Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0266

 

2023 03 22 128/ШШ2023/0266

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т НҮТББ

Хариуцагч: Б

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Х.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ө, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

Б сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/ дугаар тушаал болон Б о а ж с 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: "Т " НҮТББ нь Б о, а ж с 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн A/222 дугаартай тушаалаар 1 га газар ашиглах эрхийг авсан. Улмаар Н И  х 2015 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 198 тоот тогтоолоор батлагдсан дэд бүтцийн төлөвлөлтийн дагуу авто зам барихаар төлөвлөсний дагуу манай ашиглах эрх авсан газраас 400.0 м.кв газрыг хэсэгчлэн цуцалсан юм. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/394 дугаартай тушаалаар манай тавд 0,96 га газрыг 5 жилийн хугацаатайгаар дахин олгосон юм. Гэтэл Байгаль о а ж с нь манай төрийн бус байгууллагад мэдэгдэлгүйгээр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалаар манай газрын солбицлыг өөрчлөн талбайн хэмжээг 4259,3 метр квадрат болгон багасгаж манай төрийн бус байгууллагын газраас 5740,7 метр квадрат газрыг хэсэгчлэн цуцалсан байна. Манай төрийн бус байгууллага нь газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан тухай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр газар чөлөөлөх явцад тухайн газар дээр хууль бусаар оршин сууж байгаа иргэдээс мэдсэн бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тушаалыг хүлээж авсан болно. Б сайд нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийг үндэслэсэн байх бөгөөд манай төрийн бус байгууллага нь Б сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг удирдлага болгон Б сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн A/202 дугаартай тушаалын иргэн Х.Байгалмаа, Б.Бат-Эрдэнэ, Х.Баясгалан, Б.Ануцэцэг, Г.Одонбаатар нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай "Т" НҮТББ нь Б о, а ж с 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаалаар 1,0 га газар ашиглах эрхийг авч тухайн газраа ашиглахаар бэлтгэж байх үед нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 тоот тогтоолоор батлагдсан дэд бүтцийн төлөвлөлтөөр манай ашиглах эрх авсан газарт авто зам барихаар болсон тул Б сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/394 дугаартай тушаалаар манай төрийн бус байгууллагын ашиглах эрх авсан газраас 0,04 га газрыг хэсэгчлэн цуцалж, үлдсэн 0,96 га газрыг ашиглах эрхийг 5 жилээр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан. Гэтэл Ба сайд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр A/122 дугаартай тушаал гарган манай байгууллагад мэдэгдэлгүйгээр манай ашиглах эрх аваад байсан газрыг хэсэгчлэн цуцалсан байсан. Манай төрийн бус байгууллагаас Б сайд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.Т" НҮТББ-ийн нэхэмжлэлтэй Б сайдад холбогдох захиргааны хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гуравдагч этгээдүүдээс гарган өгсөн баримтаас харахад Б сайд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/202 дугаартай тушаалаар хэсэгчлэн цуцалсан газраа иргэн Х.Байгалмаа, Б.Бат-Эрдэнэ, Х.Баясгалан, Б.Ануцэцэг, Г.Одонбаатар нарт олгосон байна. Монгол улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах шударга шүүхээр шүүлгэх эрхтэй байхаар заасан. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ." Гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй." гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Б сайд нь хэсэгчлэн цуцалсан газраа иргэдэд олгож байгаа нь "Т" НҮТББ-ийн шүүхэд гомдол гарган эрхээ хамгаалуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/ дугаартай тушаалын иргэн Х.Б, Б.Б, Х.Ба, Б., Г.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэхдээ: "Т" НҮТББ нь Б сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаалаар 1,0 га газар ашиглах эрхийг авч тухайн газраа ашиглахаар бэлтгэж байх үед Н И т х 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 тоот тогтоолоор батлагдсан дэд бүтцийн төлөвлөлтөөр манай ашиглах эрх авсан газарт авто зам барихаар болсон тул Б сайдын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/394 дугаартай тушаалаар манай төрийн бус байгууллагын ашиглах эрх авсан газраас 0,04 га газрыг хэсэгчлэн цуцалж, үлдсэн 0,96 га газрыг ашиглах эрхийг 5 жилээр буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сунгасан. Гэтэл Ба сайд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр A/122 дугаартай тушаал гарган манай байгууллагад мэдэгдэлгүйгээр манай ашиглах эрх аваад байсан газрыг хэсэгчлэн цуцалсан байсан. Манай төрийн бус байгууллагаас Б сайд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Т" НҮТББ-ийн нэхэмжлэлтэй Б сайдад холбогдох захиргааны хэрэгт Б я-аас гарган өгсөн баримтаас харахад Б сайд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн A/202 дугаартай тушаалаар хэсэгчлэн цуцалсан газраа иргэн Б.Мөнхтуяа нарт олгосон байна. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах шударга шүүхээр шүүлгэх эрхтэй байхаар заасан. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ." гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй." гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл Б сайд нь хэсэгчлэн цуцалсан газраа иргэнд олгож байгаа нь "Т" НҮТББ-ийн шүүхэд гомдол гарган эрхээ хамгаалуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/202 дугаартай тушаалын иргэн Б.Мөнхтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлага нь "Т" НҮТББ нь Б сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаартай тушаалаар 1 га газар ашиглах эрхийг авсан. 2020 оны А/394 дугаартай тушаалаар газар ашиглах хугацааг сунгаж, газрын хэмжээнд өөрчлөлт оруулж шийдсэн. Улмаар газраа ашиглахаар бэлтгэж байтал Б сайд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалаар "Т" НҮТББ-ын ашиглахаар авсан газрыг хэсэгчлэн цуцалж, уг тушаалдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27-р зүйлийн 27.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4-р дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 3 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.6 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 28.1, 3, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дэх хэсгүүдийг дурдаж хэсэгчлэн цуцалсугай гэх агуулгатай тушаал гарсныг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах явцад Б сайдын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/202 дугаартай н.Байгалмаа н. Оюунцэцэг, н.Бат-эрдэнэ, н.Баясгалан, н. Одонбаатар н. Мөнхтуяа гэх зургаан иргэнд тухайн маргаан бүхий газрыг олгосон байсан. Уг олгосон тушаалд холбогдуулж газар ашиглах эрхийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч нь Б сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Т НҮТББ нь Б сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалыг үндэслэн Арцатын аманд 1 га газрыг олгосон. Мөн Б сайдын 2020 оны 05 дугаар сарын 25- ны өдрийн А/394 дүгээр тушаалаар талбайн хэмжээг 0.96 га болгож, 2025 оны 05 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгчийн газрыг Б сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалт, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Б у д ц г х з-ы 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн "Санал хүргүүлэх тухай" 187 тоот албан бичгийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан. Б сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Б у д ц г А а хязгаарлалтын бүсэд 1 га талбайд газар ашиглах эрхийг аялал жуулчлалын зориулалтаар Т НҮТББ -д олгохоос өмнө Хан-Уул дүүргийн - хороо Арцатын амны хязгаарлалтын бүсэд иргэн Х.Баясгалан, Б.Мөнхтуяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Ануцэцэг, Г.Одонбаатар, Х.Байгалмаа нар оршин сууж байсан талаар иргэдээс удаа дараа өргөдөл гомдлыг ирүүлсэн. Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөрийн 2021.12.13-ны өдрийн ТГ/864 тоот албан бичгээр "...иргэн Х.Байгалмаа нарын өргөдлийг хүргүүлж байна. Танилцан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан үзэж, хариу өгнө үү..." гэж ирүүлж байсан. Үүний хүрээнд захиргааны байгууллага өргөдөл гомдлыг судлан үзэхэд Х дүүргийн * дүгээр хорооны иргэдийн нийтийн хурлын дарга С.Энхтүвшиний 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 8/2478 дугаартай албан бичиг, Х дүүргийн * дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуягийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаартай албан бичгүүдээр тус нэр бүхий иргэд нь тус байршил, газар дээр олон жил амьдарч байгаа болох нь тогтоогдсон. Иймд Захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" хүрээнд иргэдийн хүсэлт өргөдөл гомдлыг шийдвэрлэх арга хэмжээг авч, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу Ерөнхийлөгчийн тамгын газраас ирсэн албан бичиг, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т заасны дагуу Б сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд гомдлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж, Б у д ц г х з-ны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 187 тоот саналыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн A/122 дугаар Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай тушаалыг гаргасан. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс Нэхэмжлэгч Т НҮТББ-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1- т Сонсох ажиллагааг хийхгүй байх нөхцөлийг заасан бөгөөд хуулийн 28.1.3-т "иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд" гэж хуульчилсан байх тул сонсох ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй болно. Мөн Газрын тухай хуулийн 43 дугаар зүйлд Гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авахад нөхөх олговор олгох талаар хуульчилсан бөгөөд 43.6-д "Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй" гэж байх тул нөхөн олговрын асуудал хөндөгдөхгүй гэж үзэж байна. Иймд Б сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаал нь зорилгодоо нийцсэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай болон холбогдох хуулийг үндэслэж гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: "Тушаалд өөрчлөлт оруулах тухай" Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/204 дугаар тушаалын 1 дэх хэсгээр Б сайдын 2022 оны А/122 дугаар тушаалын 1 дэх хэсгийн "5740.7 м гэснийг "5340.7м2" гэж өөрчилсүгэй. гэж техникийн алдааг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу залруулсан болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б сайдын Т" НҮТББ-ын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/222 дугаартай тушаалаар Арцтын аманд 1 га газар олгосон. Тухайн газрыг 2013 хойш иргэд ашиглаж байсан бөгөөд энэ талаарх үйл баримт тогтоогдсон учраас Б сайдаас иргэдэд холбогдох хэсгийг цуцлан үлдэх хэсгийг нэхэмжлэгч компанид хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ нь Газрын тухай хуульд заасан иргэн бүрд тэгш шударга хандах, газар өмчлөх, газар эзэмших үйл ажиллагаанд шударга ёс, тэгш байдлаар хандана гэх зарчимд нийцүүлж шийдвэрлэсэн. Иймд Б сайд өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд уг шийдвэрийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Наранзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг гурван тусдаа гаргасан. Үндсэн шаардлага нь Б сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нэмэгдүүлсэн шаардлага нь Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн нэр бүхий иргэд болох н. Байгалмаа н.Оюунцэцэг н.Бат-эрдэнэ н.Баясгалан, н.Одонбаатар, н.Мөнхтуяа нарт холбогдох A/202 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Дараагийн ихэсгэсэн шаардлагад мөн тушаалын н.Мөнхтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус нэмэгдүүлж гаргасан. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байгаа. Нэмж тайлбарлавал Б сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/222 дугаартай тушаалаар "Т" НҮТББ-д нэг га газар олгосон. Үүний дараагаар дэд бүтцийн төлөвлөсний дагуу авто зам барихаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 198 дугаартай тогтоолоор тухайн газрыг хэсэгчлэн цуцалсан тушаал гаргасан гэж ярлаа. Б сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/222 дугаартай тушаал гарахаас өмнө нэр бүхий 6 иргэн 2013 оноос хойш тус газарт амьдарч, эзэмшиж, ашигласаар ирсэн талаарх баримт хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өнөөдрийн шүүх хуралд нотлох баримтаар гаргаж өгсөн 2013, 2015, 2018 оны газрын кадастрын зураглалыг интернэтээс хайж гаргаж өгсөн. Ашиглалт гэдэг нь дангаараа явдаг эрх биш ашиглалт яаж үүсэх вэ гэхээр эзэмшлээр дамжуулж ашиглалт нь үүсэж байдаг болохоор уг хоёр ойлголтыг салгаж ойлгох нь хууль зүйн хувьд боломжгүй гэж үзсэн. Тиймээс Б сайдын нэр бүхий гуравдагч этгээд болон 6 иргэнд олгосон 2022 оны 06 дугаар сарын 13-ны А/202 дугаартай тушаал нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий гарсан гэж үзсэн. Нөгөөтээгүүр "Т" НҮТББ нь газрыг 2015 оны 05 дугаар сараас ашиглаж эхэлсэн гэж байна. Гэтэл өнөөдөр тухайн байгууллага газартаа Б сайдтай хийсэн гэрээ болон тусгай зөвшөөрлийнхөө дагуу нэг ч үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд гэрээний 5 дахь хэсэгт тодорхой заасан. Ямар тохиолдолд газрын гэрээг дуусгавар болгох вэ гэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дахь заалтаас 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зөрчсөөр ирсэн. Тийм учраас ашиглах эрхийн дагуу Б сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслээд 27 дугаар зүйлийн 27.12 дахь заалтаар эдгээр иргэдийг өмнө нь уг газрыг ашиглаж байжээ гэж үзээд олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчтэй адил байр суурьтай байгаа. Хэргийн гол зүйл рүү орохоос өмнө тухайн асуудлыг шийдвэрлэж буй зарчим гэж чухал зүйл байна. Газрыг ашиглах асуудал дээр төрийн захиргааны байгууллага Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож тухайн үед газрын ашиглах эрхийг сунгасан захирамжаа хүчингүй болгосныг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захиргааны акт гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой биш байх бөгөөд Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох ямар заалтуудыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгааг шууд харах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага ямар хэм хэмжээг зөрчсөн, хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар тайлбарыг гуравдагч этгээдийн зүгээс дэлгэрэнгүй хийх боломжтой юм. Өөр нэмж хэлэх зүйлгүй. гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг үндэслэж Б сайдын 2015 оны 06 дугаар сарын 15-ны А/295 дугаартай тушаал гарсан. Уг тушаалаар Зайсангийн амны арцтын хөндийн газрыг бүртгэж, баталгаажуулсан байдаг. 2015 онд Арцтын аманд амьдарч буй бүхий л айлууд холбогдох газартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 187 айл кадастрын зураглал хийлгэсэн байдаг. Тухайн үед Б я-ы дунд шатанд ажиллаж байсан хүмүүс хуурамчаар гэрчилгээ өгч Б сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ны A/222 дугаартай тушаалыг ашиглаж дундуур нь оруулж гэрчилгээ авсан. Манай газартай давхцуулж газар олгосон байх тул үүнийг шийдвэрлэж өгнө үү гэж холбогдох байгууллагад нь хүсэлт гаргаж байсан. Улмаар иргэн н.Б гадаадад байх хугацаанд 2020 оны 04 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бидний газрыг хэсэгчлэн цуцалсан байхад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үл мэдэгдэх 20 гаруй хүмүүс ирж хашааг нураасан байдаг. Одоо бид Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн A/122 дугаартай тушаалд үндэслэн өөрийн газартаа амьдран гэж бодож байгаа. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т НҮТББ нь Б сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/122 дугаар тушаал болон Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/202 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийн гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Б сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/122 дугаар тушаалаар "Арцатын амны хязгаарлалтын бүсэд оршин суугч иргэдийн газартай давхцуулан Б сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Т НҮТББ-д олгосон 1 га газрын талбайн солбицлыг Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын Захиргааны 2022 оны 3-дугаар сарын 14-ний өдрийн 187 тоот саналын дагуу өөрчлөн талбайн хэмжээг 4259.3 болгон 5740.7 м.кв газрыг хэсэгчлэн цуцалсугай" гэж шийдвэрлэсэн байна.

Улмаар Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/202 дугаар тушаалаар[1] "Б у ДЦГ-ын х з-ы саналын дагуу газар ашиглах хүсэлт гаргасан 6 иргэнд буюу тус хэргийн гуравдагч этгээдүүдэд газар  ашиглах эрх олгосон байна.

Дээрх сайдын тушаалууд нь хоорондоо шууд уялдаа холбоо бүхий тушаалууд байх тул нэхэмжлэлийн шаардлагууд тус бүрд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй.

Нэхэмжлэгчид анх Б сайдын 2015 оны 5 сарын 29-ний өдрийн А-222 дугаар тушаалаар[2] 1 га газрын ашиглах эрхийг олгож байсан байна.

Улмаар Б сайдын 2020 оны 5 сарын 25-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газрыг хэсэгчлэн цуцалж газрын хэмжээг багасгаж 0.96 га хэмжээтэй болгосон байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан ба уг хуулийн зохицуулалт нь цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших, ашиглах эрх үүссэн, түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн, хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ.

Гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий газарт цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө амьдарч байсан болох нь Хан-уул дүүргийн 4-дүгээр хорооны Иргэдийн нийтийн Хурлын даргын 2018 оны 4 сарын 16-ны өдрийн Дэмжлэг хүсэх тухай албан бичиг, МХЕГ-ын 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн "Өргөдлийн хариу" №8/2478 тоот Албан бичиг, гэрч С.Энхтүвшингийн мэдүүлэг, 2013, 2015 оны агаар сансрын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зургууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д нийцсэн байна.

Дээрх сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/122 дугаар тушаалаас үзэхэд, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг бүхэлд нь цуцлаагүй, хэсэгчлэн цуцалсан, нэхэмжлэгч 4259.3 м.кв хэмжээтэй газрыг ашиглах эрхтэй үлдсэн байна.

Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараах зарчмыг баримтална: 4.1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д ...бодит нөхцөлд тохирсон байх... гэж заасан.

Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд, сайдын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/122 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/202 дугаар тушаалаар гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон нь дээрх хуулиудад заасан тэгш байдлын, шударга ёсны, бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудад нийцсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б сайдын 2022 оны 4 сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай  дугаар тушаалыг болон мөн тус сайдын 2022 оны 6 сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай"  дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Б сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай  дугаар тушаал болон Б сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/202 дугаар тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч Т НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ