Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2023/00494

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2023/00494

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоот хаягт байрлах Т ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг, *** сум, *** баг, *** тоот хаягт байрлах С ХХК /РД:***/-нд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д

Хариуцагчийн төлөөлөгч М.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:

-Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Т ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх 1В/3406-020/19-АГ тоот гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан....Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 1-р шатны 95 айлын орон сууц (2-р байр) 2-р блокын туслан гүйцэтгэгчээр С ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ба барилгын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр,тус гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан боловч гэрээний хугацаанд барилга угсралтын ажил графикт төлөвлөгөөнөөс байнга зөрчигдөж ирсэн.

-2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дугаар 20/62 тоотоор ажил эрчимжүүлэх тухай /2020 оны 08 дугаар сарын 10-ны байдлаар ажлын алдагдал 50 хоног, ажлын явц 29 хувьтай/,мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 21/41 тоотоор шаардлага тус тус хүргүүлсний дагуу хоцрогдлыг арилгах төлөвлөгөө гаргаж, амлалт ирүүлсэн боловч 2020 онд 125 хоног, 2021 онд 120 хоног ажил гүйцэтгэлгүй, ажлын явцыг саатуулсан юм.

-Захиалагчтай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх 1В/3406-020/19-АГ тоот гэрээний ажлын гүйцэтгэлд өдөр тутам хяналт тавьж байсан....570/21 тоот албан бичгийг ерөнхий гүйцэтгэгч Т ХХК-д ирүүлсэн ба уг албан бичигт ...Ажил гүйцэтгэх гэрээний 46.1-д Гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө гэж заасны дагуу цаашид гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд алданги, торгууль ногдуулж, хариуцлага тооцох болно. гэсэн юм.

-С ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний нийт төсөвт өртөг нь 1,310,400,000 төгрөг болно. Дээрх дүнгээс барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт 258,874,340 төгрөгийг мөнгөөр Т ХХК-иас 404,060 төгрөгийн барилгын материалыг урьдчилгаанд тооцож авсан ба нийт 262,080,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт авсан.

-Үүнээс гадна С ХХК-ийн ажлын гүйцэтгэл нийт 736,594,443 төгрөг болсноос барьцаа 5 хувь, урьдчилгаа суутгал 20 хувь, талбайн зардал зэргийг суутгаад С ХХК-ийн данс руу 802,125,326 төгрөгийг шилжүүлсэн.

-Суутгалыг задалж тооцвол гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ барьцаа 5 хувь-36,829,721 төгрөг, мөн урьдчилгаа төлбөрийн суутгал 147,318,889 төгрөг, мөн талбайн зардалд 10,167,545 төгрөгийг суутган авсан болно. Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт нийт 262,080,000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ урьдчилгаа төлбөрт тооцож нийт 147,318,889 төгрөгийг суутгасан.

-Зөрүү 114,761,111 төгрөгөөс барьцаанд байгаа гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 36,829,721 төгрөг, 14 дүгээр гүйцэтгэлийн олгоогүй санхүүжилт 5,034,563 төгрөгийг хасаад үлдэгдэл 72,896,827 төгрөгийг С ХХК-иас нэхэмжлэх тооцоо гарч байна. С ХХК-ийн хариуцаж байсан 95 айлын 2 дугаар блок дотроос үлдсэн материалын үлдэгдэл байгаа. Үүнийг нь тооцож бодсон мөн хийж дутуу үлдээсэн ажил байгаа үүнийг оногдох төлбөрт 5,132,351 төгрөг байна. Одоо 67,764,476 төгрөг гаргуулна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТХХК нь СХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны 95-2 дугаар байрны 2 дугаар блокийн буюу 15 айлын орон сууцны барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 1,310,400,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Эхний гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр дуусгахаар байгуулсан боловч уг хугацаанд ажил дуусах боломжгүй болсон тул 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг удаа сунгасан. 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажил эрчимжүүлэх тухай ажлын алдагдал 50 хоног, ажлын явц 29 хувьтай байсан. Мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажлын хоцрогдлыг гаргах төлөвлөгөө гаргах тухай амлалт ирүүлсэн боловч 2020 онд 125 хоногийн хоцрогдолтой, 2021 онд 120 хоногийн хоцрогдолтой байсан. Үүнийг үндэслээд төсөл хэрэгжүүлэгч болох Газрын тос боловсруулах үйлдвэрээс бид нарт албан шаардлага ирүүлсэн. Тухайн шаардлагад юу дурдсан бэ гэхээр туслан гүйцэтгэх С ХХК нь барилга угсралтын ажлын 40 хувьд юу ч хийгээгүй байна гэж захиалагчийн зүгээс тус компанид хариуцлага тооцоож ажил гэж мэдэгдэл ирүүлсэн. Бид нарын хувьд гэрээг нэг удаа сунгаж хоёр удаа шаардлага хүргүүлээд ажил сайжраагүй тул гэрээнд заасны дагуу гэрээг цуцлах арга хэмжээ авч 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С ХХК-д гэрээг цуцалж талбайг хүлээлгэж өгөх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдлийг хүлээж авахгүйн улмаас бид нар шүүхэд хандсан. С ХХК болон манай компанийн хувьд ажлын гүйцэтгэл болоод гүйцэтгэлийн тоон дээр маргадаггүй. Урьдчилж төсөвт өртгийн 20 хувийг өгөөд түүнээс хийсэн ажлын гүйцэтгэлийг хасаж тооцоод үлдсэн төлбөр болох 72,896,827 төгрөгийг С ХХК-иар гаргуулахаар нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад С ХХК-д урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөг байсан. Талбай дээр үлдсэн болон сүүлийн гүйцэтгэлийг олгоогүй үлдсэн мөнгө болох 5,132,351 төгрөгийн урьдчилгаа төлбөрөөс нь суутгаж авч үлдээд эцсийн дүнгээр 67,764,476 төгрөгийг нэхэмжилж байна. гэв.

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

-Барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг С ХХК нь Т ХХК-тай харилцан тохиролцож, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны 95 айлын орон сууцны /2-р байр/ 2-р блокын барилгыг бариулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцохоор шийдвэрлэж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх барилга угсралтын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгуулсан,

-Гэвч Монгол Улсын хэмжээнд үүссэн Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоогдсон хорио цээрийн дэглэм, бараа материалын болон түүхий эдийн хомсдолоос шалтгаалан барааны үнэ өссөн, мөн компаний ажилчид ээлж дараалан дээрх өвчнөөр өвдөж үндсэн болон гэрээт ажилчдыг тэр даруйд нь эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, дээрх давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Т ХХК нь хүсэлтийг хүлээж авалгүй,

-Т ХХК нь С ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Г-2019/02-95-2-2 тоот гэрээний үндэс суурь болсон захиалагч тал болох Батлан хамгаалах яам, Санхүүжүүлэгч-төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК болон ерөнхий гүйцэтгэгч Т ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 1 дүгээр шатны 95 айлын орон сууц болон 32 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ №1в/3406 тоот гэрээний санхүүжилт болон бусад холбоотой асуудлыг шалгуулахаар ХХХК, ТӨХХК болон манай компанийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн эрх зүйн маргааныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаж, үүний дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 211900279 дугаар хэрэг нээн шалгасан.

- ...урьдчилгаа 20 хувийн талаар яриад байна. Бид нар бүгд адил тэнцүү 20 хувь авах байсан боловч нэг компани нь бусдаас илүү 40 хувийн урьдчилгаа авбал тэр компанийн ажил илүү авна. Төсөлд төслийн менежерийг дундаасаа санхүүжүүлэхээр болсон. Тэр санхүүжүүлж байгаа хугацаанд нэхэмжлэгч компани өөрийнхөө бараа материалыг санхүүжүүлсэн. Тухайн урьдчилгааг хугацаанд нь өгсөн бол бараа материалыг үнэд орохоос өмнө авах байсан боловч энэ бүх давуу эрхийг ганцхан компани эдэлсэн.

Нэхэмжлэгч компани санхүүжилт орж ирэхээр өөртөө авч хэрэглэчихээд бусад компани хохироод явсан...

Төслийн хувьд тухайн хугацаандаа мэдээж багтахгүй байсан. ...мөнгө, төгрөгөө өгөхгүйгээс болж эрсдэл үүсэж эхэлсэн.

Нэхэмжлэгч тал гадна талд хийсэн байна гэж 5,000,000 төгрөгийг хасаж байгаа нь ямар үндэслэлээр тооцсон нь ойлгомжгүй...бид нараар угсралтыг хийлгэж аваад дараа нь бид нарыг гаргах бодолтой байсан гэж хардаад байна. Ийм учраас тооцоо нийлэх хүсэлтэй байгаа. Тухайн үед дотор ханын шавар төсөлд хэдэн төгрөг вэ. Гэтэл бид нарын ажлын хөлс тухайн үнийн дүнгээс багаар тооцогдож байгаа. Тухайн үед ажил хийх бүрд өр нь нэмэгдээд яваад байсан. Бид нарын хувьд орон нутгийн компани учраас эхэлсэн ажлаа дуусгах, ажил хийгдэхээр мөнгө нь нэмж орох байх гэж бодож хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хэдэн төгрөгийн ажил хийсэн гэдгийг гаргаж ирэх ёстой гэв....С ХХК нь энэ төсөлд ТХХК-тай хамтарч ажиллахдаа гурван компанийн урьдчилгаа 20 хувиа өгөөгүйн улмаас эхний маргаан үүссэн байдаг. Энэ маргаанаас болоод буюу жишээлбэл нэхэмжлэгч компани 20 төгрөгтэй ажил гүйцэтгэж байхад бид нар 10 төгрөгийн санхүүжилтэй ажлаа хийж байснаас хоцрогдол үүссэн гэж үздэг. Хоёрдугаарт Засгийн газрын 88 дахь тогтоолын магадлангаар барилгын үнэ нэмэгдсэн хойно бид хэдийг төслөөс гаргаж өөрөө өндөр өртөгтэйгөөр заслын ажлыг хийж байгаа гэсэн. Туслах компаниудаар хамаг гол ажлыг хийлгэчихээд хасаж гаргасанд гурван компани гомдолтой байгаа. Шүүх юу гэж шийднэ түүгээр нь болоё гэв.

Талуудын шүүхэд ирүүлсэн:

Нэхэмжлэгчээс: улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-4-5/, Т ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-6-11/, С ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /1-р хх-12/, Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 95 айлын орон сууц (2-р байр)-ны 2-р блокын барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-13-39/, С ХХК-д ажил эрчимжүүлэх тухай албан бичиг /1-р хх-40-41/, С ХХК-д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /1-р хх-42/, Т ХХК-д С ХХК-д гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-43/, барилга угсралтын ажлын гүйцэтгэл №13 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-44-48/, С ХХК-ийг санхүүжүүлсэн тооцоо /1-р хх-49/, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №1 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-50/, Хаан банкны 2019 оны 11 дүгээр сарын 01, 04-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэх №2 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-51-52/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэх №3 нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-53/, Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-54/, С ХХК мөнгөн тооцооллын хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-55/, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №06/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-56/, Хаан банкны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-57/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №08/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-58/, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /1-р хх-59/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №08/02 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-60/, Хаан банкны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №09/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-61-62/, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №09/02 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-63/, Хаан банкны 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-64/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №10/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-65/, Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-66/, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №11/02 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-67/, Хаан банкны 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №11/03 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-68-69/, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №12/03 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-70/, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-71/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №05/04 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-72/, Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-73/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №06/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-74/, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-75/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №08/01 нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-76/, Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-77/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-78-79/, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 136/ШЗ2021/01601 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-80-81/, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 03/1190 дугаартай албан бичиг /1-р хх-82/, Давж заалдах гомдол /2-р хх-12-15/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2-р хх-10-11/, Гэрээ сунгуулах хүсэлт /2-р хх-85/,

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-94/, хариуцагчийн төлөөлөгчийн М.Бгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-95/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-139/, Дотоод товъёог /хх-146-147/, Т ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай урьдчилгаа санхүүжилтын тухай албан бичиг /хх-148/, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/02 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-149/, №04/01 дугаартай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-150-151/, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №101204784 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-1152-154/, 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №101204784 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-155-156/, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/01 дугаартай Дорноговь аймгийн Засаг дарга А.Энхтүвшин танаа хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-157/, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05/01 дугаартай Т ХХК-д хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-158/, С ХХК-Нефтийн үйлдвэрийн барилгад 2019.10.15-2020.03.31-нд гарсан зардлын тооцооны баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-159/, С ХХК-ийн Е баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-160/, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээт харуулын хөлсөөр ажиллах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-161-164/, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 05/02 дугаартай Т ХХК-д урьдчилгаа санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-165/, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/03 дугаартай Т ХХК-д мэдээлэл авах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-166/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06/02 дугаартай Т ХХК-д урьдчилгаа санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-167/, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 06/01 дугаартай Т ХХК-д урьдчилгаа санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-168/, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаартай Т ХХК-д хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-169/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-170/, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн МГТБҮ ТӨХХК-д хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-171/, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12/07 дугаартай Т ХХК-ийн гүйцэтгэлийн санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-172/, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1020038210 дугаартай жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-173-175/,2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1020038210-01 дугаартай ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-176-179/, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1020038210-02 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-180-182/, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 01/100 дугаартай ХХХК, ТӨХХК, С ХХК-д Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-иас хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-183-187/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/04 дугаартай нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-188/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/01 дугаартай Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-189/, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/02 дугаартай Т ХХК-д С ХХК-иас хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-190-191/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/01 дугаартай нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-192/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/01 дугаартай Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-193/, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06/02 дугаартай Т ХХК-д ажлын явцын тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-194/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/158 дугаартай С ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-195/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/01 дугаартай Т ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т танаа хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-196/, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 968 дугаартай С ХХК-д Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-197/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Т ХХК-ийн байранд хийсэн хурлын тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-198-201/, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07/01 дугаартай Т ХХК-д ажлын явцын тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-202/, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08/03 дугаартай Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал танаа хүсэлт гаргах тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-203-204/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08/01 дугаартай нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-205/, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 08/03 дугаартай Т ХХК-д гүйцэтгэл санхүүжилтийн тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-206/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан танаа С ХХК, ТӨХХК, ХХХК нарын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-207-211/, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Дорноговь аймгийн ГХБХБГ-ын дарга Ц.Отанаа С ХХК, ТӨХХК, ХХХК нарын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-212-217/, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 614/21 дугаартай ХХХК, ТӨХХК, С ХХК нарын хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-218/, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 996 дугаартай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг танаа хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-219-220/, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1177 Монгол газрын тос ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг танаа хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-221-222/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-223-226/, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний 1177 дугаартай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Монгол газрын тос ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг танаа хүсэлт хүргүүлэх тухай /хх-227-228/, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-229-232/

211900279 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-100/, С ХХК, ТӨХХК, ХХХК нарын Дорноговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдлын хуулбар /хх-101-105/, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/276 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоолын хуулбар /хх-120-122/,

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд:Нэхэмжлэгч ТХХК-нь С ХХК-нд холбогдуулан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шаардлагаа 5,132,351 төгрөгөөр багасгаж, одоо 67,764,476 төгрөг гаргуулна гэжээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.Үүнд:

1....Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК, Т ХХК-ийн хооронд барилгын ажил гүйцэтгэх 1В/3406-020/19-АГ тоот гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан.

2.Т ХХК нь...С ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан ба барилгын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр тохиролцсон.Гэрээг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр талууд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан боловч гэрээний хугацаанд барилга угсралтын ажил графикт төлөвлөгөөнөөс байнга зөрчигдөж ирсэнээс шалтгаалж гэрээ цуцлах болсон.

3.Гэрээний нийт төсөвт өртөг нь 1,310,400,000 төгрөг. Энэ дүнгээс барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт 258,874,340 төгрөгийг мөнгөөр Т ХХК-иас 404,060 төгрөгийн барилгын материалыг урьдчилгаанд тооцож авсан ба нийт 262,080,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт авсан.

-С ХХК-ийн ажлын гүйцэтгэл нийт 736,594,443 төгрөг болсноос барьцаа 5 хувь, урьдчилгаа суутгал 20 хувь, талбайн зардал зэргийг суутгаад С ХХК-ийн данс руу 802,125,326 төгрөгийг шилжүүлсэн.

-Суутгалыг задалж тооцвол гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ барьцаа 5 хувь-36,829,721 төгрөг, мөн урьдчилгаа төлбөрийн суутгал 147,318,889 төгрөг, мөн талбайн зардалд 10,167,545 төгрөгийг суутган авсан. Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөрт нийт 262,080,000 төгрөгийг шилжүүлсэн ба үүнээс гүйцэтгэлийн санхүүжилт хийхдээ урьдчилгаа төлбөрт тооцож нийт 147,318,889 төгрөгийг суутгасан.

-Зөрүү 114,761,111 төгрөгөөс барьцаанд байгаа гүйцэтгэлийн баталгаа 5 хувь болох 36,829,721 төгрөг, 14 дүгээр гүйцэтгэлийн олгоогүй санхүүжилт 5,034,563 төгрөгийг хасаад үлдэгдэл 72,896,827 төгрөг. СХХК-ийн хариуцаж байсан 2 дугаар блок дотроос үлдсэн материалын үлдэгдэл байгаа. Үүнийг нь тооцож бодсон мөн хийж дутуу үлдээсэн ажил байгаа үүнийг оногдох төлбөрт 5,132,351 төгрөг. Одоо 67,764,476 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг С ХХК нь Т ХХК-тай харилцан тохиролцож, Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны 95 айлын орон сууцны /2-р байр/ 2-р блокын барилгыг бариулах ажилд туслан гүйцэтгэгчээр оролцохоор шийдвэрлэж, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Г-2019/02-95-2-2 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, дээрх барилга угсралтын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож байгуулсан,

-Гэвч Монгол Улсын хэмжээнд үүссэн Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоогдсон хорио цээрийн дэглэм, бараа материалын болон түүхий эдийн хомсдолоос шалтгаалан барааны үнэ өссөн, мөн компаний ажилчид ээлж дараалан дээрх өвчнөөр өвдөж үндсэн болон гэрээт ажилчдыг тэр даруйд нь эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, дээрх давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Т ХХК нь хүсэлтийг хүлээж авалгүй,

-Т ХХК нь С ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Г-2019/02-95-2-2 тоот гэрээний...захиалагч тал болох Батлан хамгаалах яам, Санхүүжүүлэгч-төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК болон ерөнхий гүйцэтгэгч Т ХХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 1 дүгээр шатны 95 айлын орон сууц болон 32 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ №1в/3406 тоот гэрээний санхүүжилт болон бусад холбоотой асуудлыг шалгуулахаар ХХХК, ТӨХХК болон манай компанийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн эрх зүйн маргааныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаж, үүний дагуу Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 211900279 дугаар хэрэг нээн шалгасан.

- ...урьдчилгаа 20 хувийн талаар яриад байна. Бид нар бүгд адил тэнцүү 20 хувь авах байсан боловч нэг компани нь бусдаас илүү 40 хувийн урьдчилгаа авбал тэр компанийн ажил илүү явна. Төсөлд төслийн менежерийг дундаасаа санхүүжүүлэхээр болсон. Тэр санхүүжүүлж байгаа хугацаанд нэхэмжлэгч компани өөрийнхөө бараа материалыг санхүүжүүлсэн. Тухайн урьдчилгааг хугацаанд нь өгсөн бол бараа материалыг үнэд орохоос өмнө авах байсан боловч энэ бүх давуу эрхийг ганцхан компани эдэлсэн.

Нэхэмжлэгч компани санхүүжилт орж ирэхээр өөртөө авч хэрэглэчихээд бусад компани хохироод явсан...

Төслийн хувьд тухайн хугацаандаа мэдээж багтахгүй байсан. ...мөнгө, төгрөгөө өгөхгүйгээс болж эрсдэл үүсэж эхэлсэн.

Нэхэмжлэгч тал гадна талд хийсэн байна гэж 5,000,000 төгрөгийг хасаж байгаа нь ямар үндэслэлээр тооцсон нь ойлгомжгүй...бид нараар угсралтыг хийлгэж аваад дараа нь бид нарыг гаргах бодолтой байсан гэж хардаад байна. Ийм учраас тооцоо нийлэх хүсэлтэй байгаа. Тухайн үед дотор ханын шавар төсөлд хэдэн төгрөг вэ. Гэтэл бид нарын ажлын хөлс тухайн үнийн дүнгээс багаар тооцогдож байгаа. Тухайн үед ажил хийх бүрд өр нь нэмэгдээд яваад байсан. Бид нарын хувьд орон нутгийн компани учраас эхэлсэн ажлаа дуусгах, ажил хийгдэхээр мөнгө нь нэмж орох байх гэж бодож хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хэдэн төгрөгийн ажил хийсэн гэдгийг гаргаж ирэх ёстой гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Т ХХК нь С ХХК-тай Газрын тос боловсруулах үйлдвэрийн хотхоны 95 айлын орон сууц /2-р байр/-ны 2 дугаар блокын барилгын ажлыг нийт 1,310,400,000 төгрөгөөр гүйцэтгэх, гэрээний хугацааг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэж өгөхөөр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ /1хх 13-32/ байгуулсан,

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан /1хх 33/,2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20/62 дугаартай албан бичгээр /1хх 40-41/ захиалагчаас ажил гүйцэтгэгчид ...нийт ажлын алдагдал 50 хоног, ... гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар зогсоох нь гэрээ цуцлах үндэслэл болох ... талаар, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/41 дугаартай албан бичгээр /1хх 42/ ... барилгын ажил графикт хугацаанаас 30 хоногийн хоцрогдолтой, ... ирүүлсэн графикт хугацаандаа ажлаа гүйцэтгэхгүй байгаа нь гэрээний үүргээ зөрчиж байгаа ... талаар тус тус мэдэгдсэн,

Мөн түүнчлэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаартай албан бичгээр /1хх 169/ хариуцагчаас ... Ковид 19 халдварт вирусын улмаас ... нилээдгүй хоног алдаад, ... ажлын график, төлөвлөгөөг шинэчлэн хүргүүлсэн ... талаар, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/06 дугаартай албан бичгээр /1хх 171/ Сүмбэр -Өөдөө ХХК-иас ... графикийн дагуу тогтсон хугацаанд ажилчдын орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсон бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ... талаар,

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/02 дугаартай албан бичгээр /1хх 190-191/ хариуцагчаас ... урьдчилгаа санхүүжилтийг цаг тухайд нь олгоогүй, ... үлдэгдэл урьдчилгааг 8 сар 18 хоног хугацаа хоцроосон нь ... хугацааны хоцрогдол үүсэх нөхцөл болсон, ... ажил гүйцэтгэх хугацааны графикийг шинэчлэн хүргүүлж байгаа, ...мэргэжил арга зүйн зөвлөгөө үйлчилгээ хангалтгүй ... талаар дурдсан,2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/158 дугаартай албан бичгээр /1хх 12/ нэхэмжлэгчээс ... гэрээний хугацаа сунгасан боловч ... ажил гүйцэтгэх хуваарийн дагуу ажил явагдахгүй болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн, ... гэрээ цуцлах, дуусгавар болох нөхцөл байдал үүсэх талаар ... анхааруулж байсан, ...

2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нийт 98 өдөр ажиллаж, 120 өдөр ажил хийгээгүй нь ажил гүйцэтгэх графикт хугацааны хоцрогдлыг нөхөхөөр хүчин чармайлт гаргаж байгааг, ... хугацаа сунгасан хуваарийн дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр ажлын захиалагчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээг сунгах боломжгүй болсныг мэдэгдэж, ... барилгын ажлын талбайг ... бүрэн хүлээлгэж өгөхийг, ... ажлын үр дүнг ... актаар хүлээлцэх ... талаар мэдэгдсэн,2021.06.11-2021.07.20-ны өдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 61 хувьтай байсан /1хх 44/ зэрэг.

 

Иргэний хуулийн 347 угаар зүйлийн 347.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд буюу туслан гүйцэтгэгчийг оролцуулахаар,энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч,туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч байхаар заасан байна.

Захиалагч буюу Т ХХК нь ажил гүйцэтгэгч С ХХК-нд 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар арын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд бэлэн мөнгө болон /404,060 төгрөгний үнэ бүхий бараа материал/ нийт 259,278,400 төгрөгийг шилжүүлжээ.Мөн барилгын ажлын гүйцэтгэлд 2020 оны 6 дугаар сарын 29-ний бдрббс 2021 рны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 18,110,140 төгрөг нийт 540,045,324 төгрөг шилжүүлсэн.

Нийт урьдчилгаа төлбөр болон ажлын гүйцэтгэлд 799,323,724 төгрөгийг шилжүүлсэн./хх-49-77/,

Мөн түүнчлэн гэрээнд зааснаар барилгын ажлын гүйцэтгэл 717,407,733 төгрөгийн 61 хувийн гүйцэтгэлтэй хийгдсэн гэх ба энэ талаар талууд иаргаагүй байна. /хх-44-48/,

Нэхэмжлэгч Т ХХК нь гэрээг зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалсан, урьдчилгаа төлбөрт өгсөн төлбөрийн үлдэгдэл 67,764,476 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч С ХХК-ний төлөөлөгч

- Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоогдсон хорио цээрийн дэглэм, бараа материалын болон түүхий эдийн хомсдолоос шалтгаалан барааны үнэ өссөн, мөн компаний ажилчид ээлж дараалан дээрх өвчнөөр өвдөж үндсэн болон гэрээт ажилчдыг тэр даруйд нь эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, дээрх давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч Т ХХК нь хүсэлтийг хүлээж аваагүй,

-Ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэж үзэхгүй байна.

-Нэхэмжлэгч компани санхүүжилт орж ирэхээр өөртөө авч хэрэглэчихээд бусад компани хохироод явсан... Төслийн хувьд тухайн хугацаандаа мэдээж багтахгүй байсан. ...мөнгө, төгрөгөө өгөхгүйгээс болж эрсдэл үүсэж эхэлсэн...гэж маргажээ.

Талууд гэрээг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгасан,

-Хоног хугацааны алдагдал хоцрогдлыг арилгах үүрэг өгч удаа дараа шаардсан боловч /сайжрахгүй/ болсон тул Ерөнхий гүйцэтгэгчийн хувьд 2021 оны 11 сарын 04-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн.2020 оны 08 сарын 14-ний өдөр №20/62 дугаартай албан тоот (хх40-41), 2021 оны 3 сарын 29-ний өдрийн №21/41 тоот (хх 42), 2021 оны 11 сарын 04-ний өдөр № 21/158 дугаартай албан тоот (хх 195), хариуцагчийн ирүүлсэн 2020 оны 08 сарын 19-ний өдрийн №08/01 тоот (хх 168), Гэрээний 56 дугаар зүйлийн 56.А-д Ерөнхий гүйцэтгэгч Т ХХК-ийн хувьд захиалагч Газрын тосны үйлдвэрийн өмнө үүрэг хүлээнэ. Туслан гүйцэтгэгчийн үүргийг өмнөөс нь хүлээж байгаа.... хоцрогдол 2 жилийн хугацаанд 245 хоног хүрсэн учраас гэрээг дуусгавар болгож,сунгахгүй байх талаар албан мэдэгдэл өгсөн.Мэдэгдэл өгөх болсон шалтгаан нь...гэрээний 56.2 а хэсэгт заасан ажил гүйцэтгээгүй буюу зогсоосон хоног нь 28 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд Т ХХК-ийн зүгээс гэрээг цуцлах үр дагаврыг тохиролцон гэрээ байгуулсан. ...2 жилийн хугацаанд удаа дараа шаардлага өгсөн. 2020 оны 08 дугаар сарын 14-нд 20/62 дугаартай ажлын хоногийн алдагдал чинь 50 хоног болоод байна шүү, мөн гэрээний 56.2 а хэсэгт зааснаар ийм үр дагавар үүснэ шүү гэдгийг сануулж мэдэгдэл өгч байсан /хх 40-41/. Мөн туслан гүйцэтгэгч компанийн зүгээс ажлын график гаргаж, төлөвлөгөөгөө шинэчлэн батлаад албан тоот хүргүүлж байсан нь хавтаст хэргийн 168 дугаар хуудаст авагдсан. Мөн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 21/41 тоотоор Ажлын хоногийн хоцрогдол чинь хэтрээд байна утгатай С ХХК-д шаардлага хүргүүлсэн /хх 42/.Туслан гүйцэтгэгч компани нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн учраас цааш үргэлжлүүлэхэд үр дүн гарах нь тодорхойгүй ийм нөхцөл байдал үүссэн учраас гэрээг дуусгавар болгож цуцлахаас өөр аргагүйн улмаас ийм мэдэгдэл өгсөн гэсэн тайлбар нь гэрээг цуцлах үндэслэл болжээ.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол хуулийн 225,226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл,журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж,учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь гэрээнээс татгалзаж,гэрээг цуцлах үндэслэл болсон тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй байх нөхцөлд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй,

Талуудын бичгээр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 56.1-т захиалагч эсхүл гүйцэтгэгч нөгөө тал гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл цуцлах эрхтэй. 56.2-т гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөлийг заасан байна. ҮҮнд 25.2/а/-д нэхэмжлэлд зөрчил гэж дурдсан...гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар зогсоосон... гэсэн нөхцөл нь гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор талууд тохиролцсон.

Захиалагч тал Гэрээ цуцлах талаар албан бичгээр удаа дараа сануулсан мэдэгдсэн байна.

Хэдийгээр Ковид 19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тогтоогдсон хорио цээрийн дэглэм, бараа материалын болон түүхий эдийн хомсдолоос шалтгаалан барааны үнэ өссөн, мөн компаний ажилчид ээлж дараалан дээрх өвчнөөр өвдөж үндсэн болон гэрээт ажилчдыг тэр даруйд нь эмчлүүлэх зэрэг хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй, дээрх давагдашгүй хүчин зүйлсийн улмаас гэрээг сунгах хүсэлтийг гаргаж байсан гэж хариуцагч тал тайлбар хийж байгаа боловч нэхэмжлэгч тал гэрээг боломжийн нөхцөл байдлын хүрээнд сунгах арга хэмжээ авч тодорхой хугацаа зааж дээр дурьдсанаар мэдэгдлийг албан бичгээр хүргүүлж байсан байна.

Иймд гэрээг захиалагч тал хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 длугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан ...нэхэмэлэлийн шаардлыг татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлээгүй гэж үзлээ.

Нотлох үүргийн зарчмын хувьд хариуцагч тал татгалзлаа нотлох үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх,захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225,226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл ,журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж,учирсан хохиролоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

355.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан байна.

Хэрэгт цуцларсан нотлох баримт,үйл баримт зэргээс үзэхэд Иргэний хуульд заасан нөхцөл журмын дагуу захиалагч тал гэрээг цуцалсан байна.

Гэрээний 56.2/а/-д гэрээ цуцлах нөхцөлийг заасан байх ба хууль журмын дагуу байгуулагдсан бичгээр хийж гэрээг хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулсан гэрээ байна.

Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний хугацаа хожимдуулсан, гэрээг сунгасан боловч ахиц гараагүй, зөрчил гаргасан нь гэрээг нэг тал цуцлах нөхцөл байдал бий болсон.

 

Дээрх үйл баримтанд дүгнэлт хийж, хууль журмын дагуу цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэн хариуцагч С ХХК-иас барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилж төлсөн урьдчилгаа төлбөрийн зөрүү 72,896,827 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,434 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 496,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 243.1,355 дугаар зүйлийн 355.1,355.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 67,764,476 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522,434 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 496,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 119.4 дэх хэсэг, 119.5 дахь хэсэг, 119.7 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ