Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03001

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2023/03001

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн х хуралдааныг шүү . , ж,

 

: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо,*******од оршин суух, эмэгтэй, Цагаан гэрт овогт Сүхбаатарын ******* /РД*******/-ын ,

: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /үхбаатар 俿ийн 5 дугаар хороо,*******,*******анд байрлах/-т ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Жамух интернэйшнл ХХК /Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Оранж плаза 701 тоотод оршин байх, РД*******/-г оролцуулан,

Орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний 4/19679 тоотыг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 29-ний 19280783/185 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох,

уг тогтоолоор Хас банкинд байрших, хадгаламжийн дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг гаргуулах тухай,

Гуравдагч этгээдийн Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон, цуцлахыг даалгах, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий .

 

ؿ :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/РД/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /РД/,

Ш П.Жанбота нар .

 

:

 

1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газаруулан орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний 4/19679 тоотыг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 29-ний 19280783/185 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох, уг тогтоолоор Хас банкинд байрших, хадгаламжийн дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэгч Ч.Урангоо нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 19280783/185 дугаар бүхий Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол гаргаж, миний эзэмшлийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны дэлгэрэнгүй мэдээлэл гаргуулан авах, мөн миний эзэмшиж байгаа харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, битүүмжлэгдсэн данснаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тоот дансанд тодорхой дүнгийн мөнгийг шилжүүлэх тухай заажээ.

Мөн тус газраас миний өмчлөлийн Ү-2204090201 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13374/98/2 дугаар байрны 02 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4/19679 тоот Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсаны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх байдлаар надад холбогдох ямар нэг шүүхийн шийдвэр гараагүй, ийм шийдвэр байхгүй байхад хууль бус үндэслэлгүй тогтоол, тоот үйлдэн, хууль зөрчин миний хуулиар олгогдсон өмч хөрөнгө олж авах, түүнийгээ өөрийн үзэмжээр эзэмшиж, хадгалж, захиран зарцуулах эрхэд ямар ч шүүхийн шийдвэр, хуулийн үндэслэлгүй дур мэдэн халдаж, хууль бус хязгаарлалт тогтоон, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур иргэн миний өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу энэ асуудлаар би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр*******т гомдол гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл 34 хоногийн дараа гомдлыг хангахаас татгалзсан хариу ирүүлсэн.

Ийнхүү миний эрхэд үндэслэлгүй халдан, хууль бусаар хязгаарлан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хугацаа, журмыг үл хэрэгсэн хуулийн хугацааг хэтрүүлэн, хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөсөн хариу ирүүлж, намайг үл тоомсорлон, санаатай хууль журмыг гажуудуулж байгаад гомдолтой байна.

Иймд миний өмчлөлийн Ү-2204090201 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 13374/98/2 дугаар байрны 02 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 4/19679 тоот, банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай мөн газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19280783/185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалж өгнө үү.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19280783/185 дугаар тогтоолоор Хас банкинд байрших хадгаламжийн дугаарын данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан С.*******ын өмчлөлийн Ү-2204090201 дугаарт бүртгэлтэй орон сууцыг захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах,

С.*******ын харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг хүчингүй болгуулах,

Харилцах данснаас хасалт хийж авсан 4,250,000 төгрөгийг гаргуулах гэсэн 3 шаардлага гаргасан бөгөөд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байх явцад 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгө, харилцах дансны захиран зарцуулах эрхийг нээсэн, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4,250,000 төгрөгийг буцаан олгосон тул дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

3.Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗ3/51, 2019/ШЗ352 дугаар захирамжаар Жамух интернэйшнл ХХК-ийг 40,000,000 төгрөгөөр торгосон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтны ногдуулсан торгох шийтгэлийн хуудсыг баталгаажуулж захирамжилсан.

Дээрх захирамжийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19280782 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК шүүгчийн захирамжид заагдсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, МНБС байрны 102 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа шаардахад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 19280783/185 дугаар тогтоолоор тус компанийн харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлсэн боловч төлбөрийн шаардлага хангагдаагүй байх тул Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаас бүртгэлтэй эсэх, Ашигт малтмал, газрын тосны газарт ашиглалтын болон хайгуулан тусгай зөвшөөрөлтэй эсэх, 9 дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшил, ашиглалтад газар бүртгэлтэй эсэхийг тодруулахад эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын лавлагаагаар Жамух интернэйшнл ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч С.******* байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасны дагуу төлбөр төлөгчийн нийт хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ, мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж тус тус заасныг үндэслэн С.*******ын арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансанд хасалт хийсэн, мөн түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204090201 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 98/2 дугаар байрны 02 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жамух интернэйшнл ХХК-ийн бие даасан шаардлага: Жамух интернэйшнл ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 0008645 дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгууль, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 0008645 дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгууль, нийт 40,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан.

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51, 2019/ШЗЗ52 тоот албадан гүйцэтгэх захирамж, 42, 43 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу 2 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь явуулж байгаад иргэн С.*******ын шүүхэд гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан, 142 дугаар зүйлийн 142.1-д Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн ...29.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй байх тул Жамух интернэйшнл ХХК-д холбогдох 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51 тоот албадан гүйцэтгэх захирамж, 42 тоот гүйцэтгэх хуудас, 2019/ШЗЗ/52 тоот албадан гүйцэтгэх захирамж, 43 тоот гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү.

...мөн зүйлийн 2-т зааснаар гүйцэтгэсэн шийдвэрийг цуцлахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөг нийт 35,750,000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Улаанбаатар хотын банкны 2611160914 тоот дансанд торгуулийн төлбөр гэж шилжүүлсэн баримт ирсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа цуцлагдахтай холбогдуулж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35,750,000 төгрөгийг гаргуулж, Жамух интернэйшнл ХХК-д буцаан олгохыг даалгаж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗ3/51, 2019/ШЗ352 дугаар захирамжаар Жамух интернэйшнл ХХК-ийг 40,000,000 төгрөгөөр торгосон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтны ногдуулсан торгох шийтгэлийн хуудсыг баталгаажуулж захирамжилсан.

Төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.*******ын данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 4,250,000 төгрөг, Жамух интернэйшнл ХХК-ийн данснаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-нд 2,670,000 төгрөг, нийт 7,490,000 төгрөг дансны хасалтаар, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөгийг Жамух интернэйшнл ХХК-ийн захирал С.******* Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд өөрийн хүсэлтээр тушааснаар нийт төлөх торгуулын 40,000,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105.1-д гурван өдрийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасны дагуу төлбөрийн мөнгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн данс руу шилжүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл бий болсон боловч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусах шатандаа явж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн хүчин төгөлдөр явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 35,750,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй, төлбөр авагчийн дансанд хуулийн дагуу шилжсэн тул нэхэмжлэлд дурдсан дээрх мөнгөн төлбөрийг буцаан авах талаараа төлбөр авагч талд хандах нь зүйтэй гэжээ.

 

6.Нотлох баримтын тухайд:

6.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,

С.*******ын иргэний үнэмлэхний хуулбар,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргах учир нь 2019.09.25,

Нэхэмжлэгч С.*******ын өмгөөлөгч О.Мөнгөнчимэгтэй 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 36 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

С.*******ын Хас банк дахь дугаартай дансны хуулга,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 82,950 төгрөг төлсөн баримт,

С.*******аас О.Мөнгөнчимэгт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэл,

ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4,250,000 төгрөг/ гэсэн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6.2 хариуцагчаас:

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/402 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг 19280782,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/52 дугаартай Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 702 дугаартай албан бичиг,

Жамух интернэйшнл ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа,

0008647 дугаартай шийтгэлийн хуудас,

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19280782 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,

С.*******ын эд хөрөнгийн лавлагаа,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/01 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,

Шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 19280783/185 дугаартай тогтоол,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл,

Жамух интернэйшнл ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын16-ны өдрийн 2/202 дугаартай Түрээсийн гэрээг цуцлах тухай албан бичиг,

Улаанбаатар хотын банкны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 3ж/8479 тоот албан бичиг,

Хас банкны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 56/436 дугаартай албан бичиг,

Ариг банкны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 7713 дугаартай албан бичиг,

Шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 19280783/185 дугаартай тогтоол,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/18062 дугаартай албан бичиг,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/18064 дугаартай албан бичиг,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/18063 дугаартай албан бичиг,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185/01 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл,

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10401 дугаартай Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,

2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 185/03 дугаартай Зарлан дуудах мэдэгдэл,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 169 дугаартай Хувийн хэрэг татах тухай албан бичиг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай Хувийн хэрэг шилжүүлэх тухай албан бичиг,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 6/6688 дугаартай хариу албан бичиг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 4/1853 дугаартай Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай албан бичиг,

Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банк, Богд банк, Тээвэр хөгжлийн банк, Кредит банк, Хас банк-нуудын албан бичгүүд,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4/19064 дугаартай албан бичиг,

Авто тээврийн Үндэсний төвийн албан бичиг,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэс, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Ашигт малтмал газрын тосны газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба гэх газрууд руу явуулсан албан бичгүүд,

Нийслэлийн Баянзүрх, Хан-уул дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албадын хариу албан бичгүүд,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэл,

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн албан бичиг бүхий Жамух интернэйшнл ХХК-ийн 2017, 2018, 2019 онуудын татварын тайлангууд,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Монголын харилцаа холбооны зохицуулах холбоонд хүргүүлсэн албан бичиг,

Нийслэлийн Баянзүрх, Багахангай, Багануур, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн газар зохион байгуулалтын албаны албан бичгүүд,

Татварын Ерөнхий газрын албан бичиг бүхий Жамух интернэйшнл ХХК-ийн 2017, 2018, 2019 оны 2 дугаар улирлын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан,

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан тэмдэглэл,

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны тодорхойлолт,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/21001 дугаартай албан бичиг,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 19/10.1.1 дугаартай Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол,

С.*******ын Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан гомдол,

Жамух интернэйшнл ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 02/265 дугаартай Итгэмжлэл олгох нь албан бичиг,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185/02 дугаартай зарлан дуудах мэдэгдэл,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 185/01 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэл,

Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгүүд,

С.*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичиг,

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны албан бичгүүд,

Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг 19280783,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19280783 дугаартай тогтоол,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 703 дугаартай албан бичиг,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51 дугаартай Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай гүйцэтгэх хуудас,

0008645 дугаартай шийтгэлийн хуудас,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгөн гүйлгээний журнал,

Хас банкны төлбөрийн баримт,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл,

2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/273 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 3/10114 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Шүүхийн шийдвэр биелүүлэх 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн мэдэгдэл,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19280783/03 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2/19856 дугаартай үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах эрх сэргээх тухай албан бичиг,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримтууд /32,510,000 төгрөг, 7,490,000 төгрөг/,

2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн даалгаварууд /32,510,000 төгрөг, 7,490,000 төгрөг/,

Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 19280783/02 дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол,

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1-195/360 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1-185/180 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/263 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

6.3 Гуравдагч этгээдээс:

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 146 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг,

Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн талаарх баримт,

Жамух интернэйшнл ХХК-ийн дүрэм,

Улсын тэмдэгтийн хураамжид 266,500 төгрөг төлсөн баримт,

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23/112 дугаартай Итгэмжлэл олгох тухай албан бичиг зэргийг гарган өгсөн.

 

6.4 Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний 4/19679 тоотыг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 29-ний 19280783/185 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох,

уг тогтоолоор Хас банкинд байрших, хадгаламжийн дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчнь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр бүхэлд нь татгалзах хүсэлтийг гаргажээ.

1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх... нэхэмжлэгчийн татгалзал, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

1.3 Иймд нэхэмжлэгч С.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэгийн хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний 4/19679 тоотыг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 29-ний 19280783/185 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох, уг тогтоолоор Хас банкинд байрших, хадгаламжийн дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,150 төгрөг /70,200+ 82,950/-ийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

2.Гуравдагч этгээд Жамух интернэйшнл ХХК-ийн бие даасан шаардлагын тухайд:

 

2.1 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жамух интернэйшнл ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон, цуцлахыг даалгах, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

 

2.2 Шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийн хангах үндэслэлтэй байна.

 

2.3 Гуравдагч этгээд нь бие даасан шаардлагын үндэслэлээ Жамух интернэйшнл ХХК-д 40,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн болон Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.

 

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Жамух интернэйшнл ХХК-ийн данснаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөг нийт 35,750,000 төгрөгийг торгуулийн төлбөр гэж төлбөр авагчийн дансанд шилжүүлэх ажиллагааг явуулсан нь үндэслэлгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулж, Жамух интернэйшнл ХХК-д олгох үндэслэлтэй гэж,

хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох үндэслэл бий болсон боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн хүчин төгөлдөр явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болох 35,750,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй, төлбөр авагчийн дансанд хуулийн дагуу шилжсэн, дээрх нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөрийг буцаан авах талаараа төлбөр авагч талд хандах нь зүйтэй гэж маргаж байна.

 

3.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/52 дугаартай Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0008647 дугаар шийтгэлийн хуудсаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, МНБС оффисийн байр 102 тоот хаягтай, Жамух интернэйшнл ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсаныг тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 462 дугаартай шийтгэвэрээр хэвээр үлдээсэн, ...зөрчилд холбогдогч Жамух интернэйшнл ХХК эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэн, шийтгэлийн хуудсыг баталгаажуулан, гүйцэтгэх хуудас олгожээ.

 

3.2 Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19280782 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэжээ.

 

3.3 Мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51 дугаартай Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамжаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 0008645 дугаар шийтгэлийн хуудсаар Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, МНБС оффисийн байр 102 тоот хаягтай, Жамух интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал С.*******д Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсаныг тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаартай шийтгэвэрээр хэвээр үлдээсэн, ...зөрчилд холбогдогч Жамух интернэйшнл ХХК эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэн, шийтгэлийн хуудсыг баталгаажуулан, гүйцэтгэх хуудсыг мөн олгосон байна.

 

3.4 Дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19280783 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн байх ба хариуцагч байгууллагын дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантай нийцжээ.

3.5 Улмаар шийдвэр гүйцэтгэгч нь хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 93 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн банк бол тухайн арилжааны банкны Монгол банкан дахь харилцах данснаас хасалт хийх, төлбөрийн шаардлагын хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг гаргуулах, төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх, төлбөр төлөгч-хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зээлдэгч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас бий болсон хөрөнгийн өөрчлөлтийн талаар улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээлэх зэрэг заалтын хүрээнд төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК-ийн эд хөрөнгө болон хөрөнгө, банк дахь дансны гүйлгээ, эзэмших эрхтэй холбоотой бүхий л лавлагаа мэдээллийг авах, банк дахь данс, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн талаарх мэдээлэл, лавлагааг гаргуулах ажиллагааг тус тус хийсэн нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.

 

3.6 Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөгийг тус тус Жамух интернэйшнл ХХК-ийн данснаас суутган төлбөр авагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

3.7 Хариуцагчийн дээрх ажиллагаатай нь холбогдуулан төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК-ийн зүгээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт тус тус хандсан байх тул гуравдагч этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй гэж зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

3.8 Төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал С.*******ын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын явуулж буй дээрх зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн,

мөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол улсын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой. Гэтэл ажиллагаа явуулж Жамух интернэйшнл ХХК-ийн данснаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 32,510,000 төгрөг нийт 35,750,000 төгрөгийг торгуулийн төлбөр гэж шилжүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулж, Жамух интернэйшнл ХХК-д олгох үндэслэлтэй гэх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Учир нь төлбөр төлөгч Жамух интернэйшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч С.******* нь тус шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дээрх зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гарган, түүний хүсэлтээр шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гарч, мөн өдрийн 3536 дугаартай албан бичгээр шүүгчийн захирамжийг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

 

3.9 Мөн зөрчил гаргагч Жамух интернэйшнл ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 6 дугаар зүйл. Зөрчлийн тухай хуулийн ... 6.21 дүгээр зүйл, ...хэсгийг хүчингүй болсонд тооцсугай. гэж зааснаар хүчингүй болжээ.

 

3.10 Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1-д гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана гэж, мөн хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн ...29.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно гэж тус тус заажээ.

 

3.11 Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ гэж зааснаас үзэхэд шүүхээс дээрх зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болон дээрх гүтгэх зөрчил нь зөрчилд тооцогдохгүй болсон байхад хариуцагч байгууллагын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан, гүтгэх зөрчил нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон байх тул зөрчлийн шийтгэвэрийг гүйцэтгэхгүй, дуусгавар болгох үндэслэлтэй байжээ.

 

3.12 Иймд хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 32,510,000 төгрөгийг биелүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг 32,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гуравдагч этгээд Жамух интернэйшнл ХХК-д олгож, бие даасан шаардлагаас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 570,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2,670,000 төгрөгтэй холбоотой ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн байх тул уг ажиллагаатай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

4. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- ид ээс төлсөн 153,150 төгрөг /70,200 + 82,950/-ийг, гуравдагч этгээдээс төлсөн 336,700 төгрөг /70,200 + 266,500/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 390,700 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Жамух интернэйшнл ХХК-д олгох нь .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэгийн хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 01-ний 4/19679 тоотыг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019 оны 8 дугаар сарын 29-ний 19280783/185 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох, уг тогтоолоор Хас банкинд байрших, хадгаламжийн дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЗЗ/51, 2019/ШЗЗ/52 дугаартай Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай захирамжуудын дагуу явуулсан зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 32,510,000 төгрөгийг биелүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, 32,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гуравдагч этгээд Жамух интернэйшнл ХХК-д олгож, 3,240,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид С.*******аас төлсөн 153,150 төгрөг /70,200 + 82,950/, гуравдагч этгээдээс төлсөн 336,700 төгрөг /70,200 + 266,500/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 390,700 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд Жамух интернэйшнл ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ