Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2023/01903

 

 

 

 

 

 

 

 

 

  2023      06         22                                           182/ШШ2023/01903

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 81,986,461 төгрөг, 20 тонны контейнер тус тус гаргуулах тухай үндсэн

Г ХХК-иас дугуйны үнэ 7,800,000 төгрөг, ачаа тээврийн гэрээний төлбөрт илүү төлсөн 200,000,000 төгрөг буюу нийт 207,800,000 төгрөг гаргуулах, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.А хариуцагч Б ХХК-д холбогдуулан ачаа тээврийн гэрээний үлдэгдэл төлбөр 54,799,986 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, 20 тонны контейнар тээвэрлэхэд гарсан зардал 2,250,000 төгрөг буюу нийт 81,986,461 төгрөг гаргуулах, мөн 20 тонны контейнер гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. “...Манай компани 2020.09.24-ний өдөр Б ХХК-тай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулж Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах уурхайгаас төмөр замын буталмал чигжээс чулуу тээвэрлэж, тээвэрлүүлэгчийн заасан цэг болох Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж байгаа БИ ХХК-ийн бүтээгдэхүүн хүлээн авах цэгт буулгахаар тохиролцсон.

Гэрээ ёсоор манай байгууллага эхний ээлжинд тээвэрлэлт хийх 10 ширхэг Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгслийг Б ХХК-ийн Өмнөговь аймагт байрлаж байсан ил уурхайд байршуулан, дараа нь дахин 10 тээврийн хэрэгслийг нэмж 2020.10.01-ний өдрөөс тээвэрлэлтийн ажлыг эхлүүлж, 2020.12.14-ний өдрийг хүртэл ажилласан.

Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээгээр төлбөрийн нөхцөлийг 1 км зайд 1 тонн төмөр замын чигжээс чулуу тээвэрлэхэд нэг тонн/ км-ын үнэлгээ нь 160 төгрөг байх, 1 рейсийн үнэ нь 1 талдаа 95 км-ээс хэтрэхгүй байхаар тохиролцсон бөгөөд 90 км зайд 1 рейсийн үнэ нь 402,192 төгрөг, 57 км зайд 254,722 төгрөг болсон. Бидний хувьд анх Б ХХК-ийн овоолгоос буталмал чулуу тээвэрлэн гэрээнд заасан БИ ХХК-ийн бүтээгдэхүүн хүлээн авах цэгт буулгадаг байсан.

Дараа тухайн буталмал чулуу нь шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр С ХХК-ийн уурхайгаас балласт буюу төмөр замын буталмал чигжээс чулууг тээвэрлэн дээрх талбайд буулгаж байсан. Хариуцагчийн хувьд ажлын хөлсөө аваагүй гэх шалтгаанаар бидэнд өгөх төлбөрөө цаг тухайд нь бүрэн төлж байгаагүй...

Хариуцагчаас 2020.10.01-нээс 31-ний өдрийг хүртэл хугацааны төлбөр нь 218,148,941 төгрөг болсноос манай авч ашигласан шатахууны үнэ 87,663,120 төгрөгийг хасаад 130,485,821 төгрөгийг манай компанид өгөх байснаас 3,000,000 төгрөгийг торгуульд, 14 м.кв-ын 268,128 төгрөгийг тус тус тооцооноос суутган тооцож, 120,000,000 төгрөгийг 10 сард шилжүүлж, 7,923,182 төгрөгийг төлөөгүй,

2020.11.01-нээс 15-ны өдрийг хүртэл нийт 1,596 рейсийн үнэ 173,210,688 төгрөг, үүнээс манай авч ашигласан шатахууны үнэ 73,377,360 төгрөгийг хасаад 99,833,328  төгрөгийг манай компанид өгөх байснаас 3,000,000 төгрөгийг торгуульд, суутган тооцож, 60,000,000 төгрөгийг 11 сард шилжүүлж, 36,833,328 төгрөгийг төлөөгүй,

2020.12.01-нээс 06-ны өдрийг дуустал нийт 187 рейсийн төлбөр 47,632,939 төгрөгөөс шатахууны үнэ 17,549,920 төгрөгийг хасаад 30,083,019 төгрөгийг өгөх байснаас 23,083,358 төгрөгийг шилжүүлж 4,499,661 төгрөгийг төлөөгүй, мөн 2020.12.07-оос 15-ны өдрийг хүртэл нийт 280 рейсийн төлбөр 75,786,120 төгрөг, үүнээс шатахууны үнэ 39,536,815 төгрөгийг хасаад 36,249,305 төгрөгийг өгөх байснаас 30,000,000 төгрөгийг шилжүүлж, 6,249,305 төгрөгийг төлөөгүй.

2020.12.07-ноос 15-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг хариуцагчийн хүсэлтийн дагуу С ХХК-ийн уурхайгаас тээвэрлэсэн бөгөөд 1 тонн/км-ын үнэлгээг 170 төгрөгөөр тооцохоор тохиролцсон бөгөөд нийт үлдэгдэл төлбөр нь 54,799,986 төгрөг байна. Төлбөрийн үлдэгдэл барагдуулах асуудлаар хэдэн хэдэн удаа албан бичиг өгч, байгууллагын нягтлан бодогч Б, жолооч нарыг ахлаж ажилласан Д нар хариуцагч байгууллагын захиралтай ажлын байранд нь очиж уулзахад төлөхөө илэрхийлж, мөнгө орж ирүүнгүүт өгнө гэсэн байдаг. Дээрх төлбөрийн талаар талууд тооцоо нийлсэн...

Мөн Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээний 3.2.3-т “..Талууд 10 хоног хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцно” гэж заасан. Үлдэгдэл төлбөрийг дараа сарын 10-ны өдөр төлөх үүрэгтэй боловч тээвэрлэлтийн ажил дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 7 сарын хугацаа өнгөрсөн учраас алданги 27,936,475 төгрөг болж байгаа.

Иймд Б ХХК-иас “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 54,799,986 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, нийт төлбөр 79,736,461 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Манай байгууллагаас 20 жолооч, 1 ахлах, 2 тогооч, засварчин, тоо мэдээ хүргэх хүн гээд нийт 27 хүн ажиллаж байсан бөгөөд эдгээр хүмүүсийг байршуулах зөөврийн сууц хэрэгтэй болсон учраас 20 тонны багтаамжтай тохижуулсан контейнерыг худалдан авч, Б ХХК-ийн байрлаж байсан кэмп рүү хүргүүлсэн.

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь манай ажилтнуудыг амрах, хооллох байраар хангах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй учраас байрыг бэлдэх зорилгоор 20 тонны багтаамжтай, 4922 кодтой, ногоон өнгийн, бор бүргэд хаалгатай, вакум цонхтой контейнерыг Ж ХХК-иас 5,500,000 төгрөгөөр худалдан авч, өөрсдөө дотоод тохижилтыг хийлгэж ачаа, тээврийн жолооч С.Х гэх хүнээр Улаанбаатараас Өмнөговь аймагруу ажилчдын сууцыг тээвэрлүүлж 2,250,000 төгрөгийн хөлс төлсөн. Энэхүү зардлыг хариуцагч төлөх ёстой ч мөн л төлөөгүй.

Иймээс хариуцагчаас 20 тонны контейнер болон тээвэрлэхэд гарсан зардал болох 2,250,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж байгаа баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй буюу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа үйл баримтад нийцэхгүй байна. Анхан шатны тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн баримт гэж 1,416 ширхэг баримт гаргаж өгсөн. Энэ баримтын хүрээнд шаардаад байгаа шаардлагын эсрэг нотлогдож байна.

Эсрэг нотолно нь гэдэг шаардлагыг нь няцааж байна гэсэн үг. Талуудын хооронд 2020.09.24-ний өдөр гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь тухайн тээвэрлэлтийн ажил хийгдэхээс 6 хоногийн өмнө, хэмжилт хийхээс 7 хоногийн өмнө байгуулагдсан. Талууд хоорондоо 2020.09.24-ний өдрөөс өмнө хэлэлцээ хийх үйл ажиллагаа хийгдсэн. Энэ үйл баримт нь бодитой ба хавтаст хэрэгт авагдсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т тээвэрлэх ачааны хэмжээг 20 м.кубээс дээш буюу 1 м.кубыг 1,33 тонноор үржүүлж, 27 орчим тонн хэмжээгээр тээвэрлэнэ гэх тохиролцоо нь хамгийн сүүлийн байдлаар 2020.09.21-ний өдөр юм.

Энэ гэрээ хэлцэл хийх үед авто машины тээврийн даацын хэмжээг тогтоогоогүй байсан. Г ХХК тээвэрлэлтийн үйл ажиллагааг удаан хугацаанд хийж гүйцэтгэсэн туршлагатай, өөрсдийн тээврийн хэрэгслийн нэгжийн даацын хэмжээг мэднэ гэж бид ойлгож байсан. Тайлбарыг нь үндэстэй юм байна гэж хүлээж авсан. Учир нь энэ гэрээ нь Г ХХК-иас гарсан гэрээ. У ХХК-ийн гэрээ болон бусад тээвэрлэлт дээр бас ашигладаг байх ёстой. Г ХХК-ийн стандарт нөхцөлөөр хийсэн гэрээг мэргэжлийн гэж итгэсэн учраас тухайн үед 20 м.кубээс дээш тээвэрлэлт хийнэ гэж үзээд орхичихсон.

Үүний дараа тухайн тээврийн хэрэгслүүдийн хэмжилт хийж 21 м.куб гарсан гэж нотлох оролдлогуудыг нэхэмжлэгч талаас хийсэн. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд 4 дүгээр хавтаст хэргийн 31-37 дугаар хуудсанд байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй ч гэсэн энэ баримтуудаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш 2020.10.01-ний өдөр тухайн тээврийн хэрэгслүүдийг хэмжихдээ ачааны хэмжээний даацыг мэдээгүй байх үед гэрээ хийсэн.

Тээвэрлэгч компанид гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд талууд мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт, эргэлзээгүй өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд мэдээллээ өгч, гэрээ байгуулсан. Тээвэрлэлт хийгдэх явцад тээвэрлэсэн ачааны хэмжээг хэмжиж үзэхэд 21 м.кубдээ хүрэхгүй байсан. Үүн дээр хариуцагч маргаж байгаа учраас шүүхэд хүсэлт гаргаж, шинжээч томилж тогтоосон. Ажиллагааны явцад буюу талууд хооронд үүргээ биелүүлж, гүйцэтгэх явцад хүлээсэн үүргийн хэмжээнд хүрэхгүй байсан учир талуудын хооронд асуудал үүссэн. Хэмжилт хийж үзэхэд 21 м/куб хүрэхгүй байсан.

Иймээс шүүхээс шинжээчийг 2 авто машин дээр томилсон. Бүх автомашин дээр шинжээч томилуулъя гэдэг хүсэлт гаргасан боловч хариуцагч талаас зарим автомашиныг өөрийн өмчлөлөөс гарсан, байхгүй болсон учраас шинжилгээ хийх боломжгүй гэж тайлбарласан боловч эцсийн байдлаар шинжээч томилогдсон 17.01 м.куб хэмжээтэй гэдэг нь тогтоогдсон.

Тийм учраас тээвэрлэсэн хэмжээний ачааны хэмжээг 17.01 м.кубээр тогтооно. Анх Г ХХК нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарласнаар, шүүхэд гаргасан нотлох баримтын хүрээнд 2020.10.01-ний өдрөөс 90 км-ын зайнд чулуунуудыг 402,192 төгрөгийн үнээр тээвэрлэсэн гэж байна. Бид нар бас тооцоолол гаргаж өгсөн. Төмөр замын гармуудаар гардаг учраас нилээд хол зайтай. Засмал замаар биш шороон замаар явсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа өөрийн даацын хэмжээнээс хэтрүүлэн ачих боломж огт байхгүй. Энэ хооронд хорогдол гарна. 2020 оны 10 дугаар сарын дунд үеэс 57 км тээвэрлэлт хийсэн. Имейлээр тооцоо нийлсэн гэж байгаа баримт дээр тайлбарласан. 57 км тээвэрлэлт хийхдээ 1 тонныг 160 төгрөгөөр тооцож, нийт 254,721 төгрөгөөр тооцсон. Гаргаж өгсөн баримтууд нь тээвэрлэсэн хэмжээндээ хүрэхгүй байна.

Хамгийн маргаантай зүйл нь 2020.12.07-ны өдрөөс хойш тээвэрлэлтийн хөлсөө авж чадаагүй гэж байна. Энэ үед өөр компанийн тээвэрлэлтийг хийсэн гэж тайлбарласан. Тээвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актыг бодож үзэхэд 1 тонныг 160 төгрөгөөр тээвэрлэх ёстой. Гэтэл 170 төгрөгөөр бодсон байна. Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргээс гадуур зүйл юм. Гэрээнд заасан эрх үүргийг зөвхөн талууд хүлээдэг. Хууль, эрх зүйн харилцаанаас гадуур гэрээнд зааснаас өөр бусад эрх, үүргийг бид хүлээхгүй. Эдгээр баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 20 тээврийн хэрэгсэл байгаа гэж сая тайлбарлаж байна. Энэ тээврийн хэрэгслийн жагсаалтад ороогүй тээврийн хэрэгслүүд баримтуудад байгаа. Би үүнийг нэг бүрчлэн тайлбарласан.

Талууд гэрээнд тээвэрлэлт хийх жолоочийн мэдээллийг өгнө гэж заасан. Нэхэмжлэгч тал хариуцагчид огт өгөөгүй учраас шүүхээс гаргуулж авсан.  Гэтэл эдгээр баримтууд нь жолооч нар тээврийн хэрэгслийн жагсаалтад байхгүй жолооч нарын мэдээллүүд байна.  Гаргаж өгсөн баримтууд нь тамга, тэмдэггүй, гарын үсэг нь зөрсөн баримтууд байна. Би нэг бүрчлэн тулгасан. Тухайн үед акт нийлж дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа боловч хуурамч мэдээлэл өгч, үнэн зөв бодит байдалд тулгуурлахгүйгээр хаалгасан үйл баримт юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гаргаж өгсөн 1,416 ширхэг баримтыг гэрээний дагуу 21 м/кубээр тооцоход 393,000,000 төгрөг болж байна.

Гэтэл нэхэмжлэгчид хариуцагчаас 440 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн. Хавтаст хэрэгт цугларсан баримтыг үндэслэж шатахууны дүнг тооцоолж гаргасан гэж шүүгч өнгөрсөн шүүх хурал дээр хэлсэн. Би тэр баримт дээр үндэслэж, тооцож гаргаагүй. Өөрт байгаа баримтуудаас үндэслэж гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийн  гаргаж өгсөн шатахууны дүнгээр 170,000 литр бензин хэрэглэсэн байсан. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар тооцоход нийт гүйцэтгэсэн үүрэг нь 440 гаруй сая төгрөг Б ХХК-иас гарсан. Бид 50 гаруй сая төгрөг илүү төлсөн байтал Б ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Контейнер болон тээврийн зардал дээр 2,250,000 төгрөгийг Б ХХК-ийн захирлын нөхөр Н.Болдбаатарын данснаас шилжүүлсэн учраас шаардах нь үндэслэлгүй. Контейнерийн зардлыг тусад нь нэхэмжилж байна гэж ойлгож байна. Гэтэл нэхэмжлэгч тал контейнерийг Г ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаанд тухайн кэймп дээр нэхэмжлэгч талын ажилчдыг байршуулах зорилгоор ашигласан.

Энэ контейнерийг өөр газраас хүргэсэн мөнгийг нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна. Энэ нь үндэслэлгүй. Энэ контейнерийг нэхэмжлэгч тал өөрсдөө ашигласан. Нэхэмжлэгч нь өөрсдийн хэрэглээнд худалдан авсан, ашиглахын тулд тээвэрлэсэн эд зүйлсийн үнэ болон тээврийн зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бас нэхэмжлэгч алданги нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Ачаа тээврийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гэрээнд заасан эрх хэмжээгээ зөрчсөн. 20 м.кубээс доошгүй тээвэрлэлт хийнэ гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая 27 тонноос багагүй тээвэрлэлт хийнэ гэдгээ мэдэж байсан учраас мэргэшсэн хүний хувьд гэж тайлбарлаад байна. Тухайн үед ингэж тайлбарласан учраас 27 тонноос багагүй байна гэсэн нь гэрээ хийх гол үндэслэл байсан. Тэр хэмжээндээ хүрээгүйгээс гадна тээвэрлэлтийн үүргээ биелүүлээгүй.

2 удаа хэмжилт хийсэн гэж тайлбарлаж байна. БИ ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улсын нууцад хамаарах ажил байгаа. Гэрээний оролцогч биш этгээдүүдтэй харилцах, мэдээллийг гаргаж өгөх, өөр бусад шалтгаанар буюу Нууцын тухай хуульд заасан үндэслэл шалтгаанаас гадуур нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан.

Ийм учраас Г ХХК-тай харилцах боломжгүй байсан гэдгийг би ойлгож байна. Үүнтэй холбогдуулан Г ХХК-ийн тээврийн хэрэгслийг Б ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэсэн. Тийм учраас У ХХК-ийн баримт дээр захиалагч нь БИ ХХК, гүйцэтгэгч нь Б ХХК гэж зааж өгсөн. 20 тээврийн хэрэгслийн 17 тээврийн хэрэгсэл нь тасралтгүй тээвэрлэлт хийсэн гэж тайлбарлаж байна. Үлдсэн 3 нь яасан юм бол мэдэхгүй. Энэ нь үндэслэлгүй. Хэмжилт хийсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

3.Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Г ХХК-иас тус шүүхэд Б ХХК-д холбогдуулан гаргасан Ачаа тээвэрлэлтийн гэрээний хөлсийн үлдэгдэл, алдангид 79,736,461 төгрөг, зардалд 2,250,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гаргасан сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан хариу тайлбар, түүний хавсралтаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэж байна. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн дагалдах бичигт зааснаар дараах нөхцөлөөр дор заасан хугацаанд нийт 29,736 м.куб хэмжээтэй ачааг нийт 393,424,214 төгрөгийн хөлсөөр тээвэрлэжээ. Үүнд,

  1. Нөхцөл: Талуудын хооронд байгуулагдсан гэрээ
    1. Тус гэрээний 2.5-д зааснаар 1 метр куб эзэлхүүнтэй ачааны хүндийн жин 1,33 тонн хэмжээтэй;
    2. Тус гэрээний 3.2-д зааснаар 1 тонн хэмжээтэй ачааг 1 километр тээвэрлэх үнэ 160 төгрөг буюу 1 метр куб эзэлхүүнтэй ачааг 1 километр тээвэрлэх үнэ 212,8 төгрөг;
  2. Хугацаа: 2020.10.01-2020.10.16
    1. тээврийн зайн хэмжээ: 90 киломерт;
    2. дагалдах бичиг: 222 ширхэг, 1-222 дугаартай;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 402,192 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 4,662 мегр куб хэмжээтэйг 89,286,624  төгрөгөөр.
  3. Хугацаа: 2020.10.18-2020.10.26
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 228 ширхэг, 223-450 дугаартай;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 254,721.6  төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 4,788 метр куб хэмжээтэйг 58,076,524.8 төгрөгөөр.
  4. Хугацаа: 2020.11.03-2020.11.30
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 680 ширхэг, 451-1130 дугаартай;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 254,721.6  төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 14,280 метр куб хэмжээтэйг 173,210,688  төгрөгөөр.
  5. Хугацаа: 2020.12.01-2020.12.06
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 187 ширхэг, 1131-1317 дугаартай;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 3,927 метр куб хэмжээтэйг 47,632,939.2  төгрөгөөр;
  6. Хугацаа: 2020.12.12-2020.12.14
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 99 ширхэг. 250-368 дугаартай;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 2,079 метр куб хэмжээтэйг 25,217,438.4 төгрөгөөр,

            Гэтэл хариуцагчтай тооцоо нийлсэн гэж нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтад зааснаар нийт 1773 удаагийн тээврээр дараах хугацаанд нийт 36,960.5 метр куб хэмжээтэй ачааг нийт 523,980,507 төгрөгийн хөлсөөр тээвэрлэсэн гэжээ. Үүнд,

  1. Хугацаа: 2020.10.01-2020.10.16
    1. тээврийн зайн хэмжээ: 90 киломерт;
    2. дагалдах бичиг: 398 ширхэг;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 402,192 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 8,358 метр куб хэмжээтэйг 160,072,416 төгрөгөөр.
  2. Хугацаа: 2020.10.18-2020.10.26
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 228 ширхэг;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 4,788 метр куб хэмжээтэйг 58,076,524.8 төгрөгөөр.
  3. Хугацаа: 2020.11.03-2020.11.30
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 680 ширхэг;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа. хөлс: 14,280 метр куб хэмжээтэйг 173,210,688  төгрөгөөр.
  4. Хугацаа: 2020.12.01 -2020.12.06
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 187 ширхэг;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 254,722  төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа. хөлс: 3,927 метр куб хэмжээтэйг 47,632,939.2  төгрөгөөр;
  5. Хугацаа: 2020.12.07-2020.12.11
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 182 ширхэг;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 270,642 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 3,822 метр куб хэмжээтэйг 58,458,609 төгрөгөөр.
  6. Хугацаа: 2020.12.12-2020.12.14
    1. тээврийн зайн хэмжээ: 57 киломерт;
    2. дагалдах бичиг: 98 ширхэг;
    3. нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 270,642 төгрөгөөр;
    4. нийт тээврийн ачаа, хөлс: 1,785.5 метр куб хэмжээтэйг 26,529,330 төгрөгөөр,

            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн дагалдах бичиг болон 3 дугаар хавтаст хэргийн 110-113 дугаартай хуудаст цугларсан дээрх нотлох баримтууд өөр хоорондоо нийт 359 тээвэр, ачаа 7,811.5 метр куб, хөлс 130,556,293 төгрөгөөр зөрүүтэй байна. Үүнд,

  1. Хугацаа: 2020.10.01-2020.10.16
    1. дагалдах бичиг: 176 ширхэг;
    2. нийт ачаа: 3,696 метр куб;
    3. нийт хөлс: 70,785,792 төгрөг.
  2. Хугацаа: 2020.12.07-2020.12.11
    1. дагалдах бичиг: 182 ширхэг;
    2. нэг тээврийн хөлс: 15,920.4 төгрөг;
    3. нийт ачаа: 3,822 метр куб;
    4. нийт хөлс: 58,458,609 төгрөг.
  3. Хугацаа: 2020.12.12-2020.12.14
    1. дагалдах бичиг: 1 ширхэг;
    2. нэг тээврийн хөлс: 15,920.4 төгрөг;
    3. нийт ачаа: 293.5 метр куб;
    4. нийт хөлс: 1,311,891.6 төгрөг.

            Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад зааснаар дээрх ачааг тээвэрлэхэд дараах хугацаанд нийт 117,334 литр шатахууныг хариуцагчаас зээлээр авч ашигласан үнэд нийт 218,127,215 төгрөг төлсөн гэжээ. Үүнд,

  1. Хугацаа: 2020 оны 10 дугаар сар
    1. нэгж хэмжээ, үнэ: 1 литр нь 1,840 төгрөг;
    2. нийт хэмжээ, үнэ: 47,643 литр хэмжээтэйг 87,663,120 төгрөгөөр.
  2. Хугацаа: 2020 оны 11 дугаар сар
    1. нэгж хэмжээ, үнэ: 1 литр нь 1,840 төгрөг;
    2. нийт хэмжээ, үнэ: 39,879 литр хэмжээтэйг 73,377,360 төгрөгөөр.
  3. Хугацаа: 2020.12.01-2020.12.06
    1. нэгж хэмжээ, үнэ: 1 литр нь 1,840 төгрөг;
    2. нийт хэмжээ, үнэ: 9,538 литр хэмжээтэйг 17,549,920 төгрөгөөр.
  4. Хугацаа: 2020.12.07-2020.12.15
    1. нэгж хэмжээ, үнэ: 1 литр нь 1,950 төгрөг;
    2. нийт хэмжээ, үнэ: 20,274 литр хэмжээтэйг 39,536,815 төгрөгөөр.

              Эндээс үзвэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн дагалдах бичигт зааснаар тээвэрлэсэн нийт 29,736 метр куб хэмжээтэй ачааны 393,424,214 төгрөгийн хөлсөнд хариуцагчаас нийт 451,210,573 төгрөг төлсөн нь 57,786,359 төгрөгөөр илүү байна. Үүнд,

  1. 218,127,215 төгрөгийг 117,334 литр шатахуунаар,
  2. 233,083,358 төгрөгийг мөнгөн хэлбэрээр,

Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн дагалдах бичгийг хуурамчаар үйлдсэн байж болохуйц нь тэдгээрийг нэг бүрчлэн шалгахад дараах байдлаар илэрсэн тул тэдгээр баримт бичгийн дагуу нэхэмжлэгч шаардснаар хариуцагчаас төлсөн хөлсийг буцаан шаардах үндэслэл бүрдүүлжээ. Үүнд,

  1. Дагалдах бичиг хуулбар хувь,
  2. Дагалдах бичиг засварласан,
  3. Дагалдах бичгийг үйлдсэн хугацаа тодорхойгүй,
  4. Тээвэрлэсэн автомашины улсын дугаар тодорхойгүй,
  5. Тээвэрлэсэн автомашины болон жолоочийн мэдээлэл бүртгэлд байхгүй,
  6. Тээвэрлэсэн автомашины жолоочийн гарын үсэг тодорхойгүй эсвэл гарын үсэггүй, гарын үсэг нь хөдөлмөрийн гэрээ болон бусад баримт дээр бичигдсэнээс ялгаатай,
  7. Тээвэрлүүлэгч болон хүлээн авагчийн гарын үсэггүй эсвэл гарын үсэг тодорхойгүй гэх мэт баталгаажуулалт дутуу.

Мөн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШЗ2022/16134 дугаартай захирамжаар томилогдсон шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн HOWO-336 маркийн тээврийн хэрэгслийн эзэлхүүний хэмжээг 17,01 метр куб болохыг тогтоосон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д заасан “Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 метр кубээс багагүй хэмжээтэй байна” гэх нөхцөл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 болон 58 дугаар зүйлийн 58.3.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинж бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй тул 21 метр кубээр тооцож Г ХХК-ийн нийт тээвэрлэсэн ачааны хэмжээг 17,01 метр кубээр тооцож илүү төлсөн хөлсийг буцаан шаардах үндэслэл бүрдсэн.

Иймд тээврийн хөлсөнд илүү төлсөн төлбөрт 200,000,000 төгрөгийг болон Г ХХК-ийн худалдан авсан 10 ширхэг дугуйны үнэд Б ХХК-иас төлсөн 7,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 метр кубээс багагүй хэмжээтэй байна гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү...” гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Б ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Тогтмол ачаа тээвэрлэлт”-ийн гэрээг байгуулан 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 20 машин, 20 жолоочийн хамтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт төмөр замын буталмал чулуу тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Тухайн үед Б ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоог цахим мэйлээр сар бүр (улс орон даяар Корона вирусийн тархалттай холбоотой хатуу хөл хорио тогтоосон байсан учир) нийлж байсан. Энэ талаар нягтлан бодогч Бгийн мэйл хаягт үзлэг хийж нотлогдсон.

Б ХХК нь манай байгууллагад өртэй атлаа юу ч байсан хамаагүй нэхье гэх байдлаар хандаж эхлээд шатахуун зээлээр өгсөн гэх хам хум нэхэмжлэл бичиж биднээс мөнгө нэхснээ түүнийгээ төд удалгүй өөрчлөж тээвэрлүүлсэн ачааны хөлсөө биднээс нэхэж байгаа нь илтэл үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 болон 2.6-д ачааны хэмжээг 1 мЗ ачааг 1,ЗЗ тонн гэж хэмжих нэгжийг шилжүүлэн, 1 машины нийт ачааны хэмжээг 27 тонноос хэтрүүлэхгүй, 3.2-т тээвэрлэлтийн 1 тонн ачааг 1 км тутамд 160 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсийг Б ХХК тээвэрлэгч талд төлөхөөр, гэрээний 3.2.1-т тээвэрлүүлэгч тал сар бүрийн 05-ны дотор 50’000’000 төгрөгийн урьдчилгааг тээвэрлэгч талд шилжүүлж байхаар тус тус заасан.

Тээвэрлүүлэгч нь дээрх үүргээ үл биелүүлж урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүйн улмаас тээвэрлэгч Б ХХК-иас шатахуун зээлээр худалдан авч, сар бүрийн эцэст хийгдсэн ажлын нийт орлогын тооцооноос уг шатахууны төлбөрийг Б ХХК-д суутгуулж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байсан. Энэхүү зарчмаар 10-12 дугаар сарын бүх тооцоог гаргаж Б ХХК-тай сар бүр тооцоо нийлж нэхэмжлэхэд төлбөрөө бүрэн барагдуулдаггүй харин “Төмөр замын төслийн мөнгө орж ирээгүй байна, удахгүй мөнгө орж ирэхээр төлбөр тооцоог дуусгана” хэмээн удааширсаар байсан тул тээвэрлэгч тал гэрээний 7.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай байгууллагын санхүүгийн баримт, Б ХХК-ийн нягтлангийн хариу имэйлээр энэ бүх нөхцөл байдал бүрэн нотлогддог. Тээвэр хийсэн баримтны зургийг Өмнөговь аймагт ажиллаж байсан манай байгууллагын ажилчид өдөр өдөрт нягтлан бодогч руу зургийн явуулдаг үүнийг үндэслэж санхүүгийн баримт гарсан. Б ХХК-ийн хувьд ч мөн адил хэрэгт авагдсан байгаа тээвэр хийсэн баримтыг Өмнөговьд ажиллаж байсан ажилтнаасаа өдөр бүр зурган мэдээллийг авч байсан.

Ингээд сүүлд нь хоёр байгууллагын нягтлан бодогч нар тээвэрлэлт хийсэн хэмжээг нэгтгэн гаргасан. Ингээд сүүлд нь хоёр байгууллаын нягтлан бодогч нар тээвэрлэлт хийсэн хэмжээг нэгтгэн гаргасан. Үүн дээр талууд огт маргаж байгаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2021.07.20-ны өдөр 556,650 төгрөг төлсөн баримт /хх-ийн 4 х/,

-2021.06.02-ны өдрийн 91 тоот Д.О, М.Б нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,

-Г ХХК-ийн дүрэм /хх-ийн 7-9 х/,

-2020.09.24-ний өдрийн №2020/09/24-07 тоот “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ” /хх-ийн 10-12 х/,

-2020.11.19-ний өдрийн 166 тоот “Төлбөр тооцооны тухай” албан бичиг /хх-ийн 13 х/,

-Б ХХК-тай хийсэн гэрээний тооцооны дэлгэрэнгүй – 2020.10 сар /хх-ийн 14-15 х/,

-2020.10.13-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 31 х/,

-Гэрэл зургууд /хх-ийн 32-34 х/,

-Төлбөрийн баримт /хх-ийн 35 х/,

-2020.10.14-ний өдрийн “Тээвэрлэлтийн хэлцэл” /хх-ийн 36 х/,

-Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2021.12.27-ны өдөр 121,150 төгрөг төлсөн баримт /хх-ийн 38 х/,

-2021.07.09-ний өдрийн “Төлбөрийн даалгавар-45” /хх-ийн 39 х/,

-2020.12 сарын 186 ширхэг дайрга хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 82-250 х, 2-р хх-ийн 1-175 х/,

-2020.09.24-ний өдрийн №2020/09/24-07 тоот “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ” /2-р хх-ийн 196-198 х/,

-Г ХХК-ийн хүнд даацын тээврийн хэрэгслийн нэрс /2-р хх-ийн 199-200 х/,

-2022.03.24-ний өдрийн 13 тоот М.Батбаатарт олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 217 х/,

-2022.03.24-ний өдрийн 14 тоот албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 220-221 х/,

-Б ХХК-иас орж ирсэн төлбөрийн жагсаалт /2-р хх-ийн 237 х/,

-“Худалдаа хөгжлийн банк”-ны Депозит дансны хуулга /2-р хх-ийн 238-244 х/,

-19 жолоочийн “Хөдөлмөрийн гэрээ” /3-р хх-ийн 49-109 х/,

-Б ХХК-тай хийсэн гэрээний дагуу орж ирсэн төлбөр /3-р хх-ийн 110 х/,

-Б ХХК-тай хийсэн гэрээний тооцооны дэлгэрэнгүй 2020.10-12 сар /3-р хх-ийн 111-113 х/,

-Бэлэн мөнгөний зарлагын баримт /3-р хх-ийн 114 х/,

-Төлбөрийн баримт /3-р хх-ийн 115-117 х/,

-Зарлагын баримтууд /3-р хх-ийн 121-170 х/,

-2022.04.19-ний өдрийн Тээвэрлэлт хийсэн тухай тодорхойлолт, түүний хавсралт /3-р хх-ийн 207-211 х/,

-Бэлэн мөнгөний зарлагын баримт /3-р хх-ийн 212-213 х/,

-Ачааны дагалдах хуудсууд /4-р хх-ийн 31-37 х/,

-2023.02.15-ны өдрийн 1/42 тоот “А” ХХК-ийн албан бичиг /4-р хх-ийн 121 х/,

-Б ХХК-тай хийсэн гэрээт ажлын нийт тооцоо /4-р хх-ийн 223 х/,

-2023.06.06-ны өдрийн 35 тоот Э.Нд олгосон итгэмжлэл /5-р хх-ийн 54 х/ зэрэг баримтуудыг,

6.Хариуцагч хариу тайлбар, татгалзалтайгаа холбогдуулан хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 27 х/,

-2022.0.27-ны өдрийн 22/01/27 тоот Б.Батмөнхөд олгосон итгэмжлэл /хх-ийн 53-54 х/,

-Б ХХК-ийн дүрэм /хх-ийн 58-60 х/,

-2020.12.07-ны өдрийн №БТ/Тээвэр-01 тоот Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд шаардлагатай замын балласт хэмжин авах аргачлал /4-р хх-ийн 2-5 х/,

-Гэрэл зураг /4-р хх-ийн 6-8 х/,

-Б ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 9-12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /4-р хх-ийн 9-12 х/,

-Б ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 01-02 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт /4-р хх-ийн 13-14 х/,

-2022.05.22-ны өдрийн 3/18 тоот албан бичиг, түүний хариу /4-р хх-ийн 15-17 х/,

-2023.02.13-ны өдрийн 02/13/01 тоот Ц.Б-д олгосон итгэмжлэл /4-р хх-ийн 122 х/,

-Хаан банкны депозит дансны хуулга /4-р хх-ийн 130 х/,

-Мессежүүд /4-р хх-ийн 131-139 х/,

-2023.03.17-ны өдөр Н.Б-т олгосон итгэмжлэл /4-р хх-ийн 152 х/,

-2020.12.20-ны өдрийн 12/20/03 тоот албан бичиг, түүний хариу /4-р хх-ийн 168-169 х/,

-Балласт бэлтгэн нийлүүлэх гэрээ /4-р хх-ийн 170-172 х/,

-Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.18-ны өдөр 2,155,266 төгрөг төлсөн баримт /4-р хх-ийн 188 х/,

-Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /4-р хх-ийн 210-211 х/,

-2023.05.04-ний өдрийн 05/04/03 тоот О.Цолмонд олгосон итгэмжлэл /4-р хх-ийн 229-230 х/

-И-баримт /4-р хх-ийн 244 х/,

-Тээвэрлэлтийн дэлгэрэнгүй тооцоолол /5-р хх-ийн 21-44 х/ зэрэг баримтуудыг,

 

7.Талуудын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022.01.25-ны өдрийн 182/ШЗ2022/01022 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийн дагуу 2022.02.15-ны өдөр И-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 69-71 х/,

-2022.02.22-ны өдрийн 182/ШЗ2022/02184 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу БИ ХХК-иас ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 216 х/,

-2022.03.31-ний өдрийн 182/ШЗ2022/04078 дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу БИ ХХК-иас ирүүлсэн албан бичиг /3-р хх-ийн 6 х/,

-2022.04.12-ны өдрийн 182/ШЗ2022/04656 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу БИ ХХК”-иас ирүүлсэн баримтууд /3-р хх-ийн 24-47 х/,

-2022.04.12-ны өдрийн 182/ШЗ2022/04656 дугаар “Хүсэлт шийдэрвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу 2022.04.26-ны өдөр И-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл /3-р хх-ийн 183-195 х/,

-2022.01.25-ны өдрийн 182/ШЗ2022/01022 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу гэрчүүдээс авсан мэдүүлэг /3-р хх-ийн 222-236 х/,

-2022.10.11-ний өдрийн 182/ШЗ2022/12718 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримт /4-р хх-ийн 84-86 х/,

-2022.10.11-ний өдрийн 182/ШЗ2022/12719 дүгээр “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу Стандарт, хэмжил зүйн газраас ирүүлсэн албан бичиг /4-р хх-ийн 90 х/,

-2022.12.14-ний өдрийн 182/ШЗ2022/16134 дүгээр “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу “Уран-Асар” ХХК-иас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 98-112 х/,

-2023.03.21-ний 182/ШЗ2023/03581 дүгээр “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу Цагдаагийн ерөний газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс 2022.04.04-ний өдөр шүүхэд ирүүлсэн “Илтгэх хуудас” /4-р хх-ийн 165-166 х/,

-2023.04.04-ний өдрийн 182/ШЗ2023/04102 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамжийн дагуу гэрчээс авсан мэдүүлэг /4-р хх-ийн 199-202 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 54,799,986 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, нийт 79,736,461 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2021.07.15-ны өдөр гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4922 кодтой ногоон өнгийн 20 тонны багтаамжтай бор бүргэд хаалгатай, вакум цонхтой ажилчдын сууцны зориулалт бүхий контейнерыг тээвэрлүүлэхэд гарсан зардал 2,250,000 төгрөг болон уг контейнерыг гаргуулахаар 2021.12.27-ны өдөр нэмэгдүүлж, нийт 81,986,461 төгрөгийг гаргуулах үндсэн,

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан 2023.06.06-ны өдөр зээлээр авч ашигласан 116,420 литр шатахууны үнэ 399,463,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, 2023.06.06-ны өдөр энэхүү шаардлагаа өөрчилж тээврийн хөлсөнд илүү төлсөн 200,000,000 төгрөг, 10 ширхэг дугуйны үнэ 7,800,000 төгрөг, нийт 207,800,000 төгрөг гаргуулах, талуудын 2020.09.24-ний өдөр байгуулсан “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

 

            2.Шүүхээс дараах үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

3.Нэхэмжлэгч Г ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үлдэгдэл төлбөр 54,799,986 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, нийт 79,736,461 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

3.1. Нэхэмжлэгч Г ХХК нь энэхүү шаардлагаа талуудын хооронд 2020.09.24-ний өдөр байгуулсан 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ” болон тооцоо нийлсэн актын дагуу 54,799,9867 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, нийт төлбөр 79,736,461 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч Б ХХК нь дээрх төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг нотлох 1,416 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тээвэрлэх ачааны хэмжээг 20 м.кубээс дээш тээвэрлэхээр тохиролцсон боловч тээвэрлэлт хийх явцад 17.1 м.куб хэмжээтэй гэдэг нь тогтоогдсон. Мөн 2020.10 сарын дундаас 57 км-д тээвэрлэлт хийхдээ 1 тонн/км-ын үнийг 170 төгрөгөөр тооцсон, тооцоо нийлсэн акт нь манай компанийн и  мэйл хаяг биш учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а/ Зохигчийн хооронд 2020.09.24-ний өдөр 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдаж, энэхүү гэрээний 2, 3 дугаар зүйлд зааснаар тээвэрлэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших ил уурхайгаас 20 ширхэг Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашинуудаар тасралтгүй тээвэрлэлт хийж, тээвэрлүүлэгчийн буюу Б ХХК-ийн заасан цэгт хуваарийн дагуу тээвэрлэлт хийх. Тээвэрлэх ачааны төрөл нь төмөр замын буталмал чигжээс чулуу байх, тээвэрлэх ачааны нийт тоо хэмжээ нь 40,000 м.куб /1 м.куб нь 1,33 тонн/ жинтэй байх, нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулууны хэмжээ нь 20 м.кубээс багагүй байх, тээврийн хэрэгслийн тэвшийг дүүргэж ачих ба тээвэрлэх явцад хальж асгарахгүй байх, тээвэрлэгчийн нэг хоногт тээвэрлэх ачааны хэмжээ 60 км-ээс дээш зайд 720 м.кубээс их байх, тээвэрлэлтийн тооцоог 1 тонн/км нэгжээр хэмжих, 1 тонн/км-ын үнэлгээ 160 төгрөг байхаар харилцан тохиролцжээ. /1 хх-ийн 10-12, 2 хх-ийн 196-198 х/

 

б/ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2020.09.24-ний өдөр 2020/09/24-07 дугаартай гэрээнд талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж, тамга даран баталгаажуулж хуулийн шаардлага хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Тодруулбал гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг. Зохигчийн хооронд мөн хуулийн 380 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

в/ Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д “Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” заасан. Энэхүү зохицуулалтаар тээвэрлэлт гэдэг нь тээвэрлэгч зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Тээвэрлэгч гэж тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр зорчигч, ачаа, тээшийг тээвэрлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэнийг, тээвэрлүүлэгч гэж тээвэрлэгч байгууллагатай гэрээ байгуулж байгаа этгээдийг хэлнэ.

 

г/ Дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “...хугацаа 3 сар байна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “ Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа тээшийг тогтоосон газар тоо хэмжээгээр нь хүргэн өгч, тээвэрлэгч нь түүнд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй”, 4.2-т “Тээвэрлэж байгаа ачааны дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, талууд гарын  үсэг зурж баталгаажуулан эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гуравдах хувийг тээвэрлэгчид өгнө”, 4.3-т “Тээвэрлүүлэгч ачааг тээвэрлэгчид хүлээлгэн өгөхдөө дагалдах бичиг баримтанд заасан тоо, хэмжээ, тэмдэгийг үнэн зөв бичиж өгөх үүрэгтэй” гэж тохиролцсоны дагуу Г ХХК нь 2020.10.01-ний өдрөөс 2020.12.15-ныг өдрийг хүртэл хугацаанд 17 ширхэг Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашинуудаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутагт орших ил уурхайгаас 90 км болон 57 км-ын зайд тус тус тээвэрлэлт хийх Б ХХК-ийн БИ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн овоолгын цэг хүртэл төмөр замын буталмал чигжээс чулуу тээвэрлэх үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, тооцоо нийлсэн акт, “Дайрга хүлээлгэн өгсөн баримт”-уудаар тогтоогдож байна. /1 хх-ийн 14, 15, 82-250, 2 хх-ийн 1-175, 3 хх-ийн 121-170 х/

 

д/ Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1.-д “Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.”, 386.2.-т “Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө” гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан “Дайрга хүлээлгэн өгсөн баримт”-уудад тус бүрд талууд харилцан гарын үсэг зурсан байх гэрээнд заасны энэхүү дагалдах бичиг нь хүчин төгөлдөр болжээ.

 

Тодруулбал гэрч Б.Дын “...Ачаагаа тээвэрлэхэд 3 хувь баримт аваад Б ХХК-ийн нярваар гарын үсэг зуруулаад БО ХХК-ийн ачаа буулгах газар очиход ажилтан нь хүлээн авч гарын үсэг зурж, дараа нь жолооч нар гарын үсэг зурдаг байсан. ...Нэг хувийг нь манайх аваад нэг хувийг нь Б ХХК-д өгөөд БО ХХК нэг хувийг авдаг байсан...” гэх мэдүүлгээр “Дайрга хүлээлгэн өгсөн баримт” буюу дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, илгээгчийг төлөөлж Б ХХК, тээвэрлэгчийг төлөөлж Г ХХК-ийн жолооч нар, хүлээн авагчийг төлөөлж БИ ХХК-ийн холбогдох хүмүүс тус тус гарын үсэг байна.

 

е/ Хариуцагч нь тооцоо нийлсэн гэх и мэйл хаяг нь манай хаяг биш, дайрга хүлээлгэн өгсөн баримтуудын зарим хэсгийг нотлох баримтын шаардлага хангаагүй, жин, тонны хэмжээ, жолооч нарын гарын үсэг зөрсөн, хүлээн авсан гарын үсэг, тэмдэг байхгүй, хуурамчаар нөхөн бүрдүүлсэн байж болзошгүй гэж маргасан.

 

ё/ Шүүхээс хариуцагчийн энэхүү тайлбайрыг хүлээн авах боломжгүй учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т “Нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах эрхтэй”, 110 дугаар зүйлийн 110.3-т “Хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл, цахим баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй...” гэж тус тус заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх баримтуудыг хууль бусаар бүрдүүлсэн, хуурамч баримт гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул дайрга хүлээлгэн өгсөн баримтуудыг болон тооцоо нийлсэн актыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй.

 

ж/ Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020.10.01-нээс 2020.12.15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн, талууд 2020.10.28, 2020.11.18-нд аааа@ааааааа.mn, bbbbbbb@gmail.com гэх, 2020.12.24, 2020.12.25-нд cccccccc@yahoo.com, bbbbbbbb@gmail.com гэх и мэйл хаягуудаар тус тус хоорондоо харилцаж тооцоо нийлж байсан, хариуцагч Б ХХК-ийн албан ёсны имэйл хаяг bbbbbbbbb@gmail.com болох нь 2022.02.15, 2020.04.26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлүүд /1 хх-ийн 69, 3 хх-ийн 183-184, 190-191 х/, мөн 2020.10.01-нээс 2020.10.26-ны өдрийг хүртэл хугацааны 0000001-0000450 /2 хх-ийн 61-175 х/, 2020.11.03-наас 2020.11.30-ны өдрийг хүртэл хугацааны 0000451-0001132 /1 хх-ийн 133-250, 2 хх-ийн 01-60 х/ , 2020.12.01-нээс 2020.12.06-ны өдрийг хүртэл хугацааны 0001131-1317 /1 хх-ийн 83-131 х/ дугаартай Б ХХК Дайрга хүлээлгэн өгсөн баримт, 2020.12.13-наас 2020.12.14-ний өдрийг хүртэл хугацааны ягаан өнгөтэй байгууллагын нэр С ХХК, Б ХХК, худалдан авагчийн нэр БО ХХК гэх 329-368 /3 хх-ийн 121-170 х/ хүртэл дугаарлалт бүхий “Зарлагын баримт”, БИ ХХК-ийн 2022.04.18-ны өдрийн ВI-TT6S-LTR-3364 тоот албан бичиг, түүний хавсралт /3 хх-ийн 24-47 х/-ууд, БИ ХХК ба Б ХХК-ийн хооронд байгуулсан “Балласт бэлтгэн нийлүүлэх гэрээ” /4 хх-ийн 170-171 х/, гэрч Г.Д, Т.Б нарын мэдүүлэг /хх-ийн 3 хх-ийн 224-228, 229-233 х/, захирал О.Б-гийн гарын үсэг, байгууллагын тамга бүхий тус компаниас 2020.12.20-ны өдөр БИ ХХК-д хүргүүлсэн “Хүсэлт гаргах тухай” албан бичиг /3 хх-ийн 168 х/, мөн 2023.04.18-ны өдөр 04/18 тоот албан бичгээр тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл /3 хх-ийн 186-187 х/ зэрэг баримтуудаар тус тус хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

з/ Хариуцагч Б ХХК буюу тээвэрлүүлэгч нь автомашин тус бүрийн нэг удаа тээвэрлэх хэмжээг 20 м.кубээс багагүй буюу 26,6 тонн /1 м.куб х 1,33 тонн х 20 м.куб = 26,600 кг/ дээд хэмжээг 27 тонноос хэтрэхгүй байх, 1 тонн/км-ийн үнийг 160 төгрөг байхаар тус тус тогтоожээ. Үүнээс үзвэл 90 км зайд тээвэрлэх ачааны нэг рейсийн үнэ нь 402,192 төгрөг, 57 км зайд тээвэрлэх ачааны үнэ нь 254,722 төгрөг /21 м.куб х 1,33 тн = 27,930 кг х 160 төгрөг = 4,468.8 х 90 км ба 57 км/-ийн үнэтэй байна.

 

и/ Нэхэмжлэгч Г ХХК нь 2020.10.01-нээс 20.10.18-ны өдрийг хүртэл 90 км зайд, 20.10.18-наас 2020.12.15-ны өдрийг хүртэл 57 км зайд тээвэрлэлт хийсэн байх ба 2020.12.07-ноос 2020.12.15-ны өдрийг хүртэл 1 тонн/км-ийн үнийг 170 төгрөгөөр тооцохоор тохиролцсон талаарх баримтгүй байна.

 

й/ Талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 2020.10.01-нээс 31-ний өдрийг хүртэл хугацааны 629 рейсийн төлбөр 218,148,941 төгрөгөөс нэхэмжлэгчийн зээлээр авсан шатахууны үнэ 87,663,120 төгрөг, төлсөн 120,000,000 төгрөг торгууль болон суутгал 3,268,128 төгрөгийг хасч үлдэгдэл 7,217,693 төгрөг,

 2020.11.03-наас 30-ны өдрийг хүртэл нийт 680 рейсийн үнэ 173,210,688 төгрөгөөс нэхэмжлэгчийн зээлээр авсан шатахууны үнэ 73,377,360 төгрөг, төлсөн 60,000,000 төгрөг торгууль 3,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 36,833,328 төгрөг,

2020.12.01-нээс 15-ны өдрийг хүртэл 467 рейсийн үнэ 123,419,059 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас нэхэмжлэгчийн зээлээр авсан шатахууны үнэ 57,086,735 төгрөг, төлсөн 53,083,350 төгрөгийг хасч, үлдэгдэл 10,748,966 төгрөг, нийт 54,799,987 төгрөг гэжээ.

 

к/ Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т 1 тонн/км-ын үнийг талууд 160 төгрөгөөр тохиролцсон байхад 2020.12.07-ноос 15-ны өдрийг хүртэл хугацаанд 1 тонн/км-ын үнийг 170 төгрөгөөр тооцохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. 2020.12.07-нээс 15-ны өдрийг хүртэл 280 рейсийн үнийг 160 төгрөг /57 км зайд тээвэрлэх ачааны үнэ нь 254,722/-өөр тооцоход 71,322,160 төгрөг 280 рейс х 254,722/-өөс шатахууны үнэ 39,536,815 төгрөг, хариуцагчийн төлсөн 30,000,000 төгрөгийг тус тус хасч тооцоход үлдэгдэл нь 1,785,345 төгрөгийг төлөхөөр байна.

 

л/ Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Г ХХК нь хариуцагч Б ХХК-иас “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй.

 

Иймээс хариуцагч Б ХХК-иас гэрээний үлдэгдэл төлбөрт 50,336,027 төгрөг /7,217,693+36,833,328+4,499,661+1,785,345/ төгрөгийг гаргуулж, 4,463,959 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

6. Алданги 24,936,475 төгрөг гаргуулах шаардлагын тухай

а/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан.

 

б/ Зохигчийн 2020.09.24-ний өдөр байгуулсан 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т “Талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш тээвэрлүүлэгч тал тээвэрлэгч талд зохих төлбөрийг ажлын 10 хоногоос хэтрүүлсэн хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцоно” тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь алданги 24,936,475 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

в/ Хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 50,336,027 төгрөгөөс 0,5 хувиар тооцоход 1 өдрийн алданги нь 251,680 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 7 сар буюу 210 хоногоор тооцоход 52,852,800 төгрөг болно.

 

г/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 50,336,027 төгрөгийн 50 хувиар тооцоход 25,168,013 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн шаардсан 24,936,475 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

7.Ажилчдыг байрлуулах зорилгоор 20 тонны контейнерыг ажлын талбайд хүргэхэд гарсан зардал хөлс 2,250,000 төгрөг гаргуулах шаардлагын тухай

а/ Нэхэмжлэгч Г ХХК нь 20 тонны багтаамжтай, тохижуулсан контейнерыг Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг, Ханбогд сум Жавхлант багт хүргэхээр 2020.10.14-ний өдөр иргэн С.Хтэй байгуулж, тээврийн хөлс болох 2,250,000 төгрөгийг 2020.10.14-нд 1,000,000 төгрөг, 2020.10.30-нд 750,000 төгрөг, 2020.11.11-нд 500,000 төгрөгөөр тус тус төлсөн болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, “Тээвэрлэлтийн хэлцэл”,  “Бэлэн мөнгөний зарлагын баримт” зэргээр тогтоогдож байна. /1 хх-ийн 36, 3 хх-ийн 212, 213 х/

 

б/ Зохигчийн 2020.09.24-ний өдөр байгуулсан 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-гээр Б ХХК нь Г ХХК-ийн ажилчдыг гэрээнд заасан хугацаанд орон байраар хангах үүргийг хүлээсэн талаар зохицуулалтгүй байна. Харин гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “Тээвэрлэгч нь ачааг тээвэрлэхдээ холбогдох зардлыг дангаараа хариуцна. Үүнд: Хээрийн ангийн зардал, ажилчдын цалин, шатах тослох материал, сэлбэг зэрэг тээвэрлүүлэгчийн ачааг тээвэрлэхэд гарсан бүх зардал багтана” гэжээ. Энэхүү заалтын агуулгаас Г ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх хугацаандаа хээрийн ангийн зардал буюу өөрийн ажилчдыг орон байраар хангахтай холбоотойгоор 2,250,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

 

8. 4922 кодтой ногоон өнгийн 20 тонны багтаамжтай бор бүргэд хаалгатай, вакум цонхтой ажилчдын сууцны зориулалт бүхий контейнер гаргуулах шаардлагын тухай

а/ Г ХХК нь 2020.10.13-ны өдөр Ж ХХК-иас 20 тонны багтаамжтай, тохижуулсан контейнерыг 5,500,000 төгрөгөөр худалдан авч Б ХХК-ийн ажлын талбайд хүргүүлсэн болох нь 2020.10.13-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ”, гэрэл зураг, “Тээвэрлэлтийн хэлцэл”,  зохигчийн тайлбараар тогтоогдсон./1 хх-ийн 31, 32-34, 36 х/

б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ... хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ... нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.

в/ Хариуцагч Б ХХК нь 20 тонны багтаамжтай бор бүргэд хаалгатай, вакум цонхтой ажилчдын сууцны зориулалтаар тохижуулсан контейнерыг нэхэмжлэгч Г ХХК-д буцааж өгнө гэж тайлбарласан тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлтэй.

 

Иймээс хариуцагч Б ХХК-иас 75,504,040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,482,420.5төгрөг /2,250,000 + 4,232,420.5/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

9. Г ХХК-д холбогдох тээврийн хөлсөнд илүү төлсөн 200,000,000 төгрөг, 10 ширхэг дугуйны үнэ 7,800,000 төгрөг, нийт 207,800,000 төгрөг гаргуулах, талуудын 2020.09.24-ний өдөр байгуулсан “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д “Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухай

а/ Хариуцагч Б ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн анхан шатны тээвэрлэлтийг гүйцэтгэсэн тээврийн дагалдах баримт бичгүүдэд жагсаалтад байхгүй тээврийн хэрэгсэл, жагсаалтад байхгүй жолоочоор гүйцэтгүүлсэн, дагалдах бичгүүд хоорондоо зөрсөн, тээврийн хэрэгслийн дугаар байхгүй, гүйцэтгэсэн тээврийн баримт бичгийн огноо, тамга тэмдэг байхгүй. Эдгээр баримтын нийлбэр үнийн дүн нь 519,734,831 төгрөг болж байх бөгөөд манайхаас 296,651,473 төгрөгийг шатахуунаар, 223,083,358 төгрөгийг мөнгөөр төлсөн байх тул ачаа тээврийн хөлсөнд илүү шилжүүлсэн 200,000,000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлтэй.

б/ Г ХХК-ийн худалдан авсан 10 ширхэг дугуйны үнэ 7,800,000 төгрөгийг Б ХХК-иас төлсөн учраас гаргуулах,

в/.Нэхэмжлэгчийн тээвэр хийсэн Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашины эзэлхүүний хэмжээг 17.01 м.куб гэж шинжээч тогтоосон бөгөөд талуудын хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээний 2.7-д “Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна гэсэн заалт нь нэхэмжлэгч өөрийн давуу байдлаа ашиглаж нэг автомашинд 20 м.куб ачаа ачдаг гэж хариуцагчийг хуурч, мэхэлсэн, хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдүүлсэн учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасныг тус тус үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

9.2.Г ХХК нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 394 дүгээр зүйлийн 394.1-д заасны дагуу тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, хариуцагчийн БИ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу заасан цэгээс нь тээвэрлэлт хийж тогтоосон цэгт хүргэсэн учраас гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайн үед манай тээврийн хэрэгслүүд хариуцагч байгууллагын ачиж өгсөн ачааг л ачдаг байсан. Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах боломжгүй. Учир нь хэмжилтийг газар дээр нь У ХХК-иар 3 удаа хийгээд 21 м.куб гэж тогтоосон гэж маргаж байна.

 

9.3. Сөрөг нэхэмжлэлийг шаардлага тус бүрээр нь авч үзвэл

а/. Ачаа тээврийн хөлсөнд илүү шилжүүлсэн 200,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Хариуцагч нь энэхүү шаардлагаа зарим “Дайрга хүлээлгэн өгсөн баримт”-д манай компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, манай ажилтан болон БИ ХХК-ийн ачаа хүлээн авсан ажилтны гарын үсэг зурагдаагүй, тээвэрлэсэн ачааны хэмжээ зөрсөн нь баримтаар тогтоогдож байгаа гэж тайлбарласан.

 

            б/ Г ХХК нь талуудын хооронд 2020.09.24-ний өдөр байгуулагдсан 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний төлбөрт  Б ХХК-иас 2020.09.25-нд 50,000,000 төгрөг, 2020.10.22-нд 30,000,000 төгрөг, 2020.10.28-нд 20,000,000 төгрөг, 2020.10.29-нд 20,000,000 төгрөг, 2020.11.23-нд 40,000,000 төгрөг, 2020.11.30-нд 20,000,000 төгрөг, 2020.12.30-нд 30,00,000 төгрөг, нийт 233,083,357 төгрөгийг шилжүүлсэн, шатахууны үнэд 218,127,215 төгрөгийг суутгасан талаар маргаагүй. Харин ачаа тээврийн гэрээний дагуу гомдол гаргах хугацаа дууссан гэж маргасан.

 

            в/ Иргэний хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1-д “Ачааг зохих газарт хүргэж, хүлээлгэн өгөх үед хүлээн авагч нь ачааг хүлээн авсны баталгаа болгож тээвэрлэгчээс дагалдах бичгийн 2 дахь хувийг шаардан авах эрхтэй”, 390.2-т “Ачаа алдагдсан, дутсан буюу тохиролцсон хугацаандаа ирээгүй тохиолдолд ачаа хүлээн авагч нь гэрээнд заасан эрхийнхээ дагуу өөрийн нэрийн өмнөөс шаардлага гаргах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд Б ХХК-ийн БИ ХХК-тай байгуулсан “Балласт бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу Г ХХК нь тээвэрлэлт хийсэн байх ба уг тээвэрлэлттэй холбоотойгоор ачаа хүлээн авагч шаардлага гаргаж байсан талаарх баримтгүй байна.

 

            г/ Мөн зохигчийн байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Тээвэрлэж байгаа ачааны дагалдах бичгийг 3 хувь үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулан эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гуравдах хувийг тээвэрлэгчид өгнө”, 4.3-т “Тээвэрлүүлэгч ачааг тээвэрлэгчид хүлээлгэн өгөхдөө дагалдах бичиг баримтанд заасан тоо, хэмжээ, тэмдэгийг үнэн зөв бичиж өгөх үүрэгтэй” гэж тээвэрлүүлэгч Б ХХК-ийн үүргийг тодорхойлжээ. Шүүх талуудын хооронд ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бөгөөд хариуцагч Б ХХК-ийн хувьд гэрээний заалтын дагуу “Дайрга хүлээлгэн өгсөн баримт”-ын эхний хувь нь үлдэж, хоёр дахь хувь нь ачааг дагалдан БИ ХХК-д очиж, гурав дахь хувь нь тээвэрлэгчид үлддэг байсан нь гэрч Дын мэдүүлгээр тогтоогдсон.

 

             Тодруулбал, ачаа илгээгч нь тээвэрлэгчид ачааг хүлээлгэж өгөхдөө дагалдах бичигт ачааны жин болон бусад хэмжигдэхүүнээр тэмдэглэсэн тоо хэмжээг тэмдэглэх үүрэгтэй бөгөөд тээвэрлэгчийн хувьд энэхүү баримт бичиг мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй. Харин ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ачааны бүрэн бүтэн байдлыг хариуцдаг байна. 

 

д/ Энэ бүхнээс үзэхэд шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тооцно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.

 

е/ Хуульд заасны дагуу гомдлын шаардлага гаргах болон хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох нь эрх зүйн үр дагаврыг тогтооход чухал ач холбогдолтой бөгөөд тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд энэхүү хугацааг Иргэний хуулийн 394, 395 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулсан учраас хуульд заасан тусгай хугацаа үйлчилнэ.

 

ё/ Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1-д “Ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, эсхүл алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно”, 395 дугаар зүйлийн 395.1-д “Ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаархи шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр тээвэрлэгчид гаргана” гэж тус тус заасан.

 

ж/ Зохигчийн байгуулсан гэрээнд заасан нэг тээвэрлэх хэмжээ нь 20 м.кубээс багагүй байна гэсэн нөхцөл болон ачаа дагалдах бичиг болох “Дайрга хүлээлгэн өгсөн баримт”-д заасан хэмжээний талаар БИ ХХК, Б ХХК-иуд нь тээвэрлэгч Г ХХК-д 7 хоногийн дотор бичгээр гомдол гаргаж байгаагүй болох нь талуудын тооцоо нийлсэн акт, гэрч Б.Дын мэдүүлгээр тогтоогдсон учраас ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно.

 

з/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар Б ХХК нь гэрээний үүрэгт 200,000,000 төгрөгийг Г ХХК-д илүү төлж хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймээс Б ХХК-ийн ачаа тээврийн хөлсөнд илүү төлсөн 200,000,000 төгрөгийг Г ХХК-иас гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

9.4. 10 ширхэг дугуйны үнэ 7,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухай

а/ Хариуцагч нь энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Г ХХК нь 1 бүр нь 780,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг дугуйг “Авто ойл” ХХК-иас худалдаж авсан бөгөөд үнийг манай компани төлсөн учраас гаргуулах үндэстэй гэж тайлбарласан.

 

б/ Гоёот-Ухаа” ХХК нь манай компани энэ дугуйнуудыг худалдаж аваагүй. Дугуйны үнийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нарийн маргавал н.Алтансүх, Н.Болдбаатар нарын асуудал. Н.Болдбаатарын данснаас н.Алтансүхийн данс руу мөнгө шилжсэн асуудал гэж маргасан нь үндэслэлгүй байна.

 

в/ Г ХХК нь 1 бүр нь 780,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг дугуйг “Авто ойл” ХХК-иас 2020.10.14-ний өдөр худалдан авч үнийг Б ХХК төлсөн болох нь гэрч Б.Энхжаргалын “...Гоёот-Ухаа ХХК-ийг ажил хэргийн шугамаар мэднэ. Манайхаас байнга бараа худалдаж авдаг байнгын үйлчлүүлэгч..., 2020.10.14-ний 20:04 минутад 5176004554 данснаас 7,800,000 төгрөг Баттэшиг гэсэн утгатайгаар орж ирсэн... Гоёот-Ухаа ХХК 10 ширхэг дугуй худалдаж авсан. НӨАТ-ын баримтыг нь хэвлээд өгсөн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 201-202 х/, гэрчээс гаргаж өгсөн 2020.10.14-ний өдрийн “Төлбөрийн баримт” /4 хх-ийн 199 х/-аар тус тус тогтоогдож байна.

 

г/ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй...” гэж заасан. Хариуцагч Б ХХК нь Г ХХК-ийн худалдан авсан 10 ширхэг дугуйны үнийг төлөх үүрэг үүсээгүй байна.

 

Иймээс Г ХХК-иас 10 ширхэг дугуйны үнэ болох 7,800,000 төгрөгийг гаргуулан Б ХХК-д олгох нь зүйтэй.

 

9.5. Зохигчийн 2020.09.24-ний өдөр байгуулсан 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д “Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд

а/ Хариуцагч Б ХХК нь энэхүү шаардлагаа шинжээч “Уран-Асар” ХХК-ийн 2023.01.13-ны өдрийн “Эзлэхүүний хэмжээ дүгнэлт” /4 хх-ийн 98-100 х/ болон “Аодэ экьюпмент” ХХК-ийн 2022.05.22-ны өдрийн 05/25 тоот албан бичиг  /4 хх-ийн 16 х/-ийг үндэслэн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус заасныг үндэслэн шаардсан.

 

б/ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т “Хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн”, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй” гэж тус тус заасан.

 

в/ “УА” ХХК-ийн 2023.01.13-ны өдрийн “Эзлэхүүний хэмжээ дүгнэлт”-ээр Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашины тэвшний эзэлхүүнийг 17.01 м.куб гэж тогтоосон хэдий ч өндөрлөгөөтэй тээврийн хэрэгслийн тэвшинд ямар төрлийн материал ачих, тухайн материалын шинж чанараас шалтгаалж эзлэхүүн, жин бүгд өөр, өөр гарах тул тухайн байршил дээр эсвэл ижил төстэй материалыг ачиж ачаатай ачаагүй жингийн зөрүүгээр тодорхойлох боломжтой гэж үзэж байна гэжээ. /4 хх-ийн 99-101 х/

 

г/ Мөн Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашины Монгол улс дахь албан ёсны борлуулагч “АЭ” ХХК-ийн 2022.05.22-ны өдрийн 05/25 тоот “Хово 336 техникийн танилцуулга”-д “цэвэр даац нь 25 тонн, тэвшний эзлэхүүн нь 18 м.куб” гэж тодорхойлсон байгаа хэдий ч шинжээчийн дүгнэлтээс үзэхэд өндөрлөгөөтэй тээврийн хэрэгслийн тэвшинд ямар төрлийн материал ачих, тухайн материалын шинж чанараас шалтгаалж эзлэхүүн, жин бүгд өөр, өөр гардаг болох нь тогтоогдож байна.

 

д/ Тухайн үед зохигчийн байгуулсан гэрээний дагуу тээврийн хэрэгслийг жолоодож байсан гэрч Б.Дын Б ХХК-иас Төгсөө, БИ ХХК-иас Дөлгөөн, манайхаас Алтансүх захирал байсан. Энэ хүмүүс пүүлүүлж анх хэмжээг тогтоосон..., 2020.10.01-нд Уужим-Од гэдэг газар очиж ачаа тээврийн хэмжээг пүүнд хэмжсэн...” гэх мэдүүлгээр талууд нэг тээврийн хэрэгсэлд ачих төмөр замын буталмал чигжээс чулуу ачих хэмжээг 21 м.куб гэж тогтоож тохиролцсон байх ба 20 м.куб нь гэрээний 2.5-д зааснаар тооцож үзэхэд 26,6 тонн /20 м.куб х 1,33 тонн/ болж байна.

е/ Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл нь тухайн хоёр тал хийж буй хэлцлийнхээ, агуулга, зорилго субьект, обьектийн жинхэнэ мөн чанарын талаар буруу ойлгож, эндүүрч хийсэн. Хэлцлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинж байдлын талаар төөрөгдсөн гэж талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, хэлцлийн зүйлийн шинж чанар, биет байдал, түүний орчин нөхцөл тохирч байх ёстой ба хэлцлийн зүйл нь үнийг тодорхойлох чухал ач холбогдолтой байх нөхцөл байдлыг ойлгодог бол 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл нь үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгож, баталж нотлохыг оролдох, бодит байдлыг нуун дарагдуулсан үйлдлээр илэрдэг.

ё/ Хэрэв, хариуцагч нь хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж үзэж байсан бол 2020.10.01-нд Уужим-Од гэдэг газар очиж ачаа тээврийн хэмжээг мэдсэн үедээ нэхэмжлэл гаргах болон хэмжээг өөрчлүүлэх боломжтой байжээ.

ж/ Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2020.09.24-ний өдөр байгуулсан 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д “Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иймээс хариуцагч Б ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7,800,000 төгрөгийг Г ХХК-иас гаргуулах шаардлагыг хангаж, ачаа тээврийн хөлсөнд илүү төлсөн 200,000,000 төгрөг гаргуулах, 2020/09/24-07 дугаартай “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д “Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг үндэслэн хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.

11. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно”, мөн хуулийн 238.4-т “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан.

а/ Хуульд заасны дагуу хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг Б ХХК-ийн Г ХХК-д төлөх 75,504,040.5 төгрөгөөс Г ХХК-ийн Б ХХК-д төлөх 7,800,000 төгрөгийг тус тус хасч тооцох үндэслэлтэй.

 

12.Шүүхээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 677,800 төгрөг (2021.07.20-нд 556,650 төгрөг, 2021.12.27-нд 121,150 төгрөг)-ийг, хариуцагчийн 2023.04.18-ны өдөр төлсөн 2,155,266 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 139,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 535,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн, 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 28.3.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 232 дугаар зүйлийн 232.6, 380 дугаар зүйлийн 380.1, 394 дүгээр зүйлийн 394.1, 395 дугаар зүйлийн 395.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан Б ХХК-иас 75,504,040.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 6,482,420.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            Г ХХК-иас 7,800,000 төгрөг гаргуулан Б ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д “Нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 200,000,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн 20 тонны багтаамжтай бор бүргэд хаалгатай, вакум цонхтой ажилчдын сууцны зориулалтаар тохижуулсан контейнерыг гаргуулах шаардлагыг хариуцагч “Б ХХК нь зөвшөөрснийг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 677,800 төгрөг (2021.07.20-нд 556,650 төгрөг, 2021.12.27-нд 121,150 төгрөг)-ийг, хариуцагчийн 2023.04.18-ны өдөр төлсөн 2,155,266 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 139,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 535,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА