Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2023/02333

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2023/02333

******* хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүтоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ХБ79100610/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД:2706849/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 907,155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн В.******* нь ******* Хотын ******* ХХК-тай Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.14, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр LA220600043 дугаартай Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээг цахим хэлбэрээр байгуулсан.

Өмгөөлөгч В.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж байсан Т.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Оюундэлгэр, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн, Ц.Баярсайхан нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах явцдаа тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдаанд цагаасаа хоцорч нэхэмжлэгч Т.Алтанцэцэгийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлого болгож, Т.Алтанцэцэгийг хохироосон болно.

Дээрх тохиолдол нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн LA220600043 дугаартай Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 4.1.3-т заасан эрсдэлд хамаарч байсан тул *******ын нөхөн олговор авахаар ******* Хотын ******* ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хандсан боловч, ******* Хотын ******* ХХК-аас Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 9.8.3-т заасан ... Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо болон мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хорооны тодорхойлолт буюу дүгнэлт.. гаргуулахыг шаардсан.

В.******* нь ******* Хотын ******* ХХК-аас ирүүлсэн шаардлагын хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандсан боловч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/66 дугаар албан бичгээр мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шнйдвэрлэх эрх бүхий Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хороо гэсэн бүтэц, нэгж байхгүй болохыг тодорхойлсон байна.

Мен ******* Хотын ******* ХХК-аас Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 9.8.3-т заасныг хэрэгжүүлэхээр Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандсан боловч Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/377 дугаар албан бичгээр гэрээний 9.8.3 заалт нь Өмгөөллийн тухай хуульд нийцээгүй, Холбооны бүтцэд Өмгөөллийн мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хороо байхгүй талаар тодорхойлж, В.******* миний гаргасан алдаа нь *******ын тохиолдолд хамаарч байгаа талаар мэдэгдсэн.

Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар албан бичгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээнд заасан чиг үүрэг хэрэгжүүлдэггүй, аливаа дүгнэлт, тодорхойлолт гаргах эрхгүй талаар мэдэгдсэн болно.

Гэтэл "******* Хотын ******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1-2/59 дугаар албан бичгээр В.******* миний үйл ажиллагаанд гаргасан алдааг *******ын тохиолдолд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 4.1.3-т дараах 3 эрсдэлийг даатгасан байдаг. Үүнд өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэгийн улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардал, өмгөөлөгчийн ур чадварын улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардал, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардал гэсэн.

Өмгөөллийн тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагаа гэдгийг өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг гэж тодорхойлсон байдаг. Үйлчилгээ гэдгийг тухайлан задалбал, хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх цогц үйлчилгээг ойлгоно.

В.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдаанд цагаасаа хоцорсон үйлдэл нь Өмгөөлөгчийн үйл ажиллагаандаа гаргасан алдаанд хамаарч байгаа тул Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 4.1.3-т заасан үйл ажиллагаанд гаргасан алдаанд хамаарч *******д хамаарахаар байна.

******* ******* ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1-2/59 дугаар албан бичгээр *******ын эрсдэлээс татгалзахдаа Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 9.10 дахь хэсэгт аль үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй, нөгөө талаар гэрээгээр тохиролцсон татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 9/2327 дугаар албан бичгээр талуудын хооронд үүссэн маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэж, шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байна.

Иймд өмгөөлөгч В.*******ын шүүх хуралдаанаас хоцорсон үйлдэл нь талуудын хооронд байгуулсан *******ын тохиолдолд хамаарч байгааг тогтоож, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас *******ын нөхөн олговорт 907,155 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмгөөлөгч В.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж байсан Т.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Оюундэлгэр, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн, Ц.Баярсайхан нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах явцдаа тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цагаасаа хоцорсон үйлдлээс шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өмгөөлөгч В.******* нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр LA220600043 дугаартай Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээ байгуулсан.

Улмаар даатгуулагч В.*******ын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн *******ын нөхөн төлбөрийн хүсэлт, материалтай нөхөн төлбөрийн алба танилцаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдааны цагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон явдал нь гэрээний 3.1, Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 14.1.12-т зааснаар өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргасан алдаа мөн эсэх нь тодорхойгүй байсан.

Тийм учраас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4.4, *******ын гэрээний 9.8.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг шаардсан болно.

Дээрх шаардлагын хүрээнд даатгуулагч В.******* нь Монголын Өмгөөлөгчийн холбоо, Монголын Өмгөөлөгчийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, дүгнэлт гаргуулахаар хандсан боловч Монголын Өмгөөлөгчийн Холбоо нь мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий хороо, бүтэц байхгүй, Монголын Өмгөөлөгчийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь манай хорооны чиг үүрэгт өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээнд заасанчлан чиг үүрэг хэрэгжүүлдэггүй гэх хариуг тус тус өгсөн байна.

Мөн манай байгууллага 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1-2/38 дугаартай албан тоот хүргүүлэхэд Монголын Өмгөөлөгчийн Холбоо нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/377 дугаартай албан тоотоор тус холбоонд мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий хороо гэсэн бүтэц, нэгж байхгүй, Монголын Өмгөөлөгчийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хороо нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар албан тоотоор Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардлын талаар дүгнэлт, тодорхойлолт гаргахгүй эрхгүй, гэсэн хариуг тус тус ирүүлсэн болно.

Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын тохиолдлыг шалгах үйл ажиллагааны хүрээнд өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа-д гаргасан алдааны талаар мэргэжлийн байгууллага нь тодорхойлолт, дүгнэлт өгөөгүй.

Өмгөөлөгч шүүх хуралдааны цагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон явдал нь өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хамааралгүй байх тул манай зүгээс дээрх нөхөн төлбөрийн хүсэлтэд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т *******ын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно.

Өмгөөлөгчийн *******ын эрсдэлд хувь хүний бүх алдааг оруулах боломжгүй. Шүүх хуралдаанаас хоцорч буй үйл явдал нь тухайн өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хамааралгүй. Даатгалын эрсдэлийг даатгах боломжтой, боломжгүй гэж 2 ангилна. Шүүх хуралдаанаас хоцорч байгаа үйлдэл нь *******д хамрагдах боломжгүй эрсдэл, учир нь тэр үйлдлийг санаатай эсхүл санамсаргүй хийж байгаа гэдгийг тодорхойлох боломжгүй учраас даатгагдах боломжгүй эрсдэл юм.

Иймд өмгөөлөгчийн хариуцлагын *******ын тохиолдлыг тогтоож, *******ын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1 В.*******аас ******* ******* ******* ХХК-д гаргасан өргөдөл, хүсэлт, хариу албан бичиг /хх-5, 10-13/

3.2 В.*******аас Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан хүсэлт, хариу албан бичиг /хх-6-7/

3.3 В.*******аас Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан хүсэлт, хариу албан бичиг /хх-8-9/

3.4 В.*******аас Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдол, хариу албан бичиг /хх14-16/

3.5 Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээ /хх-19-26/

3.6 Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх-33/

3.7 Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-28/

4.2 Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээ /хх-37-42/

4.3 ******* ******* ******* ХХК-аас Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан хамтран ажиллах хүсэлт, хариу албан бичиг /хх-43-47/

4.4 Нөхөн төлбөр олгохоос татгалзах хариу албан бичиг /хх-48-49/

4.5 Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх-50/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан *******ын нөхөн төлбөрт 907,155 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч В.*******ын 907,155 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Өмгөөлөгч В.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж байсан Т.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Б.Оюундэлгэр, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн, Ц.Баярсайхан нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах явцдаа шүүх хуралдаанаасаа хоцорч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлогод оруулж Т.Алтанцэцэгийг хохироосон. Уг шүүх хуралдаанд цагаасаа хоцорсон үйлдэл нь Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 4.1.3-т заасан өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдаанд хамаарч байна. Монголын Өмгөөлөгчдийн холбооноос гэрээний 9.8.3 заалт нь Өмгөөллийн тухай хуульд нийцээгүй, Холбооны бүтцэд Өмгөөллийн мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хороо байхгүй талаар хариу өгч, В.******* миний гаргасан алдаа нь *******ын тохиолдолд хамаарч байгаа талаар мэдэгдсэн. гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

3.Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын тохиолдлыг шалгах үйл ажиллагааны хүрээнд өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа-д гаргасан алдааны талаар мэргэжлийн байгууллага нь тодорхойлолт, дүгнэлт өгөөгүй. Өмгөөлөгч шүүх хуралдааны цагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон явдал нь өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хамааралгүй байх тул манай зүгээс дээрх нөхөн төлбөрийн хүсэлтэд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Өмгөөлөгчийн *******ын эрсдэлд хувь хүний бүх алдааг оруулах боломжгүй. Шүүх хуралдаанаас хоцорч байгаа үйлдлийг санаатай эсхүл санамсаргүй хийж байгаа гэдгийг тодорхойлох боломжгүй учраас даатгагдах боломжгүй эрсдэл юм. гэж татгалзжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.14-т зааснаар өмгөөлөгч нь мэргэжлийн хариуцлагын *******д даатгуулах үүрэгтэй.

Өмгөөлөгч В.******* нь энэ үүргийн хүрээнд ******* ******* ******* ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээ байгуулж, даатгагч нь гэрээний хүчинтэй байх хугацаанд өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс гаргасан хохирол, зардал, өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол, зардал, өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас, үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал гарах эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох, даатгуулагч нь 10,000,000 төгрөгийн *******ын үнэлгээнд 50,000 төгрөгийн хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд *******ын гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

4.2 Зохигчид дээрх гэрээг цахим хэлбэрээр байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хураамж төлсөн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй, харин *******ын тохиолдол үүссэн эсэх, нөхөн төлбөр олгох эсэх үндэслэлийн талаар маргажээ.

 

4.3 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгч В.******* нь Т.Алтанцэцэгтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөн сарын 25-ны өдөр Т.Алтанцэцэгийг шүүхэд төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй Итгэмжлэл-ийг авсан байна.

Улмаар дээрх итгэмжлэлийг үндэслэн өмгөөлөгч В.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Оюундэлгэр, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн, Ц.Баярсайхан нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, тус хэргийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцохоор хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй үндэслэлээр шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг заасныг баримтлан нэхэмжлэлийг буцааж, Т.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2022/16876 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, талуудын тайлбар зэргээр тогтоогджээ.

 

4.4 Даатгагч нь гэрээний 9.8.3-т Шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо болон мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хорооны тодорхойлолт буюу дүгнэлт-ийг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоор талууд тохиролцсон байх ба нэхэмжлэгч В.******* нь дээрх гэрээнд заасны дагуу эрх бүхий байгууллагуудад хандсан боловч тодорхойлолт буюу дүгнэлтийг гаргах боломжгүй талаар мэдэгдсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулсан Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 9.8.3-т заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт гаргахад ...мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хороо гэсэн бүтэц, нэгж тус холбоонд байхгүй, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд хүсэлт гаргахад ...өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээнд заасанчлан чиг үүрэг хэрэгжүүлдэггүй..., Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргахад ...уг *******ын маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй..., *******ын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу албан бичгийг тус тус өгсөн байна. /хх-6-9, 14-16/

******* ******* ******* ХХК нь хамтран ажиллах тухай хүсэлт гаргасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/377 дугаар албан бичгээр ...Өмгөөлөгчдийн холбооноос *******ын байгууллагад тодорхойлолт буюу дүгнэлт гаргахаар Өмгөөллийн тухай хуульд тусгагдаагүй тул тус гэрээний 9.8.3 дахь хэсэгт шаардсан баримт үндэслэлгүй байна..., ...өмгөөлөгч В.*******ын тохиолдол нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байх явцдаа буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарсан тул өмгөөлөгчийн хариуцлагын *******д хамаарна гэж үзэж байна... гэж, Монголын Өмгөөлөгчдийн Мэргэжлийн хариуцлагын хороо нь ...өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол зардлын талаар дүгнэлт, тодорхойлолт гаргах эрхгүй болно гэсэн хариу албан бичгийг тус тус ирүүлжээ. /хх45-46/

 

5. Талуудын байгуулсан гэрээний 2.1.7-д *******ын зүйл гэдэгт өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвараас шалтгаалан үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх зорилготой өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлагыг, 3.1-д Даатгалын тохиолдол гэдэг нь өмгөөлөгч нь мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үүний улмаас үйлчлүүлэгчид хохирол учрах гэж тус тус заасан.

Өмгөөлөгч ур чадвартай байх гэдгийг Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3.1.2-т хууль зүйн мэдлэгээ практикт хэрэглэх чадвар, дадал болгон хөгжүүлснийг хэлэхээр тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч В.*******ын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй үйлдлийг мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргасан алдаа гэж үзэх боломжгүй, *******ын тохиолдолд хамаарахгүй байна.

 

6. Зохигчид гэрээний 4.1.3-т өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас, үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал нь даатгуулах эрсдэл болох талаар харилцан тохиролцсон.

Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т "өмгөөллийн үйл ажиллагаа" гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ, 14.1.12-т хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох;, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Өмгөөлөгч үйлчлүүлэгчийг итгэмжлэл, хүсэлт, гэрээ, эсхүл нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд томилолтын үндсэн дээр төлөөлнө. гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл өмгөөлөгч В.******* нь Т.Алтанцэцэгтэй байгуулсан гэрээ, түүнээс олгосон итгэмжлэлийг үндэслэн шүүх хуралдаанд оролцох нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хэлбэр мөн юм.

Нэхэмжлэгч В.******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцоогүй болох нь тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2022/16876 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар тогтоогдсон боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохоор ирж байсан өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг товлогдсон шүүх хуралдаанд замын түгжрэлийн улмаас хоцорсон, шүүх хуралдаанд оролцохоор ирж байсан, өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.

 

Дээрх бүгдээс үзвэл, нэхэмжлэгч В.*******ын товлогдсон шүүх хуралдаанд хоцорсон гэх үйлдэл нь талуудын байгуулсан Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээнд заасан *******ын тохиолдолд хамаарахгүй байх тул уг гэрээний 9.2-т заасны дагуу 907,155 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

7.Нэхэмжлэгч В.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ******* ХХК-аас *******ын нөхөн төлбөрт 907,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч В.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч В.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ