Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/00099

 

 

 

 

 

 

 

 

 2023       01        03                                           182/ШШ2023/00099

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Ж-гийн Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, НШШ-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Г хариуцагч НШШ-т холбогдуулан Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, 0 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00305 дугаартай тогтоолоор Ж.Г, П.Г нараас 39,400,000 төгрөг гаргуулж, Д.Эд олгуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг С ХХК-иар үнэлгээ хийлгэхдээ доорх байдлаар үнэлгээ тогтоогдсон байна. Үүнд: Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байр, 0 тоот хаягт байрлах, 0 м.кв хоёр өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн байна.

Уг үнэлгээний хувьд нэг м.кв-ыг 2,921,973 төгрөгөөр үнэлсэн байна. Гэтэл тус орон сууцны харьяа хэсэг буюу Х дүүрэг дэх ойролцоо байршил дахь орон сууцны нэг м.кв нь 3,600,000 төгрөг буюу түүнээс дээш үнэлгээтэй байна.

Иймд дээрх үнэлгээг одоогийн зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн гэж үзэж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү...” гэв. 

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1255 дугаар шийдвэрээр Ж.Г, П.Г нараас 39,400,000 төгрөг гаргуулж Д.Эд олгохоор, Ж.Г үүргээ сайн дураар биелүүлээгүй бол П.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв 0 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэсэн.

2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22300664 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч П.Гийн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22300664/01-122 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22300664/02-122 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр авагч Д.Э Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа 80,000,000 төгрөгөөр өгсөн бөгөөд төлбөр төлөгч П.Г 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-122/19097 дугаартай албан бичгээр үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй, Ж.Г нь хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 10/318 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч Г.Оыг томилсон.

Хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийн үнэлгээний тайланг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч мөн өдрөө төлбөр авагч Д.Эд 4-122/19791 дугаартай албан бичгээр мэдэгдэж “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар шуудандаж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч Ж.Гт 4-122/19789 дугаартай албан бичгээр үнэлгээ болон үнэлгээний тайланг биечлэн уулзаж гардуулсан.

Хөрөнгийн үнэлгээний С ХХК-ийн шинжээч Г.О нь төлбөр төлөгч П.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв 0 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргах хугацааг хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-2022.10.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.19-ний 4-122/19789 тоот “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 3-4 х/

-2022.10.26-ны өдрийн “Үйлс нэгтэн” ӨЭМТ-ийн “Эмнэлгийн магадлагаа” /хх-ийн 5 х/,

-2022.10.18-ны өдрийн С ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тухай” албан тоот /хх-ийн 6 х/,

-2022.10.27-ны өдрийн 0586 дугаартай Ч.Э-т олгосон итгэмжлэл /хх-ийн 7 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэр /хх-ийн 8-12 х/,

-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 1739 дүгээр магадлал /хх-ийн 13-17 х/,

-Улсын Дээд шүүхийн 2022.03.17-ны өдрийн 001/ХТ/2022/00305 дугаар тогтоол /хх-ийн 18-22 х/,

-Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 23 х/,

-2022.10.19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 24 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.05-ны өдрийн 182/ГХ2022/00446 дугаар гүйцэтгэх хуудас /хх-ийн 25 х/,

-2022.10.18-ны өдрийн С ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тухай” албан тоот /хх-ийн 26 х/,

-С ХХК-ийн 43 дугаартай “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 27-55 х/,

-2022.11.25-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 127-128 х/ зэрэг баримтуудыг,

 

3.1.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.11.04-ний 1-122/442 тоот Д.От олгосон итгэмжлэл /хх-ийн 58 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.05-ны өдрийн 182/ГХ2022/00446 дугаар гүйцэтгэх хуудас /хх-ийн 70 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэр /хх-ийн 71-75 х/,

-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 1739 дүгээр магадлал /хх-ийн 76-80 х/,

-Улсын Дээд шүүхийн 2022.03.17-ны өдрийн 001/ХТ/2022/00305 дугаар тогтоол /хх-ийн 81-85 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.05-ны өдрийн 5890 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 86-87 х/,

-2022.05.10-ны өдрийн 22300664 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай” тогтоол /хх-ийн 88 х/,

-2022.06.16-ны өдрийн 22300664 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл” /хх-ийн 89 х/,

-2022.06.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 90 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.10-ны өдрийн 22300664/01-122 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 91-92 х/,

-2022.08.10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 93 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.08.15-ны өдрийн 4-122/14857 дугаар албан тоот /хх-ийн 94 х/,

-2022.08.15-ны өдрийн 22300864/122-01 дугаар “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоол /хх-ийн 95 х/,

-Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 96 х/,

-2022.08.10-ны өдрийг 22300664/02 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 97 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.19-ний өдрийн 22300664/02-122 дугаар “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол /хх-ийн 98-99 х/,

-2022.09.19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 100 х/,

-2022.09.19-ний өдрийн 2230066 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 101 х/,

-Төлбөр авагч Д.Эы үнийн санал /хх-ийн 102 х/,

-Төлбөр төлөгч Ж.Гийн хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт /хх-ийн 103 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.11-ний өдрийн 4-122/19097 дугаар “Үнийн санал өгөх тухай” албан тоот /хх-ийн 104 х/,

-2022.10.11-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 105 х/,

-2022.10.14-ний өдрийн “Шинжээч томилох тухай” тогтоол /хх-ийн 106-109 х/,

-2022.10.19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлцсэн акт /хх-ийн 110 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.19-ний өдрийн 4-122/19791 дүгээр “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 111 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.19-ний өдрийн 4-122/19790 дугаар “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 112 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.19-ний өдрийн 4-122/19789 дүгээр “Үнэлгээний мэдэгдэл” /хх-ийн 113 х/,

-2022.10.19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 114 х/,

-2022.11.04-ний өдрийн 12/40 дугаар “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх-ийн 115 х/,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022.11.22-ны өдрийн 3/1623 дугаар “Д.О-т чөлөө олгох тухай” тушаал /хх-ийн 119 х/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.08-ны өдрийн 1-123/505 тоот В.У-т олгосон итгэмжлэл /хх-ийн 125 х/ зэрэг баримтууд болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.Г нь П.Гийн өмчлөлийн Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг 166,552,471  төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

 

3. Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаартай шийдвэрээр Ж.Гоос 39,400,000 төгрөг гаргуулан Д.Эд олгохоор шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх-ийн 8-12, 13-17 х/  

 

4.1.а. Ж.Г нь дээрх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан байх ба Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2022/00305 дугаартай тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1739 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...П.Гоос 45,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг...” гэснийг “...П.Гт холбогдох шаардлагыг...” гэж, 2 дахь заалтын  “...хангуулсугай...” гэснийг “...НШШ-т даалгасугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн 18-22 х/

 

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан.

 

4.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2020/01255 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, Ж.Г нь уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 182/ШЗ2022/05890 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдрөө 182/ГХ2022/00446 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” тус тус бичигдсэн байна. /хх-ийн 86-87, 25 х/

 

4.4. Ийнхүү гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 22300664 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоол гарч төлбөр төлөгч Ж.Гт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 22300664/01-122 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22300664/02-122 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 88, 91-92, 98-99 х/

 

4.5. Хариуцагчийн зүгээс 2022 оны 6 дугаар сарын 16, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрүүдэд төлбөр төлөгч Ж.Гт 22300664, 22300664/01 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүдийг хүргүүлж, төлбөр төлөгчид хугацаа олгосон байх боловч төлбөр төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 22300664/01-122 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор П.Гийн өмчлөлийн Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 22300664/02-122 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч П.Г болон төлбөр төлөгч Ж.Г нарт мэдэгджээ. /хх-ийн 89, 93, 101 х/

 

4.6. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасан.

 

4.7. Үүний дагуу хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 11-нд 4-122/19097, тоот “Үнийн санал өгөх тухай” мэдэгдлийг талуудад хүргүүлсэн байх ба Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууцны үнийн санал авахад төлбөр авагч Д.Э нь 80,000,000 төгрөг, төлбөр төлөгч Ж.Г үнийн санал өгөх боломжгүй гэжээ. /хх-ийн 102, 103, 104 х/

 

4.8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/318 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор шинжээч томилжээ. /хх-ийн 106 х/

 

4.9. Дээрх “Шинжээч томилох тухай” тогтоолын 1 дэх заалтаар Г.Оыг шинжээчээр томилсон байх ба 2, 3 дахь заалтад шинжээч Г.От Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14, 15 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг танилцуулж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч Г.О гарын үсэг зуржээ.

 

4.10. Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тухай зохицуулсан бөгөөд С ХХК-иар үнэлгээ гаргуулах ажиллагаа нь уг зүйлд заасан урьдчилсан нөхцлийг хангах шаардлагатай. Тодруулбал:

 9 дүгээр зүйлийн 9.1.-д зааснаар “шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэжээ.

 

4.11. Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилсон тогтоол гарснаас хойш Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 11, 13, 14, 16, 45 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14, 15, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4-т заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг танилцуулахаар дурдаж, танилцсан хэсэгт шинжээч Г.О гэх хүнээр гарын үсэг зуруулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. /хх-ийн 107-108, 109 х/

 

4.12. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэн, мэргэшсэн үнэлгээчин Г.О нар бичсэн байх ба хэрэгт С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дэлгэрсүрэнгийн  мэргэжил, чадвар, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулсан буюу Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн баримт байхгүй, энэ талаарх холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн байна.

 

4.13. Хариуцагч нь С ХХК-ийг шинжээчээр томилсон, тус компаниас мэргэшсэн үнэлгээчин Г.От үнэлгээ хийх итгэмжлэлийг олгосон гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь шинжээч томилсон болон шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн эсэх талаар маргаагүй учраас шүүх маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаадлагагүй юм.

 

5. Шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзлын тухайд

5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно”,

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”,

76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ”,

82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэж тус тус заасан.

 

5.1.а. Хуулийн зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Г нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4-122/19789 дугаартай “Үнэлгээний мэдэгдэл”-ийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь /хх-ийн 1 дүгээр хуудасны арын дардас/ хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг 1 хоногоор хэтрүүлсэн байна.

 

5.1.б. Гэвч нэхэмжлэгч нь энэ хугацаанд төрсөн ах Ж.Ганхуягийгаа асрамжилж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь “Үйлс нэгтэн” өрхийн эрүүл мэндийн төвийн “Эмнэлгийн магадлагаа”-гаар тогтоогдлоо. /хх-ийн 5 х/

 

5.1.в. Дээрх “Эмнэлгийн магадлагаа” нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А / 243 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Хувь хүн өөрөө эсвэл түүний ойр дотны хүн / эхнэр буюу нөхөр, эцэг, эх, ах дүүс, хууль ёсоор асран хамгаалагч, харгалзан дэмжигч /эмнэлгийн магадлагаа гаргуулахаар эмч, эмнэлгийн байгууллагад санал хүсэлт тавих”, :4 дүгээр зүйлийн 4.5-д “Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.” Гэж заасантай нийцэж байх тул шүүхээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу хугацааг сэргээж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

6. Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний тайланг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4-122/19789 дугаартай албан бичгээр Ж.Гт Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлэгдснийг мэдэгджээ. /хх-ийн 4 х/

 

6.1. Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан.

6.1.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаарх тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд “...Х дүүргийн 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг 166,552,471 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Х дүүрэг дэх ойролцоо байршил дахь орон сууцны нэг м.кв нь 3,600,000 төгрөг буюу түүнээс дээш үнэлгээтэй байна...” гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

7. Нэхэмжлэгч маргаан шийдвэрлүүлэхийн төлөө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан С ХХК-ийн Х дүүрэг, 0 дугаар хороо, Ү гудамж, 0 дүгээр байрны 0 тоот хаягт байрлах, 0 м.кв, 0 өрөө орон сууц болох улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 166,552,471 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА