Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 144/ШШ2023/00146

 

 

      2023            06                27                                                           144/ШШ2023/00146                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: ****************, *******************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*****************”ХК-д холбогдох,

****************-ны өдрийн ************ дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч **************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********************, /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...***************** миний бие нь 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “*********” ХК-ийн гүйцэтгэх захирлын 28 дугаартай тушаалаар тус компанид тооцооны нягтлан бодогчоор томилогдон 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа хариуцлагатайгаар хандаж ирсэн билээ.

Тиймээс ч намайг ийнхүү ажиллах хугацаанд минь буюу 2011 онд Сангийн яамны “Хүндэт жуух” бичиг, 2012 онд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, 2013 онд “*********” ХК-ийн Санхүү хангамжийн албаны шилдэг ажилтан, 2016 онд Уул уурхайн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2018 онд Шилдэг татварын мэргэшсэн зөвлөхөөр тус тус шагнаж, урамшуулж байсан бөгөөд тус байгууллагад 13 жил ажиллахдаа санхүүгийн тайлантай холбоотой нэг ч алдаа дутагдал гаргаж байгаагүй нь тухайн үеийн аудитын дүгнэлтүүдээс тодорхой харагдана.

Гэтэл намайг ийнхүү цаг наргүй, сэтгэл гарган ажиллаж байхад Захиргаа, удирдлагын газрын захирал ************ нь согтууруулах ундаа хэрэглэчихсэн 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой 2 цагдаа дагуулан орж ирээд намайг хүчээр ажлаас маань хөөн гаргаж санхүүгийн тайлан, компьютер зэргийг минь хураан авч ажил үүргийг минь гүйцэтгүүлэхгүй байсаар 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг өгсөн бөгөөд хэрхэн ямар зөрчил гаргасан талаар минь тайлбар өгч, шалгаж ч тогтоолгүй гэнэт ийнхүү халсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл миний бие өнөөдрийг хүртэл намайг яагаад ажлаас халсан талаар тодорхой тайлбарыг удирдлагаасаа огт аваагүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Б/51 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалд дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын 3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1 ”В”, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 “Удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан, ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг, түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн”, 6.2.6 “Ажлын байранд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан, бусад хууль бус үйлдэл /хов жив тараах, бусдыг доромжлох, нэр хүндэд нь халдах, компанийн эсрэг сурталчилгаа хийж бусдыг өдөөн турхирах, хамт олныг хагалган бутаргах, үйл ажиллагаа явуулах, зодолдох, маргалдах, танхайрах гэх мэт/ гаргасан”, 6.2.7 “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан”, 6.2.9 "Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн"-т заасан үндэслэлүүдийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь миний бие дээрх зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн тус тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаа учраас Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ***************ийн гаргасан *************-ний өдрийн *********** дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан “Тооцооны нягтлан бодогч”-ийн ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна”  гэжээ.  

2. Нэхэмжлэгч ***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тооцооны нягтлан бодогч албан тушаал дээрээ 2010 оноос хойш *********** ХК-д ажилласан. 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой **********ийг орж ирэхээс өмнө ************ дарга над руу 10 цаг 20 минутын орчимд залгасан. ***************дарга залгахдаа “...хулгайч минь чи чамайг хаана ч байсан хаанаас ч баривчлаад, кодыг чинь хурааж авна шүү” гэдэг байдлаар ярьсан. Тэгтэл “...би ажлын байран дээрээ байна, чамайг аймагт байна гэж хэлж байна гэсэн” тэгэхээр би үүнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр ************** дарга эзгүй байсан. Эзгүй байхад удирдлагыг буруу мэдээллээр хангасан. Би ажил дээрээ 10 цаг 20 минутад ажлаа хийж байхад ***************** дарга тэгж ярьсны дараа ************ дарга согтуу хоёр цагдаа дагуулж орж ирээд “...ажлаа хүлээлгэж өгөөд гар” гэсэн. Ямар учраас ингэж байгаа вэ гэхэд “...та *****************ХК-ийн санхүүгийн тайлан гаргахад саад учруулсан” гэсэн үүнийг нь хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 10 цагт санхүүгийн программд шивж оруулах зүйлийг тодорхой болгох гээд биччихсэн, ************ захирлын гарын үсэгтэй баримт хэрэгт авагдсан байна лээ. Санхүүгийн тайланг 02 дугаар сарын 20-ны өдөр өгөх ёстой. Тэгтэл 02 дугаар сарын 03-ны орой хүчээр хоёр цагдаатай намайг ажлаас хөөж гаргасны дараа “...өрөөг чинь лацадчихсан, бүх бичиг баримт, компьютер бүх зүйлийг хүлээлгэж өгөөд гар” гээд гарсан. 02 цаг 40 минутад ************ ХК-ийн үүдэнд хоёр цагдаатай байж байхад ирсэн цагдаа нарт нь би “...************ийн согтолтын хэмжээг тогтоож өгөөч гэж хэлсэн”. Тэгтэл **************** явчихсан байна гээд согтолтын хэмжээг нь надад тогтоож өгөөгүй. Ямар учраас ингэж байгаа вэ гэхэд цагдаа тайлбарлахдаа “...өрөөг чинь лацадчихсан, би танаас мэдүүлэг авах гээгүй, 11 цаг өнгөрчихсөн байгаа учраас гэртээ хариад амарчих, маргааш хүрч ирээд өглөө мэдүүлэг авна” гэж хэлээд өрөөг цоожилчихсон. Тэгтэл 02 дугаар сарын 04-ны өглөө 10 цаг болж байхад үүдний жижүүр над руу утасдаад танай өрөөг онгойлгосон, ямар ч лацадсан зүйл байхгүй байна, миний хариуцаж байгаа тайлан болох санхүүгийн анхан шатны баримтуудыг бүгдийг нь аваад ерөнхий нягтлан бодогчийн өрөөнд оруулчихсан. ************ гэх хүн гүйлгээг чинь хийгээд сууж байна гэдэг мэдээллийг хэлээд би өрөөндөө орсон. Тэгээд ороод намайг ажлаас халж байгаа бол тушаалаа танилцуул ************* даргын ажлаас халсан тушаал байхгүй. Тэгээд 02 дугаар сарын 04-ны өдөр маргаан болсон гээд ********** бичсэн байна лээ. Ямар ч маргаан болоогүй. Хэрэгт авах гээд байгаа 2022 оны 12 дугаар сарын сэлбэг хэрэгслийн тайланг өгөөч гээд нэхээд байгаа юм. Тэрийг нь би бичлэгээр баталгаажуулсан байгаа. Би тайлангаа авъя, нотлох баримтаа авъя гээд хоёр өдөр хүсэлт гаргасан. Өөрийн ажлаа хийсэн гэдгээ нотолж харуулах гээд өөрийн гарын үсэг зурсан сэлбэг хэрэгслийн тайланг авъя гээд хүсэлт гаргатал эхний удаагийн хүсэлтэд түлш шатахууны тайлан өгсөн, дараагийн хүсэлт дээр сэлбэг хэрэгслийн миний гарын үсэгтэй тайланг өгөөгүй огт өөр тайлан өгсөн байсан. Дараа нь миний хариуцаж байгаа 5 нярав байдаг. Тэр 5 нярвыг 02 дугаар сарын 03-ны өглөө ********** захирал, ************* нягтлан хоёр байж байгаад “...санхүүгийн тайлан чинь 11, 12 дугаар сар нь шивэгдээгүй тайлан байна ямар учиртай вэ” гээд асуусан. Нярвууд тайлангаа буруу хийсэн байсан учраас нярвуудыг засаж ирэхийг хүлээхээр цаг хугацаа их ордог учраас би өөрөө 12 дугаар сарын сэлбэгийн тайлан дээр бүгдийг нь буруу бичсэнийг гараараа засаад шивчихсэн тайлангаа нэхээд байгаа юм. 09, 10, 11, 12 дугаар саруудыг ***************** хийгээгүй байсан гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Үүнийгээ нотлох гээд нотлох баримт хүсээд байхад тэр хүсэлтийг маань хангаж шүүгчийн захирамж гарчхаад байхад тэр захирамжийн дагуу нотлох баримтыг ********* ХК гаргаж өгөхгүй байна. Миний гарын үсэгтэй баримт, миний шивсэн тайлан байхгүй байгаад байна. Тэгээд тэр үед дотоод хяналтын захирлаар томилогдсон байсан *********** захирал 02 дугаар сарын 06-ны өдөр надад “...чамайг ажлаас халлаа” гээд тушаал ч танилцуулаагүй юмнуудыг маань хүлээлгэж өг гээд надад хэлсэн. Тэгтэл би тушаалаа авъя гэсэн чинь 02 дугаар сарын 07-ны өдөр надад тушаал хорон хувиар гаргаж өгөөд бэтийн гаргасан тушаал энэ байна гэсэн. Тэгээд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллага дүгнээд, “**********” ХК-д ямар хохирол учруулсан талаарх дүгнэлтээ надад өгөөч гэсэн шаардлага тавьсан. Тэгтэл ямар ч дүгнэлт байхгүйгээр намайг ажлаас халсан. ********* гэх хүнийг ********* өөрийн танил гэж авч ирээд энэ хүнд ажил өгөхийн тулд тушаалгүйгээр 02 дугаар сарын 03-ны өдрөөс та ********* ХК-ийн ажилтан биш гээд намайг хүчээр чирч гаргасан. Тэгээд 02 дугаар сарын 07-ны өдөр тайлбар өгсөн байгаа юм. Хамгийн анх юунаас болж маргаан үүссэн бэ гэхээр 02 дугаар сарын 02-нд нэгдүгээр сарын цалин бодогдоод орчихсон байгаа. Би хоёр ажил давхар гүйцэтгэдэг үндсэн үүрэг нь бараа материал дээрээс нь дотоодын борлуулалтыг давхар хавсран гүйцэтгэдэг байсан. Тэгтэл 01 дүгээр сарын 01-ны өдрөөс ямар ч тушаалгүйгээр тэрийг хасчихсан. Тэгээд ***************** дээр 02 дугаар сарын 03-ны өглөө ороод 30 хувийн нэмэгдлийг маань яагаад хасчхав, тэгвэл ажлаа хүлээж аваач, би ачаалалтай байна гээд тайлбарлаад хэлэнгүүт, “...зүгээр ажлаа хийж бай, илүү цагийн цалинг чинь өгнө” гэсэн. Тэгээд яагаад илүү цагийн цалин гарсан бэ гэхээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ***************** 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тушаалд томилогдож ирээд санхүүгийн бүх бичиг баримтыг хураан аваад, санхүүгийн программтай эрүүгийн цагдаа хураагаад аваад явчихсан. Тэгээд тэр программ хэзээ буцаж ирсэн бэ гэхээр 01 дүгээр сарын 26-ны өдөр ирсэн. 11, 12 дугаар сарын тайлан шивэгдээгүй хоёр сар хүрсэн бэ гэхээр санхүүгийн программ байхгүй, анхан шатны баримт байхгүй. 01 дүгээр сарын 26-ны өдөр бүх баримтууд нь санхүүгийн программтайгаа ирсэн. 01 дүгээр сарын 26-аас хойш 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл өдөр болгон шөнийн 04 цаг хүртэл сууж нөхөж шивсэн. Тэгтэл би цалингаа авъя гэдэг байдлаар орж очиход илүү цагийн цалинг 130 цаг гарсан байна гээд цалингийн нягтлан бодогч хэлэнгүүт тэрийг нь хасаад 21 цаг болгоод хасчихсан байсан. Би хоёр ажил давхар хийгээд, санхүүгийн тайлан гарах цаг дөхчихсөн байхад бүх тайланг нөхөж хийж байна, нярвууд нь тайлангаа буруу гаргаж ирээд байна, үүнийг суугаад шивэхийн тулд шөнийн 04 цаг хүртэл бүтэн долоо хоног ажиллаа, илүү цагийн цалингаа авъя гэдэг хүсэлт өгсөн. Тэгтэл ажлаа хүлээж аваагүй байж миний 30 хувийн нэмэгдлийг маань хасчхаад 02 дугаар сарын 03-ны орой хөөж гаргасан. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол маш хэцүү байсан. 02 дугаар сарын 06-ны өдөр ***************** чамайг ажлаас халлаа гэж амаараа хэлсэн. 02 дугаар сарын 06-ны өдөр даралт ихдээд бие муудаад асуудал үүссэн учраас эрүүл ахуйч ***************** нь ерөнхий нягтлан бодогч ***************** гэх хүн, намайг гээд бүгдийг нь авч яваад сумын эмнэлэгт авч ирж үзүүлээд 02 дугаар сарын 06-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдөр гээд магадалгаа авсан. Тэгтэл 02 дугаар сарын 07-ны өдөр намайг өвчтэй байх үед халагдах тушаал гаргасан. Тэгээд 02 дугаар сарын 08-ны өдөр эх хувиар нь биш хорон хувиар нь надад гардуулж өгсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа цаг хугацаандаа ажлаа хийж байгаагүй гэдгийг нотлох гэрчийн мэдүүлэг, тайлбарыг үндэслэсэн гээд байгаа юм. Тэгтэл тэр тайлбарт тайлангаа хоцруулж намайг шөнийн 04 цаг суулгаж байсан гурван нярав түүнд тайлбар өгсөн байсан. Тэгэхээр ийм өрөөсгөл байдлаар хүнийг ажлаас халж сэтгэл зүйн хувьд өчнөөн дарамтад орсон. Удаа дараа намайг цагдаагаас дуудсан. Цагдаагаас дуудсан нь өөр хэрэгтэй холбоотой гэж яриад байгаа нь энэ хэрэг байхгүй юу. *****************-ийн ажилтан учраас ажилчдын орон сууцад амьдарч байгаа юм. Тэгтэл ажилчдын орон сууц дотроос 02 дугаар сард өвлийн хүйтэнд хүүхдүүдээ аваад одоо чөлөөлж өг гээд аж ахуйн дарга гэх Лхагвыг өдөр болгон над руу утасдуулсан. Цагдаа дээр өгсөн нэхэмжлэлүүд нь ямар ч үндэслэлгүйгээр ажлаа хийгээд сууж байхад миний хувийн бүх мэдээллийг устгуулаагүй процессор бүх зүйлийг нь хураагаад гаргаж байгаа юм. Тэгтэл флаш дээр хуулж авъя гээд нярваас гуйж авсан флашийг цагдаа дээр өгсөн мэдүүлэгт хард диск хувьдаа авч явсан, процессор хувьдаа авч явсан, хоёр өрөө байр хувьдаа ашигласан гээд ингэж хүнд хэрэг тохож болохгүй шүүдээ. Нэгэнт шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаантай байх хугацаанд надад өчнөөн дарамт үзүүлсэн. ***************** даргатай холбогдох гэхээр намайг утсаар блок хийчихсэн. ***************** бас блок хийчихсэн. Ер холбогдох боломжгүй, хүн явуулаад байрнаасаа гар, чөлөөлж өг гэдэг. Би шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байгаа. Өвлийн хүйтэнд надад очих газар байхгүй гээд бүгдийг нь тайлбарлаж хэлэнгүүт байр чөлөөлж өг гэдэг. Тэгэхээр би гэрчээр мэдүүлэг авхуулах гээд байгаа хүн нь бодит байдлыг харсан хүн. Эмнэлэг дээр очоод өвчтэй байсан гэдгийг нотлуулах гээд байгаа юм. Тэгээд санхүүгийн баримтад үзлэг хийлгэе гэдэг нь өөрийн гарын үсэг зурсан тайланг л хүсээд байна. Тэгтэл өөр түлш шатахууны миний гарын үсэггүй тайланг авч ирээд байна. Миний таамгаар бол ***************** гэх ерөнхий нягтлан бодогч хүн байгаа. Өөрийнх нь дагуулж ирсэн хүн гэх ахлах нягтлан бодогч Болормаа гэх хоёр хүн. ***************** гэх хүн нь төрийн албанд ажиллаж байсан. Аж ахуйн нэгжийн бүртгэл мэдэхгүй учраас тайлангаа гаргаж чадахгүй 14 хоног зөвхөн харилцахын тайлан дээр суугаад санхүүгийн тайлангаа Улаанбаатар хотод очиж хүнээр хийлгэх гээд явах гээд намайг цаг хугацаагаар шахсан. ***************** нягтланд та санхүүгийн тайлангаа гаргаж чадахгүй байна гэж хэлсний үндсэн дээрээс намайг халсан гэж бодож байгаа. 2022 оны *****************-ийн санхүүгийн тайлан одоо хүртэл авагдаж дуусаагүй, санхүүгийн тайлан буруу хийгдсэн. 02 дугаар сарын 07-ны өдөр миний шивэх ёстой байсан байгууллагын бүх нөат хоцорсон байгаа. Тиймээс би санхүүгийн баримтад үзлэг хийлгэе гэж хүсэлт өгөөд байгаа юм. Тэгтэл тэр хүмүүс санхүүгийн тайлангаа буруу хийснээс болоод ***************** ерөнхий нягтлан бодогч, Болормаа гэх хүмүүс нь халагдаад ахин өөр хүмүүс ирчихсэн байгаа гэсэн сураг сонссон. Тэгэхээр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна” гэв.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж харж байна. Ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байгаа. Тушаалын үндэслэлүүдтэй холбогдуулан тайлбар хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9-т заасныг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй, нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан цагуудын нийлбэрээр нэг сард 24 цаг, ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлэн ажил тасалсан тохиолдолд гэсэн үндэслэлийг дурдсан байна. Гэтэл ажилтны зүгээс ажил тасалсан үйл баримт хэргийн хүрээнд нотлогддоггүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цалингийн мэдээ, цалингийн жагсаалт зэргийг гаргаж өгсөн байгаа. Үүнд *****************ийн цалинг бүрэн олгосон байгаа. Тухайн ажиллах хугацаандаа ажил таслаагүй болохыг нотолж байна гэж харж байна. Иймээс хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т заасан үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байна. 6.2.6-т компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн гэх үндэслэлээр мөн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Компанийн ямар хэвийн үйл ажиллагаанд ямар байдлаар саад учруулсан бэ гэх үйл баримт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ажилтан сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд тухайн сахилгын зөрчлийг нотолж тогтоосон байхыг хууль шаарддаг. Гэтэл энэ зөрчил гаргасан үйл баримтыг тогтоосон баримт хэргийн хүрээнд авагдаагүй байдаг учраас 6.2.6-т заасан үндэслэл мөн тогтоогдохгүй байна гэж харж байна. 6.2.7-т удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан гээд. Энэ 6.2.7-г хөдөлмөрийн гэрээний дор ажлын хариуцлага алдсан гэж хууль тогтоомж компанийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журам заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүйгээс эсхүл хангалтгүй биелүүлснээс компани энэхүү гэрээний 6.2.15-т заасан хэмжээний хохирол учирсан байхыг ойлгоно гээд. Тэгэхээр энэхүү удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас компанид хэдий хэмжээний ямар хохирол учирсан юм. Үүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзэж байгаатай холбогдуулан баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Энэ үйл баримтыг нотлон тогтоогоогүй байгаа учраас 6.2.7-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж харж байна. 6.2.9-т хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн бол. Б/51 дугаартай тушаалаас харахад *****************ийг ёс зүйн зөрчил гаргасан гээд гэрээнд зааснаар дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргасан байгаа боловч дотоод журамд заасан яг ямар ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн юм бэ, дотоод журмын хэдийн хэдэд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бэ гэдэг нотолгоо хэргийн хүрээнд авагдаагүй учраас энэхүү тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд заасан заалтууд нь нотлогдон тогтоогдохгүй байна. Иймээс дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа учраас тус ************ дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж харж байна. Ингээд эхний тайлбараа дуусгая дараагийн удаа нэмэлт тайлбараа хэлнэ” гэв.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхээс танилцуулсан, мөн нэхэмжлэгч нь тодорхой тайлбарлалаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа сүүлд нэмэгдүүлсэн. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2022 оны үр дүнгийн урамшуулал болон, ажил хавсран гүйцэтгэх 30 хувийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байдаг. Энэ шаардлагын талаар хэлэхэд нийтдээ 02 дугаар сарын 07-оос хойш өнөөдрийг хүртэл 5 сарын хугацаанд ажилгүй байсан байна. Тэгэхээр цалингийн хэмжээг бодож үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс харахад сүүлийн 3 сарын нийлбэр цалин нь 14.024.392 төгрөг байгаа. Үүнийг дундажлаад 3 сард хувааж үзэхээр 1 сарын цалин нь 4.674.997 төгрөг болж байна. Энэ цалингийн 30 хувь гэхээр 1.403.432 төгрөг болж байгаа. Тэгэхээр сүүлийн 5 сар ажилгүй байсан хугацааны цалинд нийт 23.373.985 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнийг 5 сарын хугацаанд ажилгүй байсан цалинг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Мөн үндсэн цалингаас 30 хувийн нэмэгдэл цалин авдаг байсан. Энэ цалингийн 30 хувь гэхээр 7.012.195 төгрөг. Ингээд 5 сарын цалин, 30 хувийн нэмэгдэл гээд нийт 30.386.180 төгрөгийг ажилгүй байсан цалинд гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Энэ талаарх дүгнэлтээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны дараа дүгнэлт хэсгээ тайлбарлана” гэв.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг *****************-ийн зүгээс гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа нөхцөл байдал хууль зүйн үндэслэл байхгүй. Тэр дор нь тайлбар хэлээд явахад нэхэмжлэгчийн яриад байгаа тайлбар нь уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйл ярьж байна. Энэ нь огт нэхэмжлэлийн шаардлага буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох үндэслэлтэй хамааралгүй учраас үүнтэй холбоотой тайлбар өгөх нь илүүц байх гэж бодож байна. ************-ны өдрийн ************ дугаартай тушаал яагаад гарсан талаар маш тодорхой заасан байдаг. Тодруулах юм бол 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ************Өмнөговь аймгийн Цогтцэций сумын орон нутгийн өмчит *****************-д Засгийн газрын 450 дугаартай тушаалаар томилогдож ажилласан байдаг. Ийнхүү 450 дугаартай тогтоолоор томилогдохдоо 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоогоод Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч тодорхой чиглэл бүхий үүрэг даалгаврыг өгөөд энэ үүрэг даалгаврыг биелүүлээрэй гэсэн. Ийнхүү биелүүлэхэд нь 1994 оны Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар тухайн чиглэл үүргийнх нь дагуу онцгой бүрэн эрхт төлөөлөгч ямар нэг арга хэмжээ авахдаа нийтлэг мөрдөгдөх хэм хэмжээний актыг дагаж мөрдөхгүй байх эрхийг олгосон байдаг. Ийнхүү бүрэн олгосон эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй байх. Яагаад дэглэм тогтоож байна вэ гэхээр ***************** нь Монгол улс, Өмнөговь аймагт стратегийн өндөр ач холбогдолтой Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай чухал аж ахуй нэгж байна гэж үзээд энэхүү шаардлагатай арга хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагааг эрчимжүүлэх сайжруулах зорилгоор энэхүү ажиллагаа явагдаж байна. Ийнхүү сайжруулах ажиллагаа явагдаж байхад ***************** нь компаниас урвасан үйлдэл буюу тодорхой хэмжээний удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Ажлын байрны тодорхойлолтод сар бүр тооцооны нягтлан бодогч нь өөрт холбогдох тайлан тооцоог нэгтгэж ерөнхий нягтланд өгч байх үүрэгтэй гэж заасан байгаа. Өөрөө ч ярьж байна 9, 10, 11, 12 дугаар сарын тайлан тооцоог хийгээгүй гэдэг. Үүнтэй холбоотойгоор өөрийнх нь бичсэн гарын үсэгтэй тайлбар хэрэгт авагдсан байгаа. 02 дугаар сар гэхэд “...би хийгээгүй, нөхөж хийж өгнө” гэсэн. Удирдлагаас удаа дараа яаралтай байна, шаардлагатай байна гээд байсан учир нь 02 дугаар сарын 10-ны өдөр санхүүгийн тайлангаа бэлэн болгох нь тооцооны нягтлан бодогч нь чухал үүрэгтэй. Удирдлагаас үүрэг даалгавар өгөхөд хэрэлдсэн байдал байдаг. Нэхэмжлэгч хэлэхдээ ерөнхий нягтлан бодогч мөн миний биеийн байдал муу байсан гэдэг. Энэ хүн өөрөө удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцээд хэрүүл маргаан хийгээд байна. Энэ хүн удирдлагыг эсэргүүцээд ийм үйлдэл гаргасан. Үүнтэй холбогдуулаад хэргийн материалд нотлох баримтууд авагдсан байгаа. Мөн тухайн орой фейсбүүктээ бичлэг хийж байгууллагын алба хаагч ажилчдыг үг хэлээр доромжилж “...би ажлаа хийхгүй” гэдэг хэрүүл маргаан үүсгээд удирдлагаас өгсөн зөв зүйтэй шаардлагыг биелүүлэхгүйгээр ийм үйлдэл гаргасан байдаг. Мөн нөгөөтээгүүр нэмж хэлэхэд ********** дугаартай тушаалд дурдагдсан 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9-т заасныг нэхэмжлэгч талаас тодорхой уншаад танилцуулчихсан учраас дурдаад явъя. Энэ зөрчлүүдийг гаргасан гээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар ажилтан зөрчлийг удаа дараа гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил гаргасан бол шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зохицуулалттай. Гэтэл ***************** нь нэг биш дөрвөн зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үүнтэй холбоотой баримтууд байхгүй нотолсон зүйл байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл үүнтэй холбоотой баримтууд бүгд авагдсан. *****************ийн гаргасан зөрчилтэй холбогдуулаад байгууллагын дотоод хяналтын газраас шалгалт хийгдсэн. Шалгалтын илтгэх хуудас авагдсан. Байгууллагын зүгээс *****************т урьдчилан сануулаад дандаа хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл энэ хүн өөрөө хийдэггүй. Үүнтэй холбоотой дотоод хяналтын дүгнэлтэд ёс зүйн зөрчил гаргасан байна, мөн дээрээс нь ажил үүрэг даалгавар биелүүлээгүй байна гэсэн гурван дүгнэлт хийж гаргасан. Үүнийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж гаргасан байгаа. 6.2.3-т удирдлагад мэдэгдэлгүй гурав ба түүнээс дээш хоног нийт 24 цагаас дээш, 3-аас дээш өдөр албан ёсны чөлөөгүй ажил таслах, ирэхгүй байх энэ зохицуулалт нь хэрэгт авагдсан *****************ийн ирцийн баримтаар нотлогдоно. Ажилтан өөрөө өглөө ирж цагаа бүртгүүлээд явах ёстой. *****************ийн ажил тасалсан ажилдаа ирээгүй хугацаа нь гурван хоногоос хэтэрчихсэн явж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс цалин бүтэн өгсөн гэж маргадаг. Цалин бүтэн өгсөн гэдэг нь бүрэн ажилласан гэсэн үг биш шүүдээ. Тухайн хүн өөрөө ажилдаа ирдэггүй, ажил таслаад алга болчихдог. Яаралтай санхүүгийн тайлан боловсруулаад хиймээр байна гэж хандахаар “...би хийгээгүй” гэж хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихдаг. Хийхгүй удаашруулаад байдаг. Энэ хүнд яагаад яаралтай арга хэмжээ авсан бэ гэхээр *****************т манай компанийн санхүүгийн тооцооллын системийн нэвтрэх ая ди паспорт нь байсан. Энэ паспортыг яаралтай хурдан аваад шивээд хийчихье гэхээр өөрөө ажил дээрээ байхгүй, хийхгүй байсан учраас яаралтай авах шаардлагатай гэж үзсэн. Мөн хариу тайлбарт байгууллагын паспорт нэвтрэх нэр, нууц үг нь *****************-ийн өмчлөлд хамаарна. Гэтэл ажилтан өөрөө дур мэдэн авирлаад “...би хийдэг юм, үүнийгээ өгөхгүй” гэдэг. Удирдлагаас чи наадхаа нягтлангуудад өгөөд хамтраад хийгээдэх гэхээр “...үгүй би хийнэ” гээд үүнээс болоод 02 дугаар сарын 03-ны өдөр ёс зүйн зөрчил гаргадаг. Удирдлагын зүгээс шаардлагатай арга хэмжээ аваад танилцуулаад хийсэн. Удирдлагын зүгээс доромжилсон, гутаасан зүйл байдаггүй. Өөрийн өмчийг хамгаалах үүднээс цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирсэн. Гэтэл тэр хүмүүсийн үгэнд ч мөн ***************** нь ороогүй . Санхүүгийн тайлан гаргах гээд өдөржин, шөнөжин ажиллаж байгаа хүмүүсийг тасалдуулаад ажиллах нөхцөл байдлыг байхгүй болгосон. Бусад ажилчдын ажиллах хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан. Энэ нь хэрэгт авагдсан тайлбар буюу дотоод хяналт шалгалтын албанаас гаргасан тайлбар байдаг. Ямар баримтад үндэслэсэн юм бэ гэдэг. Дотоод хяналт шалгалтын баримтууд дээр үндэслээд гарч байгаа. Тэр баримтууд мөн дээрээс нь байгууллагын камерын бичлэгт гаргасан үйлдлүүд нь тодорхой харагддаг. Үргэлжлүүлээд 6.2.6-т заасан зөрчил яаж гарсан бэ гэхээр зүй бус үйлдэл буюу харилцааны ёс зүй, танхайрах үйлдлүүд гаргасан. Үүнтэй нь холбогдуулан ёс зүйн дүрмийн 1002.5.2.г зааснаар ийм зөрчил гаргасан бол ажлаас халах гэж заасан. Үүнд нь 1002.4.7.е-д заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй байх, шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахад сэргийлэх ёстой гэж байгаа. Мөн 1004.5-т ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлд дүгнэлт хийж хариуцлага хүлээх чадвартай байх гэдгийг хийж чадаагүй. Мөн компанийн системийн хаягийг өөрийнх нь хувийнх мэт авирлаж өгөхгүй байсан нь 1002.4.2.б-д заасан компанийн техникийг хувийн зорилгоор ашиглахгүй байх гэсэн зөрчил гаргасан. Энэ мэтчилэн зөрчил гаргасан бөгөөд ёс зүйн дүрмийн 1002.5.4-т заасан энэ үйлдэл нь ямар нэгэн байдлаар зөрчил гэмт хэргийн шинжтэй бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр заасан. Үүнтэй холбоотой шалгалтын ажиллагаа хийгдсэн. Хэрэгт авагдсан Улсын ерөнхий прокурорын тайлбарт энэ үйлдэл нь хөдөлмөрийн маргааны асуудал байна, бусад ажилчдад саад учруулсан, танхайрсан нь гэмт хэргийн шинжтэй учраас гэмт хэрэг гэж үзэхгүй байна гэсэн учраас цааш нь шалгагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн ярьсанчлан хариуцагч, нэхэмжлэгчийг гүтгээд доромжлоод шууд хууль хяналтын байгууллагад өгөөд айлган сүрдүүлээд байгаа юм шиг зүйл яриад байна. Ерөөсөө тийм зүйл байхгүй. ***************** өөрийн гаргасан үйлдэлдээ өөрөө шалгагдаж өөрөө холбоотой мэдүүлгээ өгөөд явж байгаа. Түүнээс биш хариуцагчаас ёс зүйгүй үйлдэл гаргаагүй, хийх ёстой ажлынхаа дагуу зүй ёсны шаардлагаа тавиад ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй гэв. 6.2.7-т заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй. Үүн дээр өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан хоёр ч баримт байгаа. 02 дугаар сарын 03-ны өдөр болон 02 дугаар сарын 01, 02-ны өдөр өөрт нь боломж олгоод хийгээрэй гэсэн. Гэтэл би хийгээгүй гэдэг. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Мөн сүүлд авагдсан баримт яагаад миний гарын үсэгтэй баримт байхгүй байгаа юм гэдэг. ***************** санхүүгийн баримтаа хийгээгүй учраас тийм баримт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. 6.2.9-т заасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ёс зүйн хэм хэмжээг, ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн. Үүнийг базаад тайлбарлачихлаа. Ийнхүү дөрвөн зөрчлийг гаргасан. Энэ дөрвөн зөрчлийг тайлбарлаагүй, нотлоогүй гэж тайлбарласан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Хангалттай нотлогдчихсон байна. Тушаалд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг үүсгэсэн, ажилтны ёс зүйг ноцтой зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан. Үүнийг хангалттай тайлбарлачихсан байна. Хангалттай нотлогдсон байна. Хариуцагчаас зүй ёсны хуульд заасан шаардлага биелүүлээд тушаал гаргачихсан байхад. Нотлогдохгүй байна, тайлбарлаагүй байна гээд хуульд заасан үндэслэлгүйгээр хариуцагчийг буруутгаад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбараа давхцуулахгүйгээр хэлэхэд нэхэмжлэгч талаас илүү цагаар сууж, сэтгэл гаргаж ажилладаг. Гэтэл удирдлагын зүгээс үндэслэлгүй халсан юм шиг ярьж байна. Энэ нь ажил үүргээ гүйцэтгээгүй, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэл нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Дотоод аудитын илтгэх хуудас болон тайлбар, дутуу хийсэн ажлуудыг нөхөж хийсэн ажлуудын тайлан гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***************** нь хариуцагч *****************-д холбогдуулан **************-ны өдрийн ***************** дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулж хуучин эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            1. Нэхэмжлэгч ***************** нэхэмжлэлийн шаардлагаа “…2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг өгсөн бөгөөд хэрхэн ямар зөрчил гаргасан талаар минь тайлбар өгч, шалгаж ч тогтоолгүй гэнэт ийнхүү халсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл миний бие өнөөдрийг хүртэл намайг яагаад ажлаас халсан талаар тодорхой тайлбарыг удирдлагаасаа огт аваагүй бөгөөд **************** дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалд дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын 3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1 ”В”, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 “Удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан, ажил тасалсан цагууд нийлбэрээр нэг сард 24 цаг, түүнээс дээш гарсан, чөлөөний хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн”, 6.2.6 “Ажлын байранд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэн танхайрсан, хамт олны эвсэг байдалд сөргөөр нөлөөлөхүйц харилцааны зүй бус үйлдэл гаргасан, бусад хууль бус үйлдэл /хов жив тараах, бусдыг доромжлох, нэр хүндэд нь халдах, компанийн эсрэг сурталчилгаа хийж бусдыг өдөөн турхирах, хамт олныг хагалган бутаргах, үйл ажиллагаа явуулах, зодолдох, маргалдах, танхайрах гэх мэт/ гаргасан”, 6.2.7 “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан, энэ зөрчлийг удаа дараа гаргасан”, 6.2.9 "Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн" гэж ажлаас халсан нь үндэслэлгүй учраас *****************-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан “*************” ХК-ийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлж томилж өгнө үү” гэв. 

            2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *************** нэхэмжлэлийг дэмжиж  “…Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж харж байна. Ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байна гэж үзэж байгаа. Тушаалын үндэслэлүүдтэй холбогдуулан тайлбар хэлье. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9-т заасныг үндэслэл болгож ажлаас чөлөөлсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т удирдлагад урьдчилан мэдэгдэж албан ёсоор чөлөө авалгүй, нэг сарын дотор 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, орхиж явсан цагуудын нийлбэрээр нэг сард 24 цаг, ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлэн ажил тасалсан тохиолдолд гэсэн үндэслэлийг дурдсан байна. Гэтэл ажилтны зүгээс ажил тасалсан үйл баримт хэргийн хүрээнд нотлогддоггүй. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цалингийн мэдээ, цалингийн жагсаалт зэргийг гаргаж өгсөн байгаа. Үүнд *****************ийн цалинг бүрэн олгосон байгаа. Тухайн ажиллах хугацаандаа ажил таслаагүй болохыг нотолж байна гэж харж байна. Иймээс хөдөлмөрийн гэрээний 6.2.3-т заасан үндэслэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байна. 6.2.6-т компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн гэх үндэслэлээр мөн хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Компанийн ямар хэвийн үйл ажиллагаанд ямар байдлаар саад учруулсан бэ гэх үйл баримт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ажилтан сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд тухайн сахилгын зөрчлийг нотолж тогтоосон байхыг хууль шаарддаг. Гэтэл энэ зөрчил гаргасан үйл баримтыг тогтоосон баримт хэргийн хүрээнд авагдаагүй байдаг учраас 6.2.6-т заасан үндэслэл мөн тогтоогдохгүй байна гэж харж байна. 6.2.7-т удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчил удаа дараа гаргасан гээд. Энэ 6.2.7-г хөдөлмөрийн гэрээний дор ажлын хариуцлага алдсан гэж хууль тогтоомж компанийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журам заавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих журмын дагуу биелүүлээгүйгээс эсхүл хангалтгүй биелүүлснээс компани энэхүү гэрээний 6.2.15-т заасан хэмжээний хохирол учирсан байхыг ойлгоно гээд. Тэгэхээр энэхүү удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас компанид хэдий хэмжээний ямар хохирол учирсан юм. Үүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзэж байгаатай холбогдуулан баримтыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Энэ үйл баримтыг нотлон тогтоогоогүй байгаа учраас 6.2.7-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж харж байна. 6.2.9-т хөдөлмөрийн дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн бол. ************ дугаартай тушаалаас харахад *****************ийг ёс зүйн зөрчил гаргасан гээд гэрээнд зааснаар дотоод журамд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг үндэслэлээр гаргасан байгаа боловч дотоод журамд заасан яг ямар ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн юм бэ, дотоод журмын хэдийн хэдэд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бэ гэдэг нотолгоо хэргийн хүрээнд авагдаагүй учраас энэхүү тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд заасан заалтууд нь нотлогдон тогтоогдохгүй байна. Иймээс дээрх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байгаа учраас тус ************* дугаартай тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэв.

            3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***************** нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг шаардлагыг дэмжиж “…Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах, 2022 оны үр дүнгийн урамшуулал болон, ажил хавсран гүйцэтгэх 30 хувийн нэмэгдэл цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ шаардлагын талаар хэлэхэд нийтдээ 02 дугаар сарын 07-оос хойш өнөөдрийг хүртэл 5 сарын хугацаанд ажилгүй байсан байна. Тэгэхээр цалингийн хэмжээг бодож үзэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс харахад сүүлийн 3 сарын нийлбэр цалин нь 14.024.392 төгрөг байгаа. Үүнийг дундажлаад 3 сард хувааж үзэхээр 1 сарын цалин нь 4.674.997 төгрөг болж байна. Энэ цалингийн 30 хувь гэхээр 1.403.432 төгрөг болж байгаа. Тэгэхээр сүүлийн 5 сар ажилгүй байсан хугацааны цалинд нийт 23.373.985 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнийг 5 сарын хугацаанд ажилгүй байсан цалинг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Мөн үндсэн цалингаас 30 хувийн нэмэгдэл цалин авдаг байсан. Энэ цалингийн 30 хувь гэхээр 7.012.195 төгрөг. Ингээд 5 сарын цалин, 30 хувийн нэмэгдэл гээд нийт 30.386.180 төгрөгийг ажилгүй байсан цалинд гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож  байгаа. Тухайн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр нь үндэслэлгүй байна учраас нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлтэй” гэж  тайлбарлав.

   4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбарыг *****************-ийн зүгээс гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа нөхцөл байдал хууль зүйн үндэслэл байхгүй. Тэр дор нь тайлбар хэлээд явахад нэхэмжлэгчийн яриад байгаа тайлбар нь уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйл ярьж байна. Энэ нь огт нэхэмжлэлийн шаардлага буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох үндэслэлтэй хамааралгүй учраас үүнтэй холбоотой тайлбар өгөх нь илүүц байх гэж бодож байна. ************-ны өдрийн ***************** дугаартай тушаал яагаад гарсан талаар маш тодорхой заасан байдаг. Тодруулах юм бол 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч ***************** Өмнөговь аймгийн Цогтцэций сумын орон нутгийн өмчит *****************-д Засгийн газрын 450 дугаартай тушаалаар томилогдож ажилласан байдаг. Ийнхүү 450 дугаартай тогтоолоор томилогдохдоо 6 сарын хугацаанд онцгой дэглэм тогтоогоод Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч тодорхой чиглэл бүхий үүрэг даалгаврыг өгөөд энэ үүрэг даалгаврыг биелүүлээрэй гэсэн. Ийнхүү биелүүлэхэд нь 1994 оны Засгийн газарт эрх олгох тухай хуульд зааснаар тухайн чиглэл үүргийнх нь дагуу онцгой бүрэн эрхт төлөөлөгч ямар нэг арга хэмжээ авахдаа нийтлэг мөрдөгдөх хэм хэмжээний актыг дагаж мөрдөхгүй байх эрхийг олгосон байдаг. Ийнхүү бүрэн олгосон эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй байх.

***************** нь компаниас урвасан үйлдэл буюу тодорхой хэмжээний удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг эсэргүүцсэн үйлдэл гаргасан. Ажлын байрны тодорхойлолтод сар бүр тооцооны нягтлан бодогч нь өөрт холбогдох тайлан тооцоог нэгтгэж ерөнхий нягтланд өгч байх үүрэгтэй гэж заасан байгаа. Өөрөө ч ярьж байна 9, 10, 11, 12 дугаар сарын тайлан тооцоог хийгээгүй гэдэг. Үүнтэй холбоотойгоор өөрийнх нь бичсэн гарын үсэгтэй тайлбар хэрэгт авагдсан байгаа. 02 дугаар сар гэхэд “...би хийгээгүй, нөхөж хийж өгнө” гэсэн. Удирдлагаас удаа дараа яаралтай байна, шаардлагатай байна гээд байсан учир нь 02 дугаар сарын 10-ны өдөр санхүүгийн тайлангаа бэлэн болгох нь тооцооны нягтлан бодогч нь чухал үүрэгтэй. Энэ хүн удирдлагыг эсэргүүцээд ийм үйлдэл гаргасан.

*********** дугаартай тушаалд дурдагдсан 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9-т заасныг нэхэмжлэгч талаас тодорхой уншаад танилцуулчихсан учраас дурдаад явъя. Энэ зөрчлүүдийг гаргасан гээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т зааснаар ажилтан зөрчлийг удаа дараа гаргасан эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан зөрчил гаргасан бол шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зохицуулалттай. Гэтэл ***************** нь нэг биш дөрвөн зөрчил гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үүнтэй холбоотой баримтууд байхгүй нотолсон зүйл байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл үүнтэй холбоотой баримтууд бүгд авагдсан. *****************ийн гаргасан зөрчилтэй холбогдуулаад байгууллагын дотоод хяналтын газраас шалгалт хийгдсэн. Шалгалтын илтгэх хуудас авагдсан. Байгууллагын зүгээс *****************т урьдчилан сануулаад дандаа хүндэтгэлтэй ханддаг. Гэтэл энэ хүн өөрөө хийдэггүй. Үүнтэй холбоотой дотоод хяналтын дүгнэлтэд ёс зүйн зөрчил гаргасан байна, мөн дээрээс нь ажил үүрэг даалгавар биелүүлээгүй байна гэсэн гурван дүгнэлт хийж гаргасан. Үүнийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж гаргасан байгаа. 6.2.3-т удирдлагад мэдэгдэлгүй гурав ба түүнээс дээш хоног нийт 24 цагаас дээш, 3-аас дээш өдөр албан ёсны чөлөөгүй ажил таслах, ирэхгүй байх энэ зохицуулалт нь хэрэгт авагдсан *****************ийн ирцийн баримтаар нотлогдоно. Ажилтан өөрөө өглөө ирж цагаа бүртгүүлээд явах ёстой. *****************ийн ажил тасалсан ажилдаа ирээгүй хугацаа нь гурван хоногоос хэтэрчихсэн явж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс цалин бүтэн өгсөн гэж маргадаг. Цалин бүтэн өгсөн гэдэг нь бүрэн ажилласан гэсэн үг биш шүүдээ. Энэ хүнд яагаад яаралтай арга хэмжээ авсан бэ гэхээр *****************т манай компанийн санхүүгийн тооцооллын системийн нэвтрэх ая ди паспорт нь байсан. Энэ паспортыг яаралтай хурдан аваад шивээд хийчихье гэхээр өөрөө ажил дээрээ байхгүй, хийхгүй байсан учраас яаралтай авах шаардлагатай гэж үзсэн. Мөн хариу тайлбарт байгууллагын паспорт нэвтрэх нэр, нууц үг нь *****************-ийн өмчлөлд хамаарна. Гэтэл ажилтан өөрөө дур мэдэн авирлаад “...би хийдэг юм, үүнийгээ өгөхгүй” гэдэг. Удирдлагаас чи наадхаа нягтлангуудад өгөөд хамтраад хийгээдэх гэхээр “...үгүй би хийнэ” гээд үүнээс болоод 02 дугаар сарын 03-ны өдөр ёс зүйн зөрчил гаргадаг ***************** санхүүгийн баримтаа хийгээгүй учраас тийм баримт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. 6.2.9-т заасан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ёс зүйн хэм хэмжээг, ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн. Үүнийг базаад тайлбарлачихлаа. Ийнхүү дөрвөн зөрчлийг гаргасан. Энэ дөрвөн зөрчлийг тайлбарлаагүй, нотлоогүй гэж тайлбарласан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Хангалттай нотлогдчихсон байна. Тушаалд компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг үүсгэсэн, ажилтны ёс зүйг ноцтой зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан. Үүнийг хангалттай тайлбарлачихсан байна. Хангалттай нотлогдсон байна. Хариуцагчаас зүй ёсны хуульд заасан шаардлага биелүүлээд тушаал гаргачихсан байхад нотлогдохгүй байна, тайлбарлаагүй байна гээд хуульд заасан үндэслэлгүйгээр хариуцагчийг буруутгаад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэж  нэхэмжлэлийг няцааж тайлбарлав.

5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч ***************** нь 2010 оны 03 сарын 15-ны өдөр *****************ХК-ийн гүйцэтгэх захирлын 28 тоот тушаалаар тус компанийн тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар болон хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 26-37 хуудас/,

7. Тус компанийн гүйцэтгэх захирлын **************-ны өдрийн ******* дугаартай тушаалаар *****************ийг компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн, ажилтны ёс зүйн зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг даалгасан хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй, ажлын хариуцлага алдсан зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, Засгийн газрын 2022 оны 450 дугаар тогтоолын  дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 114 дүгээр зүйлийн 114.13.1 “В” заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.2.6, 6.2.7, 6.2.9-д заасныг тус тус үндэслэн түүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

7. Хариуцагч байгууллага нь *****************ийг Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил тасалсан, удаа дараа зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох  сахилгын шийтгэл ногдуулж, арга хэмжээ авсан үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “… Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ”  гэж заасантай нийцэхгүй байна.

7.1 Нөгөөтээгүүр, *****************  нь дээрх зөрчлийг хэзээ гаргасан, түүнийг нь ажил олгогч хэзээ илрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “…Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн  байна гэж дүгнэв.

8. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч *****************ийг  сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан арга хэмжээ авсан нь хуульд нийцээгүй байх тул *****************ХК-ийн гүйцэтгэх захирлын ****************-ны өдрийн *************** дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.2-т энэ хуулийн 154.2-т зааснаар шүүхэд хандсан байна.

10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 03 сарын  06-ны өдөр гаргасан нь хуульд заасан хугацаанд гаргасан байна.

11. Түүнчлэн нэхэмжлэгч ***************** нь нэмэгдүүлсэн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалинг 2023 оны 02 сарын 07-ны өдрөөс 2023 оны 06  сарын 27-ны  өдрийг хүртэл тооцоолж гаргасан байх ба ажил олгогчийн үндэслэлгүй тушаалын улмаас ажилтан цалин буурсан болох нь тогтоогдсон тул шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл цалинг тооцож олгох нь хуульд нийцэх ба ажилгүй байсан хугацааны цалинд 26,822,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

12. Дээрх цалингийн зөрүүг нэхэмжлэгч *****************ийн  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс тооцоход 2022 оны 12 дугаар сард олгосон  цалингийн дунджаар тооцож тогтоов.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар *****************-ийн гүйцэтгэх захирлын *************-ны өдрийн *********** дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *****************ийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум *****************-ийн тооцооны  нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум *****************-аас ажилгүй байсан хугацааны олговорт 26,822,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****************т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сум *****************-д  даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА