Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2023/00521

 
Б.Ардабек Normal Б.Ардабек 1 0 2023*******07*******19T11:22:00Z 2023*******07*******19T11:23:00Z 1 3911 22298 185 52 26157 16.00 false false false EN*******US X*******NONE X*******NONE

 

 

 

 

 

 

 

2023 06 06

130/ШШ2023/00521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б  аймгийн А  сумын 5 дугаар баг, Э тауэр, 5*******н давхарт үйл ажиллагаа явуулдаг “ЭА”   ХК (гүйцэтгэх захирал М.Т ),

Хариуцагч: Б  аймгийн А  сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Б  аймгийн А  сумын Ерөнхий боловсролын сургууль  (захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж)*******д

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөг, алданги 51,626,280 төгрөг, нийт 154,878,840 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “ЭА”   ХК*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагч А  сумын Ерөнхий боловсролын сургуулийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ЭА”   ХК нь хариуцагч А  сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөг, алданги 51,626,280 төгрөг, нийт 154,878,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Б аймгийн А  сумын ахлах сургууль манай компанитай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2020*******2022 онд дулааны эрчим хүч худалдаж авсан. Уг гэрээний 4.3*******т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичил хийгдсэнээс тухайн сарын 30*******ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч 2020 оны дүгээр сарын 30*******ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12*******р сарын 31*******ний өдрийн байдлаар 103,252,560 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ.

1.2.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******т зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулж болохоор хуульчилсан. Гэрээний 4.3*******т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%*******тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

1.3.2020 оны 5 дугаар сарын 30*******ны өдрөөс 2023 оны дүгээр сарын 18*******ны өдөр хүртэл хугацаа хэтрүүлсний алдангийг тооцоход 56,272,645.2 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%*******иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%*******иар тооцоход алданги нь 51,626,280 төгрөг болж байна.

1.4.Хавтаст хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс харвал өмнө 2017*******2020 оны 5 дугаар сарын 18*******ний өдрийн байдлаар гарсан төлбөр тооцоог нэхэмжлэгч компаниас хариуцагч сургуулиас шаардаж, шийдвэрлүүлж байсан. 2020 оны 5 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн байдлаар төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан.

1.5.Иймд хариуцагч Б  аймгийн А  сумын ерөнхий боловсролын дүгээр сургуулиас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр болох 103,252,560 төгрөг, алданги 51,626,280 төгрөг нийт 154,878,840 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.Хариуцагч Б  аймгийн А  сумын ерөнхий боловсролын сургуулийн  захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14*******ний өдрийн 130/ШШ2020/01228 захирамжаар А  сумын ерөнхий боловсролын сургууль  нь нэхэмжлэгч Эрчим Б  ХК*******ийн нэхэмжилсэн дулааны эрчим хүчний төлбөр 24,648,384 төгрөгийг 2021, 2022 онуудад төлж өгөхөөр болж сургуулийн захиргаа хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед сургуулийн захиргаа уг өр төлбөрийг барагдуулах талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Б болон аймгийн ЗДТГ*******ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Е нарт уламжилсан боловч 2021 оны төсөвт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл өр төлбөр төлөгдөөгүй.

2.2.Эрчим Б  ХК*******ийн гүйцэтгэх захирал М.Т*******тэй А  сумын ЕБ*******ын сургуулийн  захирал асан Х.Х Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай 2020 оны 10 дугаар сарын 02*******ны өдрийн 11 дугаартай гэрээнд гарын үсэг зурахдаа хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтэд заасан нэг сард 28,281,745.36 төгрөгөөр биш сард 25,807,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. 2020 оны төсөв, санхүүгийн хуваарилалтад түлш, халаалтын зардлыг аймгийн ИТХ*******ын ээлжит чуулганаар 206,456,700 төгрөг төлөхөөр баталж өгсөн. Гэвч КОВИД*******19 цар тахлын улмаас 2020 оны 02 дугаар сараас 05 дугаар сарын 20*******ны хүртэл хичээл сургалт онлайн цахим хэлбэрээр явагдсан тул тухайн үед сургалт хүмүүжлийн ажил хэвийн хэмжээнд явагдаагүй тул 187,101,700.00 төгрөгийг төлж барагдуулсан. Ковидын үеийн халаалтын зардлыг төлүүлэхгүй байх талаар тухайн үеийн аймгийн засаг даргаас захирамж гарсан байгаа болно.

2.3.2021, 2022 онуудад тус сургуулийн захирлаар ажилласан Х.Х нь Б  аймгийн Эрчим Б  ХК*******ны захирал М.Т*******тэй дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээг хийгээгүй. Учир нь 2020 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 81 тоот албан бичгээр Эрчим Б  ХК*******ны гүйцэтгэх захирал М.Т д халаалтын тухай, халаалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт, шинэчлэн байгуулахад гэрээний зарим заалтуудыг өөрчлөх тухай санал тавьсан. Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул захирал асан Х.Х гэрээ байгуулаагүй. 2021, 2022 онуудад аймгийн ИТХ*******ын тэргүүлэгчдийн ээлжит чуулганаар баталж шийдвэрлэсэн түлш, халаалтын зардал 2021 онд 18,994,000 төгрөг батлагдаж бүрэн төлөгдсөн болно.

2.4.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******д зааснаар эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ноогдуулж болохоор хуульчилсан гэрээний 4.3*******т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%*******тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон гэх заалт гэрээ хийгдээгүй тул хуулийн заалт болон гэрээний заалтыг биелүүлэх боломжгүй байна. Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%*******иар тооцоход алданги нь 51,626,280 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байна.

2.5.Иймд Б  аймгийн Эрчим Б  ХК*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч “ЭА”   ХК*******аас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “ЭА”   ХК*******ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, “ЭА”   ХК болон А  сумын ерөнхий боловсролын сургуулийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 02*******ны өдөр байгуулагдсан 11 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 19*******ний өдөр байгуулсан 22/2011*******04 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, “ЭА”   ХК*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн Гэрээг шинэчлэн байгуулах тухай 7/288 дугаартай албан бичиг, Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14*******ний өдрийн 130/ШШ2020/01228 дугаартай шүүгчийн захирамж, “ЭА”   ХК*******ийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох тухай А/129 дугаартай тушаал, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн Тариф батлах тухай 466 дугаартай тогтоол,

Хариуцагч Б  аймгийн А  сумын ерөнхий боловсролын сургуулийн  захирлын 2020 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн Халаалтын тухай 81 дугаартай албан бичиг, 2020 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн 100, 101 дугаартай албан бичгүүд, А  сумын ерөнхий боловсролын сургуулийн  2020, 2021, 2022 оны мөнгөн гүйлгээний журналууд, А  сумын ерөнхий боловсролын сургуулийн  2020 оны төсвийн хуваарилалт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч “ЭА” ХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...хариуцагч А  сумын ахлах сургууль 2020 оны дүгээр сарын 30*******ны өдрөөс хойших хугацааны дулааны эрчим хүчний төлбөрийг дутуу төлснөөс шалтгаалан өнөөдрийг хүртэл өр хуримтлагдаж нэмэгдсээр 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн байдлаар 103,252,560 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба манай компанийн зүгээс уг төлбөрийг төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тул хууль болон гэрээнд зааснаар алдангийн хамт хариуцагчаас нийт 154,878,840 нэхэмжилж байна.

7.Хариуцагч Б  аймгийн А  сумын Ерөнхий боловсролын сургуулийн  захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Ж нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 2021, 2022 онуудад аймгийн ИТХ*******ын тэргүүлэгчдийн ээлжит чуулганаар баталж шийдвэрлэсэн түлш, халаалтын зардал 2021 онд 18,994,000 төгрөг батлагдаж бүрэн төлөгдсөн болно. Мөн гэрээний нэг тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%*******тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан ба талуудын хооронд гэрээ хийгдээгүй тул алданги төлөх боломжгүй байна. Иймд Б  аймгийн “ЭА”   ХК*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1.Нэхэмжлэгч “ЭА” ХК*******ны нягтлан бодогч болон хариуцагч (төлбөр төлөгч) Б  аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч нарын гарын үсэг зурж, тус тусын санхүүгийн тэмдгийг дарж баталгаажуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа*******аар тус хоёр байгууллагын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 01*******ээс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний дуусталх хугацаанд өгч авалцах зүйлээ хоёр байгууллагын хөтөлж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Б  аймгийн Ерөнхий боловсролын сургууль  нь 127,900,943.60 (нэг зуун хорин долоон сая есөн зуун мянга есөн зуун дөчин гурван төгрөг 60 мөнгө)*******ний өртэй гарсныг харилцан батлав гэсэн байна.

8.2.Иргэний хуулийн 196 дугаар зүйлд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан бөгөөд 196.1.2*******д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор заажээ.

2020 оны 10 дугаар сарын 02*******ны өдрийн №11 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний эхний хуудсанд батлав “ЭА” аян А  ХК*******ийн гүйцэтгэх захирал М.Т, Ерөнхий боловсролын сургуулийн  захирал Х.Х гэж гарын үсэг зурж, тус тусын тамгыг дарж баталгаажуулсан ба энэ гэрээний удиртгал хэсэгт нэг талаас “ЭА”   ХК (цаашид хангагч гэх)*******ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч ажилтай К овогтой Е, нөгөө талаас Б  аймгийн Ерөнхий боловсролын сургууль  (цаашид хэрэглэгч гэх)*******ийг төлөөлж нягтлан бодогч Б овогтой Ж нар Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль...болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм хурмын хүрээнд харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж тусгасан мөөртлөө гэрээ байгуулсан гэдэгт хангагчийг төлөөлж К.Е гарын үсэг зурсан боловч хэрэглэгчийг төлөөлж Б.Ж нь гарын үсэг зураагүй тул талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн энэхүү гэрээний сүүлийн хуудасны доод талд Төсөвт 206,456,7 мянган төгрөгөөр түлш халаалтын зардал тусгагдсан. Төсөвт тусгагдсан түлш халаалтын зардлыг сар бүр 25807.0 мянган төгрөгөөр төлөх болно. Захирал Х.Х гэж гараар бичсэн боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай нотлох баримт байхгүй байна.

8.3.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай Тариф батлах тухай тогтоолоор Б  аймгийн А  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг хавсралт ёсоор баталсугай гэсэн ба хавсралтад хэрэглэгчийн ангиллын 1*******д: Төсөвт байгууллагын эзлэхүүнээр тооцох халаалтын тариф (НӨАТ*******гүй) м.кв*******ыг 1600 төгрөгөөр /НӨАТ*******тэй 1760 төгрөгөөр/ тогтоосон байна.

Б  аймгийн “ЭА” аян А  ХК*******ийн 2021 оны 11 дүгээр сарын 16*******ны өдрийн №7/288 дугаартай Гэрээг шинэчлэн байгуулах тухай албан бичгээр Дулааны эрчим хүч хэрэглэх байгууллагуудын дарга, захирлуудад...Дулааны эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаар тогтоолоор Б  сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг 1,411 төгрөг (нөат*******гүй) байсныг 1,600 төгрөг (нөат*******гүй) болгон шинэчлэн тогтоосон. Иймд дулааны эрчим хүчний үнэ тариф өөрчлөгдөж гэрээний нөхцөлд өөрчлөлт орсон тул дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээгээ шинэчлэн байгуулахыг санал болгож, шинэчилсэн тарифыг 2021 оны 12 дугаар сарын 01*******ээс эхлэн мөрдөх болсныг албан ёсоор мэдэгдсэн байна.

Иймд дулааны үнэ тарифт өөрчлөлт орсноор талууд Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******г шинэчлэн байгуулсан эсэх тухай нотлох баримт байхгүй ба нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй болно.

8.4.Мөн Б  аймгийн дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн халаалтын эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15*******ны өдрөөр тогтоосон болох нь Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 дугаартай Халаалтын улирал эхлэх дуусах хугацааг тогтоох тухай тушаалаар нотлогдож байна.

8.5.Мөн 2022 оны 9 дүгээр сарын 19*******ний өдрийн №22*******2011*******04 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний эхний хуудсанд батлав “ЭА” аян А  ХК*******ий гүйцэтгэх захирал М.Т, Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Ж гэж гарын үсэг зурж, тус тусын тамгыг дарж баталгаажуулсан, мөн энэ гэрээний удиртгал хэсэгт нэг талаас “ЭА” ХК (цаашид хангагч гэх)*******ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч ажилтай К овогтой Е, нөгөө талаас Б аймгийн Ерөнхий боловсролын сургууль  (цаашид хэрэглэгч гэх)*******ийг төлөөлж нягтлан бодогч Б овогтой Ж нар Монгол Улсын Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль...болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм хурмын хүрээнд харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж тусгасан ба гэрээ байгуулсан гэдэгт хангагчийг төлөөлж К.Е гарын үсэг зурсан, хэрэглэгчийг төлөөлж Б.Ж нар гарын үсэг зурсан байна.

Энэхүү 2022 оны 9 дүгээр сарын 19*******ний өдрийн №22*******2011*******04 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 1.3*******д Эрчим хүчний сайдын 2021 оны 7 дугаар сарын 22*******ны өдрийн А/129 тоот тушаалаар аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтын эхлэх хугацаа тухайн оны 09 дүгээр сарын 15*******ны өдрөөр, дуусах хугацаа дараа оны 05 дугаар сарын 15*******ны өдрөөр тогтоосон, мөн 7.2*******т Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулах ба энэ тухай саналаа 14 хоногийн өмнө бичгээр үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулснаар энэхүү гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр болох бөгөөд өөрчлөлт нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байна гэж заасан байна.

Гэтэл энэхүү гэрээний Гурав. Хэрэглэгчийн эрх, үүрэг гэсний доод талд Тайлбар:Зөвхөн төсөвт тусгасан мөнгийг сар бүр шилжүүлэх болно гэж гараар бичсэн боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан эсэхийг бичгээр үйлдэж гарын үсэг зурсан тухай нотлох баримт байхгүй байна.

8.6.Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаартай тогтоолоор дулааны эрчим хүчний тарифыг шинэчлэн тогтоосны дараа түлш, халаалтын мөнгийг төсөвт нэмж баталж өгөөгүйгээс өр төлбөр үүссэн гэснийг хариуцагч Б  аймгийн Ерөнхий боловсролын сургууль  хүлээн зөвшөөрсөн ба баталж өгсөн төсвийн дагуу дулааны эрчим хүчний буюу халаалтын төлбөрийг төлж байсан гэдэг нь талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан “ЭА” ХК*******ийн Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Б  аймгийн А  сумын ерөнхий боловсролын сургуулийн  захирлын 2020 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн Халаалтын тухай 81 дугаартай албан бичиг, тус сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн 100, 101 дугаартай албан бичгүүд, А  сумын ерөнхий боловсролын сургуулийн  2020, 2021, 2022 оны мөнгөн гүйлгээний журналууд, А  сумын ерөнхий боловсролын сургуулийн  2020 оны төсвийн хуваарилалт зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

9.Б  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14*******ний өдрийн 130/ШШ2020/01228 дугаартай шүүгчийн захирамж 2020 оны дүгээр сарын 30*******ны өдрөөс өмнөх үйл баримттай холбоотой шийдвэр тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

10.Дээрх нотлох баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч “ЭА” аян А  ХК 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацаанд хариуцагч Б  аймгийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулийг дулааны эрчим хүчээр хангаж байсныг хариуцагч үгүйсгээгүй, энэ үйл баримтын талаар маргаагүй тул талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дулааны эрчим хүч худалдах*******худалдан авах гэрээ байгуулсан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1*******д Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна, 30 дугаар зүйлийн 30.1.2*******д Эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д Худалдах*******худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Иймд хариуцагч төсөв дутуу батлагдсан гэсэн үндэслэлээр 2020 оны дүгээр сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******нийг дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөгийг төлөөгүй гэдгийг нотлох баримтаар үгүйсгээгүй ба нэхэмжлэгч “ЭА” ХК нь хариуцагч Б  аймгийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулиас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй тул хариуцагч Б  аймгийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулиас 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

11.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3*******д Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж, 31.4*******д Энэ хуулийн 31.2, 31.3*******т заасан торгууль, алдангийн хэмжээ нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус заасан байна.

Мөн Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1*******д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3*******д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4*******д Анз нь торгууль, алданги гэсэн төлбөртэй байна гэж тус тус заасан байна.

Мөн нэхэмжлэгч Эрчим Б  ХХК нь хариуцагч Б  аймгийн Ерөнхий боловсролын сургуультай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 20*******ны өдрийн 11 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 4.3*******д Хэрэглэгч хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлсний үндсэн дээр дулааны эрчим хүч хэрэглэнэ. Хангагчийн нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 30*******ны хүртэл саадгүй хийнэ. Хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5%*******иар алданги ногдуулна гэж заасан байна.

Энэхүү 2020 оны 09 дүгээр сарын 19*******ний өдрийн 22/2011*******04 дугаартай Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ*******ний 1.3*******д зааснаар халаалтын үргэлжлэх хугацаа 8 (найман) сар буюу 2020 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15*******ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч (хэрэглэгч)*******ийн хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг сар тутам төлөх талаарх нэхэмжлэлийг нэхэмжлэгч (хангагч) хариуцагч (хэрэглэгч)*******д явуулж байсан эсэхийг нотлох баримт байхгүй байна.

Иймд хариуцагч (хэрэглэгч) нэхэмжлэлийн дагуу сар бүрийн 30*******ны хүртэл төлбөрөө төлсөн эсэх, хэдий хэр хугацаа хожимдуулан төлсөн эсэхийг нотлох баримт байхгүй ба сар бүр төлөөгүй буюу дутуу төлсөн төлбөрийн үнийн дүн нь тодорхой бус тул гэрээний дагуу хугацаа хожимдуулан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс 0,5%*******иар алданги тооцох боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас энэхүү гэрээний дагуу алданги хэрхэн тооцсон тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

12.Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 466 дугаар тогтоолоор Б сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулснаас хойш хугацаанд талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хариуцагч (хэрэглэгч) төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7*******д зааснаар нэхэмжлэгч (хангагч) алданги шаардах эрхгүй байна.

Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3*******д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.7*******д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй... гэж заасан байна.

13.Иймд нэхэмжлэгч “ЭА”  ХК нь 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийг дуустал хугацааны халаалтын нийт дутуу төлбөр 103,252,560 төгрөгт алданги тооцож хариуцагч Б аймгийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулиас алданги 51,626,280 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нийт 154,878,840 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 932,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 103,252,560 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 674,213 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “ЭА”   ХК*******нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.7, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б  аймгийн Ерөнхий боловсролын сургуулиас 2020 оны 4 дугаар сарын 30*******ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуустал хугацааны халаалтын дутуу төлбөр 103,252,560 (нэг зуун гурван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуун жаран) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭА” ХК*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн алданги 51,626,280 (тавин нэгэн сая зургаан зуун хорин зургаан мянга хоёр зуун наян) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 932,345 (есөн зуун гучин хоёр мянга гурван зуун дөчин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б  аймгийн Ерөнхий боловсролын дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 674,213 (зургаан зуун далан дөрвөн мянга хоёр зуун арван гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЭА”  ХК*******нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК