Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02047

 

 

 

 

 

 

 

 

2023 11 24 210/МА2023/02047

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02664 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Т-, Ж.Т-, Я.С-, О.Б- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 746,675,809 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,

2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК, Р.Т- нарын хооронд байгуулагдсан 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэх тухай хариуцагч Ж.Т-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагч Р.Т-, О.Б-, Ж.Т-, хариуцагч Я.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч Р.Т-ын өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Р.Т- нь И ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №19/16 дугаартай зээлийн гэрээ байгуулж 170,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр №19/25 дугаартай зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №19/27 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар хөрөнгө оруулалт хийх зориулалтаар тус тус зээлсэн.

а. №19/16 зээлийн гэрээний тухайд: Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүргийн зөрчил гаргаж эхэлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сар хүртэл зээлийн хүүд 101,446,853 төгрөг төлж үүнээс хойш зээлийн төлбөрийг төлөхөө зогсоосон. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 71,478,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 22,613,260 төгрөг нийт 264,091,338 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Манай байгууллага удаа дараа зээлийн төлбөрийг, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 сараар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 6 сараар тус тус сунгасан. Гэсэн хэдий ч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. №19/16 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Я.С-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596, 000414095 дугаартай гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 92/2 байр 0 тоот хаягт байрлалтай 177,45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

б. №19/25 зээлийн гэрээний тухайд: Хариуцагч нь тус зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн хүүд нийт 49,134,245 төгрөг төлж, үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 42,115,070 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 13,992,329 төгрөг, нийт 156,107,398 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус зээлийн гэрээний хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 сарын хугацаагаар, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин 12 сарын хугацаагаар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 6 сараар тус тус сунгасан боловч тус зээл төлөгдөөгүй байна.

№19/25 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Я.С-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, 000414095 дугаартай гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 92/2 байр 0 тоот хаягт байрлалтай 177,45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаартай гэрчилгээтэй, Хан-Уул дүүргэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 00 байр, 149 тоот 67,03 м.кв талбайтай 2 орон сууцыг тус тус 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

в. №19/27 зээлийн гэрээний тухайд: Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 24,624,957 төгрөг төлж үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 19,849,016 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,766,027 төгрөг, нийт 76,615,043 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус зээлийн гэрээг 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 12 сараар, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 6 сараар тус тус сунгасан боловч төлөлт хийгдээгүй байна.

№19/27 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Т-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, 000677109 дугаар гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 70 байр, 8 тоот хаягт байрлалтай, 47,04 м.кв талбай бүхий орон сууц, Р.Т-ын эзэмшлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267, 000015544 дугаартай гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэгж талбарын 1462704666 дугаар бүхий 699 м.кв талбай бүхий зуслангийн газрыг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус тус барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Р.Т- нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 241,194,770 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 47,138,959 төгрөг, нийт 608,333,728 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 496,813,779 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 111,519,949 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дахин гаргасан. Үүнд Р.Т- нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 257,338,879 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 50,367,781 төгрөг, нийт 627,706,660 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс 608,333,728 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 19,372,932 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн.

2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд Р.Т- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 298,544,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 47,802,302 төгрөг, нийт 656,346,557 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнээс 627,706,660 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 28,639,897 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Үүнд И нь Р.Т-д холбогдуулж 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 496,813,779 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Р.Т-тай байгуулсан 19/16, 19/27, 19/25 тоот зээлийн гэрээнүүдээр авсан үндсэн зээлд 320,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 357,123,808 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 69,552,001 төгрөг, нийт 746,675,809 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Үүнээс 656,346,557 төгрөгийг нэхэмжилсэн байгаа тул зөрүү 90,329,252 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 111,519,949 төгрөгөөр, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 19,372,932 төгрөгөөр, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 28,639,897 төгрөгөөр, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 90,329,252 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн нийт 746,675,809 төгрөгийг хариуцагч Р.Т-, О.Б- нараас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч Р.Т-, О.Б- нар нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар №19/16 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 190,217,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 37,206,247 төгрөг, нийт 397,423,503 төгрөгийн, №19/25 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 111,961,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 21,701,918 төгрөг, нийт 233,663,563 төгрөгийн, №19/27 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 54,944,906 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 10,643,836 төгрөг, нийт 115,588,742 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн №19/16, №19/25, №19/27 тоот зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 746,675,809 төгрөгийг хариуцагч Р.Т-, О.Б- нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Р.Т- болон хамтран хариуцагч Я.С-, Ж.Т- нарын барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Р.Т-ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байна. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 170,000,000 төгрөг авахаар гэрээ байгуулаад, миний данс руу оруулсан нь 165,000,000 төгрөг байгаа. №19/25 тоот гэрээ нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийн гэрээ байгуулаад 2 сарын хугацаатай 99,500,0000 төгрөгийг надад өгсөн. №19/27 тоот гэрээг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийнх 50,000,000 төгрөг олгохоор гэрээ байгуулаад, сарын 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар 49,750,000 төгрөгийг дансанд хийсэн. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа 320,000,000 төгрөгөөс дансандаа 314,250,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд миний дансны хуулгаар нотлогдоно.

Учир нь №19/16 дугаартай гэрээнд нэмэлт №19/16А, №19/16А1 гэрээг, №19/25 дугаар гэрээнд №19/25/А, №19/25/А1, №19/27 дугаартай гэрээнд №19/27А, №19/27/А1 гэсэн буцааж сунгасан ийм нэмэлт гэрээнүүд хийсэн. Нэмэлт гэрээнүүдийг нэхэмжлэгч тал өөрийнхөө талыг баримтлаад ноцтой хууль зөрчсөн гэрээ байгуулсан. Я.С-ын байрыг барьцаанд тавьсан. №19/16А, №19/16/A1, №19/25А, №19/25/A1 гэсэн энэ гэрээнүүдэд Я.С- гарын үсэг зураагүй, түүнд танилцуулаагүй. Я.С- үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ гэрээнүүд дээр нэг ноцтой зүйл нь гэрээг сунгахдаа сунгасан хугацаанд хуримтлагдаж байгаа хүүнээс хүү авахаар тусгасан. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын тогтоол байдаг. Энэ тогтоолоор зээл олгогч Банк бус санхүүгийн байгууллагуудад тодорхой чиглэл үүрэг өгсөн. Энэ хугацаанд байгуулсан зээлтэй байгаа ААН, иргэдийн зээл, үндсэн хүүгийн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгахдаа зээлдэгчид дарамт учруулахгүйгээр хүү, аливаа нэмэгдэл хүү, торгууль, алдангийг тооцохгүйгээр зээлдэгч байгууллагуудын төлбөрийн чадварт хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлнэ гэж заасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бүтээн байгуулах Архангай аймагт баригдах ноос угаах үйлдвэрийн барилга угсралтын ажил, Өвөрхангай аймгийн Баянгол суманд баригдаж байгаа соёлын төвийн барилгын санхүүжилтэд зориулж энэ зээлүүдийг авсан. Энэ хугацаанд дэлхий нийтээр болсон цар тахлын улмаас энэ гэрээний бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт нь одоог хүртэл шийдэгдээгүй. Өвөрхангай аймгаас 822,000,000 төгрөгийн авлагатай ч авч чадахгүй явж байна. Архангай аймгийн барилга дээр мөн 838,000,000 төгрөг авч чадаагүй. Иймд би нэмэлт гэрээнүүдийг нэгэнт хууль зөрчиж, харилцагч миний эрх ашиг, Засгийн газрын тогтоолыг ч харгалзахгүй хэтэрхий хувийнхаа ашиг сонирхол, ашиг орлогын үүднээс хүүгээс хүү тооцож авахыг ноцтой зөрчил гаргаж хийсэн гэж үзэж байна.

Зээлийн төлбөр зах зээлийн хүндрэл, цар тахалтай үед ч гэсэн нийт 314,200,000 төгрөгийн зээл аваад 181,661,398 төгрөгийн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч талын зээл, зээлийн эргэн төлөлтийн карттай тохирч байгаа. №19/16 тоот зээлийн гэрээний 165,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай авсан 69,300,000 төгрөгийн хүү төлөхөөс 107,902,196 төгрөг төлсөн байгаа. 69,300,000 төгрөгөөс хасахаар зөрүү мөнгө, үндсэн зээлийн төлөлт 38,602,196 төгрөг төлөгдөнө. 12 сарын хугацаанд хүүг бүрэн төлсөн. Зээлээс 38,602,196 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 126,397,804 төгрөгийг одоо төлнө.

№19/25 дугаартай гэрээг 2 сарын хугацаатай бөгөөд нийт 6,965,000 төгрөгийн хүү төлөх ёстой. Нийт 49,134,245 төгрөгийг төлсөн. 2 сарын хүү 6,965,000 төгрөгийг бүрэн төлөөд үндсэн зээлээс 42,169,245 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 57,330,755 төгрөг байгаа.

№19/27 гэрээний тухайд нийт 24,624,957 төгрөгийг төлсөн, үүнээс 2 сарын хүү 3,482,500 төгрөг, үндсэн зээлээс 21,192,457 төгрөг төлөгдөөд үндсэн зээлийн үлдэгдэл 28,607,543 төгрөгийг би төлнө.

Гурван зээлийн нийлбэрээр нийтдээ 79,747,500 төгрөгийн хүү төлсөн. Үндсэн зээл 101,913,898 төгрөг, нийлээд 181,661,398 төгрөг болж байна. Би үндсэн зээлийн үлдэгдэл 212,336,102 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ийм учраас 746,676,809 төгрөгийн нэхэмжлэлээс 534,349,707 төгрөгийг хэрэгсэхгүй болгоод 212,336,102 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Нэмэлт гэрээнүүдэд үүргийн гүйцэтгэлийн талаар дурдсан зүйл байхгүй. Нэмэлт гэрээг зөвшөөрөхгүй. Үндсэн гэрээг Я.С- зөвшөөрч гаргаж өгөөд бүрдүүлсэн. Түүний дагуу Я.С-ын байрыг барьцаалсан. Нэгэнт гэрээнүүд хүчингүй болж байгаа учраас үлдэгдэл 57,330,750 төгрөг, миний зуслангийн газрын 15,000,000 төгрөгөөр үнэлж энэ гэрээнд барьцаалсан. Энэ 15,000,000 төгрөгийг хасаад нийт 42,330,750 төгрөгөөр Я.С-ын Хан-Уул дүүрэгт байрлалтай байраар үүргийн гүйцэтгэл хангуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Ж.Т-ийн байрны хувьд №19/27 тоот гэрээнд үүргийн гүйцэтгэл 28,607,543 төгрөгийн үлдэгдэл байгаа. Барьцааны гэрээнүүд хүчингүй болсон. Хоёр сарын хугацааны хүү үндсэн зээлийн хэмжээнд энэ байрнуудаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан байгаа. Үндсэн зээлийн гэрээний хугацаанд манайх ямар ч зөрчил доголдол байхгүй. Иймд үүргийн гүйцэтгэлийг энэ хүмүүсийн хөрөнгөөр хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Зуслангийн байр улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Барьцааны гэрээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч О.Б-ы тайлбарын агуулга:

И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Манай нөхөр аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар зээл авсан нь үнэн. Харин миний бие нөхрийн барилга барих үйл ажиллагаанд оролцдоггүй, санхүү тайлан тооцоог мэддэггүй. Зээл авсны дараа энэ компанийн Солонгос захирал нь дуудаж заавал гэрээнд гарын үсэг зур гэсэн шаардлага тавьж байгуулагдсан гэрээнд сүүлд гарын үсэг зуруулсан. Я.С- гуайг эмнэлэгт байхад эмнэлэгт нь очиж гарын үсэг зуруулсан.

Би өөрөө гэрээ байгуулах санал гаргаж зээлийн мөнгийг хүлээн авч захиран зарцуулах талаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс зээлдэгчид биш зээлдүүлэгчид эрсдэл үүсгэж нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэж байна. Зээлийн хүү ч тухайн үе дэх ББСБ-ын хүүгээс илтэд их байсан.

Иймээс би уг зээлийг авч захиран зарцуулаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч Ж.Т-ийн тайлбарын агуулга:

Миний эзэмшлийн 000677109 гэрчилгээтэй орон сууцыг барьцаалсан тухай шүүхэд хариуцагчаар татагдахад мэдсэн. Жилийн өмнө миний хамтран амьдрагч Р.С-ийн төрсөн ах Р.Т- Т ХХК захирал манай гэрт ирж тендерт орох гэж байгаа хөрөнгийн баталгаа дутаад байна гэсэн. Би банк бус санхүүгийн байгууллага орж асуухад богино хугацаатай итгэмжлэлээр зээл олгодоггүй дүрэмтэй гэж байсан. Р.Т-ын гуйснаар орон сууцаа барьцаалуулахаар 2 сарын итгэмжлэл олгосон. Орон сууцыг барьцаалж авахдаа ирж үзээгүй надтай огт холбогдоогүй итгэмжлэлийн хугацаа дууссан, мөн төлөлт хийгдээгүй байхад мэдэгдэхгүй 2 сарын итгэмжлэлтэй байрыг барьцаалж зээл олгосон байна. Иймд байраа барьцаалагдсаныг мэдээгүй, зээлийн мөнгөнөөс аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Хариуцагч Я.С-ын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хэмжээ нь 2019 оны №19/16, №19/25, №19/27 дугаартай зээлийн гэрээний аль гэрээний үүрэгт хэд хэдэн төгрөгөөр нэмэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Иймд Я.С-аас нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээ болох 140,159,846 төгрөгийг, эсвэл нийт нэхэмжилж буй 636,973,625 төгрөгийг хариуцагч гэх Р.Т-, Ж.Т- нарт хамт хариуцуулахаар шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн нийт нэхэмжилж буй үнийн дүн 636,973,625 эсвэл 656,346,557 төгрөгийн аль нь болох нь эргэлзээтэй байна.

Я.С-аас 2019 оны №19/16, №19/25, №19/27 дугаартай зээлийн гэрээний аль гэрээний дагуу ямар үүрэг хариуцлагыг биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа, улмаар ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан шаардлагаа гурван хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Я.С-ын зээл хүссэн, хамтран зээлдэгчээр оролцохоор хүсэлт гаргасан, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож зээлийг Р.Т-д шилжүүлэх, гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч тал нь энэ талаар тайлбарлаж, нотлох баримт гаргаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй №19/16, №19/25 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 23, 7 дугаар сарын 02-ны өдрүүдэд И ХХК, Я.С- нарын хооронд №19/16, №19/25 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан.

Нэхэмжлэгч нь Я.С-ыг барьцааны гэрээний барьцаалуулагч гэх эрх зүйн байдлаар хариуцагчаар тодорхойлоогүй байх тул түүнээс барьцааны №19/16, №19/25 дугаартай гэрээнд заасан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй гэж үзнэ.

Барьцааны №19/16, №19/25 дугаартай гэрээг судалж үзвэл, Барьцааны №19/25 дугаартай гэрээний барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороолол, 97/2 байр 0 тоот хаяг байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь №19/16 дугаартай барьцааны гэрээний зүйл болсон байхад №19/25 дугаартай барьцааны гэрээний 2.5-д барьцааны зүйлийг өөр этгээдэд барьцаалуулсан эсэх тухай лавлагаа гэсэн хэсэгт барьцаалуулаагүй гэж бичигдсэн байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 153 дугаар зүйлийн 153.4 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээ нь үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй бөгөөд Я.С-ын барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг нь хэний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчийн өмнө хариуцаж байгаа нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар И ХХК, Я.С- нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №19/16 дугаартай барьцааны гэрээг, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №19/25 дугаартай барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож Я.С-ын өмчлөлийн УБ, БЗД, 25-р хороолол, 97/2 байр 0 тоот хаяг байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо Рапид харш, Махатма ганди гудамж 00 байр, 149 тоот 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч Ж.Т-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч И ХХК-д холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК Р.Т- нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн №19/27 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан.

Хариуцагч Р.Т- миний эзэмшлийн орон сууцыг Архангай, Өвөрхангайд тендерийн барилга барьж дуусаж байгаа. Мөн дахин тендер шалгаруулалтад орох болсон хөрөнгийн баталгаа дутсан тул Сангийн яаманд хөрөнгийн баталгаа гаргуулаад өгнө гэж, зөвхөн хөрөнгийн баталгаа гаргана 1 сарын дотор буцааж өгнө гэсэн тохироотойгоор Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол 18 хорооны 70-08 тоот өөрийн эзэмшлийн байрыг 2 сарын хугацаатай итгэмжлэл 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр олгосон. Гэтэл Р.Т- нь надад мэдэгдэлгүйгээр зээлийн нэмэлт барьцаанд 40,000,000 төгрөгт тавьсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр намайг хууран мэхэлж И ХХК-тай №19/27 тоот гэрээ хийж барьцаалжээ. Энэ тухай анх би 2022 оны 09 дүгээр сард хэргийн материалтай танилцаж мэдсэн.

Хариуцагч И ХХК уг гэрээг өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хууль журам, Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм, дотоод журмуудаа зөрчиж тухай үеийн зах зээлийн үнээс өндөр хүү тооцож, Р.Т-тай тохиролцож хуйвалдсан үйлдлээр миний эзэмшлийн орон сууцыг барьцаалсан байна. Иймд зээлдэгч Р.Т- И ХХК хооронд хийгдсэн №19/27 тоот зээлийн гэрээг өмчлөгчид зээлийн хэмжээ, нөхцөл, эрх үүрэг зэргийг огт мэдэгдэж танилцуулаагүй нь Үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 9.2 дугаар зүйл барьцааны гэрээг байгууллага хувь этгээдийн зөвшөөрснийг урьдчилан авах... мөн Санхүүгийн зохицуулах хорооноос мөрдөгддөг ББСБ дотоод журмын үл хөдлөх хөрөнгө барьцаалах журмын ихэнх заалтыг зөрчсөн тул 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК Р.Т- нарын хооронд байгуулагдсан 40,000,000 төгрөгийн 19/27 тоот барьцааны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

И ХХК нь Ж.Т-аас Р.Т-д олгосон тухайн орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээг байгуулсан тул ямар нэг хэлбэрээр хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн Р.Т- нь Ж.Т-аас итгэмжлэл авах замаар тухайн орон сууцыг барьцаалахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг авсан байх тул Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд Ж.Т-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч Я.С-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Ж.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна. Барьцааны гэрээг хийхдээ барьцаалуулагчийн зөвшөөрсний дагуу гэрээг байгуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ж.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9. Хариуцагч Р.Т-ын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг зөрчсөн энэ хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр биш юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хэлцэл гэдэг заалт байгаа. Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэнэ гэж заасан. Нэмэлт гэрээнүүд дээр Я.С- гэдэг хүний хүсэл зориг илэрхийлэгдэхгүй байгаа. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт хэлцлийн хэлбэр гэж байгаа. Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж байгаа. Я.С- зураагүй учраас нэмэлтүүд хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэл бүрдэж байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үзнэ гэдэг хуулийн заалт байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээ байгуулсанд тооцох гэдэг заалт байгаа. Талууд тохиролцсон бол гарын үсгээ зурна гэдэг ийм нэг заалт байгаа. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.7 дахь заалтууд нь гэрээ хүчин төгөлдөр болох тухай заалт байгаа. Гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. 5.7 дахь заалт нь гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь анх байгуулагдсан гэрээтэй салшгүй хэсэг юм гэж байгаа. Энэ тохиолдолд нэмэлт өөрчлөлт мөн адил гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр гэж үзэх байдал бүрдэнэ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд үндсэн ерөнхий зээлийн гэрээ гэдэг агуулгаар нь би тайлбарлаж байгаа. Гэрээний 2.4 дэх хэсэгт зээлийн нийт хүүгийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсэн заалт байна. Нэмэлт гэрээнүүд байхгүй гэдэг утгаараа өмнөх үндсэн гэрээнийхээ хүүг төлсөн гэж маргаж тайлбарлаж байгаа учраас нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй гэжээ.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т-, О.Б- нараас 728,467,352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И-д олгож, нэхэмжлэлээс 18,208,456 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч И ХХК, Р.Т- нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан 40,000,000 төгрөгийн №19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх Ж.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, №000677109 гэрчилгээний дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот 47.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, №000015544 гэрчилгээний дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэг талбарын 1462704666 дугаар бүхий 699 м.кв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газар зэрэг эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /2,993,019+715,550+254,815+301,150+5,000+605,957/ нийт 4,875,491 төгрөгийг болон хариуцагч Ж.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+357,950/ нийт 428,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, хариуцагч Р.Т-, О.Б- нараас /3,800,287+70,200/ нийт 3,870,487 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

11. Хариуцагч Я.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

11.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

11.б. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэлбэрийн байдалд дүгнэлт хийж нотлох баримтад авагдсан мэдээлэлд тухайлбал, зээлийн болон нэмэлт гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр гэж үзсэн боловч нэмэлт гэх гэрээнүүдэд өмнөх гэрээний үүргийн биелэлтийг тооцож, үлдэгдлийг тооцсон байдалд, энэ гэрээнүүд нь өмнөх гэрээний үргэлжлэл болох, эсхүл бие даасан шинэ гэрээ болох нэмэлт гэрээгээр тохирсон тохиролцоо юу болох, тэдгээр нь бусад нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгаа зэрэгт хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.

Талуудын маргааны зүйлийг зөв тогтоож чадсангүй. Иймээс шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлж чадаагүйгээс хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоож чадаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч И ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Р.Т-д холбогдуулан гурван зээлийн гэрээний үүрэгт нийт 496,813,779.0 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2 удаа нийт 140,159,846 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаар Я.С-, Ж.Т- нарыг нэмж татан оролцуулсан.

Хэд хэдэн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, зээлийн 3 гэрээний үүргийг шаардахдаа хэнд нь холбогдуулж, ямар шаардлагыг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байсан тул нэхэмжлэгчид нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахыг шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШЗ2023/06986 дугаар захирамжаар үүрэг болгож шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж ирэхдээ шаардлагын хэмжээг дахин 90,329,252 төгрөгөөр нэмэгдүүлэн, хариуцагчаар О.Б-ыг татан оролцуулах хүсэлт гаргасан.

Нийт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын хэмжээг 3 дахин, нийт 249,862,030 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 746,675,809 төгрөгийг шаардахдаа үүнийг №19/16, №19/25, №19/27 тоот зээлийн гэрээний үүрэгт Р.Т-, О.Б- нараас гаргуулж төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Тулга болон хамтран хариуцагч Я.С-, Ж.Т- нарын барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодруулан тайлбарласан.

Харин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлд заасан барьцаа хөрөнгө нь барьцааны гэрээнд заагдаагүй хөрөнгө байгаа шалтгааны талаар тодруулаагүй байсан. Тухайлбал, барьцааны №19/16, №19/25 гэрээнд 97/2 гэсэн хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байхад 92/0 тоот хаягт байрлах гэж, барьцааны 19/25 гэрээнд 2 өрөө орон сууц барьцаалсан байхад 2 орон сууц гэж тус тус нэхэмжлэлдээ нэрлэн заасан байсан. Үүнийгээ ч дэмжиж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд хэргийг хэлэлцэх явцдаа мэдсэн. Мөн бусад оролцогчийн хүсэлт гарган шүүхээс бүрдүүлж хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийнх нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20/45 дугаартай албан бичиг, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11-1762960 дугаартай албан бичгүүд зэрэгт авагдсан мэдээллээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 97/2 гэсэн хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай, 177,45 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь 19/16, 19/25 дугаартай зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан бүртгэлээс чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад энэ үндэслэлээр уг үл хөдлөх хөрөнгөөр №19/16, №19/25 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн энэ хэсгээсээ татгалзсаныг шүүх тогтоох хэсэгтээ зааж, шийдвэрлэх байтал энэ талаар шийдвэр гаргасангүй.

11.в. Шүүх нь талуудын хооронд үүссэн зээлийн гэрээ, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулсан зээлийн гэрээний талууд хэн болох, гэрээний хугацаа сунгасан аль эсхүл зээл төлөлтийг хойшлуулсан эсэх талаар гарсан маргаанд дүгнэлт хийгээгүй тул шүүхийг нотлох баримтад үндэслэн хэргийн бодит байдлыг бүрэн, үнэн зөв тогтоож чадаагүй гэж үзэж байна.

Зээлийн гэрээний хугацаа сунгах, Зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах нь нэгэн адил агуулга илэрхийлж байгаа эсэхийг шүүх анхаарах нь маргааныг зохицуулах хуулийг хэрэглэхэд ач холбогдолтой байсан. Аль аль нь зээлийн гэрээний анхны тохиролцсон хугацаа хойшлогдож байна гэж үзэхээр боловч Зээлийн гэрээний хугацааг сунгах-д өмнөх гэрээний үүргийн зөрчил гарсан нь гэрээг сунгах үндэслэл болоогүй байх, үүргийн биелэлтийг дүгнэж өмнөх гэрээний биелэгдээгүй байгаа үүрэг нь дараагийн сунгах гэж буй гэрээний үүрэгт шинээр нэмэгдээгүй байх зэрэг үйл баримт тогтоогдсон байхаас гадна хүүгийн хэмжээ өөрчлөгдөх, эргэн төлөлтийн хуваарь шинэчлэн өөрчлөгдөх зэрэг илүү олон агуулга, үйл баримтыг агуулж байдаг гэж үзэж болохоор байгаа юм.

11.г. Шүүх Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд болон зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг байгуулж, тус тус хугацааг сунгасан талаарх үйл баримтууд хэрэгт авагдсан, хуулийн дагуу үндсэн зээлийн гэрээнүүдийг сунгасан гэж үзэв гэж дүгнэхдээ талууд гэдэгт хэн хэн хамаарахыг, хугацаа сунгахдаа өмнөх гэрээний үүргийн талаар хэрхэн дүгнэж ямар үүрэг шинээр үүсэх талаар дүгнэсэнгүй. Гэрээний төгсгөл хэсэгт хүсэл зоригоо илэрхийлээгүй зөвхөн зээлдэгч гэж гарын үсэг зурсан этгээдүүд нь зээлийг ямар зориулалтаар авсан, зориулалтын дагуу ашиглах ямар боломж байсан, тэдний бодит хүсэл зоригийн илэрхийлэл юу байв, зээлдүүлэгч нь уг гарын үсгээ зурсан этгээдүүд нь зээлийг зориулалтын бусаар ашигласан гэж үзвэл зээлийг хугацаанаас өмнө төлүүлэх эрхээ хэрхэн хэрэгжүүлэх боломж байв гэдэг нь шүүхийн шийдвэрээс ойлгогдсонгүй. Энэ тодорхой байснаар тэдгээрийн эрх зүйн байдал тодорхой болох байсан.

№19/25 тоот зээлийн гэрээний төгсгөлд Р.Т-, О.Б-, Я.С- нарын гарын үсэг зурагдсан байдаг бол №19/25/А, №19/25/A/1 зээлийн гэрээний төгсгөлд Я.С- нь гарын үсгээ зураагүй тул Я.С-ыг №19/25 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх №19/25/А, №19/25/A/1 гэсэн гэрээнүүдэд хүсэл зоригоо илэрхийлж уг гэрээнүүдэд гэрээний нэг тал болж оролцсон гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-160.1.6 дахь хэсэгт барьцааны эрх дуусгавар болох тохиолдлыг нэрлэн заасан. Энэ нөхцөл байдал маргаантай харилцаанд бий болсон эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Я.С- нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №19/25 тоот зээлийн гэрээний төгсгөлийн зээлдэгч гэсний доод талд гарын үсгээ зурсан энэ өдрөө барьцааны №19/25 тоот гэрээг нэхэмжлэгч болох ББСБ-тай байгуулсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан тул 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №19/25 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэн энэ талаар маргаагүй.

Уг гэрээний 1.1-д энэхүү гэрээгээр ББСБ болон зээлдэгч нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №19/25 дугаартай зээлийн гэрээгээр зээл, зээлийн хүүг 2 сарын хугацаанд нь бүрэн төлөх үүргээ баталгаажуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав гэж барьцааны үүрэг үндэслэгдэж буй гэрээний дугаар, хугацааг тодорхой нарийвчлан заасан.

Иймээс Я.С- нь зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №19/25 дугаартай гэрээгээр харилцан тохиролцож ББСБ-аас хөрөнгө оруулалт хийх зорилгоор 100,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, хоёр сарын хугацаатай зээлсэн гэрээний үүргийг зээлдэгчийг биелүүлэхийг баталж, хэрвээ үүргийг биелүүлээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, 000283464 дугаар гэрчилгээтэй, Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма Ганди гудамж, 00 байр, 149 тоот, 67,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар үүрэг хүлээсэн.

Ийнхүү барьцуулагчийн хувьд барьцааны болон барьцааны гэрээний үндэслэл болж буй гэрээнд биечлэн оролцож байгаа нь нөгөө талын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авах, өөрт нь ирээдүйд ирж болзошгүй эрсдэлийг тооцох зэргээр хүсэл зоригоо бодиттой илэрхийлж буй хэлбэр гэж ойлгогдож байна.

Харин зээлийн №19/25/А, №19/25/A/1 гэрээнд өөрчлөлт оруулж байгааг Ч.Содномбалжирт мэдэгдсэн байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар ББСБ нь №19/25 гэрээний үүргийг шаардах эрхтэй боловч барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болсон тул №19/25/А, №19/25/A/1 зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийг уг Я.С-аас шаардах эрх түүнд үүсээгүй байна.

Иймд №19/25/А, №19/25А/1 дугаартай зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тухай бүртгэл хийгдээгүй тул дээрх гэрээний үүргийг өөрийн хөрөнгөөр хариуцан арилгах үүргийг Я.С- хүлээх боломжгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдвэр хуульд нийцэхгүй.

Шүүхээс миний энэ тайлбарыг хэрхэн үнэлж байгаагаа шийдвэрийн үндэслэх хэсэгтээ огт заасангүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээ тус бүрийн үүргийн хэмжээг ялгавартайгаар тодорхойлж, уг үүргийг ямар үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг нэрлэн заасан байхад барьцаагаар хангагдах үүргийн хэмжээг гэрээ тус бүрээр тодорхой заахгүйгээр нийт шаардлагын хэмжээгээр зааж шийдвэрлэснийг нэхэмжлэлээс хальж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Я.С-ын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, энэ тухай гаргасан нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

12. Хариуцагч Ж.Т-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

12.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Уг зээлээс би нэг ч төгрөг аваагүй, хамтран зээлдээгүй ББСБ-д зөвшөөрөөгүй зээлийн барьцаанд тавигдаж байгааг огт мэдээгүй шүүх дээр ирж л мэдсэн. Мөн миний байрыг барьцаанд тавихдаа зээлийн судалгаа хийгээгүй уг зээлийг олгосон. Уг зээлийг зөвхөн 1-2 ажилтан олгох боломжгүй гэдгийг И ХХК-ийн зээл олгох журмыг уншихад тодорхой харагдана. Ийм зээлүүдийг зөвлөлийн хурлаар шийддэг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзэж байна. Уг гэрээнд Ж.Т- миний хүсэл зориг огт илэрхийлэгдээгүй байгаа. Гэтэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг нь зөрчсөн, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хууль зөрчиж байгуулсан гэрээгээ хугацаа дууссан итгэмжлэлээ үндэслэн удаа дараа сунгаж журам зөрчсөн үйлдэл байна.

Р.Т-ын зээлсэн 50,000,000 төгрөгийн хүү үлдэгдэл 156,107,070 төгрөгийн өрөнд Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол 18 дугаар хороо 70-08 тоот орон сууцанд хамаарах №19/25 гэрээний дагуу гаргасан шийдвэрийг хянаж үнэн зөвөөр шийдэж хууль журам зөрчсөн барьцааны гэрээ, гэрээний нэмэлт, сунгалтуудыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

13. Хариуцагч Р.Т-, О.Б- нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

13.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч зээлийн гэрээгээр тохирсон хэмжээгээр зээлдэгчид мөнгийг шилжүүлээгүй тул гэрээний 1.3.5-д зааснаар зээлдэгчийн дансанд зээлийн 3 гэрээний дүнгээр шилжүүлсэн буюу зээлдэгчийн дансаараа хүлээн авч ашигласан 314,250,000 төгрөгийн хэмжээнд үндсэн зээлийг хариуцаж төлөх ойлгомжтой хууль зүйн үндэслэл байхад шүүхээс зээлдэгчийн хүлээн авч ашиглаагүй 750,000 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж үндсэн зээлийн төлбөрт нийт 315,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн зээлдэгч 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 3 гэрээний дүнгээр нийт 175,206,055 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч, хариуцагч бид маргадаггүй. Иймд хариуцагч Р.Т- зээлдүүлэгчээс шилжүүлгээр хүлээн авч зориулалтын дагуу ашигласан нь хангалттай тогтоогдож байгаа 314,250,000 төгрөгөөс зээл авснаас хойш 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд төлсөн зээл 12,167,105 төгрөг /дээрх хугацаанд зээлдүүлэгчид төлсөн 175,206,055 төгрөг дээрх дүнгээс тооцсон хүү 163,038,950/ төгрөгийг хасаад үндсэн зээлийн үлдэгдэл 302,082,895 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь үндэслэлтэй гэж үзэж байна.

13.б. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн болон нэмэлт гэрээнүүд, тэдгээрийн хавсралт, зээлдэгчийн зээл эргэн төлөлтийн карт, зээлдүүлэгчээс зээлдэгчийн дансанд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 165,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 02-нд 99,500,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-нд 49,750,000 төгрөг тус тус шилжүүлсэн банкны дансны хуулга зэрэг нотлох баримтыг үндэслэн хийсэн дээрх тооцооноос үзэхэд 2019 оны 04 дүгээр сарын 23, 2019 оны 07 дугаар сарын 02, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрүүдээс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл №19/16 гэрээгээр 165,000,000 төгрөгийг 495 хоног, №19/25 гэрээгээр 99,500,000 төгрөгийг 396 хоног, №19/27 гэрээгээр 49,750,000 төгрөгийг 416 хоног тус тус үйл ажиллагаандаа ашигласан болох нь тогтоогдож байгаа.

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №19/16 тоот гэрээ /хх17/-ний хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №19/16/А гэрээ /хх20/-гээр 2021 оны 04 дүгээр сарын 23 хүртэл, 2019 оны 07 дугаар сарын 02-ны №19/25 гэрээ /хх27/-ний хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №19/25/А гэрээ /хх30/-гээр 2020 оны 09 дүгээр сарын 02 хүртэл, 2019 оны 07 дугаар сарын 22-ны №19/27 гэрээ /хх36/-ний хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №19/27/А гэрээ /хх40/-гээр 2021 оны 09 дүгээр сарын 22 хүртэл тус тус сунгасан өөрчлөлт оруулсан. №19/16/А, №19/25/А, №19/27/А дугаартай гэрээнүүд байгуулагдах үед бүх гэрээнүүд хугацааны зөрчилгүй, үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэлгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог.

Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх/ МУ-ын хууль, МУ-ын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 дугаар тогтоолын 8 дах Банк, ББСБ, ХЗХ-оос иргэд, ААН-д олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, СЗХ-нд тус тус зөвлөсүгэй гэх заалтын дагуу СЗХ-оос 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3/4654, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/4760 тоотуудаараа Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий ББСБ-уудад Засгийн газрын 183 дугаар тогтоолын дагуу харилцагчдынхаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг мэдэгдэж мэдэгдлийн дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, харилцагчдад хүндрэл чирэгдэл учруулсан тохиолдолд тухайн ББСБ-ын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох, харилцагчдын эрх ашгийг зөрчсөн гэж үзэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлагын арга хэмжээ авахыг анхааруулж мэдэгдсэн байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №19/16/A1, №19/25/А1, №19/27/1 гэрээнүүдээр зээл, зээлийн хүүгийн хугацааг нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл сунгасан, Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай /2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэх/ МУ-ын хуулийн үйлчлэх хугацаа дуусаагүй байхад зээлдэгчид нөхцөл байдлын талаар мэдэгдэж танилцуулахгүйгээр 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр нийт 43,371,616 /22,613,260+13,992,329+6,766,027/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн хамт үндсэн зээл 320,000,000 төгрөг, үндсэн хүү 133,442,163 төгрөг нийт 496,813,779 төгрөгийн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 43,371,616 /22,613,260+13,992,329+6,766,027/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн шаардлага, шүүхийн шатанд 4 удаагийн нэмэгдүүлсэн 223,681,645 төгрөгийн үндсэн хүү, 26,180,385 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 293,233,666 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс холбогдох хууль, эрх зүйн актуудыг ноцтой зөрчин хангаж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Нэгэнт хариуцагч 2020 оны 09 дүгээр сарын 02-ны байдлаар бүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцоогүй /зөрчилгүй/ байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зээлдүүлэгчийн нэхэмжлэлээр хангалттай нотлогдож байгаа тул 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 02 хүртэлх 1 жилийн хугацааны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны зээлийн үлдэгдэл 302,082,895 төгрөгөөс тооцсон 126,799,287 төгрөгийн хүүг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээний үүргийн гүйцэтгэл зогсож байхад шүүхээс Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчин 2019 онд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үйлчилж эхлэх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг буцаан хэрэглэж хариуцагчаас 293,233,666 төгрөгийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг нэмж гаргуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

13.в. Шимтгэлийн хэмжээг хууль, журамд нийцсэн гэж үздэг боловч гэрээнүүдэд зээл олголтын шимтгэл: 0,5 хувь буюу нэг сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн, шимтгэлийг олгох зээлээс суутгана гэж гэрээнд заагаагүй заалтын агуулгад дүгнэлт хийгээгүй.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-ын 1.3.8, 1.3.17, 2.4, 2.8 зэрэг заалтуудаар шимтгэлийн талаар зээл хүсэхэд, зээл олгоход тайлбарлан өгөхөөр байна. Иймд надад зээл олгоход гарсан санхүүгийн зардлыг санхүүжүүлсэн дүн гэж бодохгүй байна. Гурван зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгөн дүнгүүд өөр өөр байхад адил хэмжээгээр 0,5 хувийн шимтгэл гэж тооцсон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

13.г. Нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүүг №19/16 гэрээний 22,613,260 төгрөг, №19/25 гэрээний 13,992,329, №19/27 гэрээний 6,766,027 төгрөг нийт 43,374,616 төгрөг шаардсан. Нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцдог. А гэрээ байгуулахад гүйцэтгээгүй үүрэг байгаагүй тул анхны №19/16, №19/25, №19/27 гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй.

Шүүхээр маргаан шийдвэрлэх хугацаа удаан хугацаагаар үргэлжилсэн нь зөвхөн зээлдэгчээс шалтгаалаагүй тул энэ хугацаанд нэмэгдүүлсэн 249,862,030 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

13.д. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ талаар Ж.Т-, Я.С-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Насанжаргал нарын гаргасан гомдолтой танилцсан. Тэдний гомдлыг дэмжиж байгаа. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт хариуцуулж шийдвэрлэхдээ дээрх үндэслэлийг болон энэ талаар гаргасан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг харгалзан үзээгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн 249,862,030 төгрөгний шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн хариуцагчаас 728,467,352 төгрөг гаргуулах шийдвэрээс 588,923,407 төгрөгийг хасаад хариуцагчийн нэхэмжлэгчид одоо төлөх үндэслэлтэй 139,543,945 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан тус шүүхийн шийдвэрээс үндсэн зээлийн 12,917,105 төгрөг, хүүгийн 219,903,311 төгрөг, нэмэгдүүлсэн 66,764,754 төгрөг, нийт 300,585,170 төгрөг хасаж шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

14. Хариуцагч Р.Т-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

14.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №19/16 тоот гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №19/25 тоот гэрээнд тус тус зээлдэгч талд иргэн Р.Т-, О.Б-, Я.С- нар гарын үсэг зурсан байдаг.

Гэтэл шүүхээс Р.Т-, О.Б-, Я.С- нар нь хуульд заасны дагуу зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагч аль нь болох талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр Р.Т-, О.Б- нараас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, О.Б-, Я.С- нарын эрх зүйн байдлыг үндэслэлтэй тогтоогоогүй. Шүүх О.Б-ы гэрээний дагуух мөнгийг авч, захиран зарцуулаагүй талаарх татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэхдээ хамтран үүрэг гүйцэтгэгч, хамтран зээлдэгч аль нь болоход дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгч нь энэ хоёр хүнээс шаардсан учир гэрээний үүргийг Р.Т-, О.Б- нар хамтран хүлээх үүрэгтэй гэх байдлаар тайлбарласан. Гэтэл Я.С- гэрээний үүргийг хамтран хүлээх үүрэгтэй этгээд мөн эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр орхигдуулж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг болон нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох эрхтэй, үүрэгтэй боловч хэрэгт авагдсан бичгээр байгуулагдсан гэрээний талууд хэн болох, гэрээний эрх үүргийг хэн хэн хэрэгжүүлэх талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагч Я.С-аас зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардаагүй учир уг иргэний хөрөнгө буюу барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, энэ талаар гаргасан шүүхийн шийдвэр ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №19/16 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №19/16/А тоот гэрээ болон 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №19/16/A1 гэрээнүүд, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №16/25 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №19/25/А тоот гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №19/25/А тоот гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №19/25/А1 тоот гэрээнүүд хууль болон гэрээний заалтыг зөрчсөн өөрөөр хэлбэл уг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдэд зээлдэгч Я.С- нь гарыг үсэг зураагүй, энэ тохиолдолд уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх байдлаар хариуцагч болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт маргасан. Гэтэл шүүх уг маргаж байгаа асуудалд үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр, маргаагүй гэх байдлаар шийдвэрт дурдаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Я.С- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №19/16 тоот зээлийн гэрээ болон 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №16/25 тоот зээлийн гэрээний нэг тал учраас уг гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хүсэл зоригоо зайлшгүй илэрхийлэх ёстой. Хэрвээ үндсэн гэрээний оролцогчид зөвшөөрөөгүй, хүсэл зоригоо илэрхийлээгүй бол уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бусад оролцогчдын хооронд байгуулсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

Энэхүү асуудалд шүүх үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй зөв шийдвэрлэхэд шууд нөлөөлсөн гэж үзэж байна. Тодруулбал дээрх асуудалд зөв дүгнэлт хийсэн тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдэд заасны дагуу гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй болно.

Зээлдэгчээс №19/16, №16/25, №19/27 тоот зээлийн гэрээнүүдэд хуулиар зөвшөөрөгдөөгүй зээл олголтын шимтгэлийг хасаж, бодит байдлаар зээлийн гэрээнд заасан зээлийн хэмжээгээр бус зээлийг олгосон байдаг бөгөөд энэ тохиолдолд зээлийг бүрэн олгосон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

15. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зээлийн гэрээнд Я.С- өөрөө гарын үсэг зурсан. Гэхдээ зээлийн гэрээг танилцуулах үүднээс зуруулсан бөгөөд үүнтэй холбоотойгоор манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хэнээс юу шаардаж байгаа талаар тодруулсан. Зээлийн гэрээний үүргийг Р.Т- болон О.Б- нараас шаардаж байгаа. Я.С- бол барьцаалуулагч. Тийм учраас барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлийг Я.С-аас шаардаж байгаа. Я.С- гарын үсэг зураагүй учраас нэмэлт гэрээнүүд хүчин төгөлдөр бус гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн манай байгууллагыг Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа нь үндэсгүй. Тухайн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Р.Т-, Ж.Т-, Я.С-, О.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 746,675,809 төгрөг гаргуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

1.а. Хариуцагч Ж.Т- барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК, Р.Т- нарын хооронд байгуулагдсан 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:

 

2.а. И ХХК нь Р.Т-, О.Б-, Я.С- нартай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19/16 дугаартай зээлийн гэрээгээр 170,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, зээлэхээр харилцан тохиролцож зээлд 165,000,000 төгрөгийг олгосон. /1хх17-18/

Мөн өдрийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, Я.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 0 тоот хаягт байрлах 177.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлд 165,000,000 төгрөгийг олгосон. /1хх25-26/

Дээрх 19/16 дугаартай зээлийн гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээл төлөх хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл, /1хх20-21/

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19/16/А1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээл төлөх хугацааг 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус сунгажээ./1хх 22-24/

 

2.б. И ХХК нь Р.Т-, О.Б-, Я.С- нартай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/25 дугаартай зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй, зээлэхээр харилцан тохиролцож, зээлд 99,500,000 төгрөг олгосон. /1хх27-29/

 

Мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 0 тоот хаягт байрлах 177.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж 00 байр, 149 тоот байрлах 67,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна. /1хх37-40/

 

Дээрх 19/25 дугаартай зээлийн гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 19/25/А дугаар гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, зээл төлөх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, /1хх 30-31/

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг 12 сар буюу 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, /1хх32-33/

2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19/25/А1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 6 сарын хугацаагаар буюу 2021 оны 07 дугаар сарын 02 хүртэл тус тус сунгах тухай өөрчлөлт оруулсан байна. /1хх34-36/

 

2.в. И ХХК нь Р.Т-, О.Б- нартай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19/27 дугаартай зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар, 3,5 хувийн хүүтэй зээл олгохоор харилцан тохиролцож, зээлд 49,750,000 төгрөг олгосон./1хх41-43/

 

Мөн өдрийн барьцааны гэрээгээр Ж.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, хд-70 байр 8 тоот хаягт байрлах, 47,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Р.Т-ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, 000015544 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат нэгж талбарын 1462704666 дугаар бүхий 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг тус тус барьцаалжээ. /1хх51-56/

Дээрх 19/27 дугаартай зээлийн гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/27/А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээл төлөх хугацааг 12 сар буюу 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, /1хх 44-45/

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/27/А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээл төлөх хугацааг 12 сар буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, /1хх 46-47/

Мөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19/27/А1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээл төлөх хугацааг 6 сар буюу 2021 оны 07 дугаар сарын 14 хүртэл хугацаагаар тус тус сунгасан байна. /1хх48-50/

 

3. Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурсан, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулсан, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан зарчмыг үндэслэн зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

3.а. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх бөгөөд талууд гэрээндээ зээлийн гэрээний хугацаанд төлөх хүү болон хэтэрсэн хугацааны хүү, түүнчлэн нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг Р.Т- болон О.Б- нарт холбогдуулан нэхэмжилсэн байх бөгөөд 19/16, 19/25 тоот зээлийн гэрээнд Я.С-ыг гарын үсэг зурсан асуудлыг, зөвхөн барьцаалагчийн хувьд гарын үсэг зурсан тул түүнээс зээлийн төлбөрийг шаардахгүй гэж тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа тодорхойлох эрхтэй учраас хариуцагч Я.С-т холбогдох зээлийн төлбөрийн нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ.

 

4.а. Хариуцагч Р.Т-, О.Б- нарын зээлийн гэрээний үүргийг шүүхээс тооцохдоо тэдгээрийн хүлээн авсан зээлийн мөнгөн дүнгээс хүү, болон нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцно. Учир нь, нэхэмжлэгч нь 19/16, 19/25, 19/27 тоот зээлийн гэрээгээр тохиролцсон үндсэн зээлүүдээс шимтгэл тооцож суутган, нийт 165,000,000+99.500,000+49,750,000=314,250,000 төгрөгийг олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул зээлдэгч талд шилжүүлсэн дээрх дүн тус бүрээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцно. Үүнд:

-19/16 тоот зээлийн тооцоолол:

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 48 сар 12 хоног зээлийг ашигласан байх тул 165,000,000*3,5% хүү = 5,775,000 төгрөг/сарын хүү/

5,775,000төгрөг / 30хоног = 192,500 төгрөг/1хоногийн хүү/,

48сар * 5,775,000 төгрөг = 277,200,000 төгрөг,

12 хоног * 192,500 төгрөг = 2,310,000 төгрөг,

277,200,000 төгрөг + 2,310,000 төгрөг = 279,510,000 төгрөг /нийт төлбөл зохих хүү/

279,510,000 төгрөг 101,446,853 /төлсөн/ = 178,063,147 төгрөг

178,063,147 төгрөг * 20% =3 5,612,629 төгрөг / төлөх нэм.хүү/

165,000,000 зээл + 178,063,147 хүү+ 35,612,629 нэм.хүү = 378,675,776 төгрөг,

 

-19/25 тоот зээлийн тооцоолол:

2019 оны 07 дугаар сарын 02-ноос 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 46 сар 03 хоног зээлийг ашигласан байх тул 99,500,000 * 3,5%= 3,482,500 төгрөг/сарын хүү/,

3,482,500 төгрөг / 30 хоног = 116.083 төгрөг/1хоногийн хүү/,

46 сар * 3,482,500 төгрөг = 160,195,000 төгрөг,

116,083 төгрөг * 3 хоног = 348,249 төгрөг /1хоногийн хүү/

160,195,000 төгрөг + 348,249 төгрөг = 160,543,249 төгрөг /төлбөл зохих нийт хүү/

160,543,249 төгрөг 49,134,245 төгрөг /төлсөн хүү/ = 111,409,004 төгрөг /үлдэгдэл хүү/

111,409,004 * 20% = 22,281,000 төгрөг / төлөх нэм.хүү/

99,500,000 төгрөг зээл + 111,409,004 төгрөг хүү+22,281,000 төгрөг нэмэгдүүлсэн хүү = 233,190,804 төгрөг

 

-19/27 тоот зээлийн тооцоолол:

2019 оны 07 дугаар сарын 22-ноос 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 43 сар 13 хоног зээлийг ашигласан байх тул 49,750,000 * 3,5% = 1,741,250 төгрөг /сарын хүү/

1,741,250 / 30 хоног = 58,041 төгрөг /хоногийн хүү/

58,041 төгрөг * 13 хоног = 754,533 төгрөг

1,741,250 * 43 сар = 74,873,750 төгрөг

74,873,750 төгрөг + = 754,533 төгрөг = 75,628,283 төгрөг /төлбөл зохих нийт хүү/

75,628,283 төгрөг 24,624,957 төлсөн хүү = 51,003,326 төгрөг /үлдэгдэл хүү/

51,003,326 * 20% нэм хүү = 10,200,665 төгрөг /төлөх нэм хүү/

49,750,000 төгрөг + 51,003,326 + 10,200,665 төгрөг = 110,953,991 төгрөг,

 

4.б. Нийт 3 зээлийн нийлбэр дүн 378,675,776 төгрөг+233,190,804 төгрөг+110,953,991 төгрөг=722,820,571 төгрөгийг хариуцагч Р.Т-, О.Б- нар зээлийн гэрээний дагуу төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Р.Т-, О.Б- нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

4.в. Харин хариуцагч О.Б-ы гаргасан зээлийн мөнгөн хөрөнгийг аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар нөхөр маань авсан, нэхэмжлэгч талаас зээлийн гэрээнд гарын үсэг зур гэсний дагуу зурсан, гэрээ байгуулах санал гаргаагүй, зээлийн мөнгийг хүлээн авч захиран зарцуулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх гомдлыг хангахгүй. Учир нь зээлдэгч О.Б- нь хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан дээрх зээлийн гэрээнүүдэд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсгээ зурсан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх тул түүний гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

5. Барьцааны гэрээний тухайд:

 

5.а. И ХХК нь Р.Т-, О.Б-, Я.С- нартай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19/16 дугаартай 170,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 0 тоот хаягт байрлах 177.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх боловч, И ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20/45 тоот албан бичгээр дээрх барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаснаар тухайн хөрөнгөд үүрэг ноогдуулсан тухай бүртгэлгүй болсон байх тул дээрх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гаргасан шаардлагаасаа татгалзсан байгааг дурдах нь зүйтэй.

/3хх 53, 55/

 

5.б. И ХХК нь Р.Т-, О.Б-, Я.С- нартай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19/25 дугаартай 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 0 тоот хаягт байрлах 177.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж 00 байр, 149 тоот байрлах 67,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан байна.

 

Гэхдээ нэхэмжлэгч тал Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204071596 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 0 тоот хаягт байрлах 177.45 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан дээрх 19/25 дугаартай зээлийг төлж дуусгасан гэсэн үндэслэлээр И ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20/45 тоот албан бичгээр дээрх барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай хүсэлтийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаснаар тухайн хөрөнгөд үүрэг ноогдуулсан тухай бүртгэлгүй болсон байх тул дээрх барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч энэ талаар гаргасан шаардлагаасаа татгалзсаныг мөн дурдах нь зүйтэй./3хх 53, 55/

 

Харин 19/25 тоот дээрх барьцааны гэрээнээс Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж 00 байр, 149 тоот байрлах 67,03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд ноогдуулсан бүртгэл хэвээр байх ба, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

/2хх 231-237/

 

5.в. И ХХК нь Р.Т-, О.Б- нартай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19/27 дугаартай 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

Ж.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ хд-70 байр 8 тоот хаягт байрлах, 47,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг,/1хх 51-53/

Р.Т-ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, 000015544 дугаар гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх хадат, нэгж талбарын 1462704666 дугаар бүхий 699 м.кв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газрыг тус тус барьцаалсан байдаг./1хх 54-56/

 

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд барьцааны эрхээр хангагдсан зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар нь биелүүлээгүй байх тул барьцааны гэрээг дуусгавар болоогүй гэж үзнэ. Учир нь, барьцаалуулагч Ж.Т- болон Р.Т- нарын өмчлөл, эзэмшлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан үндсэн үүрэг буюу зээлийн гэрээ дуусгавар болоогүй байх тул дагалдах үүрэг буюу барьцааны эрх дуусгавар болсон гэж үзэх боломжгүй.

 

6. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

6.а. Хариуцагч Ж.Т- 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн И ХХК, Р.Т- нарын хооронд байгуулагдсан 19/27 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6.б. И ХХК нь Р.Т-, О.Б- нартай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19/27 дугаартай 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16064/ хд-70 байр 8 тоот хаягт байрлах, 47,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэж үзэх тул энэ талаар гаргасан хариуцагч Ж.Т-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзнэ.

 

Тодруулбал, хариуцагч Ж.Т- нь дээрх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг Р.Т-д 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр 2 сарын хугацаатай олгосон байх бөгөөд Р.Т- тухайн итгэмжлэлд дурдсан 2 сарын хугацааны дотор дээрх барьцааны гэрээг байгуулсан байх тул хариуцагч Ж.Т-ийн 2 сарын хугацаагаар барьцаалсан гэх тайлбар үндэслэлгүй. Тухайн итгэмжлэлд дурдагдсан 2 сарын хугацааг итгэмжлэлд дурдагдсан эрхийг хэрэгжүүлэх хугацаа гэж үзэх бөгөөд барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр дуусгавар болох тул энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.в. Мөн нэхэмжлэгч И ХХК, хариуцагч Р.Т- нар нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 19/27 тоот барьцааны гэрээг байгуулахдаа Ж.Т-ийг хууран мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Ж.Т- нь барьцааны гэрээг хуурч мэхэлж байгуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч тус бүрийн барьцааны зүйлээр гүйцэтгэвэл зохих үүрэг тус бүрийг өмчлөгч, эзэмшигчээр нь ялган зааглаагүй байх тул шийдвэрт энэ талаарх өөрчлөлтийг оруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Р.Т-, О.Б- нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Я.С-, Ж.Т- нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/02664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 728,467,352 /долоон зуун хорин найман сая дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун тавин хоёр/ гэснийг 722,820,571 гэж, 18,208,456 /арван найман сая хоёр зуун найман мянга дөрвөн зуун тавин зургаан/ гэснийг 23,855,238 гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан 19/25 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Я.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028439 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш /17011/ Махатма ганди гудамж 28 дугаар байр, 149 тоот 67.03 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар,

19/27 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ж.Т-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205039755 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16064/ хд70 байр, 8 тоот хаягт байршилтай, 47.04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Р.Т-ын эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-2203002267 дугаарт бүртгэлтэй, №000015544 гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадат нэгж талбарын 1462704666 дугаар бүхий 699 м.кв талбай бүхий гэр бүлийн зуслангийн газар зэрэг эд хөрөнгүүдээр тус тус хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж найруулан өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын 3,800,287+70,200/ нийт 3,870,487 гэснийг /3,772,053+70,200/ нийт 3,842,253 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Р.Т-ас урьдчилан төлсөн 1,660,876 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Я.С-аас төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.Т-аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ