Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2022/03719

 

 

 

 

 

 

 

 

 

    2022      12         20                                          182/ШШ2022/03719

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, Ч 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух, Ц-ийн Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, НШШт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Алтанчимэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй учраас өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г хариуцагч НШШ-т холбогдуулан өөрийн өмчлөлийн 39 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 30 м.кв талбайтай зоогийн газрын өргөтгөлийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 00039 дүгээр шүүгчийн захирамжаар НШШ- нь ажиллагаа явуулахдаа миний өмч болох С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байх 0 өрөө Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй орон сууцыг шинжээч томилон үнэлүүлсэн байна. Ингэхдээ 0 өрөө орон сууцыг 00 м.кв талбайтай хэмээн үнэлүүлсэн байна.

Миний орон сууц 00 м.кв биш 00 м.кв, мөн 00 м.кв өргөтгөл хийж зоогийн газар болгосон. Гэтэл 0 м.кв гэж үнэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн 0 м.кв талбайг үнэлээгүй...

Хотын төвд байршилтай орон сууцны 0 м.кв-ын үнэ нь 3,000,000 төгрөг болон үнэлэгдэж байгаа нь нийтэд илэрхий болсон 0 м.кв х 3,000,000 =135,000,000 төгрөгөөр бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд намайг хохироохоор төлөвлөсөн байна...

Үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надаас үнийн санал авахгүй учраас С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байх үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 144,200,686 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч НШШын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дүгээр шийдвэрээр Ц.А, Ц.А. нараас 106,241,142 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 340,578 төгрөг нийт 106,581,720 төгрөгийг гаргуулж “Хаан банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1701162 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гарч, төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гуравдагч этгээд Ц.Гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн, эд хөрөнгө өмчлөх эрхийн 000000000 тоот гэрчилгээтэй, С дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17301162/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17301162-125/01 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 9/225 дугаар тогтоолоор А ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.

 А ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дээрхи үл хөдлөх хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн тайланг ирүүлсэн бөгөөд тайлангийн 4 дөх хэсэгт үнэлгээний зүйлийн шинж чанар, тодорхойлолтонд биет хэмжилтээр өргөтгөл оруулж тооцон 0 м.кв талбайд үнэлгээ гаргасан байгаа.

Төлбөр төлөгч, төлбөр авагч болон гуравдагч этгээд нарт 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр үнэлгээг мэдэгдлээр танилцуулж тайлбар болон гарын үсэг зуруулж тэмдэглэлээр баталгаажуулсан учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэв.

 

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-2020.02.05-ны өдрийн 17301162 тоот “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл” /хх-ийн 5 х/,

- Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дүгээр “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шийдвэрээр /хх-ийн 6-7 х/,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, НШШын 21.09.29-ний 4-125/18410 тоот “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 8 х/

- НШШын 2020.02.05-ны 17301162/10 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол /хх-ийн 9-10 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 11-х

-Гэрэл зураг /хх-ийн 12-13 х/,

-НШШын 2022.10.13-ны өдрийн 4-125/19235 тоот “Мэдэгдэл” /хх-ийн 22 х/,

-2022.11.28-ны өдөр Н.Б-т олгосон итгэмжлэл /хх-ийн 88 х/,

4.1.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-НШШын 2022.10.26-ны 1-125/418 тоот Б.О-т олгосон итгэмжлэл /хх-ийн 17 х/,

-НШШын 2022.11.17-ны 1-125/21912 тоот М.Т-д олгосон итгэмжлэл /хх-ийн 27 х/,

-2017.08.29-ний өдрийн 809 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” /хх-ийн 31 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.29-ний өдрийн 8037 дугаар шүүгчийн захирамж /хх-ийн 32 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.06.14-ний 00039 дүгээр шүүгчийн захирамж /хх-ийн 33-34 х/,

-2017.11.24-ний өдрийн 17301162 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол” /хх-ийн 35 х/,

-НШШын 2020.10.06-ны өдрийн 17301162/10 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” /хх-ийн 36-37 х/,

-2020.10.06-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл” /хх-ийн 38 х/,

-НШШын 2021.09.09-ний өдрийн 17301162-125/01 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” /хх-ийн 39-40 х/,

-2021.09.09-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл” /хх-ийн 41 х/,

-2021.10.09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан үнийн санал гаргасан тэмдэглэлүүд /хх-ийн 42-44 х/,

-2021.09.13-ны өдрийн 61/2938 тоот “Хаан банк” ХХК-ийн хүсэлт /хх-ийн 45 х/,

-2021.09.16-ны өдрийн 9/225 тоот “Шинжээч томилох тухай тогтоол” /хх-ийн 46-48 х/,

-2021.09.27-ны өдрийн ҮХХ-821/1911 тоот А ХХК-ийн “Үнэлгээний тайлан” /хх-ийн 49-72 х/,

-2021.09.29-ний өдрийн 4-125/18409 тоот “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 73 х/,

-2021.09.29-ний өдрийн 4-125/18408 тоот “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 74 х/,

-2021.09.29-ний өдрийн 4-125/18410 тоот “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 75 х/,

-2021.09.29-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 76 х/,

-2021.09.29-ний өдрийн 4-125/18410 тоот “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 78 х/,

-2022.09.13-ны өдрийн 10/17 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” /хх-ийн 79 х/,

-2022.09.20-ны өдрийн 4-125/17525 тоот “Мэдэгдэл” /хх-ийн 80 х/,

-2022.09.20-ны өдрийн 4-125/17526 тоот “Мэдэгдэл” /хх-ийн 81 х/,

-2022.10.13-ны өдрийн 4-125/19235 тоот “Мэдэгдэл” /хх-ийн 83 х/,

-2022.10.11-ний өдрийн 11/09 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” /хх-ийн 84 х/ зэрэг баримтууд болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Ц.Г нь өөрийн өмчлөлийн 0 м.кв талбайтай орон сууц болон 0 м.кв талбайтай зоогийн газрын өргөтгөлийг нийтэд нь 144,200,868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надаас үнийн санал аваагүй гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дугаартай шүүгчийн захирамжаар Ц.А, Ц.А. нар нь 106,241,142 төгрөгийг “Хаан банк” ХХК-д төлж барагдуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ц.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууц, ...зэрэг хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-7 х/

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

 

4.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2016/00039 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Ц.А, Ц.А. нар нь уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхээс 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 182/ШЗ2017/08037 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдрөө 182/ГХ2017/00809 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигдсэн байна. /хх-ийн 31, 32 х/

 

4.4. Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НШШаас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17301162 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол гарч төлбөр төлөгч Ц.А, Ц.А. нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 17301162/10 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 17301162-125/01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 35, 36-37, 39-40 х/

 

5. Үнийн санал аваагүй гэх шаардах эрхийн үндэслэлийн тухайд

5.1. Нэхэмжлэгч нь үнийн санал аваагүй гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч НШШын шийдвэр гүйцэтгэчийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэлээр төлбөр төлөгч Ц.А, Ц.А., Ц.Г нараас үнийн санал гараар бичүүлэн авч тэмдэглэл дуусгав гэжээ. Үүнээс үзвэл үнийн санал аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байна. /хх-ийн 41 х/

 

5.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж тус тус заасан.

 

5.3. Хариуцагч НШШ- нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 9/225 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор А ХХК-ийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, дүгнэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны дотор гаргаж, тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгаж, шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч Ч.Ж гарын үсэг зуржээ. /хх-ийн 49 х/

 

5.4. Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

5.4.а. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай зохицуулсан бөгөөд А ХХК-иар үнэлгээ гаргуулах ажиллагаа нь уг зүйлд заасан урьдчилсан нөхцөлийг хангах шаардлагатай. Тодруулбал:

 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар “шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна”.

9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэжээ.

 

5.4.б. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилсон тогтоол гарснаас хойш буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Шинжээчээр оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл” үйлдэж шинжээч Ч.Ж гэх хүнээр гарын үсэг зуруулж хэрэгт нотлох баримтаар өгсөн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр.зүйлийн 9.1, 9.2-т заасныг тус тус зөрчсөн байна. /хх-ийн 47/

 

5.4.в. Учир нь А ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 27-нд ҮХХ-821/1911 тоот “Үнэлгээний тайлан”-г гаргаж, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тайланг 123 дугаар тойргийн шийдвэр гүйцэтэгч, ахлах дэслэгч В.У-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт” үйлдэж хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр.зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг хийж гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. /хх-ийн 48, 49-72 х/

 

5.4.г. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ҮХХ-821/1911 тоот “Үнэлгээний тайлан”-г А ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж, үнэлгээчний туслах А.Ц нар бичсэн байх ба хэрэгт А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж-аас мэргэжил, чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулсан буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн баримт байхгүй байна.

 

5.4.д. Шинжилгээний тайланд Ч.Ж-ны туршлага, тусгай зөвшөөрлийн зэргийг тусгасан /хх-ийн 70-72 х/ байгаа боловч энэхүү ажиллагааг шинжээч томилохоос өмнө урьдчилан тодруулахаар хуульчилсан учраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хуульд заасны дагуу хийсэн гэж үзэх боломжгүй.

 

6. Зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлийн тухайд

6.1. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, орон сууц нь 0 м.кв талбайтай биш 0 м.кв талбайтай, мөн 0 м.кв өргөтгөл хийж Зоогийн газар болгосон байхад 144,200,868 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан.

 

6.1.а. Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай гэрчилгээгээр С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, орон сууцны талбайг 0 м.кв гэж улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 64 х/

 

6.1.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх тайлбарааа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, орон сууц нь 0 м.кв талбайтай биш 0 м.кв талбайтай, мөн 0 м.кв өргөтгөл хийж Зоогийн газар болгосон байхад 144,200,868 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

6.2. Хөрөнгийн үнэлгээний тайланг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлцэж /хх-ийн 48 х/, НШШын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-125/18409 дугаартай албан бичгээр Ц.Гт, 4-125/18408 дугаартай албан бичгээр Ц.Ад, 4-125/184010 дугаартай албан бичгээр Ц.А.д тус тус хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлэгдснийг мэдэгджээ. /хх-ийн 73-75 х/

 

6.2.а. Тодруулбал, НШШаас Ц.Гт хүргүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-125/18409 дугаартай албан бичгийг Ц.А хүлээн авсан байх ба энэ өдрийн “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд “...төлбөр төлөгч Ц.Ад 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4-125/18408-18410 дугаар албан бичгүүдийг хүлээлгэн өгч, үнэлгээний тайланг танилцуулав. Мөн Ц.А., Ц.Г нарт дамжуулан өгөхийг мэдэгдэж гарын үсэг зуруулж, баталгаажуулав. Мөн гуравдагч этгээд Ц.Г 99999275 дугаарт залгаж үнэлгээний мэдэгдлийг төрсөн эгч Ц.А-д өгч дамжуулан мэдэгдэж байгааг утсаар мэдэгдэв” гэжээ. /хх-ийн 76 х/-д   

 

6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т “Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасан хэдий ч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.

 

6.3.а. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь /хх-ийн 3 дугаар хуудасны арын дардас/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн байна.

 

6.3.б. Иймээс нэхэмжлэгч Ц.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 0 өрөө орон сууц болон 0 м.кв талбайтай Зоогийн газрын зориулалттай өргөтгөл зэргийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

7. Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 20-нд өмгөөлөгчөөр П.Алтанчимэгийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 13-нд өдөр энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ж-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг тус шүүх 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШЗ2022/16105 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

 

8.1. Шинжээч Ч.Ж-д шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд А ХХК-иас 2022 оны 12 дугаар сарын 20-нд 12/362 дугаартай балбан бичгээр “...захирал, мэргэшсэн үнэлгээчин Ч.Ж нь хувийн шалтгаанаар 2022 оны 12 сарын 18-ны өдөр АНУ-руу явсан тул Ц.Гийн нэхэмжлэлтэй НШШ-т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгааг хүлээн авна уу гээд онгоцны тасалбарын хуулбарыг хавсарган ирүүлсэн /хх-ийн 103, 104 х/ учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шинжээч Ч.Ж-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан А ХХК-ийн С дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 0 өрөө орон сууц болон 0 м.кв талбайтай Зоогийн газрын зориулалттай өргөтгөл  бүхий улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 144,200,868 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

           

ДАРГАЛАГЧ                                                          Х.ДАШДЭЧМАА