Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2023/03172

 

 

 

 

 

 

                             

                                       

2023      10        10 

181/ШШ2023/03172

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Т /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...оршин байрлах, Ө ХХК /рд: /,

Хариуцагч: .... тоот хаягт оршин суух Х /РД: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцалснаас үүссэн гэрээний төлбөрийн буцаалт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Ө ХХК, Ш.Х нарт холбогдуулан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ цуцалснаас үүссэн гэрээний төлбөрийн буцаалт 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 

Нэхэмжлэгч нь 2021.09.15-ны өдөр хариуцагчтай Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан. Хариуцагч 2021.09.15-ны өдрөөс 2022.04.20-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч миний Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд нэг л удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр очиж оролцсон. Уг шүүх хурал нь тус шүүх хуралдааны хариуцагчийн хүсэлтээр хойшилсон.

Би Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээний 3.2-т зааснаар хариуцагчид 45,000,000 төгрөгийг Хаан банкны 5055239006 тоот Ш.Хын дансанд төлсөн. Хариуцагч гэрээний 2.1.7, 2.2.1, 2.2.2-т заасан заалтуудыг удаа дараа зөрчиж, сүүлдээ нэхэмжлэгч миний утасны дуудлагыг авахгүй, бүр холбогдохоо байсан. Иймд нэхэмжлэгч нь 2022.04.20-ны өдөр хариуцагчид Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг цуцлах мэдэгдэлээ өөрийн биеэр хүргэж өгсөн. Мэдэгдэлд зааснаар 45,000,000 төгрөгнөөс 5 сая төгрөгийг хариуцагчийн өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд суутган үлдсэн 40,000,000 төгрөгийг 2022.05.10-ны дотор буцаан төлөхийг бичгээр мэдэгдсэн боловч хариуцагч хариу өгөлгүй, утсаа ч авахаа больсон.

 Хариуцагч Өмгөөллийн “Эйч энд И Консалтинг” ХХН-ийн захирал, Өмгөөлөгч Шижирбаатар овогтой Х нь иргэн надтай байгуулсан гэрээнийхээ дагуу эрх зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг хуулийн дагуу бодитой үзүүлээгүй намайг хохироосон тул арга буюу түүнээс төлсөн хөлснийхээ заримыг буцаан авах тухаи нэхэмжлэл гаргасан талаар дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Иргэн Н.Т миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Т.Нарантуяагаас зээлийн төлбөрт 244,000,000 төгрөг гаргуулах тухай маргааны талаарх хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явагдаж байх явцад энэхүү маргаан болон мөн хариуцагч Т.Нарантуяа цагдаад гомдол гаргасантай холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Дамбадаржаа дахь өөрийн өмчлөлийн хашааг чөлөөлүүлэн гаргуулах маргааныг шийдвэрлүүлэхэд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Ш.Хтай уулзсан.

Тухайн үед би өмгөөлөгч Ш.Хт маргаж байгаа дээрх асуудлуудаа ярихад өмгөөлөгч Ш.Х нь маргаануудыг чинь шийдвэрлүүлж чадна. Би Монгол Улсын Ерөнхий прокурор Жаргалсайханы туслахаар олон жил ажилласан. Надад прокурор, шүүх, цагдаа, мэргэжлийн хяналтад таньдаг хүмүүс их байгаа. Тийм болохоор 60,000,000 төгрөгийн хөлс авна, түргэн шийдвэрлэж өгнө гэсэн. Миний хувьд хөлс нь өндөр ч гэсэн шуурхай шийдвэрлүүлж чадна гэсэн үгэнд нь итгэж, өмнө авсан байсан К.Султанбек итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/ дээр нэмж, түүнийг өмгөөлөгчөөр авахаар болж, гэрээ байгуулсан.

Ингээд өмгөөлөгч Ш.Х нь хамт ажилладаг Ж.Н, н.Эрдэнэбаатар нартай баг болж ажиллана. Н.Эрдэнэбаатар цагдаад ажиллаж байсан цагдаагаар Дамбын асуудлыг богино хугацаанд шийдүүлж өгнө гэснийх нь дагуу Ө ХХН-ийн захирал, өмгөөлөгч Ш.Хтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, Ш.Хын нэр дээрх Хаанбанк дахь 5055239006 тоот дансанд өмгөөллийн хөлсний урьдчилгаанд нийт 45,000,000 төгрөг (15,000,000+30,000,000)-ийг шилжүүлсэн.

Энэ үед Т.Нарантуяа нь цагдаад гомдол гаргасан байсан, энэ тухай өмгөөлөгч Ш.Хт хэлэхэд “Нарантуяаг чинь Дамбын газраас хүч чадалтай хүмүүсээр хүч хэрэглэж гаргана гээд байхаар нь би хамгаалалтын компаниас 3 залуу хөлслөх /хамгаалалтын компанийн ажилтан Мөнхөө нотолно/-өөр болж, 3 залуу олчихлоо яах вэ гэхэд би цагдаагаар яриад байна. Цагдаа нараар хүч хэрэглүүлж гаргана гэсэн. Гэтэл Ш.Х өмгөөлөгч нь хэлж амласныхаа дагуу цагдаа нараар ч Дамбын хашааг Т.Нарантуяагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, түүнийг гаргуулж чадаагүй.

Цагдаа манай асуудал биш гэсээр байхад өмгөөлөгч Ш.Х Прокурорт гомдол гаргана, тэнд таньдаг хүмүүс байгаа гэсэн боловч бас л түүний ярьснаар шийдээгүй. Гомдол өргөдөл гаргаж байна гэж надаар гарын үсэг зуруулснаас өөр бодитой зүйл хийсэнгүй. Яагаад ийм шийдвэр гараад байна, шүүхээр явах юм биш үү гэхэд дахин дээд шатны прокурорт гомдол гаргана, ярьчихсан гэсэн боловч бас л өмнөхтэй адил манайд хамааралгүй гэсэн шийдвэр гарсан.

Сүүлдээ өмгөөлөгч Ш.Х нь ярихаар залгахад миний утасны дугаарыг авахаа больсон, авахаараа зээлийн маргааныг шүүгч Мандалбаяртай тохирсон байхад ямар ядаргаатай юм гэх зэргээр илт дургүйцэж уурладаг болсон .

Өмгөөлөгч Ш.Х нь иргэн надад хууль зүйн туслалцааг бодитой зөв үзүүлээгүй, амлалтаа ч хэрэгжүүлээгүй, хэрэг маргааны талаар ямар ч үр дүн гаргаагүй. Хууль мэдэхгүй иргэн миний хувьд өмгөөлөгч Ш.Хаас хуулийн мэргэжлийн туслалцаа авах гэж түүнд хандаж их хэмжээний хөлс мөнгө төлсөн.

Гэтэл хариуцагч нь миний зээлийн маргаан болон Дамбадаржаагийн хашааг Т.Нарантуяагийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх маргааныг шийдвэрлүүлэх талаар хуулийн дагуу олигтой зөв үйлчилгээ үзүүлээгүйгээс гадна надад ямар ч мэдээлэл өгөхгүй алга болсон тул арга буюу түүнээс татгалзсан.

Иймд түүнээс төлсөн өмгөөллийн хөлснийхөө заримыг авъя, өөр өмгөөлөгч авья гэхэд ямар ч хариу өгөхгүй алга болсон. Энэ тухай мессеж бичихэд ч хариу өгөхөө больж зугтсан.

Хариуцагч нь миний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хуулийн дагуу хамгаалах талаар өмгөөллийн үйлчилгээг бодитойгоор үзүүлж чадахгүй гэрээний үүргээ зөрчсөн тул урьдчилан төлсөн үйлчилгээний хөлс 45,000,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг өмгөөлөгч Ш.Хаас буцааж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Ийнхүү Өмгөөллийн “Эйч энд И Консалтинг” ХХН-ийн захирал, өмгөөлөгч Ш.Х нь худлаа амлаж, үйлчлүүлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг тууштай хамгаалах, үйлчлүүлэгчтэй харилцаа холбоотой байх, үнэн зөв мэдээллээр хангах зэрэг Өмгөөллийн тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй иргэн намайг хохироосон тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Өмгөөллийн “Эйч энд И консалтинг” ХХК-тай иргэн Н. Т нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ” байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байсан Н.Тын нэхэмжлэлтэй Т.Нарантуяад холбогдох 240,281,641 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр болсон.

Н.Т болон Т.Нарантуяа нарын хоорондын асуудал нь зөвхөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд хянагдаж байгаа маргаанаас гадна Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн зуслан орчмын нутаг дэвсгэрт байрлах Н.Тын өмчлөлийн газрыг Т.Нарантуяа нь хууль бусаар эзэмшиж ашигладаг, мөн Н.Т, Т.Нарантуяа нарын Үндэсний ногоон байгууламжийн нэгдсэн холбоо ТББ, Богинын дэд бүтцийн асуудалд ч хууль зүйн зөвлөгөө өгч, хамтран ажилласан.

Тухайн үед Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй маргаанд нэхэмжлэгч Н.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр К.Султанбек гэх хүн оролцож байсан бөгөөд Н.Т нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж Ш.Хт шинээр итгэмжлэл хийж өгсөн, мөн “Эйч энд И консалтинг” ХХК-д өмгөөлөгчөөр ажилладаг Ж.Н нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон.

Миний бие Ш.Х, манай өмгөөллийн “Эйч энд И” консалтинг ХХК, өмгөөлөгчид Н.Тын хэрэгт гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн, нэхэмжлэгч өөрөө гэрээг цуцлах санал гаргаж мэдэгдэл өгснөөр бид өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөллийн үйлчилгээний төлбөрийг буцаах үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.

3.Хариуцагч “Ө” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н.Тын нэхэмжлэлтэй “Ө” ХХК, Ш.Х нарт холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулах, уг гэрээндээ өмгөөллийн төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөлийг тусгах, өмгөөллийн хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтоох бөгөөд өмгөөлөгчөөс үзүүлэх өмгөөллийн үйл ажиллагааны цар хүрээ, ээдрээ төвөгтэй байдал, тухайн хэрэг, маргааны үргэлжлэх хугацаа, өмгөөлөгчийн мэргэшсэн байдал, туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзэхээр заасан.

Нэхэмжлэгч Н.Ттай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1-д заасан өмгөөллийн ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, өмгөөллөл, хууль зүйн үйлчилгээний төлбөрт төлсөн төлбөрийг буцаах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг төлсөн баримт, К.Султанбекэд олгосон итгэмжлэл, Ш.Хт олгосон итгэмжлэл, 2021.09.15-ны өдрийн Өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Н.Тын 2022.04.20, 2022.05.02-ны өдрүүдэд Ш.Хт хүргүүлсэн мэдэгдэл, Н.Тын Хаан банк дахь 5003919898 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Мд олгосон итгэмжлэл, Г.Мыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2023.05.18-ны өдрийн МТ/18 дугаартай тогтоол, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2023.09.19-ний өдрийн 300 дугаартай хариу мэдэгдэх тухай албан бичиг зэргийг гаргаж өгсөн.

5.Хариуцагч талаас нотлох баримтаар: Ш.Хаас Ж.Нт олгосон итгэмжлэл, Ө ХХК-аас Ж.Нт олгосон итгэмжлэл, Төрийн банкны 2023.07.28-ны өдрийн шийтгэврийн 100,000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлэг, “Ө” ХХК-аас иргэн Н.Тт баримт хүлээлгэн өгсөн тухай 2022.04-21-ний өдрийн тэмдэглэл, Н.Таас Ш.Хт олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хын гаргасан хүсэлт, 2021.10.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2021.10.19-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хын гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Нийн гаргасан огноогүй хүсэлт, 2022.01.14-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндуламд хандан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Нийн гаргасан гомдол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Нийн гаргасан огноогүй хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Нийн гаргасан огноогүй Гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Нийн гаргасан огноогүй хүсэлтүүд, Н.Гандуламын гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд 2022.03.11-ниы өдөр нотариатаар баталгаажуулсан, Н.Гандуламын Хаан банк дахь 5056051307 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Н.Тын гомдол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Н.Тын нэр бичигдсэн гарын үсэг зурагдаагүй гомдол, гэрэл зургийн үзүүлэлт, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүргүүлсэн 2021.12.02-ны огноотой Н.Тын нэр бичигдсэн мэдэгдэл, Н.Таас Т.Нарантуяад хүргүүлсэн шаардлага, Н.Тас Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад гаргасан гомдол, өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Н.Таас Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан гомдол, Н.Таас Татварын ерөнхий газарт гаргасан 2021.11.04-ний огноотой гомдол, 2021.03.26-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбекийн гаргасан нэхэмжлэл, 2021.05.17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбекийн гаргасан нэхэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.04.01-ний өдрийн 101/ШЗ2021/05433 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт 2021.06.22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Султанбекийн гаргасан хүсэлт, Баримт хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаархи Султанбек, Ж.Н нарын гарын үсэг зурагдсан тэмдэглэл /2021.09.10-нд/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт 2023.07.21-ний өдрийн 23\28 тоот албан бичгээр гаргасан өмгөөлөгч Б.Дагиймаагийн хүсэлт, Татварын ерөнхий газарт 2023.07.21-ний өдрийн 23\29 тоот албан бичгээр гаргасан өмгөөлөгч Б.Дагиймаагийн хүсэлт, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023.07.21-ний өдрийн 23\31 тоот албан бичгээр гаргасан өмгөөлөгч Б.Дагиймаагийн хүсэлт, Нийслэлийн прокурорын газарт 2023.07.21-ний өдрийн 23\32 тоот албан бичгээр гаргасан өмгөөлөгч Б.Дагиймаагийн хүсэлт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргэийн анхан шатны шүүхэд 2023.07.21-ний өдрийн 23\33 тоот албан бичгээр гаргасан өмгөөлөгч Б.Дагиймаагийн хүсэлт, Нийслэлийн прокурорын газрын 2023.08.07-ны өдрийн 3/1022 тоот гомдлын хариу өгөх тухай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.08.09-ний өдрийн 626 тоот албан бичиг, Татварын ерөнхий газрын 2023.08.07-ны өдрийн 03/1701 тоот албан бичиг, өмгөөлөгч Ж.Нийн Нийслэлийн прокурорын газрын дэргэдэх архивын газарт 2023.08.16-ны өдрийн 16\23 тоот албан бичгээр гаргасан хүсэлт, Ө ХХК-ийн захирлын 2021.04.01-ний өдрийн 21/25 тоот Хууль зүйн үйлчилгээний үнэ тариф батлах тухай тушаал, ...үнэ тарифийн хавсралт, 2022.03.11-ний өдрийн хэргийн материал танилцуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2022.03.10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн прокурорын газрын 2022.01.26-ны өдрийн 07 дугаартай мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын зөвшөөрөл, Нийслэлийн прокурорын газрын 2022.01.04-ний өдрийн 02 дугаартай Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, ажиллагаа хийлгэх тухай прокурорын тогтоол, 2021.12.10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас, 2021.12.10-ны өдрийн 12/71 дугаартай Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.04.20-ны өдрийн 101/ШЗ2021/06621 дүгээр “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Ж.Нийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.12.08-ны өдөр хохирогчоор Ж.Нээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Н.Таас 2021.12.06-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, Н.Таас Тогтохын Нарантуяад хүргүүлсэн шаардлага, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаад гаргасан Н.Тын гомдол, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Нийслэлийн прокурорын газрын 2022.02.24-ний өдрийн 34 дугаартай Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай тогтоол, Зөрчлийн хэрэг нээх тухай 2202000009 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоол зэргийг өгсөн.

6.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хариуцагчийн хүсэлтээр Монголын Татварын албаны 2021.12.13-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, Н.Таас Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бадамцэцэгт гаргасан хүсэлт, Н.Тын Татварын ерөнхий газарт гаргасан гомдол, Н.Тын Татварын ерөнхий газарт Грийн элдорадо ХХК-г шалгуулахаар 2021.11.04-ний өдөр Н.Тын гаргасан хүсэлт, Грийн элдорадо ХХК-ийн худалдааллах мод, сөөгний үнийн санал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаярт 2021.09.17-ны өдөр Н.Таас гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Хын гаргасан хүсэлтүүд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.28-ны өдрийн 101/ШЗ2021/15976 дугаартай, 2021.10.19-ний өдрийн 101/ШЗ2021/17690 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.10.22-ны өдрийн 101/ШЗ2021/17957 дугаартай “Хамтран хариуцагч оролцуулж, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.31-ний өдрийн 101/ШЗ2022/00788 дугаартай “Хүсэлт хэлэлцэж, хангахаас татгалзах тухай” захирамж, Н.Тын Татварын ерөнхий газарт Грийн элдорадо ХХК-г шалгуулахаар гаргасан хүсэлт, Ж.Нийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтүүд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.06-ны өдрийн 101/ШЗ2022/01388 дугаартай “Гэрч оролцуулах, нотлох баримт бүрдүүлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж, Ж.Нийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндуламд гаргасан гомдол, Н.Тын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Ж.Нийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022.01.28-ны өдрийн 101/ЕШЗ2022/00855 дугаар “Шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 101/ШТ2022/00051 дүгээр “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022.02.10-ны өдрийн 101/ЕШЗ2022/01107 дугаар “Шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.17-ны өдрийн 101/ШТ2022/00071 дүгээр “Гомдол шийдвэрлэх тухай” тогтоол, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.15-ны өдрийн 101/ШЗ2022/06240 дүгээр “Хүсэлт хэлэлцэж, татгалзах тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.15-ны өдрийн 101/ШЗ2022/06231 дүгээр “Гэрч оролцуулах, нотлох баримт бүрдүүлэх тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.06-ны өдрийн 101/ШЗ2022/08349 дүгээр “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.04.14-ний өдрийн 101/ШЗ2022/09195 дугаар “Хүсэлт хэлэлцэж, татгалзах тухай” захирамж зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   7.Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

8.Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Ө” ХХК, Ш.Х нараас 2021.09.15-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг цуцалснаас үүссэн төлбөрийн буцаалт 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч уг шаардлагын хэмжээгээ 30,000,000 төгрөг гаргуулах болгож багасгасан, энэхүү шаардлагыг нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд дэмжсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 30,000,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасанд нийцэх тул шүүх ийнхүү багасгаж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, хууль зүйн дүгнэлтийг хийнэ.

9.Хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын зүгээс ... Н.Ттай байгуулсан гэрээний дагуух үүргээ хангалттай биелүүлээд явж байтал, нэхэмжлэгч өөрөө гэрээгээ цуцлах талаар мэдэгдлийг гаргаж, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

11.Нэг талаас Ө ХХК, нөгөө талаас Н.Т нар 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан, тус гэрээгээр Н.Тын нэхэмжлэлтэй Тогтохын Нарантуяа хариуцагчтай 2016-2020 онуудад нийт 277,178,641 төгрөгийг зээлээд 36,897,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 240,281,641 төгрөгийг төлөөгүй байх тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг болон Т.Нарантуяатай холбоотой өмчлөх эрхийн талаарх аливаа маргаад үйлчлүүлэгчид хууль зүйн дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд

1.1.1.Амаар болон бичгээр хууль зүйн зөвлөгөө өгөх,

1.1.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Өмгөөлөгчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.,

1.1.3.Шүүх төрийн бусад байгууллагад хэрэгтэй холбоотой өргөдөл гомдол, хүсэлт бусад аримт бичиг боловсруулж өгөх, хариуг хүлээн авах,

1.1.4.Хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагуудад төлөөлөх,

1.1.5.Хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах,

1.1.6.Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох үйлчилгээг үзүүлэх бөгөөд гэрээний хугацаа 1 жил, төлбөр 60,000,000 \жаран сая\ төгрөг, төлбөрийг бэлнээр эсхүл Ө ХХК-ийн Хаан банкны 5055239006 тоот дансанд гэрээ байгуулснаас хойш 3 хувааж төлөхөөр буюу гэрээ байгуулсан өдөр 30 сая төгрөг, 2021 оны 4 дүгээр улиралд 15 сая төгрөг, үлдэх 15 сая төгрөгийг Тогтохын Нарантуяа хариуцагчтай иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.\хх-5-6\

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд тодорхойлон зааж өгсөн.

12.Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.

13.Нэхэмжлэгч нь хууль мэдэхгүй, өмгөөлөгч Ш.Хаас хуулийн мэргэжлийн туслалцаа авах гэж түүнд хандаж их хэмжээний хөлс мөнгө төлсөн байтал хууль зүйн туслалцааг бодитой зөв үзүүлээгүй, амлалтаа ч хэрэгжүүлээгүй, хэрэг маргааны талаар ямар ч үр дүн гаргаагүй гэх үндэслэлээр гэрээ цуцлах шалтгааныг тодорхойлж 2022.04.20-ны өдөр Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцлах тухай, мөн 2022.05.02-ны өдөр “...миний төлсөн 45 сая төгрөгнөөс 40 сая төгрөгийг 2022 оны 5-р сарын 10-ны дотор багтаан яаралтай мөнгө шилжүүлсэн дансанд буцаан шилжүүлэхийг Ш.Хт мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бөгөөд энэхүү мэдэгдлийг хариуцагч тал хүлээн авснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцалсантай хэн алин маргаангүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Т гэрээнээс татгалзсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

14.Гэрээний 1.1-д заасан Н.Тын нэхэмжлэлтэй Тогтохын Нарантуяа хариуцагчтай 2016-2020 онуудад нийт 277,178,641 төгрөгийг зээлээд 36,897,000 төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл 240,281,641 төгрөгийг төлөөгүй байх тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг болон Т.Нарантуяатай холбоотой өмчлөх эрхийн талаарх аливаа маргаанд үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээг үзүүлсэн талаархи бичгийн баримтуудыг хавтаст хэргийн 123-181 дэх талд хариуцагч талаас гаргаж өгсөнтэй нэхэмжлэгч тал маргаагүй, гэрээний заасан тодорхой хэмжээний ажиллагаанд оролцсон тул 3/гурван/ өмгөөлөгчийн зардалд тус бүрт 5,000,000 төгрөгөөр тооцон, 15,000,000 төгрөгийг хасаад, 30,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. талаар заасанд нийцэх бөгөөд 30,000,000 төгрөгийг биет байдлаар нь буцааж авахаар шаардах эрхтэй.

а/.Нэхэмжлэгч Н.Т нь гэрээний нөгөө тал болох Өмгөөллийн компани, захирал-өмгөөлөгч Ш.Хыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн болохыг нотлох үүднээс Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд өмгөөлөгч Ш.Хт холбогдуулан гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцээд МТ\18 дугаар тогтоолоор

1.Өмгөөлөгч Ш.Х хариуцагч Ш.Х нь Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1.хууль дээдлэх, шударга ёсыг сахих, 4.1.5.үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах, 14.1.2.үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах, 15.1.3.үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг маргааны бодит байдлыг нуун дарагдуулах, 15.1.10.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд, эсхүл хэрэг, маргааны оролцогчийг ашиглан өөрийн хууль зүйн мэргэжлийн туслалцааг бусдад тулгах, үйлчлүүлэгч олж өгсний төлөө бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, 19.3.Өмгөөллийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор хуулийн этгээдийн оноосон нэр, хаяг, түүнд ажиллах өмгөөлөгчдийн нэрсийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг бүртгэлд өөрчлөлт орсон тухай бүр Өмгөөлөгчдийн Холбоонд бичгээр мэдэгдэнэ гэж заасныг тус тус зөрчсөн гэж тогтоосугай.

2.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ш.Хт “сануулах” хариуцлага хүлээлгэсүгэй.

3.Тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

4.Тогтоол хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

5.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид нь тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэжээ./1хх-205-210/

б/.Хариуцагч тал гэрээнд заасны дагуу тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн хэдий боловч Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх хуралдааны МТ\18 дугаар тогтоолоор өмгөөлөгч Ш.Хыг Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.5, 14.1.2, 15.1.3, 15.1.10, 19.3-т тус тус заасан заалтуудыг зөрчсөнийг тогтоож, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч Ш.Хт “сануулах” хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд уг тогтоолыг өмгөөлөгч Ш.Х 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардаж авч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болсныг Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос иргэн Н.Тт 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 300 дугаартай Хариу мэдэгдэх тухай албан бичгээр мэдэгдсэн талаар баримт хэрэгт авагдсан байна./2хх-81/

в/.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гаргасан Н.Тын гомдлыг шийдвэрлэсэн тогтоолд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас энэ үйл баримт шийдэгдсэний дараа тус иргэний хэргийг шийдвэрлэх ёстой гэсэн тайлбар гаргаж, 2023.10.10-ны огноотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ш.Хын гаргасан гэх гомдлыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч энэхүү тайлбар, гаргасан гэх гомдлыг нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 300 дугаартай Хариу мэдэгдэх тухай албан бичигт: ...”Н.Тын гомдолтой Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Ш.Хт холбогдуулан гаргасан гомдол Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр МТ/18 дугаар тогтоолоор “сануулах” арга хэмжээ авагдсан. Өмгөөлөгч Ш.Х 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тогтоолыг гардаж авч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй тул тогтоол хүчин төгөлдөр болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн баримтаар үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

г/.Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн МТ\18 дугаар тогтоолоор өмгөөлөгч Ш.Хыг Өмгөөллийн тухай хуулийн 4.1.1, 4.1.5, 14.1.2, 15.1.3, 15.1.10, 19.3-т тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоож, түүнд хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар “сануулах” хариуцлага хүлээлгэсэн бөгөөд, уг тогтоолыг Ш.Х 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан, давж заалдах гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болсон гэж шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэж зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлсэн болно.

15.Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Тыг Ө ХХК-тай Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг байгуулсан атлаа өмгөөлөгч Ш.Хыг хамтран хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан хэдий боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д “Үйлчлүүлэгч энэхүү гэрээний төлбөрийг өмгөөлөгчтэй харилцан тохиролцож 60,000,000 \жаран сая\ төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцов.”, 3.2-т “Төлбөрийг бэлнээр эсхүл Ө ХХК-ийн Хаан банкны 5055239006 тоот дансанд гэрээ байгуулснаас хойш 3 хувааж төлөхөөр буюу гэрээ байгуулсан өдөр 30 сая төгрөг, 2021 оны 4 дүгээр улиралд 15 сая төгрөг, үлдэх 15 сая төгрөгийг Тогтохын Нарантуяа хариуцагчтай иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа шилжүүлнэ” гэж харилцан тохиролцсоноор нэхэмжлэгч Н.Т нь Хаанбанкны өөрийн эзэмшлийн 5003919898 тоот данснаас 5055239006 тоот данс руу 2021/09/16-ны өдөр 30,000,000 төгрөгийг “өмгөөллийн төлбөрт” гэсэн агуулгыг бичиж, мөн 2021.12.30-ны өдөр 15,000,000 төгрөгийг “өмгөөллийн хөлсөнд” гэсэн агуулга бичиж тус тус шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд уг дансыг хариуцагч Ш.Хын данс байсан тул хамтран хариуцагчаар тодорхойлсон гэж тайлбарласан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзлээ./1хх-9-10/

Өөрөөр хэлбэл, талууд гэрээнд “Ө ХХК-ийн Хаан банкны 5055239006 тоот дансанд...” төлбөрийг шилжүүлэхээр заасны дагуу нэхэмжлэгч Н.Т нь нийт 45,000,000 төгрөгийн төлбөрийг тухайн дансанд шилжүүлэхэд уг данс Ш.Хынх байсан гэдгийг хариуцагч тал баримтаар үгүйгээгүй тул хамтран хариуцагчаар Ш.Хыг тодорхойлж, 2 хариуцагчаас 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэл гэж тодорхойлсон нь хуульд нийцсэн байна.  

Иймээс дээрх үндэслэлээр хариуцагч “Ө” ХХК болон Ш.Х нараас 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тт олгож шийдвэрлэв.

16.Нэхэмжлэгч нь анх 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 357,950 төгрөг төлснийг улсын орлого болгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж 30,000,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тул хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 307,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хууль 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 дах хэсэгт заасныг баримтлан “Ө” ХХК болон Ш.Х нараас 30,000,000 /гучин сая/ төгрөг гаргуулан Н.Тт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 307,950 төгрөг гаргуулж, Н.Тт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ