Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 130/ШШ2023/00690

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж, Х  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж. Хаяг:Б аймаг, Ө  сум, 8 дугаар багт оршин суух,

Хариуцагч: Х. Хаяг:Б аймаг, Ө  сум, 11 дүгээр багт оршин суух,

Хариуцагч: Б. Хаяг:Б аймаг, Ө  сум, 01 дүгээр багт оршин суух,

Хариуцагч: Ш газар Хаяг: У хот, С дүүрэг, З гудамж, 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах ,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол болох өмгөөллийн хөлсөнд төлсөн 13,700,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохирол 47,109,665 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500,000 төгрөг, нийт 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б / цахимаар/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О , М нар / цахимаар/,

Хариуцагч Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э / цахимаар/,

Хариуцагч Б ,

Хариуцагч Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , А нар / цахимаар/,

Иргэдийн төлөөлөгч Г ,

Орчуулагч Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Ж нь хариуцагч Х , Б , Ш газарт тус тус холбогдуулан гэм хорын хохирол болох өмгөөллийн хөлсөнд төлсөн 13,700,000 төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохирол 47,109,665 төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500,000 төгрөг, нийт 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон өмгөөлөгчдөөс  нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Ж миний бие Хавалын Жанболаттай 2010 онд танилцаж үерхэж байгаад гэр бүл болохоор тохиролцож, би жирэмсэн болсон. Намайг жирэмсэн байх хугацаанд Х.Ж нь хууран мэхэлж, өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, хүү бид хоёрыг хаяж явсан. Миний бие нь 2015 онд хүү Ж.А ыг төрүүлсэн. Х.Ж нь өөр хүнтэй гэр бүл болж, хүүгээ харж хандахгүй, хайхрахгүй байсан учир Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрхийн дагуу Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Ж ад холбогдуулан "хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэл гаргасан.

1.2 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Ж нь өөрийн хүү Ж.А ыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай захирамжаар "эцэг тогтоох шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах"-аар шийдвэрлэсэн.

1.3 Шинжилгээ хийх явцад хариуцагч Х.Ж ын эцэг болох Х  нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Шүүхийн шинжилгээний албанд авагдсан Х.Ж ын цусны дээжийг шинжилгээ авах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон бусадтай хуйвалдан, үгсэн тохирч өөр хүний цусаар сольж гэмт хэрэг үйлдсэн. Энэ хугацаанд Х  хүү Х.Ж ыг Монгол улсын хилээр Казакстан улс руу гаргаж оргуулсан. Үүнээс шалтгаалан дээрх гэмт хэргийг шалгах ажиллагаа удааширсан. Х  нарын үйлдсэн гэмт хэргийг шалгах явцад Х.Ж ын эцэг эхийн байнгын дарамт шахалт, доромжлол, хараал зүхэл болон нутгийн ард иргэдийн дунд тэдний тараасан гүтгэлэг цуурхал ор үндэслэлгүй нэр төрд халдсан үйлдлээс шалтгаалан миний бие ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, нийгмийн дунд жирийн иргэн шиг амьдрахад хүнд болсон. Энэ хугацаанд миний бие амиа хорлох тухай хүртэл олон удаа бодсон боловч хүүгээ бодохоор энэхүү үйлдлийг хийгээгүй.

1.4 Хамаатан садан, найз нөхдийн хандах хандлага харилцаа өөрчлөгдөж, нутагтаа ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж нийгмээс тусгаарлагдсан. Эцэггүй хүү төрүүлчихэд хариуцагч Х ын хүү өөрийн хүүгийн эцэг мэтээр гүтгэсэн гэх ойлголтыг Б аймгийн иргэд авсан байсан. Х.Ж ын эцэг хариуцагч Х  нь Б аймагт олон жил удирдах ажил, албан тушаал хаачсан. Мөн тус аймгийн Засаг даргаар олон жил ажиллаж байсан. Казах түмэн хариуцагч Х ын гэр бүлийг сайн мэдэж таньдаг байсан учраас энэ нөхцөл байдал нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан миний бие сэтгэл санааны гүн гутралд удаан хугацааны турш байснаар унаж татдаг өвчтэй болж хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.

1.5 Хариуцагч Х, Б нарын үйлдсэн гэмт хэргийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч нар давж заалдах гомдол гаргаагүй учраас хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ Б аймгийн Ш албаны шинжээчээр ажиллаж байсан учраас иргэний хариуцагчаар Ш г татсан. Иймд нэхэмжлэгчийн хувьд мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцвал зохих этгээд нь Ш мөн юм гэж тодорхойлж, хариуцагчаар татаж байна.

1.6 Х  нарын үйлдсэн гэмт хэргийг 2017 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж, 2021 оны 09 дүгээр сард шүүхээр шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэлх 3 жил гаруйн хугацаанд надаас болон манай гэр бүлээс их хэмжээний зардал гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хөлс төлсөн. Үүнд:

- Өмгөөлөгч А тай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт 1,800,000 төгрөгийн хөлс,

- Өмгөөлөгч З тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт 1,300,000 төгрөгийн хөлс,

- Өмгөөлөгч М тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт 5,400,000 төгрөгийн хөлс,

- Өмгөөлөгч О тэй гэрээ байгуулан өмгөөллийн хөлс болон зочид буудал болон замын зардлын хамт  нийт 5,200.000 төгрөгийн хөлс тус тус төлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд нийт 13,700, 000 төгрөгийн хөлс төлсөн.

1.7 Миний бие гэмт хэргийн хохирогч болсны улмаас сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, алдар хүндээрээ хохирсон тул Бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний "И ” ХХК-нд хандан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын үнэлгээ тогтоолгосон. "И ” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны гаргасан үнэлгээгээр шууд хохирлын дүн 2,400,000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын үнэлгээ 25,548,380 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, нийт 47,109,665 төгрөгийн гэм хорын хохирлын үнэлгээ гаргасан.

1.8 Нэр төр, алдар хүндэд халдсанаас шалтгаалан болон үүнээс улбаалсан эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 21 сарын олох ёстой байсан орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сар бүрийн 192,000 төгрөгөөр тооцон нийт 4,032,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцон нийт 5,760,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцон нийт 960,000 төгрөг, бүгд 10,752,000 төгрөг болж байна.

1.9 Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч нь гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж өгсөн учраас хуульд заасан эрхийн дагуу хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

1.10 Иймд хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн дагуу өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд хохирогчийн төлсөн хөлс болох 13,700,000 /арван гурван сая долоон зуун мянга/ төгрөг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохирол болох 47,109,665 /дөчин долоон сая нэг зуун есөн мянга зургаан зуун жаран тав/ төгрөг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого болох 10,752,000 /арван сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс 500,000 төгрөг, бүгд 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийн гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү Нэмж хэлэхэд энэхүү гэмт хэргийг хамтран үйлдсэн учраас хариуцагч Х , хариуцагч Б нар дээрх хохирлыг хувь тэнцүүлэн төлөх учиртай. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газар хөдөлмөрийн гэрээгээр Б тай ажиллаж байгаа гэх шалтгаанаар татагдсан. Хуульд заасны дагуу Б ы төлөх ёстой хохирлын дүнг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газар төлөх ёстой. Дараа нь хуульд заасны дагуу хариуцагч Б аас нэхэмжлэх эрхтэй. Ийм байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газрыг хамтран хариуцагчаар татсан.

1.11 Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “гэм хор учруулах” мөн энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт “эдийн бус гэм хорыг арилгуулах” гэж заасныг баримтлан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндэд учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар шүүхэд хандсан. Эдгээр эрх нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” энэ хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” мөн энэ хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”. 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, энэ хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу эрх нь нээгдэж байгаа.

1.12 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхийн 25 дугаартай тогтоол гарсан. Энэхүү тогтоол нь өөрөө норматив шинжтэй. Заавал дагаж биелүүлэх шинжийг агуулж байсан. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хор. Хохирлын нэгдүгээр зэрэглэлийг иш татан маргаж байгаа. Хүний биед хөнгөн болон хүндэвтэр, хүнд зэргийн хохирол учирсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тийм учраас нэгдүгээр зэрэглэлийн хохирол учирсан гэж үзэж байгаа. М өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд хохирол учирсан үгүйг, олон нийтэд нэгэнт илэрхий болсон нь үйл баримтаар тогтоогдож байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон олон нийтэд нэгэнт илэрхий болсон үйл баримтыг дахиж нотлох шаардлагагүй.

1.13 Энэ нь өөрөө онцлогтой маргаан. Учир нь үндэсний цөөнх болсон казах үндэстэн Б аймагт оршин суудаг. Хүмүүс нь бие биеэ таньдаг. Х.Ж нь нэхэмжлэгч Ж тай гэр бүл болно гэж хэлж янз бүрийн байдлаар хуурч мэхлэн өөр хүнтэй хамт амьдарсан. Ж.А ыг миний хүүхэд биш гэж хэлж энэхүү нөхцөл байдал нь 2 жилийн турш олон нийтийн дунд тархсан хэлбэр, хэмжээгээр нэхэмжлэгчид маш их сэтгэл санааны хохирол учирсан. Нэхэмжлэгч Ж гийн хувьд Х.Ж тай бэлгийн харьцаанд орсон. Өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй гэж байна. Гэтэл Х.Ж ын хүүхэд биш байна гэсэн төрийн байгууллагын дүгнэлт гарсан. Тийм учраас төрийн байгууллагаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасныг баримтлан хохирол нэхэмжилж байгаа. Төрийн байгууллага нэгэнт хүний сэтгэл санаанд хохирол учруулсан гэвэл учруулсан. Төрийн байгууллага гэж яагаад хэлээд байгаа вэ гэхлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийг баримтлан шийдвэрлэнэ. Хуульд тодорхой тооцох аргаар заасан хариуцлагыг шүүх түүнд нийцүүлэн хэрэглэнэ гэсэн. Төсөөтэй хэрэглэх боломжгүй. Тийм учраас хариуцагчаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газрыг татан оролцуулсан.

1.14 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газар нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг тус албан хаагчаас гаргуулах эрхтэй. Нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хохирол учирсан талаарх И  ХХК-ний гаргасан хохирлын хэмжээ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Хариуцагч Х аас  сэтгэл санаанд учирсан хохирол 47.109.665 төгрөг, үлдсэн хохирлыг хариуцагч байгууллага болон түүний ажилтнаас тус тус нэхэмжилж байгаа. Шүүх хуралдааны эхэнд шүүгч хариуцагч нарын хэнээс нь хэдэн төгрөг гаргуулах талаар асуусан. Хувааж нэхэж байгаа юу гурван хариуцагч байгаа гэсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газар дамжмал байдлаар энэхүү хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Учир нь тус байгууллагад ажиллаж байгаа хариуцагч Б ы буруутай үйлдлийн хариуцлагыг үүрэх зорилгоор хариуцагчаар татагдсан.

1.15 Иргэний хуулийн  511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж заасан байгаа. Энэхүү нөхцөл байдлыг хуучин байдалд нь нөхөн сэргээх боломжгүй. Тийм учраас мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа. Хариуцагч Х ын гэр бүл худал мэдээ тараасан гэвэл тараасан байгаа. Гэр бүлийн нэр хүндийг казахын ард түмэн маш их эрхэмлэдэг. Халх түмнээс өөр юм. Гэр бүлийн байдалд ханддаг зан заншил, ёс суртахуун, ахуйн байдлын хэм хэмжээнээс хамаарч нэхэмжлэгчид учирсан хохирол маш их хэмжээгээр үнэлэгдэж байгаа. Б аймаг 120.000 гаруй хүн амтай гэгддэг боловч 31.000 гаруй нь тус аймагт оршин суудаг. Хүмүүс нь бүгд бие биеэ таньдаг, мэддэг. Бүлийн хэмжээнд амьдардаг үндэстэн болохоор муу мэдээ амархан тардаг.

1.16 Төрийн байгууллагуудаар үйлчлүүлэх, дэлгүүр орох, олон нийтийн арга хэмжээнд оролцох боломж нь хязгаарлагдсан, нэхэмжлэгч Ж гийн хувьд хаагдмал болж хувирсан. Нэхэмжлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирол учирсан байгаа. Сэтгэц эмгэг үндэсний төвд хандах гэхээр цаг хугацаа их алдах байсан. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолыг хүлээж байсан. Энэхүү тогтоол батлагдсан өдрөөс эхлэн 1 сарын дараа ярьж байна. Нэгдүгээр зэрэглэлийн хохирол гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 550.000 төгрөгийг 5 дахин үржүүлсэнтэй тэнцүү. Сэтгэл санаанд учирсан хохирлыг 47109665 төгрөг гэж гаргуулсан. Тийм учраас 2 төрлийн хохирол гарч байгаа. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нь үндэслэл болж түүн дээр нэмэлтээр хуульд заасан сэтгэл санааны хохирол бий болсон. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заасан байгаа. Дээрх хуулийн зүйл заалтыг байнга нуршиж ярихгүй байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн шүүх хуралдаанд хуульч нар оролцож байна. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол гэж шинэ жишиг Монгол улсад бий болж байгаа. Өмнө нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын талаар маргаж байх явцад хариуцагч тал энэхүү нөхцөл байдалтай холбоотой тогтоосон стандарт хэмжээ байхгүй гэж няцааж байсан.

1.17 Шүүхийн хэрэглээний жишиг байдал дээр тухайн үед дагаж мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шүүхийн шийдвэр гарсан цагаас тухайн гэм хорын хохирол нэхэмжилж байгаа шүүхийн шийдвэр хүртэлх хугацаанд үржүүлэн хариуцагч этгээдээс нэхэмжилж байсан. Энэхүү маргааны талаар хуульч нар бүгд мэдэж байгаа. Хохирлыг яаж тогтоох вэ гэхээр нийтлэг жишиг баримталдаг байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хуульд нийцүүлэн сэтгэцэд учруулсан сэтгэл санааны хохирлыг нэгдүгээр зэрэглэлийн хохирол гэж тооцдог. Сэтгэцэд хохирол учирсан бол сэтгэл санаанд хохирол учирсан. Өмнө нь сэтгэл санаа, нэр төр алдар хүндэд учруулсан хохирлыг нэхэмжилж байсан. Нэр төр алдар хүндэд яагаад хохирол учирсан бэ гэхээр зан заншил ёс суртахууны хэм хэмжээнд тайлбарладаг.

1.18 Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно” гэж заасанд нийцэж байгаа. Нэр төр алдар хүндийн хохирлыг тогтоохдоо тухайн үед нарийвчлан тогтоосон хуулийн хэм хэмжээ байхгүй. Харин зан заншил ёс суртахууны хэмжээнд нийцүүлэн хэрэглэнэ. Тийм учраас зан заншил ёс суртахуун ахуй байдал, оршин суугаа газрын хүн амын тоонд нийцүүлэн хохирол учирсан байгаа. Нэр төр алдар хүндэд хохирол учрахаар сэтгэл санаанд маш их хэмжээний хохирол учирдаг. Сэтгэл санаа, нэр төр алдар хүнд салшгүй холбоотой. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нөхцөл байдал нь хариуцагч Х д хамааралтай. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэдэг зүйл заалт нь төр болон хувь иргэнд хамааралтай.

1.19 Хуулийг хэрэглэхдээ хуулийн техник гэх зүйлийг сайн мэдэх хэрэгтэй. Иймд хуулийг хэрэглэхдээ иргэн, төрийн байгууллага, төрийн албан хаагчид хэрхэн хэрэглэхээ сайтаар мэдэх шаардлагатай. Харин хуулийг яаж хэрэглэхийг заах боломжгүй. Хохирлын хэмжээг И  ХХК-аар тогтоолгосон. Энэхүү дүгнэлтийг хариуцагч этгээд няцааж маргадаг боловч, тухайн дүгнэлтийг няцаасан нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч этгээд үүргээ биелүүлээгүй. Дээрх дүгнэлт нь хуульд нийцээгүй гэх эрх бүхий байгууллагын шийдвэр, тогтоол гараагүй байгаа. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэн” энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна” гэж заасныг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Улсын дээд шүүхийн 25 дугаар тогтоолтой нийцүүлэн хэрэглэж өгөхийг хүсэж байна.

1.20 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн өнөөдрийн шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд үржүүлж бодоогүй вэ гэхээр И  ХХК-ний сэтгэл санааны хохиролд 0000 төгрөг тогтоосон дүгнэлтийг баримталж байгаа. Эдийн болон эдийн бус баялагт хохирлын хэмжээ тогтооно гэж зааж өгсөн И  ХХК-ний тусгай зөвшөөрөл байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар” гэж заасан маргаан явагдаж байхад энэхүү нөхцөл байдлыг үгүйсгэх зорилгоор хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл болсон. Энэхүү асуудлыг Б аймгийн иргэд бүгд мэдэж байгаа мөн өнөөдрийн шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа. Энэ хэрэг маргаан олон нийтийн дунд тодорхой болсон. Олон нийтийн хүрээнд гэдэг ойлголтыг хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж байгаа. ард түмний хүрээнд буюу Б аймгийн хэмжээнд гэж үзэж байгаа. Тэрнээс биш Монгол улс даяар биш юм. Иймд дээр дурдсан хуулийн зүйл заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. 

 

2.Хариуцагч Х , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нарын хариу тайлбар, татгалзал:

2.1 Тус шүүхэд нэхэмжлэгч Ж гаас гаргасан "Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай" нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хохирогч Ж өмгөөлөгч авах нь түүний үүрэг биш. Тэрээр эрхээ хэрэгжүүлсний төлөө өмгөөлөгч авч хөлс төлсний хохирлыг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2 Сэтгэл санааны хохиролд 300 сая төгрөг нэхэмжилснийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэлийн энэ хэсэг буюу 300 сая төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон учраас уг төлбөрийг төлөхгүй гэж үзэж байна.

2.3 Олон сая төгрөгийн сэтгэл санааны гэх хохирол тогтоож, үнэлэлт, дүгнэлт гаргасан "И " ХХК нь бизнес, үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийх эрхийн зөвшөөрөлтэй боловч иргэний хүний сэтгэл санааны хохирол гаргуулах эрхийн зөвшөөрөлгүй тул уг шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.

2.4 Ж гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...Ж гийн эцэг, эхийн байнгын дарамт шахалт доромжлол, хараал зүхэл болон нутгийн ард иргэдийн дунд тэдний тараасан гүтгэлэг, цуурхал, ор үндэслэлгүй нэр төрд халдсан үйлдлээс шалтгаална..." гэж дурдсаныг сэтгэл санааны хохирол тогтоосон компани аргачлалдаа үндэслэл болгожээ. Хариуцагч гэх Х  миний бие Ж г танихгүй, түүнтэй уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй, мессеж бичиж байгаагүй, аливаа этгээдэд түүний тухай таагүй мэдээлэл гаргаж байгаагүй юм. Ж нь надаас болж хөдөлмөр чадвар алдалтын хувийг тогтоолгож байгаагүй.

2.5 Ж 70 хувийн групп авдаг. Малчин төвд ажилладаг нь үнэн юм билээ. Эцэг, эх нь хоёулаа группт байдаг ба одоо групп авч байгаа нь үнэн. Энэ нь удамшилтай холбоотой асуудал бас байгаа юм биш үү гэдэгт анхааран үзэх шаардлагатай.

2.6 Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж 72061665 төгрөг нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь нэгдүгээрт Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч Х , Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг устгасан гэх үзэж шалгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Энэхүү хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэрэг. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж хохирол учирсан гэх үндэслэлээр дараах байдлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

2.7 Нэг дэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж 4 удаа 4 өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан байна. Хууль зүйн туслалцаанд төлсөн өмгөөллийн хөлс 13700000 төгрөг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б дурдаж байна. Өмгөөлөгчид төлөх зардал нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдоно. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж зааснаар хуульчилсан байгаа. Өмгөөлөгчийн зардлыг төрөөс гаргуулах зохицуулалттай.

2.8 2018 оны тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг журамлаж өгсөн. Энэ журмын 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” гэж заасан зардлыг төрөөс гаргуулахаар журамласан. Мөн журмын 3.1 дэх хэсэгт өмгөөлөгчид төлөх хөлсөнд төлсөн зардлыг ямар байдлаар, яаж нэхэмжлэх талаар тайлбарласан. Засгийн газраас баталсан тогтоол зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ж гийн хувьд өмгөөлөгчийн хөлсний зардлыг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2.9 Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолд нэхэмжлэгч Ж д учирсан хохирол, хор уршгийн асуудлыг дүгнэхдээ өмгөөлөгчийн хөлсний тухай дүгнэлт хийгээгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч Ж нь энэ талаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлээ гаргаагүй. Иймд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. И  ХХК-аас гаргасан дүгнэлтийг үндэслээд сэтгэл санааны хохирол 47.109.665 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолд дүгнэхдээ хохирогч Ж гийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 300.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааж өгсөн. Тусгайлан заасан тохиолдолд гэм хорын хохирлыг нэхэмжилнэ гэж заасан байгаа.

2.10 Нэхэмжлэгч Ж гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан сэтгэл санааны хохирлыг эрүүгийн журмаар шийдвэрлэхдээ бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана” гэж заасан байгаа. Иргэний журмаар шилжүүлээд хэрэгсэхгүй болгосон асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан үндэслэл байгаа гэж үзэж байна. Нэр төр, алдар хүндэд халдсанаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэж 10.752.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч М нар нь нэхэмжлэгч Ж нь эрүүгийн гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэж тайлбарлаад байна. Тухайн эрүүгийн хэргээс болж нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алсдан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлах үед дэлгэрэнгүй тайлбарлах болно. Нэхэмжлэгч Ж хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдсан гэдгээ нотлох үүрэгтэй. Харин нэхэмжлэгч талаас холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ж гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

3. Хариуцагч Б ы хариу тайлбар, татгалзал:

3.1 Ж гаас Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б  надад болон Х , Ш нарт холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Ж нь хариуцагч нараас гэм хорын хохирол болох гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн хохирол 47,109,665 төгрөг, өмгөөллийн хөлс 13,700,000 төгрөг, олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг нийтдээ 72,061,665 төгрөг нэхэмжилжээ. Б  миний бие дээрх нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 13,700,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.  Ж гийн өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эрх нь бөгөөд эрхээ эдэлсний төлөө надаас төлбөрийг нь нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгчээс өмгөөллийн хөлстэй холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтууд болох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд нь яг ямар хэрэг маргаантай холбоотой байгуулсан гэрээ болох нь тодорхойгүй байгаа ба зарим гэрээнүүд нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ийн бусад өмгөөлөгч нартай байгуулсан гэрээ байгаа нь харагдаж байгаа юм. Хэрэв А  нь Ж гийн өмнөөс үүрэг гүйцэтгэж дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан бол энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Эс бөгөөс А   гэх хүн өөрт нь холбогдолтой бусад хэрэг маргаануудтай холбоотой хууль зүйн туслалцаа авахдаа байгуулсан гэрээнүүдийг гаргаж өгсөн байж болзошгүй ба өмгөөллийн хөлс төлсөн гэж байгаа боловч энэ нь өмгөөллийн хөлс мөн эсэх нь тодорхой бус байна.

3.3 Тухайлбал тухайн төлсөн гэж байгаа өмгөөллийн хөлсийг хэн төлсөн болох нь тодорхойгүй байгаа ба өмгөөлөгч болгон харилцах данстай байна. Дээрх төлсөн гэж байгаа хөлс төлбөрийг тухайн данс луу шилжүүлсэн эсэх нь мөн тухайн өмгөөллийн хөлснөөс татвар төлөгдсөн эсэхийг нь тодруулах шаардлагатай юм. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг баталсан. Тус журмын 2.1-т “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлаас бүрдэнэ, 2.6-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах зардлыг дор дурдсанаар тооцно:, 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр... гэжээ. Дээрх зохицуулалтаас харахад өмгөөллийн хөлсийг зөвхөн насад хүрээгүй төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчид төлөх тухай зохицуулалттай байх ба өмгөөллийн хөлс хэмээн 13,700,000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм.

3.4 Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохирол болох 47,109,665 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд тайлбар гаргавал Б  болон Х  нарыг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн шийтгэх тогтоолын 33, 34 дүгээр хуудаснуудад Ж нь Б , Х  нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол хэмээн нийтдээ 311,873,400 төгрөг нэхэмжилжээ. Шүүх 311,873,400 төгрөгөөс баримт бичгийн зардал 171,600 төгрөг, дахин эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу ирж, буцсан зардал 649,800 төгрөг, шинжилгээний төлбөрт төлсөн 300,000 төгрөг нийт 1,121,400 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж, сэтгэл санааны хохирол хэмээн нэхэмжилсэн 300,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба харин олох ёстой байсан орлогоо иргэний хэргийн шүүхээр жичдээ нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлажээ.

3.5 Дээр дурдсанчлан Ж нь Б  болон Х  нараас өмнө нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол хэмээн 311,873,400 төгрөг нэхэмжилснийг шүүхээс шийдвэрлэсэн байдаг ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Ж гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д "нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан юм.

3.6 Мөн хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоос харахад солигдсон шинжилгээ буюу Б ы оролцоотой үйлдэгдсэн гэмт хэрэг нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон үйл явдал ба харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дараагийн шинжилгээний хариу гарсан ба тухайн шинжилгээгээр А ы эцэг нь Х.Ж мөн болох нь тогтоогдсон. 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хоорондох 3 сар гаруй хугацаагаар гэм хорын хохирлыг Б аас нэхэмжлэх ёстой юм.

3.7 Нэхэмжлэгчийн үнэлгээ хийлгэсэн гэх И  ХХК нь сэтгэл санааны гэм хорын үнэлгээ гаргах эрхгүй юм. Үнэлгээчин нь тодорхой хугацааны түргэвчилсэн сургалтад сууж эд хөрөнгийн үнэлгээ тогтоодог хүмүүс бөгөөд тусгай мэргэжил, чадвар эзэмшсэн эд хөрөнгийн бус хохирлын хэмжээ тогтоодог хүмүүс биш юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага-ын талаар зохицуулсан байх ба 498.1-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэсэн байх ба 498 дүгээр зүйлийн 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч нь хариуцагчаар Б ы өмнө ажиллаж байсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг тодорхойлон хохирлоо нь нэхэмжлэх ёстой юм. Харин үүний дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн нь Б аас бусдад гэм хор учруулсан хэмээн хохирлоо нэхэмжлэх эрхтэй юм. Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс Ж гийн нэхэмжлэлтэй Б д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой юм.

3.8 Олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбар хэлэхэд хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Тухайн шийтгэх тогтоолын 33 дугаар хуудсанд авагдсан Ж гийн шүүхэд гаргасан тайлбараас харахад нэхэмжлэгч Ж 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Х  хадгаламж зээлийн хоршоонд зээлийн мэргэжилтнээр ажилд орсон тухайгаа дурджээ.

3.9 Нэхэмжлэгч Ж гийн 72061665 төгрөг нэхэмжилж байгаа нь зөв л гэж бодож байгаа. Бас буруу гэж бодоогүй. Хуулийн хүрээнээс нь давж хувь хүний өш хонзонгийн байдлаар хандаж байгаа болов уу гэж бодож байна. Энэхүү нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг надаас биш хариуцагч Х аас нэхэмжилж байгаа гэж ойлгож байна. Хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгч нарын хөлс гэж 13.700.000 төгрөг нэхэмжилж байна. Гэхдээ өмгөөлөгч болгон хувийн данстай. Хувийн дансанд орсон хөрөнгө орлогын мэдүүлгийг Татварын ерөнхий газарт гаргаж өгдөг. Тухайн баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэж үзээд 10.752.000 төгрөг нэхэмжилсэн байна. 2015 оноос эхэлж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж үзээд 10.752.000 төгрөг нэхэмжилсэн гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгч Ж нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Шүүхийн шинжилгээний албанд цусаа өгсөн ба дүгнэлт нь буруу гарч 2017 оны 11 дүгээр сард дахин шинжилгээ өгч Ж.А ы эцэг нь Х.Ж мөн гэж гарсан. Дээрх дурдсан хугацааны ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй хөдөлмөрийн хөлсийг надаас нэхэмжлэх нь зүйтэй байх гэж бодож байна

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Хариуцагч Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , А нарын хариу тайлбар, татгалзал:

4.1 Хариуцагч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ж гийн Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна. Иргэн Ж нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлдээ гэмт хэргийн улмаас учирсан 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийн хохирол барагдуулахыг хүсэж манай байгууллагаас нэхэмжилсэн байна. Манай байгууллагад шинжээч эмчээр ажиллаж байсан Б  нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг ноцтой зөрчин, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х , Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэсэн байна.

4.2 Б тай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Эрүүгийн гэмт хэргийн улмаас иргэн Ж нь хохирсон, энэ гэмт хэргийг Х , Б  нар үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсоны улмаас шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын дагуу төрийн албан хаагч өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх ба манай байгууллага нь Б ы өмнөөс уг иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэж үзэж байна.

4.3 Иргэн Ж нь өөрт учирсан хохирол болох 72,061,665 /далан хоёр сая жаран нэгэн мянга зургаан зуун жаран таван/ төгрөгийг иргэн Х , Б  нараас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэн Ж гийн гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.4 Б миний бие цахимаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид А, Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М  нар нэхэмжлэлийн талаар тодорхой дурдлаа. Төрийн байгууллагын албан хаагчийн алдаатай үйлдэл гэж тайлбарлаад байна. Ш газрын албан хаагчийн буруутай үйлдэл байгаагүй. Харин цусны дүгнэлт буруу гараагүй. Цусны дээж солигдсон асуудал нь тусдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул хяналт шалгалт явуулсан боловч албан шалгалтаар тогтоох боломжгүй болсон тул харьяаллын дагуу Б аймгийн цагдаагийн газрын даргад албан бичгээр хандсан. Энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.

4.5 Авлигатай тэмцэх байгууллага, мөрдөн шалгах байгууллага шалгасан. Прокурорын байгууллага хяналт тавьж ажилласан. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч Х, Б нар нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Тийм учраас манай байгууллагын алдаатай үйлдэл байгаагүй. Бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан гэж үзээд Ш газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгоно шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

4.6 А миний бие Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ын саналыг дэмжиж байна. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хариу тайлбарлаа мөн дэмжиж байна. Хариуцагч Х, Б нараас гэм хорын хохирлыг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

5.Иргэдийн төлөөлөгч Г ын хэргийн оролцогч нарын гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

 

6.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, нэхэмжлэгч Ж гийн иргэний үнэмлэх, Д ийн төрсний гэрчилгээ, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2017.06.15-ны өдрийн 00 дугаартай, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №00 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 00 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №00 дугаартай, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №00 дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №00 дугаартай актуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоол, 2021.12,19-ний өдөр шинжээчийн зардал гэж 500,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, И  ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан Гэм хорын үнэлгээний тайлан, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, Монголын өмгөөлөгчдийн холбооны Б аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч А гийн 18 дугаартай тасалбараар өмгөөллийн хөлсөнд 400,000 төгрөг төлсөн баримт, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, Монголын өмгөөлөгчдийн холбооны Б аймаг дахь салбар зөвлөлийн А гийн 15 дугаар тасалбар Ж гаас өмгөөллийн хөлсөнд 800,000 төгрөг төлсөн баримт,  2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, тухайн өдрийн Монголын өмгөөлөгчдийн холбооны Б аймаг дахь салбар зөвлөлийн 20 дугаар тасалбараар А с өмгөөллийн хөлсөнд 600,000 төгрөг төлсөн баримт, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ж гаас М өмгөөлөгчтэй 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг байгуулсан, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн тус тус Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч М ийн 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1,000,000 төгрөгийг хүлээн авсан тухай тасалбар, мөн түүний өмгөөллийн хөлсөнд  үлдэгдэл хөлс 4,000,000 төгрөг үлдсэн талаарх 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, А ийн Х банкны 00 тоот депозит дансны 2020.11.11-2021.07.28-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, тухайн хуулганы утга гэдэг дээр Ж гаас өмгөөллийн хөлс шилжүүлсэн тухай бичигдсэн болон тус банкны 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн журналын 00 дугаар гүйлгээний баримт, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн журналын 00 дугаар гүйлгээний баримт, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ж гаас өмгөөлөгч О тэй эрүүгийн хэрэгт Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Х банкны 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн журналын 00 дугаар гүйлгээний баримт, Ж гийн Х банкны 00 тоот депозит дансны 2021.09.27-20221.12.03-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, А ийн Х банкны 000 тоот депозит дансны 2021.08.15-2021.12.31-ний өдөр, 2021.09.26-2012.12.31-ний өдрийн дуустал хугацааны дэлгэрэнгүй хуулганууд, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А ийн З тай байгуулсан 13 дугаартай Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Төрийн банкны 2018.06.29-ний өдрийн Ө.Ж гаас өмгөөллийн хөлсөнд 500,000 төгрөг, 2018.07.26-ны өдрийн Ж гаас өмгөөллийн хөлсөнд 800,000 төгрөг тус тус шилжүүлсэн кассын орлогын баримт, Ж гаас А , С.Алмажан нарт 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр олгосон 00 дугаар итгэмжлэл, Ж гаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2022.10.07-ны өдрийн хүсэлт, Ж гаас 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн бүртгэлийн 00 дугаараар А эд олгосон итгэмжлэл, мөн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлийн 1012 дугаараар Б т олгосон итгэмжлэл, 2019.11.13-ны өдрийн №00 дугаартай иргэний хэргээс хуулбарлаж олгосон А ийн Ж гийн өвчний түүх, түүний орчуулга,  2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00 дугаар шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 00 дугаар тогтоол, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 00 дүгээр захирамж У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 00 дугаар тогтоол, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 00 дүгээр албан бичиг, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн тогтоол гардуулсан тухай баримт, нэхэмжлэгч Х.Ж ын нэхэмжлэлтэй хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б ын Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбар, СD диск, Баталгаат орчуулгын товчооноос дискийн бичлэгийг орчуулсан орчуулга, Ж.А ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түүний орчуулгын хамт, Б аймгийн Ө  сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Ж.А ы төрсний гэрчилгээ, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар тодорхойлолт, Б аймгийн Ө  сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаар тодорхойлолт, Б аймгийн “Р ” өрхийн эрүүл мэндийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн “Р ” өрхийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 00 дугаар тогтоол, Б аймгийн “Р ” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 00 дүгээр шийдвэр, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөллийн хөлс 500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өмгөөллийн хөлсөнд 250,000 төгрөг мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмгөөллийн хөлсөнд 400,000 төгрөг мөнгөн шилжүүлгийн баримт, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Тооцооны хуудас, Ж гийн Х банкны 00 тоот депозит дансны 2021.04.03-2021.06.30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, Х банкны 00 тоот депозит дансны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, А ийн Х банкны 00 тоот депозит дансны 2021.07.31-202.12.31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга ба уг хуулганы утган дээр Ж гаас өмгөөллийн хөлс гэж бичигдсэн, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Э эмнэлгийн магадалгаа, бүртгэлийн 0 дугаартай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, эмчийн үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, А ийн иргэний үнэмлэх, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, 00 дугаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас, Х дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэгч Ж гийн Б т олгосон итгэмжлэлээс татгалзсан тухай татгалзал, А ийн эмнэлгийн магадалгаа, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хэвлийн хэт авианы оношилгоо, Б эмнэлгийн MRI шинжилгээний хариу, Улсын гуравдугаар төв эмнэлгийн шинжилгээний хариу, 0 дугаарт микробиологийн шинжилгээний хариу, А ийн амбулаторийн карт, А ийн фото зураг, амбулаторийн картын хуудас зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаар тодорхойлолт, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр №0 дугаартай бүртгэлд бүртгэж Ж гаас Б т олгосон итгэмжлэл,  2018.02.28-ны өдөр №0 дугаартай Ж гаас А эд олгосон итгэмжлэл, А ийн Х банкны 00 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  Ж гийн 2021.12.19-ний өдрийн Х банкны 00 тоот депозит дансны хуулга, зэрэг нотлох баримтуудыг шүүхэд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн байна.

 

7.Хариуцагч Х аас нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, Х аас 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр С эд олгосон итгэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоос татгалзсан хүсэлт, Х аас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Э д олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхэд гомдол гаргаж байсан гомдол зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

8.Хариуцагч Б аас иргэний хэрэгт нотлох баримтаар Б аас 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр М т олгосон итгэмжлэл, хариуцагч М ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, М ийн хариуцагч Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохоос татгалзсан татгалзал, хариуцагч Б ы нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, Б ы Х банкны 0 тоот дансны 2021.12.17-2023.02.10-ны өдрийн депозит дансны хуулга эрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. 

 

9.Хариуцагч Ш ээс нотлох баримтаар тус хүрээлэнгийн захирал Б аас 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаар албан бичгээр Ш ийн Захиргаа, удирдлагын газрын хуулийн мэргэжилтэн О д олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч О аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, Ш газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0  дугаартай албан бичгээр А , Б нарт олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

 

10.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ийн хүсэлтийн дагуу Б аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 00 дугаар албан бичгээр ирүүлсэн Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00 дугаар албан бичгээр ирүүлсэн иргэн Б ээс 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлын хуулбар, гэрч Б ээс 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, гэрч Б ээс 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, гэрч А ээс 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, гэрч Ж гаас 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, гэрч Ж гаас 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, Б аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

11.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох өмгөөллийн хөлс 13,700,000 төгрөг, шинжээчийн зардал 500,000 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөр буюу шууд зардал 2,400,000 төгрөг, нийт 35,761,285 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч Х аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож, илүү нэхэмжилсэн 36,300,380 төгрөг болон хариуцагч Ш газарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

12.Нэхэмжлэгч Ж гаас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...миний бие Ж тай 2010 онд танилцаж үерхэж байгаад гэр бүл болохоор тохиролцож, би жирэмсэн болсон. Намайг жирэмсэн байх хугацаанд Х.Ж нь хууран мэхэлж, өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгэж, хүү бид хоёрыг хаяж явсан бөгөөд би 2015 онд хүү Ж.А ыг төрүүлсэн. Тус шүүхэд Х.Ж ад холбогдуулан "хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай" нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчаас эс зөвшөөрч хүү Алиханыг хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай захирамжаар "эцэг тогтоох шинжилгээ хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулах"-аар шийдвэрлэсэн. Гэтэл шинжилгээг хийх явцад хариуцагч Х.Ж ын эцэг болох Х  нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б аймгийн Ш албанд авагдсан Х.Ж ын цусны дээжийг шинжилгээ авах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан болох Б тай гуйвалдан, үгсэн тохирч өөр хүний цусаар сольж гэмт хэрэг үйлдсэн болох нь Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Х , Б  нарын үйлдсэн гэмт хэргийг 2017 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж, 2021 оны 9 дүгээр сард шүүхээр шийдвэрлэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэлх 3 жил гаруй хугацаанд надаас болон манай гэр бүлээс их хэмжээний зардал гарсан. Хариуцагч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийн дагуу өмгөөлөгч нараас хууль зүйн туслалцаа авсны хөлс, гэмт хэргийн улмаас надад учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохирол, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого, шинжээчийн дүгнэлт гаргуулахад төлсөн хөлс зэрэг нийт 72,061,665 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

13.Хариуцагч Х , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч Ж гийн сэтгэл санааны хохиролд 300 сая төгрөг нэхэмжилснийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгосон тул уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох. Мөн И  ХХК нь бизнес, үл хөдлөх эд хөрөнгө үнэлгээ хийх эрхийн зөвшөөрөлтэй боловч иргэн хүний сэтгэл санааны хохирол гаргуулах эрхийн зөвшөөрөлгүй тул уг компанийн гаргасан гэм хорын үнэлгээний дүгнэлт эргэлзээтэй. Х  нь нэхэмжлэгч Ж г танихгүй, түүнтэй уулзаж байгаагүй, утсаар ярьж байгаагүй, мессеж бичиж байгаагүй, аливаа этгээдэд түүний тухай таагүй мэдээлэл гаргаж байгаагүй болно. Хариуцагч Х , Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг устгасан гэж үзэж. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцлага хүлээлгэсэн ба уг тогтоолд нэхэмжлэгч Ж д учирсан хохирол, хор уршгийн асуудлыг дүгнэхдээ өмгөөлөгчийн хөлсний тухай дүгнэлт хийгээгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч Ж нь энэ талаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлээ гаргаагүй. Өмгөөлөгчид төлөх зардал нь өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдоно. Засгийн газраас баталсан тогтоол зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ж гийн хувьд өмгөөлөгчийн хөлсний зардлыг нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Нэр төр, алдар хүнд алдсанаас болж ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэж 10.752.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч тухайн эрүүгийн хэргээс болж нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алсдан гэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж маргажээ.

14.Хариуцагч Б  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... нэхэмжлэгч Ж гийн өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эрх нь бөгөөд эрхээ эдэлсний төлөө надаас төлбөрийг нь нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Мөн хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээнүүдийн зарим нь түүний эцэг болох А ийн бусад өмгөөлөгч нартай байгуулсан гэрээ байна. Хэрэв А  нь Ж гийн өмнөөс үүрэг гүйцэтгэж дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан бол энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөх ёстой. Өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлс төлсөн эсэх нь тодорхой ба тухайн мөнгийг өмгөөлөгч нарт шилжүүлсэн бол өмгөөлөгч нараас уг өмгөөллийн хөлснөөс татвар төлсөн эсэх тогтогдохгүй байгаа тул өмгөөллийн хөлсийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохирол гаргуулах тухай маргааныг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба харин олох ёстой байсан орлогоо иргэний хэргийн шүүхээр жичдээ нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон. Мөн хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоос үзэхэд солигдсон шинжилгээ буюу Б ы оролцоотой үйлдэгдсэн гэмт хэрэг нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр болсон үйл явдал ба харин 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дараагийн шинжилгээний хариу гарч тухайн шинжилгээгээр А ы эцэг нь Х.Ж мөн болох нь тогтоогдсон. 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хоорондох 3 сар гаруй хугацаагаар гэм хорын хохирлыг Б  надаас нэхэмжлэх ёстой юм. Нэхэмжлэгчийн үнэлгээ хийлгэсэн гэх И ХХК нь сэтгэл санааны гэм хорын үнэлгээ гаргах эрхгүй юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага-ын талаар зохицуулсан байх ба 498.1, 498.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчаар намайг бус миний өмнө нь ажиллаж байсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг тодорхойлж, уг байгууллагаас хохирлоо нь нэхэмжлэх ёстой. Харин Ш газар нь надаас жич гэм хор учруулсан хэмээн хохирлоо нэхэмжлэх эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай гэжээ.

15.Хариуцагч Ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б ,  А нарын хариу тайлбар, татгалзал:

Үүнд: ... нэхэмжлэгч талаас Төрийн байгууллагын албан хаагчийн алдаатай үйлдлээс болж хохирол учруулсан гэж тайлбарлаад байгаа боловч Ш газрын албан хаагчийн буруутай үйлдэл байгаагүй. Харин цусны дүгнэлт буруу гараагүй. Цусны дээж солигдсон асуудал тусдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан тул Б аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж шалгуулснаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х , Б  нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн. Тийм учраас манай байгууллагын алдаатай үйлдэл байгаагүй. Б , Х  нарын бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсан гэж үзээд Ш газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай гэжээ.

16.Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

16.1 Хэрэгт хуулийн хүчин төгөлдөр болсон Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоол авагдсан байна.

Энэ шийтгэх тогтоолоор (хариуцагч) Б  нь нотлох баримтыг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан хаагчаар буюу Б аймгийн Ш албаны шинжээчээр ажиллаж байхдаа хариуцагч Х тай хамт Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжаар “Ж гийн нэхэмжлэлтэй, Х.Ж ад холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэрэгт хийлгэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж ын цусны дээжийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөр хүний цусны дээж буюу В гийн цусны дээжээр сольж, (хариуцагч) Х  нь “Хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэж, Б ыг “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэж тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х д 9000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Б д 6500 (зургаан мянган таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

16.2 Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт бөгөөд тухайн Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад ... олох байсан ашиг орлогод нэхэмжилсэн 10,752,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Ж гаас тус шүүхэд хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэж үзнэ.

17.Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус зааснаар хариуцагч Б ы ажиллаж буй байгууллага болох Ш газар хариуцагчаар тодорхойлж хохирлын ногдох хувийг гаргуулах, тус байгууллага нь хариуцагч Б аас жич нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарласан.

18.Гэтэл Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “....гэмт хэргийн хохирол, хор уршгийг иргэний хариуцагчаар тогтоогдсон Ш газраас биш гэм буруутайд тооцогдсон этгээд болох Х , Б  нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн” байна.

18.1 Иймд Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “....гэмт хэргийн хохирол, хор уршгийг иргэний хариуцагчаар Ш газраас биш...” гэж нэгэнт дүгнэсэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар Ш газар нь энэ хэргийн хариуцагч биш тул хариуцагч Ш газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

19.Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй гэм хорын хохирол нь нэхэмжлэгч Ж гийн нэхэмжлэлтэй хариуцагч Х.Ж ад холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэрэгт тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар хийлгэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж ын  цусны дээжийг 2017 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр өөр хүний цусны дээж буюу В гийн цусны дээжээр сольж өөрчилсөн гэм буруутайд тооцогдсон этгээд болох хариуцагч Б , Х  нарын үйлдсэн гэмт хэрэгтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

20.Гэм хор учруулснаас учирсан хохирлыг арилгах нь хуульд зааснаар үүсэх үүрэг бөгөөд хуулийн урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан тохиолдолд зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэж, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д заасан үүрэг үүсэх үндэслэлд хамаарах  бөгөөд нэхэмжлэгч Ж нь хариуцагч Б , Х  нарт холбогдуулж шүүхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус зааснаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч Ж гийн хариуцагч Б , Х  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус бүрээр нь хууль зүйн дүгнэлт хийж, зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хорин нэг: Хууль зүйн туслалцаа авахад төлсөн өмгөөллийн хөлс 13,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

21.1 Хариуцагч Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э болон хариуцагч Б  нар нь нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн өмгөөллийн хөлс гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмаар зөвхөн насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор заасан мөн Монгол улсын Үндсэн хуульд зааснаар эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгч авах эрхтэй тул өмгөөллийн хөлсийг хариуцагч нар хариуцахгүй, төлөхгүй гэж маргажээ.

21.2 Гэтэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас бүрдэхээр заасны 2.6.6 дах заалтад “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” төрөөс төлж, уг журмын 1.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан ба энэ нь нэхэмжлэгч Ж гийн нэхэмжилж буй хууль зүйн туслалцаа авахад төлсөн өмгөөллийн хөлсөнд хамааралгүй болно.

21.3 Харин Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т Монгол Улсын хууль, ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... , хууль зүйн туслалцаа авах, ..., шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ... гэж заажээ.

21.4 Гэвч хариуцагч Б , Х  нар нь тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжаар хийлгэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж ын цусны дээжийг 2017 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр өөр хүний цусны дээж буюу В гийн цусны дээжээр сольж өөрчилсөн гэмт хэрэг үйлдээгүй байсан бол  нэхэмжлэгч Ж нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлс төлж зардал гаргах шаардлагагүй байсан.

21.5 Хариуцагч Б , Х  нарын гэмт хэрэг үйлдсэн 2017 оны 9 дүгээр  сараас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ж нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэг болон эрүүгийн хэрэгт 2017 оны 7 дугаар сарын  17-ний өдөр өмгөөлөгч А тай, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болон 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр өмгөөлөгч М тэй, 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгч О тэй, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өмгөөлөгч З тай тус тус Хууль зүйн туслалцаа авах тухай өмгөөллийн гэрээ байгуулсан нь хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээ, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоол, шийдвэрээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажилласан болох нь тогтоогдсон.

21.6 Нэхэмжлэгч Ж гийн өөрийнхөө Х банкин дахь 0 тоот  болон эцэг нь болох итгэмжлэгдсэн төлөөлөгч А ийн Х банкин дахь 0 дугаартай тус тус данснаас: 

-өмгөөлөгч М ийн 0 тоот Х банкин дахь дансанд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус тус 3,000,000 төгрөг болон 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 400,000 төгрөг нийт 5,400,000 төгрөг,

- өмгөөлөгч О ийн 0 тоот Х банкин дахь дансанд  2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 3,600,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 17-ний өдөр 250,000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын  05-ны өдөр 500,000 төгрөг болон шүүх хуралдаанд орохоор ирсэн замын зардал болон зочид буудлын зардлын хамт 350,000 төгрөг, нийт 5,200,000 төгрөгийг тус тус төлсөн талаарх нэхэмжлэгчийн Х банкин дахь 0 тоот дансны хуулга болон Х банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар,

-өмгөөлөгч З -т 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 800,000 төгрөг, нийт 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Т банкны кассын орлогын баримтаар,

-өмгөөлөгч А -д 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 800,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөгийг өмгөөллийн хөлс төлсөн болох нь өмгөөллийн тасалбар зэрэг бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа авах өмгөөллийн хөлсөнд нийт 13,700,000 (5,400,000+5,200,000+1,300,000+1,800,000) төгрөгийг төлсөн болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэв.

22.Хариуцагч Б аас А ийн өмгөөлөгч нартай байгуулсан өмгөөллийн гэрээг үндэслэж төлсөн өмгөөллийн хөлсийг бид хариуцахгүй гэж маргадаг боловч нэхэмжлэгч Ж гаас эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт болон эрүүгийн хэрэгт 2018.02.28-ны өдөр №0 дугаартай 3 жилийн хугацаагаар эцэг нь болох А эд итгэмжлэл олгосон мөн А ийн Х банкин дахь 0 дугаартай данснаас өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлс төлөхөд утга дээр нь “Ж гаас өмгөөллийн хөлс” гэж бичиж тус тус шилжүүлсэн байх тул З , А  өмгөөлөгч нарын А тэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн гэрээ, өмгөөлөгчийн хөлс төлсөн талаарх бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримтаар үнэлэв.

 

Хорин гурав: Гэмт хэргийн хохирогч болсны улмаас сэтгэл санааны гэм хорын хохиролд 25,548,380 төгрөг, хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөрт 2,400,000 төгрөг, алдар хүндийн хохиролд 19,161,285 төгрөг нийт 47,109,665 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

23.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч Ж нь 2022.01.05-ны өдрийн И  ХХК-ийн гэм хорын үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн ба энэ тайланд сэтгэл санааны гэм хор 25,548,380 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, шууд зардал 2,400,000 төгрөг, нийт 47,109,665 төгрөгөөр үнэлгээ гаргажээ. /01-р хх-ийн 30-39 дүгээр тал/

23.2 Харин хариуцагч Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С ээс нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн И  ХХК-ийн гэм хорын үнэлгээний тайланг эс зөвшөөрч шинжээч томилуулахыг хүссэн тухай хүсэлтийг тус шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж, уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн. /01-р хх-ийн 142-146 дугаар тал/

23.3 Гэтэл уг захирамжийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж авч улмаар Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан боловч уг гомдлоосоо татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд ирүүлснээр тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг гаргаагүйд тооцсон байна. /01-р хх-ийн 148-149,180, 204-206 дугаар тал/

 23.4 Иймээс хариуцагч Х , Б  нарын И  ХХК нь гэм хорын үнэлгээний тайлан гаргах эрхгүй этгээд гэж маргаж байгаа боловч няцаасан баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

23.5 И  ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэм хорын үнэлгээний тайлангаар сэтгэл санааны хохирлыг 25,548,380 төгрөгөөр үнэлсэн байх боловч Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор хохирогч Ж гийн сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 300,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн 25,548,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23.6 Харин Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчим”-д нийцэхгүй тул мөн хуулийн 229 дугаар зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж зааснаар хэрэгт авагдсан И  ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэм хорын үнэлгээний тайланд  хариуцагч Х , Б  нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2017 оны 9 дүгээр сараас гэмт хэрэг шалгаж дуусан хугацаа болох 2020 он хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ж гийн сэтгэл зүйн байдал  болон алдар хүндээрээ хохирсныг үндэслэж гаргасан үнэлгээгээр алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөрт 2,400,000 төгрөг болон тухайн үнэлгээг гаргуулахын тулд нэхэмжлэгчээс төлсөн шинжээчийн зардал 500,000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

23.7 Нөгөөтээгүүр Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй байхаар заасан ба энэхүү заалтыг Иргэний хуульд тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Х , Б  нарын санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгч Ж д учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

  Хорин дөрөв: Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсны улмаас олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

24.1 Нэхэмжлэгч Ж гаас нэхэмжлэлийн үндэслэлээ нэр төр, алдар хүндэд халдсанаас шалтгаалж түүнээс улбаалсан эрүүл мэндийн шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар алдаж, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байсан 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 21 сарын олох ёстой байсан орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сар бүрийн 192,000 төгрөгөөр тооцон нийт 4,032,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцон нийт 5,760,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр тооцон нийт 960,000 төгрөг, бүгд 10,752,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

 

24.2 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “үүрэг бүхий этгээд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Х , Б  нар нь нэхэмжлэгч Ж гийн олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

24.3 Гэтэл нэхэмжлэгч Ж нь хариуцагч Х , Б  нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2017 оны 9 дүгээр сараас  өмнө нь буюу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр анх 0132279 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар ердийн өвчин буюу G90 тусгаар мэдрэлийн тогтолцооны эмгэг гэх оношоор 60 хувиар 6 сараар, улмаар жил 12 сар уг ердийн өвчнөөр хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогтоолгож групп авч байсан мөн тэрээр уг цаг хугацаанаас өмнө байнгын уналт таталт өгч өвддөг өвчтэй болох нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Р  өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч Е ийн тодорхойлолт, уг өвчний улмаас Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж, шинжилгээ өгч тус тус эмчлүүлж байсан нь түүний амбулаторийн карт, шинжилгээний хуудас, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас буюу А-13 дугаар маягт зэрэг хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

24.4 Хариуцагч Б , Х  нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох  2017 оны 9 дүгээр сараас өмнө нь нэхэмжлэгч Ж хөдөлмөр эрхэлж түүнээс хувь хүний орлогын албан татвар төлж байсан эсэх болон сар бүр хөдөлмөр эрхэлж орлого олж байсныг нотолсон таларх хавтаст хэрэгт бичгийн нотлох баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй болно.

 

24.5 Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Ж гаас хариуцагч нараас 2015 оны 4 дүгээр сараас эхэлж олох байсан орлого нэхэмжилж байгаа боловч тэрээр уг хугацаандаа 8 сарын хугацаатай жирэмсэн байгаад 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Алиханыг төрүүлсэн мөн хариуцагч Х , Б  нар нь гэмт хэргийг 2017 оны 9 дүгээр сард үйлдсэн байх ба түүнээс өмнөх цаг хугацааны нэхэмжлэгчийн олох байсан орлогыг тэд хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого 10,752,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

25.Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэх тогтоолоор Б , Х  нарыг гэм буруутайд тооцогдсон, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлсөнд төлсөн 13,700,000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 500,000 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөр буюу шууд зардал 2,400,000 төгрөг, нийт 35,761,285 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч Х , Б  нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

26.Хариуцагч Б аас Х банкны 0 тоот дансны депозит дансны хуулгыг гаргаж өгч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Ж д хохиролд нь 1,000,000 төгрөг өгсөн гэж нотлох баримтаар гаргаж өгсөн боловч 0 дугаартай данс нь нэхэмжлэгч Ж гийн данс бус түүний эцэг А ийн данс болох нь хэрэгт авагдсан А ийн Х банкны 0 дугаартай дансны хуулгаар, мөн тухайн мөнгийг огнооны хувьд эрүүгийн хэрэг нь хянан шийдвэрлэхээс өмнө шилжүүлж байсан мөнгө байх тул өнөөдрийн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлын мөнгөнөөс хасаж тооцоогүй болно.

 

27.Иймд өөрийн шаардлага болон татгалзлыг нотлох үүргийг зохигчид өөрөө хүлээх тул шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох өмгөөллийн хөлс 13,700,000 төгрөг, шинжээчийн зардал 500,000 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөрт 2,400,000 төгрөг, нийт 35,761,285 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч Х аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож илүү нэхэмжилсэн 36,300,380 төгрөг болон хариуцагч Ш газарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

28.Иргэдийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан. Шүүхээс хариуцагч Х , Б  нарын гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Ж д дээрх хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

29.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 35,761,285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 336,756 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч  Х аас 168,378 төгрөг, хариуцагч Б аас 168,378 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

30.Тус шүүхэд нэхэмжлэгчээс нотлох баримтаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0 дугаар тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0 дугаар тогтоол, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0 дүгээр шийдвэр, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 0 дүгээр захирамж У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас, У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн мэдэгдэх хуудас, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 0 дугаар тогтоол, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0 дүгээр албан бичиг, У  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн тогтоол гардуулсан тухай баримт, нэхэмжлэгч Х.Ж ын нэхэмжлэлтэй хариуцагч Б аймаг дахь ШГ газарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б ын Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тайлбар, СD диск, Баталгаат орчуулгын товчооноос дискийн бичлэгийг орчуулсан орчуулга, Ж.А ы амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түүний орчуулгын хуулбарууд зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй бичгийн нотлох баримтууд байх тул шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2, 511 дугаар зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан өмгөөллийн хөлс 13,700,000 төгрөг, шинжээчийн зардал 500,000 төгрөг, алдар хүндийн хохирол 19,161,285 төгрөг, хоёр жилийн хугацаанд сэтгэл зүйн зөвлөгөө авах төлбөр буюу шууд зардал 2,400,000 төгрөг, нийт 35,761,285 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч Х аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б аас 17,880,642.5 /арван долоо сая найман зуун наян мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж д олгож, илүү нэхэмжилсэн 36,300,380 төгрөг болон хариуцагч Ш д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Ж д буцаан олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 35,761,285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 336,756 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч Х аас 168,378 төгрөг, хариуцагч Б аас 168,378 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Хүсэлтийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 0 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М

 

                                         ШҮҮГЧИД                              Р  

                                                                                   

                                                                                        Ж