Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2023/00842

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2023/00842

Баян-Өлгий аймаг

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б ХХК /гүйцэтгэх захирал А/,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Ш овогт Р.Б,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ш овогт Р.А,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суух, Б овогт Т.Е нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /дарга Н.Бат-Эрдэнэ/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн ҮХХ-БӨА-2023-7479  дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.

Нэхэмжлэгч А, Е нарт  шүүх хуралдааны товыг шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч нэхэмжлэгч А, Е нар тэднийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй тухай хүсэлтээ илэрхийлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр нэхэмжлэгч А, Е нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ХХК, Б, А, Е нар хариуцагч Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн ҮХХ-БӨА-2023-7479  дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Б ХХК болон Б, А, Е бид Голомт банкны Б салбараас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ5805116782 дугаартай зээлийн гэрээгээр 340,000,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаагаар, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ5805116784 тоот зээлийн гэрээгээр 233,000,000 төгрөгийг 16,8 хувийн хүүтэйгээр 38 сарын хугацаагаар тус тус авсан.

1.2 Зээлийн барьцаанд хөрөнгийн үнэлгээний тайланд дурдсан эд хөрөнгүүдийг тавьж бизнесийн үйл ажиллагаа явуулах явцад санхүүгийн хүндрэлд орж зээл, түүний хүүг хугацаанд төлж чадаагүй зөрчил гаргаж байсан.

1.3 Голомт банкны Б салбар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10/275 дугаартай албан бичгээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж, тухайн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо эвлэрч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00804 дугаар захирамжаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хоорондын эвлэрлээр бид Голомт банкны Б салбарын нэхэмжилсэн 532,625,56825 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон.

1.4 Бид дээрх эвлэрлийн дагуу 532,625,56825 төгрөгөөс 34,021,59225 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг тохиролцсон хугацаанд төлж чадаагүй учир шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэний дагуу тус газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг дуудлагын худалдаанд оруулах талаар бид нараас үнийн санал авч, үнийн санал хэт өндөр гэж үзэж хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон. Тус газраас хариуцагч бидний зээлийн барьцаанд тавьсан нийт хөрөнгүүдийг А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-2023-7479 дугаартай үнэлгээний тайлангаар бүхэлд нь 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн талаарх 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/823 дугаартай мэдэгдлийг тухайн өдөр төлбөр төлөгч Б-д танилцуулсан.

1.5 Бид дээрх үнэлгээний тайлан нь зах зээлийн бодит үнэд үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлэгдсэн учир зөвшөөрөхгүй. Хөрөнгийн үнэлгээчин аймгийн төв хэсэг буюу А зонд байршилтай эд хөрөнгүүдийг өнөөгийн зах зээлийн үнээс маш доогуур үнэлсэн байна.Тухайлбал, 2018 онд ашиглалтад орсон Б аймгийн Ө сумын 11 дүгээр баг, Буркит А-1 гудамж, 113 тоот хаягт байршилтай, 106,6 м.кв талбайтай, 1 өрөө үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг нэгжийн нормативт үнэлгээг 420,000 төгрөгөөр, бүрэн оруулалтын өртгийг 64,905,521 төгрөгөөр тооцож, зах зээлийн үнэ цэнийг 40,192,843 төгрөгөөр тооцож үнэлсэн нь хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэхээр байна.

Мөн 2018 онд ашиглалтад орсон Б аймгийн Ө сумын 5 дугаар баг, Ховд гол К-1 гудамж, 103 тоот хаягт байршилтай, 448 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 1 дүгээр давхар, подвалын давхар гэж 2 хувааж, тус тусдаа үнэлгээ хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч тухайн үл хөдлөх хөрөнгө нь аймгийн Ах дам захын хажуу талд төв замын дагуу байршилтай, төвийн халаалтад холбогдсон, дотроо 00-той, ашиглалтад ороод 5 жил болсон шинэ эд хөрөнгө байхад 1 давхрын 1 м.кв талбайн үнийг 2,487,388 төгрөгөөр, подвалын давхрын нэгжийн нормативт үнэлгээг 1,268,390 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшид үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлгээ болсон байна.

1.6 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно хуульчилсны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд бидний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ гийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, Э нарын хариу тайлбар, татгалзал: Тус газарт холбогдох иргэн А, Б нарын  нэхэмжлэлтэй танилцаж доорх тайлбарыг гаргаж байна.

2.1 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 130/Ш32022/00804 дүгээр шүүгчийн захирамжаар А, Б, Е нараас 534,036,107 төгрөг гаргуулан Голомт банкны Б аймаг дахь салбарт олгож, мөн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 5 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн.

2.2 Төлбөр төлөгч А, Б, Е нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б аймгийн Ө сумын 10 дугаар багт байрлах бүртгэлийн 0000000дугаартай 110 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах бүртгэлийн 00000001дугаартай 1054 м.кв талбайтай газар, Ө сумын 09 дүгээр багт байрлах бүртгэлийн 00000002дугаартай 84 м.кв талбайтай хувийн сууц, мөн багт байрлах бүртгэлийн 00000003 дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууц бүртгэлийн 00000004дугаартай 700 м.кв талбайтай газар, Ө сумын 5 дугаар багт байрлах бүртгэлийн 00000005 дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, бүртгэлийн 00006 дугаартай 106.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ө сумын 5 дугаар багт байрлах бүртгэлийн Ү-0213007678 дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжлэн хураасан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас үнэлгээ гаргуулахад харилцан тохиролцоогүй тул хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар мэргэжлийн шинжээч томилон дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, хууль эрх зүйн баримт бичигтэй тулгуурлан өнөөгийн зах зээлийн ханшаар уялдуулан үнэлгээ гаргасан байна.

2.3 Нэхэмжлэгч нарын нийт 5 эд хөрөнгийн үнэ нь 1.322.000.0000 төгрөгийн үнэлгээ гарч байна. Харин нэхэмжлэгч нарын Голомт банканд төлөх зээлийн үлдэгдэл нь 530.000.0000 төгрөг байгаа. Бид нарын зүгээс нэхэмжлэгч нарт хангалттай хугацаа өгсөн. Тэгсэн ч гэсэн одоогийн байдлаар ямар ч мөнгө төгрөг төлөөгүй. Нэхэмжлэгч нар албаар шийдвэр гүйцэтгэгч нарын ажиллагааг сунжруулж, удаашруулах зорилготой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар А, Е, Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баян-Өгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00804 дугаартай шүүгчийн захирамж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/823 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны  өдрийн 01/1014 дугаартай албан бичгээр Б.Энхжаргал, Б.Айнур нарт олгосон итгэмжлэл,  2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 23020647 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ГХ2022/00131 дугаартай гүйцэтгэх хуудас, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2022/00804 дугаартай шүүгчийн захирамж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Е, Б, А нараас гаргасан хүсэлт, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б, А, Е нараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан санал, Голомт банкны Б салбарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10/304 дугаартай албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 01/823 дугаартай албан бичиг, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/818 дугаартай албан бичиг, Х.Бакентай байгуулсан өмгөөллийн гэрээ, А ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Б ХХК болон Б, А, Е нарын  Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан “А “ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-2023-7479 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

5.Нэхэмжлэгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б ХХК болон Б, А, Е  бид Голомт банкны Б салбараас 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээгээр 340,000,000 төгрөгийн зээлийг авч зээлийн барьцаанд хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан эд хөрөнгүүдийг тавьсан. Бизнесийн үйл ажиллагаа явуулах явцад санхүүгийн хүндрэлд орж зээл, түүний хүүг хугацаанд төлж чадаагүй тул Голомт банкны Б салбар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 130/ШШ2022/00804 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу  шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаанд тавьсан эд хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах талаар бид нараас үнийн санал авч, үнийн санал хэт өндөр гэж үзэж хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болж, “А” ХХК-ийн үнэлгээчнээр үнэлгээ хийлгэсэн ба бидний барьцаанд тавьсан хөрөнгүүдийн бүгд 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн байна. Бид дээрх үнэлгээний тайлан нь зах зээлийн бодит үнэд үндэслэгдээгүй, хэтэрхий доогуур үнэлэгдсэн учир зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

6.Хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 130/ШШ2022/00804 дугаартай шүүгчийн захирамжаар А, Б, Е нараас 534,036,107 төгрөг гаргуулан Голомт банкны Б аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн 3 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 5 төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгийг битүүмжлэн хурааж хөрөнгийг үнэлэхээр талуудаас санал авахад үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилсон. Шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 1,322,004,810 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч үл хөдлөх хөрөнгүүдийг  үнэлэхдээ хөрөнгийн байдалтай нэг бүрчлэн танилцаж, хууль эрх зүйн баримт бичигтэй тулгуурлан өнөөгийн зах зээлийн ханшаар уялдуулан үнэлгээ гаргасан гэж үзэж байна гэжээ.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтогдсон байна. Үүнд:

7.1 Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 130/ШШ2022/00804 дугаартай шүүгчийн захирамжаар 1.Хариуцагч БХХК болон хариуцагч А, Б, Е нар нэхэмжлэгч Голомт банкны Б салбарын нэхэмжилсэн 532,625,568.25 (таван зуун гучин хоёр сая зургаан зуун хорин таван мянга таван зуун жаран найман төгрөг хорин таван мөнгө) төгрөгөөс

- 2022.10.20-ны өдөр 7,200,000 төгрөг,

- 2022.11.20-ны өдөр 7,200,000 төгрөг,

- 2022.12.20-ны өдөр 7,200,000 төгрөг,

- 2023.01.20-ны өдөр 7,200,000 төгрөг,

- 2023.02.20-ны өдөр 37,200,000 төгрөг,

- 2023.03.20-ны өдөр 7,200,000 төгрөг,

- 2023.04.20-ны өдөр 7,200,000 төгрөг,

- 2023.05.20-ны өдөр 452,225,568.25 төгрөгийг Голомт банкны 9145100003 тоот дансанд тус тус бүрэн төлж барагдуулахаар болж, зохигчид эвлэрсэн тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба 3 дахь заалтаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ЗГ5805116782-1, ЗГ5805116784-1 тоот ипотекийн гэрээгээр Б, Е нарын өмчлөлийн 0000000тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 10-р баг Х тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; ЗГ5805116782-2, ЗГ5805116784-2 тоот ипотекийн гэрээгээр Б ын өмчлөлийн 00000001тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 10-р баг Х тоот хаягт байршилтай, 1054 м.кв талбайтай, 031305770 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хэрэгцээ-ний зориулалттай өмчлөх эрхийн газар; 00000002тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 9-р баг Хөх хад тоот хаягт байршилтай, 84 м.кв талбайтай, Хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; Ү-0213007678 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 5-р баг Ховд гол тоот хаягт байршилтай, 110 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; 00000004тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 9-р баг Хөх хад тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, 031304021 нэгж талбарын дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн газар; 00000003тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 9-р баг Хөх хад тоот хаягт байршилтай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; ЗГ5805116782-3, ЗГ5805116784-3 тоот ипотекийн гэрээгээр Б, Е нарын өмчлөлийн 00000005тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол К-1 гудамж, 103 тоот хаягт байршилтай, 448 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; ЗГ5805116782-4, ЗГ5805116784-4 тоот ипотекийн гэрээгээр Е-ын өмчлөлийн 00006 тоот улсын бүртгэлийн дугаартай, Б аймгийн Ө сумын 11-р баг, АБ-1 гудамж, 113 тоот хаягт байршилтай, 106.6 м.кв талбайтай. нэг өрөө, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаат хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч Голомт банкны Б салбарыг хохиролгүй болгохыг тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

7.2 Энэхүү шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Б ХХК болон хариуцагч А, Б, Е  нар сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Голомт банкны Б салбарын хүсэлтээр 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 131 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 23020647 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн төлбөрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б ХХК болон хариуцагч А, Б, Е  нар нь барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг 3,238,852,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар, төлбөр авагч Голомт банкны зүгээс мөн үнийн санал хүргүүлсэн байна.

7.3 Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор:

-төлбөр төлөгч Б-ын өмчлөлийн 00000001тоот улсын бүртгэлийн дугаартай, Ө сумын 9-р багт байршилтай, улсын бүртгэлийн 00000002дугаартай, 84 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; мөн хаягт байрлах улсын бүртгэлийн 00000003дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00000004дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт

-Ө сумын 5-р багт байрлах төлбөр төлөгч Б, Е нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000005дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Ө сумын 11-р багт байрлах Е-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00006  дугаартай 106.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- Ө сумын 5-р багт байрлах Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007678 дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоохоор А ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг танилцуулсан байна.

7.4 А ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай Үнэлгээний тайлангаар Б аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол К-1 гудамж 103 тоот, Ө сумын 5-р баг, Ховд гол хаягт, Ө сумын 11-р баг БА-1 гудамж 113 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн Ө сум 10-р баг, Х хаягт, Ө сумын 9-р баг, Хөх хад хаягт тус тус байршилтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт ҮОУС-ын дагуу зах зээлийн ба өртгийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 8 дугаар сарын байдлаар 1,322,004,810 төгрөгөөр тодорхойлсон байх ба Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 01/818 дугаартай, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/823 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр дээрх үнэлгээний талаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт тус тус мэдэгджээ.

7.5 Шинжээчээр томилогдсон “А” ХХК нь эд хөрөнгийн үнэлэгчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгогдсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн тодорхойлолтоор тогтоогджээ.

 

8.Төлбөр төлөгч болох Б ХХК болон А, Б, Е  нар нь Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “А” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай Үнэлгээний тайлангаар Б аймгийн Ө сумын 5-р баг, Ховд гол А.К-1 гудамж 103 тоот, Ө сумын 5-р баг, Ховд гол хаягт, Ө сумын 11-р баг Б.А-1 гудамж 113 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн Ө сум 10-р баг, Х хаягт, Ө сумын 9-р баг, Хөх хад хаягт тус тус байршилтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт ҮОУС-ын дагуу зах зээлийн ба өртгийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 8 дугаар сарын байдлаар 1,322,004,810 төгрөгөөр тодорхойлсон эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээг дахин гаргуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар гомдлоо шүүхэд гаргасан байна.

 

9. Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр зээл авахдаа барьцаалсан төлбөр төлөгч Б-ын өмчлөлийн 00000001тоот улсын бүртгэлийн дугаартай, Ө сумын 9-р багт байршилтай, улсын бүртгэлийн 00000002дугаартай, 84 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; мөн хаягт байрлах улсын бүртгэлийн 00000003дугаартай 98 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 00000004дугаартай 700 м.кв талбайтай газрын хамт, Ө сумын 5-р багт байрлах төлбөр төлөгч Б, Е нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000005дугаартай 448 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ө сумын 11-р багт байрлах Е-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00006  дугаартай 106.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  Ө сумын 5-р багт байрлах Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007678 дугаартай 110 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх хөрөнгийн үнийн саналд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “А” ХХК-ийн шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн ба уг үйл ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнийг шинжээч нь  үндэслэлгүйгээр бага өртгөөр үнэлсэн гэх үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба дээр дурдсанчлан төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч томилж үнэлүүлэх ажиллагаанд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч Б ХХК болон А, Б, Е нарын “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК болон А, Б, Е нарын “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ҮХХ-БӨА-23-7479 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК.МЕЙРАМБЕК