Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0431

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А

 

Хариуцагч: Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаал болон мөн г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаал болон мөн г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгуулах-аар маргаж байна.

 

2. Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Г.Ат нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба харин тус г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Г.Аийг төрийн албанаас чөлөөлжээ.

 

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан тул 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ш******* нэхэмжлэл гаргасан байна.

 

4. Нэхэмжлэгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 

4.1 Миний бие "Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргаар Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар томилогдсон.

 

Тухай үед миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар ажиллах байх үед Сонгинохайрхан дүүргийн удирдлагаас санал болгосон тул саналыг хүлээн авч тухайн албан тушаалд томилогдсон юм.

 

Гэтэл Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэл ногдуулж, Мөн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар Төрийн албанаас чөлөөлсөн тушаалаар Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдсөн болно. Энэхүү хоёр тушаал нь Монгол улсын хууль тогтоомжид нийцээгүй, илт хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

 

Нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тухайд анх Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн зарим ахлах мэргэжилтнүүд нь бусад алба хаагчдыг шахаж, шаардан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу тухай албан тушаалд томилогдоод 14 хонож байх үед дээд шатны байгууллагад зүй бусаар харьцсан гэх утгатай өргөдөл гаргаж, улмаар Засгийн г******* хэрэгжүүлэгч агентлаг ******* *******, х*******, з******* х******* г******* Төрийн захиргаа удирдлагын г******* даргаар ахлуулсан бүрэлдэхүүн ирж шалгаад өргөдөлд дурдагдсан асуудал нь үндэслэлгүй байна" гэсэн дүгнэлт гаргасан.

 

4.2 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний ирүүлсэн өргөдлийн дагуу гэх үндэслэлээр Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулсан.

 

Иргэний гаргасан гэх өргөдлийг албан ёсоор болон албан бусаар огт танилцуулаагүй бөгөөд 5 асуулгын хүрээнд тайлбар бичиж өгөх талаар хэлсэн. Үүний дагуу миний бие 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тайлбар бичиж ёс зүйн зөвлөлд хүргүүлсэн. Гэвч ёс зүйн зөвлөлийн хариуцлага тооцуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал, дүгнэлт гаргасан талаарх мэдээллийг цахимаар танилцуулсан юм.

 

Дээрх санал, дүгнэлтэд тусгагдсан асуудлууд нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна заасан эрхийг минь ноцтой зөрчиж, хэт нэг талыг барьсан, огт үндэслэлгүй асуудлаар хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байсан тул миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тайлбар дахин бичиж, албан ёсны гомдол гаргаж ёс зүйн зөвлөлд хүргүүлсэн байдаг.

 

Үүний дараа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н******* ******* *******, х******* з******* х******* г******* Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн П.М дүгнэлт гаргасан талаар 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр утсаар танилцуулж, дүгнэлтийг цахимаар ирүүлсэн.

 

Дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа талаар мэдэгдсэн болно. Гэтэл Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал, дүгнэлт болон Н******* ******* *******, х******* з******* х******* г******* 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтийг үндэслэж нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй болно.

 

4.3 Түүнчлэн сахилгын шийтгэл оногдуулахын өмнө ч дараа ч тэр сахилгын шийдвэр ногдуулахад нөлөөлсөн баримт, цугларсан бичиг баримтуудыг огт танилцуулаагүй нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна гэж заасны зөрчсөн.

 

4.4 Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар "Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөх тухай" тушаал хууль зөрчсөн тухайд

 

Ганболдын А миний бие Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас томилно гэж заасны дагуу Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/ дугаартай тушаалаар Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт өгөх хүртэл томилогдсон болно.

 

4.5 Энэхүү 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаал нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулахдаа "албанаас чөлөөлөх" эрх зүйн баримт бичиг батлагдан гарахаас өмнө явуулаагүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тушаал танилцуулах үед сонсох ажиллагаа явуулсан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д "Албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах", мөн 39.1.4-т "Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх" заалтыг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.

 

4.6 Г.А миний бие ажилтандаа хуульд нийцээгүй ямар үүрэг, даалгавар өгсөн, хэрхэн биелүүлэхийг шаардсан нь тодорхойгүй нотлогдоогүй мөн албан тушаалын бүрэн эрхээ хэрхэн урвуулан ашигласан, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдоогүй.

 

Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 "хуульд заасан бусад үндэслэл" гэсэн заалтыг баримталсан бөгөөд ямар хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх болсныг мөн дурдаагүй болно.

 

4.7 Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 "Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно" гэж, Х******* хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т "Аймаг, н******* гэр *******, х*******, з******* х******* асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр *******, х*******, з******* х******* асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр *******, х*******, з******* х******* асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн н******* гэр *******, х*******, з******* х******* асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө" гэж заасныг тус тус зөрчсөн болно.

 

Иймд Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаартай тушаал, мөн Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалуудыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү? гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хурал дээр гаргасан нэмэлт тайлбартаа Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаартай тушаал байгаа. Уг тушаалаар Г.Ат Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48 дугаар зүйлийн 48.4 болон Монгол улсын сайд хэрэг эрхлэх г******* даргаa болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 журмын Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмын 1.3, 1.4.5, 3.1.1, 3.4.5 дах заалтыг тус тус үндэслэж Г.Ат өөрийн доор ажиллаж байгаа албан тушаалтнуудад дарамт үзүүлж ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Мөн дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлж, байгууллагын гадаад дотоод нэр хүндийг хамгаалах, хариуцлага гаргаагүй байх гэсэн зарчмыг баримталж нээлттэй сануулах сахилгын арга хэмжээг авсугай гэсэн тушаал гарсан байсан. Уг тушаалын үндэслэлтэй нэхэмжлэгч огт санал нийлэхгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс нэмж хэлэхэд захиргаа өөрөө бодит нөхцөл байдлыг судалж тогтоогоогүй байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг тогтоох гэсэн хэсэг байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дах хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд үйл ажиллагааны зарчмыг заасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт хуульд үндэслэх, 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дах хэсэгт aшиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах гэснийг зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг.

 

5.1 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч Г.Ат цахимаар 5-н асуулт бүхий асуулгад хариулт ирүүл гэж мэдэгдсэн нь хэрэгт авагдсан байгаа. Ямар асуудлаар асуулга авч байгаа, гомдол гаргасан хүмүүсийн гомдолтой хэргийн оролцогч болохынхоо хувьд танилцах эрхтэй, энэ эрхийг хангаж өгнө үү? гэх асуудлыг тавьсан байдаг. Үүнийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ёс зүйн зөвлөлд гаргасан тайлбартаа бодит байдалд нийцэхгүй байна. Иймд ажил дээр минь ирж ажлыг минь шалгаж, нөхцөл байдлыг ахиж судалж тогтоож өгнө үү? гэх хүсэлтийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* дэргэдэх Ёс зүйн зөвлөлд гаргасан тайлбартаа дурдаж хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн талаар авсан арга хэмжээ, ажилтай нь очиж танилцсан, зөвлөмжийн дагуу ажиллаж тайлангаа хүргүүлээгүй болохоос биш хэрэгт авагдсан баримтуудаас харахад Г.А ажил аваад 2 сар гаруй хугацаанд ажиллахдаа 4 удаа хурал хийсэн. Зөвлөмжийг ирүүлснээс хойш 3 удаа хурал хийж, ажилласан байдаг. Энэ нөхцөл байдлыг Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* дэргэдэх Ёс зүйн зөвлөл бүрэн гүйцэд судалж тогтоогоогүй

 

5.2 Дараагийн тушаалын хувьд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаас 7 хоногийн дараа гарсан байдаг. Энэ тушаал нь Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Г.Аийг төрийн албанаас чөлөөлөх тухай Б/ дугаар тушаал байгаа. Тус тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 39.1.1, 39.1.4, 48.8, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт тус тус үндэслэж тушаах нь Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч Ганболдын А нь төрийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл хүлээсэн. Мөн төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй албан хаагч тул төрийн албан хаагчийн чиглэл, зөвлөмжийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж төрийн албанаас чөлөөлсүгэй гэх тушаал гарсан байдаг. Энэ тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Төрийн албанаас чөлөөлөх үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих, дарамт шахалт үзүүлсэн гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзсэн.

 

5.3 Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт үндэслэсэн байна. Захиргаа хүний эрхэнд халдаж байгаа бол хуульд заасан үндэслэлээр халдах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж хүний эрхэнд халдах үндэслэл болохгүй. Энэ бол хурлаас гарсан тэмдэглэлийг зөвлөмжийн хамт хүргүүлсэн байдаг. Тус зөвлөмжийн үндэслэл нь хууль бус юм. Захиргааны байгууллага хүний эрхэнд халдаж, ажлаас нь чөлөөлж, субьектив эрхэнд нь халдах гэж байгаа бол хуульд заасан үндэслэлээр халдах ёстой. Энэ материаллаг шаардлага буюу формаль шаардлагыг зөрчсөн байна.

 

5.4 Энэ тушаал нь Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Г.Аийг төрийн албанаас чөлөөлөх тухай Б/ дугаар тушаал нь сонсох ажиллагаа хийгээгүй буюу шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалаас харагддаг. Б/ дугаар тушаал нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан бөгөөд Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* шийдвэрийн төсөл сонсох ажиллагааны хуудас хэргийн материалд авагдсан байдаг. Тус хуудсаас харахад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гарсан тушаалын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 56 минутад оролцогч буюу Г.Ат сонсох ажиллагааг тушаал гарсны дараа хийсэн гэдэг нь сонсох ажиллагааны хуудсан дээрээс харагддаг. Сонсох ажиллагааны хуудас дээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 56 минутад огноо тавьсан бөгөөд тус шийдвэртэй нэхэмжлэгч санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Шийдвэр сонсгох хурлын тэмдэглэл нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ хурлаас гарч явсан байдаг. Сонсох ажиллагааны хуудсан дээр сонсох ажиллагааны хуудас хүлээж авахыг татгалзаж, ажлын байраа орхиж гарсан гээд 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 04 минут гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах хэсэгт сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж заасан байдаг. Энэ сонсох ажиллагаа явуулсан хуудсаас харахад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дах хэсэгт заасан боломжит хугацааг олгож өгөөгүй байна гэдэг нь харагдаж байна. Ийм үндэслэлээр Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаартай тушаал, мөн Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалуудыг үндэслэлгүй гэж үзэж шийдвэр гаргах ажиллагааны журам, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, бодитой судалж дүгнээгүй байна гэж үзэж байна гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ш******* бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 

6.1 Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дугаар сарын хуралдааны тэмдэглэл, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15/212 дугаар албан бичгээр ирүүлсэн чиглэлд төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх тухай тусгагдсан. Г.А нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй тул чөлөөлөх үндэслэл болсон. Мөн төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдэл, бүрдүүлж өгөөгүйгээс ерөнхий шалгалт өгсөн эсэх тодорхойгүй байсан.

 

6.2 Ганболдын А нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д заасны дагуу төрийн албанаас чөлөөлөх хоёр дахь үндэслэл болсон. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл:

 

Төрийн албан хаагчийн ёс зүй зөрчиж байгаа гэх иргэнээс ирүүлсэн 5 гомдлын дагуу байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөл Засгийн г******* 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ийн дагуу хянан үзэж, ажиллагаа явуулахад ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон.

 

Иргэний ирүүлсэн 1 өргөдлийн дагуу н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны А/109 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нөхцөл байдлыг шийдвэрлэхээр ажиллаж, зөвлөмж хүргүүлсэн боловч хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон.

 

Монгол Улсын сайд, Засгийн г******* Хэрэг эрхлэх г******* дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах дотоод хяналтын ажиллагаа явуулахад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон.

 

6.3 Г.А нь 2022 оны жилийн эцсийн байдлаар цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн зардлаас 23,802,580 төгрөгийн үлдэгдэлтэй байхад хүн амын орлогын албан татварын өр 17,216,968 төгрөг, нийгмийн Даатгалын шимтгэл 872,342 төгрөг нийт 18,089,310 төгрөгийн өр төлбөр үүсгэж байгууллага, ажилтан албан хаагчдад хохирол учруулсан болно гэжээ.

 

6.4 Сахилгын шийтгэл ногдуулах явц нь анх нэр бүхий албан хаагчдаас өргөдөл ирж, өргөдлийн дагуу дээд шатны байгууллага болох Н******* ******* *******, х******* х******* г******* Захиргаа удирдлагын хэлтсийн даргын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж танилцаж, хоорондоо эвлэрч, цааш ажиллах боломж бий эсэх, өргөдлөө татаж авах боломж байгаа эсэх тал дээр ярилцсан.

 

Албан хаагчид энэ удаа итгэж цааш хамтарч ажиллаад үзье гээд эхний өргөдлөө татаж авсан байгаа. Тэр ажлын хэсгээрээ тухайн газарт зөвлөмж өгч, албан бичгээр хүргүүлж ажилласан. Хэсэг хугацааны дараа Г.З гэх албан хаагчаас 11-11 төвд гомдол ирсэн. Гомдол нь ажлаа өг гэж дарамт, шахалт үзүүлсэн гэсэн байсан. Тухайн асуудлыг манай байгууллага Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцдэг. Ёс зүйн зөвлөлийн соёл байдаг бөгөөд удирдлагатай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа бол бүхий л албан хаагч нараас нь тайлбар авдаг. Тухайн албан хаагч нараас тайлбар авч зөвлөмжийнхөө биелэлтийг шалгасан. н.Г болон миний бие шалгалт хийхэд зөвлөмжийг биелүүлээгүй байсан. Тухайн албан хаагч нараас тайлбар тайлбар авахад ажлаа хийж чадахгүй байвал ажлаа өг гэж дарамталдаг гэсэн тайлбарыг нэлээд хэдэн албан хаагчид ярьж, тус тайлбараа бичгээр гаргасан байгаа. Ёс зүйн зөвлөл ажиллаад 100 хувийн саналаар ёс зүйн зөрчил тогтоогдсон гэдэг нь тогтоогдож хэлтсийн даргад санал хүргүүлсэн байгаа. Хэлтсийн дарга уг санал дээр дотоод хяналт шалгалт явуулж ёс зүйн зөрчил үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт гаргуулахаар дотоод хяналт, шалгалт явуулсан байгаа. Дотоод хяналтаас ажиллагаа явуулж холбогдох тайлбар, баримтууд цуглуулсны дараа сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул сахилгын шийтгэл ногдуулсан.

 

6.5 Сонсох ажиллагаануудыг хийсэн байгаа. Дотоод хяналтын үйл ажиллагаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй эсэхийг шалгаж байгаа асуудал нь шийдвэр гарахаас өмнө төслөө танилцуулж байгаа нэг хэлбэр юм. Сахилгын шийтгэл танд ногдуулах гэж байгаа тул энэ талаар тайлбараа ирүүлээч гэж байгаа нь сонсох ажиллагааны нэг хэлбэр гэж бодож байна. Тайлбараа авсан үүний дагуу сахилгын шийтгэл оногдуулж, танилцуулаад явсан байгаа. Сонсох ажиллагааг хийгээд явсан байгаа.

 

6.6 Нэхэмжлэгч ажилдаа хариуцлагагүй ханддаг байсан нь хэд хэдэн зүйл дээрээс харагддаг. Зөвлөмж биелүүлээгүй 2022 оны эцсээр өр төлбөртэй гарсан, албан хаагч нартай харилцаа хандлага ань таардаггүй тул чөлөөлөх бүх төрлийн нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Төрийн албаны төв байгууллагаас ирүүлсэн чиглэл байна. Бид нар хийх ёстой бүхий л ажиллагаануудаа хууль журмын хүрээнд хийсэн. Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл, ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдсон. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Нэхэмжлэгч Г.А тус ш******* хандаж Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаал болон мөн г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

 

-Нэхэмжлэгч Г.А нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байгаад Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн ******* ******* х******* х******* хэлтсийн даргын албан тушаалд тусгай шалгалт өгөх хүртэл хугацаагаар томилогдсон,

 

-2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн нэр бүхий 13 албан хаагчдаас ...Г.А нь ажил хүлээн авсан өдрөөс эхлэн албан хаагчидтай зүй бусаар харьцаж, зөвхөн өөрийн үзэл бодлыг тулгах, дарамтлах үйлдлүүдийг удаа дараа гаргасан... гэх гомдлыг Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргад хандаж гаргасан,

 

- Н******* ******* ******* х******* з******* х******* г******* даргын, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/109 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтэст иргэнээс ирсэн гомдлыг шалган шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулснаар тус Ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтэст 8 чиглэлээр Зөвлөмж хүргүүлж тайланг 12 дугаар сарын 10-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн,

 

-Үүний дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11-11 төвд иргэн Г.Заас ирүүлсэн гомдлыг Н******* ******* ******* х******* з******* х******* г******* дэргэдэх Ёс зүйн зөвлөл хүлээн авч улмаар тус Зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн ******* ******* х******* з******* х******* хэлтсийн дарга удирдах албан тушаалтны ёс зүйгүй, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахгүй, ажлаа өг гэж дарамталж мэргэжилтнүүдээ үндэслэлгүй халж байна гэх гомдлыг хэлэлцэж хэлтсийн ажилтнуудаас нэг бүрчлэн тайлбар авч тодруулсны үндсэн дээр дахин танилцуулахаар шийдвэрлэсэн,

 

-Тус Ёс зүйн зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн дарга Г.Ат холбогдох, дээр дурдсан гомдлыг дахин хэлэлцэж улмаар Г.А ёс зүй зөрчсөн гэсэн томьёоллоор санал хураахад гишүүд 100 хувь дэмжиж Г.А нь ёс зүй зөрчсөн гэж үзсэн,

 

-Тус Ёс зүйн зөвлөлийн даргын, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Иргэний ирүүлсэн өргөдлийн дагуу Ёс зүйн зөвлөл ажилласан тухай дүгнэлтээр ...Г.А нь Монгол улсын Засгийн г******* 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм 3.1.3 дугаар зүйлийн 3.1.3.б, 3.1.5 дугаар зүйлийн 3.1.5.б, 3.1.7 дугаар зүйлийн 3.1.7.а, 3.1.7.б, 3.1.7.ё, 3.1.7.и заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэж улмаар ...энэ зөрчлүүд нь зөвхөн Ёс зүйн хариуцлага хүлээлгээд шийдвэрлэгдэхгүй тул тухайн дүүргийн ******* ******* х******* з******* х******* хэлтсийн цаашдын үйл ажиллагааг хэвийн ажиллуулах нөхцөл боломжоор хангаж тус Хэлтсийн дарга Г.Ат сахилгын шийтгэл ногдуулна уу гэсэн санал гаргасан,

 

-Уг санал үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргаж танилцуулахыг тус г******* хяналт шинжилгээ-үнэлгээ хариуцсан мэргэжилтэнд Г******* даргаас үүрэг өгсний дагуу хяналт хийснээр 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл шалгасан тухай дүгнэлтээр ...Г.Ат төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлж төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг чанд мөрдөж ажиллахыг анхааруулан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн үйл баримтууд тус тус тогтоогдов.

 

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.4, Монгол Улсын сайд, Засгийн г******* Хэрэг эрхлэх г******* дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны хамтарсан 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3, 1.4.1, 1.5, 3.1.1, 3.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн...өөрийн удирдлагад ажиллаж буй алба хаагчдад дарамт үзүүлж ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, дээд газраас өгсөн зөвлөмж, чиглэл өөрийн хариуцсан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, байгууллагын гадаад, дотоод нэр хүндийг хамгаалах зорилгоор хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан Ёс зүйн зөвлөлөөс ирүүлсэн дүгнэлт, санал, дотоод хяналтын дүгнэлтийн дагуу нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг Г.Ат ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ ...өргөдлийг огт танилцуулаагүй...дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан...,сахилгын шийтгэл ногдуулахад нөлөөлсөн баримт, цугларсан бичиг баримтуудыг огт танилцуулаагүй гэж тайлбарласныг хариуцагч ...зөрчил гаргасан нь тогтоогдсон тул нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд 37.1.7-д Tөрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, түүнчлэн дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үзүүлэх гэж, хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзандараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.2-т нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна. 1.4.1 хариуцлага гарцаагүй байх, 3.4-т Сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна, 3.4.3-д зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн бол гэж, мөн Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.3-д энэ дүрмийн 2.1.3-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд гэж, 3.1.3.б албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхахгүй байх, 3.1.7.а удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, 3.1.7.б хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх, 3.1.7.и удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.

 

Дээр дурдсан үйл баримтууд болон хууль, журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч Г.А нь төрийн албан хаагчийн хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн болох нь тус байгууллагын дэргэдэх Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, санал, шийдвэрээр тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр түүнд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал, тус хэлтсийн мэргэжилтэн Г.З /удирдлагын дарамт, шахалтын улмаас ажлаа өгөх хүсэлтэй байна гэх/, Л.Б******* /Г.А дарга нь удирдлага хүний ёс зүйгүй...албан хаагчидтай өөрийн хувийн зан байдлаар харилцаж, шаардлага тавихад ажлаас гарах өргөдлөө өг гэж дарамталдаг/, М.З /...өмнөх даргын тушаал, шийдвэрийг үгүйсгэж өөрийнхөө үзэл бодлоор намайг ажилдаа ирдэггүй, ажил хийдэггүй гэсэн яриаг ярьдаг, энэ байдал нь намайг ажлаа өгөхөд хүргэсэн гэх/, С.О******* /хэд хэдэн удаагийн үйлдлээр хардаж сэрдсэн байдалтай үнэн юм уу гээд хойноос шалгаж асуух баталгаажуулах гэх мэтээр мөн эд нар мэдрэмжгүй зураг дардаг гэх мэтчилэн доромжилж харьцаж байсан/ гэх тайлбарууд болон Г.Ааас ирүүлсэн ...хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мэргэжилтэн/зарим/-үүд дарамт гэж үзэж байгаа нь төрийн албан хаагчийн хувьд байж боломжгүй үйлдэл, мэргэжилтнүүдтэй ёс зүй зөрчсөн байдлаар харьцсан асуудал байхгүй... гэх тайлбарт тус тус үндэслэн Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар дүгнэлт, санал гаргаж шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд хүргүүлсэн нь Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн холбогдох заалтад нийцсэн байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.А нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан, төрийн албан хаагчид хориглосон хэм хэмжээг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон, Ёс зүйн зөвлөлөөс гаргасан санал дүгнэлтэд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан, Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 48 дугаар зүйлийн 48.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгийг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х*******, з******* х******* хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.А нь төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчиж сахилгын шийтгэл хүлээсэн, мөн төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй албан хаагч тул Төрийн албаны төв байгууллагын чиглэл, зөвлөмжийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

 

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд ...Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу уг хуулийн үйлчлэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохтой холбогдуулан мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийн талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг төрийн байгууллагуудын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтнуудад даалгах нь зүйтэй гэж 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан ерөнхий, тусгай шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа дуусахаас өмнө зохион байгуулах гэжээ.

 

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15/212 дугаар албан бичигт ...Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэн, албан хаагчийг төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөх асуудлыг уг зөвлөмжид дурдсан хугацаанд зохион байгуулж, мэдээ тайланг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор...ирүүлэх-ийг мэдэгдсэн байна.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээсэн, уг тушаал хууль зөрчөөгүй ба нэхэмжлэгч Г.А нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй нь тогтоогдсон, энэ үндэслэлээр Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу түүнийг төрийн албанаас чөлөөлсөн Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт өгсөн гэж маргаагүй, Г.А нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно, 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. гэж заасан шаардлагыг мөн хангахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Г.А нь Сонгинохайрхан дүүргийн ******* ******* х*******, з******* х******* хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тусгай шалгалт өгөх хүртэл хугацаагаар түр томилогдсон, Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.6-д хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах бүрэн эрхтэй байгууллага болохын хувьд хуулийн 65.6-д зааснаар тус байгууллагын шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул энэ утгаараа төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй этгээдийг төрийн албанаас чөлөөлөх талаарх Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд гарсан шийдвэр нь нэхэмжлэгч Г.Аийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

 

Иймд Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шаардлага хангаагүй тул ажилд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Хариуцагч нь маргаан бүхий Б/ дугаар тушаалыг гаргахдаа Г.Ат нээлттэй сануулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн Б/ дугаар тушаалын үндэслэл болгосон хууль болон журмын заалтуудыг үндэслэх хэсэгтээ оруулж бичсэн нь хэлбэрийн хувьд алдаатай болсон хэдий ч энэ нь Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл биш.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь захиргааны байгууллагаас мэдэгдэх, сонсгох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй, нотлох баримтуудыг танилцуулаагүй гэж маргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар эдгээр үйл баримт тогтоогдоогүйн дээр энэ нь нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг ш******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, 46.2.5, 48.1.2, 48.8-д тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ааас гаргасан Н******* ******* *******, х*******, з******* х******* г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/ дугаар тушаал, мөн г******* даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/ дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн ******* *******, х******* з******* х******* хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг ш******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

 

Захиргааны хэрэг ш******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны ш******* гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН