Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2023/01672

                                     2023        06        02

                 182/ШШ2023/01672

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Х

Хариуцагч: “БД” ХК

даатгалын нөхөн төлбөрт 34,552,934 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү,

Хариуцагчийн төлөөлөгч Б.М, Б.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Зулцэцэг.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х, Б.Д бидний гэр бүл Дорноговь аймгийн *** тоотхаягт байршилтай 52.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ХБны орон сууцны 29,800,000 төгрөгийн зээлийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр худалдан авч улмаар үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг тус тус байгуулж жил бүр даатгалын хураамжийг төлж, сунгаж ирсэн. Миний эхнэр, хамтран зээлдэгч, даатгуулагч Б.Д нь тархи доторх цус харвалтын улмаас 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нас барсан тул “БД” ХК-аас зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн хандсан боловч даатгагч “БД” ХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний 02/213 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэнд гомдлоо гэрээний дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандахад, 2022 оны 05 дугаар сарын 09-ний 9/1756 дугаартай бичгээр мөн татгалзсан хариуг мэдэгдсэнээр шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан.

            Эдгээр байгууллага нь асуудлыг шийдвэрлэх бус хамтран, зохион байгуулалттайгаар даатгалын нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж, даатгуулагчийг залхаан цээрлүүлэх бодлогыг хэрэгжүүлж буйг тогтоон өгч, цаашид өөрчлүүлэх зорилгоор асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. “ХБ” ХХК болон “БД” ХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 1063 тоот Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ХБны Замын-Үүд салбар тооцооны төв төлөөлөн байгуулсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.7-р зүйлд “гэнэтийн осол” гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд 1.7.8-р зүйлд Ахуйн болон бусад эрсдэл гэж заасны дагуу хамтран зээлдэгч, даатгуулагчид даатгал хийгдэх үед хэвийн байсан нөхцөл байдал даатгал хийгдсэн дараагаар гэнэт үүсэн улмаар эрүүл мэндийн гэнэтийн осол буюу талуудын гэрээнд тохирсон бусад эрсдэлийн улмаас амь нас алдсан харамсалтай үйл явдал тохиолдсон байдлыг даатгагчаас гэрээнд зааснаас “бусад шалтгаанаар хохирол гарсан” гэж үзэхээр байна хэмээн тодорхойгүй шалтгаанаар нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байна.

            Талийгаачийн амь нас алдсан тархи доторх бусад цус харвалт шалтгааныг эмч, эмнэлгийн байгууллагаас хүний амь нас алдах гэнэтийн эрсдэл болохыг тайлбарласан тул нэхэмжлэгчээс шүүхийн шатанд уг асуудлыг тогтоолгох замаар үр дүнг харуулахыг зорьж байна. Даатгагч “БД” ХК, даатгуулагч Б.Х бидний хооронд үүссэн маргаантай асуудал буюу даатгуулагч Б.Дгийн нас барсан онош тархи доторх цус харвалт нь талууд хооронд байгуулсан гэрээний 1.7.8-д заасан бусад эрсдэлд хамаарах гэнэтийн осол тул зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.2-р заалт “Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно.” гэж заасан үндэслэлээр орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 34,552,934 төгрөгийг хариуцагч “БД” ХК-аас гаргуулж өгнө үү гэв.

            2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлдээ үүссэн нөхцөл байдлыг гэрээний 1.7-д заасан “гэнэтийн осол”, түүний дотор гэрээний 1.7.8 дугаар зүйл “Ахуйн болон бусад эрсдэл”-д хамаарна хэмээн тайлбарлаж, нэхэмжлэлээ үндэслэжээ. Уг гэрээ, түүний зүйл, заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасныг удирдлага болгон үгийн шууд утгыг, гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэснийг үндэслэн тайлбарлахаар байна. Тухайлбал, “гэнэтийн осол” гэх ойлголтыг дээрх зарчмаар тайлбарлавал урьдчилан таамаглах боломжгүй, богино хугацаанд бий болсон гадны тааламжгүй нөлөөлөл, түүний улмаас үүсэх сөрөг үр дагавар гэж, “Ахуйн болон бусад эрсдэл” гэдгийг уг хэсэгт дурдсан “түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох" гэсэн бусад нөхцөлтэй харьцуулах замаар тайлбарлах нь үндэслэлтэй юм.

            Мөн, “Гэнэтийн осол”-ыг гэрээний бусад нөхцөл болох байгалийн эрсдэл, зам тээврийн осол, мал амьтдын нөлөөллийн эрсдэл, гадны халдлагад өртөх эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, үйлдвэрлэлийн осол, урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осолтой харьцуулах замаар тайлбарлавал “Тархи доторх бусад цус харвалт I61.8” болон Элэгний бусад ба тодорхойгүй цирроз (К74.6) гэх тэмдэглэл бүхий өвчнийг харьцуулах, хамаатуулан ойлгох боломжгүй байна. Тархи доторх бусад цус харвалт (I61.8) болон Элэгний бусад ба тодорхойгүй цирроз (К74.6) нь гэрээний 1.7.8-д дурдсан “түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох” гэх мэт эрсдэлтэй харьцуулах боломжгүй “Өвчний олон улсын ангилал 10”-т заасан өвчин байх ба “Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-ний “Нас барсан хэлбэр” гэх хэсэгт “Өвчин” болохыг тодорхойлжээ. Иймд, даатгуулагч нь “гэнэтийн осол”, түүний дотор “Ахуйн болон бусад эрсдэл” хамаарахгүй, гэнэтийн осол бус, өвчний улмаас нас барсан байх тул “Даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэх үндэслэлээр хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

            “БД” ХК нь нэхэмжлэгч Б.Х болон Б.Д нартай 215374032010100010 тоот Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг 2021 оны 12 дугаар сарын 23-аас эхлэн гурван жилийн хугацаатай байгуулсан байна. Уг гэрээ нь “ХБ” болон “БД” ХК нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан 1063 тоот “Хамтран ажиллах гэрээ”-ний салшгүй нэг хэсэг ба ХБ нь өөрийн харилцагч, үйлчлүүлэгчид учирч болох зарим төрлийн эрсдэлээс хамгаалах зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлэн даатгалын үйлчилгээг харилцагчдаа санал болгох, даатгалын гэрээ байгуулах агуулга бүхий үндсэн гэрээ юм. Б.Х болон Б.Д нартай байгуулсан гэрээ нь ХБтай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний Даатгалын бүтээгдэхүүн-5: “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд даатгал”-д дурдсан даатгалын зүйлийг 2 дугаар зүйлийн 2.1-д заасан үндсэн эрсдэлээс хамгаалах нөхцөл бүхий болох нь хэрэгт авагдсан гэрээний даатгалын гэрээт баталгааны мэдээлэл хэсгээс харагдаж байна. Тодруулбал, даатгуулагч нар нь даатгалын хураамжид 0,09 хувь, хөнгөлөлттэй үнийн дүнгээр 19,985.45 төгрөгийг дараах хоёр төрлийн үндсэн эрсдэлээс хамгаалах даатгалын гэрээ байгуулсан байна.

1. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах;

2. Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах.

Хэрэв даатгуулагч нар нь нэмэлт эрсдэлд даатгуулахыг хүлээн зөвшөөрч, даатгалын хураамжид 0,03 хувийн хураамж төлсөн тохиолдолд үндсэн эрсдэлээс “Цус харвах, зүрхний шигдээс болсны улмаас амь насаа алдах” эрсдэлд даатгуулах боломжтой байжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...даатгуулагч Б.Д нь доторх цус харвалтын улмаас 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нас барсан...” гэж, хэрэгт авагдсан “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-нд үндсэн онош нь “Тархи доторх цус харвалт I61.8” болохыг тус тус дурджээ. Өөрөөр хэлбэл, даатгуулагч нар нь нэмэлтээр “Цус харвах, зүрхний шигдээс болсны улмаас амь насаа алдах” эрсдэлд даатгуулах боломжтой байсан боловч даатгуулаагүй болох нь хэрэгт авагдсан даатгалын хураамж төлсөн баримт, гэрээний даатгалын баталгааны мэдээлэл хэсэгт дурдсан “Үндсэн эрсдэлийн хамгаалалт” гэх мэдээллээр тус тус нотлогдож байна. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан”, даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол” нөхөн төлбөр олгохгүй тухай тус тус заасан байдаг. Иймд, даатгуулагч Б.Д нь гэнэтийн ослын улмаас бус өвчний улмаас нас барсан, нэмэлт эрсдэлд даатгуулаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасныг үндэслэн даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлгүй болно.

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний Даатгалын гэрээт баталгааны мэдээлэл хэсэгт хамтран зээлдэгч Б.Дгийн төлбөр хариуцах хэсэг нь 50 хувь байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол үүсэхэд төлбөрийг хариуцах хэсгийг Б.Х болон Б.Д нар нь тус бүр 50 хувь байхаар гэрээнд заасан байна. Иймд, нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчийн төлбөр хариуцах 50 хувьд оногдох төлбөрийн үүрэгт хамаарах хэсэгт маргах боломжтой юм гэв.

3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, мэдүүлгийн маягт, “ХБ” ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Дорноговь аймаг Замын-Үүд сумын “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвийн тайлбар, “БД” ХК, “ХБ” ХХК-аас өргөдөлд хариу өгсөн албан бичгүүд, хариуцагчаас ирүүлсэн хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, ХБтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, хавсралт, шүүхээс бүрдүүлсэн гэрч Н.Оюундарийн мэдүүлэг зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Х, эхнэр Б.Дгийн хамт орон сууц худалдан авах зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ-201944254734 тоот орон сууцны зээлийн гэрээг байгуулж, “ХБ” ХХК-ийн Замын-Үүд салбараас 29,800,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авч, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр худалдан авсан Дорноговь аймгийн *** тоот2 өрөө байраа дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан болох нь гэрээ, тайлбаруудаар тогтоогдож байна.

Мөн үеэс зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдан ХБны зуучлалаар “БД” ХК-тай гэрээ байгуулан, даатгалын хураамжийг жил бүр төлж байсныг нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Хэрэгт 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 215374032010100010 тоот “Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын гэрээг хавсралт 215374032010100010 дугаар мэдүүлгийн маягт, даатгалын хураамж төлсөн баримтуудын хамт ирүүлсэн байна.

2. Даатгалын гэрээгээр үндсэн даатгуулагч Б.Х, нэмэлт даатгуулагч (хамтран зээлдэгч) Б.Д, гэрээг 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаатайгаар,

үндсэн эрсдэлийн хамгаалалт: Үндсэн болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах,

даатгалын үнэлгээ: 27,757,573.05 төгрөг, энэ нь зээлийн үлдэгдлээр тодорхойлогдох, даатгалын хураамжийн 0,09 (24,981.81 төгрөг) хувийг, хөнгөлөлтийн хувь буюу дүнг 20 (4,996.36 төгрөг) хувиар хөнгөлж, төлөх даатгалын хураамжийг 19,985.45 төгрөгөөр жил бүр төлж байхаар тохиролцон тогтоож, гэрээнд төлбөр хариуцах хувийг үндсэн даатгуулагч 50 хувь, нэмэлт даатгуулагч 50 хувь гэж заасан байна.

  1. Гэнэтийн осолд хамааруулах зүйлийг талууд Даатгалын гэрээний 1.7-д тодорхойлсон ба 1.7. “Гэнэтийн осол” гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд:

1.7.1. Байгалийн эрсдэл,

1.7.2. Зам тээврийн осол,

1.7.3. Мал амьтдын нөлөөллийн эрсдэл,

1.7.4. Гадны халдлагад өртөх эрсдэл,

1.7.5. Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол,

1.7.6. Үйлдвэрлэлийн осол,

1.7.7. Урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол /үүнд олон улсын чанартай уралдаан тэмцээний үеийн осол хамаарахгүй/,

1.7.8. Ахуйн болон бусад эрсдэл /түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох гэх мэт/ гэж заажээ.

Даатгуулагчийн бөглөсөн мэдүүлгийн маягтад даатгалын эрсдэлийн нөхцөлүүд нь заагдсан байх бөгөөд өөр ямар нэг үндсэн болон нэмэлт эрсдэлийн талаар тэмдэглэсэн зүйл үгүй байна.

  1. Хамтран зээлдэгч буюу даатгуулагч Б.Д нь 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тархины цус харвалтын улмаас нас барж, нөхөр Б.Х нь Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрт гэж зээлийн үлдэгдэл үнийн дүн болох 34,553,934 төгрөгийг “БД” ХК-аас нэхэмжилж байгаа байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ даатгалын тохиолдол гэрээний 1.7.8-д зааснаар үүссэн гэжээ.
  2. Хариуцагч “БД” ХК нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа зээлдэгч нар нэмэлт эрсдэл болох тархины цус харвалтаар даатгуулаагүй, хураамжийг дутуу 19,985.45 төгрөгөөр төлсөн, Б.Д нь урьд эмчийн хяналтад байсан, өвчнөөр нас барсан бөгөөд өвчин нь гэнэтийн осолд орохгүй, түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнг буруу тодорхойлсон гэж маргаж байна.
  3. Талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээ нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байх бөгөөд зээлдэгч гэнэт нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрөөр зээлийг төлүүлэх агуулгаар хийгдсэн байна. Энэ тохиолдолд зээлдэгч гэнэт нас барсан нь гол нөхцөл байх ба нас барсан шалтгаан нь осол, эсхүл өвчний алин болох нь ач холбогдолтой биш гэж үзнэ. Нэг талаасаа эмчлэгдэх боломжгүй, шууд үхэлд хүргэдэг өвчин байдаг, нөгөө талаасаа гэрээний 1.7.8.-д заасан зээлдэгч нас барах бусад нөхцөлийг “гэх мэт” гэж цааш нөхцөл байж болохоор заажээ.
  4. Хамтран зээлдэгч Б.Д нь гэнэт тархи доторх бусад цус харвалт (I61.8) гэсэн оноштойгоор гэртээ нас барсан болох нь Замын-Үүд сумын “Борхойн наран” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Б.Дг гэнэт үхэлд хүргэсэн шалтгаан нь тархинд цус харвалт болсон, элэгний цирроз өвчний улмаас эмнэлгийн хяналтад байсан боловч энэ нь үхэлд хүргээгүй, үхэлд хүргэхэд нөлөөлсөн бол өөр байдлаар өвчний онош тавигдах байсныг эрүүл мэндийн төвийн дарга тодорхойлсон байна. Гэрчээр асуугдсан эмч Н.О нь талийгаачийг элэгний цирроз, тархины цус харвалтын улмаас хяналтад байсан гэж мэдүүлсэн боловч эмнэлгийн хяналтад тархины цус харвалтын улмаас бус элэгний цирроз өвчний улмаас байсан болох нь гэрчийн мэдүүлгийг залруулж авсан эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолтоор үгүйсгэгдэж байна. Мөн эмч Н.О нь тухайн эрүүл мэндийн төвд ажилд ороод удаагүй, талийгаачийг нас барахад очиж үзээгүй болох нь өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна.
  5. Хариуцагч тал цус харвах нь өвчин бөгөөд энэ нь гэрээний 1.7-д заасан даатгалын үндсэн эрсдэлд хамаарахгүй, нэмэлт эрсдэл байсан зээлдэгч нар түүнд даатгуулаагүй байсан гэж тайлбарлах боловч энэ нь үндэслэлгүй байна. Анх зээлийн гэрээг дагаж даатгалын гэрээ байгуулагдахад даатгалын үндсэн болон нэмэлт эрсдэл гэж ялгаатай байдал яригдаагүй, энэ талаар нотлох баримт алга байна. “БД” ХК, ХБ нарын хооронд 2021 оны 09 сарын 13-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, хавсралт мэдүүлгийн маягтад энэ тухай тэмдэглэгдсэн гэж хариуцагч тайлбарлах боловч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу ХБны бөглөсөн мэдүүлгийн маягтаар энэ мэдээлэл харагдахгүй байна. Мөн энэ Хамтран ажиллах гэрээ нь зээлдэгч нарын 2019 оны зээлийн гэрээнээс хойш байгуулагдсан, зуучлагч ХБ нь “БД” ХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, даатгалын эрсдэл ялгаатай болсон гэх мэдээллийг даатгуулагчид танилцуулсан байдал алга байна. Мөн түүнчлэн даатгалын хураамж 24,981.81 төгрөг байх ёстойгоос даатгагч талаас яагаад 20 хувийн хөнгөлөлт үзүүлж, 19,985.45 төгрөг даатгуулагчаас хураамжид төлүүлсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэмэлт эрсдэлд төлөх байсан 0,03 хувийн хураамжийг төлөөгүй гэсэн хариуцагчийн тайлбар юугаар нотлогдож буй нь тодорхойгүй байна.
  6. “БД” ХК-ийн гэрээгээр санал болгож байгаа даатгалын зүйл, даатгалын эрсдэл, хураамжийн хэмжээ зэрэг нь урьдчилан тогтоосон, байнга хэрэглэгдэх, талууд нэг бүрчлэн тогтоогоогүй нөхцөл байх ба гэрээг стандарт нөхцөлтэй гэж үзэж болохоор байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн “201.1.-т Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасан.

“БД” ХК-ийн гэрээнд заасан даатгалын эрсдэл нь үндсэн болон нэмэлт эрсдэл гэж хуваагдах эсэх, гэнэтийн үхэлд хүргэх өвчин даатгалын эрсдэлд орох эсэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй байдлыг үүсгэсэн байх тул санал хүлээн авагч тал буюу зээлдэгч нарт ашигтайгаар тайлбарлах, өөрөөр хэлбэл даатгалын бусад эрсдэлд гэнэтийн үхэлд хүргэсэн өвчин орно гэж ойлгосон зээлдэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болно.

10. Даатгалын гэрээний 2.2.-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно,

2.12. Даатгалын нөхөн төлбөрийг дараах дүнд үндэслэн даатгалын гэрээнд заасан үндсэн болон хамтран зээлдэгчийн тооноос хамааруулж тэнцүү хувиар олгоно. Үүнд:

“2.12.1. Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүн” гэж заажээ.

ХБны Замын-Үүд салбар нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 34,552,934 төгрөг гэж тодорхойлсон байна.

11. Нэхэмжлэгч Б.Х Б.Дтай эхнэр, нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлээр тогтоогдож байх ба дээр заасны дагуу нас барагч Б.Дгийн зээлийн төлбөрт оногдох даатгалын нөхөн төлбөрийг шаардаж авах эрхтэй байна. Даатгалын гэрээ, мэдүүлгийн маягтад Б.Х, Б.Д нар зээлийн төлбөрийг 50, 50 хувиар хариуцахаар заасан байна.

Иймд зээлийн үлдэгдэл төлбөр болох 34,552,934 төгрөгийн тавин хувь болох 17,276,467 төгрөгийг хариуцагч “БД” ХК-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Хд олгохоор шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчээр урьд тэмдэгтийн хураамж төлүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн ба 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөхдөө 5,000 төгрөг дутуу төлснийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас холбогдох хэсгийг тооцон төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 431 дүгээр 431.1-т заасныг баримтлан “БД” ХК-аас 17,276,467 төгрөгийг гаргуулж Б.Хд олгож, нэхэмжлэгчийн 17,276,467 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Хгээс 5,000 төгрөгийг гаргуулж улсад, хариуцагч “БД” ХК-аас 244,332 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хд тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ                                      С. БУД