Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/шш2023/02403

 

  

 

 

 

 

 

   2023          08        29                                            182/ШШ2023/02403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, хороо, тоотод оршин суух, Х.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, хороо, НШШГГт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

1.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжаар X.Энхбаяр надаас 190,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Энэхүү шийдвэрт заасан барьцаа нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 19А байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010928 дугаартай Ч.Цэцэгээгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хайхран, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан.

1.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан шийдвэрээ надад заавал мэдэгдэх үүрэгтэй. Гэвч Х.Э надад энэхүү дуудлага худалдааг явуулах болсныг мэдэгдээгүй дуудлага худалдааг явуулсан. Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар НШШГГ удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шат дарааллан гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ дуудлага худалдаа болохыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/6059 тоот албан бичгээр мэдэгдсэн гэж ор үндэслэлгүй зүйл бичсэн байдаг. Миний бие энэхүү албан бичгийг хүлээж аваагүй, дуудлага худалдаа болохыг мэдээгүй гэдгээ тодорхой бичиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар дээрх байгууллагад хандсан боловч хяналт шалгалтын ажиллагаа огт явуулахүйгээр ийнхүү хууль бус ажиллагааг хаацайлан өмөөрч шийдвэрлэсэн. Миний бие энэхүү хууль бусаар зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.

1.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар албадан дуудлага худалдаанд талууд оролцох эрхтэй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч би дуудлага худалдаанд оролцох эрхтэй, энэхүү эрхээ эдлэх боломжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хангах үүрэгтэй атал эсрэгээрээ албадан дуудлага худалдаа явуулах талаар надад мэдэгдээгүй, энэхүү алдаагаа засахгүйгээр дуудлага худалдаа явуулж миний энэхүү эрхээ эдлэх боломжийг хязгаарлалаа.

Иймд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч НШШГГ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

2.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Х.Эаас 190,000,000 төгрөг гаргуулж, Ханбогд  капитал банк бус санхүүгийн байгууллагад олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж хурааж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, 184,804,762 төгрөгөөр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтооход хариуцагч тал шинжээчийн гаргасан үнэлгээ зах зээлийн үнэлгээ биш гээд үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, 3 шатны шүүхээр хариуцагчийн талд шийдвэрлэж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлүүлж явагдсан.

2.2.2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анхны дуудлага худалдаанд 70 хувь оруулах мэдэгдэл гарч, тухайн өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч Х.Э болон хөрөнгийн өмчлөгч Ч.Цэцэгээ нарт мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Х.Э нь мэдэгдэл аваагүй гэх тайлбар гаргадаг. Манай зүгээс мэдэгдэл хүргүүлсэн болохоо нотлохоор Монгол шуудан ХК-ийн бичгийг хэрэгт өгсөн.

2.3. Анхны албадан дуудлага худалдаа явагдаж өнгөрсөн бөгөөд одоо дээрх тогтоолыг хүчингүй болгосон тул 2023 оны 4/37 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь үр дүнгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2021/03649 дугаартай шүүгчийн захирамж, 182/ГХ2021/00234 дугаартай Гүйцэтгэх хуудас /хх4-8/

3.2.НШШГГ 2021 оны 08 дугаар сарын 11-ний Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21300454/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 56-59/

3.3.2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх13/

3.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/448 дугаартай тогтоол /хх14/

3.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/1123 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг /хх 15/

3.6.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх16-17/

3.7.Х.Эын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 18/

 

4.Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1.НШШГГ 2023 оны 03 дугаар сарын 30-ны 4-126/6059 дугаартай Мэдэгдэл /хх 123-124/

4.2.Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны 5/31 дугаартай тогтоол /хх 31/

4.3.Монгол шуудан ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/241 дугаартай албан бичиг, хавсралт /хх60-61/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 2.Нэхэмжлэгч нь “Ч.Ц өмчлөлийн Ч дүүргийн хороо, байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан  борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдээгүй” гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг хаягаар хүргүүлсэн талаарх Монгол шуудан ХК-ийн албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн” гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Х.Э нь 190,000,000 төгрөгийг Ханбогд Капитал ББСБ ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ч дүүргийн хороо, байранд байрлах, м.кв талбайтай, гражийн зориулалттай агуулахаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2021/03649 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 182/ГХ2021/00234 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх 4-8/

 

Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ажиллагааны явцад 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21300454-01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21300454/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол гарчээ. /хх 56-59/

 

Улмаар 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 184,804,762 төгрөгийн 70 хувь болох 129,363,333 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 14-нй өдрийн 10 цаг 00 минутад анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. /хх13/

 

Х.Э анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 17ы өдрийн 4/448 дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/1123 дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ. /хх 14-15/

Дээрх хариуг эс зөвшөөрч, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасан журмыг зөрчөөгүй байна. /хх3 дугаар хуудас арын дардас/

 

4.2.Нэхэмжлэгч Х.Э нь анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээж аваагүй, дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан гэх боловч шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг НШШГГ 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/6059 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Х.Эт шуудангаар хүргүүлсэн, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/241 дугаартай албан бичигт “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4-126/6059 албан тоот бүхий илгээмжийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16:21 цагт гардуулсан байна” гэжээ. /хх30, 60-61/

Дээрх баримтаас үзэхэд хариуцагч анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг нэхэмжлэгч Х.Эт хүргүүлсэн байх тул Х.Эын НШШГГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

5. Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар НШШГГт холбогдох, Ч.Ц өмчлөлийн Ч дүүргийн хороо, гудамж, байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202010928 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.НАРАНЧИМЭГ