Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2023/02972

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар*******81/ШШ2023/02972

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух,******* /РД:УП90050484/,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, /РД:ЧМ88043071/ нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,,,*******204 тоотод оршин суух, /РД:ХИ59051404/-т холбогдох,

 2 өрөө орон сууцны барьцааг чөлөөлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөв.  

 

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******00 дугаар зүйлийн*******00.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Ж.Энхтунгалаг, Ж.Энхбаатар нар нь хариуцагч Г.Наранцэцэгт холбогдуулан 2 өрөө орон сууцны барьцааг чөлөөлж өгөхийг даалгах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч бидний ээж Цэрэнбадамын Энхтуяа 2014 оны 06 дугаар сарын 24-ий өдөр өвчний улмаас нас барж, талийгаачийн өмчлөлд байсан Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг,*******0 дугаар хороо,*******,******* тоот хаягт байрлах,тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг зохих журмын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нотариатаар №2 тоот бүртгэлийн дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн гэрчлүүлж аваад улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч уг үл хөдлөх хөрөнгө нь 2008 оны*******1 дүгээр сарын*******3-ны өдөр Г.Наранцэцэгтэй барьцаат зээлийн гэрээний бүртгэлтэй тул дээрх өвлөх эрхийн гэрчилгээг бүртгэхээс татгалзжээ.

Бидний ээж амьд сэрүүн байх үедээ Г.Наранцэцэгээс 5,000,000 төгрөг зээлээд хүүгийн хамт буцааж өгсөн тухай ярьдаг байсан ба Г.Наранцэцэгээс дээрх үл хөдлөх хөрөнгийн барьцааг чөлөөлж өгөхийг хүсэхэд зээлж авсан мөнгөө төл гэх шаардлага тавьдаг.

Бидний зүгээс Г.Наранцэцэгийн дансны хуулга болон өөрийн төрсөн ээжийн дансыг шүүж зээл төлөгдсөн болохыг тогтоох ямар ч боломжгүй тул шүүхийн журмаар тогтоох шаардлага гарч байна. Нотариатчаар дамжуулан Хаан банкнаас талийгаачийн дансны хуулга авч болох эсэх тухай асуухад боломжгүй гэх хариулт өгсөн болно.

Иргэний хуулийн*******60-р зүйлийн*******60.1.1-т "барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон" мөн*******60.3-т Энэ хуулийн*******60.1.4,*******60.1.5-д "зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй" гэж заасан боловч барьцаалагч Г.Наранцэцэг нь үүргээ биелүүлэхгүй байгаа тул Хаяг: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг,*******0 дугаар хороо,*******,******* тоот хаягт байрлах,тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны барьцааг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү, мөн тус гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэжээ.

 

2.            Хариуцагч Г.Наранцэцэгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энхтуяа болон хариуцагч Г.Наранцэцэг нарын зээлийн гэрээний болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй. Хуульд заасан дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 236, 237, 238, 239, 240 дүгээр зүйлд зааснаар үүргээ гүйцэтгээгүй байна. Нэхэмжлэгч нарын хувийн нөхцөл байдлыг ойлгоод зээлүүлсэн 5 сая төгрөгөө л нэхэмжилж байгаа, алданги бодвол 8,4 сая төгрөг болж байгаа. Төлбөрийг төлөөгүй учраас эд хөрөнгийг барьцаанаас суллаж өгөөгүй. Нэхэмжлэгч нарын ээж нь мөнгө зээлж, хүүгийн хамт буцаан төлсөн тухай дурддаг. Энэ нь зээлийн гэрээ байгуулагдаж, мөнгө шилжүүлсэн болохыг нотолж байна. Харин буцаан төлснийг ямар нэгэн баримтаар нотлох шаардлагатай. Харин шүүхээр хэлэлцэгдэх асуудлын хугацаа дууссан гэж үзэж байна. Талууд хоорондоо тохирч барьцаагаа чөлөөлүүлэх асуудал үлдсэн. Зээлийн гэрээний 4-р зүйлд гэрээний үүргээ бодитойгоор биелүүлсэн тохиолдолд энэ гэрээ дуусгавар болно гэж заасан. Барьцааны гэрээнд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцааны зүйлийг буцааж өгөх эсвэл үл маргах журмаар барьцаалагч өөртөө шилжүүлж авах гэсэн заалтууд байгаа. Барьцааны болон зээлийн гэрээнүүд дуусгавар болоогүй. Үүргээ бодитойгоор биелүүлээгүй, биелүүлсэнг нотлоогүй. Тиймээс нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.    Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ /Хх3/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ /Хх4/, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл /Хх5/, итгэмжлэл /Хх7/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт /Хх109-111/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.

   Шүүхийн журмаар: Хаан банк ХХК-иас дансны дэлгэрэнгүй хуулга /Хх18-21/, Хаан банк ХХК-иас дансны хуулга /Хх33-40/, Хас банк ХХК-иас дансны хуулга /Хх41-43/, Голомт банк ХК-иас дансны хуулга /Хх44-60/, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас тодорхойлолт /Хх61/,Төрийн банк ХХК-иас дансны хуулга /Хх65-81/, Хаан банк ХХК-ийн дансны мэдээлэл /Хх84/, Голомт банк ХК-ийн дансны хуулга /Хх90-92/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт /Хх113-115/-ийг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Бидний ээж Цэрэнбадамын Энхтуяа нь хариуцагчаас зээлсэн мөнгийг хүүтэй нь хамт буцаан төлсөн талаар ярьдаг байсан, бид дансыг нь шүүж үзэх боломжгүй байх тул зээлээ төлсөн болохыг нотлох аргагүй учир шүүхээр шийдвэрлүүлж байна. Иргэний хуулийн*******60-р зүйлийн*******60.1.1-т "барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон" мөн*******60.3-т Энэ хуулийн*******60.1.4,*******60.1.5-д "зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй" гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан, мөн тухайн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэжээ.

 

3.    Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээний үүрэг биелэгдээгүй. Төлбөрийг төлснөөр зээлийн гэрээний үүрэг биелэгдэж, эд хөрөнгийг барьцаанаас суллах бөгөөд зээлийг төлөөгүй, мөн төлсөн талаар нотлоогүй, гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусах нь барьцаанаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.    Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

-       2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч Ц.Энхтуяа нас барж, өвлүүлэгчийн төрсөн хүүхдүүд болох нэхэмжлэгч Ж.Энхбаатар, Ж.Энхтунгалаг нарт 50, 50 хувиар оногдох хэсгийг тооцож, *******,*******, Нисэхийн 34-р байр,******* тоотод байрлах 30 мкв талбайтай,дугаартай, 2 өрөө орон сууцыг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Бусад өвлөгчид болох Э.Тунгалагхараа болон Э.Энхжаргал нар нь өвлөх эрхээсээ татгалзсан байна. Үүнээс харвал нэхэмжлэгч Ж.Энхбаатар, Ж.Энхтунгалаг нар нь тухайн орон сууцыг 50, 50 хувийн оногдох хэсгээр өвлөх эрхтэй этгээдүүд болох нь тогтоогдож байна.

-       Ц.Энхтуяа нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсныг бүртгэх гэрчилгээгээр тогтоогдож байна.

-       Маргааны зүйл болсон *******,*******, Нисэхийн 34-р байр,******* тоотод байрлах 30 мкв талбайтай,дугаартай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Энхтуяа 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

-       Хариуцагч Г.Наранцэцэг болон Ц.Энхтуяа нар нь 2008 оны*******1 дүгээр сарын*******3-ны өдөр зээлийн гэрээг 2009 оны 02 дугаар сарын*******5-ны өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулж, 5 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, зээлдүүлсэн байна.

-       Мөн зээлийн гэрээг байгуулсан өдрөө талууд барьцааны гэрээг байгуулж, *******,*******, Нисэхийн 34-р байр,******* тоотод байрлах 30 мкв талбайтай,дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

-       Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг болон ирүүлсэн баримтаар тухайн орон сууц нь иргэн Ц.Энхтуяагийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд иргэн Г.Наранцэцэгтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй болох нь тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан мэдэгдэлд дурдсанаар Уг эд хөрөнгийг иргэн Г.Наранцэцэгтэй 2008/11/13 өдрийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар цуцлагдаагүй тул чөлөөлж бүртгүүлэх гэсэн шалтгаанаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан болох нь тогтоогдож байна.

 

5.    Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банканд зээлдэгч Ц.Энхтуяа болон хариуцагч Г.Наранцэцэг нарын эзэмшдэг дансанд 2008 оны*******1 дүгээр сарын*******3-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хооронд хийгдсэн гүйлгээг шүүн үзэхэд Ц.Энхтуяа, Г.Наранцэцэг нар нь харилцан бие биедээ зээлийн дүнгээр гүйлгээ хийж байсан баримт гараагүй.

 

6.    Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсанд маргадаггүй, харин зээлийн төлөлт хийгдсэн эсэх, барьцаанаас эд хөрөнгийг чөлөөлөх үндэслэлтэй эсэх дээр маргаж байна.

 

7.    Зээлдэгч Ц.Энхтуяа болон хариуцагч Г.Наранцэцэг нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно. Хэрэгт зээлийг зээлдэгчид олгосон талаар дэмжих баримт авагдаагүй боловч нэхэмжлэгч нарын Бидний ээж амьд сэрүүн байх үедээ Г.Наранцэцэгээс 5,000,000 төгрөг зээлээд хүүгийн хамт буцааж өгсөн тухай ярьдаг байсан гэх тайлбар, талуудын зарчмын дагуу Ц.Энхтуяа болон хариуцагч Г.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх нь зүйтэй байна.

8.    Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Үүний дагуу зээлдэгч Ц.Энхтуяа нь зээлсэн 5,000,000 төгрөгийг эргүүлэн төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нар нь зээлдэгч Ц.Энхтуяаг зээлсэн 5,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлсөн гэж тайлбарладаг хэдий ч зээлийн хуулгаар зээлийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул зээлийг төлөөгүй гэж үзнэ.

 

9.    Гэвч Иргэний хуулийн 236 дугаар зүйлд үүрэг дуусгавар болох үндэслэлийг заасан. Хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох бусад үндэслэлүүдийг заасан бөгөөд 240.1.3-т үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Ц.Энхтуяа нь 2014 онд нас барсан болох нь тогтоогдсон.

 

10. Ц.Энхтуяа болон хариуцагч Г.Наранцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдэгчээр Ц.Энхтуяа дангаараа байх бөгөөд зээлийн гэрээнд өөр хэн нэгэн хамтран зээлдэгчээр бүртгэгдээгүй. Тиймээс тухайн зээлийн гэрээгээр хүлээх үүргийн гүйцэтгэл нь гагцхүү Ц.Энхтуяад хамааралтай байна. Тиймээс талуудын хооронд 2008 оны*******1 дүгээр сарын*******3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг эргүүлэн төлөх зээлдэгч Ц.Энхтуяагийн үүрэг түүнийг нас барсан үндэслэлээр дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

11. Үүнээс гадна Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхийг заасан. Хуулийн 74.1-т Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан. Хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульд зохицуулжээ.

 

12. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан. Хариуцагч Г.Наранцэцэг нь Ц.Энхтуяатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуугавар болсон хугацаа болох 2009 оны 02 дугаар сарын*******5-ны өдрөөр тухайн гэрээний үүргийг биелэгдээгүй буюу эрх нь зөрчигдсөн гэж мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан байна. Тиймээс Г.Наранцэцэгийн шаардах эрх үүссэн өдрийг 2009 оны 02 дугаар сарын*******5-ны өдөр гэж үзэх нь зүйтэй ба хуулийн дээрх зохицуулалтаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хугацаанаас хойш 3 жил байсан гэж тоолох үндэслэлтэй. Г.Наранцэцэгийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 02 дугаар сарын*******5-ны өдрөөр дуусгавар болсон байна. Тиймээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу бусад шалтгаанаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэх тул хариуцагч нэхэмжлэгч нараас зээлийн 5,000,000 төгрөгийг төлөхийг шаардах эрхгүй байна.

 

13. Хэргийн баримтаар зээлдэгч Ц.Энхтуяаг нас барах 2014 он хүртэл хариуцагч нь зээлээ эргүүлэн төлөхийг шаардсан баримтгүй, мөн нас барснаас нь хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч нараас шаардаж байсан баримтгүй бөгөөд Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэв шаардаж байсан бол баримтыг шүүхэд гаргаж өгөх зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн татгалзлаа нотлох үүргээ хариуцагч нь хэрэгжүүлээгүй.

 

14. Мөн хуулийн*******65 дугаар зүйлийн*******65.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, талууд энэ талаар маргаагүй болно. Иргэний хуулийн*******60 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох тухай зохицуулж, хуулийн*******60.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж заасан. Барьцааны эрх нь үндсэн шаардах эрхээс үл салгаж болох шинжтэй байдаг бөгөөд барьцааны эрх нь үндсэн шаардах эрхгүйгээр үүсэх, оршин тогтнох, бусдад шилжих боломжгүй. Тиймээс Ц.Энхтуяа болон Г.Наранцэцэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дээр дурдсан 2 үндэслэлээр дуусгавар болсноор Г.Наранцэцэгийн барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэв.

 

15. Иймд хариуцагч Г.Наранцэцэг, Ц.Энхтуяа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, Г.Наранцэцэгийн барьцааны эрх дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Ж.Энхтунгалаг, Ж.Энхбаатар нарын нэхэмжлэлийг хангаж, *******,*******, Нисэхийн 34-р байр,******* тоотод байрлах 30 мкв талбайтай,дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг Г.Наранцэцэгт даалгаж шийдвэрлэв.

 

16. 7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлөх үүрэгтэй байсны дагуу хураамжийг төлсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.1,*******15.2.1,*******16,*******18 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн*******60 дугаар зүйлийн*******60.1.1,*******60.3-т заасныг баримтлан Улаанбаатар хот, *******,*******0 дугаар хороо, нисэхийн 34 дүгээр байр, 01 тоот хаягт байрлах Ү2206002412 тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж, барьцааны зүйлийг нэхэмжлэгч Ж.Энхтунгалаг, Ж.Энхбаатар нарт олгохыг хариуцагч Г.Наранцэцэгт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтунгалаг, Ж.Энхбаатар нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Энхтунгалаг, Ж.Энхбаатар нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******19 дүгээр зүйлийн*******19.2,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ