Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01932

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 06 210/МА2023/01932

 

 

*******.******* *******

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.*******адрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02333 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.******* *******

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 907,155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмчигсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.*******олд-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн *******.*******атжаргал нь ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр LA220600043 дугаартай Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээг цахим хэлбэрээр байгуулсан.

1.2. Өмгөөлөгч *******.*******атжаргал нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдсэн ******* *******, *******.*******, *******., *******., .*******аярсайхан нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах явцдаа тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдаанд хоцорч, нэхэмжлэгч ******* нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлого болгож, Т.Алтанцэцэгийг хохироосон болно.

Дээрх тохиолдол нь Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 4.1.3-т заасан эрсдэлд хамаарч байсан тул *******ын нөхөн төлбөр авахаар ******* ******* ******* ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хандсан. Гэвч *******ын гэрээний 9.8.3-т заасан Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хороо болон мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хорооны тодорхойлолт буюу дүгнэлт гаргуулахыг шаардсан. Монголын өмгөөлөгчдийн холбооны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/66 дугаар албан бичгээр мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх хороо гэсэн бүтэц, нэгж байхгүй болохыг тодорхойлж, *******.******* гаргасан алдаа нь *******ын тохиолдолд хамаарч байгаа талаар мэдэгдсэн.

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар албан бичгээр Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээнд заасан чиг үүрэг хэрэгжүүлдэггүй, аливаа дүгнэлт, тодорхойлолт гаргах эрхгүй талаар мэдэгдсэн.

1.3. ******* ******* ******* ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1-2/59 дугаар албан бичгээр *******.******* гаргасан алдааг *******ын тохиолдолд хамаарахгүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

а. Учир нь Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 4.1.3-т өмгөөлөгчийн мэргэжил, мэдлэгийн улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардал; өмгөөлөгчийн ур чадварын улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардал; өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардал гэсэн 3 эрсдэлийг даатгасан. Өмгөөллийн тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагаа гэдгийг өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ гэж тодорхойлсон байдаг. Үйлчилгээ гэдгийг хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зэрэг үйлчлүүлэгчийг шүүхэд төлөөлөх цогц үйлчилгээг ойлгоно.

б. *******.*******атжаргал нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдаанд цагаасаа хоцорсон үйлдэл нь өмгөөлөгчийн үйл ажиллагаандаа гаргасан алдаанд хамаарч байгаа тул *******ын гэрээний 4.1.3-т заасан үйл ажиллагаанд гаргасан алдаанд хамаарч *******д хамаарахаар байна.

в. ******* ******* ******* ХХК нь *******ын гэрээний 9.10 дахь хэсэгт аль үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй, нөгөө талаар гэрээгээр тохиролцсон татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

г. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 9/2327 дугаар албан бичгээр талуудын хооронд үүссэн маргааныг урьдчилан шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэж, шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн байна.

Иймд шүүх хуралдаанаас хоцорсон үйлдэл нь *******ын тохиолдолд хамаарч байгааг тогтоож, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нөхөн төлбөрт 907,155 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Өмгөөлөгч *******.*******атжаргал нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр LA220600043 дугаартай Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээ байгуулсан.

2.2. Даатгуулагч *******.******* 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн *******ын нөхөн төлбөрийн хүсэлт, материалтай Нөхөн төлбөрийн алба танилцахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдааны цагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон явдал нь гэрээний 3.1, Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.12-т зааснаар өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргасан алдаа мөн эсэх нь тодорхойгүй байсан. Тиймээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4.4, *******ын гэрээний 9.8.3-т заасны дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг шаардсан.

Дээрх шаардлагын хүрээнд даатгуулагч *******.*******атжаргал нь Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, дүгнэлт гаргуулахаар хандсан боловч Монголын өмгөөлөгчдийн холбоо нь мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий хороо, бүтэц байхгүй, Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээнд заасанчлан чиг үүрэг хэрэгжүүлдэггүй гэх хариуг тус тус өгсөн байна.

Мөн манай байгууллага 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1-2/38 дугаартай албан тоот хүргүүлэхэд Монголын өмгөөлөгчийн холбоо нь 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/377 дугаартай албан тоотоор тус холбоонд мэргэжлийн *******тай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх бүхий хороо гэсэн бүтэц, нэгж байхгүй, Монголын өмгөөлөгчийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар албан тоотоор өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол, зардлын талаар дүгнэлт, тодорхойлолт гаргахгүй эрхгүй, гэсэн хариуг тус тус ирүүлсэн болно.

Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын тохиолдлыг шалгах үйл ажиллагааны хүрээнд өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд гаргасан алдааны талаар мэргэжлийн байгууллага нь тодорхойлолт, дүгнэлт өгөөгүй. Өмгөөлөгч шүүх хуралдааны цагаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон явдал нь өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хамааралгүй байх тул манай зүгээс дээрх нөхөн төлбөрийн хүсэлтэд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т *******ын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно.

2.3. Өмгөөлөгчийн *******ын эрсдэлд хувь хүний бүх алдааг оруулах боломжгүй. Шүүх хуралдаанаас хоцорч буй үйл явдал нь тухайн өмгөөлөгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадвартай хамааралгүй. Даатгалын эрсдэлийг даатгах боломжтой, боломжгүй гэж 2 ангилна. Шүүх хуралдаанаас хоцорч байгаа үйлдэл нь *******д хамрагдах боломжгүй эрсдэл, учир нь тэр үйлдлийг санаатай эсхүл санамсаргүй хийж байгаа гэдгийг тодорхойлох боломжгүй учраас даатгагдах боломжгүй эрсдэл юм.

Иймд өмгөөлөгчийн хариуцлагын *******ын тохиолдлыг тогтоож, *******ын нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ******* ******* ХХК-аас *******ын нөхөн төлбөрт 907,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******.*******атжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Өмгөөллийн тухай хуулийн 6.1.1-т "өмгөөллийн үйл ажиллагаа" гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт "Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах үүрэг хүлээнэ", 14.1.12-т "хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд товлосон цагт оролцох" гэж тус тус заасанчлан нэхэмжлэгчээс өөрийн үйлчлүүлэгч Т.Алтанцэцэгтэй байгуулсан гэрээ болон түүнээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа, үйлчилгээг бүх л хэлбэрээр үзүүлж байсан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* *******, *******.******* нарт холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд хоцорч, оролцож чадаагүйн улмаас мөн өдрийн 16876 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаан ******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,007,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас өөрийн үйлчлүүлэгчийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,007,950 төгрөгөөр хохироосон болно.

4.2. Тус хохирол улсын тэмдэгтийн хураамжийг Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.3-т хохирол мөн гэж үзсэн. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т *******ын тохиолдол гэдэг нь Өмгөөлөгч нь мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үүний улмаас үйлчлүүлэгчид хохирол учрах, 4 дүгээр зүйлийн 4.1-т Даатгуулагч нь дараах төрлийн үндсэн эрсдэлийг даатгуулна, 4.1.3-т Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал гэж тус тус заасан.

Мөн уг гэрээнд даатгуулагчийн зүгээс ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах, гэрээний заалтад санал өгөх боломжгүй байсан нөхцөл байдлууд шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-т "... байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ", мөн хуулийн 201.1-т "Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заажээ.

Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний 3.1 болон 4.1.3-т заасан заалтууд хоорондоо харилцан зөрчилдөөн бүхий утга санааг илэрхийлж байх бөгөөд Иргэний хуулийн 201.1-т заасанчлан гэрээг санал хүлээн авагчид буюу даатгуулагчид ашигтайгаар тайлбарлаж хэрэглэх хууль зүйн үндэстэй.

4.3. Үүнээс харвал өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцож чадаагүй үйлдэл нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа ур чадварын улмаас гаргасан алдаа биш хэдий ч өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ гаргасан алдаа буюу *******ын тохиолдол үүссэн гэж үзэх үндэстэй байна.

Түүнчлэн өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчдээ хууль зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар хориглоогүй арга, хэрэгсэл ашиглан шударгаар, тууштай хамгаалах ёстой, мөн шүүхээс товлосон шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй байдаг бөгөөд нэхэмжлэгчийн хувьд шүүх хуралдаанд өөрийн буруутай үйлдлээс болж очиж чадаагүй хэдий ч хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу өмгөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан гэдэг нь тогтоогдоно гэж ойлгож байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч *******.*******атжаргал нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт зарласан шүүх хуралдааны товтой 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр танилцан гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд очоогүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Т.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, улсын тэмдэгтийн хураамжийн дүнгээр үйлчлүүлэгчээ хохироосон. Даатгалын гэрээнд хохиролд тооцохоор тусгагдсан бүхэн *******ын нөхөн төлбөр олгох үндэслэл болдоггүй гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс *******ын гэрээний 4.1.3-т заасан эрсдэлд шүүх хуралдааны цагаас хоцорсон асуудал орно гэж дүгнэж, *******ын гэрээний 4.1.3-т заасан өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас үйлчлүүлэгчид учирсан хохирол зардал гэх заалтыг 3 хэсгээс бүрдэнэ гэж авч үздэг. Өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдаа гэж маргадаг боловч *******ын гэрээний 4.1.3-т заасан заалт нь агуулгаараа 1 эрсдэлийг тодорхойлдог. Даатгалын тохиолдол үүсээгүй буюу *******ын эрсдэл биш юм.

5.2. Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын *******ын эрсдэлд хувь хүний бүх алдааг оруулах боломжгүй. Даатгалын эрсдэлийн даатгах боломжтой, боломжгүй гэж 2 ангилдаг. Шүүх хуралдаанаас хоцорсон үйл баримтыг санаатай эсэх асуудлыг тодорхойлох боломжгүй учир даатгагдах боломжгүй эрсдэлд хамаарна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.7-д *******ын зүйл, 3.1.3-т *******ын тохиолдол, 4.1.3-т *******ын эрсдэлийн талаар тус тус зохицуулсан. Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмийн 3.1.2-т ур чадвартай байх гэдгийг хууль зүйн мэдлэгийг практикт хэрэглэх чадварыг дадал болон хөгжүүлснийг ойлгохоор заасан. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн мэдлэг, ур чадварт хамаарахгүй асуудал юм. ******* ******* ******* ХХК-ийн хувьд *******.*******атжаргал өмгөөлөгчөөс нөхөн төлбөрийн хүсэлт орж ирсний дараа Монголын өмгөөлөгчдийн холбооноос шүүх хуралдаанаас хоцорсон үйл явдал нь мэргэжлийн алдаа гэж үзэх эсэх асуудлыг тодруулахад, дүгнэх боломжгүй гэх хариу өгсөн. Үүнээс үзэхэд мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй буюу мэргэжлийн ур чадварын алдаа гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байдаг. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түгжрээд ойрхон явж байгаад хоцорсон гэж тайлбарладаг боловч маргааны нөхцөл үүссэн үйл явдлын хувьд өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлж байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу нотлоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНА*******АЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******.*******атжаргал нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээний нөхөн төлбөрт 907,155 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Даатгуулагч *******.*******атжаргал болон даатгагч ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өмгөөлөгчийн хариуцлагын *******ын гэрээ байгуулагджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан *******ын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

4. Даатгуулагч нь гэрээний дагуу *******ын хураамж төлсөн талаар зохигчид маргаагүй.

5. Даатгуулагч *******.*******атжаргал нь Т.Алтанцэцэгтэй 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл авч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* *******, *******.******* нарт холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ.

*******.*******атжаргал нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2022/16876 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар ******* нэхэмжлэлийг буцааж, Т.Алтанцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,007,950 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба дээрх үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

6. Нэхэмжлэгч нь өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нөхцөл байдал нь *******ын гэрээний 4.1.3-т заасан өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдаа гэсэн *******ын эрсдэлд хамаарна гэж тайлбарласан.

Гэрээний 4.1.3-т Өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадвар, өмгөөллийн үйл ажиллагаанд гаргасан алдааны улмаас үйлчлүүлэгчид учруулсан хохирол, зардал-ыг *******ын үндсэн эрсдэлд тооцохоор тусгасан.

Хэрэгт өмгөөлөгч *******.*******атжаргал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг өмгөөллийн үйл ажиллагааны алдаа гэж дүгнэх баримт авагдаагүй тул *******ын гэрээнд заасан *******ын тохиолдол үүсээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, гэрээний дээрх заалтыг хуульд заасан журмын дагуу үгийн шууд утгаар тайлбарлах боломжтой, үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй гэж дүгнэх үндэслэлгүй тул гэрээний стандарт нөхцөлийг тайлбарлах талаар зохицуулсан Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэг маргаанд хамааралгүй болно.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/02333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,322 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.*******АДРАХ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА