Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2023/00558

 


 

 

 

 

 

 

2023        10             06                                     103/ШШ2023/00558

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл, шүүгч Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч дүүрэг, Ж.С гудамж, Засгийн газрын ..........дүгээр байранд байрлах, ............................зөвлөлийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  дүүргийн ............ дүгээр  хороо, .................., ............... дугаар байрны ............... тоотод оршин суух, Б.О.А  холбогдох  хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 8,002,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С

Иргэдийн төлөөлөгч: Н.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МТАЗнь хариуцагч  О.А-д холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан  хохиролд  8,002,861 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг  гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч МТАЗ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан. О.А нь дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/..........угаар тушаалаар тус албаны ахлах мэргэжилтэн Т.Б албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн Т.Б нь 2017 оны Б/........дугаар тушаалыг эс зөвшөөрч ...............дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ...............................9 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ............... дугаар магадлал тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  даалгаж  шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу БДХАА  2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Хөрөнгө  хуваарилах тухай” А/.......... дугаар тушаалаар 3,002,861 төгрөг, нийт 8,002,861 төгрөгийг Т.Б-д ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.  А-ийн  хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 8,002, 861 төгрөгийг  О.А-с гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус зөвлөлөөс иргэн О.А холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч О.А-ийн  Худалдан авахын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн ............. дугаартай тушаалаар иргэн Д.Б-г ажлаас чөлөөлж байсан ба энэхүү тушаалыг тэрээр өөрийн хүсэл зоригоос бус дээд шатны албан тушаалтнууд болох Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/............, ....................... дүүргийн Засаг даргын 2017 оны А........4 дугаартай захирамжийг тус тус үндэслэн гаргасан гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн хяналтын шатны  Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 6  дугаар сарын 18-ны өдрийн ................ тоот тогтоол гарсан. Уг тогтоолоор Б-г тухайн албаны мэргэжилтний албан тушаалд томилоогүй нь хууль бус үйлдэл байна гэж дүгнэсэн. Энэ тогтоолын дагуу Б  ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж Иргэний хэрэг шүүхэд хандсан. ............. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ..........., Нийслэл дэх Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ............... тоот магадлалууд тус тус гарч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр болох 3,002,861 төгрөгийг Хууль зүйн сайдын багцаас буюу 2021 оны 4 дүгээр сарын 8-ны А....... дугаартай “Хөрөнгө хуваарилах” тушаалын дагуу олгосон байлаг. Нийт төлбөр 10,000,000 гаруй төгрөг байснаас 2,578,600 төгрөгийг О.А өөрөө хувиасаа Б-гийн ХААН банкны дансанд төлсөн. О.А тухайн байгууллагын даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд хохирол учруулсан учраас Төрийн албаны Зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрд хохирол учирсан байна, учирсан хохирлыг буруутай албан тушаалтан буюу шийдвэр гаргасан албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийнхээ хүрээнд О.А холбогдуулан нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т..................ы зөвлөл нэг талаас нь ярьж байна. 2015 оны 1 дүгээр сарын 25-нд Худалдан авах ажиллагааны албаны даргыг дүүргийн Засаг дарга захирамжаараа томилсон. Дүүргийн Засаг дарга бол Худалдан авах ажиллагааны албаны яг дээд шатны албан тушаалтан гэсэн үг. Засаг дарга бүтцийн өөрчлөлт хийх, албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай А/........... дугаартай захирамж гаргасан. Энэ захирамжийн 2 дахь хэсэгт шинэчлэн баталсан  бүтцийн дагуу 2017 оны 1 дүгээр сард багтаан зохион байгуулалтын өөрчлөлт хийх, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж, батлах, үйл ажиллагаандаа мөрдлөг болгох арга хэмжээг хэрэгжүүлж  ажиллахыг Худалдан авах ажлын албаны дарга О.А үүрэг болгосон байгаа. Тэгэхээр О.А төрийн албаны тухай хуулийн захирах, захирагдах зарчмын дагуу энэ захирамжийг хэрэгжүүлж ажиллахаас өөр арга байхгүй байсан. Хэрвээ энэ захирамжийг зөрчих юм бол Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ажлаасаа халагдах мөн сахилгын шийтгэл авах байсан. Тухайн үед О.А томилогдоод  удаагүй байсан. Т.Б ажлаас чөлөөлсөн тухай тушаал гарсан. Үүнийг иргэн Т.Б хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэл гаргасан.  Үүний дагуу давж заалдах шатны шүүхээс О.А-ийн  гаргасан тушаал зөв байна гэсэн шийдвэр гарсан байдаг. Улмаар Улсын дэдэ шүүхийн тогтоолоор О.А-ийн  шийдвэр хууль бус гэдгийг тогтоосон  байгаа. Тэгэхээр өнөөдөр төр яаж хохирсон юм бэ? Тэгэхээр гэм хор, хохирлын асуудал зайлшгүй яригдах ёстой. Өөрөөр хэлбэл Т.Б гэдэг хүн бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдөөд Т.Б-гийн  оронд хүн аваагүй, сул цалин олгогдоогүй байна. Т.Б ажиллаж байсан бол энэ цалинг авах л байсан. Мөн Төрийн албаны Зөвлөл бол хохирлыг тодорхойлдог байгууллага биш юм. Хохирлыг тодорхойлох эрх бүхий байгууллагаас тогтоосон хохирлын дагуу Төрийн албаны Зөвлөл нэхэмжлэх эрхтэй болохоос биш Төрийн албаны Зөвлөл өөрөө тооны машин бариад хохирлыг нь тогтоодог байгууллага биш. Үүнийг Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “төсвийн зарцуулах зарцуулалт нь холбогдох хууль тогтоомж захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актыг зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно” гэж заасан байгаа юм. Ингэж акт тогтоосны үндсэн дээр Төрийн  албаны Зөвлөл өнөөдөр нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Гэтэл өнөөдөр хэргийн  материалд ямар ч акт тогтоосон баримт байхгүй. Хууль зүйн яам төрийн аудитын байгууллага биш юм. Акт дээр хэн буруутай вэ? гэдгийг тогтоодог. Төрийн аудитаас хэний буруу юм бэ гэдгийг зөрчлийн актаар тогтоох ёстой. Хэрвээ өнөөдөр дүүргийн Засаг даргын захирамж гаргаагүй байсан бол Т.Б халагдахгүй  байх байсан. Яг нарийн харвал тухайн үед шийдвэр гаргасан ....................р гэдэг хүнээс та нар нэхэмжлэх ёстой байсан. Хэрвээ үйл баримт болоогүй гэдгийг нотлох юм бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар энэ асуудлаас чөлөөлж өгөөч гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Т...............аны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 04/......... дугаартай мэдэгдэл, ............... дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/........ дугаартай тушаал, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ........... дугаартай төлбөрийн хүсэлт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/...... дугаартай тушаал, Төсөвт байгууллагад  холбогдог гүйцэтгэх баримт бичгийн судалгаа, ....................р дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 103/ШШ2019/00129 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .......... дугаартай магадлал, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Т.Б-д 3,002,861 төгрөг шилжүүлсэн №........... дугаартай төлбөрийн хүсэлт, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны ............ дугаар тогтоол зэргийг, хариуцагч талаас Багануур дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/.....дугаар захирамжийг тус тус  нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

           6.Шүүх хариуцагч талын хүсэлтээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны А........... дугаар захирамж, ................... дүүргийн Засаг даргын бүтэц орон тоо батлах тухай 2017 оны А.... дугаартай захирамжуудыг холбогдох байгууллагуудаас нотлох баримтаар шаардан гаргуулсан.

            Шүүх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад:  

                     

ҮНДЭСЛЭХ нь:

           1.Нэхэмжлэгч Мо........................... зөвлөлөөс хариуцагч  О.А холбогдуулан  гаргасан “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан  хохиролд 8,002,861 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч МТАЗ нь шаардлагын үндэслэлээ: “Төрийн албаны тухай  хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 8,002,861 төгрөгийг гаргуулах” гэж, хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “Өөрийн хүсэл зоригоор Т.Б  ажлаас халах шийдвэр гаргаагүй, төрд хохирол учирсан эсэх, хэн хариуцан арилгах талаар аудитын дүгнэлт гараагүй, акт тогтоогдоогүй учраас хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тодорхойлон маргаж байна.

3.Хариуцагч О.А нь ............... дүүргийн Худалдан авах  ажиллагааны албаны даргаар ажиллаж байхдаа  2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/........ дугаар тушаалаар тус албаны ахлах мэргэжилтэн Т.Б албан тушаалаас нь чөлөөлжээ. Энэхүү шийдвэрийг  Т.Б нь  эс зөвшөөрч анхан болон давж заалдах, хяналтын шатны  шүүхэд гомдол гаргаж Монгол улсын Дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн .....2 дугаар тогтоолоор худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/0.... тоот “А.Э-г ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Т.Б сургалт олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албанд тушаалд томилохыг худалдан авах ажиллагааны албаны даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 7, 92-96 дугаар тал/

4.Т.Б нь Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ................ дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас авах ёстой байсан цалин хөлс буюу гэм хорын хохиролд 10,281,999 төгрөгийг шаардаж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч ................. дүүргийн Худалдан авах ажиллагааны алба шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 13-19 дүгээр тал/

5........................... дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ...............дугаартай төлбөрийн хүсэлтээр 5,000,000 төгрөгийг, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0..........................дугаартай төлбөрийн хүсэлт, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А......... дугаартай “Хөрөнгө хуваарилах тухай” тушаалаар 3,002,861 төгрөгийг, О.А-с Т.Б-ийн Хаан банкны ..................... тоот дансанд 2,578,600 төгрөгийг тус тус шилжүүлжээ. /хх-ийн 8-12, 97 дугаар тал/

6.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж,  50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол  гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг  тухайн гэм буруутай этгээдээс  шаардан гаргуулах эрхтэй” гэж тус тус зааснаар гэм хорын хохирлыг арилгасан төрийн байгууллага нь төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аудитын дүгнэлт гараагүй учраас хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан ба төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор  учруулсаныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон,  учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төр хариуцан арилгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул аудитын байгууллага хохирлыг тооцож гаргах ёстой гэсэн түүний тайлбар үндэслэлгүй юм.

            8.Хэргийн нөхцөл байдал, талуудын шүүхэд гаргаж өгсөн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэсний үндсэн дээр  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч О.А-с 8,002,861 төгрөгийг гаргуулж, Төрийн сангийн ................ тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            9.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч О.А-с 8,002,861 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 142,996 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

           10.Шүүхийн шийдвэрээр гэм хорын хохиролд 10,281,999 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд төрөөс болон О.А-сТ.Баярмаад 10,581,461 төгрөгийг шилжүүлж 299,462 төгрөгийг илүү төлсөн байна. Илүү төлсөн 299,462 төгрөгийг О.Ань Т.Б-с  нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Б овгийн О А-ээс 8,002,861 /найман сая, хоёр мянга, найман зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулж Төрийн банкан дахь Төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах  хэсэгт зааснаар нэхэмжлэгч МТАЗ нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.А-с улсын тэмдэгтийн хураамжид 142,996 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

           

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            П.ЦЭЦЭГДУЛАМ

                                     ШҮҮГЧИД                                       Л.НАРАНГЭРЭЛ

                                                                                             Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ