Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2023/02476

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 05

182/ШШ2023/02476

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х тоотод байрлах,******* ХХК /РД:5709873/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:5404061/-д холбогдох

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:УХ88092321/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулан авах тухай

Бие даасан шаардлага: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №9-14-1 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч *******

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Стандартформ ХХК нь ******* ******* ХХК-аас түрээсийн төлбөр 120,945,555 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтзй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

******* ******* ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр******* ХХК-д хүсэлт гаргахдаа үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд буюу бартераар орж ирсэн орон сууцыг зарж борлуулан барагдуулна гэх агуулгатай албан бичиг ирүүлсэн.

Стандартформ ХХК нь ******* ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 120,945,555 төгрөгийн төлбөрөөс 20,157,593 төгрөгийг чөлөөлж хөнгөлөлт үзүүлсэн ба үлдэгдэл төлбөр болох 100,787,962 төгрөгийг ******* ******* ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01230 дугаартай захирамжаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу ******* ******* ХХК нь 100,787,962 төгрөгийг төлөхөөс 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 91,618,907 төгрөгийн төлбөрт******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдаж буй ******* орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын 09-14- 1 тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/ Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 орон сууцны хотхоны 286Б байрны 8 давхарын 28 тоот хаягт байрлах, 66,68 м.кв 3 өрөө орон сууцыг******* ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан.

Уг гэрээний 2.1-т зааснаар гүйцэтгэгч ******* ******* ХХК нь гэрээний 1.1-д заасан 66,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 91,618,907 төгрөгт тооцож захиалагч******* ХХК-д хэв хашмалын түрээсийн төлбөрт 100 хувь өр төлбөрт тооцсоноор хүлээлгэн өгөх заалттай.

Гэвч ******* ******* ХХК нь*******" ХХК-д гэрээний дагуу 3 өрөө орон сууц шилжүүлэн өгөх үүргээ зөрчиж уг орон сууцыг бусдад худалдаж манай компанийг хохироож байна.

Иймд ******* ******* ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Орон сууц захиалгын 09-14-1 тоот гэрээний үүргийн дагуу Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/ Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б-байрны 8 давхарын 28 тоот хаягт байрлах, 66,68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Манай байгууллага******* ХХК-д төлөх хэв хашмалын түрээсийн төлбөртөө тооцож ******* Орчин хотхоны 286Б байрны 28 тоотыг өгөхөөр тохиролцож Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тухайн үед манай байгууллагын гэрээний мэргэжилтэн солигдох явцад өмнө нь иргэн Г.Цэлмэгт борлуулсан байрыг******* ХХК-д борлуулж болно гэж буруу мэдээлэл өгсөн байсан.

Байгууллагын удирдлагын зүгээс байрны давхардал гарсныг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдсэн бөгөөд мэдсэн өдрөө******* ХХК-д 28 тоот орон сууцны оронд өөр орон сууц өгөх эсвэл 91,618,907 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөх санал гаргаж бэлэн мөнгөөр өгөхөөр тохиролцож энэ өдөртөө 20,000,000 төгрөг шилжүүлсэн.

Одоо******* ХХК-д 71,618,907 төгрөгийн өр төлбөртэй байна.******* ХХК-д өгөхөөр тохиролцсон орон сууцыг тус компанитай гэрээ байгуулахаас өмнө иргэн Г.Цэлмэгт борлуулсан болно. Г.Цэлмэгтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээний эрх одоо А.*******т шилжиж ирсэн.

Иймд******* ХХК-ийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.******* нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №9-14-1 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

3.1 А.******* нь амьдрах нөхцөлөө сайжруулах зорилгоор өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг 3 өрөө болгохоор ремаксын агент М.Болорчулуунаар дамжуулан Б.Далай-Амгалантай уулзан, түүний захиалсан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* орчин1 хотхоны 2 дугаар блок, 8 давхрын 28 тоотод байрлах орон сууцыг худалдан авахаар Б.Далай-Амгалан, ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож, ******* ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр №07-08/08 Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдах ******* орчин1 хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.

Ийнхүү орон сууцны төлбөрт А.******* нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний Ү-2206073036 дугаар, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол, архивчдын гудамж, 806 дугаар байр, 30 тоот хаягт байршилтай 50.4 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг Б.Далай-Амгаланд шилжүүлж, орон сууцны үлдэгдэл төлбөр 60,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн ХААН банкны 5175145815 дугаар дансанд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн, төлбөрийн үлдэгдэлгүй орон сууцыг шилжүүлэн авч, орон сууцандаа 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр орсон байдаг.

Гэтэл, А.******* рүү 2022 оны 08 дугаар сард 99107364 дугаараас танай байрыг бид бартерт авсан байсан, бид байраа авахаар шүүхдэх гэж байна гэж хэлсэн тул энэ талаар ******* ******* ХХК-ийн захирал Ч.Оюунсувдтай уулзахад танайх ямар ч асуудал байхгүй зүгээр, хоёр компанийн хоорондох асуудал, бид өөрсдөө зохицуулна гэж хэлсэн боловч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий орон сууцыг битүүмжилсэн байдаг.

Ийнхүү А.******* нь уг орон сууцыг санал болгосон ремаксын агент М.Болорчулуунаас орон сууцны талаарх мэдээллийг авахад уг орон сууцыг анхлан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагч Газар зохион байгуулагч Г.Цэлмэг нь өөрийн нэр дээр захиалж, Орон сууц захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг хийж байгаад өөрийн нөхөр болох Т.Хайдавноровт итгэмжпэл өгч, захиалагчийн эрх, үүргийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Далай-Амгаланд шилжүүлсэн.

Улмаар 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Далай-Амгаланаас уг орон сууцны захиалагчийн эрх, үүргийг А.*******т шилжүүлсэн байдаг.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу А.******* нь уг маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч юм.

Ийнхүү, А.******* нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу А.*******ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү.

3.2. ******* ******* ХХК нь дээрх маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч А.*******т мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг 91,618,907 төгрөгт тооцож******* ХХК-д төлөх хэв хашмалын түрээсийн төлбөрт шилжүүлэхээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №9-14-1 дугаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Учир нь, маргаан бүхий орон сууцыг хамгийн анх захиалан бариулахаар 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагч Газар зохион байгуулагч Г.Цэлмэг нь ******* ******* ХХК-тай 44(44) дугаар орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, улмаар захиалагчийн эрх, үүргийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.Далай-Амагаланд, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б.Далай-Амгалангаас А.*******т тус тус шилжүүлсэн үйл баримтаас үзвэл талууд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Г.Цэлмэгтэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээг дуусгавар болгоогүй, зөвхөн орон сууцны захиалагчийн эрх, үүргийг бусдад шилжүүлсэн буюу захиалагч нь өөрчлөгдөж одоо А.******* болсон байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 -т дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, зүйлийн 56.1.8-т заасны дагуу уг маргаан бүхий орон сууцны үндсэн захиалагч А.*******ийн зөвшөөрлийг авалгүйгээр ******* ******* ХХК нь******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №9-14-1 дугаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бус байна.

Иймд, А.*******ийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, ******* Орчин 1 хотхоны 2 дугаар блок, 8 дугаар байрны давхрын 28 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцны өмчлөгчөөр А.*******ийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг ******* ******* ХХК-д даалгаж, ******* ******* ХХК,******* ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн оронд сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэв.

 

 

4. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 9-14-1 дугаартай гэрээ /хх6-7/

4.2 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01230 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-8-9/

4.3 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-10/

4.4 ******* ******* ХХК-аас гаргасан хүсэлт /хх-11/

4.5 Стандартформ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/

4.6 Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх21/

4.7 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3227 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол /хх-22/

4.8 Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн тодорхойлолт /хх88-90/

 

5. Хариуцагч ******* ******* ХХК-аас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-80/

5.2 Төлбөр төлсөн баримтууд /хх-92-96/

5.3 Г.Цэлмэг, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ /хх98-100/

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.******* дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

6.1 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07-08/08 дугаартай гэрээ /хх30-33, 56-57/

6.2 Б.Далай-Амгалангийн хүсэлт /хх58/

6.3 Төлбөр төлсөн баримт /хх59/

6.4 А.*******ээс Б.Далай-Амгаланд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар /хх60-61/

6.5 Б.Далай-Амгалан, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ /хх62-66/

6.6 Г.Цэлмэг, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ /хх67-69/

6.7 Төлбөрийн баримтууд /хх70-72, 91/

 

7. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа /хх28/, төлбөрийн баримтууд /хх92-96/ бүрдүүлсэн байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Стандартформ ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох А.******* нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №9-14-1 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэгч Стандартформ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулан авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******ийн шаардлагаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №9-14-1 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01230 дугаартай Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжийн дагуу ******* ******* ХХК нь 100,787,962 төгрөгийн төлбөр төлөхөөс 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 91,618,907 төгрөгийн төлбөрт талууд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр орон сууц захиалгын 09-14-1 тоот гэрээ байгуулж, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг******* ХХК-д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Манай байгууллагын гэрээний мэргэжилтэн солигдох явцад өмнө нь иргэн Г.Цэлмэгт борлуулсан орон сууцыг******* ХХК-д борлуулж болно гэж буруу мэдээлэл өгсөн байсан. Байгууллагын удирдлагын зүгээс байрны давхардал гарсныг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мэдэж, мөн өдрөө******* ХХК-д 28 тоот орон сууцны оронд өөр орон сууц өгөх эсвэл 91,618,907 төгрөгийг бэлэн мөнгөөр өгөх санал гаргаж бэлэн мөнгөөр өгөхөөр тохиролцож энэ өдөртөө 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Маргаан бүхий орон сууц захиалгын гэрээний эрх одоо А.*******т шилжиж ирсэн учир үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэж татгалзжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа дэмжиж, үндэслэлээ орон сууцыг анхлан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны албан хаагч Газар зохион байгуулагч Г.Цэлмэг нь өөрийн нэр дээр захиалж, 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр захиалагчийн эрх, үүргийг Б.Далай-Амгаланд шилжүүлэн улмаар Б.Далай-Амгалангаас уг орон сууцны захиалагчийн эрх, үүргийг А.*******т шилжүүлсэн байдаг. А.******* нь уг маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч юм. Түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу уг маргаан бүхий орон сууцны үндсэн захиалагч А.*******ийн зөвшөөрлийг авалгүйгээр ******* ******* ХХК нь******* ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №9-14-1 дугаар орон сууц захиалгын гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлаж байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1******* ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр болон дутаасан, эвдэрсэн барааны үнэ нийт 80,630,370 төгрөг, алданги 40,315,185 төгрөг нийт 120,945,555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2020/01230 дугаар Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 120,945,555 төгрөгөөс 20,157,593 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн үлдэх 100,787,962 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу******* ХХК-д төлөх үлдэгдэл төлбөр 91,618,907 төгрөгт Хан-Уул дүүргийн, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин орон сууцны хотхоны, 286Б байр, 8 давхар, 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхээр талууд 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр УБ хотын ХУД-ын 21 дүгээр хороонд баригдаж буй ******* орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ байгуулжээ.

Уг гэрээнд худалдагч ******* прогресс ХХК нь гэрээний 1.1-д заасан 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 91,618,907 төгрөгт буюу******* ХХК-д хэв хашмалын түрээсийн төлбөрт 100 хувь тооцож, 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах, худалдан авагч нь маргаан бүхий орон сууцыг хүлээн авахаар харилцан тохиролцсон байна.

 

5.2 ******* ******* ХХК, А.******* нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдах ******* орчин 1 хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, худалдагч нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Иргэний нисэхийн Ерөнхий газрын хойд талд, ******* орчин-1 хотхоны 286Б байр, 2 орц, 8 давхар, 28 тоот орон сууцыг батлагдсан зураг, төслийн дагуу Монгол Улсын Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, чанар стандартад нийцүүлэн, 2022 оны 07 дугаар сард багтаан барьж, ашиглалтад оруулан, худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч А.******* нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,450,000 төгрөгөөр тооцон нийт 101,616,000 төгрөгийн төлбөрийг 100 хувь төлснөөр харилцан тохиролцжээ.

 

6. Дээрх гэрээнүүдийн тохиролцоо, зохигчдын тайлбар зэргээс үзвэл маргаан бүхий орон сууц болох 28 тоот орон сууц нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох, тухайлсан захиалгаар гүйцэтгэх эд хөрөнгө биш, худалдан авагч нь барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй байх тул уг гэрээнүүдийн харилцаа нь илүүтэйгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

7.******* ХХК, ******* ******* ХХК болон ******* ******* ХХК, А.******* нарын хооронд гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй, харин******* ХХК-ийн ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн зөрчлийн талаар маргажээ.

 

8. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч ******* ******* ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны, Газар чөлөөлөх мэргэжилтэн Г.Цэлмэгтэй дээрх маргаан бүхий орон сууцыг худалдахаар УБ хотын ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалгийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, улмаар Г.Цэлмэг нь өөрийн эрхийг Б.Далай-Амгаланд шилжүүлж, Б.Далай-Амгалан нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ******* ******* ХХК-тай УБ хотын ХУД-ийн 21-р хороонд баригдах ******* орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан байна.

Энэ талаар гэрч Б.Далай-Амгалан нь ...******* ******* ХХК-ийн зүгээс Г.Цэлмэгийг нөхөртөө итгэмжлэл хийгээд өгчих, тухайн итгэмжлэлийг нь үндэслээд худалдан авах гэрээг над руу шилжүүлнэ гэж хэлээд 2021.03.13 өдөр байраа шилжүүлж авсан..., ...Тэр үед би А.*******т байраа зараад А.*******ээс 60,000,000 төгрөг авч, тухайн мөнгийг ******* ******* ХХК-д шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК-д 1,150,000 төгрөг илүү төлсөн... гэх мэдүүлгийг өгчээ.

Б.Далай-Амгалан нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох А.*******т дээрх орон сууцыг шаардах эрхийг шилжүүлж, А.******* нь ******* ******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд баригдах ******* орчин 1 хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ нэртэй гэрээ байгуулжээ. Уг гэрээний 1.1-т заасныг үзвэл талууд Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл болон захиалагч Б.Далай-Амгалангийн 2022.07.08-ны өдрийн хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж харилцан тохиролцсон байна.

 

9. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичигт ******* ******* ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, 286Б байрны 8 дугаар давхрын 28 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна гэжээ.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ...орон сууцандаа 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр орсон байдаг... гэх тайлбар гаргасанд талууд үгүйсгэж, маргаагүй.

Иргэний хуульд худалдсан эд хөрөнгийг эзэмшилдээ авах давуу эрхийг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан байна.

Хариуцагч ******* ******* ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох А.*******т шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулан авахаар шаардах эрхгүй.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох А.*******ийн бие даасан шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******ийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн тул хариуцагч ******* ******* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******т гаргаж өгөх үүрэгтэй байна.

 

10. Нэхэмжлэгч******* ХХК, хариуцагч ******* прогресс ХХК-ийн хооронд байгуулсан 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УБ хотын ХУД-ын 21 дүгээр хороонд баригдаж буй ******* орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлагын тухайд

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Орон сууцны үндсэн захиалагч А.*******ийн зөвшөөрлийг аваагүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж шаарджээ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн зүйлийн 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заажээ.

Дээрх гэрээ нь хуульд зааснаар зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэж хэлцэл биш байх тул уг гэрээг байгуулахдаа А.*******ийн зөвшөөрлийг аваагүй, түүний зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх бие даасан шаардлага үндэслэлгүй.

 

11.Нэхэмжлэгч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 616,045 төгрөг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,075 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* прогресс ХХК-аас 736,230 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХХК-аас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулах тухай нэхэмжлэгч******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт тус тус зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******ийг Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа хороолол /17121/, Наадамчдын зам гудамж, ******* орчин-1 хотхон, 286Б байр, 8 давхар 28 тоот хаягт байрлах, 66.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******т хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 616,045 төгрөг болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,282,075 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* прогресс ХХК-аас 736,230 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд А.*******т олгох олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ