагч: овогт гийн ******* /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, ******* тоот

Зээлийн гэрээний үүрэгт 20,271,14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч П.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ББСБ нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 098120320032 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 10,000,000 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүгэйгээр, 30 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө татан авч нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлийг бэлэн бусаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу зээлийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн лагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, нийт ,90,000 төгрөг төлсөн ба, 20******* оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээний 7.1.1-т ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 8.2.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 8.2.1-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.2.1-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Мөн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 098120320032 тоот барьцааны гэрээний .1, .3.1, .3.2 дахь заалтуудыг зөрчсөн. Иймд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,*******2,182 төгрөг, зээлийн хүү 9,937,477 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,987,49 төгрөг, нотариатын зардал ,000 төгрөг, нийт 20,271,14 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул гаргуулж өгнө үү. Улсын бүртгэлийн Г-00743118 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* *******-******* тоотод байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай ******* м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. 

Хариуцагч П.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц., П.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,271,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг П.******* нь бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. П.******* нь 2018 оны 12 сард Ц.тай хамтын амьдралтай байсан бөгөөд хүнсний дэлгүүрийн бараа татах гэсэн юм гэж гуйж түүний өмчлөлийн хөрөнгийг барьцаалж 10,000,000 төгрөг зээлж авч хэрэглэсэн. Энэ зээлийн мөнгөнөөс П.******* нь огт өөртөө авч хэрэглэж ашиглаагүй тул энэ зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр П.******* энэ гэрээний үндсэн зээлдэгч биш мөнгийг өөрийн эзэмшилдээ авч ашиглаж хэрэглээгүй ч гэсэн өөрөөсөө ,90,000 төгрөг “ ББСБ” ХХК-д  төлсөн. Тус байгууллага нь надаас мөнгө нэхэх эрхгүй. Ц.гаас гэрээний үүргээ шаардах ёстой. Гэтэл мөнгийг нь хариуцаж аваад, төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа хүний өмнөөс намайг шүүхэд дуудаж буйд гомдолтой байна. Би энэ байгууллагын өмнө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны дугаар сарын 8-ны өдрийн 23/374 тоот итгэмжлэл, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 098120320032 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, Ц.гийн зээл, хүүгийн тооцоо, зээлийн дансны хуулга, Ү-******* дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* дугаартай эзэмших эрхтэй гэрчилгээний дугаар, зээлийн анкет, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, П.*******ын оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч Ц., П.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,271,14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй гэж, хариуцагч П.******* татгалзлын үндэслэлээ зээлийг ашиглаагүй, Ц.гийн хүсэлтээр өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан гэж тус тус тайлбарлана.

Хариуцагч нар нь  нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-тай Хас банктай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 098120320032 тоот зээлийн болон барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээг тус тус  байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар  авчээ. /хх-ийн , 7, 9/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч П.*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* дүгээр гудамж, ******* тоот, ******* м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын ******* дугаартай 700 м.кв талбайтай,  газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй,  гэр бүлийн зориулалттай  газрыг  барьцаалсан байна.  

Дээр дурдсан зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж Ц., хамтран зээлдэгч П.******* нар, барьцааны болон баталгаат ипотекийн гэрээнд барьцаалуулагч П.******* гарын үсэг зуржээ. 

Талууд гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу 10,000,000 төгрөг хариуцагч Ц.гийн дансанд шилжсэн, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн  тухайд маргаагүй, харин хариуцагч П.******* зээлсэн мөнгийг ашиглаагүй тул төлөхгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхойгүй гэж маргасан.

Нэхэмжлэгчээс  гаргаж өгсөн зээлийн дансны хуулга гэх баримтаас үзэхэд хариуцагч нар зээлийн төлбөрт  ,90,000 төгрөг төлснийг үндсэн зээлийн төлбөрт 1,667,818 төгрөг, хүүнд 3,319,903 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 962,279 төгрөгийг тооцон авсан, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дууссан  байна.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсэн, зээлдэгч нь гэрээгээр тохирсон эргүүлэн төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлдүүлэгч үлдэгдэл төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон төлүүлэхээр нэхэмжилжээ.   

            Хариуцагч П.******* нь авсан зээлийг ашиглаагүй учир төлөхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч байсан, барьцааны зүйлийн өмчлөгч байх бөгөөд нэхэмжлэгчээс зээл олгох болсон үндэслэл нь хамтран зээлдэгч, барьцаалуулагчийн хүсэл зориг байсан, гэрээний нөхцөлийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2021.09.30-нд 2,000,000 төгрөг, 2021.11.03-нд 00,000 төгрөг, 20*******.01.12-нд 300,000 төгрөг, 20*******.03.16-нд 300,000 төгрөг, 20*******.0.21-нд 300,000 төгрөг, 20*******.06.27-нд 00,000 төгрөг төлжээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй байх, үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх, үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч байгууллага гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн  төлсөн 3,900,000 төгрөгөөс 628,132 төгрөгийг үндсэн төлбөрт, 3,271,868 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт тооцсон нь хуулийн дээр дурдсан зохицуулалтад нийцэхгүй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 8,*******2,182 төгрөгөөс тухайн үед төлсөн төлбөр /нийт 3,271,868 төгрөг/-ийг хасч үлдэгдлээс нь хүүг тооцоогүйгээс төлбөрийн хэмжээ ихэссэн, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ зээлдэгчид хохиролтой бодогдсон байх үндэслэлтэй тул хүүгийн хэмжээг хуульд нийцүүлэн багасгаж, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэх нь зохистой гэж үзлээ.

Иймд хариуцагч нараас 16,307,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,963,774 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч П.******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдсан өөрийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх  хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд маргахгүй, харин зээлийн үүргийн өөрт ногдох хэсгийг барьцааны зүйлээр хангуулна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгүүдэд ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, ийнхүү шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар заасан байх тул нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь  хариуцагч нарт  зээлийн гэрээний үүргийг хамтан хариуцуулахаар хариуцагчаар татан шаардлагаа гаргасан, тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар  хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх, үүргийг хамтран хариуцуулах  нь зүйтэй гэж  үзлээ. 

Хариуцагч Ц.д нэхэмжлэлийн хувийг 2023 оны дугаар сарын 24-ний өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц., П.******* нараас 16,307,380 /арван зургаан сая гурван зуун долоон мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,963,774 /гурван сая есөн зуун жаран гурван мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч П.*******ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******, ******* дүгээр гудамж, ******* тоот, ******* м.кв талбайтай хувийн сууц, нэгж талбарын ******* дугаартай 700 м.кв талбайтай, эзэмших эрхийн дугаартай гэрчилгээтэй,  гэр бүлийн зориулалттай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 309,686 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ