Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 203/МА2024/00003

 

 

 

******* ******* ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00170 дугаар шийдвэртэй,

 ******* ******* ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

 ******* ******* ХХК-д холбогдох,

 ******* ******* ******* лизинг ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол нийт 5 028 921 501 төгрөг 26 мөнгө гаргуулах, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, А.*******, М., гуравдагч этгээд ХХК-ийн төлөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ******* ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/018 дугаартай албан бичигтээ нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийн хамтаар худалдан авахад 30 261 700 юаньтай тэнцэх хэмжээний иений санхүүжилт олгохыг хүсэж холбогдох баримтуудын хамт ******* ******* ******* лизинг ХХК-д ирүүлсний дагуу ******* ******* ******* лизинг ХХК нь санхүүгийн түрээс олгох боломжтой эсэх судалгааг холбогдох журмын дагуу хийж хүсэлт болон ******* ******* ******* лизинг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын дагуу ******* ******* ******* лизинг ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г байгуулж, холбогдох үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Түрээслэгч ******* ******* ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг худалдан авахаар нийлүүлэгчдийг сонгож БНХАУ-ын Shaanxi heavy duty automobile import export co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 188SQZ170028414 дугаартай худалдах, худалдан авах 3 талт гэрээ, Zhumadian cimc huajunvehicle co.,LTD-тэй 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр HJGMCK18035 дугаартай худалдах, худалдан авах 3 талт гэрээг тус тус байгуулан ******* ******* ******* лизинг ХХК-иас 30 261 700 иений санхүүжилтийг дээрх 2 компанийн данс руу шилжүүлж. ******* *******" ХХК нь 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 холбогчийг хүлээн авсан. ******* ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар cap хүртэл СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний хавсралт 2-т заагдсан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан. ******* ******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд ******* ******* ******* лизинг ХХК нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж. түрээслэгчийг валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Гэтэл ******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.6-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 /тэг аравны таван/ хувьтай тэнцэх алдангийг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө. гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн. Төлбөрийн зөрчил үүсэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1 478 975 785.47 төгрөг, хуримтлагдсан хүү 617 198 881.21 төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2 957 951 570.94 төгрөгийн төлбөр хуримтлагдсан байсан.

СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.5-д "Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө" гэж заасны дагуу "******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заасан дарааллын дагуу буюу алдангид суутган тооцсон. Улмаар ******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дараалсан төлбөрийн зөрчил үүсгэсэн.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрийн зөрчил 1 585 589 390.91 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 86 161 109.06 төгрөг, хуримтлагдсан алданги 385 743 666.61 төгрөг буюу нийт зөрчлийн дүн 2 057 494 166.58 төгрөг байхад зөрчлийг заасан хугацаанд арилгах талаар ******* ******* ХХК-д мэдэгдэхэд зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг ******* ******* ******* лизинг ХХК-д 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А-23/101 тоот албан бичгээр мэдэгдсэн. ******* ******* ХХК нь төлбөрийн зөрчлийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байх тул 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 10 дугаар зүйлийн 10.1-д Хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба эвийн журмаар маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах талаар манай талаас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03/89/23 тоот албан бичгээр мэдэгдсэн. ******* ******* ******* лизинг ХХК нь ******* ******* ХХК-тай байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.4-д Түрээслэгч дараах нөхцөл үүссэн тохиолдолд өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй. Үүнд: 8.4.4-д Түрээсийн төлбөр 3 удаа төлөөгүй ба түрээслүүлэгчээс хүргүүлсэн хуанлийн 14 хоногийн хугацаатай мэдэгдлийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд" гэж заасны дагуу гэрээг шүүхийн журмаар цуцлуулах, үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх үүссэн.

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1-д нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар", Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Санхүүгийн түрээсийн гэрээг дуусгавар болгохдоо Иргэний хуулийн 294 дүгээр зүйл болон санхүүгийн түрээсийн гэрээг баримтална" гэж тус тус зааснаар гэрээг шүүхийн журмаар цуцлуулах үндэслэлтэй байна.

Тиймээс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 3.1.12-т Түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нь тогтоогдвол гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах зэрэг болно" гэж зааснаар ******* ******* ХХК-ийн биелүүлээгүй гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 4,397,231,485.45 төгрөгийг түрээслэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3 557 557 104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 120 956 941.57 төгрөг, хуримтлагдсан алданги 718 717 439.01 төгрөг, нийт 4 397 231 485.45 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 144 107.43 төгрөгийг түрээслэгч ******* ******* ХХК-аас гаргуулахаар байх тул ******* ******* ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагадаа: "******* ******* ******* лизинг" ХХК нь нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд санхүүгийн түрээсийн гэрээнд заасны дагуу хуримтлагдсан хүү 64 620 831.76 төгрөг, хуримтлагдсан алданги 567 069 184.64 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд нийт 631 690 015.81 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж тооцох тул нэхэмжлэлийн шаардлагад заасан хуримтлагдсан хүүгийн төлбөр 120 956 941.57 төгрөг байсныг 185 577 773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 718 717 439.1 төгрөг байсныг 1 285 786 623.65 төгрөг болгон нэмэгдүүлж хариуцагч "******* *******" ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд "******* ******* ******* лизинг ХХК-ийн зүгээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 4 397 231 485.45 төгрөг байсныг 631 690 015.81 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5 028 921 501.26 төгрөгийг хариуцагч "******* *******" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн хэсгээр бүхэлд нь хангуулж өгнө үү.

"******* *******" ХХК нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай гэрээний зүйл болох түрээсийн зүйл 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогчоор үүргийн гүйцэтгэл хангуулах, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон "******* ******* Э.м лизинг" ХХК, ******* *******" ХХК болон " " ХХК хооронд байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХШ2019/05 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/10 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/11, БГ-ҮХХ- ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнүүдэд заасан хөрөнгүүдээр Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус заасны дагуу үүргийн гүйцэтгэл хангуулах үндэслэлтэй байна. Барьцаалуулагч " ХХК-д барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах талаар "******* ******* ******* лизинг" ХХК-ийн зүгээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03/156/23 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд мэдэгдэлтэй холбоотой хариу ирүүлээгүй.

Иймд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай "Санхүүгийн түрээсийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцлуулж, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн төлөгдөөгүй үндсэн төлбөрийн зөрчил 3 557 557 104.87 төгрөг, хуримтлагдсан хүүгийн төлбөр 185 577 773.33 төгрөг, хуримтлагдсан алданги 1 285 786 623.65 төгрөг нийт 5 028 921 501.26 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 302 557.51 төгрөгийг "******* *******" ХХК нь төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болох 40 чирэгч толгой, 84 чиргүүл, 40 чиргүүлийн холбогч, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГ-ХЭХ-ХИ12019/05 дугаар, БГ-ҮХХ- ХШ2019/09 дугаар, БГ-ҮХХ- ХШ2019/10 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/11 дугаар, БГ-ҮХХ-ХШ2019/12 дугаартай барьцааны гэрээнүүдийн хөрөнгүүдийг шүүхийн журмаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар ******* ******* ******* лизинг" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* Шоргоолж ХХК нь ******* ******* ******* Лизинг ХХК-тай СТГ-18/16 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, нүүрсний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 онд эхлүүлсэн бөгөөд тус гэрээний дагуу 2018 оны 12 дугаар сараас эхлэн 2020 оны 03 дугаар cap хүртэл эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж байсан. 2020 оны 01 дүгээр сараас Ковид-19 вирус дэлгэрч өргөн цар хүрээг хамарсантай холбогдуулан 2020 оны 02-р сарын 13-ны өдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр БНХАУ-Монгол Улсын хилийг хаасан. Хил хаагдсантай холбоотойгоор нүүрс тээврийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж СТГ-18/16 гэрээний 9.1 дэх заалтад тусгасан Давагдашгүй нөхцөл байдал үүссэн тухай 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А-20/36 дугаартай албан бичгээр албан ёсоор мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийн дурдсан Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Ковид-19 цар тахлаас өмнө үүссэн валютын ханшийн өсөлттэй холбоотой бөгөөд манай компанийн зүгээс 2019 оноос эхлэн албан хүсэлт тавьж байсан билээ. Учир нь ******* ******* ХХК-иас 2019 оны 07-р сарын 08, 2019 оны 12-р сарын 02-ны өдрүүдийн албан бичгүүдээр валютын ханшийн өсөлт, тулгараад буй санхүүгийн алдагдал болон эрсдэлийн талаар нөгөө талд мэдэгдэж байсан. Энэхүү валютыг төгрөгт шилжүүлэх үндсэн шалтгаан нь гэрээ байгуулж байх үеэс валютын ханш тогтмол өсөж байсан нь валютын ханшаас үүдэлтэй компанийн санхүүгийн алдагдалд ороод байсныг илтгэнэ. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан нөхцөл байдал өөрчлөгдсөн тул аль нэг талд илт ашиггүй, талуудын төсөөлж байсан гэрээний тэнцвэрт байдал алдагдах зэрэг үр дагавар үүсэж байсан тул валютын ханшийг төгрөгт шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байсны дагуу анхны хүсэлтээс хойш 20 сарын дараа хүсэлтийг хүлээн авч валютын ханшийг өөрчлөхөөр нэмэлт гэрээг байгуулсан болно. Гэвч ******* ******* ******* Лизинг ХХК-иас манай компанид ирүүлсэн 2023 оны 03-р сарын 28-ны өдрийн №03/74/23 тоот албан тоотод 2021 оны 01-р сарын 28-ны албан бичгийг үндэслэн нэмэлт гэрээ байгуулсан гэж дурдсан боловч манай компанийн зүгээс 2019 оны 07-р сараас хойш удаа дараа энэхүү хүсэлтийг илгээж байсан болно.

2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлэхэд нийт зээлийн үлдэгдэл 9 859 838 569.79 төгрөг болж эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулах нөхцөлтэйгөөр нэмэлт гэрээг байгуулсан. Гэвч мөн цар тахлаас шалтгаалсан хил гаалийн асуудлаас улбаатай нүүрс тээврийн сул зогсолтын асуудал хэвээр үргэлжилсэн бөгөөд хуваарьт төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн учраас манай компаниас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-21/163 тоот албан бичгээр компани нь санхүүгийн хүндрэлтэй ажилласан учраас эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэтэл 2021 оны 12-р сарын 22-ны өдөр ******* ******* ******* Лизинг ХХК-иас №1-92 дугаартай ирүүлсэн нэхэмжлэхэд Хүүгийн төлбөр-12 cap гэх утгатай 700 318 671.01 төгрөгийг нэхэмжилсэн ба бид түүний дагуу 2021 оны 12-р сарын 28-ны өдөр нэхэмжлэхийн дүнгээр шилжүүлсэн. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №1-44 дугаартай нэхэмжлэх ирүүлсний дагуу Санхүүгийн түрээсийн зээл буюу үндсэн зээл 1 408 548 367.11 төгрөг, зээлийн хүү 52 810 916.18 төгрөг нийт 1 530 243 086.99 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №1-50 тоот дугаартай нэхэмжлэхийн дагуу Санхүүгийн түрээсийн төлбөр 1 408 548 367.11 төгрөг, хүүгийн төлбөр 52 810 916.18 төгрөг нийт 1 461 359 283.29 төгрөгийг төлсөн.

Үүнээс хойш ******* ******* ******* лизинг ХХК-иас зээлийн төлбөрийн нэхэмжлэх огт ирэхгүй байсан учраас нэхэмжлэх ирүүлэхийг и-мэйлээр болон утсаар удаа дараа хүссэн боловч нэхэмжлэх ирүүлээгүй. *******д гэрээний үүргээ биелүүлэхийн тулд 2022 оны 04 дүгээр сард 3 080 364 437 төгрөг, 2022 оны 05 дугаар сард 2 000 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сард 1 500 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 570 000 000 төгрөгийг тус тус төлснөөр бид 2022 онд хүүгийн төлбөрт 515 822 362.03 төгрөг, үндсэн зээлэнд 9 626 144 445.25 төгрөг төлсөн нь нийт 10 141 966 807.28 төгрөгийг төлсөн байна. ******* ******* ******* лизинг ХХК, ******* Шоргоолж ХХК нарын хооронд байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний 9.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг давагдашгүй хүчин зүйл /Тухайлбал: газар хөдлөлт, үер, мөндөр, аянга, гал түймэр, байгалийн бусад аюулт үзэгдэл, төрийн шийдвэр оролцоо, дайны байдал, үүссэн гэх мэт/-ийн нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас /алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан мөн Иргэний хуулийн 221.2 дугаар зүйл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал эсхүл талуудын эрх, хууль ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан байдаг.

2020 онд Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас Монгол улсын засгийн газар, Улсын онцгой комиссоос гарсан удаа дараагийн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн УОК-ын IV хурлын тэмдэглэлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Хятадын хилийн авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэлтийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зогсоох, 2020 оны 02 дугаар сарын 26 -ны өдрийн УОК-ын VII хурлын тэмдэглэлийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн хангаж арга хэмжээ авах, Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 154 тоот тогтоолуудаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хугацааг сунгах шийдвэрүүд гарган, хатуу хөл хорионы дэглэмтэй 2022 оны 02 дугаар сарын 14 хүртэл байсан нь ******* ******* ХХК төдийгүй Монгол улс, дэлхийн эдийн засагт хүндээр тусч давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд бүрэн автсан нь тодорхой байна. ******* ******* ХХК нь давагдашгүй хүчин зүйлд бүрэн автсан болохыг зохих журмын дагуу Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 02/401 дугаартай Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг авч баталгаажуулж ******* ******* ******* Лизинг ХХК-д албан бичгүүдтэй хамт хавсарган илгээж байсан.

Монгол Улсын Их Хурлаас баталсан Корона вирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх. нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилсэн тул дээрх алдангийг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Манай ******* ******* ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн гэж үзэж байгаа тул энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож бидний барьцаа хөрөнгийг чөлөөлүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* лизинг ХХК-ийн ******* ******* ХХК-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4 937 231 485.45 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 631 690 015.81 төгрөг, нийт 5 028 921 501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 302 557.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нарын давж заалдах гомдлын агуулга:

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00170 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Үүнд: ******* ******* ХХК нь 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар cap хүртэл СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний Хавсралт 2-т заагдсан санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийг хуваарьт хугацаанд нь хэвийн төлж байсан. ******* ******* ХХК-иас ирүүлсэн хүсэлтүүдийн хүрээнд ******* ******* ******* лизинг ХХК нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж эргэн төлөлтийн хуваарийг 3 удаа хойшлуулж, түрээслэгчийг валютын ханшийн эрсдэлээс гаргах зорилгоор Санхүүгийн түрээсийн гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан санхүүгийн түрээсийн үлдэгдэл төлбөрийг иенээс төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулсан. Гэтэл ******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн санхүүгийн түрээсийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх хуваарьтай байсан ч төлөлт хийгээгүй тул төлбөрийн зөрчил үүссэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 2.6-д Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хуваарьт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 /тэг аравны таван/ хувьтай тэнцэх алдангийн зөрчлийг арилгах хүртэл хугацаанд тооцон төлнө гэж заасны дагуу алданги зөрчил үүссэн өдрөөс эхлэн тооцогдож эхэлсэн. Төлбөрийн зөрчил үүсэн өдрөөс хойш 3 удаагийн эргэн төлөлтийг хийгээгүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлөлт хийгдэх үед алданги 1 478 975 785.47 /нэг тэрбум дөрвөн зуун далан найман сая есөн зуун далан таван мянга долоон зуун наян таван төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, хуримтлагдсан хүү 617 198 881.21 /зургаан зуун арван долоон сая нэг зуун ерэн найман мянга найман зуун наян нэгэн төгрөг хорин нэгэн мөнгө/төгрөг, төлөгдөөгүй үндсэн төлбөр 2,957,951,570.94 /хоёр тэрбум есөн зуун тавин долоон сая есөн зуун тавин нэгэн мянга таван зуун далан төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийн төлбөр хуримтлагдсан. СТГ-18 16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.5-д Түрээсийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд санхүүгийн түрээсийн төлбөрийг алданги, түрээсийн хүүгийн төлбөр, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасны дагуу ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шилжүүлсэн төлбөрүүдийг дараах байдлаар суутгасан. Үүнд:

- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 700 318 674.46 төгрөгийн төлөлтийг бүхэлд нь алдангиас;

- 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1 530 243 086.99 төгрөгийн төлөлтөөс 1 478 975 785.47 төгрөгийг алдангид, 51 267 301.52 төгрөгийг хүүгээс;

- 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1 461 359 283.29 төгрөгийн төлөлтөөс 340 164 430.66 төгрөгийг алдангид, 823 557 005.55 төгрөгийг хүүнд, 297 637 847.08 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3 080 364 437.00 төгрөгийн төлөлтөөс

638 102 076.65 төгрөгийг алдангид, 77 938 485.34 төгрөгийг хүүнд, 2 364 323 875.01 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2 000 000 000.00 төгрөгийн төлөлтөөс 134 607 239.11 төгрөгийг алдангид, 35 200 575.82 төгрөгийг хүүнд, 1 830 192 185.00 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

- 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1 500 000 000.00 төгрөгийн төлөлтөөс 35 021 230.22 төгрөгийг алдангид, 57 500 402.82 төгрөгийг хүүнд, 1 407 478 366.96 төгрөгийг үндсэн төлбөрөөс;

-2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 570 000 000.00 төгрөгийн төлөлтөөс 12 414 518.45 төгрөгийг алдангид, 154 936 290.15 төгрөгийг хүүнд, 402 649 191.40 төгрөгийг үндсэн төлбөрөөс тус тус суулган тооцсон болно. Дээрх төлөлтийн хугацаанд ******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 удаагийн төлөлт хийж төлбөрийн зөрчил бүрэн арилсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуваарьт төлөлтөө хийгээгүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 12, 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуваарьт төлөлтүүдийг бүрэн гүйцэтгээгүй ба 3 удаагийн дараалсан төлбөрийн зөрчил үүсгэсэн тул СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.1.2-т Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг 3 удаа дараалан төлөөгүй гэж зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай зүгээс ******* ******* ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төлөлтүүдийг СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар суутгасан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэтэл Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-ний 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ******* ******* ХХК-д давагдашгүй хүчин зүйл тохиолдсон нь Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-ээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. СТГ-18/16 дугаартай гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлын улмаас ******* *******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж тохиролцсон хэдий ч ******* ******* ХХК-иас холбогдох дүгнэлт, баримтуудыг ******* ******* ******* лизинг ХХК-д ирүүлсэнг "******* ******* ******* лизинг ХХК-иас шийдвэрлэж өгөөгүй байгаа нь ******* ******* ХХК нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалд өртөөгүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00170 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож ******* ******* ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК, ******* ******* ******* Лизинг ХХК нарын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний дагуу ******* ******* ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа Ковид цар тахлын нөлөөлөлд 2020 оны 02 дугаар сараас хойш орсон байна гэж тухайн үеийн удирдлагууд үзэж, эргэн төлөлтийг 3 удаа хойшлуулаад, гэрээний валют нь иен байсныг төгрөгт хөрвүүлж, эргэн төлөлтийг 2021 оны 06 сараас хойш тавьж өгсөн байдаг. 2021 оны 06 дугаар сараас хойш эргэн төлөлтийн зөрчил үүсгээд мөн оныхоо 12 дугаар сард ******* ******* ХХК-аас төлөлтүүдээ буцаагаад төлж эхэлсэн. Ийм үйл баримт байгаа. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нийт нэг жилийн хугацаанд ******* ******* ХХК-аас нийтдээ 6, 7 удаагийн төлөлтүүдийг манай компанид төлсөн. Нийт төлөлтийн дүн нь 10 842 285 481.74 төгрөг байдаг. Эдгээр нь 2021 оны 12 дугаар сарын 28-наас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл төлөгдсөн төлбөрүүд. Энэ төлөлтүүдийг ******* ******* ******* Лизинг ХХК-н зүгээс талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.5-д заасны дагуу төлсөн төлөлтөөс нь эхлээд алданги, дараа нь хүү, үндсэн төлөлтийг нь суутгасан. Энэ дарааллаар суутгаж тооцсон байдаг. 10 842 285 481.74 төгрөгийн эргэн төлөлтөөс алдангид нийт 3 339 603 955.2 төгрөгийг суутгаж авсан. Хүүгийн төлөлтөд 1 200 400 061.20 төгрөгийг суутгаж авсан. Үндсэн төлбөрт 6 302 281 465.52 төгрөгийг манайхаас суутгаж авсан. Энэ нь талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг баримталж, үүний хүрээнд энэ дарааллаар тухайн төлсөн төлөлтүүдийг суутгаж авсан. Алданги, хүү, үндсэн төлбөр гээд суутгачихаар цаана нь үндсэн төлөлтийн үлдэгдэл үлдэнэ. 2021 оны 06 дугаар сараас хойш үүссэн зөрчил нь явсаар байгаад 2023 оны 09 дүгээр сард гэрээний хугацаа дуусах хүртэл үлдсэн үндсэн төлбөрөөс нь дахин хүү бодогдоод, алданги бодогдож өнөөдрийн шүүхээр хэлэлцэж байгаа дүн буюу 5 000 000 000 төгрөгийн дүн гарч ирж байгаа.

Анхан шатны шүүхээс энэ дүнг Force majeure буюу Худалдаа аж үйлдвэрийн гэрчилгээг үндэслээд ******* ******* ******* Лизинг ХХК-ийн төлсөн төлөлтөөс алданги тооцож авах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь хариуцагч компани тухайн үед Force majeure буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон учраас санхүүгийн түрээсийн гэрээний 9.1-д заасан болон Иргэний хуульд заасан үндэслэлээр алданги тооцох үндэслэлгүй учраас гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байна гэж үндэслэлээ тодорхойлж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан байдаг. Энэ шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч байгаа. *******д нар гэрээний 6.5-д заасны дагуу төлсөн төлбөрүүдийг дарааллаар нь суутгаад тооцсон. ******* ******* ******* Лизинг ХХК нь давагдашгүй хүчин зүйлд орсон байна, ороогүй байна гэдгийг тогтоох эрх бүхий этгээд биш.

Хариуцагчийн зүгээс удаа дараа алдангиас чөлөөлүүлэх, эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг гаргаж байсан. Тухайн үед үүнийг манай эрх барих дээд байгууллагаас буюу хувьцаа эзэмшигчдийн хурал, холбогдох хороогоороо хэлэлцэж шийдвэрлээгүй. Гэрээнийхээ 6.5-д заасны дагуу бид нар тайлан бүртгэл дээр тооцсон алдангийн дүн, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа. Анхан шатны шүүх гэрээний 6.5-д заасныг үндэслэж шийдвэрээ гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний 9.1-д давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан талаар заасан. Гэхдээ энэ гэрээнд давагдашгүй хүчин зүйлийг хэн тогтоож ямар баримтыг үндэслэж давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд автсан бэ гэдгийг тогтоох талаар заалт байхгүй. Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Force majeure-ийн гэрчилгээг шууд үндэслэх заалт байхгүй учраас Force majeure-ын гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн түрээсийн гэрээ 2018 онд байгуулагдсан. Манай компанийн хувьд олон том уурхайнуудтай хамтарч ажиллаж, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байсны хувьд стандарт, дүрэм журмаа мөрдөх, ёс зүйг удирдлагын түвшинд төлөвшүүлж чадсан компани гэж үздэг. Тиймдээ ч бид сонгон шалгаруулалтад тэнцэж, нүүрс тээврийг чиргүүлээр уртын тээврийг 2018 оны 12 дугаар сараас эхлүүлсэн.

Санхүүгийн түрээсийн гэрээ 2018 оны 08 дугаар сард хийгдсэн. Гэрээ хийгдэж байх үед бид Ковид цар тахлын талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Энэ талаар урьдчилж мэдэх боломжгүй байсан. Гэхдээ байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон тохиолдолд алданги тооцохгүй гэсэн зүйл заалт орсон байдаг. 2018 оноос 2020 он хүртэлх хугацаанд манай компани хуваарийн дагуу төлөлтүүдээ гүйцэтгэж байсан хариуцлагатай компани гэдгийг ******* ******* ******* Лизинг ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч энэ тухайгаа дурдсан. Харин 2019 оны 12 дугаар сараас вирус дэгдэж 2020 оны 01 дүгээр сард хилээ хаасан. 2020 он болон 2021 онууд бүхэлдээ ******* ******* ХХК-ийн хувьд хүнд сорилтуудтай нүүр тулсан жилүүд байсан. Учир нь манай кемп төслийн хүрээнд худалдаж авсан оффис чиргүүлүүд маань сул зогсож байсан. Гэхдээ манай компанийн удирдлагын түвшинд өнөөдөр маргаашгүй тээвэр эхэлнэ гэж үзэж бэлэн байдлыг хангаж ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байхдаа олон тооны жолооч нараа хадгалах шаардлага үүсч, сул зогсолтын цалинг нь олгож, нийгмийн даатгал шимтгэлийн төлөлтийг нь бүрэн төлж байсан. Учир нь тухайн үед болон одоо ч С зөвшөөрөл авдаг. С зөвшөөрөл авахын тулд тээврийн компаниуд жолооч нараа тодорхой хугацаанд компани дээрээ нийгмийн даатгал төлсөн байхыг шаарддаг. Иймд бид бэлэн байдлаа хангахын тулд эдгээр зардлуудыг гаргаж ажиллаж байсан. Энэ бол бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийн тулд хүчин чармайлт гаргаж байсны тод жишээ.

*******д нар ажлаа эхлүүлэх бэлэн байдлаа өндөр түвшинд хадгалж байсан. ******* ******* ******* лизинг ХХК нь 2021 онд манай компанийг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсаныг зөвшөөрөхгүй байгаа учраас бид нар маргаж байна гэж ойлгож байгаа. ******* ******* ХХК нь Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн буюу давшгүй хүчин зүйлийн гэрчилгээг 2020 онд авсан даруйдаа ******* ******* ******* лизинг ХХК-д хүлээлгэн өгсөн. Тус гэрчилгээг авахын тулд компанийн дотоодын санхүүгийн бүх мэдээлэлтэй танилцаж түүний дагуу орлого нь илт буурсныг нотлоод ийнхүү хүлээлгэж өгсөн. ******* ******* ******* лизинг ХХК нь 2020 оны 12 дугаар сараас татан буугдах тухай мэдээллийг ******* ******* ХХК-д ирүүлж эхэлснээр асуудал хүндэрч эхэлсэн. Манай компанийн хувьд тээвэрт явахгүй сул зогсолт үүсчихээд байдаг. Нөгөө талд ******* ******* ******* лизинг ХХК татан буугдах гэж байна гэдэг асуудал яригдаж 2 талд тодорхойгүй байдлууд үргэлжилсэн. Энэ үед олон уулзалт хийсний үндсэн дээр гэрээг шинэчилсэн. ******* Шоргоолж ХХК-ийн хувьд өнөө маргаашгүй тээвэр эхэлнэ гээд бэлэн байдлаа хангаж ажиллаж байсан. Ковидын үед компаниудад маш олон шаардлагууд тавигдаж байсан. Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс болон сумын онцгой комисс гээд маш олон шалгуурт тэнцэж ажиллахыг хичээж байсан. 2021 он нь 2020 онтой адил байдлаар үргэлжилсэн байхад 2021 оныг Ковид цар тахлын давшгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. 2020 онд Монгол улсад Ковидын тохиолдол бүртгэгдэхгүй явж байгаад 2021 онд корона вирусийн давлагаа өндөр хэмжээнд хүрч байсан. 2020 оноос илүү 2021 он их асуудалтай байсан үе. Манай компанийн ажилчдын хувьд ч 2021 онд Корона вирусийн халдварт өртөж, халдварлаж, маш хатуу горим, дүрмийн дагуу бэлэн байдлыг хангаж ажиллаж байсан.

Нөгөө талдаа Корона вирус нь дэлхий дахинд гарсан. Зөвхөн ******* ******* ХХК-д тохиолдсон зүйл биш. Зөвхөн Монгол Улсад гарсан зүйл биш. Дэлхий дахинд ковид тархсан нь нийтэд илэрхий үйл баримт. Мөн дээрээс нь нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн зүйл заалт хуульд тусгагдсан байдаг. Харин ******* ******* ХХК-ийн санхүүд нөлөөлсөн эсэхийг манай компанийн хувьд Худалдаа аж үйлдвэрийн танхимаасаа шинэчлүүлээд, гэрчилгээгээ авч, дүн шинжилгээг нь гаргаж гэрчилгээг нь олгосон. Маргаан үүсээд байгаа 2021 онд ******* ******* ХХК нь нөхцөл байдлынхаа талаар байнга мэдээлэл хүргэж, албан бичиг мэйлээр явуулж ******* ******* ******* Лизинг ХХК-тай харилцаа холбоотой байсныг хэлмээр байна. 2022 оны 12 дугаар сард манай компаниас хамгийн сүүлийн гүйлгээ хийгдэж төлбөр төлөгдөж дууссан. Харин ******* ******* ******* Лизинг ХХК нь алдангийн талаар дурдахгүй явж байгаад 2023 оны 03 дугаар сард албан бичгээр танай өмнөх төлбөрүүдийг алдангид суутгасан гэж мэдэгдсэн. Энэ нь бизнесийн зарчимд нийцэхгүй байна. Анхнаасаа харилцаа холбоотой байх үедээ алданги 0 гэсэн нэхэмжлэхүүд ирүүлж байгаад гэнэт төлбөр төлөгдөөд дуусмагц ийм зүйл ярьж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ******* ******* Лизинг ХХК-аас албан хүсэлт ирүүлсний дагуу ******* ******* ******* Лизинг ХХК нь ******* ******* ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар танайд хуримтлагдсан хүүгийн төлбөр болох 700 318 671.01 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу төлөөч гэсний дагуу бид 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энэ дүнг төлсөн. Мөн нэхэмжлэлийн дагуу 3 080 364 437 төгрөгийг 04 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн. Үүнээс 55 674 625.65 төгрөгийг хүүд, 3 024 689 811.35 төгрөгийг үндсэн зээлд. 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш манай санхүү болон удирдлагын зүгээс ******* ******* ******* Лизинг ХХК-д зээлээ төлөхийн тулд олсон орлого болгоноосоо төлөлтөө хийж байгаа учраас дахин нэхэмжлэхээ өгнө үү гэж 04 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч ******* ******* ******* Лизинг ХХК нэхэмжлэхээ өгөөгүй. *******д нар олсон орлогоосоо 05 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 000 төгрөг төлсөн. Үүнээс 20 хоногоор тооцоход 18 662 183.41 төгрөг хүүд, 1 981 337 816.59 төгрөг үндсэн зээлд. Дахиад 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны 45 хоногийн хүү тооцож 1 500 000 000 төгрөг төлсөн. 45 хоногийн хүүнд 21 226 578.03 төгрөг. Үндсэн зээлд 1 478 773 421.97 төгрөг суутгагдахаар байсан. Үүнээс хойш тодорхой хугацаанд албан бичиг өгч, бид нарын үйл ажиллагаа жигдэрч байгаа учраас 2022 онд зээлээ төлж дуусгая, зээлийнхээ үлдэгдлийг тохиръё гэсэн мэйл буюу албан бичгийг явуулж байсан. Үүнд хариу өгөөгүй учраас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 570 000 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс 167 хоногийн хүүд 21 264 083.47 төгрөгийг, үндсэн зээл 548 735 916.53 төгрөгийг суутгасан. Ийнхүү 2022 оны 12 сарын 13-ны өдөр үндсэн 9 859 838 569.79 төгрөгийн хүүг төлж дууссан байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас 2023 оны 03 дугаар сард алданги тооцох боллоо гэдэг мэдээлэл өгсөн. *******д нарын зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нэхэмжлэгч талаас ирсэн нэхэмжлэхүүдийг мэйлээр авсан. Жишээ нь 1.44 тоот нэхэмжлэхийн хувьд үндсэн түрээсийн төлбөр нь 1 408 548 367.11 төгрөг, хүүгийн төлбөрт 121 694 719.88 төгрөг гэсэн байна. Ийм санхүүгийн нэхэмжлэхүүдийг бид нарт явуулж байсан. Нэхэмжлэхийн баримтууд дээр алданги гэдэг хэсэгт 0 гэсэн дүнтэй явж байгаад 2023 оны 03 дугаар сард ийм хүсэлт ирснийг ******* ******* ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гаргасан гомдолдоо хариуцагч ******* ******* ХХК-г гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсныг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэрчлээд, гэрчилгээ гаргаж өгсөнтэй нэхэмжлэгчийн зүгээс маргахгүй байна гэж тайлбарласан. Гэрчилгээтэй маргахгүй гэж ойлгож байгаа. Өнөөдрийн гаргасан тайлбартаа гэрчилгээ байгаа боловч гэрчилгээг бид нар хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэрчилгээгээр давагдашгүй хүчин зүйл гэдгийг нотолж чадахгүй гэж тайлбарлаж байна. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гаргасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээн дээр ******* ******* ХХК, ******* ******* ******* лизинг ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зоригийн хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж уг гэрчилгээг олгосон гэж заасан байгаа. Гэрчилгээг хаанаас ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр олгодог вэ гэвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд Үндэсний танхимын бүрэн эрхийн талаар зааж өгсөн. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь хэсэгт давагдашгүй хүчин зүйлийг энэ танхимаас гэрчилнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс давагдашгүй хүчин зүйлийг энэ газраас нотолж өгөхгүй, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, үүнийг яаж нотлох талаар гэрээнд зааж өгөөгүй гэж тайлбарлаад байгаа. Үүнийг гэрээнд зааж өгөөгүй байлаа гээд ингэж нотлогдохгүй гэж үгүйсгэж болохгүй. Учир нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд энэ талаар заагаад өгчихсөн байгаа. Тиймээс энэ гэрчилгээ хууль ёсных гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд хэсэгт хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзах гэж байгаа. 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан. Тиймээс давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн нь хүндэтгэн үзэх үндэслэл гэж энэ хуулиас харагдаж байна. Мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх тухай заасан. Тус заалтын 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Иймээс ******* ******* ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн байдлаар өөрсдийн буруутай үйлдлээс шалтгаалж хугацаа хэтрүүлээгүй. Давагдашгүй хүчин зүйлд бүрэн автсан гэдэг нь дээрх заалтуудаар нотлогдож байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

10. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн тайлбаруудыг бүхэлд нь дэмжиж байгаа. Цар тахлын хэцүү цаг үед ******* ******* ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн авч явах цаашид хэвийн үргэлжлүүлэх тал дээр хүчин чармайлт гаргаж ажилласан. Мөн зээлдэгчийнхээ үүрэг хариуцлагыг хариуцлагатайгаар сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна. ХХК-ийн зүгээс ******* ******* ХХК-ийн гаргаж байгаа шийдвэрүүдийг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* лизинг ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* ******* ******* лизинг ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан СТГ-18/16 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г цуцлуулж, 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар санхүүгийн түрээсийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, алданги, хохирол нийт 5 028 921 501 төгрөг 26 мөнгө гаргуулах, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээсийн зүйл болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а 1 дүгээр хавтаст хэргийн 184 тал, 2 дугаар хавтаст хэргийн 69 талд хариуцагч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш. нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Б.*******, Б.Амаржаргал, М., А.******* нарт олгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно, 35.2 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан байна. Ш. нь хариуцагч ******* ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

3.б Түүнчлэн, гуравдагч этгээд ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш. нь гуравдагч этгээдийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Б.Амаржаргал, Б.******* нарт олгосон /2хх-69/ байхад анхан шатны шүүх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй атлаа шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.ийг оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт Төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасныг зөрчжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотойгоор 1 дүгээр хавтаст хэргийн 210 талд нотлох баримт гаргуулах хүсэлтийг гаргасан байхад шүүх хүсэлтийг шийдвэрлэлгүй орхисон байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд суурилдаг тул шүүх зохигчдыг мэтгэлцэх эрхээр тэгш хангах үүрэг хүлээнэ.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангасан эсэх үйл баримтыг харуулах шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг болдог хууль зүйн баримт юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ гэж заажээ.

2 дугаар хавтаст хэргийн 175-185 талд байгаа 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00170 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг бичигдээгүй, даргалагчаас тогтоосон шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоогоогүй оролцогч буюу гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш. тайлбар гаргасан байна. /2хх-178/

6. 1 дүгээр хавтаст хэргийн 224-2 дугаар хавтаст хэргийн 39 талд авагдсан нэхэмжлэгч ******* ******* ******* лизинг ХХК-ийн, 2 дугаар хавтаст хэргийн 72-168 талд авагдсан хариуцагч ******* ******* ХХК-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор цуглуулж өгсөн бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2. *******чмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. *******чмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасан шаардлагыг хангаагүй байгааг анхаарвал зохино.    

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээдийн эрх зүйн байдлыг тодруулах, төлөөлөх баримт бичиг алдаатай бол засах боломжийг олгох учиртай. Ийнхүү төлөөлөх баримтыг залруулах боломж олгоогүйгээс хэргийн оролцогч болох хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж дүгнэхээр байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 144/ШШ2023/00170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 302 557 төгрөг 51 мөнгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ******* ******* ******* лизинг ХХК-д буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Х.ГЭРЭЛМАА