Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 144/ШШ2023/00112

 

 

2023            05             17                                                           144/ШШ2023/00112                                

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **********, **************,-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************************** холбогдох,

Гэм хорын хохиролд 3.137.848 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************,

Гуравдагч этгээд *************,

Иргэдийн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***********-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийдвэрээр төлөөлүүлэгч ***********-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан, дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх хугацаанд талууд эвлэрч 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан байдаг.

Гэтэл 2 жилийн дараа төлбөр авагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүсэлт гарган өгч улмаар Өмнөговь аймгийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч С.Оюунчулууны 2021.04.15-ны өдрийн 04/03 дугаар тогтоол гарч дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарсан.

Тогтоол гарснаар Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч У.Билэгтмаа гүйцэтгэх ажиллагааг явуулж улмаар төлөөлүүлэгч ************ын ************* дугаартай данснаас ************-ны өдөр ************* төгрөг, *************-ны өдөр ************* төгрөг, ***********-ны өдөр ************** төгрөг, *************-ны өдөр ************ төгрөг, ***************-ны өдөр ************* төгрөг, ***************-ны өдөр **************** төгрөг, **************-ны өдөр *************төгрөг, *************-ны өдөр ************* төгрөг, нийт ***************** төгрөг суутгасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан тогтоолыг эс зөвшөөрч төлөөлүүлэгч************** нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус нэхэмжлэлийг шүүх 2022.03.04-ний өдрийн 00045 тоот шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 29 дүгээр зүйлийн 29.1.4, Иргэний хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********************-ны **********-ны өдрийн ********* дугаартай "Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай“ тогтоолыг хүчингүй болгосон. Тус шүүхийн шийдвэрийг хариуцагч *********************гомдол гаргаагүй тул шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Иймд *****************-ээс ***********-ын данснаас суутган авсан ************ төгрөгийг гаргуулан *************-т олгуулж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч ******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн дэмжиж байна. Сая шүүгч нэхэмжлэлийн талаар бүрэн дүүрэн тодорхой хэмжээнд уншаад танилцуулчихсан байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд бүрэн дүүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч ****************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг иргэний хэргийн шүүхээр бүрэн бодитойгоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Уг иргэний хэрэг дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийг төлөөлөгч ахлах шийдвэр гүйцэтгэж миний бие оролцож байгаа. Хүүхдийн тэтгэлэгт олгогдсон ************* төгрөгийг гэм хор гэж үзээд байгаа. Үүнийг үндэслэлгүй байна. Хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлтэй байна. Цалин хөлсний суутгалыг *************-ны өдрийн *********** дугаартай шийдвэр нь ************-ны өдөр **********-ны тогтоолын дагуу сэргэж ажиллагаанд орсон учраас бид нарын 2022 оны 09 дүгээр сараас хойш цалингаас суутгаж авсан ************хүчин төгөлдөр шийдвэр дээр явагдсан үнэн бодит шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болсон гэж тайлбар хэлж байна” гэв.

 

Гуравдагч этгээд ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд 2017 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шийдвэрээр гарсан хүүхдийн тэтгэлэг авч байгаа учраас ***********т гэм хорын хохирол учирсан үүнийг гаргуулъя гэснийг дэмжихгүй байна. Хүүхдийн тэтгэлэгт өгсөн мөнгө байгаа. 2017 онд гарсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас түүнийгээ эргэн сэргээлгэж авсан” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Б.Бямбаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “***********аас *************** төгрөгийн хүүхдийн тэтгэлгээ төлөх ёстой гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** нь хариуцагч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гэм хорын хохиролд ************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь шаардлагыг хангаж шийдвэрлэв.

1. **************ны *************-ны өдрийн *********** дугаар тогтоол гарч дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол гарчээ. Уг тогтоолыг эс зөвшөөрч ************* шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх *************-ний өдрийн ************* дугаартай шийдвэрээр ****************гы ******************-ны өдрийн *********** дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…Цалин хөлсний суутгалыг *************-ны өдрийн *********** дугаартай шийдвэр нь **************-ны өдөр *******************-ны тогтоолын дагуу сэргэж ажиллагаанд орсон учраас бид нарын -----------аас хойш цалингаас суутгаж авсан ************** хүчин төгөлдөр шийдвэр дээр явагдсан үнэн бодит шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болсон” гэсэн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.

3.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 00045 дугаартай шийдвэрээр ***************ны *************-ны өдрийн ************ дугаартай “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төрийн байгууллага байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд төр хариуцан арилгахаар байна.

 **************ны “Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол” гаргасан  хууль зөрчиж гаргасан гэж  шүүх ***************-ний өдрийн **************дугаартай шийдвэрээр шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон, түүний энэ үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч *****************т *********** төгрөгийг хохирол учирсан нь тогтоогдож байх тул *************************** хохирлыг гаргуулах  хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

Иргэдийн төлөөлөгч ***************** шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “***********аас ************ төгрөгийн хүүхдийн тэтгэлгээ төлөх ёстой гэж бодож байна” гэсэн  дүгнэлтийг хэргийн үйл баримттай хамааралтай дүгнэлт биш байх тул үнэлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар ****************сээс ************* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *************т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **************аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсэгт зааснаар *************ээс *************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **************аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65.155 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА

    ШҮҮГЧИД                                     Г.БАТМӨНХ

                                                            Г.ДАВААНАРАН