Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 104/ШШ2023/00449

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******, Чингэлтэй дүүрэг, *******, Засгийн газрын XI байр *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 7,579,456 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. Гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50.1.Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ., 50.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан. ийн дарга Л. нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар тус төвийн ийн Б.ийг албан тушаалаас нь чөлөөлжээ. Иргэн Б. нь дээр тушаалыг эс зөвшөөрч Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00339 дүгээр шийдвэр, Нийслэл давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 210/МА2022/1593 дугаар магадлалаар Б.ийг чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, ийн албан тушаалд нь эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхий шийдвэрийн дагуу өөс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 7,597,456 төгрөгийг Б.т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгожээ. Шүүхийн шийдвэрт 7,497,456 төгрөг гэж заасан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100,000 төгрөг тул нийт 7,597,456 төгрөгийг нэхэмжилж байна. Манай байгууллагын нэхэмжлэлийн шаардлага гэм хорын хохирол биш, төрд учирсан хохирол гэж бид тодорхойлж байна... гэв.

 

2.Хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсад гарч буй шүүхийн шийдвэр үг үсэггүй биелэгдэх учиртай. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 339 дүгээр шийдвэрээр олговор 7,497,456 төгрөгөөс эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгаж, нэхэмжлэгчийн эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд даалгасан шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломж олголгүй дээрх мөнгөнөөс зохих суутгалыг хийлгүйгээр тэр чигт нь ийн дансруу шилжүүлсэн. Зохих суутгалыг хийж тооцвол 7,497,456 төгрөгийн 9,5% гэж тооцоод 712,258 төгрөгийг хасаж үлдэх 6,785,198 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах учиртай... 7,597,456 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна.

3.1 *******ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 04 хуудас)

3.2 Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс олгосон Төлбөрийн хүснэгтийн хуулбар (хх-ийн 09 хуудас)

 

4.Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар цуглуулсан баримтууд

4.1 ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 тоот тушаалын хуулбар (хх-ийн 42 хуудас)

4.2 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 339 дүгээр шийдвэрийн хуулбар (хх-ийн 43-50 хуудас)

4.3 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1593 дугаар магадлалын хуулбар (хх-ийн 51-56 хуудас)

4.4 дээрх шүүхийн шийдвэрт холбогдох бусад баримтууд (хх-ийн 57-60 хуудас)

 

5.Хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүхийн журмаар цуглуулсан баримтууд

 

5.1 Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/895 дугаар албан бичиг, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, шилжүүлэгийн мэдээл (хх-ийн 84-86 хуудас)

6. Хариуцагч талаас хариу тайлбараас өөр нотлох баримт ирүүлээгүй байна.

 

 Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.д холбогдуулан төрд учирсан хохирол 7,597,456 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ийн дарга Л. нь тус төвийн амбулторийн Б.ийг ажлаас үндэслэлгүй халсан гэдэг нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон...Төрөөс Б.т шүүхийн шийдвэрийн дагуу цалин хөлс 7,497,456 төгрөг олгосон, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 100,000 төгрөг болсон тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу төрд учруулсан хохирол 7,597,456 төгрөгийг Л.иас гаргуулна..,

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ... шүүхийн шийдвэрт 7,497,456 төгрөгөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутгал хийхийг заасан тул 712,258 төгрөгийг хасаж 6,758,198 төгрөгийг төлж болно.. хэмээн маргаж байна.

3.Талууд нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, гагцхүү үнийн дүнд маргаж байна.

4.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т зааснаар Төрийн албан зөвлөл нь төрийн албаны төв байгууллага мөн тул Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь төрийн албан хаагчийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх, нөхөн төлөлтөд хяналт тавьж, төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараас үзэхэд Б. нь ийн Амбулторын тасгийн ийн ажилд ажиллаж байхдаа Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдснийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.

6.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 339 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1593 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 339 дүгээр шийдвэрээр өөс Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар Б. т 7,497,456 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

7.Хариуцагч тал шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн хэмээн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, өөс Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дансанд 7,497,456 төгрөгийг шилжүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс Б.т шилжүүлсэн /ХХ-ийн 09 хуудас төлбөрийн хүсэлт, мөнгө шилжүүлэх баримт/ болох төлсөн нь тогтоогдож байна

8.Албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас төр хохирлыг барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн төлбөрийн хүсэлт, төлбөрийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасны хариуцагч Л. нь төрд учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлтэй юм.

9.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан, нэгэн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хариуцагч Л. нь биелүүлж, төрд учруулсан хохирол 7,497,456 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй.

  Иймд хариуцагч Л.иас төрд учирсан хохирол болох 7,497,456 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

10.Харин нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулин 118 дугаар зүйлийн 118.3-т Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ.гэж заасан, энэ нь Б.ээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн зардал тул төрд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.

  Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т  зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 134,909 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар хуваарилав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасныг баримтлан хариуцагч Л.иас 7,497,456 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, 100,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 зааснаар хариуцагч Л.иас улсын тэмдэгтийн хураамжид 134,909 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА