Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 144/ШШ2023/00170

 

 

     2023              09                 14                                                            144/ШШ2023/00170

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

          Нэхэмжлэгч: ***********, “************” ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *************, “**********” ХХК /РД:************/-д холбогдох,  

          ***************** болон *****************-ийн хооронд *****************дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох 4,397,231,485.45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631,690,015.81 төгрөг, нийт 5,028,921,501.26 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч *****************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, хариуцагч *****************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****************, гуравдагч этгээд “*************” ХХК-ийн захирал ***********, нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****************-ийн захирал ************* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…*********” ХХК нь **********-ны өдрийн *********** дугаартай албан бичигтээ нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийн хамтаар худалдан авахад 30,261,700 юаньтай тэнцэх хэмжээний иенийн санхүүжилт олгохыг хүсэж холбогдох баримтуудын хамт *****************-д ирүүлсэн.

Хүсэлтийн дагуу ***************** нь санхүүгийн түрээс олгох боломжтой эсэх судалгааг холбогдох журмын дагуу хийж хүсэлт болон *****************-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу ***************** болон *****************-ийн хооронд ************-ны өдөр ************ дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г байгуулж, холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Түрээслэгч ***************** нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг худалдан авахаар нийлүүлэгчдийг сонгож БНХАУ-ын Shaanxi heavy duty automobile import & export co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр *********** дугаартай Худалдах, худалдан авах 3 талт гэрээ, Zhumadian cimc huajunvehicle co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ************* дугаартай Худалдах, худалдан авах 3 талт гэрээг тус тус байгуулан *****************-иас 30,261,700 иенийн санхүүжилтийг дээрх 2 компанийн данс руу шилжүүлж. ***************** нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг хүлээн авсан.

***************** нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сар хүртэл СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний Хавсралт 2-т заагдсан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан. *****************-иас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд ***************** нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж. түрээслэгчийн валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор “Санхүүгийн түрээсийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Гэтэл ***************** нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 2.6-д "'Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 /Тэг аравны таван/ хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө.” гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн. Төлбөрийн зөрчил үүсэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1,478,975,785.47 төгрөг, хуримтлагдсан хүү 617,198,881.21 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2,957,951,570.94 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байсан.

СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр. үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу *****************-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заасан дарааллын дагуу буюу алдангид суутган тооцсон.

Улмаар ***************** нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дараалласан төлбөрийн зөрчил үүсгэсэн.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1,585.589,390.91 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 86,161,109.06 төгрөг, хуримтлагдсан алданги 385,743,666.61 төгрөг буюу нийт зөрчлийн дүн 2,057,494,166.58 төгрөг байхад зөрчлийг заасан хугацаанд арилгах талаар *****************-д мэдэгдэхэд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг *****************-д 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-23/101 тоот албан бичгээр мэдэгдсэн.

***************** нь төлбөрийн зөрчлийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.1-д “Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба эвийн журмаар маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах талаар манай талаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/89/23 тоот албан бичгээр мэдэгдсэн.

***************** нь *****************-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.4-д “Түрээслэгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:", 8.4.4-д “Түрээсийн толбор 3 удаа төлөөгүй ба Түрээслүүлэгчээс хүргүүлсэн хуанлийн 14 хоногийн хугацаатай мэдэгдлийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд" гэж заасны дагуу гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн.

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол ногоо талын санаачилгаар", Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална" гэж тус тус зааснаар гэрээг шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй байна.

Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 3.1.12-т “Түрээслэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нь тогтоогдвол Гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах зэрэг болно" гэж зааснаар *****************-ийн биелүүлээгүй гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 4,397,231,485.45 төгрөгийг түрээслэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3,557,557,104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 120,956,941.57  төгрөг, хуримтлагдсан алданги 718,717,439.01 төгрөг, нийт 4,397,231,485.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.144,107.43 төгрөгийг түрээслэгч *****************-аас гаргуулахаар байх тул *****************-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ***************** болон *****************-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан *****************дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ"-г цуцлуулж. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох нийт 4.397.23 1.485.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.144.107.43 төгрөгийг түрээслэгч *****************-иас гаргуулахаар нэхэмжилсэн. ***************** нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу хуримтлагдсан хүү 64.620.831.76 төгрөг, хуримтлагдсан алданги 567.069.184.64 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд нийт 631.690.015.81 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан хүүгийн төлбөр 120.956.941.57 төгрөг байсныг 185.577.773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 718.717.439.01 төгрөг байсныг 1.285.786.623.65 төгрөг болгон нэмэгдүүлж хариуцагч *****************-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд *****************-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 4.397.231.485.45 төгрөг байсныг 631.690.015.81 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5.028.921.501.26 төгрөгийг хариуцагч *****************-иас гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгээр бүхэлд нь хангуулж өгнө үү. Нэхэмжлэгч *****************-ийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03/128/23 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийг олгосон бөгөөд итгэмжлэлийн хугацаа хүчин төгөлдөр байна.

Мөн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “… ***************** нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,

Өөрчилсөн шаардлагын агуулга: 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ- 18/16 дугаартай гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон "Ди Би Э.м лизинг" ХХК, ***************** болон ***************** хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХШ2019/05 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/10 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/11, БГ-ҮХХ-ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна.

Барьцаалуулагч *****************-д барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар *****************-ийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/156/23 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн хүртэлх хугацаанд мэдэгдэлтэй холбоотой хариу ирүүлээгүй.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ“-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3.557.557.104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 185.577.773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 1.285.786.623.65 төгрөг нийт 5.028.921.501.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.302.557.51 төгрөгийг ***************** нь төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болох 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ******************** борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар *****************-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтээ манайх 7 сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргаж байсан. Тухайн үеийн гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага дээр бол 7 сарын 24-ний өдрөөр мөнгөн дүнг нь тухайн үед нэхэмжилж өөрчлөн нэмэгдүүлж гаргасан. Хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан 8 сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд хүлээж авсан байгаа. 7 сарын 24-ний өдрөөс хойш дахиад нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн маань бас нэмэгдээд явчихсан байгаа. Энэ мөнгөн дүнгээс үндсэн төлбөр хэвэндээ байгаа. Хуримтлагдсан хүү 9 сарын 12-ны байдлаар 227,001,383.45 төгрөг болж нэмэгдсэн байгаа. Санхүүгийн түрээсийн гэрээ маань одоо хүртэл цуцлагдаагүй явж байгаа. Эцсийн төлөлтийн хугацаа нь дуусаад ерөнхийдөө санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусчихсан байгаа. Тэгээд үүнээс болоод манай нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаж байгаа шүүхийн журмаар санхүүгийн түрээсийн гэрээг цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө жоохон хангагдах үндэслэлгүй болчхоод байгаа. 7 сарын 24-ний өдрөөс 9 сарын 12-ны өдрийн байдлаар алданги давхар нэмэгдээд явж байгаа. Алданги нь 9 сарын 12-ны өдрийн байдлаар 1,303,574.409.17 болсон байгаа. 9 сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хугацаа маань өөрөө жоохон боломжгүй давчуу байж таараад бид нар нэмэгдүүлэх шаардлагаа гаргаж чадсангүй” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэл дээр дурдаагүй дараах тайлбаруудыг бол нэхэмжлэгчийн зүгээс танилцуулъя. Хариуцагч “*************” ХХК маань хувьд *****************-тай 2018 онд санхүүгийн түрээсийн гэрээг байгуулснаас хойш хариуцагч маань санхүүгийн түрээсийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлж байсан. Яах ч аргагүй цар тахалтай холбоотой асуудлаар *****************-д 2020, 2021 онуудад хүсэлтийг гаргаад мэдээж валютын асуудал эргэн төлөлтийг хойшлуулах асуудал гэх асуудлуудыг  *****************-д гаргаж байсан. Татан буулгах комиссын үед шийдвэрлээд  валютыг төгрөгт хөрвүүлээд төгрөгт хөрвүүлсэнтэй холбоотой гэрээн дээрх бусад нөхцөл юмнуудыг өөрчлөөд эргэн төлөлтийн хуваариудыг өөрчлөөд 2021 оны 6 сараас авхуулаад эргэн төлөлтийг тавьж өгсөн. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал нь өөрөө яг л энэ гэрээг төгрөгт хөрвүүлснээс хойших эргэн төлөлттэй холбоотой түүний зөрчилтэй холбоотой асуудлуудаар ***************** өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. ***************** нь 2021 оны 12 сараас авхуулаад ковидын нөхцөл байдлын үеэс гараад үйл ажиллагаа нь явж эхлээд төлөлтүүдээ хийгээд эхэлсэн. 2021 оны 12 сараас 2022 он дуустал бол эргэн төлөлтүүдээ хийсэн. Тэр дүн нь бүхэлчлээд яривал 2021 оны 12 сард 700 сая,  2022 оны 2 сард 1,5 тэрбум,  2022 оны 3 сард 1 тэрбум 461 сая, 2022 оны 4 сард 3 тэрбум төгрөг, 2022 оны 5 сард 2 тэрбум төгрөг,  2022 оны 6 сард 1,5 тэрбум төгрөг, 2022 оны 12 сард 570 сая төгрөгүүдийг тус тус төлсөн. Хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар 2021 оны 12 сараас авхуулаад *****************-д дахиад хүсэлтүүдийг хариуцагчийн зүгээс гаргаж байсан. Энэ хүсэлтүүдийн агуулга нь юу вэ гэхээр бид нар цар тахлын нөхцөл байдалд байгаа мөртлөө үйл ажиллагаануудаа сэргээгээд төлбөрүүдээ төлөөд байна. Гэхдээ та хэд  2021 оны 6 сараас авахуулаад эргэн төлөлтийн зөрчил үүссэнээс манай төлбөр дээрээс алданги тооцоод байгаа нь болохгүй байна. Тиймээс хүсэлтүүд гаргаж байсан. Энэ хүсэлтүүдтэй холбоотой манайх судалгаа шинжилгээнүүдийг хийгээд эрх барих дээд байгууллага буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаараа тухайн асуудлуудыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хүргүүлж байсан боловч  хувьцаа эзэмшигчдийн хурлаас тухайн асуудлуудыг шийдвэрлэж өгөөгүй.

Энэ талаар 2022 оны намраас манай компанийн тухайн лизингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, төлөөллүүдтэй уулзаад алданги, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар санхүүгийн түрээсийн гэрээний төлбөр төлөх гэсэн заалтад заасан үндэслэлээр ингээд суутгаад бүртгээд аваад явах  үндэслэлтэй байна. Тэгэхээр бид нар одоо ингээд хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа болохоор бид  яах ч аргагүй тухайн асуудлыг та хэдээс гэрээний дагуу гаргуулж авах үндэслэл шаардлага бол хууль эрх зүйн хүрээнд байна гэсэн тайлбаруудыг хариуцагчид өгч байсан. Энэ асуудал нь мэдээж нөгөө Иргэний хуульд зааснаар талуудын чөлөөт байдал буюу гэрээ байгуулахдаа мөн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мэдээж нэг чиглэлээр огтлолцож байж гэрээ байгуулагдаж тухайн алдангийг чөлөөлөх эсэхдээ энэ асуудлууд шийдвэрлэгдэх байсан. Гэвч одоо манай буюу нэхэмжлэгчийн зүгээс одоо тухайн асуудлуудыг шийдвэрлээгүй болохоор энэ асуудал өнөөдөр яг баланс дээр туссан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу тооцож байгаа үлдэгдлээрээ бид нар өнөөдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаад мөн яг 9 сарын 12-ны өдрөөр санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа дуусаж байгаатай холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнгүүдийг бид нар бол нэмэгдүүлж тайлбарлаж байгаа. Мөн үүнээс хойш бид нар бол ***************** буюу хариуцагчид гэрээний дагуу төлбөр төлөхтэй холбоотой удаа дараа мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Үүнтэй холбоотой зөрчлийн дүнгүүдийг тухайн үед мэдэгдэж байсан. Эдгээр нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Мөн өмнөх буюу хүсэлт шийдвэрлэхтэй холбоотой *****************-ийн маань үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсныг худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчлээд гэрчилгээ гаргаж өгсөнтэй нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй байгаа. Юун дээр бид нар тодруулах гэж байсан бэ гэхээр үнэхээр үйл ажиллагаа доголдсон гэдгийг нь худалдаа аж үйлдвэрийн танхим нотлоод байгаа ч гэсэн шүүх дээр энэ асуудлыг давхар нотолж өгөх юм болов уу гэж бодоод бид нар тухайн нотлох баримтуудыг гаргах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүхээс тухайн хүсэлтүүдийг хянан хэлэлцээд шийдвэрлээгүй. Тэгэхээр бид нарын өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд яг бас *****************-ийн үйл ажиллагаа ковид цар тахлын нөлөөллөөс мөн төрийн эрх барих байгууллагуудаас Засгийн газар, Улсын комиссоос тогтоосон шийдвэрүүдийн хүрээнд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон байна гэдэг асуудлыг бид нар нэхэмжлэгчийн зүгээс маргах ийм нотлох баримтгүй учраас маргах ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад бид нар улсын тэмдэгтийн хураамжаа тусдаа төлсөн байсан. Тэр нь юу вэ гэхээр санхүүгийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулъя гэж нэхэмжлэгчийн зүгээс гаргасан байсан гэвч санхүүгийн түрээсийн гэрээний маань хугацаа 9 сарын 12-оор дуусгавар болчихсон. Өнөөдөр 9 сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж шүүх эцсийн шийдвэрийг гаргах гэж байгаа болохоор бид нарын зүгээс гэрээ цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах үндэслэл байна гэж харж байгаа. Тэрнээс бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэхээр гэрээний хугацаа дуусгавар болсон ч гэсэн хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үндсэн төлбөр, хүү, алдангийг санхүүгийн түрээсийн гэрээнд зааснаараа төлөх ёстой юм байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг томьёолж бас тайлбарлаж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *****************-ийн зүгээс *****************-ийн нэхэмжлэлд дурдсаны дагуу маргааны асуудал үүсээд байгаа шалтгаан нь *****************-аас 2021 онд ковидоос улбаатай давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл байгаагүй гэж үзээд байна. Хэрвээ буцаагаад санах юм болвол 2020 оны 10 дугаар сарын үеэр Монголд ковидын анхны тохиолдол бүртгэгдэж,  2021 онд тэр чигээрээ ковидын давалгаа тасралтгүй ихсэж ид хөл хорионы үе байсан. 2021 онд ковидтой тэмцэж байсан ийм хүнд үед Өмнөговь аймагт олон мянган уртын тээврийн хэрэгсэл чиргүүлүүд хашаандаа сул зогсолт зарлаад байж байсан. Үүнийг бүгд мэдэж байсан. Иймд ***************** яаж уртын тээврээ гүйцэтгэх байсан юм бэ? энэ бол үнэхээр боломжгүй. Үүнийг нотлохын тулд 2022 оны 5 дугаар сарын 25-ны Эрдэнэс Тавантолгой уурхайгаас албан ёсоор уртын тээврийг нэмж байсныг нотлох баримтад 2-р хавтаст хэргийн 165-167-р хуудсанд хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр энэ маань юу гэж байгаа вэ гэхээр 2022 онд ч уртын тээвэр хуучин шигээ яваагүйг харж болно. Уртын тээвэр маань 2021 онд ч биш бүүр 2022 оныхоо 5 дугаар сарын 25-нд эхэлсэн байхад яагаад 2021 онд уртын тээвэр явж байсан юм шиг нөгөө талаас манай компани ковидоос болж 2021 онд тэг зогсолт хийгээгүй мэт үзээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эцэст нь 2 талын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээ байгаа. Энэ гэрээ нь нүүрсний экспортын тээвэрлэлтийн төсөлд зориулж уртын тээврийн хэрэгсэл тэр дундаа авто чиргүүлийг захиалгаар хийлгэж байсан бөгөөд 2021 онд тээвэр гүйцэтгэх боломжгүй байсан гэдгийг бол дахин сануулах хэрэгтэй байна. 2020, 2021, 2022 онуудад *****************-аас *****************-д цар тахалтай холбоотой компанийн нөхцөл байдлыг тухай бүрд нь мэдэгдэж харилцаа холбоогоо сайн хадгалж явж байсан. *****************-аас 2021 оны давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг ойлгон хүлээн зөвшөөрч харилцаж байсан. Гэтэл гэнэт 2022 оны намар давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд ороогүй гэсэн үндэслэлээр ийм алданги төлбөрийн асуудал гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж манай компаниас үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давагдашгүй хүчин зүйл дээр нэмж тайлбар хэлье. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг манайхаас хэрэгт авагдсан хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Хавтаст хэргийн 129 дүгээр хуудсанд байгаа. Нэхэмжлэгч талаас тус гэрчилгээг бүрэн гүйцэд уншсан үгүйг би мэдэхгүй байна. Тус гэрчилгээний ар талын хуудсанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь дэлхий нийтэд дэгдээд буй ковид 19 болон бусад корона вирусийн цар тахлын хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан байгаа. Ковидын тухай хууль буюу энэ хууль ковид гарснаар 2020 оны 4 сарын 29-өөс эхлээд хүчин төгөлдөр болсон хууль маань өөрөө 2022 оны 12 сарын 31-ийг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байгаа. Тэгэхээр давагдашгүй хүчин зүйлсийн гэрчилгээ бол манайх цар тахлын үед гаргаж өгсөн гэрчилгээ байдаг. Ковидын тухай хууль энэ 2 хоорондоо 12 сарын 31-нийг хүртэл авцалдаж байна гэсэн үг. Тэгэхээр тухайн манай ковидын давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ бол Ковидын тухай хуулиараа 2022 оныг дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ. Дуустал манайд давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж болно. Тэгэхээр зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлд болохоор аль нэг талд давагдашгүй хүчин зүйл давагдсаны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлага буюу алданги торгуулиас чөлөөлөгдөх үндэслэл болно гэсэн заалт нь дээр хэлсэнчлэн худалдаа аж үйлдвэрийн танхимаас хууль ёсны дагуу гаргаж өгсөн гэрчилгээгээр 2022 оныг хүртэл давагдашгүй хүчин зүйл манай компанид нөлөөлсөн гэж албан ёсоор үзэж болно. Гэхдээ манай *****************-д давагдашгүй хүчин зүйл нөлөөлчихлөө гэж бодоод зүгээр суугаагүй тээврийг цаашид үргэлжлүүлж үргэлжлүүлэх бүх л гарц гаргалгаануудыг хайсаар ирсэн. Ингэснээр манайх 2021 оны 3, 6, 12 гээд 3 удаагийн төлөлтийг хийгээгүй гэж нэхэмжлэгч талаас маргадаг. За тус асуудлыг бид нар магадгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд 2021 оны 12 сард  манай компанийн гүйцэтгэх захирал Ш.Оюунчимэг Мөнхдэлгэр гэх мэргэжилтэнтэй тухайн үед холбогддог байсан. Энэ хооронд манайх холбогдоод юу гэж санал өгсөн бэ гэхээр 2021 оны 12 сарын 14-ний өдөр А21/360 дугаартай албан албан бичгээр санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийг шинэчлэх үүссэн алдангийг чөлөөлөх асуудлаар шийдвэрлэх асуудлыг манайх тавьсан. Тухайн үед Мөнхдэлгэр гэдэг санхүүгийн мэргэжилтэн манайд албан мэйлээр хариу ирүүлсэн. Тухайн мэйл 2-р хх-ийн 140 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Танайхаас ерөөсөө албан бичигтээ хүсэлтийг хүлээн авч холбогдох саналыг боловсруулж байна. Удирдлагууддаа танилцуулсан ба одоо төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хүлээгдэж байгаа. Тус хурлаа хуваарийг шинэчлэх үүссэн алдангийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх ба тус шийдвэрийг гаргуулахад танайхаас хуримтлагдсан хүүгийн төлбөр 700,318,671.1 төгрөгийг 12 сарын 28-ны дотор буюу мэйл ирүүлснийхээ маргааш төлөх шаардлагатай болоод байна. Иймд та бүхэн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг төлж, гэрээнд өөрчлөлт оруулах, алданги чөлөөлүүлэх, бидний үйл ажиллагаанд туслалцаа үзүүлнэ үү гэсэн албан мэйл байгаа. Тухайн мэйлийг бид хэвлээд хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Яг үүнийг нэхэмжлэхийн дагуу бид манай *****************-аас  2021 оны 12 сарын 27-ны өдөр 700 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2-р хавтаст хэргийн 148-149-р хуудсанд нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. *****************-аас 44 дугаартай нэхэмжлэлийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,408,548,367 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 121,694,719 төгрөг, алданги тэг төгрөг гэсэн нэхэмжлэл ирсэн. Нийт 1 тэрбум 530 сая 243 мянган төгрөг болсон. 1 тэрбум 530 сая төгрөг нь зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, алданги нь тэг төгрөг үүнийг нэхэмжлэлийн дагуу *****************-аас төлсөн. Төлсөн тухай баримт 2-р хх-ийн 148-149-р хуудсанд авагдсан байгаа. Түүний дараа манай төлөлт 2022 оны 6 сарын 12-нд албан ёсны төлөлтийн өдөр байсан. Тухайн үед манай компани тодорхой хэмжээний ашиг олчихсон ашиг орлоготой ажиллачихсан байсан учраас санхүүгийн түрээсийн мэргэжилтэн Уянга гэдэг хүн рүү холбоо бариад манайх 6 сарын 12-нд төлөх ёстой юм байна. Одоо 3 сарын 17-ны өдрөөр манайх төлбөрөө урьдчилж төлөх гээд байгаа. Тиймээс энэ өдрөө тооцоолоод нэхэмжлэл ирүүлж өгнө үү гэсний дагуу 3 сарын 18-нд нэхэмжлэл ирүүлсэн. Энэ нэхэмжлэл нь 2-р хх-ийн 151-р хуудсанд нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Тухайн нэхэмжлэл 3 сарын 18-аар зээлийн үндсэн төлбөр 1 тэрбум 408 сая төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 52 сая 810 мянган төгрөг, алданги тэг төгрөг нийт зээлийн үндсэн төлбөр зээлийн хүүгийн төлбөр нийлүүлээд 1 тэрбум 461 сая төгрөгийн нэхэмжлэл ирүүлсний дагуу манайх үүний дагуу *****************-аас төлсөн байдаг. Үүний дараа 2022 оны 4 сарын 22-ны өдөр *****************-аас нэхэмжлэх нь мөн л тэг төгрөг гэсний дагуу 3,880,364.437 төгрөгийг шилжүүлэх нэхэмжлэл ирсэн. Үнэ нь мөн л зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги мөн л тэг төгрөг гэсний дагуу манайх яг тухайн үнийн дүнгээр шилжүүлсэн. Үүний дараа манайх төлбөр төлөх гээд байна гээд утсаар болон мэйлээр олон удаагийн нэхэмжлэх шаардсан. *****************-аас хариу ирүүлээгүй байсан учраас бид 2022 оны 5 сарын 13-нд 2 тэрбум төгрөг, 2022 оны 6 сарын 20-нд 1 тэрбум 500 сая төгрөг мөн л утсаар нэхэмжлэл шаардсан бас л ирүүлээгүй. Энэ нь 2-р хх-ийн 158-р хуудсанд авагдсан байгаа. Ингэж явуулангуутаа манай санхүүгийн түрээсийн гэрээнд заагчийн төлбөр ингээд дууслаа гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Ингээд ямар нэгэн байдлаар албан бичиг ирэхгүй мэдэгдэл ирэхгүй байсаар байгаад ***************** 2022 оны 11 сарын 15-нд нийт 4 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна гэсэн албан бичгийг манайд хүргүүлсэн. ***************** 2022 оны 12 сарын 13-ны өдөр 570 сая төгрөгийг төлснөөр зээл бүрэн тул бүрэн төлөгдөж дуусаад санхүүгийн гэрээнд зааснаар гэрээний үүргээ бүрэн төлж дууссан гэж үздэг. Энэ нь 2-р хх-ийн 164 дүгээр хуудсанд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Иймээс манайх санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлчихсэн гэж үзэж байгаа. Тиймээс барьцааны эд зүйлсийг бүрэн чөлөөлж тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбарын хувьд 2023 оны 5 сарын 8-ны өдрийн 23 дугаартай нэхэмжлэлээр санхүүгийн түрээсийн гэрээг өөрсдөө цуцлах саналтай нэхэмжлэлдээ гаргасан байдаг. 5 сарын 8-ны өдрөөр  хүүгийн төлбөр болон алданги 4,397,000,230 төгрөгийг нийт хохирол гэж үзээд нэхэмжилсэн байдаг. Гэтэл 7 сарын 26-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага дээр 5 сарын 8-аас 7 сарын 24-нийг хүртэлх энэ хугацааны 631,690,015 төгрөгийг нэмж шаардлага гаргасан  байдаг. Энэ асуудал нь энэ өдрөөр буюу анх нэхэмжлэл өгсөн 2023 оны 5 сарын 8-ны өдрөөр хүү алдангийг нэхэмжлэх эрх нь зогссон байх ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн өдрөөр хүү алданги зогсох ёстой. Тиймээс дээрх ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэмэгдүүлсэн шаардлага дээр улсын тэмдэгтийн хураамжийн 25,302,557.51 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Нэхэмжлэгч тал сая өөрсдөө хэлэхдээ ер нь бол хуулийн зохицуулалтаа мэдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дүгээр заалтад шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэр гараагүй учраас тухайн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэх эрх одоохондоо үүсээгүй байна гэж үзсэн. Тэгэхээр тухайн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарын гаргаж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэгдүүлсэн шаардлага дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Б.Өлзийжаргал төлөөлөгчийн хэлсэн шаардлагуудыг дэмжиж байна” гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ***************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *****************-ийн зүгээс *****************-ийн нэмэгдүүлсэн шаардлагын дагуу гэрээний үүргийг гүйцэтгэсэн учраас ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

         ***************** нь  *****************-д холбогдуулан   ***************** ,  ***************** –ийн хооронд *****************дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол болох 4,397,231,485.45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631,690,015.81 төгрөг, нийт 5,028,921,501.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

          Шүүх  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          ***************** болон ***************** нь Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/16 дугаартай “ Санхүүгийн түрээсийн гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр №СТГ-18/16-01 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр №СТГ-18/16-02 дугаартай “ СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ”-г тус тус байгуулжээ.

        СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр. үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу *****************-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заасан дарааллын дагуу буюу алдангид суутган тооцсон.

Улмаар ***************** нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дараалласан төлбөрийн зөрчил үүсгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

Энэ нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********ын гаргасан тайлбар болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гэрээний аль нэг тал давагдашгүй хүчин зүйл /  газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, байгалийн аюулт үзэгдэл, төрийн шийдвэр, дайны байдал үүссэн/ гэх мэтийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас / алданги, торгуул/ чөлөөлөлдөх үндэслэл болно гэж тохиролцсон байна. Давагдашгүй хүчин зүйл тохиолдсон 2020 оны 08 сарын 04-ний өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ Force Majeure/-ийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хүү алдангаас чөлөөлөгдөх нөхцөл үүссэн нь тогтоогдож байна.

Мөн Хаан Шоргоолж ХХК нь  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн зээлийн дансны хуулга болон шинжлэн судалсан гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд энэхүү үүргийг зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр тайлбарлаж өгсөн болно.

СТГ-18/16 дугаартай “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар ***************** нь гэрээний төлбөрийн үүргээ бүрэн  биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.

Иймд “************“ ХХК-ийн СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алдангид 4.397.231.485,45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631.690.015,81 төгрөг нийт 5.028.921.501,26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,302,557.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасныг баримтлан *****************-ийн *****************-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4.937.231.485,45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631.690.015.81 төгрөг, нийт 5,028,921,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,302,557.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

       4. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.БАТТУЛГА