Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 182/шш2023/02296

 

 

 

 

 

 

 

 

  2023       08        08                                            182/ШШ2023/02296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Сонсголон 1 дүгээр гудамж, 25Хасбаа тоотод оршин суух, Боржигин овогт Н.Г /РД:ЧЖ84080816/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 40 дүгээр гудамж, 689 тоотод оршин суух, Хойд овогт Г.М /РД:УР78060626/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 146,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов. /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-ийн хүсэлтийг хангахгүй орхисон бөгөөд өмгөөлөгч Д.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Г.Мд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 146,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Н.Г надтай Г.М нь 2022 оны 6 дугаар сард уулзаад эгч нь Солонгос Улс руу гэрээт ажилтан гаргадаг Солонгос компанийн хүмүүстэй хамтарч ажиллаж байна, чи өөрийн хамаатан садан, танилуудаа ч явуулах боломжтой гэж хэлсэн.

Ингээд түүний хэлж ярьж байгаа бүх зүйлд нь итгээд өөрийн танил хүмүүст хэлж онгоцны тийз болон визний хураамжийг өөртөө цуглуулан өөрийн Хаан банкны 5007093527, 5304927671 тоот данснуудаас 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 35 удаагийн гүйлгээгээр "Мягмарсүрэнгийн Хаан банкны 5083091778 болон Худалдаа хөгжлийн банкны 456137613 тоот данс руу нийт 146,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн билээ.

Мөн Г.М нь Орифлеймийн гоо сайханы 20,000,000 төгрөгийн бүтээгдэхүүнийг надаар миний мөнгөөр захиалуулан авсан ч төлбөрөө төлөөгүй байна.

1.2. Г.М нь элдэв янзын шалтаг хэлж маш их хугацааг өнгөрөөсөн, хэлж ярьсан зүйлээ биелүүлээгүй тул миний зүгээс өөрөөс болон бусдаас мөнгө зээлж надад итгэн онгоцны тийз болон визний хураамжийг өгсөн хүмүүст эргүүлэн буцаан мөнгөн төлбөрийг төлсөн.

Одоо миний бие бусдын өмнөөс өр төлж, танилууддаа худал хэлсэн нэр хүндгүй болж, мөн эд хөрөнгөөрөө маш их хохирч байна.

Иймд Г.Мгээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 146,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

          2.Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Г.М миний бие Орифлейм компанийн ажилтан Н.Г, эхнэр н.Э нар нь 2022 оны 6 дугаар сард намайг Орифлеймд оруулж, та өөрийнхөө мөнгөөр бараа захиалчих, Турк улсын аялалын болзол биелүүлж, таныг аялалд явуулж өгье гэж хэлсэн. Миний өөрийн мөнгө болох 16,000,000 төгрөгөөр бараа захиалга хий гэж шахаж шаардсаар байсан. Би Н.Гийн данс руу барааны 16,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ үеэс хойш сар бүр бараа захиалга хий гэж утсаар болон гэрт, ажил дээр ирж, шантааж хийж, дарамттай байлаа. Зөвхөн өөрсдийгөө боддог. Хүнийг юмын чинээ бодохгүй хүмүүс юм. Яг одоо бараагаа захиал мөнгөө хий гэж шаардсаны дагуу мөнгө явуулсан. Энэ бүхнийг харсан гэрч н.Л, н.Днар гэрчилнэ. Тухайн үед н.Л нь НОСК-ын байранд хүмүүс оруулах ажлыг хийж байсан. Н.Г нь байранд ормоор байна гэж 10,000,000 төгрөг шилжүүлснийг би н.Лгийн Хаан банкны 5015090049 данс руу шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Н.Л нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн юм. Н.Г нь н.Л байр хөөцөлдөж, мөнгө н.Лгийн данс руу орсныг мэднэ. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр н.Л нь ажил дээр ирж, Солонгос улс руу гэрээт ажилтан гаргадаг гэх Солонгос компанийн Монгол дахь төлөөлөгч н.Уранчимэгтэй уулзуулсан. Тэдний ярьж буй зүйлс нь итгэл төрүүлж байсан. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Н.Г, эхнэр н.Этэй миний ажил дээр ирж, н.Л эгчээс Солонгос руу гэрээт ажилтан гаргаж байгаа гэж сонслоо. Та яагаад бид хоёрт хэлээгүй юм бэ? Бид 2 хүн явуулмаар байна. Эгч ээ би хүн олж чадна. Хамтран ажиллая гэж санал тавьсан. Би Солонгос улсад уддаг гэж хэлэхэд бид хүлээж чадна гэж хэлсэн.

2.3. 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Н.Г эхний 23 хүний тийз, визний мөнгө болох 1 хүний 1,500,000 төгрөгөөр нийт 34,500,000 төгрөгийг 2 сарын хугацаанд цувуулж миний данс руу хийснийг би дор бүр нь н.Лгийн Хаан банкны 5015090049 данс руу 34,500,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Н.Г үүний тухай тодорхой сайн мэднэ.

Н.Г нь дараагийн 47 хүнийг, 1 хүний 2,000,000 төгрөгөөр тооцож, 94,000,000 төгрөгийг цувуулж шилжүүлсэн. Энэ мөнгийг гэрээний ажилтны Монгол дахь төлөөлөгч н.Уранчимэгийн Хаан банкны 5301239010 данс руу шилжүүлсэн. Тухайн үед н.Уранчимэг Солонгос улсад ажлаар очсон тул өөрийн дансаар авч байсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно.

2.4. Гэрээний ажилчин гаргах визний хураамжны мөнгө болох 23,500,000 төгрөгийг би өөрийн ээж н.Нямхандын Хаан банкны данс 5032774517 дансаар Н.Гөөс хүлээн авч, гэрээний ажилтан хариуцаж буй н.Нийн Хаан банкны 5753735147 данс руу шилжүүлсэн.

Н.Г нь н.Уранчимэг, н.Л, н.Н нартай байнгын холбоотой байдаг. Эдгээр хүмүүс нь данс руу авсан мөнгөн дүнг бүгд хүлээн зөвшөөрч байгаа, шаардлагатай үед мэдүүлэг өгөхөд бэлэн юм гэжээ.    

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

          3.1. Н.Гийн иргэний үнэмлэх, байнга оршин суугаа газрын лавлагаа /хх4-5/

          3.2.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-53/

 

          4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн. Үүнд:

          4.1.Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дансны хуулга /хх 110-149/

 

          5. Шүүх хариуцагч талын хүсэлтээр Л.Л, Д.У, Ц.Н нараас гэрчээр мэдүүлэг авсан /хх156-157, 159-160/

  

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Г.Мд холбогдох үндэслэлгүй хөрөнгөжсөн 146,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Гийн нэхэмжлэлийн шаардлагаас 144,020,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,980,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

2.Н.Г нь хариуцагчийг “Солонгос компанийн хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа гэснийг үндэслэн 146,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн боловч хэлж ярьсан зүйлээ биелүүлээгүй тул Г.Мгээс 146,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.   

 

3.Хариуцагч нь “Н.Гөөс авсан визний хураамжны мөнгийг н.Л, н.Уранчимэгийн данс руу шилжүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.   

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Н.Г нь бусдаас онгоцны тийз болон визний хураамжийн мөнгө авч, хариуцагч Г.Мгийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 35 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн талаар тайлбарласан бөгөөд хариуцагч Г.М нь бусдыг Солонгос улс руу явуулах, тэнд оршин суух эрхийг олгох эрх бүхий этгээд мөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар  зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй.

 

4.2. Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.Гийн Хаан банкны 5007093527, 5304927671 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Г.Мгийн Хаан банкны 5083091778 дугаартай, Худалдаа хөгжлийн банкны 456137613 дугаартай дансны хуулгыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар дүгнэлтийг хийв.

 

Н.Гийн 5007093527 дугаартай Хаан банкны данснаас Г.Мгийн 456137613 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, Н.Гийн Хаан банкны 5304927671 дугаартай данснаас Г.Мгийн 5083091778 дугаарын дансанд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 6,500,000 төгрөг, 7,300,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөг, 6,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 8,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 4,810,000 төгрөг, 4,810,000 төгрөг, Н.Гийн Хаан банкны 5304927671 дугаартай данснаас Г.Мгийн 456137613 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг,  2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 4,100,000 төгрөг, нийт 144,020,000 төгрөг шилжүүлсэн байна.

 

Харин 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Гийн Хаан банкны 5304927671 дугаартай данснаас Г.Мгийн 456137613 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд 2,000,000 төгрөгийг "Ажил үйлс тэгширч ам бүл амгалан байг" гэх утгаар шилжүүлсэн байгаа нь дээрх визний хураамжтай хамааралгүй гэж шүүх үзэв.  

 

4.3.Дээрх 144,020,000 төгрөгийг хариуцагч Г.М нь Л.Л, Д.У, Ц.Н нарын дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд гэрч Л.Л нь “Тухайн үед нэг хүний 1,500,000 төгрөгөөр бодож хорин хэдэн хүний мөнгө миний дансанд орж ирээд Д.Уийн 5301239010 данс руу бүх мөнгийг шилжүүлсэн” гэж, гэрч Д.У“1 хүний 2 сая төгрөгөөр тооцож 47 хүний нийт 94,000,000 төгрөгийг Д.Уийн Хаан банкны 5301239010 дансруу шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байна уу гэх асуултад Сайн санахгүй байна, ойролцоо байх” гэж, гэрч Ц.Н нь “Д.Уийн компанийн данс руу орсон 23,500,000 төгрөг Г.Мгийн дансаар дамжуулан Н.Г шилжүүлж байсныг мэдэх үү гэх асуултад Тийм Н.Г утсаар ярьж надад хэлсэн” гэж мэдүүлсэн боловч нэхэмжлэгч Н.Г нь Г.Мг хариуцагчаар татсан, гэрч нарын дансанд хэзээ, хэдэн төгрөг шилжсэн болох нь тодорхой биш, ойролцоо утгаар хариулсан, Г.Мгийн данснаас хэдэн төгрөг хэн рүү шилжүүлсэн нь өөр бусад баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талын татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд хариуцагчаар Г.Мг татаж, түүнд шилжүүлсэн мөнгийг холбогдох дансны хуулгаар нотолж байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч Г.Мг 144,020,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 144,020,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,980,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.       

 

4.4.Хариуцагч нь "...Орифлейм компанийн бараа захиалгын үнэ, НОСК-ын орон сууцанд орохоор шилжүүлсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй..." гэх агуулга бүхий тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч дээрх тайлбартай холбоотой мөнгө нэхэмжлээгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

5.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 887,950 төгрөг төлсөн бөгөөд үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд ногдох тэмдэгтийн хураамж болох 878,050 төгрөгийг Г.Мгээс гаргуулж, Н.Гөд олгох нь хуульд нийцнэ.

             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Г.Мгээс 144,020,000 төгрөгийг гаргуулж, Н.Гөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,980,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 887,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид 878,050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Гөд олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ