Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/02077

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улс, Архангай аймаг, *******, *** дугаар баг, ******* дугаар гудамж, *** тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ы гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***дүгээр хороо, ******* тоот хаягт байрлах ******* ХХК /рд:*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,*** дугаар хороо, дугаар байр, *** тоот хаягт оршин суух овогт ийн /рд:/ нарт холбогдох

Орон сууцны өмчлөчөөр тогтоолгож, алдангид 18,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, өмгөөлөгч Б.Анирмаа, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ц., гэрч Ч., нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Би, хариуцагч ******* ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр хариуцагч тал Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим-Арт ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок байрны 6 дугаар давхарт 1 м.кв талбайг 1,200,000.00 төгрөгөөр тооцож нийт 41,724,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий 34.77 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор барьж нэхэмжлэгч надад хүлээлгэж өгөх, миний бие тохиролцсон хугацаанд төлбөрийг ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.ын дансанд төлөхөөр тохиролцсон.

Ингээд би, нийт 37,000,000.00 төгрөгийг хариуцагч Ц.ын Хаан банк ХХК дахь тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 33,500,000.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500,000.00 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба гэрээний 3.2-т зааснаар үлдэгдэл төлбөр болох 4,724,000.00 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа төлнө гэсэн тул байр ашиглалтанд орж, хүлээн авсан даруйд төлөхөөр хүлээж байна.

Гэтэл хариуцагч нар гэрээний 4.1-т зааснаар орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор барьж, захиалагч надад хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй 3 жил, 10 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд барилгыг ашиглалтад оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг тэдгээрээс удаа дараа шаардсан хэдий ч удахгүй орно гэх хариуг өгдөг байсан, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр уулзахад барилгын дотоод заслын ажил хийгдэж дуусаад 2022 оны 4 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгнө гэж хэлсэн. Үүний дараа намайг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гүйцэтгэх захирал Ц.тай утсаар ярихад тэрээр Б блокын орон сууцны өмчлөлийн асуудлыг одоогоор шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн.

Гэрээний 4.14-т төсөл хэрэгжүүлэгч нь ашиглалтад өгөх хугацааг 4.1-д заасан хугацаанаас 30 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгэсэн үнийн дүнгээс хоног тутам 0.1 хувиар алданги тооцож захиалагчид төлнө гэж заасан бөгөөд одоо алданги төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн байна Тодруулбал, гэрээний 4.1-т заасан төсөл хэрэгжүүлэгч барилгыг ашиглалтад өгөх хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байсан боловч 30 хоногоор хэтэрсэн тул энэхүү өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 3 жил 10 сар 25 хоногийн алдангийг тооцоход 52,540,000.00 төгрөг болсон байна. Гэвч Иргэний хуульд дааснаар алдангийн хэмжээ нь үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 18,500,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.

Би, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус орон сууцны барилгад захиалга өгч, төлбөрийг төлснөөс хойш тус барилгын өмчлөгч болно гэж итгэж, өнөөдрийг хүртэл хүлээж ирсэн. Гэтэл хариуцагч ******* ХХК нь миний гэрээ хийж худалдан авахаар тохирсон 34.78 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Б. гэж хүнд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр худалдан борлуулахаар гэрээ хийсэн байгааг олж мэдсэн. Ийнхүү хариуцагч нар тухайн орон сууцыг гуравдагч этгээдэд давхардуулан худалдан борлуулахаар гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарахад болон цаашид өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шууд саад болохоор байна.

Миний бие өөрийн өмчлөх эрхийг хамгаалах зорилгоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно гэж заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэхээр хүсэлт өгсөн боловч мөн хуулийн 31.3-т мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах гэж заасныг үндэслэн хариуцагч ******* ХХК-иас урьдчилсан тэмдэглэл хийлгэхийг зөвшөөрсөн албан бичиг өгөөгүй, мэдүүлгийг хамтран гаргаагүй үндэслэлээр улсын бүртгэл хүлээн авахаас татгалзсан.

Улмаар би өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлд хүсэлт гаргахад мэдээлэл өгөх боломжгүй гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч ******* ХХК нар гэрээ байгуулснаар Иргэний хуулийн 8.1.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн ба гэрээний үр дагаварт нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ биелүүлснээр түүнд орон сууцыг өмчлөх эрх үүсэх, хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон тул 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх болон 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтын хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл орон сууцаа хүлээн аваагүй, гэрээнд зааснаар барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөөгүй хугацаанд төсөл хэрэгжүүлэгч алданги төлөөгүй, орон сууцны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор гэрээ байгуулсан барилгын компани нь захиалсан орон сууцыг бусдад өндөр үнээр худалдахаар гэрээ байгуулсан, түүнчлэн өөр иргэнд давхардуулан худалдан борлуулсан нөхцөл байдал үүссэнийг олж мэдсэн тул нэхэмжлэгч нь өөрийн эрхийг хамгаалуулах шаардлага үүссэн. Нэхэмжлэгч нь хэдийгээр хариуцагч ******* ХХК-тай байгуулсан боловч гэрээний төлбөрийг гэрээнд заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал Ц.ын данс руу шилжүүлж байсан тул гэрээний төлбөрийг хүлээн авагч нь Ц., тэрээр уг компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасны дагуу Ц.ыг ******* ХХК-ийн нэгэн адил нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэж байгаа тул ийнхүү нэхэмжлэлд дурдаж хамтран хариуцагчаар тодорхойлсон болно.

Иймд, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 4.14-т заасны дагуу гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид 18,500,000.00 төгрөг гаргуулж, мөн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим Арт ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдаж буй 80 айлын орон сууцны барилгын Б блок, 6 дугаар давхар, 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.*******ыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч нараас шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан Б блок барилга нь бид нарын өмчлөл зүйл биш, харин Эрчим Арт ХХК-ийн өмчлөлийн зүйл учир бусдын хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлж өгч чадахгүй.

Бид, Эрчим Арт ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад дээр дурдсан Г хэлбэрийн барилгыг ашиглалтанд оруулахаар ажилласан бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд Б блок барилгыг шилжүүлэн авсан боловч тус орон сууцнуудыг худалдаж дууссан. Манай компани нэмэлтээр Эрчим Арт ХХК-ийн барилгад тодорхой ажил гүйцэтгэж өгөх бөгөөд хэрэв тус компанитай тохиролцож чадвал Б блок, 6 дугаар давхар, 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх боломжтой. Гэвч Эрчим Арт ХХК-ийн захирал Ч. нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгч чадахгүй.

Нэхэмжлэгчтэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан үеийн барилгын материалын үнэ ханш, мөн гадаад валютын үнэ ханш өсөөд орон сууцыг барьж дуусгахад хүрэлцэхгүй болж, улмаар орон сууцыг 70 хувьд хүргээд зогсоосон. Энэ үед бид нар Хан-Алтайн нуруу ББСБ ХХК-иас 70 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг бүхэлд нь барьцаалаад зээл аваад үргэлжлүүлэн барьсан бөгөөд одоо тус орон сууц зээлийн барьцаанд бүртгэлтэй хэвээр байгаа болно.

Алдангийн хувьд урьд өмнө 6,000,000.00 төгрөгийг төлөх талаар тохиролцож байсан тухайгаа маргахгүй, үүнийг төлөхөд татгалзахгүй. Гэхдээ тухайн орон сууцыг авахгүй гэвэл төлж болно. Орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой алдангид 6,000,000.00 төгрөгийг тодорхой хугацаанд төлнө гэж бичгээр нэхэмжлэгчид хариу өгч байсан. Энэ хэргийн хариуцагч нь иргэн Ц. биш, тэрээр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд компанийн гүйцэтгэх захирлын хувьд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Тухайн барилгыг ашиглалтанд оруулах хугацаа нь Ковид-19 цар тахлын улмаас хойшлогдсон ба үргэлжлүүлэн бариад Эрчим Арт ХХК-тай тооцоо нийлэх ажил байгаа. Тус барилгын захиалагч нь энэхүү компани мөн бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа орон сууцанд давхцал үүсэх тул өмчлөгч компаниас зөвшөөрөл авах ёстой. Манай компанитай байгуулсан гэрээнд Эрчим Арт ХХК-ийн газар дээр баригдаж буй барилга гэсэн байгаа учир нэхэмжлэгч нь үүнийг мэдэж байх ёстой гэв.

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Улсын тэмдэгтийн хураамжид 617,020.00 төгрөг төлсөн баримт,

2.            2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 18/16 тоот дугаартай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ,

3.            Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

4.            Хаан банк ХХК дахь мөнгөн шилжүүлгийг баримт, орлогын мэдүүлэг,

5.            ******* ХХК-ийн 2020 оны 02 дугаарсарын 18-ны өдрийн 20/06 тоот дугаартай мэдэгдэл,

6.            Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,

7.            2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2/26 тоот дугаартай орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний хуулбар,

8.            Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 81657 дугаартай өмгөөлөгч Б.Анирмаад өгсөн хариу,

9.            Фото зураг.

Хариуцагчийн өгсөн нотлох баримт нь:

1.            Хариу тайлбар,

2.            Итгэмжлэл,

3.            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,

4.            Хамтран ажиллах гэрээ,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

1.            Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6/219 дугаартай албан бичгийн хариу, түүний хавсралт болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, барьцаалбар, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/20 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол,

2.            Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 6/914 дугаартай албан бичгийн хариу, түүний хавсралт болох Эрчимт арт ХХК-ийн барилга, байгууламжийн зураг төсөл, гэрэл зураг,

3.            Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2977 дугаар албан бичгийн хариу, түүний хавсралт болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ,

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.*******аас хариуцагч ******* ХХК, Ц. нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр алдангид 18,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим-Арт ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 41,724,000.00 төгрөгөөр шилжүүлэн авахаар тохиролцсон байна /х.х-ин 9-11 хуудас/.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.******* 1 м.кв талбайг 1,200,000.00 төгрөгөөр тооцож нийт 41,724,000.00 төгрөгөөр 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон гэрээний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 33,500,000.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000.00 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 500,000.00 төгрөг, нийт 37,000,000.00 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.ын Хаан банк ХХК дахь тоот дансанд шилжүүлсэн байна /х.х-ийн 13, 14 хуудас/.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

Тайлбарлавал, зарчмын хувьд үүргийн гүйцэтгэлийг гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв өгөх боломжгүй бол түүний зөвшөөрсөн этгээдэд, аль эсхүл үүргийг өөр этгээдэд хүлээлгэн өгсөн боловч хожим энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашигтай нөхцөл байдлыг бий болгосон тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийг үүргийг эрх бүхий этгээдийн өмнө гүйцэтгэсэн гэж үздэг.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.*******ыг 37,000,000.00 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигч Ц.д хүлээлгэн өгсөн талаар маргаагүй. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагч ******* ХХК-ийг дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.*******аас 37,000,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж үзнэ.

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох 56.1 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй, харин хариуцагч нь уг 34.77 м.кв талбайтай орон сууцыг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар шинээр барьж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор ашиглалтанд оруулах үүргийг хүлээсэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 343.2Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж, түүнчлэн 343.3Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заасан.

Тайлбарлавал, хариуцагч ******* ХХК нь зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 34.77 м.кв талбайтай орон сууцыг барьж гүйцэтгэх, ийнхүү барьж гүйцэтгэсэн тохиолдолд үүнийг өмчлөх эрхийн хамт нэхэмжлэгч Б.*******д хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

2.            Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.ыг хамтран хариуцагч гэж тодорхойлсон. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ................. гэж заажээ.

Тодруулбал, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцогч нэг тал нь нөгөө талынхаа эрх, эрх ашгийг хохироосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч гэж тодорхойлж болох хэдий ч хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц. нь нэхэмжлэгч Б.*******тай тухайн ажил гүйцэтгэх гэрээг өөрийн нэрийн өмнөөс байгуулаагүй, харин компанийг төлөөлж байгуулсан байх тул нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц. нарын хооронд гэрээ, хэлэлцээрийн харилцаа үүссэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Энэ талаар Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж заасан байдаг тул хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.ыг нэхэмжлэгч Б.*******тай орон сууц захиалан бариулах гэрээг өөрийн нэрийн өмнөөс бие дааж байгуулсан гэж дүгнэх боломжгүй юм /х.х-ийн 46-48 хуудас/.

Хэдийгээр Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж, 59 дүгээр зүйлийн 59.1Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж, мөн 59.2Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж тус тус заасан боловч энэ нь хувьцаа эзэмшигч нь компанийн бусдын өмнө хүлээсэн хариуцлагыг шууд хүлээх утгыг илэрхийлдэггүй.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг үндэслэн нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

3.            Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаар зохигч нарын маргаж байгаа Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50б тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Эрчим-Арт ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн байна /х.х-ийн 129-131 хуудас/.

Ингээд талуудын маргаж буй орон сууцны байршил, хэлбэр, орц, давхар, хэмжээний талаар эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон тул үүнийг тодруулахаар зохигчдын хүсэлтийг үндэслэн шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийхэд Г хэлбэрийн байршилтай 3 орц /блок/-той 1 барилга байсан /х.х-ийн 95-104, 149-151 хуудас/.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, үзлэг хийсэн баримт болон хэрэгт авагдсан баримтаар тус барилгын 1 дүгээр блок буюу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц. бол үлдэх 2, 3 дугаар блок буюу 50б, 50в тоот хаягт байрлах тус бүр нь 3,450 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Эрчим-Арт ХХК нь бүртгэлтэй байна /х.х-ийн 63-68 хуудас/.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК нарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим-Арт ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь хариуцагч ******* ХХК-ийн бус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй гуравдагч этгээд Эрчим-Арт ХХК-ийн өмч ажээ.

4.            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Эрчим-Арт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.г гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахад тэрээр ...................хариуцагч ******* ХХК-ийг бусдын өмчийг өмлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах тухай гэрээ, хэлэлцээр байгуулсан үйлдлийг зөвшөөрөхгүй, манай компани тус компанитай дээрх барилгыг хамтран барьж дуусгахаар тохиролцсон бөгөөд гэрээний төлбөрт 1 дүгээр блок буюу 50а тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг өгсөн, уг компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэмж орон сууц өгөх боломжгүй,................... мөн гурвалсан гэрээ байгуулаагүй учир давхцал үүснэ,...............хэрэв гуравлсан гэрэ байгуулах юм бол өгч болно, ....................гэхдээ ******* ХХК нь дотоод заслын ажил хийх ёстой гэсэн.

Харин хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ******* ХХК нь Эрчим-Арт ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцсон ба гэрээний төлбөрт 1 дүгээр блок буюу 50а тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг авсан боловч тодорхой ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд 2 дугаар блокоос нэмж орон сууц авна гэсэн тохиролцоо байсан, энэхүү тохиролцоо нь хэрэгжих эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тус 50а тоот хаягт байрлах орон сууцнууд бүгд зарагдсан гэсэн.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж, 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж тус тус зааснаар иргэний эрх зүйн субъектуудын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдах замаар, аль эсхүл хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд иргэний эрх зүйн харилцаа үүсдэг.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг тийнхүү шаардах эрхтэй боловч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой юм.

5.            Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан. Тайлбарлавал, хариуцагч ******* ХХК нь Эрчим-Арт ХХК-иас нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг шилжүүлэн өгөх боломжгүй бол үүсэх хариуцлагыг хүлээнэ.

Гэвч тэрхүү хариуцлага нь гэрээ, аль эсхүл хуульд заасан хариуцлага бөгөөд бусад этгээдийн буюу Эрчим-Арт ХХК-ийн өмчлөлийн зүйлийг нэхэмжлэгч Б.*******д хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ХХК-нд даалгах боломжгүй.  

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн хуулийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, мөн 9.3-т Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ гэж тус тус зааснаар шүүхээс нэхэмжлэгч Б.*******ы зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор дээр дурдсан 50б тоот хаягт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтооход өмчлөгч Эрчим-Арт ХХК-ий эрх ашиг зөрчигдөх тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм.

Тиймээс нэхэмжлэгч Б.*******ы гаргасан хариуцагч ******* ХХК-нд холбогдох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим-Арт ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

6.            Зохигчдын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ тус тус заасан.

Гэвч тус хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж зааснаар алданги нь үндсэн гэрээтэй салшгүй холбоотой буюу ажил гүйцэтгэх гэрээний шаардлага нь оршин байгаа тохиолдолд алданги шаардах эрх хэвээр хадгалагдах журамтай.  

Өөрөөр хэлбэл, гэрээний гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх этгээд ийнхүү хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги шаардах эрх нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбоотой буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн авах тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэг хүлээдэг.

Гэтэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Б.*******д орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн байх боловч бодитоор хүлээлгэн өгөх боломжгүй буюу үндсэн үүрэг биелэгдэх боломжгүй байх тул алданги шаардах эрх дангаар хэрэгжихгүй. Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Б.*******д 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой 6,000,000.00 төгрөгийн алдангийг төлнө гэсэн утгатай албан бичиг өгч байсан талаар зохигчид маргаагүй.

Түүнчлэн хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай компани урьд өмнө нь нэхэмжлэгчид 6,000,000.00 төгрөгийн алданги төлнө гэж бичгээр мэдэгдэж байсан, орон сууцыг хүлээн авахгүй нөхцөл байдал байгааг зөвшөөрч байвал үүнийг төлөхөд татгалзахгүй, алдангийг төлж болно гэсэн тайлбар гаргасан. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагч компаниас зөвшөөрсөн 6,000,000.00 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ******* ХХК-иас 6,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц.д холбогдох болон Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах Эрчим-Арт ХХК-ийн 2,036 м.кв талбайтай газар дээр баригдах 80 айлын орон сууцны Б блок, 6 дугаар давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 12,500,000.00 төгрөг гаргуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617,020.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР