Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2023/00418

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч*******ийн Л******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М*******ийн М******* -т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Н*******г тогтоолгож, хадам аав М.М*******ын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Н*******д ногдох эд хөрөнгө болох 2,0,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 132/22/00169/и индесктэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Л*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Д*******,

Гуравдагч этгээд Ж.Д*******,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Л******* нь М.М*******т холбогдуулан Талийгаач М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Н*******г тогтоолгож, хадам аав М.М*******ын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Н*******д ногдох эд хөрөнгө болох 2,0,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

Миний хүү Х******* овогтой Н******* нь 0 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр М*******ын Х*******ын ууган хүү болж төрсөн. Миний бие талийгаач М.Х*******тай 06 онд танилцаж гэр бүл болж дундаасаа ганц хүүтэй. Бид гэрлэлтийн баталгаа хийлгээгүй ч олон жил хамтран амьдарсан. Нөхөр бидний дундах хамтын амьдралд амьдралын сайн муу олон зүйлээс болж маргаан гардаг байсан ч жаргалтай өдрүүд ч олон байсаар энэ амьдралыг туулж ёс бусаар насан өөд болсон. Талийгаач нөхөр минь хүүдээ өөрийн аминаас ч илүү хайртай байсан төдийгүй, хадамуудтайгаа нэгэн гэр бүл болж олон жил хамт амьдарсан. Гэтэл үхсэн хүн үг хэлэх биш гэдгээр нөхрийг минь нас барсны дараа хадам аав М*******, түүний хүүхдүүд нь хуурамч бичиг баримт үйлдэж нөхөр бид хоёрыг хүүхэдгүй байсан, намайг бараг мэдэхгүй, хүү минь ганц ч хүүхэдгүй аав ээжийнхээ хамтаар амьдарч байсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Б аймгийн нотариатч П.Заар “өвлөх эрхийн гэрчилгээ” хийлгэж талийгаачийн нэр дээрх эд хөрөнгийг зарж борлуулсан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг.

Манай нөхөр 22 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэнэтийн золгүй байдлаар нас барсан. Нөхөр Х******* нь амьд сэрүүн байх хугацаандаа хүүдээ маш их хайртай байснаас гадна түүнд бүхий л зүйлээ зориулдаг байсан. Миний хүү аавынхаа өвөө, эмээ, төрөл садангийнд нь зочлон очиж нэг гэр бүл шиг л байдаг байсан.

... Миний хүү Х.Н******* нь өөрийн талийгаач эцэг М.Х*******ын хууль ёсны өвлөгч бөгөөд тэрээр амьд сэрүүн байхдаа хүүдээ зориулж байр, машин авсан гэж ярьж байсан. Гэтэл нөхрийг минь нас барсны дараа хүү бид хоёрт ингэж хандаж байгаад гайхашраад барахгүй ба туйлын гомдолтой байна. Уг нь манай хадамууд мал ахуй ихтэй, хөрөнгө чинээ элбэгтэй хүн чанартай л хүмүүс, гэтэл төрсөн хүүгийнхээ ганц хүүг үгүйсгэн байх хөрөнгө мөнгөнд шунаж байгаад туйлын гомдолтой байна.

...Эцэг эх 2 нь хүүхдээ өөрсдийн хүүг хамтдаа өсгөж өндийлгөж байхад хадмын гэр бүл миний хүүг түүний хүүхэд мөн биш гэж маргаж гэр бүлийн дундуур хүртэл оролцдог байсан. Бид ийм шалтгааны улмаас Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхээр орж хүү Х.Н*******г М.Х*******ын төрсөн хуү мөн болохыг хүртэл тогтоолгож нотолгоо болгон хадамууддаа үзүүлж байсан. Түүнээс гадна намайг хүртэл салж сарнидаг, эхнэр нь биш, хамт амьдарч байгаагүй ирээд л явсан хүн мэтээр хадамын гэр бүл үзэж бидний амьдралд хөндлөнгөөс маш их ордог байсан. Талийгаач бид 2 ярилцаж байгаад би М.Х*******тай хамтран амьдарч байсан нь үнэн гэдгийг ч мөн шүүхээр тогтоолгож байсан.

Мөн 23.02.10-ны өдөр талийгаач нөхөр М.Х*******ыг хууль ёсны өв нээгдэх хугацаа болсон тул Б аймаг дахь нотариатч дээр очиж өв нээлгэх хүсэлт гаргасан боловч хадам аав М.М******* нь ирээгүй тул нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй, шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Түүнчлэн талийгаач нөхрийн бүх л эд хөрөнгө хадам аав М.М*******ын эзэмшилд байдаг. Миний бие талийгаач нөхрийн нэр дээр байдаг эд хөрөнгийн лавлагааг гаргуулан авахаар Улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төв, Б сумын Засаг даргын тамгын газар, О сумын Засаг даргын тамгын газарт хандсан боловч надад бичиг хийж өгөхгүй, та шүүхээр хүсэлтээ гаргавал лавлагаа өгнө гэж тайлбарлаж хүсэлтийг буцааж байна.

Миний мэдэж байгаагаар талийгаач нөхөр М.Х*******ын нэр дээр түүний эзэмшилд дараах хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байдаг. Үүнд:

-БУА - улсын дугаартай тээврийн хэрэгсэл, арлын дугаар 0 дугаартай, Тоуаto Hiluх маркийн тээврийн хэрэгсэл, 50,000,000 төгрөгөөр анх авч байсан,

-Адуу 72, үхэр 13, хонь 900, ямаа 0 нийт 1310 тооны мал, Нийт үнийн дүн 2,5,000 төгрөг,

-Бонго Жи-3 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Бонго машиныг 30,000,000 төгрөгөөр үнэлж байна.

-О аймаг, Б- сум - тоот байранд 2 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгөтэй байдаг. Үнэлгээг 100,000,000 төгрөгөөр үнэлж байна.

Нийт хөрөнгийн үнэлгээ 60,5,000 төгрөгөөр үнэлэх боломжтой байна.

Миний бие дээрх эд хөрөнгийг дараах байдлаар үнэлж дүнг гаргаж байна.

Адуу 72 ширхэг: Бүдүүн адуу 6 ширхэг х 1,600,000 нийт 70,000,000

-Шүдлэн хязаалан 10 ш х 00,000 нийт ,000,000

-Сарваанууд 16ш х 600,000 нийт 9,600,000

Нийт 7,600,000

Үхэр 13 ширхэг: Бүдүүн үхэр 50ш эм х 1,500,000 нийт 75,000,000

-Бүдүүн үхэр 50ш эр х 1,500,000 нийт 15,000,000

-Шүдлэн үхэр 25ш эр х 1,0,000 нийт 30,000,000

-Бяруу ш эр х 700,000 нийт 1,000,000

-Бяруу 13ш эм х 700,000 нийт 9,100,000

Нийт 13,100,000

Хонь 900 ширхэг: Бүдүүн хонь эм 350ш х 0,000 нийт 70,000,000

-Бүдүүн хонь эр 96ш х 0,000 нийт 19,0,000

-Шүдлэн эм, эр 0ш х 10,000 нийт 36,000,000

-Төлөг эм 150ш х 0,000 нийт ,000,000

-Төлөг эр 100ш х 150,000 нийт 15,000,000

Нийт 1,700,000

Ямаа 0 ширхэг: Бүдүүн эр ямаа 100ш х 0,000 нийт ,000,000

-Бүдүүн эм ямаа 9ш х 10,000 нийт 16,0,000

-Ямаа 10ш х 150,000 нийт 1,500.000

-Ямаа 0ш х 150,000 нийт 6,000,000

-Ямаа 0ш х 150,000 нийт 6,000,000

Нийт 35,1.000 төгрөг,

Малын нийт дүн 2,5,000 төгрөг болно.

Миний хувьд талийгаач нөхрийнхөө нэр дээр бүртгэлтэй дээрх эд хөрөнгийг мэдэж байна. Амьд сэрүүн байхдаа хүүдээ хадгаламж нээсэн ирээдүйд нь зориулж хадгалж байгаа гэж хэлдэг байсан ба хэдийн хэмжээний зүйлийг өөрийн болон хүүгийнхээ нэр дээр хадгалсныг мэдэхгүй байна.

Би дээрх эд хөрөнгөөс өөрийн хүүдээ хамаарах хэсгийг өв залгамжлах эрхтэй гэж бодож байна. Нас барснаас нь хойш нөхрийн эд хөрөнгийг худалдаж борлуулсан бусдад шилжүүлсэн зүйл их байгаа. Талийгаач нөхрийн минь эцэг эхэд нь хуваарилагдах хөрөнгийг нь хасаад хүү Х.Н*******д ногдох хэсгийг 2,0,000 төгрөг гэж үнэлж байна. Уг хөрөнгийг талийгаач нөхрийн аав М.М*******, хадам ээж Ж.Д*******, хүү Х.Н******* нийт 3 хүнд ногдох нэг хүний хувь нь 2.0.000 төгрөг болж байна. Үүнээс хүү Х.Н*******д ногдох хэсэгт хамаарах үнийн дүнд дүйцэх эд хөрөнгийг хадам аав М.М*******ын эзэмшлээс гаргуулан авахыг хүсэж байна.

Миний нэхэмжлэлийг хүлээн авч талийгаач нөхөр М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр түүний төрсөн хүү Х.Н*******г тогтоож, хадам аав М.М*******ын эзэмшлээс өв залгамжлагдах нийт 60,5,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөөс хүү Х.Н*******д ногдох 2,0,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч М.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Б сумын иргэн Ч.Л*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Л******* нэхэмжлэлдээ миний хүүтэй олон жил хамт амьдарсан, тэдний амьдралд эхнэр бид хоёр маш их оролцдог гэх утгатай зүйл бичиж өндөр настай бид хоёрыг хүн чанаргүй эдийн шуналтай хүмүүс мэтээр бичжээ. Миний талийгаач хүү Х******* өрх тусгаарлаж гэр бүл зохиогоогүй, 3 наслахдаа аав ээжтэйгээ нэг ам бүлд амьдарч байгаад цаг бусаар хорвоогийн мөнх бусыг үзсэн.

Л******* нь шүүхэд х бичээд байгаа, шүүхээр тогтоолгосон шиг миний хүүтэй 10 жил хамт амьдрах байтугай албан ёсоор нэг гэрт хамт орж амьдраагүй. 05-06 оны үед Л******* нь нөхөр Мөнхбат 2 хүүхдийнхээ хамт Зүүнтүрүүнд нүүж ирэн манайхтай ойролцоо амьдрах болсноор түүнийг анх харж байсан. 0 онд хүү маань Л*******г хүүхэд төрүүлсэн түүнийгээ миний хүүхэд гээд надаар овоглож төрсний гэрчилгээ авсан байна, миний хүүхэд мөн эсэхэд нь эргэлзэж байна нөхөр 2 хүүхэдтэй хүн шүү дээ гэж байсан. Түүнээс хойш Л*******г хүүхдээр түрүү барьж олон юм нэхэх нь хэрээс хэтэрлээ, өгсөөр байгаад бүүр дийлэхээ болилоо шинжилгээгээр эцэг нь мөн гэж тогтоогдвол нэхээд байгаа юмыг нь өгөөд сэтгэл амаръя намайг тайван байлгахгүй байна гэдэг байсан. Тэгээд нэг хэсэг тайван байснаа тиймхэн мөнгөөр хүүхдээ хуурчихаад өнгөрнө гэж санаж байна уу үгүй шүү гээд байнга дарамталдаг байсан ба хүү маань мал ахуй борлуулсан мөнгө төгрөгөөсөө мөнгө өгөх, хувцас хунар хүүдээ авч өглөө гэдэг байсан. Түүнээс амьд сэрүүндээ хүүгээ авч ирээд ач хүү нь гэж бидэнтэй уулзуулж золгуулж байсан удаагүй харин 22 оны зун очуулж хэд хонуулсан цаад зорилго нь энэ байжээ.

Л******* нь гэр бүл үр хүүхэдтэй байж илүү санаархаж өөрөөсөө дүү залуутай гэр бүлээс гадуур харьцаа үүсгэснээс энэ бүх хэрэг явдал өнөөдөр үүсч гарсан, миний хүүгийн сэтгэл санааг урвуулан өөртөө татаж хүүхэдтэй болчихоод хамт амьдрахгүй болохоор нь хүүхдээрээ түрий барьж элдэв хоёроор хэлж дарамтлах, эцэг эх биднийг давхар доромжилж сэтгэл санаагаар унагах, мөнгө төгрөг нэхэх асуудал амьд сэрүүн үед нь их гарч байсан. Миний хүүг заримдаа архи балгадаг болоход энэ хүний дээрх байдал нөлөөлөөд зогсохгүй амь насаа золгүй байдлаар алдсан нь Л******* гэгч хүүхэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Учир нь хэн нэгэн эмэгтэй хүнтэй танилцаад ойртож дотносох гэхээр нь хаа байгаа газар нь олж очоод наад хүн чинь хүүхэдтэй хүүхдээ тоохгүй байгаа хүн чамайг тоохгүй ашиглаад ха, чи миний хүүгийн хөрөнгийг идэж гудрах нь уу тэгж ярихгүй шүү гээд үстэж ноцолддог, хэрүүл маргаан хийдэг байдал олон сонсогдож байсан.

 

Одоо би хүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй байсан эд хөрөнгийн талаар дараах зүйлийг тайлбарлаж байна.

1.Малын талаар: М******* миний бие өмч хувьчлалаар олгогдсон цөөн тооны мал дээрээ эхнэрийн төрсөн ах Вгаас өвлөгдөж ирсэн малыг 1993 оноос өнөөг хүртэл маллаж түүнийхээ ашиг шимээр өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлж ирсэн. 0 он гэхэд малын тоо овоо өссөн боловч 1000 мал тоолуулахад бас болоогүй байсан тул 3 том хүүхдээсээ мөнгөний туслалцаа авч 1000 мал тоолуулж байсан. Мянга хүргэсэн энэ малаа 15 жилийн турш тоонд нь бариулж, төлөөр нь нөхөж малаа эргэлтэд оруулснаар түүний нэр дээрх хөрөнгө бий болсон.

Энэ малаа би 1 он хүртэл өөрийн нэр дээр тоолуулж явсан. 17 оны жилийн эцсийн мал тооллогоор эхнэр бид 2 ярилцаад өндөр настай болсон тул малаа хүүгийнхээ нэр дээр шилжүүлэн тоолуулсан. Учир нь эхнэр бид 2 гадагш гарч ажил төрөл хөөцөлдөж чадахгүй болж хүү маань бүх ажилаа амжуулдаг болохоор түүнийг банкнаас зээл авах, аж ахуйгаа эрхлэхэд нь хөнгөвчлөх зорилгоор ийм алхам хийж байсан.

Иймд энэ бүх мал хөрөнгө бол манай гэр бүл буюу эхнэр бид 2, 6 хүүхдүүд нийт хүний дундын өмч юм. Манай хүүхдүүд бүгд тусдаа гарсан ч бие биеэ дэмжин амьдардаг. Айл бүр дээр /тавиул мал/ мал тоолдоггүй тул бид үр хүүхдүүдийнхээ хуваарьт малыг өөрсөд дээрээ тоолуулж тэдний хэрэгцээ шаардлагыг хангасаар ирсэн. Өөрөөр хэлбэл тэдний махны хэрэгцээг хангаад орон байр, хашаа байшин амьжиргаанд нь зориулж шаардлагатай үед нь мал зарж тусалж дэмжиж байсан. Тэд ч бас манайхыг байр, машин авахад дор дороо мөнгө нэмж тусалж байсан.

Миний хүүхдүүд мал сүрэгээ өсгөхөд мөнгө төгрөг, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хувь нэмэрээ оруулж яваа хүмүүс. Гэтэл Л******* гэгч энэ эмэгтэй манайд нэг удаа ирж бидний малыг маллалцаж бэлчээрт байгаа малын толгой эргүүлээгүй байж яаж малыг 3 хувааж авна гэж хэлж чадаж байна. Мал маллахад асар их хөдөлмөр хөлс хүч, ажиллагаа асаргаа хөрөнгө мөнгө шаардагдана. Малчин хүн малаа эзэнгүй 7 хоног орхиход л тэр мал үгүй болно.

Эхнэр бид хоёр 22 оны 02 сарын 10-ны өдөр хүүгээ нас барснаас хойш сэтгэл санаагаар их унаж эмгэнэн гашуудаж эрүүл мэнд эрс дордон хөгшин маань зүрхний хагалгаанд орж, өвдөгний үе солиулснаас хүний асаргаанд орсон, миний бие өндөр настай эрүүл мэнд сайнгүй тул малд явж чадахаа больж малаа 3-5 хүнийг цалинжуулан маллуулах болсон. Малчин ажиллуулахын тулд цалин хөлс, хоол хүнс тамхи орон байраар хангах ар гэрт нь дэмжлэг туслалцаа үзүүлэх гээд маш их асуудал гардаг түүнийг хэрхэн зохицуулдагийг Л******* мэдэхгүй олон мал байгаа тэрнээс нь авна гэж боддог.

Ийм учраас малынхаа гуравны нэгийг Н*******д өвлүүлэх боломжгүй юм. Мал тооллогын 17, 1 оны баримтыг хавсаргав.

2.Тээврийн хэрэгслийн тухайд:

Л*******гийн яриад байгаа Бонго Жи-3 авто машиныг 17 онд манай гэр бүл малынхаа ашиг орлогоор /мал зарж/ 16,000,000 төгрөгөөр авч байсан. 22 оны өвөл эвдрээд 23 онд мотор солиулсан хөдөө газар ойр зуур мод усанд явах төдийд хэрэглэгддэг. Энэ машиныг худалдан авсан эх үүсвэр нь миний нэр дээрх малыг зарж олсон орлогоор авсан.

Toyato Hilux - БУА авто машиныг 0,000,000 сая төгрөгөөр авч байсан. 22-23 оны элэгдлийг хасаад зах зээлийн үнэлгээ 30,0 сая төгрөг.

3.Орон сууцны тухайд:

Л*******гийн нэрлээд байгаа энэ байрыг 15 онд авахад миний хүү Х*******т өөрийнх нь нэр дээр өмчлөгдсөн эд хөрөнгө байгаагүй, мал зарахаас өөр орлогогүй байсан. Байрыг анх худалдаж авахдаа миний 2 охин болох О аймагт амьдардаг А*******аас 10,000,000 сая төгрөг бэлнээр, Улаанбаатарт амьдардаг Баас дансаар 7,000,000 төгрөг авч үлдсэн мөнгийг малаа борлуулсан орлогоор авсан. Тухайн үед ийм нөхцөл байдал үүснэ чинээ бодоогүй тул хүү маань аав ээжээ амар тайван амьдруулахаар байр судалж олоод худалдаа наймаа хийсэн болохоор өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан. Хүү минь амьд сэрүүн байхдаа аав ээж 2 минь насаараа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө хөлсөөр дулаан байранд хэнээс ч хараат бус амьдрах боллоо гэж баярлаж ярьдаг байсан. Өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулж авсан болохоос зарцуулсан мөнгө нь үр хүүхдүүд минь нийлж гаргаж биднийг тавтай байлгах гэж бэлдэж өгсөн хөрөнгө юм. Бид хоёрын олон жилийн хөдөлмөрийн үр шимээрээ авсан ганц байгаа 2 өрөө байрыг минь амьд байх хугацаанд минь хэн нэгэн хүнд битгий өвлүүлэн өгөөч гэж хүсмээр байна.

Эхнэр бид 2 ярилцаад Н*******д 15,000,000 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгө өвлүүлэх боломжтой гэж үзлээ. Үүний ,000,000 саяыг нь Н*******н нэр дээр хугацаатай /1 нас хүртэл/ хадгаламж нээж хийх, үлдэх 7,000,000 төгрөгт нь Л*******гийн үнэлгээгээр мал өгч болох ба малыг шүүхийн шийдвэр гарсны дараа хэзээ ч авч болно. Н******* нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг тул сургууль төгстлөө ойр зуурын хэрэглээгээ хангаад байх боломжтой. Бусад хариуцлагыг төрүүлж өсгөн хүмүүжүүлж байгаа эх нь хүлээх ёстой.

Ингэж болзол тавьж байгаагийн учир нь Л******* нь нэхэмжлэлдээ олон зүйлийг худлаа бичсэн хамт амьдраагүй байж бараг нас бартал нь хамт байсан мэт хүүхдээ мөн бишид эцэг нь эргэлзэж байсан тул шинжилгээ хийлгэсэн байхад бид хоёрт үзүүлэх гэж хийлгэсэн мэт, нас барсны нь дараа хамтын амьдралтай байсан гэж худлаа шийдвэр гаргуулснаа талийгаач бид 2 ярилцаж байгаад гаргуулсан гэж баримттай нотолгоотой зүйл дээр айхгүй худлаа ярьж буй тул олгогдох хөрөнгийг хүүдээ өгөлгүй яаж ч үрж мэдэх хүн юм. Л******* хүүхдээ тэжээх ёстой гэдэг шалтгаанаар мөнгө төгрөг нэхэж авч байснаас бус хүүхдээ эцэгтэй нь уулзуулж элэгийг дэвтээх, түүнтэй ойр дотно байлгаж эцэг үүрийн холбоогүй байлгаснаас хүү нь аавын талын ахан дүүсээ гэх сэтгэлгүй зөвхөн эд хөрөнгө авах сонирхолтой өссөн байна.

Ямар зорилгоор хамтын амьдралтай байсан гэж тогтоолгосныг нь мэдэхгүй ч бид хамт амьдарч байгаагүйг нь нотлох болно. Шүүхээр ийм шийдвэр гаргуулчихаад энд тэнд очин талийгаачтай холбоотой зүйлээр лавлагаа авах, өгөхгүй гэхээр нь шүүхийн шийдвэр харуулж дарамталж байгаад авсан байсан. Мөн улсын бүртгэлийн ажилтнаас Л******* нь миний хүүгийн эхнэр гэсэн худал лавлагаа хүртэл гаргуулж авчээ.

Ийм хууль бус үйлдлүүд хийж эхнэр бид хоёрын насаараа хөдөлмөрлөж олсон хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон эд хөрөнгөнд маань хүүхдийнхээ нэрээр халхавчлан эзэн суух гэж байгаа энэ үйлдлийг шалган тунгааж, бодит байдлыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Д******* шүүхэд гаргасан шаардлагадаа:

Миний бие Ж.Д******* нь гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлсэн. Том охин М.У, М.А, М.А*******, М.Ц, М.Б нар 5 хүүхэд нь тус тусдаа гарсан. Хүү М.Х******* нь 22 оны 02 сарын 10-ны өдөр нас барсан ба бусадтай гэр бүл болж, тусдаа гараагүй бидэнтэй хамт амьдарч байсан билээ. Нөхөр бид хоёр өндөр настай болсон тул өөрсдийн гэсэн орон сууцтай болох гээд орон сууц худалдан авахаар шийдэж байсан ба тухайн орон сууцыг худалдан авахдаа өөрийн охин М.А*******аас 10,000,000 төгрөг, охин М.Баас 7,000,000 төгрөг авч, мөн малаа зарж худалдан авсан. Тухайн орон сууцыг авахдаа өөрийн хамт амьдарч байсан хүү М.Х*******ыг бичиг баримт хөөцөлдөх, гарын үсэг зурах, орон сууцны сар бүрийн гэрэл цахилгаан дулаан хэд гарч байгааг мэдэж төлөхөд туслуулах зорилгоор түүний нэр дээр О аймгийн Б- сум, Х баг, --51 тоот орон сууцыг авсан.

Миний нас барсан хүү М.Х******* нь миний гэр бүл, үр хүүхдүүдийн минь малыг маллаж өсгөхөд тусалж, хамт амьдарч байсан учир тухайн орон сууцны өмчлөгч гэр бүлийн гишүүний нэг мөн. Мөн би болон нөхөр маань тухайн орон сууцны өмчлөгч билээ. Малаа маллах, хол ойр явахдаа унаа болгох санаатай худалдан авсан Тоуото Hilux - БУА тээврийн хэрэгсэл, Воngо-3 -2 БУА тээврийн хэрэгсэл зэрэг хөрөнгүүд мөн бидний гэр бүлийн дундын хөрөнгө билээ. Гэтэл 22 оны 02 сарын 10-ны өдөр хүү М.Х******* нас барсны дараа түүний төрсөн хүү Н******* гэх хүү гарч ирсэн ба түүний төрсөн эх Ч.Л******* гэх хүн тухайн орон сууц, автомашин, малаас өв авна гэж маргах боллоо.

Энэхүү хөрөнгүүд нь үүрийн таван жингээр унтах нойроо хугаслан байж, өвгөн бид хоёрын өсгөсөн хэдэн малын маань буян хишиг шингэсэн хөрөнгө бөгөөд хүүгээ гэнэт алдаж, сэтгэлийн хүнд зовлон эдэлж явахад эд хөрөнгийн өвийн маргаан үүссэн учир дээрх хөрөнгүүд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгож, М.Х*******ын ногдох хэсэгт хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох хүсэлтэй байна.

Иймд О аймгийн Б- сумын Хүрэн булаг багийн --51 тоот орон сууц, Тоуото Hilux - БУА тээврийн хэрэгсэл, Воngо-3 -2 БУА тээврийн хэрэгсэл, 22 оны байдлаар Малын А дансанд М.М*******ын нэр дээр бүртгэгдсэн мал зэрэг хөрөнгүүдийг М.М*******, нас барсан хүү М.Х******* болон миний өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, М.Х*******ын эд хөрөнгийн ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, мөн 21 оны байдлаар Малын А дансанд М.М*******ын нэр дээр бүртгэгдсэн малаас охин 1.М.У үнээ , тугал , эр үхэр 3, хонь 55, хурга эр , хурга 5, эр хонь 10, төлөг 1 малтай ,

2.Охин М.Б үнээ 3, тугал 3, бяруу 2, үхэр 2, хонь 50, эм хурга , эр хурга 19, эр хонь 5, төлөг 5 малтай,

3.Охин М.А үнээ 3, тугал 3, бяруу , эр үхэр 2, хонь 150, хурга эр 25, эм 50, төлөг 2, гүү 10, унага , даага 3, морь , ямаа 50, ишиг эр 15, эм 15, борлон 23 малтай,

.М.Ц хонь 5, эм хурга , эр хурга 5, төлөг 5, үхэр 10, үнээ 3, тугал 3, бяруу 2, эр үхэр 2 малтай,

5.М.А******* хонь 100, эм хурга 35, эр 10, төлөг , үнээ 5, тугал , бяруу 3, эр үхэр , гүү 3, унага 3, даага 3, морь 2, ямаа 50, эм 15, эр ишиг 15, борлон 10 мал бүхий хөдлөх хөрөнгөтэй болохыг болон бусад мал бүхий хөдлөх хөрөнгө нас барсан хүү М.Х*******, М.М*******, Ж.Д******* нарын өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, нас барсан хүү М.Х*******ын хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна гэв.

 

.Хариуцагч М.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

Ч.Л*******гийн нэхэмжлэлтэй М.М*******т холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д*******гийн өргөдөлтэй танилцаад тайлбар гаргаж байна.

М.М******* миний бие нь өмнө гаргасан тайлбартаа тодорхой бичсэн тул Д*******гийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох мал орон сууц, машин зэрэг нь эхнэр бид 2 болоод талийгаач хүү Х*******ын цаашлаад бусад хүүхдүүдийн хүч хөдөлмөр, дэм тусаар бий болж өнөөг хүрсэн.

Анх манайх малтай болохдоо өмч хувьчлалаар манай гэр бүлийн бүх гишүүдэд оногдсон мал, хадам ахаас өвлөгдөж ирсэн цөөн тооны малыг уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр өдий болтол өсгөсөн. Ингэж ажилласныхаа үр дүнд О аймагт орон сууц, амьдралынхаа хэрэгцээнд 2 машин худалдан авсан.

Энэ бүх хөрөнгөө бид хоёртой хамт амьдарч хол ойр явж бүхий л ажил  амжуулдаг хүүгийнхээ нэр дээр авсан бүртгүүлсэн нь өнөөдөр ийм маргаанд хүргээд байна. Хөрөнгийн эх үүсвэр болсон мал 1 он хүртэл миний нэр дээр тоологдсон бүх баримтыг гаргаж өгсөн. Би нас өндөр болж бусадтай харьцаж амьдрал ахуйгаа зохицуулахад хүндрэлтэй болсон тул талийгаач хүүгийнхээ нэр дээр шилжүүлэн тоолуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Ийм болохоор Д*******гийн бичсэн эд хөрөнгө бидний дундын өмч бөгөөд мал сүргийн хувьд анхнаасаа бүх ам бүлд минь хуваарилагдаж ирсэн, хүүхдүүд минь бололцоогоороо /өөрсдөө болоод үр хүүхэд нь хариулж маллах/ тусалж ирсэн тул манай гэр бүлийн дундын өмч юм.

Иймд Д*******гийн малаа өөрийн бүх хүүхдэдээ хуваарилсан, бусад хөрөнгийг талийгаач хүү бид гурвын дундын өмч болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

5.Нэхэмжлэгч Ч.Л******* нь шүүхэд ирүүлсэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа:

Миний нөхөр, хүүгийн эцэг Х******* нь олон жил мал маллаж амьдарч, өөрийн хүч хөдөлмөрөөрөө өөрийн гэсэн эд хөрөнгөтэй болсон. Гэтэл үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдлаар одоо түүний эд хөрөнгийг ээж аав, эгч дүүс нь бүгд булаацалдаж маргалдаж байгаад туйлын харамсалтай байхаас гадна энэ бүгдийн өмнөөс төрсөн хүү Н*******гаас ичих шиг болж байна.

Энэ шүүхэд цугларсан материалаар авагдсан байгаа хөрөнгө бол зөвхөн талийгаач нөхөр Х*******ын хөрөнгө мөн. Энэ хөрөнгийг нь бүхэлд нь хүү Н******* өв залгамжлах эрхтэй. Би өвгөн, эмгэн, эгч дүүсийнх нь хөрөнгийг авъя гэж нэхээгүй. Зөвхөн талийгаач нөхөр Х*******ын өөрийн хөрөнгөөс хүү Н*******д ногдох хэсгийг нь гаргуулж өгнө үү гэж нэхэмжилсэн.

Би хөрөнгийг нь бүхлээр нь нэхэмжлэх нэхэмжлэл гаргаагүй ээ. Зөвхөн өөрт ногдох хэсгийг нь л нэхэмжилж байхад хариуцагч болон гуравдагч этгээд одоо нэхэмжилж байгаа хөрөнгийг дундын өмч гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ямар ч эгч, дүү нар нь мал маллахад тусалдаггүй нэмэр тус болдоггүй, бүх малаа талийгаач өөрөө бий болгосон. Хүнд хүн чанар гэж байдаг бол шүүхэд бичиж байгаа зүйлээсээ санаа зовох хэрэгтэй. Энэ баримт, түүх болон шүүхэд хадгалагдана. Миний хүү болон түүний үр удам, танай үр хүүхэд бүгд энэ үнэнийг чинь мэдэж авна, архив болон үлдэнэ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн чинь шүүхэд хадгалагдана. Хүү минь өнөөдөр юу ч авахгүй өнгөрч болох хэдий ч та бүхний ганц хүүгийн чинь өв залгамжлагч, танай удам угсаа явж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна.

Гуравдагч этгээдийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй гэж бодож байна. Харин ч би талийгаач Х*******ын бүх хөрөнгөөс өв залгамжлал тогтоолгох гээгүй, хуваах ёсгүй хүнд хүртэл хувааж гуравны нэгийг л нэхэмжилсэн гэв.

 

6.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар дараах баримтуудыг гаргаж өгсөн.

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хавтаст хэргийн -р хуудас/,

-Х.Н*******н төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 9, 11-р хуудас/

-М.Х*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 10-р хуудас/,

-М.Х*******ын 21 оны Малын А дансны хуулбар /1-р хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

-Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 оны дүгээр сарын 29-ний өдрийн 132/ШШ22/0029 дугаартай шийдвэрийн хуулбар /1-р хавтаст хэргийн 1-15-р хуудас/,

-02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 16-р хуудас/,

-Б аймгийн тойргийн нотариатчид гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хавтаст хэргийн 17-р хуудас/,

-Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 23 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 132/ШШ23/00125 дугаартай шийдвэр /1-р хавтаст хэргийн 1-19-р хуудас/,

-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /1-р хавтаст хэргийн 56-р хуудас/,

 

7.Хариуцагч М.М*******аас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-009 дугаартай итгэмжлэл /1-р хавтаст хэргийн 5-р хуудас/,

-М.Х*******, М.М*******ын 17 оны Малын А дансны хуулбар /1-р хавтаст хэргийн 6-50-р хуудас/,

-Төрөл садангийн лавлагааны хуулбар /1-р хавтаст хэргийн 51-р хуудас/,

-Ч.Л*******гийн Б аймаг ШШГАлбанд гаргасан хүсэлтийн хуулбар /1-р хавтаст хэргийн 7-р хуудас/,

-01 дугаартай итгэмжлэл /1-р хавтаст хэргийн 1-р хуудас/,

-М.Баас байр авахад шилжүүлсэн гэх 7,000,000 төгрөгийн баримт /1-р хавтаст хэргийн 125-р хуудас/,

-М.М******* болон М.Х*******ын 0-21 оны малын А дансны хуулбар /1-р хавтаст хэргийн 126-165-р хуудас/,

-Б аймгийн О сумын 3 дугаар багийн Засаг даргын 23 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 102 дугаартай тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 125-р хуудас/

 

.Гуравдагч этгээд Ж.Д*******гээс дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-Ж.Д*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 192-р хуудас/,

-М.Х*******ын төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 193-р хуудас/,

-Б аймгийн тойргийн нотариатч П.Зын 23 оны дугаар сарын -ны өдрийн 0 дугаартай тайлбарын хуулбар /1-р хавтаст хэргийн 195-р хуудас/,

-Б аймгийн Б сумын Засаг даргын 23 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 03/ дугаартай тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 239-р хуудас/,

-О аймгийн Б- сумын Х багийн Засаг даргын 23 оны дугаар сарын 31-ний өдрийн дугаартай тодорхойлолт /1-р хавтаст хэргийн -р хуудас/,

-А- ӨЭМТ-ийн тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

-Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1-р хавтаст хэргийн 23-р хуудас/,

-Мянган малтны өргөмжлөлийн хуулбар /1-р хавтаст хэргийн 2-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 527015256 дугаартай зээлийн дансны 0 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 25-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 527019523 дугаартай зээлийн дансны 05 оны дугаар сарын 22-ны өдрийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 26-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 527019 дугаартай зээлийн дансны 05 оны 7 дугаар сарын -ны өдрийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 27-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 527022765 дугаартай зээлийн дансны 06 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 2-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 527030757 дугаартай зээлийн дансны 07 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 29-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 5 дугаартай зээлийн дансны 0 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дансны хуулга /1-р хавтаст хэргийн 250-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 52703657 дугаартай зээлийн дансны 0 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийн дансны хуулга /2-р хавтаст хэргийн 1-р хуудас/,

-М.М*******ын Хаан банк дахь 5 дугаартай зээлийн дансны 0 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга /2-р хавтаст хэргийн 2-р хуудас/,

-Д.Вгийн мал тооллогын маягтын хуулбар /2-р хавтаст хэргийн 3--р хуудас/,

-М.М*******ын мал тооллогын маягтын хуулбар /2-р хавтаст хэргийн 5--р хуудас/,

-Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга /2-р хавтаст хэргийн 16-1-р хуудас/,

-Хаан банкны 23 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай тодорхойлолт, хавсралт /2-р хавтаст хэргийн 19--р хуудас/,

-Хас банкны оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай дансны хуулга /2-р хавтаст хэргийн 21-р хуудас/

 

9.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б аймгийн О сумын Засаг даргын тамгын газар, Автотээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 21, 22 онуудад М.Х******* //-ын нэр дээр тоологдож байсан малын А данс, Автотээврийн үндэсний төвөөс М*******ын Х******* //-ын эзэмшил өмчлөлд байх тээврийн хэрэгслийн лавлагаа болон шилжилт хөдөлгөөн хийгдсэн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газраас М*******ын Х******* //-ын үл хөдлөх хөрөнгийн лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б сумын Засаг даргын Тамгын газраас Улсын бүртгэлээс төрсний гэрчилгээ авахдаа Х******* нь Н******* /ГЮ031111/-д 0 оны 12 дугаар сарын 1-ний өдөр өөрөөрөө овоглуулах хүсэлт гаргасан эсэх талаар лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Л*******гийн гэрлэлтийн болон гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, Б аймаг дахь Шүүхийн Тамгын газрын архиваас Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 09 оны 7 тоот иргэний хэрэг, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 22 оны сарын 29-ний 29 дугаартай иргэний хэргийг нотлох баримтаар бүрдүүлж авсан.

Шүүхийн санаачилгаар Ч.Л******* нь М.Х*******ын өвийг нээлгэхээр хандсан эсэх талаарх холбогдох баримтуудыг Б аймгийн тойргийн нотариатч П.Заас гаргуулж авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Л******* нь хариуцагч М.М*******т холбогдуулан талийгаач М.Х*******ын хууль ёсны өвлөгчөөр төрсөн хүү Х.Н*******г тогтоолгож, хадам аав М.М*******ын эзэмшлээс талийгаачийн төрсөн хүү Х.Н*******д ногдох 2,0,000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах тухай шаардлагыг, 

 

2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь О аймгийн Б- сумын Хүрэн булаг багийн --51 тоот орон сууц, Тоуото Hilux - БУА тээврийн хэрэгсэл, Воngо-3 -2 БУА тээврийн хэрэгсэл, 22 оны байдлаар Малын А дансанд М.М*******ын нэр дээр бүртгэгдсэн мал зэрэг хөрөнгүүдээс О аймгийн Б- сумын Хүрэн булаг багийн --51 тоот орон сууц, Тоуото Нilux - БУА тээврийн хэрэгсэл, Воngо-3 -2 БУА тээврийн хэрэгсэл, мал бүхий хөдлөх хөрөнгө нас барсан хүү М.Х*******, М.М*******, Ж.Д******* нарын өмчлөлийн гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох, нас барсан хүү М.Х*******ын хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийг өвлөх хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

3.Хариуцагч М.М******* нь эхнэр бид хоёрын насаараа хөдөлмөрлөж олсон хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон эд хөрөнгөнд маань хүүхдийнхээ нэрээр халхавчлан эзэн суух гэж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

.Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Х*******ын хүү Н******* нь Hilux авто машинаас бусад эд хөрөнгийн хувьд өвлөх эрхээ алдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5.Нэхэмжлэгч Ч.Л******* нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа... Гуравдагч этгээдийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй, Х*******ын бүх хөрөнгөөс өв залгамжлал тогтоолгох гээгүй тул шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- М*******ын хадбааатар нь 22 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нас барсан /хэргийн 10-р хуудас нас барсны лавлагаа/  бөгөөд түүний аав нь М*******ийн М*******, ээж нь Жигжидийн Д******* болох нь Х*******ын төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /хэргийн 193-р хуудас/

 

- М*******ын Х******* 22 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд аав М.М*******, ээж Ж.Д******* нарын хамт Б аймгийн О сумын 3 дугаар багт оршин сууж байсан болох нь О сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хэргийн 125-р хуудасны ар тал/, нэхэмжлэгчийн Х******* нас барах үедээ О сумын 3 дугаар багт аав, ээжийн хамт амьдарч байсан гэх тайлбараар мөн тогтоогдож байна.

 

-Нэхэмжлэгч Ч.Л*******, М.Х******* нарын дундаас 0 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүү Н******* төрсөн ба Н*******г Х*******ын хүүхэд мөн эсэхэд зохигч маргаагүй.

 

-Х*******ын хүү Н******* шүүх хурал болох өдрийн байдлаар 1 нас 11 сартай буюу иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байх тул түүнийг төлөөлж, эх Ч.Л******* шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

-М.Х*******тай хүү Х.Н******* хамт амьдардаггүй тусдаа буюу ээж Л*******гийн хамт Б аймаг Б сум Залуус баг 1500-26 тоотод амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн /Х.Н******* надтай хамт амьдардаг, 19 оноос хойш Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа, Х******* аав, ээжийн хамт О суманд амьдардаг байсан гэх/ тайлбараар тогтоогдож байна.

 

7.Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар М.Х*******ын хууль ёсны өвлөгч нь хүү Х.Н*******, аав М.М*******, ээж Ж.Д******* нар бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

.М.Х******* 22 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Б аймаг, О сумын 3 дугаар багт аав М.М*******, ээж Ж.Д*******гийн хамт амьдарч байсан бөгөөд М.Х*******ын ам бүл, оршин сууж байсан хаягийн талаар зохигч маргаагүй.

 

9.Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.

 

М.Х*******тай хамт амьдарч байсан өвлөгч болох аав М.М*******, ээж Ж.Д******* нар өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлтийг эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй байх тул өвийг хүлээн авсанд тооцно.

 

10.Х*******ын хүү Н******* Х*******тай хамт амьдардаггүй байсан тул Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

Гэвч Н*******н хууль ёсны төлөөлөгч Ч.Л******* нь Х*******ын нэр дээр бүртгэлтэй Hilux маркын тээврийн хэрэгслээс бусад хөрөнгөд өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй болох нь хэргийн 19-р хуудсанд авагдсан Б нотариатын салбараас ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

 

Гэхдээ Н*******н хууль ёсны төлөөлөгч Ч.Л******* нь 23 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд Н*******г Х*******ын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, М.М*******аас 2,0,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь хуульд заасан 1 жилийн хугацааг 1 сар 6 хоногоор хэтрүүлсэн ба энэ нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байх тул өвлүүлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх Х.Н*******г өвлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймээс М.Х*******ын хууль ёсны өвлөгч болох Х.Н*******, М.М*******, Ж.Д******* нар М.Х*******т ногдох хөрөнгийг тэнцүү хэмжээнд өвлөн авах нь Иргэний хуульд нийцэж байна.

 

11.М.Х*******ын өвлүүлвэл зохих хөрөнгийг тодорхойлох нь

 

М.Х*******ыг нас барах үед түүний нэр дээр дараах хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан байна.

-  О аймаг Б- сум Х баг -р байр 51 тоот Ү-210100532 улсын бүртгэлийн дугаартай 29 мкв хоёр өрөө орон сууц /хэргийн 5-р хуудас/,

- БУА дугаартай Toyota үйлдвэрийн Hilux маркын хар өнгөтэй авто машин

-БУА дугаартай KIA үйлдвэрийн BONGO G3 маркын цагаан өнгөтэй авто машин

 

12.21 оны 12 дугаар сарын 7-ны өдөр М*******ын Х*******ын нэр дээр нийт 1310 толгой мал тоологдсон тухай малын А данс /хэргийн 70-7-р хуудас/ хэрэгт авагдсан. Харин М.Х*******ыг нас барахад буюу 22 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хэдэн тооны малтай байсан эсэх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

13.М.Х*******ын нэр дээр бүртгэлтэй орон сууц, хоёр авто машин, мөн түүний нэр дээр 21 оны 12 дугаар сард тоологдсон мал бол хариуцагч М.М*******, гуравдагч этгээд Ж.Д******* нарын бий болгосон хөрөнгө бөгөөд орон сууц, хоёр авто машин нь М.М*******, Ж.Д*******. М.Х******* нарын дундын өмч, 22 оны мал тооллогоор тоологдсон малаас М.А, М.А*******, М.Ц, М.Б нарын малыг хасаад үлдсэн мал нь мөн М.М*******, Ж.Д*******. М.Х******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, М.Х*******т ногдох хөрөнгөнөөс өвлөгч болохоо тогтоолгох шаардлагыг гуравдагч этгээд гаргажээ.

 

1.Иргэний хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдэг нь гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгийг хэлнэ.

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд дараах хөрөнгийг оруулна. Үүнд:

-       Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, ... шинээр бий болсон хөрөнгө

-       Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө

-       Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө

 

         15.Хариуцагч М.М*******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Д******* нар нь хамт амьдрах хугацаандаа 6 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Таван  хүүхэд нь өрх тусгаарлан гарч, хүү М.Х******* нь аав ээжийн хамт мал маллан амьдарч байсан байна. М.М*******, Ж.Д******* нар үр хүүхдийн хамтаар мал маллан амьдарч байсан ба тэдний хөдөлмөрийн үр дүнд 21 онд М.Х*******ын нэр дээр тоологдсон мал бий болсон талаар зохигч шүүх хуралдааны шатанд маргаагүй.

 

16.М.Х******* нь аав, ээжийн хамт мал маллахаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Мөн М.Х*******ын нэр дээр тоологдсон малыг М.М*******, Ж.Д******* болон бусад иргэнээс түүнд бэлэглэсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

 

 

 

17.Ү-210100532 улсын бүртгэлийн дугаартай О аймаг Б- сум Х баг -р байр 51 тоот 29 мкв хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр М*******ын Х*******ыг 15 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн байна /хэргийн 5-р хуудас/. Тухайн орон сууцыг 15 оны 10 дугаар сарын 9-ны өдрийн 211 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу 50,000,000 төгрөгөөр худалдан авсан байна /хэргийн 23-р хуудас/. М.М*******, Ж.Д******* нар нь О аймаг Б- сум Х баг -р байр 51 тоот хаягт бүртгэлтэй түр оршин суугчид болох нь Х багийн Засаг даргын дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байна /хэргийн -р хуудас/.

 

1.БУА дугаартай KIA үйлдвэрийн BONGO G3 маркын цагаан өнгөтэй авто машиныг М.Х******* 17 оны дүгээр сарын 29-ны өдөр 9,000,000 төгрөгөөр худалдан авсан /хэргийн 67-р хуудас/ байна.

 

19.БУА дугаартай Toyota үйлдвэрийн Hilux маркын хар өнгөтэй авто машиныг 21 оны 7 дугаар сарын 22-ны өдөр М.Х******* өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байна /хэргийн 61-р хуудас/.

 

.Дээрх орон сууц, хоёр авто машин нь хамтын хөдөлмөрийн үр дүнд шинээр бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна гэж шүүх дүгнэсэн.

 

Мөн 21 онд М.Х*******ын нэр дээр тоологдсон мал нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.-т заасанчилан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна.

Гэр бүлийн гишүүд гэдэг нь М.М*******, Ж.Д*******, М.Х******* нарыг хэлнэ.

 

21.Х.Н******* нь М.Х*******ын нэр дээр байгаа нийт хөрөнгийг гурав хуваан, гурав хуваасны нэгийг дахин гурав хувааж гуравны нэгийг авах нь бусад өвлөгчийн эрх, ашгийг хөндөхөөргүй байна.

 

22.Нэхэмжлэгч О аймаг Б- сум Х баг -р байр 51 тоот 29 мкв хоёр өрөө орон сууцыг 100,000,000 төгрөг, БУА дугаартай KIA үйлдвэрийн BONGO G3 маркын машиныг 30,000,000 төгрөг, БУА дугаартай Toyota үйлдвэрийн Hilux маркын машиныг 50,000,000 төгрөг, 1310 тооны малыг 2,5,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд энэхүү үнэлгээгээ нотолсон нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн үнэлсэн дээрх үнэлгээг хариуцагч тал малыг хэт өндөр үнэлсэн, орон сууцыг 50,000,000 төгрөгөөр, BONGO G3 маркын машиныг 9,000,000 төгрөгөөр, Hilux маркын машиныг 0,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж маргаж байна.

23.Хариуцагч тал хэрэгт О аймаг Б- сум Х баг -р байр 51 тоот 29 мкв хоёр өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр, BONGO G3 маркын машиныг 9,000,000 төгрөгөөр, худалдан авсан худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Харин  Hilux маркын машиныг 0,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай баримтыг хэрэгт өгөөгүй. Мөн малыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

2.Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, нотлох баримтыг хуульд зааснаар цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд О аймаг Б- сум Х баг -р байр 51 тоот 29 мкв хоёр өрөө орон сууцыг 50,000,000 төгрөг, BONGO G3 маркын машиныг 9,000,000 төгрөгөөр үнийг тогтоов.

Hilux маркын машиныг 0,000,000 төгрөгөөр хариуцагч тал авсан гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг хэрэгт өгөөгүй тул нэхэмжлэгчийн үнэлсэн 50,000,000 төгрөгөөр Hilux маркын машины үнийг тогтоож, нийт 109,000,000 төгрөгийн эд хөрөнгө нь М.М*******, Ж.Д*******, М.Х******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул үүний гурав хуваасны нэг /109,000,000:3=36.333.333 төгрөг/ нь буюу 36,333,333 төгрөгийн эд хөрөнгө нь Х*******ын өвлөгдөх эд хөрөнгө тул 36,333,333 төгрөгийг дахин хууль ёсны өвлөгч нарт хуваахад 12,111,111 төгрөгт ногдох хөрөнгө нь Х.Н*******д өвлөгдөхөөр байна.  

 

25. М.Х*******ын нэр дээр 21 онд тоологдсон 1310 тооны мал түүнийг нас барах үед байсан эсэх нь тодорхойгүй мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан малын төрөл, нас хүйс 21 оны малын А данстай тохирохгүй байх тул 1310 тооны малыг үнэлсэн үнэлгээ болох 2,5,000 төгрөгөөс Х.Н*******д ногдох хэсгийг гаргуулах боломжгүй гэж шүүх үзсэн.

 

26.Иймд Х.Н*******г М.Х*******ын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, М.М*******, Ж.Д******* нараас 12,111,111 төгрөгийг гаргуулж Х.Н*******д олгож, 1310 толгой малаас Х.Н*******д ногдох хэсгийг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 5.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй.

 

 

Бие даасан шаардлагын тухайд

 

27.О аймаг Б- сум Х баг -р байр 51 тоот хоёр өрөө орон сууц /хэргийн 5-р хуудас/, БУА дугаартай Toyota үйлдвэрийн Hilux маркын авто машин, БУА дугаартай KIA үйлдвэрийн BONGO G3 маркын авто машин нь Иргэний хуульд зааснаар М.Магмар, Ж.Д*******, М.Х******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, М.Х*******ын хөрөнгийн ногдох хэсгийн өвлөгч болохыг тогтоож шийдвэрлэв.

Харин гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа 22 онд тоологдсон малаас хүүхдүүдэд ногдох хэсгийг хасаад үлдсэн мал нь М.Магмар, Ж.Д*******, М.Х******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь 22 оны малын А дансыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

 

2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,22,350 төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10,00 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.М*******, гуравдагч этгээд Ж.Д******* нараас ,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Ч.Л*******, М.М******* нараас тус тус 70,0 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Ж.Д*******д олгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон     

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.6, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1, 126.2.2, 126.2.-т зааснаар Х.Н*******г М.Х*******ын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, М.М*******, Ж.Д******* нараас 12,111,111 /арван хоёр сая нэг зуун арван нэгэн мянга нэг зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж Х.Н*******д олгож, 1310 толгой малаас Х.Н*******д ногдох хэсгийг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.1, 126.2.2, 126.2., 5 дугаар зүйлийн 5.1.1, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагаас О аймгийн Б- сумын Хүрэн булаг багийн --51 тоот орон сууц, Тоуото Hilux - БУА тээврийн хэрэгсэл, Воngо-3 -2 БУА тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын өмч болохыг, М.Х*******т ногдох хэсгийн хууль ёсны өвлөгч нь Ж.Д******* болохыг тогтоож, үлдэснийг нь буюу 22 оны мал тооллогоор тоологдсон мал М.Х*******, М.М*******, Ж.Д******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,22,350 /нэг сая хоёр зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөг, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 10,00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.М*******, гуравдагч этгээд Ж.Д******* нараас ,000 /хоёр зуун найман мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Ч.Л*******, М.М******* нараас тус тус 70,0 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Ж.Д*******д олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР