Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/02664

 

 

 

 

                           

 

 

 

                                      

       2023      09        01 

                      181/ШШ2023/02664

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, И ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Т /РД: /,

Хариуцагч: ... 8 тоот хаягт оршин суух, Т /РД: /,

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, С /РД: /

Хариуцагч: ... тоот хаягт оршин суух,  Б /РД: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 746,675,809 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК, Р.Т нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Хариуцагч Ж.Т,

Хариуцагч Р.Т, түүний өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагч О.Б

Хариуцагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Ж.Т, Р.Т, О.Б, Б.С нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 746,675,809 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Р.Т нь “Их гифт финанс” ББСБ-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №19/16 дугаартай зээлийн гэрээ байгуулж 170,000,000 (нэг зуун далан сая) төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 19/25 дугаартай зээлийн гэрээ байгуулж 100,000,000 (нэг зуун сая) төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 19/27 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 (тавин сая) төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалт хийх зориулалтаар тус тус зээлсэн.

а/.№19/16 зээлийн гэрээний тухайд:

Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүргийн зөрчил гаргаж эхэлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сар хүртэл зээлийн хүүнд 101,446,853 төгрөг төлж үүнээс хойш зээлийн төлбөрийг төлөхөө зогсоосон. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 71,478,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 22,613,260 төгрөг нийт 264,091,338 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Манай байгууллага удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 сараар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 6 сараар тус тус сунгасан. Гэсэн хэдий ч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. №19/16 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ядамсүрэн овогтой С (РД:Ш345041568)-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596, 000414095 дугаартай гэрчилгээтэй, Банянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, 92/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177,45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

б/.№19/25 зээлийн гэрээний тухайд:

Хариуцагч нь тус зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн хүүнд нийт 49,134,245 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 42,115,070 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 13,992,329 төгрөг, нийт 156,107,398 төгрөгний үлдэгдэлтэй байна. Тус зээлийн гэрээний хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 сарын хугацаагаар, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин 12 сарын хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 6 сараар тус тус сунгасан боловч тус зээл төлөгдөөгүй байна.

№19/25 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ядамсүрэн овогтой С (РД:Ш345041568)-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, 000414095 дугаартай гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, 92/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177,45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаартай гэрчилгээтэй, Хан-Уул дүүргэг, 15-р хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 28 байр, 149 тоот 67,03 м.кв талбайтай 2 орон сууцыг тус тус 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

в/.№19/27 зээлийн гэрээний тухайд:

Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 24,624,957 төгрөг төлж үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 19,849,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,766,027 төгрөг, нийт 76,615,043 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12 сараар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 6 сараар тус тус сунгасан боловч төлөлт хийгдээгүй байна.

№19/27 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Жигжидсүрэн овогтой Т (РД:Т370030718)-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, 000677109 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 70 байр, 8 тоот хаягт байрлалтай, 47,04 м.кв талбай бүхий орон сууц, Ринчиндондовын Та (РД:ЧО58011310)-ын эзэмшлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267, 000015544 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Бэлх хадат нэгж талбарын 1462704666 дугаар бүхий 699 м.кв талбай бүхий зуслангийн газрыг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №19/16 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 264,091,338 (хоёр зуун жаран дөрвөн сая ерөн нэгэн мянга гурван зуун гучин найм) төгрөг, №19/25 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 156,107,398 (нэг зуун тавин зургаан сая нэг зуун долоон мянга гурван зуун ерөн найм) төгрөг, №19/27 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 76,615,043 (далан зургаан сая зургаан зуун арван таван мянга дөчин гурав) төгрөг, нийт 496,813,779 (дөрвөн зуун ерөн зургаан сая найман зуун арван гурван мянга долоон зуун далан ес) төгрөгийг хариуцагч Р.Тас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан боловч хэрэг шийдвэрлэгдэхгүй хугацаа алдсан тул 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд:

 2.Р.Т нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 241,194,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 47,138,959 төгрөг, нийт 608,333,728 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 496,813,779 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 111,519,949 (зуун арван нэгэн сая таван зуун арван нэгэн мянга есөн зуун дөчин ес) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн байдаг.

3.Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дахин гаргасан. Үүнд: Р.Т нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 320,000.000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 257,338,879 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 50,367,781 төгрөг, нийт 627,706.660 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс 608.333.728 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 19,372,932 (арван есөн сая гурван зуун далан хоёр мянга есөн зуун гучин хоёр) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

4.2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд: “Р.Т нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 298,544,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 47,802,302 төгрөг, нийт 656,346,557 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс 627,706,660 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 28,639,897 (хорин найман сая зургаан зуун гучин есөн мянга найман зуун ерөн долоон) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

5.2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд: “Их гифт финанс” ББСБ нь Р.Тд холбогдуулж 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 496,813,779 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаас хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлсэн байдаг.

2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Р.Тын зээлийн үлдэгдэл:

Зээлийн дугаар

Үндсэн зээлийн үлдэгдэл

Хүү

Нэмэгдүүлсэн хүү

нийт

19/16

170,000,000

190,217,257

37,206,247

397,423,503

19/27

50,000,000

54,944,906

10,643,836

115,588,742

19/25

100,000,000

111,961,645

21,701,918

233,663,563

Р.Т 19/16, 19/27, 19/25 тоот зээлүүдийн үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 357,123,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 69,552,001 төгрөг, нийт 746,675,809 төгрөгийн үлдэгдэлтэй байна.    

Үүнээс 656,346,557 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 90,329,252 (ерөн сая гурван зуун хорин есөн мянга хоёр зуун тавин хоёр) төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Иймээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №19/16, 19/25, 19/27 тоот “Зээлийн гэрээний үүрэгт 90,329,252 (ерөн сая гурван зуун хорин есөн мянга хоёр зуун тавин хоёр) төгрөгийг хариуцагч Р.Тас нэмж гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол Р.Т, Я.С, Ж.Т нарын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаар нэхэмжлэл гаргасан.

2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 19/16, 19/25, 19/27 тоот барьцааны гэрээ байгуулсан барьцаалуулагч Я.С, Ж.Т нарыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг нэхэмжлэгч талаас гаргасан.

Я.С нь №19/16 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, 000414095 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, 92/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177,45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, №19/25 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, 000414095 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, 92/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177,45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 28 байр, 149 тоот 67,03 м.кв талбайтай 2 орон сууцыг тус тус барьцаалсан.

Ж.Т нь №19/27 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, 000677109 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, 70 байр, 8 тоот хаягт байрлалтай, 47,04 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 111,519,949 төгрөгөөр, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19,372,932 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 28,639,897 төгрөгөөр, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 90,329,252 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн нийт 746,675,809 төгрөгийг хариуцагч Р.Т, О.Б нараас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Р.Т, О.Б нар нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 19/16 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 190,217,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 37,206,247 төгрөг, нийт 397,423,503 төгрөгийн, 19/25 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 111,961,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 21,701,918 төгрөг, нийт 233,663,563 төгрөгийн, 19/27 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 54,944,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 10,643,836 төгрөг, нийт 115,588,742 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн №19/16, 19/25, 19/27 тоот зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 746,675,809 (долоон зуун дөчин зургаан сая зургаан зуун далан таван мянга найман зуун есөн) төгрөгийг хариуцагч Р.Т, О.Б нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Р.Т болон хамтран хариуцагч Я.С, Ж.Т нарын барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Р.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. Авсан зээлийн тухайд: 2049 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 170,000,000 төгрөг авахаар гэрээ хийгээд миний дансраа оруулсан нь 165,000,000 төгрөг байгаа. 19/25 тоот гэрээ нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийн гэрээ байгуулаад 2 сарын хугацаатай 99,500,0000 төгрөгийг надад өгсөн. 19/27 тоот гэрээг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийнх 50,000,000 төгрөг олгохоор гэрээ байгуулаад сарын 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар 49,750,000 төгрөгийг манайд оруулсан. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 320,000,000 төгрөгийн зээлийг би авсан байдаг. Үүнээс хүлээн авсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа 314,250,000 төгрөгийг хүлээн авсныг зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь 19/16 дугаартай гэрээнд нэмэлт 19/16А, 19/16А1 гэрээг, 19/25 дугаар гэрээнд 19/25/А, 19/25/А1, 19/27 дугаартай гэрээнд 19/27А, 19/27/А1 гэсэн буцааж сунгасан ийм нэмэлт гэрээнүүд хийсэн байдаг. Нэмэлт гэрээнүүдийг нэхэмжлэгч тал өөрийнхөө талыг баримтлаад ноцтой хууль зөрчсөн гэрээ хийсэн байдаг. Я.Сын байрыг барьцаанд тавьсан. 19/16А, 19/16/А1, 19/25А, 19/25/А1 гэсэн энэ гэрээнүүдэд Я.С гарын үсэг зураагүй, түүнд танилцуулаагүй. Я.С үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ гэрээнүүд дээр нэг ноцтой зүйл нь гэрээг сунгахдаа сунгасан хугацаанд хуримтлагдаж байгаа хүүнээс хүү авахаар тусгасан байдаг. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын тогтоол байдаг. Энэ тогтоолоор зээл олгогч ББСБ-дад тодорхой чиглэл үүрэг өгсөн байдаг. Энэ хугацаанд байгуулсан зээлтэй байгаа ААН, иргэдийн зээл, үндсэн хүүгийн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгахдаа зээлдэгчид дарамт учруулахгүйгээр хүү, аливаа нэмэгдэл хүү, торгууль, алдангийг тооцохгүйгээр зээлдэгч байгууллагуудын төлбөрийн чадварт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлнэ гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бүтээн байгуулах Архангай аймагт баригдах ноос угаах үйлдвэрийн барилга угсралтын ажил, Өвөрхангай аймгийн Баянгол суманд баригдаж байгаа соёлын төвийн барилгын санхүүжилтэд зориулж энэ зээлүүдийг авсан. Энэ хугацаанд дэлхий нийтээр болсон цар тахлын улмаас энэ гэрээний бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт нь одоог хүртэл шийдэгдээгүй. Өвөрхангай аймгаас 822,000,000 төгрөгийн авлагатай ч авч чадахгүй явж байна. Архангай аймгийн барилга дээр мөн 838,000,000 төгрөг авч чадаагүй. Би мөнгө төгрөг байхгүй. Санхүүжилт хөрөнгө оруулалт хийсэн. Энд нэг эзэнгүй газар, тэнд барьсан 1200 м.кв барилгын ажилтай хоцорсон. Одоог хүртэл төлбөрийн чадвар байхгүй байж байна. Засгийн газрын тогтоолд зээлдэгч байгууллагуудын төлбөрийн чадвар, цар тахлын үед тохируулж нийцүүлж зээлийн эргэн төлөлт, хүүгийн тооцоог хийх шаардлагатай гэж гарсан байдаг. Гэтэл энэ захирамжийн дагуу гэрээг зээлдэгчийн хүсэлтээр сунгасан хэр нь сунгасан гэрээн дээрээ энэ хугацаанд хуримтлагдаж байгаа хүүгээс нь 3,5 хувийн хүү авахаар тооцсон. Үүний дагуу энэ хугацааны хуримталсан хүүгээсээ хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилсэн байдаг. Тийм учраас би нэмэлт гэрээнүүдийг нэгэнт хууль зөрчиж, харилцагч миний эрх ашиг, Засгийн газрын тогтоолыг ч харгалзахгүй хэтэрхий хувийнхаа ашиг сонирхол, ашиг орлогын үүднээс хүүгээс хүү тооцож авахыг ноцтой зөрчил гаргаж хийсэн гэж үзэж байна.

Мөн зээлдэгч нарт нэмэлт гэрээг танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Энэ нэмэлт гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Үндсэн 19/16, 19/25, 19/27 дугаартай гэрээ бүртгэгдсэн байна гэсэн лавлагаа ирсэн байсан. Тиймээс нэмэлт гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Зээлийн төлбөр зах зээлийн хүндрэл, цар тахалтай үед ч гэсэн нийт 314,200,000 төгрөгийн зээл аваад 181,661,398 төгрөгийн төлбөр хийсэн байдаг. Нэхэмжлэгч талын зээл, зээлийн эргэн төлөлтийн карттай тохирч байгаа. 19/16 тоот зээлийн гэрээний 165,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай авсан, 69,300,000 төгрөгийн хүү төлөхөөс 107,902,196 төгрөг төлсөн байгаа. 69,300,000 төгрөгөөс хасахаар зөрүү мөнгө, үндсэн зээлийн төлөлт 38,602,196 төгрөг төлөгдөнө. 12 сарын хугацаанд хүүг бүрэн төлсөн. Зээлээс 38,602,196 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 126,397,804 төгрөгийг одоо төлнө.

19/25 дугаартай гэрээг 2 сарын хугацаатай бөгөөд нийт 6,965,000 төгрөгийн хүү төлөх ёстой. Нийт 49,134,245 төгрөгийг төлсөн. 2 сарын хүү 6,965,000 төгрөгийг бүрэн төлөөд үндсэн зээлээс 42,169,245 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 57,330,755 төгрөг байгаа.

19/27 гэрээний тухайд нийт 24,624,957 төгрөгийг төлсөн, үүнээс 2 сарын хүү 3,482,500 төгрөг, үндсэн зээлээс 21,192,457 төгрөг төлөгдөөд үндсэн зээлийн үлдэгдэл 28,607,543 төгрөгийг би төлнө.

Гурван зээлийн нийлбэрээр нийтдээ 79,747,500 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээл 101,913,898 төгрөг, нийлээд 181,661,398 төгрөг болж байна. Би үндсэн зээлийн үлдэгдэл 212,336,102 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ийм учраас 746,676,809 төгрөгийн нэхэмжлэлээс 534,349,707 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод 212,336,102 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбар гаргаж байна.

Нэмэлт гэрээнүүдэд үүргийн гүйцэтгэлийн талаар дурдсан зүйл байхгүй. Нэмэлт гэрээг зөвшөөрөхгүй. Үндсэн гэрээг Я.С зөвшөөрч гаргаж өгөөд бүрдүүлсэн байдаг. Түүний дагуу Я.Сын байрыг барьцаалсан. Нэгэнт гэрээнүүд хүчингүй болж байгаа учраас үлдэгдэл 57,330,750 төгрөг, миний зуслангийн газрын 15,000,000 төгрөгөөр үнэлж энэ гэрээнд барьцаалсан байгаа. Энэ 15,000,000 төгрөгийг хасаад нийт 42,330,750 төгрөгөөр Я.Сын Хан-Уул дүүрэгт байрлалтай байраар үүргийн гүйцэтгэл хангуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ж.Тийн байрны хувьд 19/27 тоот гэрээнд үүргийн гүйцэтгэл 28,607,543 төгрөгийн үлдэгдэл байгаа. Барьцааны гэрээнүүд хүчингүй болсон. Хоёр сарын хугацааны хүү үндсэн зээлийн хэмжээнд энэ байрнуудаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар заагаад өгсөн байгаа. Үндсэн зээлийн гэрээний хугацаанд манайх ямар ч зөрчил доголдол байхгүй. Тийм учраас үүргийн гүйцэтгэлийг энэ хүмүүсийн хөрөнгөөр хангах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зуслангийн байр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Барьцааны гэрээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Их гифт финанс ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Манай нөхөр аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар зээл авсан нь үнэн. Харин миний бие нөхрийн барилга барих үйл ажиллагаанд оролцдоггүй, санхүү тайлан тооцоог мэддэггүй. Зээл авсны дараа энэ компанийн Солонгос захирал нь дуудаж заавал гэрээнд гарын үсэг зур гэсэн шаардлага тавьж байгуулагдсан гэрээнд сүүлд гарын үсэг зуруулсан юм. Я.С гуайг эмнэлэгт байхад эмнэлэгт нь очиж гарын үсэг зуруулсан.

Би өөрөө гэрээ байгуулах санал гаргаж зээлийн мөнгийг хүлээн авч захиран зарцуулах талаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан эээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.” гэж заасан. Үүнийг үүргийн гүйцэтгэлд хяналт тавих, үүргийн хэмжээг тооцох нэг хэлбэр гэж ойлгож байна.

Өмнөх зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байхад гэрээний хугацааг дахин дахин сунгаж гэрээний хугацааны төгсгөлд үндсэн зээлийг бөөнөөр нь авахаар тохиролцож байгаа нь мөнгө хүүлэх зорилго агуулж байна. Хэдийгээр өөрийн хүсэлтээр мөнгө зээлж байгаа ч зээлдүүлэгч нь ч гэсэн эрх үүрэгтэй байх ёстой.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч тал нь удаа дараа нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ нэмэгдүүлж, ингэснээр шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулах шаардлага бий болж хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа хэтрүүлж байна. Энэ нь нэг талаас хариуцагчийг сэтгэл зүйн, нөгөө талаар зээлийн төлбөрийг нэмэгдүүлж хий төлбөр нэмэгдүүлж санхүүгийн дарамт учруулж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцыг ингэж удаашруулж байгаад хариуцагч нар буруугүй гэж бодож байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс зээлдэгчид биш зээлдүүлэгчид эрсдэл үүсгэж нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэж байна. Зээлийн хүү ч тухайн үе дэх ББСБ-ын хүүгээс илтэд их байсан. Энэ бүх учир шалтгааныг анхаарч үзэхийг шүүхээс хүсэж байна.

Миний хувьд зээлийн үйл ажиллагааг огт мэдэхгүй. Гэхдээ ямарч байсан нягтлан бодох анхан шатны бүртгэлд өр төлбөр нь тусгагдаж энэ хэмжээгээр нэхэмжлэх дүн тодорхой болох ёстой байх гэж бодож байна. Иймээс би уг зээлийг авч захиран зарцуулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “И-н нэхэмжлэлтэй Р.Тд холбогдох Ж.Т миний эзэмшлийн /000677109/ гэрчилгээтэй орон сууцыг барьцаалсан тухай, Ж.Т намайг хариуцагчаар татах тухай мэдэгдсэн байна. Уг явдалд тайлбар хийе. Энэ явдал жил гаруйн өмнө болсон ба миний хамтран амьдрагч Р.Сарангэрэлийн төрсөн ах Р.Т “Тэрхийн ундраа” ХХК захирал манай гэрч ирж тендерт орох  гэж байгаа хөрөнгийн баталгаа дутаад байна гэсэн. Би бодъё гээд юмыг яаж мэдхэв гэрч ойр “netcapitak” “transcapital” зэрэг ББСБ орж асуухад богино хугацаатай итгэмжлэлээр зээл олгодоггүй дүрэмтэй гэсэн. Тэгээд би зөвхөн хөрөнгийн батлагаанд тавих боломжтой аюулгүй гэж үзээд Р.Тын гуйснаар орон сууцаа 2 сарын итгэмжлэхээр өгсөн юм. Байрыг итгэмжилж өгөхдөө мөн өнөөг хүртэл шан харамж мөнгө төгрөг өгч авч байгаагүй зөвхөн итгэлцэл дээр өгсөн ба өнөөг хүртэл нэхэж байшаа ба яамнаас аваад өгнө гэсэн хариу сонсож байна. Гэтэл миний орон сууцыг Р.Т нь И барьцаалж мөнгө авсан байсныг Сүхбаатар дүүргийн шүүх дуудхад мэдсэн болно. Уг санхүүгийн байгууллага нь Р.Ттай үгсэн хуувилдсан байна гэж би хардаж байна. Орон сууцыг барьцаалж авахдаа ирж үзээгүй надтай огт холбогдоогүй итгэмжлэхийн хугацаа дууссан байхад мөн төлөлт хийгдээгүй байхад мэдэгдэхгүй 2 сарын итгэмжлэлтэй байрыг барьцаалж зээл олгосон явдал нь сэжиг төрүүлж байгаа юм. Ядахнаа Р.Т мөн И-аас надад мэдэгдэх үүрэгтэй баймаар. Мөн хуйвалдаж надад мэдэгдэхгүйгээр барьцаанд тавьж барьцаанд авч мөнгө авч мөн мөнгө хүүлж эцэст нь миний амьдардаг орон сууцыг авахаар шүүхдэж байгаа нь хууль, дүрэм, журам, хүн ёсноос гадуур уургач, уутлагч 2 гэдэг шиг дэндүү увайгүй үйлдэл гэж хувьдаа би үзэж байна. Итгэл алдсан, мөн шуналын сэдлээр мөнгө хүүлэх зорилгоор мөнгө зээлсэн энэ 2 этгээдийн хамтрагч болж хариуцагчаар татагдаж байгаадаа гомдолтой байна. Иймд шударга шүүх, шүүгч та бүхэн орон байрыг минь эргүүлэн авч хохиролгүй болгож өгнө үү. Би байраа барьцаалагдсаныг мэдээгүй мөн барьцаалсан мөнгөнөөс огт мөнгө авч байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч Я.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Их гифт финанс” ББСБ-ын иргэн Р.Т, Ж.Т, Я.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Я.Саас олгосон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хэргийн материалтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Зээлийн гэрээний талаар:

Нэхэмжлэгч “Их гифт финанс” ББСБ нь Р.Тд холбогдуулан 2019 оны 19/16, 19/25, 19/27 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 496,813,779 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г нь 2 удаа “нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай” шаардлага гаргаж, уг шаардлагадаа Я.С, Ж.Т нарыг хамтран хариуцагч гэж нэмж бичдэг боловч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн үндэслэл, шаардлага гэсэн хэсэгт шаардлагын хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 111,519,949.0 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 28,639,897 төгрөгөөр нэмэгдүүлж харин түүнийгээ “Р.Тас” нэмж гаргуулах гэсэн байна.

Мөн нэмэгдүүлсэн хэмжээ нь 2019 оны 19/16, 19/25, 19/27 дугаартай зээлийн гэрээний аль гэрээний үүрэгт хэд хэдэн төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Я.Саас нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээ болох 140,159,846 төгрөгийг, эсвэл нийт нэхэмжилж буй 636,973,625 төгрөгийг хариуцагч гэх Р.Т, Ж.Т нарт хамт хариуцуулахаар шаардаад байгаа эсэх нь тодорхойгүй байна. /нэхэмжлэгчийн нийт нэхэмжилж буй үнийн дүн 636,973,625 эсвэл 656,346,557 төгрөгийн аль нь болох нь эргэлзээтэй байна/

2.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан.

Я.Саас 2019 оны 19/16, 19/25, 19/27 дугаартай зээлийн гэрээний аль гэрээний дагуу ямар үүрэг хариуцлагыг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа, улмаар ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан шаардлагаа гурван хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

3.Нэхэмжлэгчээс ирүүлсэн 19/16, 19/25, 19/27 дугаартай зээлийн гэрээний “Нийтлэг үндэслэл. 1.1-д Нэг талаас “Их гифт Финанс” ХХК (цаашид ББСБ гэх), нөгөө талаас УБ ХУД 3-р хороо С.Шарав гудамж 32 байр 155 тоот хаягт оршин суугч Жамъян ургийн овогтой Ринчиндорж-н Та Я058011310 тоот регистрийн дугаартай, (цаашид зээлдэгч гэх) нар Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, ББСб-н зээлийн үйл ажиллагааны журмыг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.

1.2-т Гэрээний зорилго нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зээл олгох болон зээлийн буцаан төлөхтэй холбогдсон талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж яг адилхан бичигддэг.

Энэ хоёр заалтаас “Их гифт Финанс” ХХК, Р.Т нарыг гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр “Их гифт Финанс” ХХК нь Р.Тд тодорхой хугацаагаар мөнгө шилжүүлэх, Р.Т нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт “Их гифт Финанс” ХХК -д буцаан төлөх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.1-д зааснаар “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийлэх”-ийг гэрээ байгуулах санал гаргасан гэж үзнэ.

Я.Сын зээл хүссэн, хамтран зээлдэгчээр оролцохоор хүсэлт гаргасан, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож зээлийг Р.Тд шилжүүлэх, гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч тал нь энэ талаар тайлбарлаж, нотлох баримт гаргаагүй байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зорилгоор зээлийг олгосон байдаг. Я.С ямар нэгэн үйл ажиллагааг эрхэлдэггүй тул түүнд хөрөнгө оруулалтын зорилгоор зээл авах шаардлага байгаагүй.

Иймд “Их гифт Финанс” ХХК, Р.Т нарын хооронд байгуулагдсан гурван удаагийн зээлийн гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдэд Я.Сын талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ 2 гэрээний төгсгөлд зээлдэгч Р.Тын гарын үсгийн доод талд гарын үсгээ зурсан нь түүнийг хамтран зээлдэгч буюу гэрээний нэг тал гэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ББСБ нь зээлдэгчийн хувийн хэрэг нээх үүрэгтэй. Энэ үүргийн дагуу нээсэн хувийн хэрэгт зээлдэгч гэх Я.Саас зээлийн зориулалт, авах зээлийн хэмжээ, хугацаа зэргийг тодорхойлж гаргасан өргөдөл зэрэг хувийн хэрэгт хамаарах баримт хавсаргаж өгсөн талаарх баримтыг ББСБ шүүхэд гаргаж өгөөгүй, түүнчлэн банк хэрхэн судалж зээл олгосон нь тодорхой бус байна.

Иймд “Их гифт Финанс” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Я.Саас 19/16, 19/25 дугаартай гэрээ болон 19/27 дугаартай зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй.

Хоёр. Барьцааны гэрээний талаар:

1.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 19/16, 19/25 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 23, 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Их гифт Финанс” ХХК, Я.С нарын хооронд 19/16, 19/25 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байдаг.

Барьцааны 19/16 дугаартай гэрээний Нийтлэг үндэслэл хэсэгт “Энэхүү гэрээгээр ББСБ болон зээлдэгч нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 19/16 дугаартай зээлийн гэрээгээр зээл, зээлийн хүүг 12 /арван хоёр/ сарын хугацаанд нь бүрэн төлөх үүргээ баталгаажуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав” гэж, гэрээний 2.1-д “УБ, БЗД, 25-р хороолол, 97/2 байр 2 тоот хаяг байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан тухай бичсэн байна.

Барьцааны 19/25 дугаартай гэрээний нийтлэг үндэслэл хэсэгт “1.1-д Энэхүү гэрээгээр ББСБ болон зээлдэгч нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 19/25 дугаартай зээлийн гэрээгээр зээл, зээлийн хүүг 2 /хоёр/ сарын хугацаанд нь бүрэн төлөх үүргээ баталгаажуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав, гэрээний 2.1-д “УБ, БЗД, 25-р хороолол, 97/2 байр 2 тоот хаяг байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, УБ, ХУД, 15-р хороо Рапид харш, Махатма ганди гудамж 28 байр, 149 тоот 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан тухай бичсэн байна.

Нэхэмжлэгч нь Я.Сыг барьцааны гэрээний Барьцаалуулагч гэх эрх зүйн байдлаар хариуцагчаар тодорхойлоогүй байх тул түүнээс Барьцааны 19/16, 19/25 дугаартай гэрээнд заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй гэж үзнэ.

2.Барьцааны 19/16, 19/25 дугаартай гэрээг судалж үзвэл,

Барьцааны 19/25 дугаартай гэрээний барьцааны зүйл болох УБ, БЗД, 25-р хороолол, 97/2 байр 2 тоот хаяг байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь 19/16 дугаартай барьцааны гэрээний зүйл болсон байхад 19/25 дугаартай барьцааны гэрээний 2.5-д барьцааны зүйлийг өөр этгээдэд барьцаалуулсан эсэх тухай лавлагаа гэсэн хэсэгт барьцаалуулаагүй гэж бичигдсэн байна.

-гэрээний эхлэл хэсэгт гэрээний талуудын эрх зүйн байдлыг тодорхойлж бичсэн бөгөөд Я.Сыг “...барьцаалуулагч (цаашид зээлдэгч гэх)...” гэж тодорхойлсон байна. Зээлдэгч, барьцаалуулагч гэх этгээдүүд нь өөр өөр эрх үүрэгтэй эрх зүйн харилцаанд оролцдог. Я.Сыг зээлдэгч гэж үзэж байгаа тохиолдолд барьцаалагчаас түүнтэй байгуулсан зээлийн гэрээ байх ёстой. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч өөрийн өмчлөлийн хөрөнгө байж болно. Гэтэл түүнтэй байгуулсан зээлийн гэрээ байхгүй.

-Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Я.Содбномбалжиртай байгуулсан барьцааны 2 гэрээний 1.1-д ББСБ болон Зээлдэгч нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг гэж зааснаас өөр зүйл заагаагүйг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Барьцааны гэрээ /цаашид "гэрээ" гэх/-г Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:..

11.1.2-т барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл;”-ийг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ гэж үзэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.4-д зааснаар барьцааны гэрээ нь үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй бөгөөд Я.Сын барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг нь хэний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмнө хариуцаж байгаа нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар “Их гифт Финанс” ХХК, Я.С нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 19/16 дугаартай барьцааны гэрээг, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 19/25 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож Я.Сын өмчлөлийн УБ, БЗД, 25-р хороолол, 97/2 байр 2 тоот хаяг байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, УБ, ХУД, 15-р хороо Рапид харш, Махатма ганди гудамж 28 байр, 149 тоот 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.Т сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэгч “И” ХХК-д холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “И” ХХК Р.Т нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Хариуцагч Р.Т миний эзэмшлийн орон сууцыг Архангай, Өвөрхангайд тендерийн барилга барьж дуусаж байгаа. Мөн дахин тендер шалгаруулалтанд орох болсон хөрөнгийн баталгаа дутсан тул Сангийн яаманд хөрөнгийн баталгаа гаргуулаад өгнө гэж, зөвхөн хөрөнгийн баталгаа гаргана 1 сарын дотор буцааж өгнө гэсэн тохироотойгоор Баянгол дүүрэг 4 хороолол 18 хорооны 70-08 тоот өөрийн эзэмшлийн байрыг 2 сарын итгэмжлэл 2019.07.21-ний өдөр хийж өгсөн. Гэтэл Р.Т нь надад мэдэгдэлгүйгээр зээлийн нэмэлт барьцаанд 40,000,000 төгрөгт тавьсан 2019.07.22-ны өдөр намайг хууран мэхэлж Их гифт ББСБ-тай 19/27 тоот гэрээ хийж барьцаалжээ. Энэ тухай анх би 2022 оны 09 сард хэргийн материалтай танилцаж мэдсэн.

Хариуцагч И ХХК уг гэрээг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хууль журам Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, дотоод журмуудаа зөрчиж тухай үеийн зах зээлийн үнээс өндөр хүү тооцож Р.Ттай тохиролцож хуйвалдсан үйлдлээр миний эзэмшлийн орон сууцыг барьцаалсан байна.

Иймд зээлдэгч Р.Т “И” ХХК хооронд хийгдсэн 19/27 тоот зээлийн гэрээг өмчлөгчид зээлийн хэмжээ, нөхцөл, эрх үүрэг зэргийг огт мэдэгдэж танилцуулаагүй нь Үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.2-р зүйл барьцааны гэрээг байгууллага хувь этгээдийн зөвшөөрснийг урьдчилан авах... Мөн Санхгүүгийн зохицуулах хорооноос мөрдөгддөг ББСБ дотоод журмын үл хөдлөх хөрөнгө барьцаалах журмын ихэнх заалтыг зөрчсөн тул 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “И” ХХК Р.Т нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарт: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Т, Ж.Т, Я.С нарт холбогдох иргэний хэрэгт Ж.Т нь “И“ ХХК болон Р.Т нарын хооронд байгуулагдсан 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан сөрөг нэхэмжлэлийг доорх үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Сөрөг нэхэмжлэлдээ “И” ХХК болон Р.Т нарыг хуйвалдаж, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хуулийн 9.2-т “Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна” гэснийг зөрчиж, Иргэний хуулийн 59.1-т зааснаар хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэж дурдсан байна.

“И” ХХК нь Ж.Таас Р.Тд олгосон тухайн орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээг байгуулсан тул ямар нэг хэлбэрээр хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Мөн Р.Т нь Ж.Таас итгэмжлэл авах замаар тухайн орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг авсан байх тул Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.2-г зөрчөөгүй байна. Иймд Ж.Тийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Р.Т сөрөг нэхэмжлэлийн талаархи тайлбартаа: Ж.Тийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Ж.Т хэрвээ банк бус санхүүгийн байгууллага Р.Т гэдэг хүнд таны итгэмжлэлийн дагуу 50,000,000 төгрөг өгөх гэж байна гэж шийдвэр гаргаж байгаа бол тэр байр нь 50,000,000 төгрөгийн барьцааг хангаж чадах байр уу, үгүй юу, Барьцаалуулагч өөрөө зөвшөөрч байгаа юм уу, итгэмжлэлийн хувьд тийм төгрөг гэсэн зүйл байхгүй. Би олон газар нягтлан бодох санхүүгийн зөвлөгөө өгч ажиллаж байсан. ББСБ, ХЗХ-нууд заавал энэ хүн ийм төгрөгийн хэмжээнд зөвшөөрч байгаа юм уу, зээл олгож байгаа талаас энэ хүний байр нь 20,000,000 төгрөгийг хангаж чадах юм уу гээд бүгдийг нь судалж, хэлэлцэж байгаад шийдвэрлэдэг. Барьцааны гэрээг хийхдээ барьцаалуулагчийн зөвшөөрсний дагуу тэр гэрээг хийх үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас Ж.Тийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Нэгэнт шүүхээс гарсан энэ төлбөрийг хүний юмаар хангуулахыг хэзээ ч, хаана ч хүсэхгүй. Өөрийнхөө өмч хөрөнгө, орлого ашгаар хангана. Хулгай хийлгэхгүй, худлаа хэлэхгүй, хүнийг хохироохгүй зарчмын хувьд шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл дээр ч гэсэн ингэж ажиллана гэж бодож байна гэв.

Хариуцагч Я.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н сөрөг нэхэмжлэлийн талаархи тайлбартаа: Ж.Т нь сөрөг нэхэмжлэлийг И ХХК болон Р.Т нарт холбогдуулж гаргасан. Зээлийн гэрээгээ хоёр дахин сунгадаг. 97-2 гэсэн байрыг 19/16, 19/25 тоот гэрээн дээр шаардахаас татгалзаж байна гэж ойлголоо. Залуу хүний хувьд үг үсгийн алдааг бодох ёстой. Хууль гэдэг нь үг, үсэг байтугай цэг, таслалаар яригддаг. Залуу хүн аль аль талаасаа ойлгох байх. Аль аль гэрээг нь уншаад үзэхээр хугацаа хэтэрсэн тохиолдол байхгүй. Талууд чөлөөт зарчмаараа гэрээний хугацааг сунгасан. Өмнөх барьцааны гэрээ хэвээр үргэлжилнэ гэж заасанбайна. Тэр барьцааны гэрээний барьцаалуулагч нь Р.Т өөрөө биш, өөр хүн байна. Барьцааны зүйл барьцаалуулагчаас гадна өөр гуравдагч этгээдийн өмчлөлийн зүйл байж болно гэдгээрээ Я.Сын хөрөнгийг барьцаалуулсан учраас та хоёр чөлөөт зарчмын үүднээс гэрээгээ сунгалаа. Жишээ нь, би чиний зээлийн 40 сая төгрөгийг өөрийнхөө хөрөнгөөр хариуцъя, 40 сая төгрөгөөс илүү гарвал би хариуцаж чадахгүй шүү. Учир нь үл хөдлөх хөрөнгөө алдах эрсдэл учрах учраас би 40 сая төгрөгт хариуцна. Түүнээс илүүг би үл хөдлөх хөрөнгөө бусдад алдахгүйн тулд 40 сая төгрөгийг хувиасаа гаргаад өгөх чадалтай байсан бол барьцаалж болно шүү дээ. Хамаагүй гэж хэлж болохгүй. 19/А гээд сунгаж байгаа дугаар болгон учиртай. Үндсэн зээлийг төлөөгүй юм бол 19/25 зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зээл, зээлийн хүүгийн төлөгдөх хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээний дагуу барьцааны хөрөнгийг ББСБ өөрийн нэр дээр шилжүүлэх эрхтэй, 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт гэрээний заалтуудыг зөрчсөн тохиолдолд ББСБ зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаараа цуцалж зээлийн өрийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардаад байна. Хугацаа дууссанаас хойш хэд хоногийн дараа биш, яг л тэр өдрөө сунгаад байгаа юм. 04 дүгээр сарын 23-ны өдөр биш 04 дүгээр сарын 24-ний өдөр сунгасан байвал мөнгөө төлж чадаагүй байж байгаад маргааш нь сунгасан байна гэсэн бодол төрж болно. Сунгаж байгаа шалтгаануудыг нь харахад зээлээ төлж чадаагүй гэсэн ганц ч үг байхгүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зээлдэгчээс зээлийн үндсэн өр төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Сая миний хэлээгүй байдлаар тайлбарлах шиг болсон. Би барьцааны гэрээний хугацаа хоёрхон сарын хугацаатай байсан хоёр сарын дараа дууссан гэж огт хэлээгүй шүү. Барьцааны мөн чанар энэ хүн хоёр сарын хугацаанд үүргээ гүйцэтгэж чадахгүй бол би энэ хүний үүргийг хэзээ ч төлж болно. Гэхдээ энэ хүн 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш барьцааны үүрэг Я.Ст очсон. Гэтэл Я.Саас очуулахгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгаж байгаа учраас энэ асуудал хамааралгүй. Барьцааны гэрээ, зээлийн гэрээ хоёрын хугацаа яг адилхан байна гэж ойлгогдвол Монголд анх удаа ийм ойлголт төрөхвий гэсэн эвгүй ойлголтоор ярьлаа. Ямар ч хуульч хүн ингэж ярихгүй. Барьцааны гэрээ бол үндсэн гэрээний дагалдах гэрээ учраас дараа нь үүснэ шүү. Тэрийг би тэгж ойлгоогүй, харин дараа нь Я.Ст үүрэг үүссэн байна уу? гэж үзэхээр үүсээгүй байсан. Гэрээний хугацаа дуусах өдөр өөрсдөө сунгачихсан байна. Тэр сунгасан зарчим нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлээр өмнөх гэрээний нөхцөлийг өөрчилсөн байна гэж хэлээд байгаа юм. Нөгөө талаар барьцааны гэрээнд 19/25 гэж байна. Барьцаагаар хангагдах үүрэг, төлбөр гүйцэтгэх хугацаа давтамж хэрэглээ нь энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр тодорхойлогдоно. 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ гэрээгээр ББСБ болон зээлдэгч нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 19/25 дугаар зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь бүрэн баталгаажуулсан 19/25/А, 19/25/А1 гэж заагаагүй. Иргэний хуулийн 281, 451 дүгээр зүйл хоёр өөр. Иргэний хуулийн 451 илүү хариуцлагатай байх ёстой. Стандарт гэрээний үг, үсэг ойлгомжгүй байвал Иргэний хуульд зээлдэгчид ашигтай тайлбарлах гэсэн заалт байгаа. Би тооцооллын хувьд төлөхгүй гэж хэлж байгаа учраас энэ заалт маргаанд ач холбогдолтой байж магадгүй. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. Дөрвөн удаа нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Нэмэгдүүлсэн шаардлагыг нэмээд байгаа шалтгаан нь хариуцагч Р.Тас хамаарсан буруутай үйл ажиллагаа байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг Р.Т хариуцах үндэслэлгүй гэдгийг хэлье гэж бодож байна. Хуулийнхаа үндэслэлийг дахин хэлье. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа, үүрэг нь өөр гэрээнд үндэслэсэн бол уг гэрээний талууд, гэрээг байгуулсан он, сар, өдөр, түүнтэй холбоотой бусад нөхцөл, 19/25/А, 19/25/А1 шаардагдаад байгаа юм. Үндэслэсэн гэрээ нь 19/25 шүү дээ. Хууль зүйн яамны эрх зүйн бүртгэлтэй холбоотойгоор ярьсан. Хууль зүйн яамнаас авах нь шаардлагагүй гэж үзсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 60 дугаар зүйлд байгаа. Барьцаалуулагчид барьцаалагч нь зээлийн гэрээ авах зээлийн гэрээ байгуулахаас өмнө барьцаалагч нь барьцаалуулагчид дараах мэдээллийг бичгээр өгч тайлбарлах үүрэгтэй. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 Зээлийн зориулалт, 62.1.3 зээлийг буцаан төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх бол ийнхүү хэсэгчлэн төлөх хугацаа, хэмжээ зээлийн үндсэн хуваарь болон хүүгийн хуваарилалт, төлөх газар төлбөр хийх арга гээд заасан. Өөрсдөө 2 сарын хугацаатай 170,000,000 төгрөгийг шилжүүлсэн хэр нь жилээр сунгасан. Эрхийн улсын бүртгэлийн хууль байгаа. Эрхийн бүртгэлийн эндээс гарсан журам байгаа. Тэр журмуудад зээлийн хүү, зээлийн гэрээний гээд байгаа. Засгийн газрын 183 дугаар тогтоолын 8 дугаар заалтыг чинь зөвлөсүгэй гээд уншсан. Монгол банкнаас журам гараад харин Монгол банкны хяналт шалгалтын хорооны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр, дандаа зөвлөмж гардаг. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өмнө нь мөрдөж байсан журам байгаа. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журамд түр хугацаагаар мөрдүүлж байсан хөнгөлөлттэй зохицуулалтуудыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосугай гээд хэсэгчлэн сунгахаар шийдвэрлэсэн. Эргэн төлөлтийн доголдолтой байгаа зээлийн ангилал, түүхийг хуримтлагдсан хүүгээ яаж төлөх вэ, огт битгий хүү төл гэж хэлээгүй. Хүүгээ төл харин нэмэгдүүлсэн хүү анз төлж, шаардаж болохгүй шүү. Харин хүүнд өөрсдөө зохиц гэсэн шаардлага гарсан. Тэгэхээр хүүнд нэмээд хуримтлагдаад байгаа юм. Бид нар тахлын үед эрсдэлтэй нөхцөл байдалд ороод хамаг зүйл хумигдсан байж байгаад эргээд чөлөөт зах зээлд ороход удаж байгаа. Өнөөдөр Монгол улсад нэг хадаас ч үйлдвэрлэхгүй байгаа шүү дээ гэв.

Хариуцагч Р.Тын өмгөөлөгч Ц.Б үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаархи тайлбартаа: Нийтдээ гурван гэрээ байгуулагдсан байгаа. Бодитоор олгогдсон дүн дээр эхний ээлжинд заагаад байгаа юм. Зээлийн гэрээнд нэг дүн, бодитоор дансаар өгөхдөө 165 сая, 49,750,000 төгрөг гээд нийтдээ 314 сая 250 мянган төгрөг олгосон байна. Яг хуулиараа зээлийн данс нээх ёстой юм шиг байгаа юм. Тэгээд зээлийн дансан дээрээ яг зээлийн гэрээгээр тогтоосон мөнгөн дүнг шилжүүлэх мөнгийг хүлээж авах, ямар ч хуульд шимтгэлийн талаар зохицуулалт тухайлан ББСБ-аас олгох зээлийн үйл ажиллагаатай холбоотой хуульд ч шимтгэлийн заалт байхгүй. Эхний нэг зөрчил байна. Энэ тохиолдолд зээлээ бүтэн олгосон гэж үзэх юм уу, эсвэл бодит олгосноосоо хүү дараа дараагийн асуудлууд нь тооцогдох юм уу гэдэг асуудлыг шүүх анхаарч өгнө үү гэж хүсэж байна. 3 удаагийн гэрээ буюу үндсэн гэрээ, хоёр удаагийн нэмэлт гэрээнүүд байгуулагдсан байна. Нэмэлт гэрээнүүдийн тухайд шаардлага хангахгүй байна гэж үзэх үндэслэл гараад байна. Үндсэн зээлийн гэрээнд эхний 2 гэрээний хувьд буюу 19/16, 19/25 гэрээний тухайд зээлдэгч гэдэг дээр Р.Т, О.Б, Я.С гээд гурван хүн зээлдэгч гэдэг нэрээр явж байгаа юм. Нэмэлт гэрээнүүд дээр Я.С аль аль дээр нь байхгүй байна. Энэ тохиолдолд хуульд заасан шаардлага хангахгүй нэмэлт гэрээнүүд өөрөө хүчин төгөлдөр биш байх үндэслэл бүрдэж байна. Эхний хоёр зээлийн гэрээний хугацааг тооцохоор 19/16 тоот гэрээ нь 12 сараар байгуулагдсан байгаа. Нөгөө хоёр гэрээ нь хоёр сараар байгуулагдсан. 19/27 тоот гэрээний хувьд зээлдэгч нь Р.Т гээд Я.С байхгүй. Гэхдээ энэ гэрээний хувьд барьцаалагч нь Ж.Т болж байгаа асуудал байна. Сүүлийн 19/27 тоот гэрээгээр нь бодоход сунгагдсан үндэслэлүүд нь зөрчил гэж харагдах ийм зүйл байхгүй учраас сунгалтуудыг нь тооцоход өөр сар гарч ирж байна. Тэгээд үзэхээр хүүнүүд нь арай өөрөөр бодогдох нөхцөл байдал үүсэж байгаа шүү. Нэмэлт гэрээнүүдэд заасан хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэл байхгүй учраас түүний хэмжээ багасаж байгаа асуудал байгаа. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү гэж хүсэж байна.

Р.Т хариуцагчийн хувьд үндсэн зээлээс болон хүүнээс илүү төлөлттэй харагдаад үндсэн зээлээс тодорхой хэмжээний төлөлт үүссэн харагдаж байгаа зөрүүнүүд байгаа учраас Р.Т гуайн гаргаж өгсөн тооцоог харж үзнэ үү гэж хүсэж байна. Я.С гэдэг хүний хоёр зээлийн асуудал яригдаж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч бид нар энэ зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг шаардахгүй гэдгээ илэрхийлэх шиг болж байна. Харин бид нар Я.Саас барьцааг нь гаргуулахаар шийдэх гээд байгаа юм гэж тайлбарлаж байна. Энэ тохиолдолд би үүнийг байж болохгүй зүйл гэж хэлэх гээд байна. Зээлдэгч гэдэг нэрээр орж байгаа учраас үндсэн зээлээс хариуцах ёстой юу? ёсгүй юу гэдэг асуудал. Үүнээс хамаараад миний үйлчлүүлэгч Р.Т гэдэг хүнээс хэдэн төгрөгийг гаргуулах гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Хэрвээ Я.Саас огт төлбөр гаргуулахгүй гэж байгаа бол Я.Стай байгуулсан барьцааны гэрээ Я.Сын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар яригдах ямар ч боломжгүй нөхцөл байдал үүснэ гэж хэлэх гэж байгаа юм. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр гаргуулна гэж заасан. Мөн хуулийн 156.2 дахь хэсэгт барьцаагаар хангагдах шаардлага түүний хэмжээг зааж өгнө гэж байгаа. Хэрвээ дээр дурдсан 156.1 156.2 дахь заалтын шаардлага хангагдаагүй тохиолдолд энэ гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж үзэх үндэслэл байгаа юм. Хэрэгт авагдсан барьцааны гэрээнүүдийг харахаар дээрх хуулийн шаардлага барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ ч дурдагдаагүй, түүний хэмжээ байхгүй. Я.С гуайг нэгэнт зээлдэгч биш зээлийн гэрээтэй холбохгүй гэж үзэх гэж байгаа бол барьцааны гэрээний заалтуудыг харахаар зээлийн гэрээтэй холбож тайлбарласан заалтуудыг холбосон байдаг. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах энэ шаардлага үндэслэлгүй. Барьцааны гэрээний 1.1, 2.1, 2.2 гээд заалтууд байгаа. Гурван барьцааны гэрээ адил драфтаар байгуулагдаж байгаа. Ж.Ттай байгуулсан гэрээ ч гэсэн яг адилхан драфтай. Ж.Т зээлдэгч биш байсаар байтал зээлийн гэрээтэй холбож Ж.Ттай барьцааны гэрээ байгуулсан тийм асуудлууд байгаа. Энэ гурван гэрээний дурдаад байгаа заалтуудыг харахад 01 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг дээрүндсэн гэрээнүүдтэйгээ холбоотой энэ гэрээний барьцааг хангана шүү үүргийг хангана шүү гэж холбож байгаа. 2.1, 2.2 дахь хэсэгт барьцаалагч энэхүү гэрээний 01 дүгээр зүйлийн 1.1 дэх заасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож дараах эд хөрөнгийг барьцаална гэж барьцаалагч зөвшөөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл Я.С зээлийн гэрээгээр хэрвээ надад үүрэг оногдвол түүнтэй холбоотой барьцаагаа энэ хөрөнгөөр хангуулна гэж зөвшөөрч байгаа. 02 дугаар зүйлийн 2.2 дахь заалтаараа барьцаагаар хангагдах үүрэг төлбөр гүйцэтгэх хугацаа, давтамж, хэмжээ энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заасан зээлийн гэрээгээр тодорхойлогдоно гээд холбоод өгч байгаа юм. Зээлийн гэрээ рүүгээ буцаад очих Я.С хэрвээ төлбөр төлөхгүй бол энэ хүний барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ямар ч боломжгүй гэдэг зүйлийг хэлэх гэж байгаа юм. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хэмжээнд барьцааны гэрээ гэдэг зүйлийн агуулга дээрээ тодорхой заавал туссан байх ёстой шүү. Хэрвээ тусаагүй бол энэ барьцааны гэрээ хүчинтэй, хүчингүй шүү гэдэг агуулга зохицуулагдсан байгаа. Барьцааны гэрээнд ийм зүйл огт байхгүй. Яг үүнтэй адилхан Ж.Т гэдэг хүнтэй байгуулсан гэрээ байгаа. Ж.Т өөрөө зээлдэгч биш гэтэл Ж.Ттай байгуулсан барьцааны гэрээнд зээлдэгч мэтээр үүргийг Ж.Тт оногдуулсан байсан. Барьцааны гэрээнүүдийн тухайд сая хэлсэн зүйлийг тайлбарлаад хэлье. Нэмэлт гэрээнүүдийн гарын үсэг зурсан эсэх дээр би хуулийн заалтыг тэмдэглүүлье. Иргэний хуулийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн энэ хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм, мөн хуулийн 56.1.10 дахь дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр биш юм гэдэг заалт орж ирж байгаа юм. Хуулиар барьцааны гэрээ, зээлийн гэрээ ямар шаардлага хангагдах вэ? гэдэг дээр гарын үсгийн заалтууд орж байгаа юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хэлцэл гэдэг заалт байгаа. Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ гэж заасан. Нэмэлт гэрээнүүд дээр Я.С гэдэг хүний хүсэл зориг илэрхийлэгдэхгүй байгаа. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт хэлцлийн хэлбэр гэж байгаа. Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байгаа. Я.С зураагүй учраас нэмэлтүүд хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэл бүрдэж байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үзнэ гэдэг хуулийн заалт байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээ байгуулсанд тооцох гэдэг заалт байгаа. Талууд тохиролцсон бол гарын үсгээ зурнагэдэг ийм нэг заалт байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.7 дахьзаалтууд байгаа. 5.1 дэх ямар учраас гэрээ хүчин төгөлдөр болж байгаа гарын үсэг зурснаар гэдэг заалт байгаа. Гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болно. 5.7 дахь заалт нь гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь анх байгуулагдсан гэрээтэй салшгүй хэсэг юм гэж байгаа. Энэ тохиолдолд нэмэлт өөрчлөлт мөн адил гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр гэж үзэх байдал бүрдэнэ гэж байгаа. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд үндсэн ерөнхий зээлийн гэрээ гэдэг агуулгаар нь би тайлбарлаж байгаа. Гэхдээ мэдээж банк бус учраас үүнийг орхъё. Нэмэгдүүлсэн хүүгийн асуудал дээр бас нэг зүйл ярьж байгаа. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зээлийн нийт хүүгийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсэн заалт байна. Нэмэлт гэрээнүүд байхгүй гэдэг утгаараа өмнөх үндсэн гэрээнийхээ хүүг төлсөн гэж маргаж тайлбарлаж байгаа учраас нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэдэг зүйлийг хэлэх гэж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа гэдэг нь тодорхойгүй байсан. Сая Я.С хасагдаж байгаа юм байна гэж ойлгож байна. Гэхдээ би асуултын шатанд асууна. Үлдсэн Р.Т, О.Б нараас хувь тэнцүүлж гаргах асуудал яригдаад байна уу? эсвэл нэг гэр бүлийн хүн учир хамаагүй гэж хандаад байна уу? Хууль зүйн үр дагаврын хувьд аль аль нь тусдаа иргэн хүн байгаа шүү дээ. Я.Сын хувьд авсан зээлээс бодитоор өөрөө авсан юм уу? аваагүй юм уу? гэдэг асуудал үүсээд байгаа юм. Ийм асуудлууд дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид /2,993,019+715,550+254,815+301,150+5,000+605,957/ нийт 4,875,491 төгрөг төлсөн баримтууд, И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Ч.Г, С.Ариунхатан нарт олгосон итгэмжлэл, Зээлийн эргэн төлөлтийн карт, Хаан банк дахь 5114398766 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019.04.23-ны өдрийн 19/16 тоот зээлийн гэрээ, 2020.04.23-ны өдрийн 19/16А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021.01.14-ний 19/16А1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019.04.23-ны өдрийн 19/16 тоот барьцааны гэрээ, 2019.07.02-ны өдрийн 19/25 тоот зээлийн гэрээ, 2019.09.02-ны өдрийн 19/25А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.09.02-ны өдрийн 19/25А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021.01.14-ний өдрийн 19/25А1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019.07.02-ны өдрийн 19/25 тоот барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаар гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаар гэрчилгээний хуулбар, 2019.07.22-ний өдрийн 19/27 тоот зээлийн гэрээ, 2019.09.22-ны өдрийн 19/27/А тоот зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.09.22-ны өдрийн 19/27/А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021.01.14-ний өдрийн 19/27/А1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019.07.22-ны өдрийн 19/27 тоот барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаар гэрчилгээний хуулбар, 2019.07.22-ны өдрийн 19/27 тоот барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаар гэрчилгээний хуулбар, Зээл эргэн төлөлтийн карт, Тэрхийн-Ундраа ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн 01/23 тоот батлан даалт гаргах тухай албан бичиг, Тэрхийн-Ундраа ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022.04.14-ний өдрийн 01 дугаартай шийдвэр, Ихгифт финанс ББСБ ХХК болон зээлдэгч Р.Ттай тохиролцсон гэрээ, Р.Тын 2022.04.13-ны өдөр гаргасан батлан даалт гаргах тухай хүсэлт, Тэрхийн-Ундраа ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, зээлийн эргэн төлөлтийн карт, Ч.Год олгосон итгэмжлэл, Кассын зарлагын баримт, И ХХК-ийн дотоод журам, үйл ажиллагааны дүрэм, Зээлийн эргэн төлөлтийн карт, Р.Тын зээл хүссэн өргөдөл, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023.06.30-ны өдрийн 3-2/63 тоот лавлагааны хуудас, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.08.23-ны өдрийн 9/3307 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагч нараас нотлох баримтаар: Я.Саас Р.Тд олгосон итгэмжлэл, Ж.Таас Р.Тд олгосон итгэмжлэл, Л.Баасанжавыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Төрийн банкны 2021.11.18-ны өдрийн MN750034102700624350 тоот тэтгэврийн зээлийн гэрээ, Р.Тын Хаан банк дахь 5070078387 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Б Р.Т нарын хооронд байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ж.Таас улсын тэмдэгтийн хураамжид /70,200+357,950/ нийт 428,150 төгрөг төлсөн баримт, Я.Саас Н.Нд олгосон итгэмжлэл, зээлдэгч Р.Тын “И” ХХК-тай 19/16, 19/25, 19/27 гэрээнүүдээр хийх тооцооны хүснэгт зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Эрхийн улсын бүртгэлийн ү-2205039755 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.05.29-ний өдрийн 795 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2023.05.29-ний өдрийн 647 тоот албан бичиг, эрхийн улсын бүртгэлийн ү-2204071596 дугаартай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийн хувийн хэрэг тус тус авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Тийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч И ХХК анх хариуцагч Р.Тд холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ:

1.2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19/16 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 170,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 71,478,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 22,613,260 төгрөг, нийлээд 264,091,338 төгрөг,

2.2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/25 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 42,115,070 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 13,992,320 төгрөг, нийлээд 156,107,398 төгрөг,

3.2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19/27 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 19,849,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,766,027 төгрөг, нийлээд 16,615,043 төгрөг, нийтдээ 496,813,779 төгрөг гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Я.С, Ж.Т, О.Б нарыг татан оролцуулсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд:

            2022.06.22-ны өдөр 111,519,949 төгрөгөөр

2022.08.08-ны өдөр 19,372,932 төгрөгөөр

2022.10.05-ны өдөр 28,639,897 төгрөгөөр

2023.05.04-ны өдөр 90,329,252 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн ба үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 357,123,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 69,552,001 төгрөг, нийтдээ 746,675,809 төгрөгийг хариуцагч Р.Т, О.Б нараас гаргуулах, зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

1.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 мкв талбай бүхий 2/хоёр/ өрөө орон сууц,

2.Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 мкв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууц,

3.Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэг талбарын 1462704666 дугаар бүхий 699 мкв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Ж.Т нь үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, И ХХК, Р.Т нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК, Р.Т нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Р.Т нь -19/16 тоот гэрээгээр 5,000,000 төгрөг аваагүй, 165,000,000 төгрөгийг нийт 26 сарын хугацаатай авсан, хүүнд сард 5,495,062 төгрөг бүгд 142,871,625 төгрөг, нийлээд 307,871,625 төгрөг төлөх ёстойгоос үндсэн зээлээс 16,874,496 төгрөг, хүү 91,027,700 төгрөг, бүгд 107,902,196 төгрөгийг төлсөн, төлөөгүй үлдэгдэл зээл 148,125,504 төгрөг, хүү 51,843,925 төгрөг, нийт 199,969,429 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй,

-19/25 тоот гэрээгээр 99,500,000 төгрөгийг 23 сарын хугацаатай авсан, хүүнд сард 3,472,550 төгрөг нийлээд 83,341,197 төгрөг буюу нийлээд 182,841,197 төгрөг  төлөх өстойгоос үндсэн зээлд 457,808 төгрөг, хүүнд 48,676,437 төгрөг, бүгд 49,134,245 төгрөг төлсөн, төлөөгүй үлдэгдэл зээл 99,042,192 төгрөг, хүү 34,664,760 төгрөг, бүгд 133,706,952 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй,,

-19/27 тоот гэрээгээр 49,750,000 төгрөгийг 23 сарын хугацаатай авсан, сард хүүнд 1,789,838 төгрөг, нийт 41,166,278 төгрөгийн хүү, нийлээд 90,916,278 төгрөг төлөхөөс, үндсэн зээлд 303,458 төгрөг, хүүнд 24,321,499 төгрөг, нийлээд 24,624,957 төгрөг төлсөн, төлөөгүй үлдэгдэл зээл 49,446,542 төгрөг, хүү 16,844,779 төгрөг, бүгд 66,291,321 төгрөгийн үлдэгдэлтэй буюу нийтдээ 399,967,702 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийн үлдэх 346,708,107 төгрөгийг төлөх үндэсгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч О.Б татгалзлын үндэслэлээ ...манай нөхөр аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар зээл авсан нь үнэн, зээл авсны дараа энэ компанийн Солонгос захирал нь дуудаж заавал гэрээнд гарын үсэг зур гэсэн шаардлага тавьж байгуулагдсан гэрээнд сүүлд гарын үсэг зуруулсан, гэрээ байгуулах санал гаргаж зээлийн мөнгийг хүлээн авч захиран зарцуулаагүй, нягтлан бодох анхан шатны бүртгэлд өр төлбөр нь тусгагдаж энэ хэмжээгээр нэхэмжлэх дүн тодорхой болох байтал баримт байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч Я.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ...Я.Сыг барьцааны гэрээний Барьцаалуулагч гэх эрх зүйн байдлаар хариуцагчаар тодорхойлоогүй тул түүнээс Барьцааны 19/16, 19/25 дугаартай гэрээнд заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй гэж үзнэ, зээл аваагүй, зээлийн гэрээний нэг тал биш тул түүний хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            Ихгифт финанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, гүйцэтгэх захирлаар Дашхүү овогтой Эрдэнэчимэгийг томилсон болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-5-6/

1.Нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19/16 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, ББСБ-н Зээлийн үйл ажиллагааны журмыг үндэслэн энэхүү гэрээг байгуулав гэж нийтлэг үндэслэл хэсэгт бичигдсэн ба уг гэрээгээ 170,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3,5 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авахаар тохиролцсон ба гэрээ байгуулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б, Я.С нарын нэр бичигдэж тус тус гарын үсэг зурсан. Мөн өдрийн огноо гэрээний дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-д Зээлийн хэмжээ 170,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 12 сар, зээлийн хугацаа 12 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2019.04.23, эхний төлбөр хийх огноо 2019.05.23, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б, Я.С нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагджээ./хх-17-19/

-2020.04.23-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/16/А дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 2019.04.23-ны өдрийн 19/16 тоот зээлийн гэрээгээр олгосон 170,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 71,595,616 төгрөг төлсөн, ...Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2021.04.23-ны өдөр хүртэл 12 сараар сунгах” гэж өөрчлөх, Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх-өөр тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр тус тус бичигдэж, бүгд гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 170,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 12 сар, зээлийн хугацаа 12 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2020.04.23, эхний төлбөр хийх огноо 2020.05.23, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагджээ./хх-20-21/

-2021.01.14-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/16/А1 дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 2019.04.23-ны өдрийн 19/16 тоот зээлийн гэрээгээр олгосон 170,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 29,929,315 төгрөгийн төлбөр төлөгдсөн байв, 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг Хуримтлагдсан хүүний үлдэгдэл төлбөрт 22,104,658 төгрөг, ...нийт 192,104,658 төгрөгийн үлдэгдэлтэй байв. ...2.1.1-т Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2021.07.14-ны өдөр хүртэл 6 сараар сунгах” гэж өөрчлөх, 2.1.2-т Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх, 2.1.3-т Зээлийн гэрээний дагу утөлөгдөөгүй байгаа хуримтлагдсан хүүний өрийг хавсралт 2-н үндсэн зээлийн төлөлтөнд нэмж оруулах, 3.1-д ...2020.10.23-ны өдрөөс 2021.01.14-ний өдөр хүртэлх 17,801,096 төгрөгийн хуримтлагдсан хүүний төлбөрийг хавсралт 2 дахь зээлийн үлдэгдэлд нэмэгдсэнээр тооцон авах бөгөөд цаашид гэрээний хугацаанд төлөх хүүний төлбөрийг зөвхөн үндсэн зээлийн үлдэгдлээс тооцно ...гэж тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нар нэр тус тус бичигдэж, гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 192,104,658, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 6 сар, зээлийн хугацаа 6 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2021.01.14, эхний төлбөр хийх огноо 2021.02.14, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагдсан байна./хх-22-24/

-2019.04.23-ны өдөр Барьцааны 19/16 тоот гэрээг нэг талаас И ХХК, нөгөө талаас Я.С нар харилцан тохиролцож байгуулсан ба 2.1-т Эрхийн улсын бүртгэлийн Ү2204071596 дугаарт бүртгэлтэй, №000414095 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ 97/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ байгуулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Я.С, Р.Т, О.Б нар гарын үсэг зуржээ./хх-25-26/

2.Нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 19/25 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, ББСБ-н Зээлийн үйл ажиллагааны журмыг үндэслэн энэхүү гэрээг байгуулав гэж нийтлэг үндэслэл хэсэгт бичигдсэн ба уг гэрээгээ 100,000,000 төгрөгийг 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалт хийх зориулалтаар зээлж авахаар тохиролцож, гэрээ байгуулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б, Я.С нарын нэр бичигдэж тус тус гарын үсэг зурсан. Мөн өдрийн огноо гэрээний дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-д Зээлийн хэмжээ 100,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 2 сар, зээлийн хугацаа 2 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2019.07.02, эхний төлбөр хийх огноо 2019.08.02, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б, Я.С нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагджээ./хх-27-29/

-2019.09.02-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/25/А дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 1.1-д 2019.07.02-ны өдрийн 19/25 тоот зээлийн гэрээгээр олгосон 100,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 7,134,247 төгрөг хийсэн байв, 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн 100,000,000 төгрөгийн үлдэдэлтэй байна. 2.1.1-т Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2020.09.02-ны өдөр хүртэл 12 сараар сунгах” гэж өөрчлөх, 2.1.2-т Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх-өөр тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нар нэр тус тус бичигдэж, бүгд гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 100,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 12 сар, зээлийн хугацаа 12 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2019.09.02, эхний төлбөр хийх огноо 2019.10.02, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагдсан байна./хх-30-11/

-2020.09.02-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/25/А дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нэгээ талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 2019.07.02-ны өдрийн 19/25 тоот зээлийн гэрээгээр олгосон 100,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 42,115,068 төгрөг төлсөн, 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн 100,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2.1-т Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2021.09.02-ны өдөр хүртэл 12 сараар сунгах” гэж өөрчлөх, Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх-өөр тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нар нэр тус тус бичигдэж, бүгд гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 100,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 12 сар, зээлийн хугацаа 12 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2020.09.02, эхний төлбөр хийх огноо 2020.10.02, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагджээ./хх-32-33/

-2021.01.14-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/25/А1 дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 2019.07.02-ны өдрийн 19/25 тоот зээлийн гэрээгээр олгосон 100,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 42,115,068 төгрөгийн төлбөр хийсэн, 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг Хуримтлагдсан хүүний үлдэгдэл төлбөрт 14,038,356 төгрөг, ...нийт 114,038,356 төгрөгийн үлдэгдэлтэй байв. ...2.1.1-т Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2021.07.02-ны өдөр хүртэл 6 сараар сунгах” гэж өөрчлөх, 2.1.2-т Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх, 2.1.3-т Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа хуримтлагдсан хүүний өрийг хавсралт 2-н үндсэн зээлийн төлөлтөнд нэмж оруулах, 3.1-д ...2019.07.02-ны өдрийн Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2020.09.02-ны өдөр хүртэлх хүүний төлбөр төлсөн. 2020.10.02-ны өдрөөс 2021.01.02-ны өдөр хүртэлх 14,038,356 төгрөгийн хуримтлагдсан хүүний төлбөрийг хавсралт 2 дахь зээлийн үлдэгдэлд нэмэгдсэнээр тооцон авах бөгөөд цаашид гэрээний хугацаанд төлөх хүүний төлбөрийг зөвхөн үндсэн зээлийн үлдэгдлээс тооцно ...гэж тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нар нэр тус тус бичигдэж, гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 114,038,356, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 6 сар, зээлийн хугацаа 6 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2021.01.02, эхний төлбөр хийх огноо 2021.02.02, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагджээ./хх-34-36/

-2019.07.02-ны өдөр Барьцааны 19/25 тоот гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Я.С нар харилцан тохиролцож байгуулсан ба 2.1-т Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, №000414095 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ 97/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 мкв талбай бүхий 2/хоёр/ өрөө орон сууцыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ байгуулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Я.С, Р.Т, О.Б нар гарын үсэг зурсан ба уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар авагджээ./хх-37-40/

3.Мөн нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 19/27 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, ББСБ-н Зээлийн үйл ажиллагааны журмыг үндэслэн энэхүү гэрээг байгуулав гэж нийтлэг үндэслэл хэсэгт бичигдсэн ба уг гэрээгээ 50,000,000 төгрөгийг 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалт хийх зориулалтаар зээлж авахаар тохиролцож, гэрээ байгуулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тус гарын үсэг зурсан. Мөн өдрийн огноо гэрээний дугаартай зээлийн гэрээний хавсралт №1-д Зээлийн хэмжээ 50,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 2 сар, зээлийн хугацаа 2 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2019.09.22, эхний төлбөр хийх огноо 2019.10.22, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагджээ./хх-41-43/

-2019.09.22-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/27/А дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 1.1-д 2019.07.22-ны өдрийн 19/27 тоот зээлийн гэрээгээр олгосон 50,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 3,567,123 төгрөг хийсэн байв, 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн 50,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2.1.1-т Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2020.09.22-ны өдөр хүртэл 12 сараар сунгах” гэж өөрчлөх, 2.1.2-т Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх-өөр тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нар нэр тус тус бичигдэж, бүгд гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 50,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 12 сар, зээлийн хугацаа 12 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2019.09.22, эхний төлбөр хийх огноо 2019.10.22, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагдсан байна./хх-44-45/

-2020.09.22-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/27/А дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нэгээ талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 2019.07.22-ны өдрийн 19/27 тоот зээлийн гэрээгээр олгосон 50,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 21,057,534 төгрөгийн төлбөр хийсэн байв, 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн 50,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2.1-т Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2021.09.22-ны өдөр хүртэл 12 сараар сунгах” гэж өөрчлөх, Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх-өөр тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нар нэр тус тус бичигдэж, бүгд гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 50,000,000, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 12 сар, зээлийн хугацаа 12 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2020.09.22, эхний төлбөр хийх огноо 2020.10.22, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж, төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагдсан байна./хх-46-47/

-2021.01.14-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 19/27/А1 дугаар гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар гэрээнд заасан нөхцөлийг харилцан зөвшөөрснөөр 2019.07.22-ны өдрийн 19/27 тоот зээлийн гэрээгээр олгосон 50,000,000 төгрөгийн зээлээс зээлийн хүүгийн төлбөрт 21,057,534 төгрөгийн төлбөр хийсэн байв, 1.2-т Энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг Хуримтлагдсан хүүний үлдэгдэл төлбөрт 6,558,904 төгрөг, ...нийт 56,558,904 төгрөгийн үлдэгдэлтэй байв. ...2.1.1-т Зээлийн гэрээний 1.3 дахь заалтыг “Зээлийн гэрээний хугацаа 2021.07.14-ны өдөр хүртэл 6 сараар сунгах” гэж өөрчлөх, 2.1.2-т Зээлийн гэрээний 2.2 дахь заалтыг “Зээлийн төлбөрийг Хавсралт 2-оор тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө” гэж өөрчлөх, 2.1.3-т Зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа хуримтлагдсан хүүний өрийг хавсралт 2-н үндсэн зээлийн төлөлтөнд нэмж оруулах, 3.1-д ...2019.07.22-ны өдрийн Зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу 2020.09.22-ны өдөр хүртэлх хүүний төлбөр төлсөн. 2020.10.22-ны өдрөөс 2021.01.14-ны өдөр хүртэлх 6,558,904 төгрөгийн хуримтлагдсан хүүний төлбөрийг хавсралт 2 дахь зээлийн үлдэгдэлд нэмэгдсэнээр тооцон авах бөгөөд цаашид гэрээний хугацаанд төлөх хүүний төлбөрийг зөвхөн үндсэн зээлийн үлдэгдлээс тооцно ...гэж тохиролцож, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт ББСБ-г төлөөлж захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нар нэр тус тус бичигдэж, гарын үсгээ зурсан бөгөөд тус гэрээний хавсралт №2-т Зээлийн хэмжээ 56,558,904, жилийн хүү 42,0%, хөнгөлөлттэй хугацаа 6 сар, зээлийн хугацаа 6 сар, Зээлийн гэрээ хийсэн огноо 2021.01.14, эхний төлбөр хийх огноо 2021.02.14, зээлийг төлөх хуваарийн жагсаалтыг гаргаж төгсгөл хэсэгт ...ББСБ-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б нарын нэр бичигдэж тус тусын гарын үсэг зурагджээ./хх-48-50/

-2019.07.22-ны өдөр Барьцааны 19/27 тоот гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Ж.Т нар харилцан тохиролцож байгуулсан ба 2.1-т Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, №000677109 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 мкв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээ байгуулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, барьцаалуулагч Ж.Т гэж бичигдсэн ба -г Р.Т гарын үсэг зурсан ба уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд авагджээ./хх-51-53/

-2019.07.22-ны өдөр Барьцааны 19/27 тоот гэрээг нэг талаас Ихгифт финанс ББСБ ХХК, нөгөө талаас Р.Т нар харилцан тохиролцож байгуулсан ба 2.1-т Эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, №000015544 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэг талбарын 1462704666 дугаар бүхий 699 мкв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газрыг барьцаалсан, гэрээ байгуулсан хэсэгт ...ББСБ-г төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, зээлдэгч Р.Т, О.Б гэж бичигдсэн ба тус бүр гарын үсэг зурсан, уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар авагджээ./хх-54-56/

Хариуцагч О.Б зээлийн гэрээнүүдийг байгуулж, түүнд гарын үсэг зурсантай маргаагүй, харин гэрээний дагуух мөнгийг авч, захиран зарцуулаагүй тул зээлийг хариуцан төлөх үүрэггүй гэж маргасан нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7-д “Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид өөрөөр тохиролцоогүй бол тэдгээрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх тэнцүү байна.”, 242 дугаар зүйлйн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д Зээлийн гэрээнд зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа этгээдийг хамтран зээлдэгч гэнэ., 20.8-д Зээлийн гэрээнд зааснаар гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээх үүрэг бүхий этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ. гэж тус тус зааснаар зээлийн гэрээний нэг тал Ихгифт финанс ББСБ ХХК нь нөгөө тал болох Р.Т, О.Б нараас гэрээний үүргийн биелэлтийг гаргуулахаар шаардсан тул хуульд заасны дагуу тус гэрээний үүргийг хариуцагч Р.Т, О.Б нар хамтран хүлээх үүрэгтэй учир хариуцагч О.Бы татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд, барьцааны гэрээнүүдэд хариуцагч О.Б гарын үсэг зурсан, Зээл хүссэн өргөдлүүдэд зээлдэгч Р.Т, хамтран зээлдэгч О.Б нар тус тус гарын үсэг зурж, зээлийг хүссэн болох нь уг баримтаар нотлогдож байна.

Зээлийн 19/16, 19/25, 19/27 тоот гэрээнүүдийг байгуулсан өдрөө -Барьцааны 19/16 тоот гэрээг байгуулж, Эрхийн улсын бүртгэлийн Ү2204071596 дугаарт бүртгэлтэй, №000414095 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ 97/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан,

-Барьцааны 19/25 тоот гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, №000414095 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ 97/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 мкв талбай бүхий 2/хоёр/ өрөө орон сууцыг тус тус барьцаалсан,

-Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, №000677109 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 мкв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууцыг барьцаалсан,

-Эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, №000015544 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэг талбарын 1462704666 дугаар бүхий 699 мкв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газрыг тус тус барьцаалсан байна. Эдгээр барьцааны гэрээнүүд нь хуульд зааснаар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээ болох нь тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан нийт 3 зээлийн гэрээг байгуулсан, тухайн зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусахад, зээлдэгч талаас уг гэрээнүүдийг сунгуулах хүсэлт гаргасныг нь ББСБ хүлээн авч, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж үндсэн зээлийн гэрээний хугацааг нь өөрчлөх гэсэн утга агуулга тус тус илэрхийлж, 19/16/А, 19/16/А1, 19/25/А, 19/25/А, 19/25/А1, 19/27/А, 19/27/А, 19/27/А1 тоот гэрээний хугацааг сунгаж гэрээ байгуулж, гарын үсэг зурсантай зохигчид маргаагүй боловч тус сунгасан гэрээнд хүүг нэмэгдүүлж тооцож, түүнээс нэмж хүү тооцсон гэсэн тайлбар гаргаж маргасан боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдоогүй.

-Барьцааны 19/16 тоот гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү2204071596 дугаарт бүртгэлтэй, №000414095 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ 97/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Я.Сын өмч мөн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

-Барьцааны 19/25 тоот гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, №000414095 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ 97/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 мкв талбай бүхий 2/хоёр/ өрөө орон сууц зэрэг нь гэрээг байгуулсан Я.Сын өмч болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр нотлогдож байна.

-Барьцааны 19/27 тоот гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, №000677109 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 мкв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууц нь Ж.Тийн өмч байх бөгөөд Ж.Т нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Р.Тд уг үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж зээл авах, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг ЭХЭУБГ-т бүртгүүлэх, гэрчилгээ авах, лавлагаа авах болон түүнтэй холбоотой харилцаанд төлөөлөх эрхийг олгож, 2/хоёр/ сарын хугацаанд хүчинтэй итгэмжлэл /хх-87/-ийг олгосноор Р.Т барьцаалсан үйл баримт нь хуулийн дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ.

-Барьцааны 19/27 тоот гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, №000015544 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэг талбарын 1462704666 дугаар бүхий 699 мкв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газар нь Р.Тын эзэмшлийнх болох нь Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцсэн, мөн зүйлийн 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлага хангасан гэрээ байна. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг байгуулж тус тус хугацааг сунгасан талаархи үйл баримтууд хэрэгт авагдсан, хуулийн дагуу үндсэн зээлийн гэрээнүүдийг сунгасан гэж үзэв.

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Р.Т, О.Б нартай 19/16, 19/25, 19/27 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулж, 170,000,000 төгрөг, 100,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж тайлбарлан нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлсон боловч хариуцагч Р.Т 170,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг аваагүй, 165,000,000 төгрөгийг авсан гэж маргасан ба бусад гэрээний дагуух мөнгөн дүнг хүлээн авсантай маргаагүй бөгөөд мөнгийг шилжүүлэн өгсөн баримтууд хэрэгт авагдсан харин 5,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх /1хх-185/ баримтанд зээлийг хүлээн авсан тал гарын үсэг зураагүй маргаантай байх тул нэхэмжлэгчийг өгсөн болохоо нотлоогүй гэж шүүх дүгнээд, 19/16 тоот гэрээний дагуу 165,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Р.Т 19/25 тоот гэрээгээр 100,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 99,500,0000 төгрөгийг, 19/27 тоот гэрээгээр 50,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч 49,750,000 төгрөгийг шилжүүлэн авсан тул үүнээс хүү тооцож төлнө гэж тайлбарласан боловч 19/25 тоот гэрээний 1.3-т зээл олголтын шимтгэл 0,5% буюу нэг сая төгрөгөөс хэтрэхгүй гэж заасны дагуу зээлийн шимтгэлд 500,000 төгрөгийг, 19/27 тоот гэрээний 1.3-т зээл олголтын шимтгэл 0,5% буюу нэг сая төгрөгөөс хэтрэхгүй гэж заасны дагуу зээлийн шимтгэлд 250,000 төгрөгийг тус тус суутган авсан ба 19/25 тоот гэрээний дагуу 165,000,000 төгрөгөөс шимтгэл аваагүй болох нь тус зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээнд зээл олголтын шимтгэл тооцохоор зааж, харилцан тохиролцсон байдал нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина. гэж заасанд нийцсэн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-т Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан тул нэхэмжлэгчийг хариуцагч нарт 19/16 тоот гэрээний дагуу бодитоор шилжүүлэн өгсөн зээлийг 165,000,000 төгрөгөөр, 19/25 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 100,000,000 төгрөг, 19/27 тоот гэрээний дагуу шилжүүлсэн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т ...энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ., 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон ... бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө., 26 дугаар зүйлийн 26.1-т Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. гэж заасан.

Зээлийн гэрээ болон Нэмэлт, өөрчлөлт оруулах 19/16/А1 гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр, 16/25/А1 гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, 19/27/А1 гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон байх боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Т, О.Б нар нь Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээнүүдийн 3.4-т Зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээний 1.3 болон хавсралтанд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар  зүйлийн 453.1-д заасныг үндэслэн ББСБ нь Зээлдэгчээс зээлийн нийт үлдэгдэл, үндсэн хүү хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү (үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрийн 20 хувьтай тэнцэх)-г тооцож төлөхийг шаардах эрхтэй гэж заажээ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг зөрчилдөж байна.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээний харилцаанд тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 19/16 тоот гэрээний хүүнд 101,446,853 төгрөг, 19/25 тоот гэрээний хүүнд 49,134,245 төгрөг, 19/27 тоот гэрээний хүүнд 24,624,957 төгрөг нийтдээ 175,206,055 төгрөг төлсөн гэж зээл төлөлтийн картын баримтаар тодорхойлсон бол хариуцагч Р.Т өөрийгөө зээлд нийтдээ 181,661,398 төгрөгийг төлсөн гэж маргасан боловч тус үнийн дүнгээр зээлийг төлсөн талаархи бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй тул шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон 175,206,055 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж дүгнэв.   

Дээрх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр тул тус гэрээний дагуу нэхэмжилсэн зээлийн эргэн төлөлт, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг доорх байдлаар хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:

1. 19/16 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 165,000,000 төгрөг төлөгдөөгүй байх тул уг үнийн дүнг, гэрээнд заасны дагуу 2019.05.23-ны өдрөөс эхлэн 2023.05.05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр төлбөл зохих хүүнд нийтдээ 281,242,900 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 101,446,853 төгрөгийг хасахад 179,796,047 төгрөгийн хүү төлөгдөөгүй, нэмэгдүүлсэн хүүг 2019.11.02, 2020.03.02-ны өдрөөс 2020.08.02-ны өдөр хүртэл, 2020.11.02, 2020.12.02, 2021.08.02-ны өдрөөс 2023.05.05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцоход 34,419,000 төгрөг төлөгдөөгүй ба нийтдээ /165,000,000+179,796,047+34,419,000/ 379,215,047 төгрөгийг төлөхөөр байна.

2. 19/25 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 100,000,000 төгрөг төлөгдөөгүй байх тул уг үнийн дүнг, гэрээнд заасны дагуу 2019.08.02-ны өдрөөс 2023.05.05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр төлбөл зохих хүүнд нийтдээ 161,095,890 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 49,134,245 төгрөгийг хасахад 111,961,645 төгрөгийн хүү төлөгдөөгүй, нэмэгдүүлсэн хүүг 2019.12.02, 2020.01.02, 2020.03.02-ны өдрөөс 2020.09.02-ны өдрийг хүртэл, 2020.10.02, 2020.11.02, 2021.08.02-ны өдрөөс 2023.05.05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцоход 21,701,918 төгрөг төлөгдөөгүй ба нийтдээ /100,000,000+111,961,645+21,701,918/ 233,663,563 төгрөгийг төлөхөр байна.

3. 18/27 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 50,000,000 төгрөг төлөгдөөгүй байх тул уг үнийн дүнг, гэрээнд заасны дагуу 2019.08.22-ны өдрөөс 2023.05.05-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр төлбөл зохих хүүнд нийтдээ 79,569,863 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 24,624,957 төгрөгийг хасахад 54,944,906 төгрөгийн хүү төлөгдөөгүй, нэмэгдүүлсэн хүүг 2019.11.22, 2019.12.22, 2020.03.22-ны өдрөөс 2020.08.22, 2020.10.22, 2020.11.22, 2021.08.22-ны өдрөөс 2023.05.05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцоход 10,643,836 төгрөг төлөгдөөгүй ба нийтдээ /50,000,000+54,944,906+10,643,836/ 115,588,742 төгрөгийг тус тус төлөхөөр байна.

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй., 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана., 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй., 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч Р.Т, О.Б нар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 19/25 тоот зээлийн гэрээний дагуу барьцааны 19/25 тоот гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, №000414095 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13374/ 97/2 байр 2 тоот хаягт байрлалтай 177.45 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсныг дуусгавар болгож, барьцааг чөлөөлсөн талаар зохигч талуудын хэн алин тайлбарлан маргаагүй тул тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан уг хөрөнгө байхгүй гэж үзнэ.

Хариуцагч Ж.Т нь Ихгифт финанс ББСБ ХХК, Р.Т нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцыг чөлөөлөх сөрөг шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.” гэж зааснаар хариуцагч Ж.Т сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигч талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Р.Т нар нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 19/27 тоот барьцааны гэрээг байгуулахдаа Ж.Тийг хууран мэхэлсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Ж.Т энэхүү хууран мэхэлсэн гэх үндэслэлээ нотолсон бичгийн баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй тул шүүх хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнээд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сөрж Ихгифт финанс ББСБ ХХК, Р.Т нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан боловч тус шаардлагаа баримтаар нотлоогүй тул уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн учир хариуцагч Ж.Тийн тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, №000677109 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 мкв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иймээс, дээрх үндэслэлээр хариуцагч Р.Т, О.Б нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт /165,000,000+100,000,000+50,000,000/ нийлээд 315,000,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт /179,796,047+111,961,645+ 54,944,906/ нийлээд 346,702,598 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт /34,419,000+ 21,701,918+10,643,836/ нийлээд 66,764,754 төгрөг буюу нийт 728,467,352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,208,456 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 мкв талбай бүхий 2/хоёр/ өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, №000677109 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 мкв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, №000015544 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэг талбарын 1462704666 дугаар бүхий 699 мкв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газар зэрэг эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 хариуцагч Ж.Тийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК, Р.Т нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх, нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /2,993,019+715,550+254,815+301,150+5,000+605,957/ нийт 4,875,491 төгрөг, хариуцагч Ж.Тийн төлсөн /70,200+357,950/ нийт 428,150 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Р.Т, О.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 3,870,487 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т, О.Б нараас 728,467,352 /долоон зуун хорин найман сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ-д олгож, нэхэмжлэлээс 18,208,456 /арван найман сая хоёр зуун найман мянга дөрвөн зуун тавин зургаан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч И ХХК, Р.Т нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх Ж.Тийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 мкв талбай бүхий 2/хоёр/ өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, №000677109 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 мкв талбай бүхий 2 /хоёр/ өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, №000015544 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэг талбарын 1462704666 дугаар бүхий 699 мкв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газар зэрэг эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ихгифт финанс ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /2,993,019+715,550+254,815+301,150+ 5,000+605,957/ нийт 4,875,491 төгрөгийг болон хариуцагч Ж.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+357,950/ нийт 428,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Р.Т, О.Б нараас /3,800,287+70,200/ нийт 3,870,487 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ