Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 182/шш2023/02305

 

2023 оны 08 сарын 29 өдөр

 

Дугаар 182/ШШ2023/02405

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, тоотод оршин суух, Б.А -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: дүүрэг, хороо, давхарт байрлах, ТП ХХК холбогдох,

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах №26 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 76,698,000 төгрөгийг Б.Ад буцаан олгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

1.Нэхэмжлэгч Б.А нь ТП ХХК-д холбогдуулан Д-ийн дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нэхэмжлэгч Б.А миний бие хариуцагч ТП ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр УБ Хотын Д-ийн  хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 26 дугаар гэрээг байгуулж дүүрэг, хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын орон сууц 1 байрны өрөө орон сууцыг 1 м.кв нь 1,150,000 төгрөгөөр 88.4 м.кв орон сууцыг нийт 101,660,000 төгрөг, граж 14,000,000 төгрөг, нийт 115,660,000 төгрөгөөр захиалахаар болсон юм.

 

1.2. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсаны дараа буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ТП ХХК-ийн Хас банкны  тоот дансанд орон сууцны урьдчилгаа 30,000,000 төгрөг, мөн дээрх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу орон сууцны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх төлбөр буюу 34,500,000 төгрөгийг төлсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 30,000,000 төгрөг, тус орон сууцны 2 байрны 50 тоот орон сууцны захиалагч Д.Г буюу надтай нэг байгууллагад цуг ажиллаж байсан ба /түүний эхнэр Б.Н/ орон сууцны урьдчилгаа телбөрт шилжүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 14,698,000 төгрөг, 2019 оны 05 лутаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг нийт 34,698,000 төгрөгийг ТП ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээ цуцалж урьдчилгаа мөнгийг нь нэхэмжлэгч Б.А-ын захиалсан дээрх орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцож миний бие нийт 64,698,000 төгрөгийг хариуцагч ТП ХХК-д төлсөн.

 

Үүний дараа өөрийн Голомт банкны тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлж, 76,698,000 төгрөг орон сууцны төлбөрт төлж барагдуулсан юм.

 

1.3. Гэрээний дагуу үлдэгдэл 40 хувийн төлбөрийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 40 хувь болох 40,664,000 төгрөгийг төлөхөөр заасан, мөн маргаан бүхий гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд захиалагчаас төлбөр графикийн дагуу авах эрхтэй гэж заасныг зөрчиж хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр 2022 оны 01 дүгээр улирлын байдлаар oрон сууцны м.кв үнэ 750,000 төгрөгөөс дээш үнийн өсөлттэй байгаа тул үнийн өсөлтийг 600,000 төгрөгөөр тогтоож, 50 хувийг компани хариуцаж үлдэгдэл 50 хувийг захиалагч хариуцах мэтээр тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэснийг зөрчиж үндэслэлгүй шаардлага тавьж 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг дуусгавар болгон цуцлах болно гэж мэдэгдэж байсан нь үндэслэлгүй юм.

 

1.4. Миний зүгээс 2022 оны 08 дугаар сард тухайн барилга дээр очиход барилга ашиглалтад ороогүй байсан, анх 88.4 м.кв байр захиалсан хэдий ч 95.14 м.кв гэж талбайн хэмжээг ихэсгэсэн байдлаар мөнгө нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд байрны м.кв тутамд 300,000 төгрөг нэмж авахаар шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс байр ашиглалтад орсон даруй үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасны дагуу бүрэн төлөхөө илэрхийлж байсаар байхад 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн миний хүсэлтийн хариуг шийдсэн эсэх нь тодорхойгүйгээр хариуцагчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалгын гэрээг цуцалсан талаар мэдэгдэл ирүүлсэн нь миний хувьд гэрээний дагуу орон сууцыг хүлээж авах, амьдрах, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хөндсөн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байгаа төдийгүй гэрээний 9 дүгээр зүйлийн 9-д заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн хувьд Орон сууц захиалан бариулах 26 дугаар гэрээний дагуу үлдэгдэл 40 хувь буюу 40,664,000 төгрөгийн төлбөрийг байр ашиглалтад орж түлхүүр гадуулсанаар төлөх ёстой ба төлбөрөө байрандаа орсон даруйдаа төлөх болохоо илэрхийлсэн байтал хариуцагч тус байдлыг тоолгүй үндэслэлгүйгээр толбер, нэмж гэрээ цуцалсан шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.

 

Иймд ТП ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдр УБ Хотын ХУД-ийн 10 хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 26 дугаар гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэж заасныг зөрчсөн болохыг тогтоолгох

 

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалан бариулах 26 дугаар гэрээний дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын орон сууцны  байрны тоот  өрөө 88.4 м.кв орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ТП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1. Талууд "Орон сууц захиалан бариулах гэрээ-нээс татгалзсан тул орон сууцыг нэхэмжпэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгах шаардлага биелэгдэх боломжгүй байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээ байгуулсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа, өөрчлөлтөд нийцүүлэх талаар мэдэгдэж байсан боловч зөвшөөрөөгүй тул бид гэрээнээс татгалзсан.

 

2.2. Нэхэмжпэгчийн гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн УБ хотын ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 26 дугаар гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэж заасныг зөрчсөн болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. Хариуцагчийн зүгээс тус гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

 

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д үнэ нэмэгдэхгүй байхыг заасан. Гэвч хариуцагчийн зүгээс үндэслэлгүй үнэ нэмсэн гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ТП ХХК 2019 онд Нийслэлийн газрын албатай ажилчдын орон сууц барих гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр Нийслэлийн газрын алба барилга барих бүх зөвшөөрлийг авч өгөөд манай компани зөвхөн барилга барих үүрэгтэй байсан. Энэ зөвшөөрлийн үндсэн дээр манай компани барилгыг зөвхөн бариад хариуд нь Нийслэлийн газрын албаны ажилчдад хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан борлуулах нөхцөлтэй байсан. Гэвч гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдөж, Нийслэлийн газрын алба үүргээ биелүүлээгүйгээс болоод мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал хүндэрч, үүний улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэн.

 

Иймээс бид хөнгөлөлттэй үнээр орон сууцаа борлуулах боломжгүй болсон. Бид ор үндэслэлгүйгээр үнэ ханшаа нэмээд байгаа зүйл биш юм. Барилга ашиглалтад ороход барилгын ашиг нэмээгүй өртөг нь 932,000 төгрөг болсон. Энэ нь 1,150,000 төгрөг дээр нэмэгдэж байгаа. Гэхдээ манай компани захиалагч нар 932,000 төгрөгөөр төлөх боломжгүй тул 300,000 төгрөгөөр нэмье гэж санал тавьж, захиалагчдад мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ нөхцөл байдалд нийцүүлэх гэж оролдлого хийсэн. Хэрэв зөвшөөрөхгүй бол гэрээнээс татгалзаж, цуцалсан. Бид 3 удаа мэдэгдэл нэхэмжлэгч рүү хүргүүлсэн. Гэвч Б.А зөвшөөрөөгүй учир гэрээг цуцалсан. Нэхэмжлэл дээр 88,4 м.кв гэж байгаа нь улсын бүртгэлд бүртгүүлэхэд орон сууцны доторх талбайн хэмжээг хэмжүүлэхэд 91,08 м.кв байна гэж тогтоосон байгаа. Энэ орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэв.

 

 

 

3.Хариуцагч ТП ХХК нь Б.Ад холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах №26 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 76,698,000 төгрөгийг Б.Ад буцаан олгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

3.1. Манай байгууллага нь Нийслэлийн газрын албатай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19/01 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний 1.2 дахь хэсэгт ТП ХХК буюу гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшлийн газар дээр... орон сууцыг барилгын дотор болон гадна талын тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэрээний 5.1 дэх хэсэгт Нийслэлийн газрын алба буюу захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцна гэж заасан.

 

Мөн гэрээний 2.2 дахь хэсэгт "...орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож... Нийслэлийн газрын албаны албан хаагчидтай гэрээ баигуулах замаар шийдвэрлэнэ... гэсний дагуу иргэн Б.Атай №26 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэвч Нийслэлийн газрын алба нь гэрээний 5.1 дэх хэсэгт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Тодруулбал: Дулааны шугам сүлжээний угсралтын ажлыг дулааны техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэхэд Иргэний нисэхийн еренхий газрын эзэмшлийн шугамаас огтолгоо авах шаардлагатай болсон. Гэтэл ийнхүү огтолгоо авах зөвшөөрлийг Нийслэлийн газрын алба нь Иргэний нисэхийн ерөнхий газраас аваагүй. Үүнээс гадна барилгын зураг төслийг батлуулах үүргээ биелүүлээгүй болно.

 

3.2.Бид барилгыг ашиглалтад оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд Иргэний нисэхийн ерөнхий газрын Буянт ухаа ОУНБ-тай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус хамтран ажиллах гэрээний 2 дугаар бүлэгт заасан ажлыг хийж гүйцэтгэхийн тулд манай байгууллага 300,000,000 төгрөгийн зардал гаргасан.

 

Ийнхүү Нийслэлийн газрын албаны үүргийг бид биелүүлж их хэмжээний зардал гаргасан, Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан. Барилга угсралтын ажилд шаардлагатай гол түүхий эд, бараа материал, ажиллах хүчний үнэ огцом өссөн зэрэг шалтгаануудын улмаас орон сууцны 1 м.кв-н ашиг шингээгүй өртөг үнэ нь 932,000 төгрөгөөр нэмэгдэж, гэрээний үнэ болох 1,150,000 төгрөг нь 2,082,000 төгрөг болсон. Ингэж гэрээ байгуулсан нөхцөл байдап өөрчлөгдөж байгааг Нийслэлийн газрын алба болон иргэн Б.Ад удаа дараа мэдэгдэж байсан. Улмаар орон сууцны 1 м.кв-н үнийг 300,000 төгрөгөөр нэмж гэрээг шинэчлэн байгуулах талаар саналыг хүргүүлж, саналын талаар нэгдээгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдэж байсан.

 

Гэтэл Б. Алтанхундага нь 932,000 төгрөгөөр бус 300,000 төгрөгөөр нэмэгдсэн үнээр гэрээ байгуулахыг зөвшөөрөөгүй буюу саналыг хүлээж аваагүй тул гэрээнээс татгалзаж маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 220.4 дэх хэсэгт зааснаар Б Атай байгуулсан орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан.

 

Иймд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн УБ хотын ХУД-ийн 10-р хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах №26 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 76,698,000 төгрөгийг Б.Ад буцаан олгуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

 

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А нь ТП ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр УБ хотын Д-ийн хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц бариулах 26 дугаар гэрээг байгуулж Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны алба хаагчдын  байрны  тоот  өрөө м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв 1,150,000 төгрөгөөр тооцож талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тус гэрээний 2.1-т байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувь болох 40,664,000 төгрөгийг тус тус төлнө гэж заасан ба Б.А нь тухайн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д Гүйцэтгэгч гэрээний тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй, 7 дугаар зүйлийн 7.4-т Захиалагч тал орон сууцны захиалгын гэрээ хийсэн албан хаагчдын захиалгын гэрээг 7.5-д заасан нөхцлөөс бусад тохиолдолд өөрчлөхгүй байна, 7.5-д Тухайн орон сууц захиалсан алба хаагч төлбөрөө барагдуулах чадваргүй нөхцөл үүссэнээ гүйцэтгэгч талд мэдэгдсэн тохиолдолд өөрчлөлт оруулна гэж заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч Б.Алтанхундагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж өөр бусад этгээдүүдтэй байгуулсан гэрээний үүргийн харилцааг Б.Атай байгуулсан худалдах худалдан авах гэрээнд хамааралтай мэтээр хандаж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хуульд заасны дагуу талуудын хооронд байгуулсан гэрээний дийлэнх буюу ихэнх хэсэг нь хэрэгжсэн, нэхэмжлэгч Б.А нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр маргаан бүий орон сууцыг ТП ХХК-тай гэрээ байгуулах замаар худалдан авсан. Тус байранд өөрийн гэр бүлийн хамт амьдарч байна. Нэхэмжлэгч Б.А нь байрны үнэ 1,450,000 төгрөг байсныг зөвшөөрөөгүйн улмаас ТП ХХК гэрээг нь цуцалж, надад худалдсан байна. Иймд манайд зарсан нь зөв гэж бодож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

 

6.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

6.1. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай, ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ /хх6-8/

 

6.2. ТП ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10-17/03 дугаартай, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/11-88 дугаартай Мэдэгдэх хүргүүлэх тухай албан бичиг /хх 9-10/

 

6.3.Дансны хуулга, Орлогын маягт, Орлогын ордер /хх 12-15/

 

6.4.Тодорхойлолт /хх 16/

 

6.5.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 17/

 

6.6. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ /хх 18-20/

 

 

7.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

7.1.Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх 48/

 

7.2.2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ /хх50-52/

 

7.3. ТП ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/-11-88 дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07-07/02 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10-17/03 дугаартай Мэдэгдэх хүргүүлэх тухай албан бичиг /хх 53-56/

 

7.4. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/1635 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх57-60/

 

7.5.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 233 дугаартай Орон сууцны барилгын нэгж талбайн үнийн өсөлт тодорхойлсон тухай /хх 61-100/

 

7.6. Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудлын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 10-8/160 дугаартай албан бичиг /хх 101/

 

7.7.Барилгын цэвэр, бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай гэрээ /хх 102-104/

 

7.8.Монгол шуудан ХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09/952 дугаартай тодорхойлолт /хх 114-115/

 

7.9.Хот байгуулалт хөгжлийн газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 05/2958 дугаартай албан бичиг /хх 117-118/

 

7.10.Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдсан Төгс-Орчин-1 орон сууцны хотхонд орон сууц захиалах 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01-16/01 дугаартай гэрээ /хх 119-121/

 

7.11. Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01-06/5081 дугаартай албан бичиг /хх 137/

 

7.12.Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03-04/3150 дугаартай албан бичиг /хх 138

 

7.13.Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01122-2021/00418 дугаартай гэрээ /хх 147-148/

 

7.14.2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Барьцааны гэрээ /хх 149-150/

 

7.15.Грийн Пайнт Тийм ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 287 дугаартай Тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /хх 151-152/

 

 

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд:

 

8.1.2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх 183-184/

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1.Хариуцагч "ТП" ХХК-д холбогдох ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Б.Алтанхундагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

Б.Ад холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах №26 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 76,698,000 төгрөгийг Б.Ад буцаан олгуулах тухай "ТП" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

2.Нэхэмжлэгч Б.А нь Миний бие 76,698,000 төгрөгийг орон сууцны төлбөрт төлж барагдуулсан. Гэрээний дагуу үлдэгдэл 40 хувийн төлбөрийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 40,664,000 төгрөгийг төлөхөөр заасан, хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр oрон сууцны м.кв үнийг 600,000 төгрөгөөр тогтоож, гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д заасан Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэснийг зөрчиж үндэслэлгүй шаардлага тавьж 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр гэрээг дуусгавар болгон цуцлах болно гэж мэдэгдэж байсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Манай байгууллага нь Нийслэлийн газрын албатай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19/01 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэтэл Нийслэлийн газрын алба гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Нийслэлийн газрын албаны үүргийг бид биелүүлж их хэмжээний зардал гаргасан, Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан. Барилга угсралтын ажилд шаардлагатай гол түүхий эд, бараа материал, ажиллах хүчний үнэ огцом өссөн зэрэг шалтгаануудын улмаас орон сууцны 1 м.кв-н ашиг шингээгүй өртөг үнэ нь 932,000 төгрөгөөр нэмэгдсэн. Ингэж гэрээ байгуулсан нөхцөл байдап өөрчлөгдөж байгааг Нийслэлийн газрын алба болон иргэн Б.Ад удаа дараа мэдэгдэж байсан. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-т заасны дагуу гэрээ байгуулсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдөж, өөрчлөлтөд нийцүүлэх талаар мэдэгдэж байсан боловч зөвшөөрөөгүй тул бид гэрээнээс татгалзсан. Иймд Б.Алтунхундагын төлсөн мөнгийг буцааж өгнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж, сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

 

4.1.ТП ХХК болон Б.А-ын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай, ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ХУД-ийн 10 дугаар хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойд талд, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын орон сууцны 1 дүгээр байр, 9 давхар, 30 тоотод байрлах, 4 өрөө, 88,4 м.кв талбай бүхий орон сууцыг ТП ХХК барьж ашиглалтад оруулж, Б.Ад хүлээлгэн өгөх, захиалагч нь нийт 115,660,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

 

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

 

4.2.Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.1-т Энэхүү гэрээ нь хоёр тал харилцан тохиролцож, захиалагч тал орон сууцны үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх 34,500,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болох бөгөөд захиалагч тал тухайн орон сууцны үлдсэн төлбөрийг байр ашиглалтад орох хүртэл харилцан тохиролцож, хуваарийн дагуу төлнө. Төлбөрийн тооцоо дуустал гэрээ хүчин төгөлдөр байна. Гэрээ байгуулснаар нийт төлбөрийн 30 хувийн төлбөр болох 30,498,000 төгрөг, карказ, дүүргэлт хийгдсэнээр удаах 30 хувийн төлбөр болох 30,498,000 төгрөг, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувь болох 40,664,000 төгрөгийг тус тус төлнө гэж тохиролцож, гэрээний үүрэгт Б.А нь 76,698,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй ба төлбөр төлсөн болох нь Дансны хуулга, Орлогын маягт, Орлогын ордер, Д.Гийн тодорхойлолт, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 12-20/

 

 

4.3. 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн газрын алба, ТП ХХК-ийн хооронд Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах тухай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Захиалагч нь 3 блок орон сууцны 1, 2 дугаар блокын 2-16 давхрын нийт 9060 м.кв талбайтай, 3-4 өрөөний сонголттой, 120 айлын орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,150,000 төгрөгөөр тооцон өөрийн эзэмшилд шилжүүлэн авна. гэж, 2.2.-т Захиалсан 9060 м.кв талбайн нийт үнэ 10,419,000,000 төгрөг болох бөгөд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, 1, 2 дугаар блокын нийт талбайтай 120 айлын төлбөрийг гүйцэтгэгч тал Нийслэлийн Газрын албаны албан хаагчидтай гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ гэж, 3 дугаар зүйлийн 3.1.-т ... 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна гэж тус тус тохиролцжээ.

 

Дээрх хугацаанд ашиглалтад оруулаагүй үйл баримтын талаар талууд маргаагүй, харин Нийслэлийн газрын алба нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.-т заасан үүргээ биелүүлээгүйгээс зардал их гарсан, Ковид-19 цар тахлын улмаас хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, барилгын материалын үнэ өссөн тул гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэхэмжлэгчид мэдэгдэхэд хүлээн зөвшөөрөөгүй гэж, мөн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэсний дагуу татгалзсан гэж маргасан.

 

2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн газрын алба, ТП ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөг байх, гэрээний үнэд өөрчлөлт орохгүй байхаар харилцан тохиролцсон бөгөөд дээрх гэрээг цуцлаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа, мөн нэмэлт өөрчлөлт оруулаагүй талаар хариуцагч тал хуралдааны явцад тайлбарлаж байна.

 

Уг гэрээний 7 дугаар зүйлд талуудын хүлээх хариуцлагын талаар тохирсон бөгөөд 7.1.-т Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд ийнхүү гүйцэтгээгүй улмаас нөгөө талд учирсан хохирлыг буруутай тал бүрэн нөхөн төлөх үүрэг хүлээнэ гэж заааснаас үзэхэд Нийслэлийн Газрын алба нь гэрээний 5 дугаар зүйлд заасан дулаан, техникийн нөхцөл, барилгын төслийг батлуулах ажлыг хийж гүйцэтгээгүйгээс орон сууц ашиглалтад орох хугацаа удааширсан, үнэ өссөн явдалд гэрээний дагуу Нийслэлийн Газрын алба хариуцлага хүлээхээс Б.А хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч талын дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

 

 

4.4. ТП ХХК болон Б.Алтанхундагын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 26 дугаартай, ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.7.-д Гүйцэтгэгч тал гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй гэж заасан бөгөөд 2 дугаар зүйлийн 2.1.-д гэрээний үнэ, төлбөр тооцооны талаар харилцан тохиролцож, Байр ашиглалтад орж, түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувь болох 40,664,000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Уг гэрээгээр орон сууцыг 2020 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулахаар тохирсон боловч хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй ба Нийслэлийн газрын албаны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гэж тайлбарласан.

 

Хэдийгээр Нийслэлийн газрын албаны үүргээ биелүүлээгүйгээс гэрээний хугацаа хэтэрч, барилгын материалын үнэ огцом өсч, үүнтэй холбоотойгоор орон сууцны үнэ өссөн талаар хариуцагч нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн боловч дээрх шалтгаан нөхцөлд нэхэмжлэгч Б.А буруугүй гэж үзэв.

 

 

 

4.5.Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4.-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

гэж заасныг үндэслэн хариуцагч Б.Атай байгуулсан гэрээнээс татгалзсан гэж тайлбаласан.

Тодруулбал, барилгын материалын үнэ нэмэгдсэнээс орон сууцны үнэ өссөн талаар Б.Ад мэдэгдэхэд түүнийг зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээнээс татгалзсан гэжээ.

 

2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай гэрээнд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх талаар талууд тохирсон, барилгын материалын үнэ өссөн явдалд нэхэмжлэгч буруугүй тул ТП ХХК-ийн гэрээнээс татгалзсаныг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д заасныг хариуцагч зөрчсөн байх тул гэрээнд заасан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын орон сууцны 1 дүгээр байрны 9 давхар, 30 тоотод байрлах, 4 өрөө, 88.4 м.кв талбайтай орон сууцыг Б.Ад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

 

 

Харин шүүх гэрээний 6.7-д заасныг зөрчсөн болохыг тогтоох шаардлагагүй гэж үзэв. Учир нь энэ нь орон сууц хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бөгөөд шүүх гэрээний 6.7 дахь заалтыг хариуцагч зөрчсөн болохыг дүгнэсэн тул тогтоож шийдвэрлэх шаардлагагүй юм.

 

 

4.6.Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад гражийг гаргуулна гэж тайлбарласан боловч эцэст нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болох орон сууцыг хүлээлгэж өгөхийг даалгах нэхэмжлэлээ шийдвэрлүүлнэ гэснийг дурдах нь зүйтэй.

 

 

 

4.7.Хариуцагч ТП ХХК-иас Б.Ад холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах №26 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 76,698,000 төгрөгийг Б.Ад буцаан олгуулах тухай шаардлага гаргасан.

 

 

Шүүх 26 дугаартай гэрээнээс татгалзсаныг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул 76,698,000 төгрөгийг Б.Ад буцаан олгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 612,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,250 төгрөгийг дутуу төлсөн байх тул нэхэмжлэгчээс гаргуулж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд ногдох 666,250 төгрөгийг хариуцагч ТП ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох,

 

хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736,250 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 

1.  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-д зааснаар ХУД, 10 дугаар хороо, Иргэний нисэхийн ерөнхий газрын хойд талд, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын орон сууцны 1 дүгээр байрны 9 давхар, 30 тоотод байрлах, 4 өрөө, 88.4 м.кв талбайтай орон сууцыг Б.Ад хүлээлгэн өгөхийг хариуцагч ТП ХХК-д даалгасугай.

 

 

2.  Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасан үндэслэлгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах №26 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 76,698,000 төгрөгийг Б.Ад буцаан олгуулах тухай ТП ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 612,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,250 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагч ТП ХХК-иас 666,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.НАРАНЧИМЭГ