Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01691

 

 

 

 

 

 

 

 

   2023          08           30                                        210/МА2023/01691

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/01903 дугаар шийдвэртэй

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 54,799,986 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, контейнер тээвэрлэхэд зарцуулсан зардалд 2,250,000 төгрөг, нийт 81,986,461 төгрөг болон 20 тонны контейнер тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

“Г” ХХК-аас 10 ширхэг дугуйны үнэ 7,800,000 төгрөг, ачаа тээврийн гэрээний төлбөрт илүү төлсөн 200,000,000 төгрөг буюу нийт 207,800,000 төгрөг гаргуулах, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д “нэг автомашин нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “Г” ХХК нь “Б” ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, уг гэрээгээр уурхайгаас төмөр замын буталмал чигжээс чулуу тээвэрлэж, тээвэрлүүлэгчийн заасан цэг болох Таван толгой-Гашуунсутайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийж байгаа “Б” ХХК-ийн бүтээгдэхүүн хүлээн авах цэгт буулгахаар тохиролцсон. Гэрээний дагуу манайх эхний ээлжинд тээвэрлэлт хийх 10 ширхэг Sinotruck Howo маркийн тээврийн хэрэгслийг “Б” ХХК-ийн Өмнөговь аймагт байрлаж байсан ил уурхайд байршуулан, дараа нь дахин 10 тээврийн хэрэгслийг нэмж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тээвэрлэлтийн ажлыг эхлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан.

1.2. Гэрээгээр төлбөрийн нөхцөлийг 1 км зайд 1 тонн төмөр замын чигжээс чулуу тээвэрлэхэд 160 төгрөг байх ба 1 рейсийн үнэ нэг талдаа 95 км-ээс хэтрэхгүй байхаар тохиролцож, 90 км зайд 1 рейсийн үнэ 402,192 төгрөг, 57 км зайд 254,722 төгрөг байхаар тохиролцсон.

1.3. Хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны төлбөр 218,148,941 төгрөг болсноос манай авч ашигласан шатахууны үнэ 87,663,120 төгрөгийг хасаад үлдэх 130,485,821 төгрөгийг өгөх байснаас 3,000,000 төгрөгийг торгуульд, 14 м.кв-ын 268,128 төгрөгийг тус тус тооцооноос суутган тооцож, 120,000,000 төгрөгийг 10 сард шилжүүлж, үлдэгдэл 7,923,182 төгрөгийг төлөөгүй. Харин 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 1,596 рейсийн үнэ 173,210,688 төгрөг болсон бөгөөд манай авч ашигласан шатахууны үнэ 73,377,360 төгрөгийг хасахад үлдэх 99,833,328 төгрөгийг өгөх байснаас 3,000,000 төгрөгийг торгуульд суутган тооцож, 60,000,000 төгрөгийг 11 дүгээр сард шилжүүлж, үлдэгдэл 36,833,328 төгрөгийг төлөөгүй.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал нийт 187 рейсийн төлбөр 47,632,939 төгрөг болсноос шатахууны үнэ 17,549,920 төгрөгийг хасаад 30,083,019 төгрөгийг өгөх байснаас 23,083,358 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 4,499,661 төгрөгийг төлөөгүй. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 280 рейсийн төлбөр 75,786,120 төгрөг болсноос шатахууны үнэ 39,536,815 төгрөгийг хасаад үлдэх 36,249,305 төгрөгийг өгөх байснаас 30,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 6,249,305 төгрөгийг төлөөгүй. Түүнчлэн, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны төлбөрийг хариуцагчийн хүсэлтийн дагуу “С” ХХК-ийн уурхайгаас тээвэрлэсэн бөгөөд 1 тонн/км-ын үнэлгээг 170 төгрөгөөр тооцохоор тохиролцсон бөгөөд нийт үлдэгдэл 54,799,986 төгрөгийг хариуцагч төлөөгүй байна. Төлбөрийн үлдэгдэл барагдуулахаар удаа дараа хандсаны үр дүнд дээрх төлбөрийн талаар талууд тооцоо нийлсэн.

1.4. Талуудын байгуулсан гэрээний 3.2.3-т “...талууд 10 хоног хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцно гэж заасан. Үлдэгдэл төлбөрийг дараа сарын 10-ны өдөр төлөх үүрэгтэй боловч ажил дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 7 сарын хугацаа өнгөрсөн учраас алданги 27,936,475 төгрөг болж байна.

1.5. Тухайн газарт манай байгууллагын ажилчид байрлан ажиллаж байсан учир ажилчдын амрах, хоолох байрыг бэлдэх зорилгоор 20 тонны багтаамжтай, 4922 кодтой, ногоон өнгийн, бор бүргэд хаалгатай, вакум цонхтой контейнерыг “Ж” ХХК-аас 2020 оны 10 сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 5,500,000 төгрөгөөр худалдан авч, жолооч С.Х гэх хүнээр Улаанбаатараас Өмнөговь аймаг руу ажилчдын сууцыг тээвэрлүүлж 2,250,000 төгрөгийн хөлс төлсөн. Иймд гэрээний үүрэгт 54,799,986 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, контейнер тээвэрлэхэд зарцуулсан зардалд 2,250,000 төгрөг, нийт 81,986,461 төгрөг болон 20 тонны контейнер тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа үйл баримтад нийцэхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд анхан шатны тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн баримт гэж 1,416 ширхэг баримт гаргаж өгсөн. Энэ баримтын хүрээнд шаардаад байгаа шаардлагын эсрэг нотлогдож байна. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь тухайн тээвэрлэлтийн ажил хийгдэхээс 6 хоногийн өмнө, хэмжилт хийхээс 7 хоногийн өмнө байгуулагдсан.

Талуудын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т тээвэрлэх ачааны хэмжээг 20 м.кубээс дээш буюу 1 м.кубыг 1,33 тонноор үржүүлж, 27 орчим тонн хэмжээгээр тээвэрлэнэ гэх тохиролцоо нь хамгийн сүүлийн байдлаар хийгдсэн. Энэ гэрээ хэлцэл хийх үед авто машины тээврийн даацын хэмжээг тогтоогоогүй байсан. “Г” ХХК тээвэрлэлтийн үйл ажиллагааг удаан хугацаанд хийж гүйцэтгэсэн туршлагатай, өөрсдийн тээврийн хэрэгслийн нэгжийн даацын хэмжээг мэднэ гэж бид ойлгосон. Тиймээс “Г” ХХК-ийн стандарт нөхцөлөөр хийсэн гэрээнд итгэсэн учраас тухайн үед 20 м.кубээс дээш тээвэрлэлт хийнэ гэж үзсэн. Үүний дараа тухайн тээврийн хэрэгслүүдийн хэмжилт хийж 21 м.куб гарсан гэж нотлох оролдлогуудыг нэхэмжлэгч талаас хийсэн. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд 4-р хавтаст хэргийн 31-37 дугаар хуудсанд байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй ч гэсэн энэ баримтуудаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тухайн тээврийн хэрэгслүүдийг хэмжихдээ ачааны хэмжээний даацыг мэдээгүй байх үед гэрээ хийсэн. Тээвэрлэгч компанид гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд талууд мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэт, эргэлзээгүй өгөх үүрэгтэй. Энэ хүрээнд мэдээллээ өгч, гэрээ байгуулсан.

Тээвэрлэлт хийгдэх явцад тээвэрлэсэн ачааны хэмжээг хэмжиж үзэхэд 21 м.кубдээ хүрэхгүй байсан. Үүн дээр хариуцагч маргаж байгаа учраас шүүхэд хүсэлт гаргаж, шинжээч томилж тогтоосон. Ажиллагааны явцад буюу талууд хооронд үүргээ биелүүлж, гүйцэтгэх явцад хүлээсэн үүргийн хэмжээнд хүрэхгүй байсан учир талуудын хооронд асуудал үүссэн. Хэмжилт хийж үзэхэд 21 м/куб хүрэхгүй байсан учраас шүүхээс шинжээчийг 2 авто машин дээр томилсон. Бүх автомашин дээр шинжээч томилуулъя гэдэг хүсэлт гаргасан боловч хариуцагч талаас зарим автомашиныг өөрийн өмчлөлөөс гарсан, байхгүй болсон учраас шинжилгээ хийх боломжгүй гэж тайлбарласан боловч эцсийн байдлаар шинжээч томилогдоход 17.01 м.куб хэмжээтэй гэдэг нь тогтоогдсон.

2.2. Нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш тээвэрлэлтийн хөлсөө авч чадаагүй гэж байгаа боловч тухайн үед өөр компанийн тээвэрлэлтийг хийсэн. Тээвэрлэхдээ хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актыг бодож үзэхэд 1 тонныг 160 төгрөгөөр тээвэрлэх ёстой атал 170 төгрөгөөр бодсон байсан. Талууд гэрээнд тээвэрлэлт хийх жолоочийн мэдээллийг өгнө гэж заасан хэдий ч нэхэмжлэгч тал хариуцагчид мэдээлэл өгөөгүй учраас шүүхээс гаргуулж авсан. Гэтэл эдгээр баримтууд нь жолооч нар тээврийн хэрэгслийн жагсаалтад байхгүй жолооч нарын мэдээллүүд байна. Гаргаж өгсөн баримтууд нь тамга, тэмдэггүй, гарын үсэг зөрсөн баримтууд байна. Тухайн үед акт нийлж дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа боловч хуурамч мэдээлэл өгч, үнэн зөв бодит байдалд тулгуурлахгүйгээр хаалгасан үйл баримт юм. Нэхэмжлэгчийн гаргасан 1,416 ширхэг баримтыг гэрээний дагуу 21 м/кубээр тооцоход 393,000,000 төгрөг болж байна. Гэтэл нэхэмжлэгчид хариуцагчаас 440 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн шатахууны дүнгээр 170,000 литр бензин хэрэглэсэн бөгөөд тэдний гаргасан баримтаар тооцоход нийт гүйцэтгэсэн үүрэг нь 440 гаруй сая төгрөг “Б” ХХК-аас гарсан. Бид 50 гаруй сая төгрөг илүү төлсөн байтал “Б” ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.3. Контейнер болон тээврийн зардал дээр 2,250,000 төгрөгийг “Б” ХХК-ийн захирлын нөхөр Н.Б-ын данснаас шилжүүлсэн учраас шаардах нь үндэслэлгүй. Контейнерийн зардлыг тусад нь нэхэмжилж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгч контейнерийг “Г” ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаанд тухайн кэймп дээр нэхэмжлэгч талын ажилчдыг байршуулах зорилгоор ашигласан. Нэхэмжлэгч нь өөрсдийн хэрэглээнд худалдан авсан, ашиглахын тулд тээвэрлэсэн эд зүйлсийн үнэ болон тээврийн зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ачаа тээврийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Гэрээнд заасан эрх хэмжээгээ зөрчсөн. 20 м.кубээс доошгүй тээвэрлэлт хийнэ гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч сая 27 тонноос багагүй тээвэрлэлт хийнэ гэдгээ мэдэж байсан учраас мэргэшсэн хүний хувьд гэж тайлбарлаад байна. Тухайн үед ингэж тайлбарласан учраас 27 тонноос багагүй байна гэсэн нь гэрээ хийх гол үндэслэл байсан. Тэр хэмжээндээ хүрээгүйгээс гадна тээвэрлэлтийн үүргээ биелүүлээгүй. 2 удаа хэмжилт хийсэн гэж тайлбарлаж байна. Б ХХК-ийн гүйцэтгэсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажил улсын нууцад хамаарах ажил байгаа. Гэрээний оролцогч биш этгээдүүдтэй харилцах, мэдээллийг гаргаж өгөх, өөр бусад шалтгаанар буюу Нууцын тухай хуульд заасан үндэслэл шалтгаанаас гадуур нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн дагалдах бичигт зааснаар дараах нөхцөлөөр дор заасан хугацаанд нийт 29,736 м.куб хэмжээтэй ачааг нийт 393,424,214 төгрөгийн хөлсөөр тээвэрлэжээ. Үүнд:

-2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 90 киломерт дагалдах бичиг 222 ширхэг, 1-222 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 402,192 төгрөгөөр буюу нийт тээврийн ачаа, хөлс 4,662 метр куб хэмжээтэйг 89,286,624 төгрөгөөр,

-2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 228 ширхэг, 223-450 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 4,788 метр куб хэмжээтэйг 58,076,524.8 төгрөгөөр,

-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ: 57 киломерт, дагалдах бичиг 680 ширхэг, 451-1130 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 14.280 метр куб хэмжээтэйг 173,210,688 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт дагалдах бичиг 187 ширхэг, 1131-1317 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 3,927 метр куб хэмжээтэйг 47,632,939.2 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 99 ширхэг, 250-368 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 2,079 метр куб хэмжээтэйг 25,217,438.4 төгрөгөөр,

Гэтэл хариуцагчтай тооцоо нийлсэн гэж нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн баримтад зааснаар нийт 1,773 удаагийн тээврээр дараах хугацаанд нийт 36,960.5 метр куб хэмжээтэй ачааг нийт 523,980,507 төгрөгийн хөлсөөр тээвэрлэсэн гэжээ. Үүнд:

-2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 90 киломерт дагалдах бичиг 398 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 402,192 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 8,358 метр куб хэмжээтэйг 160,072,416 төгрөгөөр,

-2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 228 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 4,788 метр куб хэмжээтэйг 58,076,524.8 төгрөгөөр,

-2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 680 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 14,280 метр куб хэмжээтэйг 173,210,688 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 187 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 3,927 метр куб хэмжээтэйг 47,632,939.2 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, тээврийн зайн хэмжээ 57 киломерт дагалдах бичиг 182 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 270,642 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 3,822 метр куб хэмжээтэйг 58,458,609 төгрөгөөр,

-2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт дагалдах бичиг 98 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 270,642 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 1,785,5 метр куб хэмжээтэйг 26,529,330 төгрөгөөр гэжээ. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн дагалдах бичиг болон 3 дугаар хавтаст хэргийн 110-113 дугаартай цугларсан дээрх нотлох баримтууд өөр хоорондоо нийт 359 тээвэр, ачаа 7,811.5 хуудаст метр куб, хөлс 130,556,293 төгрөгөөр зөрүүтэй байна. Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дагалдах бичиг 176 ширхэг, нийт ачаа 3,696 метр куб буюу нийт хөлс 70,785,792 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дагалдах бичиг 182 ширхэг, нэг тээврийн хөлс 15,920.4 төгрөг, нийт ачаа 3,822 метр куб буюу нийт хөлс 58,458,609 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дагалдах бичиг 1 ширхэг, нэг тээврийн хөлс 15,920.4 төгрөг буюу нийт ачаа 293.5 метр куб, нийт хөлс 1,311,891.6 төгрөг байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад зааснаар дээрх ачааг тээвэрлэхэд дараах хугацаанд нийт 117,334 литр шатахууныг хариуцагчаас зээлээр авч ашигласан үнэд нийт 218,127,215 төгрөг төлсөн гэжээ. Үүнд: 2020 оны 10 дугаар сард нэгж хэмжээ, үнэ 1 литр нь 1,840 төгрөг, нийт хэмжээ, үнэ 47,643 литр хэмжээтэйг 87,663,120 төгрөгөөр, 2020 оны 11 дүгээр сард нэгж хэмжээ, үнэ 1 литр нь 1,840 төгрөг, нийт хэмжээ, үнэ 39,879 литр хэмжээтэйг 73,377,360 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэгж хэмжээ, үнэ 1 литр нь 1,840 төгрөг буюу нийт хэмжээ, үнэ 9,538 литр хэмжээтэйг 17,549,920 төгрөгөөр 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэгж хэмжээ, үнэ 1 литр нь 1,950 төгрөг, нийт хэмжээ, үнэ: 20,274 литр хэмжээтэйг 39,536,815 төгрөг гэжээ. Эндээс үзвэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн дагалдах бичигт зааснаар тээвэрлэсэн нийт 29,736 метр кубтэй ачааны хөлсөнд хариуцагчаас нийт 451,210,573 төгрөг төлсөн буюу үүнээс 57,786,359 төгрөгөөр илүү байна. Үүнд: 218,127,215 төгрөгийг 117,334 литр шатахуунаар, 233,083,358 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлсөн. Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нийт 1,416 ширхэг тээвэрлэлтийн бичгийг хуурамчаар үйлдсэн байж болохуйц нь тэдгээрийг нэг бүрчлэн дараах байдлаар илэрсэн тул тэдгээр баримт бичгийн дагуу нэхэмжлэгч хариуцагчаас төлсөн хөлсийг буцаан шаардах үндэслэл бүрдүүлжээ. Үүнд: дагалдах бичиг хуулбар хувь, дагалдах бичиг засварласан, дагалдах бичгийг үйлдсэн хугацаа тодорхойгүй, тээвэрлэсэн автомашины улсын дугаар тодорхойгүй,  тээвэрлэсэн автомашины болон жолоочийн мэдээлэл бүртгэлд байхгүй, тээвэрлэсэн автомашины жолоочийн гарын үсэг тодорхойгүй эсвэл гарын бичигдсэнээс ялгаатай, тээвэрлүүлэгч болон хүлээн авагчийн гарын үсэггүй эсвэл гарын үсэг тодорхойгүй гэх мэт баталгаажуулалт дутуу байна.

3.2. Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн эзэлхүүний хэмжээг 17,01 метр куб болохыг тогтоосон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.7-д заасан нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 метр кубээс багагүй хэмжээтэй байна гэх нөхцөл нь Иргэний хуулийн 59 дүгээр зуйлийн 59.1 болон 58 дугаар зүйлийн 58.3.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинж бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй тул 21 метр кубээр тооцож “Г” ХХК-ийн нийт тээвэрлэсэн ачааны хэмжээг 17,01 метр кубээр тооцож илүү төлсөн хөлсийг буцаан шаардах үндэслэл бүрдсэн. Иймд тээврийн хөлсөнд илүү төлсөн төлбөрт 200,000,000 төгрөгийг болон “Г” ХХК-ийн худалдан авсан 10 ширхэг дугуйны үнэд “Б” ХХК-аас төлсөн 7,800,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 метр кубээс багагүй хэмжээтэй байна гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:

“Б” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээг байгуулан 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг дуустал 20 машин, 20 жолоочийн хамтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багт төмөр замын буталмал чулуу тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Тухайн үед Б ХХК-ийн нягтлан бодогчтой тооцоог цахим мэйлээр сар бүр нийлж байсан. Энэ талаар нягтлан бодогч Н.Б-ийн мэйл хаягт үзлэг хийж нотлогдсон. “Б” ХХК нь манайд өртэй атлаа юу ч байсан хамаагүй нэхье гэх байдлаар хандаж эхлээд шатахуун зээлээр өгсөн гэх нэхэмжлэл бичиж биднээс мөнгө нэхэмжилснээ удалгүй өөрчлөж тээвэрлүүлсэн ачааны хөлсөө биднээс нэхэж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 болон 2.6-д ачааны хэмжээг 1 мЗ ачааг 1,ЗЗ тонн гэж хэмжих нэгжийг шилжүүлэн, 1 машины нийт ачааны хэмжээг 27 тонноос хэтрүүлэхгүй, 3.2-т тээвэрлэлтийн 1 тонн ачааг 1 км тутамд 160 төгрөгөөр тооцож, тээврийн хөлсийг “Б” ХХК тээвэрлэгч талд төлөхөөр, гэрээний 3.2.1-т тээвэрлүүлэгч тал сар бүрийн 05-ны дотор 50,000,000 төгрөгийн урьдчилгааг тээвэрлэгч талд шилжүүлж байхаар тус тус заасан.

Тээвэрлүүлэгч нь дээрх үүргээ үл биелүүлж урьдчилгаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүйн улмаас тээвэрлэгч “Б” ХХК-аас шатахуун зээлээр худалдан авч, сар бүрийн эцэст хийгдсэн ажлын нийт орлогын тооцооноос уг шатахууны төлбөрийг “Б” ХХК-д суутгуулж үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байсан. Энэхүү зарчмаар 10-12 дугаар сарын бүх тооцоог гаргаж “Б” ХХК-тай сар бүр тооцоо нийлж нэхэмжлэхэд төлбөрөө бүрэн барагдуулдаггүй, төмөр замын төслийн мөнгө орж ирээгүй байна, удахгүй мөнгө орж ирэхээр төлбөр тооцоог дуусгана хэмээн удааширсаар байсан тул тээвэрлэгч тал гэрээний 7.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай байгууллагын санхүүгийн баримт, “Б” ХХК-ийн нягтлангийн хариу и-мэйлээр энэ бүх нөхцөл байдал бүрэн нотлогддог. Тээвэр хийсэн баримтны зургийг Өмнөговь аймагт ажиллаж байсан манай байгууллагын ажилчид өдөр өдөрт нягтлан бодогч руу зургийн явуулдаг үүнийг үндэслэж санхүүгийн баримт гарсан. “Б” ХХК-ийн хувьд ч мөн адил хэрэгт авагдсан байгаа тээвэр хийсэн баримтыг Өмнөговьд ажиллаж байсан ажилтнаасаа өдөр бүр зурган мэдээллийг авч байсан. Улмаар хоёр байгууллагын нягтлан бодогч нар тээвэрлэлт хийсэн хэмжээг нэгтгэн гаргасан бөгөөд энэ талаар хариуцагч маргаж байгаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 59 дугаар зүйлийн 59.1, 232 дугаар зүйлийн 232.6, 380 дугаар зүйлийн 380.1, 394 дүгээр зүйлийн 394.1, 395 дугаар зүйлийн 395.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан “Б” ХХК-аас 75,504,040.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 6,482,420.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 “Г” ХХК-аас 7,800,000 төгрөг гаргуулан “Б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 200,000,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 20 тонны багтаамжтай бор бүргэд хаалгатай, вакум цонхтой ажилчдын сууцны зориулалтаар тохижуулсан контейнерыг гаргуулах шаардлагыг хариуцагч “Б” ХХК нь зөвшөөрснийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 677,800 төгрөг (2021.07.20-нд 556,650 төгрөг, 2021.12.27-нд 121,150 төгрөг)-ийг, хариуцагчийн 2023.04.18-ны өдөр төлсөн 2,155,266 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 139,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас 535,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээ нь тухайн ачаа тус бүрт зориулж байгуулагдах бөгөөд дагалдах баримт бичгийн хэлбэртэй байхаар хуульчилсан тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинжтэй тохирохгүй байна. Харин дайрга хүлээлгэн өгсөн баримт нь гэрээний үүргийг гүйцэтгэсэн баримт бичиг бөгөөд тус гэрээгээр нийт 40,000 м.куб хэмжээтэй ачааг 3 сарын хугацаанд тасралтгүй тээвэрлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

6.2. Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тооцно, мөн хуулийн 76.2 дугаар хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсвэл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж, мөн хуульд заасны дагуу гомдлын шаардлага гаргах болон хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох нь эрх зүйн үр дагаврыг тогтооход чухал холбогдолтой бөгөөд тээвэрлэлтийн гэрээтэй холбоотой маргааныг шийдэхэд энэ хугацааг Иргэний хуулийн 394, 395 дугаар зүйлээр нарийвчлан зохицуулсан учраас хуульд заасан тусгай хугацаа үйлчилнэ гэж дүгнэсэн нь буруу. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь тээвэрлэлтийн гэрээ биш тул дээрхээр зохицуулагдахгүй.

6.3. Мөн 3-р хавтаст хэргийн 225-228 хуудаст тус компанид жолооч ажилтай  Г.Д 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр “Г” ХХК 20 жолоочтой бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр очиход 3 тээврийн хэрэгсэл байсан. Ачаа гаргах дагалдах хуудсыг “Б” ХХК-иас н.Т, н.А нар гарын үсэг зураад манайхаас дагалдах хуудсанд өөр жолооч гарын үсэг зурдаг, 90 км-т явж байхад буюу ажил эхлээд удаагүй байхад тээвэрлэсэн ачааны хэмжээ бага байна гэж Бодиос 1 билүү 2 удаа хэлсэн гэж мэдүүлснээс үзвэл тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэх үед “Б” ХХК-ийн төлөөлж хүн гарын үсэг зурсан боловч тухайн баримтыг нэгтгэн гаргаж өгөөгүйгээр “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн нийт үүргийн хэмжээг тогтоох боломжгүй байсан. Тухайн үед “Г” ХХК-ийн авто машинуудаас гадна улсын 99-** УНЕ (даац 25,99 м.куб), 41-** УНТ (даац 25,27 м.куб) 30-** ДУЭ (д 29,18 м.куб) 76-** ОРО (даац 62,47 м.куб) 81-** ОРХ (двац 60,07 м.куб) 39-** ОРБ (даан 64,25 м.куб) 87-** УБЯ (даац 36,75 м.куб) дугаартай автомашинууд “Б” ХХК-д тээврийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тэдгээр автомашины даац нь “Г” ХХК-иас 2 дахин их хэмжээтэй болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 2-8 хуудаст нотлох баримтаар цугларсан бөгөөд тэдгээрийн ачаа нь “Г” ХХК-ийн ачаатай холилдсон тул “Г” ХХК-ийн тээвэрлэсэн ачааны хэмжээг шууд тогтоох боломжгүй. “Г” ХХК-аас танилцуулсан баримт бичиг нь дээр зааснаар хууль болон сангийн сайдын тушаалаар батлагдсан журам, Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2, 4.6-д заасныг хангахгүй байсан тул дугаартай гэрээний дагуу гүйцэтгэсэн үүргийг тогтоох боломжгүй байсан. Энэхүү зөрчлийг арилгаж, зохих шаардлага хангасан баримтыг гаргаж өгөхийг “Г” ХХК-аас шаардсан боловч биелүүлээгүй тул дугаартай гэрээний хөлсийг илүү төлсөн эсэхийг тогтоох, энэ талаар шаардлага гаргах боломжгүй байсан. Илүү төлсөн хөлсийн хэмжээг “Г” ХХК-аас 1,416 ширхэг дайрга хүлээлгэн өгсөн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд мэдсэн бөгөөд тус баримтаас үзвэл “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн үүрэг, түүний хөлс дараах хэмжээтэй байсан.

Үүнд: нийт 29,736 метр куб хэмжээтэй ачааг нийт 393,424,214 төгрөгийн хөлсөөр тээвэрлэснийг задалбал талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.5-д зааснаар 1 метр куб эзэлхүүнтэй ачааны хүндийн жин 1,33 тонн хэмжээтэй, гэрээний 3.2-д зааснаар 1 тонн хэмжээтэй ачааг 1 километр тээвэрлэх үнэ 160 төгрөг буюу 1 метр куб эзэлхүүнтэй ачааг 1 километр тээвэрлэх үнэ 212,8 төгрөг буюу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 90 киломерт дагалдах бичиг 222 ширхэг, 1-222 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 402,192 төгрөгөөр буюу нийт тээврийн ачаа, хөлс 4,662 метр куб хэмжээтэйг 89,286,624 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 228 ширхэг, 223-450 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 4,788 метр куб хэмжээтэйг 58,076,524.8 төгрөгөөр, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ: 57 киломерт, дагалдах бичиг 680 ширхэг, 451-1130 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 14.280 метр куб хэмжээтэйг 173,210,688 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт дагалдах бичиг 187 ширхэг, 1131-1317 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 3,927 метр куб хэмжээтэйг 47,632,939.2 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 99 ширхэг, 250-368 дугаартай, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,721.6 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 2,079 метр куб хэмжээтэйг 25,217,438.4 төгрөгөөр гэжээ. Гэтэл хариуцагчтай тооцоо нийлсэн гэж нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн баримтад зааснаар нийт 1773 удаагийн тээврээр дараах хугацаанд нийт 5 метр куб хэмжээтэй ачааг нийт 523,980,507  төгрөгийн хөлсөөр тээвэрлэсэн гэжээ.

Үүнд: 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 90 киломерт дагалдах бичиг 398 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 402,192 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хелс 8,358 метр куб хэмжээтэйг 160,072,416 төгрөгөөр, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 228 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 4,788 метр куб хэмжээтэйг 58,076,524.8 төгрөгөөр, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 680 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 14,280 метр куб хэмжээтэйг 173,210,688 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт, дагалдах бичиг 187 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 254,722 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 3,927 метр куб хэмжээтэйг 47,632,939.2 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл, тээврийн зайн хэмжээ 57 киломерт дагалдах бичиг 182 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс: 21 метр куб хэмжээтэйг 270,642 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 3,822 метр куб хэмжээтэйг 58,458,609 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тээврийн зайн хэмжээ 57 киломерт дагалдах бичиг 98 ширхэг, нэг тээврийн ачаа, хөлс 21 метр куб хэмжээтэйг 270,642 төгрөг буюу нийт тээврийн ачаа, хөлс 1,785,5 метр куб хэмжээтэйг 26,529,330 төгрөгөөр гэжээ. Үүний зөрүү нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дагалдах бичиг 176 ширхэг, нийт ачаа 3,696 метр куб буюу нийт хөлс 70,785,792 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дагалдах бичиг 182 ширхэг, нэг тээврийн хөлс 15,920.4 төгрөг, нийт ачаа 3,822 метр куб буюу нийт хөлс 58,458,609 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дагалдах бичиг 1 ширхэг, нэг тээврийн хөлс 15,920.4 төгрөг буюу ачаа 293.5 метр куб, хөлс 1,311,891.6 төгрөг, нийт 130,556,293  төгрөгөөр зөрүүтэй байна. Үүнд: байна. Дээрх баримтууд нь “Г” ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргасан жолоочийн нэрс, автомашины дугаарт байхгүй жолоочийн нэр, автомашины дугаараар үйлдэгдсэн баримтууд байснаас гадна тухайн жолоочийн гарын үсэг тохирохгүй баримтууд байсан тул тэдгээр баримтыг ачаа тээвэрлэх үүрэг гүйцэтгэснийг нотлохгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд гэрээний хөлсөнд илүү төлсөн 200,000,000 төгрөгийг “Г” ХХК нь үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн нь тогтоогдсон гэж үзэж буцаан шаардсан бөгөөд энэхүү шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

6.4. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна, мөн хуулийн 386.2 дахь хэсэгт дагалдах бичгийг 3 хувь үйлдэж талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж 2 дахь хувийг ачаанд хавсаргаж 3 дахь хувийг тээвэрлэгчид өгнө гэж тус тус заасан бөгөөд хэрэгт авагдсан дайрга хүлээлгэн өгсөн баримтуудад тус бүрд талууд харилцан гарын үсэг зурсан байх гэрээнд заасны энэхүү дагалдах бичиг нь хучин төгөлдөр болжээ. Тодруулбал гэрч Д-ын ачаа тээвэрлэхэд 3 хувь баримт аваад “Б” ХХК-ийн нярваар гарын үсэг зуруулаад “Б” ХХК-ийн ачаа буулгах газар очиход ажилтан нь хүлээн авч, гарын үсэг зурж, дараа нь жолооч нар гарын үсэг зурдаг байсан. Нэг хувийг нь манайх аваад нэг хувийг нь “Б” ХХК-д өгөөд “Б” ХХК нэг хувийг авдаг байсан гэх мэдүүлгээр дайрга хүлээлгэн өгсөн баримт буюу дагалдах бичгийг 3 хувь үйлдэж илгээгчийг төлөөлж “Б ХХК тээвэрлэгчийг төлөөлж “Г” ХХК-ийн жолооч нар, хүлээн авагчийг төлөөлж “Б” ХХК-ийн холбогдох хүмүүст тус тус гарын үсэг байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч “Г” ХХК-аас шүүхэд нотлох баримтаар 1,416 ширхэг рейсийн баримт гаргаж өгсөн боловч тэдгээрээс нэг ч баримтад тээвэрлүүлэгч “Б” ХХК гарын үсэг байхгүй нь 1 дүгээр хавтасны 133-250 хуудас, 2 дугаар хавтасны 1-175 хуудас, 3 дугаар хавтасны 121-170 хуудас нотлох баримтаар цугларсан дайрга хүлээлгэн өгсөн баримтын хүлээлгэн өгсөн гэх хэсэгт зурсан гарын үсгээр тогтоогдож байна. Тэдгээр баримтын хүлээлгэн өгсөн гэх хэсэгт зурсан гарын үсэг нь өөр хоорондоо ялгаатай бөгөөд энэхүү ялгаа нь тухайн баримтын жолоочийн нэр гэх хэсэгт бичигдсэн нэрнээс шалтгаална. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь хүлээлгэн өгсөн гэх хэсэгт өөрийнхөө гарын үсгийг зурсан бөгөөд энэ нь 3 дугаар хавтасны 49-109 хуудаст нотлох баримтаар цугларсан хөдөлмөрийн гэрээнд бичигдсэн жолооч нарын гарын үсэг болон 3 дугаар хавтасны 207-208 хуудаст нотлох баримтаар цугларсан жолооч нарын гарын үсэгний тайлалтай, мөн дайрга хүлээлгэн өгсөн баримт бусад баримтад тухайн жолоочийн хавтасны нэрээр зурагдсан гарын үсэгтэй тохирч буйгаар тогтоогдож байтал хүлээлгэн өгсөн гэх хэсэгт зурсан гарын үсгийг буруу үнэлж түүнийг “Б” ХХК-аас зурсан гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.

6.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс хариуцагчийн энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шух хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас тасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл, цахим баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй гэж тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх баримтуудыг хууль бусаар бүрдүүлсэн хуурамч баримт гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул дайрга хүлээлгэн өгсөн баримтуудыг болон тооцоо нийлсэн актыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь дайрга хүлээлгэн өгсөн баримт нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэснийг нотлох баримт тул түүнийг үндэслэж хөлс төлөх, төлсөн хөлсөөс “Г” ХХК татвар тайлагнаж төлөх, “Б” ХХК нь татвар ногдох орлогоос хасаж тайлагнах үүрэгтэй хувьд тэдгээр нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3.1.3-т заасан анхан шатны баримт буюу ажил, гүйлгээ гарсаныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгооны баримт болно. Улмаар тус тус баримт нь Сангийн сайдын тушаалын хавсралтаар батлагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааварын 1-р зүйлд анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэснийг хангахгүй тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэж заасныг зөрчсөн.

6.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн “5.ж-д тодруулбал, нэхэмжлэгч нь 2020.10.1-нээс 2020.12.15-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Талууд 2020.10.28 2020.11.18-нд *********, ********** гэх, 2020.12.24, 2020.12.25-нд ********** ********** гэх имэйл хаягуудаар тус тус хоорондоо харилцаж тооцоо нийлж байсан. Хариуцагч “Б” ХХК-ийн албан ёсны имэйл хаяг ********** болох нь 2022.02.15, 2020.04.26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлүүд, мөн 2020.10.01-нээс 2020.10.26-ны өдрийг хүртэл хугацааны 0000001-000004**, 2020.11.03-аас 2020.11.30-ны өдөр хүртэл хүртэлх хугацааны 0000451-000011**, 2020.12.01-нээс 2020.12.06-ны өдрөөс өдийг хүртэл хугацааны 00001131-000013** дугаартай “Б” ХХК дайрга хүлээлгэн өгсөн баримт, 2020.12.13-наас 2020.12.14-ний өдрийг хүртэлх хугацааны ягаан өнгөтэй байгууллагын нэр “С” ХХК, “Б” ХХК, худалдан авагчийн нэр “Б” ХХК гэх 329-368 хүртэл дугаарлалт дугаарлалт бүхий зарлагын баримт “Б” ХХК-ийн 2022.04.18-ний өдрийн тоот албан бичиг түүний хавсралтууд, “Б” ХХК ба “Б” ХХК-ийн хооронд байгуулсан “Балласт бэлтгэн нийлүүлэх гэрээ”, гэрч Г.Д, н.Б нарын мэдүүлэг, захирал О.Б-ийн гарын үсэг байгууллагын тамга бүхий тус компаниас 2020.12.20-ны өдөр “Б” ХХК-д хүргүүлсэн хүсэлт гаргах тухай албан бичиг, мөн 2023.04.18-ны өдөр 04/18 тоот албан бичгээр тус тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл зэрэг баримтуудаар тус тус хариуцагчийн нэмэлт тайлбар үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь дээрх имэйлээр 2020.10.26-ны өдрийн үлдэгдэл болон 2020 оны 12 сарын мэдээлэлд илэрсэн зөрүү, зөрчлийн талаар харилцсан бөгөөд тээвэрлэлтийн ажил гүйцэтгэсэн үр дүнг хүлээлцэж, тооцоо нийлээгүй нь “Г” ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дайрга хүлээлгэн өгсөн баримтууд болон тэмдэглэл, түүний хавсралтаар тогтоогдож байна.

6.7. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.й-д талуудын тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 2020.10.01-ний өдрөөс 31-ний өдрийг хүртэл хугацааны 629 рейсийн төлбөр 218,148,941 тогрогос нэхэмжлэгчийн зээлээр авсан шатахууны үнэ 87,663,120 төгрөг, төлсөн 120,000,000 төгрөг, торгууль болон суутгал 3,268,128 төгрөгийг хасаж үлдэгдэл 7,217,693 төгрөг, 2020.11.30-ны өдрийг хүртэл нийт 680 рейсийн үнэ 173,210,688 төгрогос нэхэмжлэгчийн зээлээр авсан шатахууны үнэ 73,377,360 төгрөг, төлсөн 60,000,000 төгрөг, торгууль 3,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 36,833,328 төгрөг, 2020.12.01-нээс 15-ны өдрийг хүртэл 467 рейсийн үнэ 123,419,059 төгрөгийг төлөх үүрэгтэй байснаас нэхэмжлэгчийн зээлээр авсан шатахууны үнэ 57,086,735 төгрөг төлсөн 53,083,350 төгрөгийг хасаж үлдэгдэл 10,748,966 төгрөг, нийт 54,799,987 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2020 оны 10 сард 629 рейс, 2020 оны 11 дүгээр сард 680 рейс, 2020 оны 12 сард 467 рейс, нийт 1776 рейс үйлдсэн гэсэн нь тус шийдвэрийн үндэслэх хэсгийн Ж-д дүгнэсэн 2020 оны 10, 12 дугаар сарын рейсийн тоо хэмжээтэй илт зөрж байна. Үүнээс гадна “Г” ХХК-аас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2020 оны 10 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хугацаанд тээвэрлэсэн дайрганы дагалдах баримт бичиг болох 1,416 ширхэг дайрга хүлээлгэн өгсөн баримтын тоо ширхэгээс 360 рейсээр илүүгээр тооцсон нь хоорондоо зөрчилджээ.

6.8. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.3.Ж-д зохигчийн байгуулсан гэрээнд заасан нэг тээвэрлэх хэмжээ нь 20 м.кубээс багагүй байна гэсэн нөхцөл болон ачаа дагалдах бичиг болох дайрга хүлээлгэн өгсөн баримтад заасан хэмжээний талаар “Б” ХХК, “Б” ХХК-иуд нь тээвэрлэгч “Г” ХХК-д 7 хоногийн дотор бичгээр гомдол гаргаж байгаагүй болох нь талуудын тооцоо нийлсэн акт, гэрч Б.Даваабаатарын мэдүүлгээр нь тогтоогдсон учраас ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно. Дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “хугацаа 3 сар байна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгчид ачаа тээшийг тогтоосон газар тоо хэмжээгээр нь хүргэн өгч тээвэрлэгч нь түүнд тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй”, 4.2-т “тээвэрлэж байгаа ачааны дагалдах бичгийн 3 хувь үйлдэж талууд гарын үсэг зурж баталгаажуулан эхний ачааг эхний хувийг ачаа илгээгчид үлдээж 2 дахь хувийг ачаанд хавсаргаж 3 дахь хувийг тээвэрлэгчид өгнө”, 4.3-д тээвэрлүүлэгч тээвэрлэх тээвэрлэгчид хүлээлгэн өгөхдөө дагалдах бичиг “тээвэрлүүлэгч баримтад заасан тоо хэмжээ тэмдгийг үнэн зөв бичиж өгөх үүрэгтэй гэж тохиролцсоны дагуу “Г” ХХК нь 2020.10.01-ний өдрөөс 2020.12.15-ны өдрийг хүртэл хугацаанд 17 ширхэг Sino Truck Howo 336 маркийн өөрөө буулгагч автомашинуудаар Өмнөговь аймгий Ханбогд сумын Жаргалант багийн нутагт орших ил уурхайгаас 90 км болон 57 км зайд тус тус тээвэрлэлт хийж “Б” ХХК-ийн “Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Таван Толгой Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн овоолгын цэг хүртэл төмөр замын буталмал чигж чулуу тээвэрлэх үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар тооцоо нийлсэн акт дайрга баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 3 дугаар хавтасны 231 хуудаст “Г” ХХК-д нягтлан ажилтай хүлээлгэн өгсөн н.Б 2022.05.12-ны өдөр гэрчээр тээвэрлэлтийн баримтуудыг хэзээ авсан бэ, тэд тооцоо нийлэхэд цахимаар аваад ажил дуусахад эх хувиар нь авсан гэж мэдүүлсэн, 3-р хавтасны 225-228 хуудаст тус компанид жолооч ажилтай иргэн Г.Д 2022.05.12-ны өдөр гэрчээр тээвэрлэлт хийсэн бүх машин нэг маркийн машин байсан гэв. Тэдгээр машин нь өндөрлөгөөтэй байсан, өндөрлөгөөтэй бол 19-20 кубын багтаамжтай, ачааг тухай бүрт нь хэмждэггүй, өмнө нь тогтоогдсон хэмжээгээр тооцоод явдаг байсан, 90 км-т явж байхад буюу ажил эхлээд удаагүй байхад тээвэрлэсэн ачааны хэмжээ бага байна гэж Бодиос 1 билүү 2 удаа хэлсэн” гэж мэдүүлснээс үзвэл дайрга хүлээлгэн өгсөн баримтыг ажил дууссаны дараа хүлээн авч тооцоог гаргажээ. Мөн бүх автомашин адил маркийн, өндөрлөгөөтэй байсан тул тэдгээрийн тээвэрлэх хэмжээнд ялгаа гарахгүй бөгөөд тээвэрлэсэн ачааны хэмжээг тухай бүрт хэмжилгүй, нэг адил тооцдог байсан ч ажил эхлээд удаагүй буюу 97 километр зайд тээвэрлэж байхад ачаа нь тогтоосон хэмжээндээ хүрэхгүй талаар гомдол гарч байсан тул үндэслэх хэсгийн 9.3.ё-д Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1 дэх хэсэгт ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, эсхүл алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно, мөн хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж тус тус заасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сард анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаан нийт 19 удаа хойшилсон бөгөөд хариуцагч тал 16 удаа хойшлуулсан. 2 жилийн хугацаа өнгөрсний дараа хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нийт хийсэн ажлаас түлшний үнийг хасч тооцон нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “Г” ХХК, хариуцагч “Б” ХХК болон “Б” ХХК нэхэмжлэгчийн автомашины үндсэн жин, ачаатай болон ачаагүй жинг 3 удаа буюу 2020 оны 10 дугаар сарын 01, 05, 11-ний өдрүүдэд хэмжиж үзсэн. Хариуцагч болон хүлээн авагч компани 21 м.куб гэсэн хэмжээг гаргасан. Ажил гүйцэтгэх явцад 3 тал зурсан гарын үсэгтэй баримт нь тээвэрлэлтийн дагалдах бичиг юм. Хариуцагч тал үгүйсгэж, татгалздаг боловч хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэх боломжгүй. Хариуцагч компанийн санхүүгийн ажилтан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үлдэгдэл 47,217,993 төгрөгөөр таарч байна гэсэн цахим шуудан ирүүлсэн. Иймд ачаа хүлээж авсан тоо, хэмжээний тухайд маргаангүй. Мөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр түлшний зөрүүтэй, харин ажлын гүйцэтгэлийн тухайд маргаангүй талаар ирүүлсэн цахим шуудан бий. Тухайн үйл баримт нь гэрч Б.Даваабаатар, н.Бичигмаа нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дээр дурдсан үйл баримтын талаар хангалттай дүгнэсэн гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 54,799,986 төгрөг, алданги 24,936,475 төгрөг, контейнер тээвэрлэхэд зарцуулсан зардалд 2,250,000 төгрөг, нийт 81,986,461 төгрөг болон 20 тонны контейнер тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “Г” ХХК-аас 10 ширхэг дугуйны үнэ 7,800,000 төгрөг, ачаа тээврийн гэрээний төлбөрт илүү төлсөн 200,000,000 төгрөг буюу нийт 207,800,000 төгрөг гаргуулах, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д  нэг автомашин нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /1-р хх 1-3, 5-р хх 17-19/

 

3. Талууд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр  нэг тал болох “Г” ХХК нь гэрээнд заасан чиглэлд тогтмол хугацаанд, ачааг тээвэрлэн, зохих ёсоор хүлээлгэн өгөх, нөгөө тал болох “Б” ХХК нь тээвэрлэлтийн хөлс төлөх үүрэг харилцан хүлээсэн.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

3.1. Тээвэрлэлтийн гэрээний 4, 5-д заасны дагуу тээвэрлүүлэгч “Б” ХХК нь тээвэрлэгч “Г” ХХК-д ил уурхайгаас төмөр замын буталмал чигжээс чулууг дагалдах бичиг буюу баримтаар хүлээлгэн өгч  тээвэрлүүлэн,  хүлээн авагч болох “Б” ХХК-ийн цэгт ачааг буулгаж, улмаар тус компани нь уг баримтыг баталгаажуулан нэг хувийг “Г” ХХК-д хүлээлгэн өгсөн нь тээвэрлэлтийн гэрээний  шинжийг агуулсан байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ажил гүйцэтгэх гэрээний  харилцаа үүссэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

3.2 Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ныг өдрийг хүртэлх хугацаанд 17 ширхэг Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашинуудаар хариуцагч “Б” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутагт орших ил уурхайгаас 90 км болон 57 км-ын зайд тус тус тээвэрлэлт хийж “Б” ХХК-ийн “Б” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн овоолгын цэг хүртэл төмөр замын буталмал чигжээс чулуу тээвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Хариуцагч “Б” ХХК нь татгалзлаа нэхэмжлэгч “Г” ХХК-ийг 1,416 ширхэг рейсийн баримт гаргасан атлаа дэлгэрэнгүй тооцоогоор 1,773 рейс хийсэн гэж төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

 

4.1 Хэрэгт нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны нийт 222 рейсийн дагалдах бичиг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны нийт 228 рейсийн дагалдах бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны 680 рейсийн дагалдах бичиг, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацааны 187 рейсийн дагалдах бичиг, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны ягаан өнгөтэй байгууллагын нэр “С” ХХК, “Б” ХХК, худалдан авагчийн нэр “Б” ХХК гэх 250-368 хүртэл дугаарлалт бүхий 118 рейсийн зарлагын баримтууд авагдсан байна. /1-р хх-ийн 82-250, 2-р хх-ийн 1-175, 3 хх-ийн 121-170/

 

4.2 Гэрч Т.Б шүүхэд “...ажил 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд 14 хоногоор тооцоо нийлэх ёстой гэдэг утгаар мэйл явуулахад тооцоо таарлаа гээд хариу мэйл ирсэн...10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цэнхэр баримтаар яваад, 07-ны өдрөөс дайрга зөөх овоолго өөр болоод тооцоо холихгүйн тулд өөр баримт үйлдсэн..., бид цахим хэлбэрээр тооцоо нийлж байсан...Б ХХК руу би 20 орчим мэйл явуулсан. Ажил дуусаад 12 дугаар сарын 24-ний өдөр мэйл явуулахад рейс таарч байна. Харин түлш 30 литрээр зөрүүтэй байна гэсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ./3-р хх-ийн 229-233/

 

4.3 Мөн хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд ********* и-мэйл хаягнаас ********** и-мэйл хаяг руу тооцоог явууллаа. Танай талаас шалгаад дор дор нь 2 талаас тооцоо нийлж явбал амар болуу”... гэсэн утгатай мэйл явуулахад ********** хаягнаас мэйл авлаа. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үлдэгдэл 47,217,693 төгрөг таарч байна” гэсэн хариуг ирүүлсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд нэхэмжлэгч талын ********** гэх цахим шууданд үзлэг хийхэд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ********** гэх цахим хаягаас ********** гэх цахим хаяг руу “...сайн уу? С-ын тооцоо зөрөөд байна, би уурхайтай 3 дахиж тулгалаа, танайх нэг шалгах уу?...” мөн********** гэх цахим шууданд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ********** гэх цахим хаягаас********** гэх цахим хаяг руу 1.танайх гарын үсэгтэй баримтаас 12/09-нд авсан 3009 литр түлш бичээгүй байна. 2. 12/13 нд 3445 литр авсныг 2885 болон 3445 гэж хоёр удаа бичсэн байна. 3. 12/14 нд 740 литр, 12/15 нд 2515 литр түлш авсан нь тооцоонд ороогүй байна. Эдгээрийн баримтыг танай Цогоо гэдэг ажилтан хувилж авсан юм байна. Тиймээс тооцоогоо дахин нягтална уу...” гэсэн байна. /1-р хх 69, 3-р хх 183-184/

 

4.4 Дээрх баримтуудыг харьцуулан  дүгнэвэл нэхэмжлэгч “Г” ХХК нь ачааг тогтоосон газар тоо хэмжээгээр тээвэрлэн хүргэсэн, энэ талаар хариуцагч “Б” ХХК-д и-мэйл хаягаар тооцоо нийлж хүргүүлснийг хариуцагчийн зүгээс зөвшөөрсөн харин бензиний тоо хэмжээг зөрүүтэй байгаа талаар нэхэмжлэгчид хариу өгч байсан тул зохигчдыг тооцоо нийлсэн гэж үзнэ.

 

4.5 Хариуцагч “нэхэмжлэгчийг 1,416 ширхэг рейсийн баримт гаргасан атлаа дэлгэрэнгүй тооцоогоор 1,773 рейсийн төлбөрийг нэхэмжилсэн нь 357 рейсээр зөрүүтэй илүү төлбөр нэхэмжилсэн” гэх тайлбар нь гэрч Б.Бичигмаагийн мэдүүлэг, зохигчдын харилцсан цахим баримтаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 1,773 рейс хийгээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй нөхцөлд нэхэмжлэгчийн зүгээс 1,416 ширхэг рейсийн баримт шүүхэд гаргасныг 1,773 рейс хийгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

4.6. Хариуцагч “Б” ХХК нь гэрээний 3.2.3-т заасныг зөрчиж, хөлс төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй буруутай байна. Иймд нэхэмжлэгч “Г” ХХК нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Б” ХХК-аас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

4.7. Харин талуудын байгуулсан гэрээний 3.2-т “...нэг тонн/км-ийн үнэлгээ 160 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 тонн/км-ийн үнийг 170 төгрөгөөр тооцохоор тохиролцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул 1 тонн/км-ийн үнийг 170 төгрөгөөр тооцох үндэслэлгүй байна.

 

4.8. Хариуцагч “Б” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл дагалдах бичиг 176 ширхэг, нийт ачаа 3,696 метр куб буюу нийт хөлс 70,785,792 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дагалдах бичиг 182 ширхэг, нэг тээврийн хөлс 15,920.4 төгрөг, нийт ачаа 3,822 метр куб буюу нийт хөлс 58,458,609 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дагалдах бичиг 1 ширхэг, нэг тээврийн хөлс 15,920.4 төгрөг буюу ачаа 293.5 метр куб, хөлс 1,311,891.6 төгрөг, нийт 130,556,293  төгрөгөөр зөрүүтэй байна гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт 50,336,027 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,463,959 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

5. Зохигчид гэрээний 3.2.3 дахь заалтаар талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн өдрөөс хойш тээвэрлүүлэгч тал тээвэрлэгч талд зохих төлбөрийг ажлын 10 хоногоос хэтрүүлсэн хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

5.1. Анхан шатны шүүх хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 50,336,027 төгрөгөөс 0,5 хувиар тооцоход 1 өдрийн алданги нь 251,680 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 7 сар буюу 210 хоногоор тооцоход 52,852,800 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 24,936,475 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгч “Г” ХХК нь иргэн С.Х тэй 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тээвэрлэлтийн гэрээ байгуулж, 20 тонны  контейнерыг 2,250,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг, Ханбогд сум Жавхлант багт тээвэрлүүлэхээр тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 750,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 500,000 төгрөгөөр тус тус төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /1 хх-ийн 36, 3 хх-ийн 212, 213/

 

6.1. Талууд тээвэрлэлтийн гэрээгээр хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ажилчдыг гэрээнд заасан хугацаанд амьдрах байраар хангах үүрэг хүлээсэн талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь контейнер тээвэрлэсэн зардалд 2,250,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

7. Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 20 тонны багтаамжтай бор бүргэд хаалгатай, вакум цонхтой ажилчдын сууцны зориулалтаар тохижуулсан контейнерыг гаргуулах шаардлагыг хариуцагч “Б” ХХК нь зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн буруу байна. Учир нь нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлагаас дээрх хэсгийг хариуцагч зөвшөөрч байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хангаж шийдвэрлэх найруулгын өөрчлөлт оруулна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

8. Хариуцагч “Б” ХХК-аас нэхэмжлэгч “Г” ХХКачаа тээврийн хөлсөнд илүү шилжүүлсэн 200,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

8.1. Хариуцагч “Б” ХХК нь гэрээний үүрэгт 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-д илүү төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй. Иймд анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн ачаа тээврийн хөлсөнд илүү төлсөн 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч “Г” ХХК-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

9. Хариуцагч “Б” ХХК-аас нэхэмжлэгч “Г” ХХК нь 1 бүрийн 780,000 төгрөгийн үнэтэй 10 ширхэг дугуйг “А” ХХК-аас худалдаж авч төлбөрийг тус компани төлсөн тул нэхэмжлэгчээс 7,800,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

9.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь  780,000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг дугуйг “А” ХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр худалдан авсан, дугуйны үнэ 7,800,000 төгрөгийг хариуцагч “Б” ХХК төлсөн нь гэрч Б.Э-ын мэдүүлэг болон төлбөрийн баримтаар тогтоогдож байна. /4-р хх 199, 201-202/

 

9.2. Хариуцагч “Б” ХХК нь дугуйны үнийн төлөлтийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд биш атлаа төлбөр төлөгч “Г” ХХК-ийн өмнөөс төлбөр авагч “А” ХХК-д төлбөрийг төлсөн байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Г” ХХК-аас 7,800,000 төгрөгийг шаардах эрхтэй байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК-аас 10 ширхэг дугуйны үнэ болох 7,800,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн зөв боловч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталж хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг зөвтгөнө.

 

10. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д  нэг автомашин нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

 

10.1. Монгол улс дахь албан ёсны борлуулагч “А” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/25 тоот Хово *** техникийн танилцуулгад Sinotruck howo *** маркийн өөрөө буулгагч автомашины цэвэр даац нь 25 тонн, тэвшний эзлэхүүн нь 18 м.куб гэж тодорхойлсон.

 

10.2. Гэрч Б.Даваабаатар шүүхэд “...тээвэрлэлт хийсэн машинууд нэг маркийн машин байсан...өндөрлөгөөтэй байсан... 19-20 кубын багтаамжтай...19-20 куб нь 24-26 тонн орчим болдог...”Б” ХХК-аас Төгсөө, “Б” ХХК-аас Дөлгөөн, манайхаас Алтансүх захирал байсан. Энэ хүмүүс пүүлүүлж анх хэмжээг тогтоосон..., 2020.10.01-нд Уужим-Од гэдэг газар очиж ачаа тээврийн хэмжээг пүүнд хэмжсэн... гэж мэдүүлжээ. /3-р хх-ийн 222-228/

 

10.3. “Уран-Асар” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашины тэвшний эзэлхүүнийг 17.01 м.куб болохыг тодорхойлсон. Харин өндөрлөгөөтэй тээврийн хэрэгслийн тэвшинд ямар төрлийн материал ачих, тухайн материалын шинж чанараас шалтгаалж эзлэхүүн, жин бүгд өөр, өөр гарах тул тухайн байршил дээр эсвэл ижил төстэй материалыг ачиж ачаатай, ачаагүй жингийн зөрүүгээр тодорхойлох боломжтой гэснээс үзвэл нэг автомашинаар 20 м.куб хүрэхгүй ачаа зөөсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй. Мөн хүлээн авагч “Б” ХХК нь ачааг хэмжиж авч байсан, ачаа хэмжээндээ хүрэхгүй байсан дутуу гэж маргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагчийн “гэрээнд нэг автомашины тээвэрлэх хэмжээг 20 м.кубээс дээш гэж тохиролцсон боловч шинжээчийн дүгнэлтээр 17.1 м.куб хэмжээтэй болох нь тогтоогдсон” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /4 хх-ийн 99-101 /

 

10.4 Түүнчлэн, хариуцагчийг Sinotruck howo 336 маркийн өөрөө буулгагч автомашины тэвшний шинж байдлын талаар буюу өөрөөр хэлбэл уг автомашины тэвшний эзэлхүүн, жингийн талаар төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймээс талуудын байгуулсан гэрээний 2.7-д нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг заасан хүчин  төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-ийн гаргасан гэрээний 2.7-д нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Мөн хариуцагч “тооцоо нийлэхээр акт ирүүлсэн хаяг нь манай компанийн мэйл хаяг биш” гэж маргасан боловч шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус компанийн мэйл болох нь тогтоогдсон тул түүний тайлбар болон давж заалдах гомдлыг хангахгүй. /3-р хх-ийн 183-195/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2023/01903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 75,504,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,482,420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Б” ХХК-аас 20 тонны багтаамжтай бор бүргэд хаалгатай, вакум цонхтой ажилчдын сууцны зориулалтаар тохижуулсан контейнерыг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас 7,800,000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2-т заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Тогтмол ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ний 2.7-д нэг автомашинд нэг удаа тээвэрлэх чулуу 20 м.кубээс багагүй хэмжээтэй байна...” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 200,000,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 1,763,621 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                                       ШҮҮГЧИД                                      С.ЭНХБАЯР

 

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ