Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/02664

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2023/02664

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, оршин байрлах,******* ******* ******* ******* *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,

Гэрч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М..

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* тухай хуулийн 55 зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нийслэлийн шүүхийн ******* ******* газрын хэлтсийн дарга бөгөөд Чингэлтэй дүүргийн ахлах ******* гүйцэтгэгч, ахмад Г.Ганбаатар нь 2023 оны 05 сарын 02-ны өдрийн №4-121/8585 тоот мэдэгдлийг ирүүлсэн. Тус мэдэгдэлд Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт-ухаа /17121/ наадамчдын зам гудамж 286а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2206103688 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 87,06 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 209,290,600 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 21-р хороо, Буянт-ухаа/17121/ наадамчдын зам гудамж 286а байрны 6 тоот хаягт байрлах Ү-2206103689 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91,08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 21 -р хороо, Буянт-ухаа /17121/ наадамчдын зам гудамж 286а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2206103686 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91,08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 229,512,200 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг ******* Прогресс ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл үнэлгээ хийсэн Баян модот ХХК-ийн ОСҮ-23/04 албан бичигт ...хөрөнгийн ашиглалтанд орсон хугацаа, харагдац, ашиглалтын байдал, цаашид ашиглах боломж зэргийг судалж нарийвчлан тогтоосны үндсэн дээр дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар тогтоон хүргүүлж байна. гэж дээрх үнэлгээг гаргасан байна. Гэтэл төлбөр төлөгч ******* Прогресс ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 87,06 м.кв-тай 4 өрөө орон сууцыг 209,290,600 төгрөгөөр буюу 1 м.кв-г нь 2,403,981 төгрөгөөр, 91,08 м.кв- тай 4 өрөө орон сууцыг 229,512,200 төгрөгөөр буюу 1 м.кв-г нь 2,519,896 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэ цэнээс доогуур үнэлсэн байна. Дээрх орон сууц нь нил суурьтай бүрэн цутгамал хийцлэлтэй, сургууль, цэцэрлэг, үйлчилгээнд ойрхон, цэвэр агаартай бүсэд байршилтай зэрэг давуу тал ихтэй. Гэвч эдгээр нөхцөл байдлыг үнэлгээ хийхдээ харгалзаж үзээгүй байна. Тус хотхонд байрлалтай өөр орон сууцны 1 м.кв-н үнэ нь дунджаар 2,800,000-с 3,200,000 төгрөгөөр худалдаалагдаж байхад манай орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс багадаа 1 м.кв нь 396,019 төгрөг, нийт 106,616,235 төгрөгөөр бууруулан үнэлсэн байна. Орон сууцны үнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж маш бага үнээр худалдан борлуулах гэж байгаа нь орон сууцны үнэлгээг үнэн зөв тогтоосон эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Иймд******* шүүхийн ******* ******* газрын 2023 оны 05 сарын 02-ны өдрийн №4-121/8585 тоот дугаартай үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бигүхан ХХК-д манай компани өр төлбөртэй байгаа. ******* ******* ******* ажиллагаа явагдаж байгаа. Ажиллагааны явцад Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Буянт-Ухаа наадамчдын зам, 286 блокийн 3 ширхэг орон сууцыг ******* ******* ажиллагааны журмаар үнэлгээ явуулж дуудлага худалдаа хийхээр төлөвлөсөн. Энэ үнэлгээнд 3 тоот, 6 тоот, 23 тоот гэх 3 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байгаа. Ингэхдээ 3 тоот байрыг 1 метр квадратыг 2,400,970 төгрөг, 6 болон 23 тоот байрыг 2,519,896 төгрөгөөр үнэлсэн байгаа. Энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь үнэлгээг хийхдээ, зах зээлийн ханшаар нь ижил төстэй үл хөдлөх хөрөнгүүдтэй дундажлаад үнийг нь тодорхойлсон байгаа. Энэ үнэлгээгээр бол 2,400,000 төгрөг гэсэн бид нар өөрсдөө судалж үзэхэд 1 метр квадрат нь 2,800,000, 3,200,000 төгрөг болж байгаа. Ижилхэн 1 километр дотор ойролцоо орон сууцуудын үнэ бол ******* ******* байгууллагаас гаргасан үнэлгээнээс илүү байгаа. Энэ үнэлгээг албан ёсны болгох зорилгоор хөрөнгийн үнэлгээний төв гэж компаниар бид нар албан ёсны үнэлгээ гаргуулахад 1 метр квадратыг үнэ 3,010,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн үнэлгээ гаргаж өгсөн. Тэгэхээр ******* ******* байгууллагаас гаргаж байгаа энэ үнэлгээ бол албан ёсны буюу бодит үнэлгээ биш байна. Цаашлаад хөрөнгийн үнэлгээний газрыг сонгохдоо бид нарын саналыг асууж үзээгүй байгаа. Шийдвэр ******* газрын өөрсдийнх нь сонгосон үнэлгээг бага үнэлгээ гаргаж байгаа нь өөрөө бодит биш үнэлгээ байна гэж үзээд үнэлгээг хүчингүйд тооцуулах, нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

 

2.Хариуцагч******* шүүхийн ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1695 дугаар захирамжаар ************** ХХК-иас 1,169,945,991 төгрөгийг гаргуулж Бигүхан ХХК-д олгохоор *******лэсэн.

Дээрх *******ийг үндэслэн ******* ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч ******* ******* ХХК-д шүүхийн *******ийг биелүүлэх мэдэгдлийг хүлээлгэн өгсөн боловч төлбөр төлбөрийг төлж барагдуулаагүй тул арилжааны банкууд дахь зарлагын гүйлгээг хязгаарлан, төлбөр төлөгчдийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад төлбөр төлөгч ******* ******* ХХК-ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт Ухаа хороолол, /17121/ наадамчдын гудамж 286а байрны 3, 6, 23 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206103688, Ү-2206103686, Ү-2206103689 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд нь үүрэг ногдуулсан хэлцэлд бүртгэлгүй болох нь тогтоогдсон.

Төлбөр төлөгч ******* *******с ХХК-ийн өмчлөлийн тус 3 үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 22301094/01, 22301094/02, 22301094/03 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тус тус битүүмжилж тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 22301094/05, 22301094/06, 22301094/07 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус тус хураасан.

Төлбөр төлөгч нарт битүүмжлэн, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар албан бичгээр авахад ******* ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04-04/01 тоот албан бичгээр м.кв үнийг 3,800,000 төгрөгөөр буюу 3 тоот орон сууцыг 330,828,000 төгрөгөөр, 6 тоот орон сууцыг 346,104,000 төгрөг, 23 тоот орон сууцыг 346,104,000 төгрөгөөр тус бүр үнэлсэн талаар үнийн санал ирүүлсэн төлбөр авагч Бигүхан ХХК-ийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өрийн 33/2306 тоот албан бичгээр санал болгосон үнэлгээ өндөр байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн.

Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-иар үнэлгээг тогтоолгоход Хан-Уул дүүргийн 23 дүгээр хороо, Буянт-Ухаа /17121/, наадамчдын гудамж 286а байрны 6 тоот орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 23 дүгээр хороо, Буянт-Ухаа /17121/, наадамчдын гудамж 286а байрны 23 тоот орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 23 дүгээр хороо, Буянт-Ухаа /17121/, наадамчдын гудамж 286а байрны 3 тоот орон сууцыг 209,290,600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд биечлэн мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн.

Иймд ******* ******* ажиллагаа ******* ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу явагдсан мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү. гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.05.09-ний өдрийн 23/49 дугаартай итгэмжлэл,******* ******* ******* газрын 2023.05.02-ны өдрийн 4-121/8585 дугаартай Үнэлгээний мэдэгдэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.02-ны өдрийн 182/ШШ2022/01695 дугаартай шүүгчийн захирамж, Ү-2206103689 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2206103688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-2206103686 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас 2023.06.07-ны өдрийн 1-121/298 дугаартай итгэмжлэл, Хариуцагчийн хариу тайлбар, 2022.08.11-ний 182/ГХ2022/00760 дугаартай ******* хуудас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.11-ний өдрийн 182/ШЗ2022/10363 дугаартай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.02-ны 182/ШШ2022/01695 дугаартай шүүгчийн захирамж, 2022.08.19-ний 22301094 дугаартай ******* ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн ******* биелүүлэх 2022.08.24-ний 22301094/14 дугаартай мэдэгдэл, 2022.08.24-ний ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2022.09.23-ны 09-23/5 дугаартай албан бичиг, ******* ******* биелүүлэх 2022.09.26-ны 22301094/12 дугаартай мэдэгдэл, 2022.09.26-ны ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2022.09.26-ны 22-09/26 дугаартай албан бичиг, Бигүхан ХХК-ийн 2022.12.06-ны 33/021 дугаартай албан бичиг,******* шүүхийн ******* ******* газрын 2022.11.08-ны 11-121/21216 дугаар албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай 2022.11.08-ны өдрийн 22301094/121 дугаартай тогтоол, Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2022.11.08-ны өдрийн 22301094/121 дугаартай тогтоол, ******* ******* биелүүлэх 2022.11.08-ны 22301094/01 дугаартай мэдэгдэл, ******* ******* биелүүлэх тухай 2022.12.05-ны 22301094/03 дугаартай мэдэгдэл, 2022.12.05-ны ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.10.06-ны 22301094/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.10.06-ны тэмдэглэл, 2022.10.06-ны 22301094/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.10.06-ны тэмдэглэл, 2022.10.06-ны 22301094/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.10.06-ны тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2022.12.13-ны 12-13/01 дугаартай албан бичиг, ******* гүйцэтгэгчийн 2022.12.13-ны тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2023.01.30-ны өдрийн 01-30/03 дугаартай албан бичиг,******* шүүхийн ******* ******* газрын 2023.04.05-ны 04-121/6463 дугаартай албан бичиг, 2023.04.05-ны өдрийн Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 22301094 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.04.18-ны 633 дугаартай албан бичиг, хавсралт, Ү-2206103688 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2206103686 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ү-2206103689 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.04.03-ны 22301094/05 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.04.03-ны өдрийн 22301094/06 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.04.03-ны өдрийн 22301094/07 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2023.04.03-ны Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2023.04.04-ний 04-04/01 дугаартай албан бичиг, 2023.04.05-ны ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл, Бигүхан ХХК-ийн 2023.04.06-ны өдрийн 33/2306 дугаартай албан бичиг, Шинжээч томилох тухай 2023.04.27-ны өдрийн 4/161 дугаартай тогтоол, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан 2023.04.27-ны өдрийн тэмдэглэл, 2022.04.27-ны өдрийн Шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.04.27-ны өдрийн тэмдэглэл, 2023.05.02-ны Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.05.02-ны өдрийн тэмдэглэл, Баян модот ХХК-ийн 2023.05.02-ны өдрийн ОСҮ-23/04 дугаартай үнэлгээний тайлан, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 2356713200186-б дугаартай тайлан, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 2356713200186-в дугаартай тайлан, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 2356713200186-а дугаартай тайлан,******* шүүхийн ******* ******* газрын 2023.05.02-ны 4-141/8585 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.05.02-ны тэмдэглэл,******* шүүхийн ******* ******* газрын 2023.05.02-ны өдрийн 4-121/8584 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.05.02-ны өдрийн тэмдэглэл, ******* ******* ХХК-ийн 2023.05.03-ны 05-03/01 дугаартай албан бичиг, 2023.05.04-ний өдрийн ******* ******* ажиллагааг хойшлуулах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.05.04-ний өдрийн тэмдэглэл,******* шүүхийн ******* ******* газрын 2023.06.26-ны өдрийн 4-121/12571 дугаартай албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2023.06.20-ны өдрийн 7/6 дугаартай тогтоол, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2023.06.20-ны өдрийн 7/7 дугаартай тогтоол, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2023.06.20-ны өдрийн 7/8 дугаартай тогтоол, 2023.06.26-ны ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл,******* шүүхийн ******* ******* тухай 2023.06.26-ны 4-121/12572 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2023.06.26-ны өдрийн тэмдэглэл гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч******* шүүхийн ******* ******* *******т холбогдуулан Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...

орон сууц нь нил сууртай бүрэн цутгамал хийцлэлтэй, сургууль, цэцэрлэг, үйлчилгээнд ойрхон, цэвэр агаартай бүсэд байршилтай зэрэг давуу тал ихтэй. Гэвч эдгээр нөхцөл байдлыг үнэлгээ хийхдээ харгалзаж үзээгүй байна. Тус хотхонд байрлалтай өөр орон сууцны 1 м.кв-н үнэ нь дунджаар 2,800,000-с 3,200,000 төгрөгөөр худалдаалагдаж байхад манай орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс багадаа 1 м.кв нь 396,019 төгрөг, нийт 106,616,235 төгрөгөөр бууруулан үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ гаргуулахад 1 метр квадратыг үнэ 3,010,000 төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн үнэлгээ гаргаж өгсөн. Хөрөнгийн үнэлгээний газрыг сонгохдоо бид нарын саналыг асуугаагүй байгаа. Шийдвэр ******* газрын өөрсдийнх нь сонгосон үнэлгээг бага үнэлгээ гаргаж байгаа нь өөрөө бодит биш үнэлгээ байна,

Үнэлгээг албан ёсны болгох зорилгоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар албан ёсны үнэлгээ гаргуулахад 1 метр квадратыг үнэ 3,010,000 төгрөгөөр үнэлэгдсэн, ******* ******* байгууллагаас гаргаж байгаа энэ үнэлгээ бол албан ёсны буюу бодит үнэлгээ биш байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... ******* ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04-04/01 тоот албан бичгээр м.кв үнийг 3,800,000 төгрөгөөр үнэлсэн талаар үнийн санал ирүүлсэн төлбөр авагч Бигүхан ХХК-ийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өрийн 33/2306 тоот албан бичгээр санал болгосон үнэлгээ өндөр байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн.

Төлбөр авагч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцож үнийг тогтоогоогүй тул Баян модот ХХК-иар үнэлгээг тогтоолгоход 6 тоот орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, 23 тоот орон сууцыг 229,512,200 төгрөгөөр, 3 тоот орон сууцыг 209,290,600 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд биечлэн мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2022/0695 дугаар захирамжаар Бигүхан ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох 1,163,968,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* ******* ХХК 1,163,968,200 төгрөгийг 5 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж *******лэжээ.

 

Дээрх захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 182/ГХ2022/00760 дугаар шүүхийн ******* хуудсыг үндэслэн******* шүүхийн ******* ******* ******* нь *******ийг ******* ажиллагааг үүсгэж, 22301094 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

 

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа /17121/ Наадамчдын зам гудамж 286а байрны 3 тоот, 23 тоот, 6 тоот орон сууцуудыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 22301094/01, 22301094/02, 22301094/03 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай 22301094/05, 22301094/06, 22301094/07 дугаартай тогтоолоор хураан авсан нь ******* ******* ******* тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлийг тус тус зөрчсөн эсэх асуудлаар тус тус маргаагүй.

 

Төлбөр авагч Бигүхан ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 33/2306 дугаар албан бичгээр ******* ******* ажиллагааны дагуу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа /17121/ наадамчдын зам гудамж 286а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2206103688 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 87,06 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 6 тоот хаягт байрлах Ү-2206103689 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91,08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 3 тоот хаягт байрлах Ү-2206103686 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91,08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн ******* ******* ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/161 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасан зохицуулалттай нийцсэн байна.

 

******* ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар иргэний ******* ******* ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор ******* гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний ******* ******* ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

Нийслэлийн шүүхийн ******* ******* ******* нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр Баянмодот ХХК-ийг томилсон, шинжээч Баянмодот ХХК нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа /17121/ наадамчдын зам гудамж 286а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2206103688 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 87,06 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 209,290,600 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-ухаа/17121/ наадамчдын зам гудамж 286а байрны 6 тоот хаягт байрлах Ү-2206103689 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91,08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 229,512,200 төгрөгөөр,

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа /17121/ наадамчдын зам гудамж 286а байрны 3 тоот хаягт байрлах Ү-2206103686 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 91,08 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ цэнийг 229,512,200 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлсэн Баянмодот ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд үнэлгээ хийх үед тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байсан, тус компанийн захирал буюу үнэлгээчин С. оролцуулахаар болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө гэж заажээ.

 

Баянмодот ХХК нь  ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ, орлогын болон зах зээлийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар зах зээлийн хандлагаар нийт үнийг 668,315,000 төгрөгөөр тогтоожээ.

 

Баянмодот ХХК нь үнэлгээг тогтоохдоо хөрөнгүүдийн өмчлөгчийн төлөөлөгчийг байлцуулан танилцаж, хөрөнгийн ашиглалтанд орсон хугацаа, харагдац, ашиглалтын байдал, цаашид ашиглах боломж зэргийг судлан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын аргыг ашиглан үл хөдлөх хөрөнгүүдийг тухайн байрлалд байрлах 3 үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалттай нийцжээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байна гэж заасан.

 

Баянмодот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, 8 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээний тайланг гаргасан байна.

Үнэлгээчин үнэлгээний 3 аргын аль аргыг сонгон хэрэглэхийг өөрөө *******лэх ба хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргыг хэрэглэж, үнэлэгдэж буй хөрөнгийн ойр орчимд байрлах буюу тухайн хотхоны орон сууцуудын ханшийг харгалзаж үнэлгээ тогтоосныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, шинжээч Баянмодот ХХК-ийн захирал С. нь үнэлгээний тайлангийн 7 дугаар талд ...зах зээлийн үнэлгээний тооцоолол. 4 өрөө орон сууцыг нээлттэй зах зээл дээр худалдсан үнийг 2023 оны 04 сарын 28-нд байхаар цаг хугацааны тохируулга хийн орон сууц тус бүрийн талбайд ногдох үнийн тодорхойлно. Зах зээл дээр Хан-Уул дүүргийн Нисэх орчимд байршилтай зарагдсан, зарахаар санал болгосон орон сууцуудын зарын мэдээлэлд үндэслэн холбогдох үнийн тохируулга хийсэн дээрх үнийг харьцуулах нэгжид хувааж, тухайлбал, хананаас хана хүртэл хэмжиж авсан талбайд ногдох худалдсан үнийг олно. Энэ үнийг үнэлж байгаа орон сууцны тохирох талбайгаар үржүүлж орон сууцны талбайн өнөөгийн үнэ цэнийг тооцоолдог аргачлал юм... болохыг тайлбарласан.

 

Өөрөөр хэлбэл, шинжээч С. нь эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлагаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон үндэслэлийг тайлангийн 7-9 дүгээр хуудсанд тодорхой тусгасан байх тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан үндэслэл, тайлбар няцаагдаж байна гэж үзлээ.

 

Тодруулбал, Баянмодот ХХК-ийн үнэлгээчин С. тайлангаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан журмыг баримтлан гаргасан болох нь түүний тайлбар, тодруулгаар давхар тогтоогдсон, Баянмодот ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү тайлангаар нэхэмжлэгчийн эрх ашгийг бодит байдлаар хохироосон, нэхэмжлэгчийн орон сууцыг үндэслэлгүйгээр зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн байдал тогтоогдохгүй, эд хөрөнгийн үнэлгээний талаарх ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж шүүх үзлээ.

 

Иймд хариуцагч******* шүүхийн ******* ******* *******т холбогдох Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, ******* ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч******* шүүхийн ******* ******* *******т холбогдох Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС