Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/01352

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2023/01352

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 7/1-т байрлах, Т Б ХХК/РД: 5341469, гүйцэтгэх захирал Ө.Г/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Ногоон нуурын гудамж, Эс Пи Эс бюлдинг, 3-р давхарт байрлах, О К ХХК/РД: 5344115, захирал Р.Н/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монгол Улсын гудамж, 406-1104 тоотод оршин суух, Х овогт Р Н/РД: ЧБ84061714/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 15-р хороо, 67-44 тоотод оршин суух, Б овогт Р П/РД: ЧБ82031118/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11-р хороо, Мандалын 3-57 тоотод оршин суух, Б овогт Р Б/РД: ЧБ87112719/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,835,578,381.14 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч О К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д, хариуцагч О К  ХХК-ийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О К ХХК нь Т Б ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаар 12/19-91 тоот Зээлийн гэрээ байгуулж 4,000,000,000 /дөрвөн тэрбум/ төгрөгийн зээлийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчдын 155 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилга санхүүжүүлэх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн.

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаар 12/19-92 тоот Барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, 406 дугаар байр, 1104 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 112.2 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

2. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 дугаар байр, ү-9 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү- дугаартай, 130.96 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

3. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 83.5 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

4. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 12 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 73.53 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

5. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 байр, 93 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 82.89 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 63 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 73.53 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

7. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 51 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 113.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

8. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 18031 Москвагийн гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 50 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

9. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 9676.8 м.кв талбайтай, Орон сууц, Үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө;

Мөн тухайн барьцааны гэрээгээр О К ХХК-ийн З Т Н ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдын 155 айлын орон сууц, үйлчилгээний барилгын борлуулалтын орлого, бизнесийн бусад орлого, бусдаас авах авлага болон О К ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.П, Р.Б, Р.Н нарын Банкин дахь бусад харилцах, хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө зэргийг барьцаалсан.

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5123534 регистрийн дугаартай О К ХХК болон ЧБ84061714 тоот регистрийн дугаартай Р.Н нар Т Б ХХК-тай дугаар 12/19-93 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Тухайн батлан даалтын гэрээгээр зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл, хүүг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад зардлыг өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр үл маргах журмаар хариуцан барагдуулахаар тохиролцсон.

Зээлийн гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 04/20-297 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ээр 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан.

Зээл олгосноос хойш О К ХХК нь үндсэн зээлийн төлбөрт 1,290,584,623 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 1,762,350,137 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 100,698,915 төгрөг, нийт 3,153,633,675 төгрөгийн төлбөр төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул Төрийн банкны зүгээс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,709,415,377 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 111,379,006 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 4,889,872 төгрөг, нийт 2,825,684,255 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд заасны дагуу О К ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага 1. О К ХХК-иас зээлийн төлбөрт 2,825,684,255 төгрөгийг гаргуулж Т Б ХХК-нд олгуулах,

2. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаар 12/19-92 тоот Барьцааны гэрээ-нд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус шүүхэд Т Б ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр О К ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2,825,684,255 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дараах хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байдаг. Мөн харилцагчтай байгуулсан зээлийн гэрээнд хүүний төлбөрийг ашигласан хугацаагаар төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүүний төлбөр 411,890,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,386,104.36 төгрөг, нийт 452,276,626 /дөрвөн зуун тавин хоёр сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгөөр нэмэгдүүлж 3,277,960,881 төгрөгийг хариуцагч О К ХХК-иас гаргуулж Т Б ХХК-нд олгуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: О К ХХК нь Т Б ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаар 12/19-91 тоот зээлийн гэрээ байгуулж 4,000,000,000 /дөрвөн тэрбум/ төгрөгийн зээлийг сарын 1.7 хувь, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Н З Т Н ОНӨААТҮГ-ын ажилтан албан хаагчдын 155 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй барилга санхүүжүүлэх эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар авсан.

2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр дугаар 12/19-92 тоот Барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, 406 дугаар байр, 1104 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 112.2 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

2. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 дугаар байр, ү-9 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн V-.... дугаартай, 130.96 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

3. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү... дугаартай, 83,5 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

4. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 127 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 73.53 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

5. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 байр, 93 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 82.89 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

6. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 63 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 73.53 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

7. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 51 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 113.1 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

8. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 18031 Москвагийн гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 50 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

9. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 9676.8 м.кв талбайтай, Орон сууц, Үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө;

Мөн тухайн барьцааны гэрээгээр О. К. ХХК-ийн З Т Н ОНӨААТҮГ-ын ажилтан, албан хаагчдын 155 айлын орон сууц, үйлчилгээний барилгын борлуулалтын орлого, бизнесийн бусад орлого, бусдаас авах авлага болон О К ХХК-ийн Гүйцэтгэх захирал Р.П болон Р.Б, Р.Ня нарын Банкин дахь бусад харилцах, хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө зэргийг барьцаалсан.

Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04/20-297 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан болно.

Мөн барьцааны гэрээгээр банканд барьцаалсан Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 9676.8 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгчийн хүсэлтээр зээлийн эргэн төлөлттэй уялдуулан 9676.8 м.кв талбайгаас 4331 м.кв талбайг чөлөөлж, банкны барьцаанд 5,345.8 м.кв талбай банкны барьцаанд байгаа болно.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн хүү 411,890,522 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,386,104.36 төгрөгийг гэрээ болон холбогдох хуульд заасны дагуу нэмэгдүүлж, нийт 452,276,626 /дөрвөн зуун тавин хоёр сая хоёр зуун далан зургаан мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 1,442,382,500 төгрөгийг банканд төлсөн тул Зээлийн гэрээний дагуу 1,835,578,381,14 /Нэг тэрбум найман зуун гучин таван сая таван зуун далан найман мянга гурван зуун наян нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

Гэрээний үүргийн зөрчил:

 

Нэхэмжилсэн дүн 2022.02.11

Нэмэгдүүлсэн дүн 2022.11.11

2023.02.07-ны өдрийн байдлаар төлөгдсөн дүн

Үлдэгдэл төлөх дүн

Үндсэн зээлийн үлдэгдэл

2,709,415,377.3

-

(-) 1,442,382,500

1,267,032,877.30

Хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл

111,379,005.5

(+) 411,890,521.8

 

523,269,527.34

Хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл

4,889,872.1

(+)82,378,104.4

 

45,275,976.50

Нийт

2,825,684,255

(+) 494,268,626.2

(-) 1,442,382,500

1,835,578,381.14

О К ХХК-ийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд албан тоотыг ирүүлж байсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан тоотод Иргэний хуулийн 216.4-т заасны дагуу хохирол төлбөрийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар төлүүлж өгнө үү гэсэн. Тус хүсэлт гаргаснаас хойших бүхий л төлөлтөд үндсэн зээлээс хасагдсан. Манайх 3,000 гаруй метр квадрат талбайг хариуцагчийн хүсэлтийн дагуу чөлөөлж үндсэн зээлээс хассан. Мөн хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу Зээлийн гэрээний хугацааг сунгасан. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс үүргээ 100 хувь гүйцэтгэж байсан. 1,835,578,381.14 төгрөгийг хариуцагч О К ХХК-иас гаргуулж, төлөхгүй бол барьцаанд бүртгэлтэй хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Гэрээ нь сайн дураар хүлээсэн үүрэг байна. Гэрээгээр төлбөр төлөх дарааллыг талууд харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний 2.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийн зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1-т зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно. 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан. Иргэний хуулийн 451.1-т банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой хариуцагч нарыг татсан. Хариуцагч О К ХХК-иас нийт 1,835,578,381.14 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн шаардлагаа дэмжиж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг болон Зээлийн гэрээний дагуу 1,835,578,381.14 /Нэг тэрбум найман зуун гучин таван сая таван зуун далан найман мянга гурван зуун наян нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, Барьцааны гэрээний дагуу Т банкны барьцаанд байгаа барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.

Эднийх төлөлт хийсэн. Манай нэхэмжилж байгаа дүн 1,835,578,381.14 төгрөг байгаа. 74,650,000 төгрөгийг 1,835,578,381.14 төгрөгөөс хасуулахад татгалзах зүйл байхгүй. гэв.

 

Хариуцагч О К ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, У.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь танай банкны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 19 хороонд үйлчилгээтэй 155 айлын орон сууцыг барьж 2020 оны 04 сарын 15-ны өдөр байнгын ашиглалтад авах улсын комисс ажиллаад оршин суугчид нь амьдарч байгаа билээ.

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагын зүгээс үндсэн болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 4,777,262,173.74 төгрөгийг төлсөн ба үүнээс 2023 онд 1,581,636,500.00 төгрөгийн төлбөрийг үндсэн төлбөрт төлсөн байна.

Гэвч барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс 52 дугаар байрны 155 айлын орон сууцнаас бидний хүсэлтээр одоогийн байдлаар 20 айлын орон сууцыг хэсэгчлэн чөлөөлсөн билээ.

Тухайн зээлийн барьцаа хөрөнгүүд нь авсан зээл болон зээлийн эргэн төлөлтийн дүнгээс үзэхэд хангалттай байгаа тул бид цаашид нэмж хэсэгчлэн чөлөөлөлт хийлгүүлэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн уг зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой танай зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандсан төрийн банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлага дүн манай тооцоололтой зөрүүтэй байгаа болно.

Энэхүү хэргийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэвэл бидний зүгээс шүүхийн зүгээс тогтоосон дүнг төлж уг зээлийг барагдуулан дуусгах саналтай байгааг энэхүү хүсэлтээр илэрхийлж байна. 

Манай компани нь Т банкнаас 2019 оны 08 сарын 15-ны Дугаар:12/19-91 зээлийн гэрээний дагуу 4,000,000,000.00 /дөрвөн тэрбум/ төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийг зориулалтын дагуу буюу З Т Н ОНӨААТУГ-ын ажилчдын 155 айлын үйлчилгээтэй орон сууцны төсөлд бүрэн зарцуулсан. З Т Н ОНӨААТУГ-ын ажилчдын 155 айлын орон сууцын ажлыг 2020 оны 04 сард улсын комисст хүлээлгэн өгч оршин суугчид нь амьдарч байгаа билээ.

Т банктай зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд манай компанийн зүгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 4,712,662,173.74 төгрөгийг төлсөн байна.

Дээрх төлбөрийг тодруулбал: Нэг. Зээлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2019.08.15-ний өдрөөс хойш зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл 2021 оны 08 сарыг дуустал 2,665,315,623.74 төгрөгийг үндсэн зээл, хүү , нэмэгдүүлсэн хүүд төлсөн байдаг. /Хүснэгтээр төлсөн төлбөрүүдийг он сар дараалал мөнгөн дүнгээр оруулав/

Төрийн банкны зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт

2021.08.20

 

Төлбөрийн

огноо

Үндсэн зээлийн төлбөрт төлсөн ДҮН

Хүүний төлбөрт төлсөн

Нэмэгдүүлсэнд хүүнд төлсөн

1

2019.09.20

 

270,318.38

 

2

2019.10.01

 

68,754.15

 

3

2019.11.28

 

100,083,000.00

 

4

2019.11.30

 

31,500,767.51

 

5

2019.12.31

 

4,000,000.00

 

6

2020.09.07

 

70,655,342.47

7,824,657.53

7

2020.10.05

 

30,000,000.00

 

8

2021.01.14

 

97,851,156.30

1,319,013.70

9

2021.01.15

 

51,568,899.54

 

10

2021.01.25

 

42,273,000.00

 

11

2021.01.28

 

52,526,700.00

 

12

2021.01.29

 

53,270,000.00

 

13

2021.02.03

 

44,000,000.00

 

14

2021.02.08

 

42,190,260.00

 

15

2021.02.09

 

41,999,000.00

 

16

2021.02.25

 

51,800,000

 

17.

2021.03.17

 

83,586,659.59

2,503,890.41

18.

2021.03.18

 

67,275,871.85

156,493.15

19.

2021.03.23

 

159,539,147.26

916,602.74

20.

2021.04.01

 

40,189,150.70

1,810,849.30

21.

2021.04.02

 

57,592,334.53

 

201,205.47

22

2021.04.08

 

40,982.767.12

1,207,232.88

23.

2021.04.09

 

51.828.694.53

 

201,205.47

24.

2021.05.12

 

50,586,587.93

7,623,452.07

25.

2021.05.14

 

 

41,537,464.37

491,835.63

26.

2021.05.18

44,187,308,81

44,187,308.81

983,671.19

27.

2021.05.21

 

51.396,234.22

782,465.78

28.

2021.05.25

98,986,037.52

21,328,251.97

1,162,520.51

29

2021.05.28

84,077.953.78

 

838,696.22

30

2021.05.31

26,070,368.75

 

810,501.25

31

2021.06.07

43,852,599.48

 

1,870,770.52

32

2021.06.08

191,123,328.99

 

262,351.01

33

2021.06.15

143,196,780.09

 

1,686,909.91

34

2021.06.21

36,404,306.99

64,492,847.88

1,394,595.13

35

2021.06.22

4,734,376.51

 

265,623.49

36

2021.07.01

40,114,151.45

 

2,385,848.55

37

2021.07.08

64,345,727.97

 

1,824,272.03

38

2021.07.19

42.594,215.62

 

2,787,594.00

39

2021.07.20

60,642,381.65

55,675,561.89

248,656.00

40

2021.07.27

109.723,622.54

 

2,084,377.46

41

2021.08.02

73.770,480.69

 

1,713,019.31

42

2021.08.11

43.569,586.19

 

2,495,313.81

43

2021.08.20

 

7,548,518.42

2,451,481.58

 

Нийт

1.063.205.918,22

1.551.804.599.42

50,305,106.10

 

Гэрээний хугацаа дуусах буюу 2021.08.20-оор үндсэн зээлийн үлдэгдэл 2,936,794,081.78 төгрөг байна.

Хоёр. Зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2021 оны 08 сарын 20-оос 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 2,047,346,550.00 төгрөгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт төлсөн байна. Үүнд: 

2021.04.21

N8

Төлбөрийн

огноо

Үндсэн зээлийн төлбөрт төлсөн дүн

1

2021.08.27

109,620,000.00

2

2021.09 21

545,000.00

3

2021.10.05

11,531,850.00

4

2021.11.02

124,701,500.00

5

2021.11.30

2,999,600.00

6

2021.12.17

100,277,800.00

7

2021.12.23

1,902,026.62

8

2021.12.23

1,096,973.38

9

2021.12.28

37,755,900.00

10

2021.12.30

89,888,400.00

11

2022.01.27

7,999,000.00

12

2022.03.04

6,998,000.00

13

2022.04.01

4,999,000.00

14

2022.09.28

29,995,000.00

15

2023.01.26

1,205,023,600.00

16

2023.02.07

237,358,900.00

17

2023.02.28

74,654,000.00

 

Нийт

2,047,346,550.00

Дээрх тооцооллоос үзвэл манай зээлийн гэрээний үлдэгдэл үндсэн 2,936,794,081.78 төгрөгөөс нэмж төлсөн 2,047,346,550.00 төгрөгийг хасаж тооцвол манай компанийн авсан зээлийн үндсэн төлбөр 889,447,531.78 үлдэж байгаа болно.

Гурав. Манай компани анх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны 12/19-92 дугаартай барьцааны гэрээг 2019 оны 08 дугаар сарын 15-ний өдөр байгуулж 10,498,029,927.00 төгрөгийн үнэлгээ бүхий 9 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлсөн мөнгөн дүн, зээлийн үлдэгдэлтэй харьцуулахад компанийн барьцаа хөрөнгө хангалттай байх тул бид цаашид нэмж хэсэгчлэн чөлөөлөлт хийлгүүлэх боломжтой гэж үзэж байгаа учир нь барьцааны гэрээний 9 дэх хөрөнгө болох СХД-ийн 19 хороо, Ханын материал, 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж 52 тоот хаягт байрлах 9,676 метр квадрат орон сууц үйлчилгээний зориулалт бүхий 155 айлын орон сууцнаас одоогийн байдлаар 20 айлын орон сууцыг хэсэгчлэн чөлөөлсөн бөгөөд чөлөөлөгдөөгүй худалдан авагч нар биднээс нэн дариу тухайн орон сууцуудыг зээлийн барьцаанаас чөлөөлж үл хөдлөх хөрөнгө гаргаж өгөхийг өдөр тутам шаардаж байгаа болно.

Төрийн банкны нэхэмжлэлтэй шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлтээр удаа дараа хойшилж байгаа бөгөөд үүнээс үүдэн хэргийг эцэслэн шийдвэрлэж талуудын маргаж буй зээлийн үндсэн төлбөрийн тооцооллыг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болж, 52 дугаар байрны 80 орчим айл өрхийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах ажил удааширч байна.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаагаас тухайн орон сууцыг эзэмшиж буй байрны оршин суугчдын хувьд ихээхэн хүндрэл үүсэж, компанид удаа дараа шаардлага тавьж бидний хооронд үл ойлголцол үүсэж байна.

Иймд энэхүү хэргийн шүүхээс нэн яаралтай шүүх хуралдааныг товлон хуралдуулж шүүх хуралдаанаар талуудын төлбөрийг тооцооллыг эцэслэн шийдвэрлэж дуусгавал бидний зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандан шүүхийн зүгээс тогтоосон төлбөрийн дүнг төлж уг зээлийг барагдуулан дуусгах, зээлийн барьцаанд буй 52 дугаар орон сууцны үлдэх 80 орчим айлын үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэн, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргах өгөх хүсэлтэй байна.

Манайх 4 тэрбум төгрөгийн үндсэн зээл авсан. Эхлээд үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлж явж байсан. Үндсэн төлбөрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж хассан. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 13,869,380.96 төгрөгийн хүүг илүү тооцсон. Мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хийсэн төлөлт дээр 15,944,203.94 төгрөгийн хүүг илүү тооцсон. Нийт 29,813,684.90 төгрөгийн хүүг илүү тооцсон. гэв.

 

Хариуцагч О К ХХК-ийн өмгөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дансны хуулгаар 73,588,423 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд аваад 1,065,576 төгрөгийг үндсэн хүүгийн төлбөрт авсан байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т зээл төлөх нөхцөлийг заасан. 2.2.7-т зээлийн төлбөрөөс тэргүүн ээлжид зээлийн хүүг тооцон хасч үндсэн төлбөрийг зээлийн төлбөрт суутгахыг баримтална. Нэмэгдүүлсэн хүүг тооцсон тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлнө гэж байгаа. Зээлийн гэрээний харилцаанд төлөх төлбөрийг ямар дарааллаар суллах юм бэ гэдгийг зохицуулсан зохицуулалт байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бүхий л төлбөрийг Иргэний хуулийн 216-т зааснаар үндсэн төлбөрөөс эхэлж хасаад түүний дараа үлдэх хэмжээг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасах хууль зүйн үндэслэлтэй. гэв.

 

Хамтран хариуцагч Р.Н, Р.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хамтран хариуцагч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх зээл авсан нь үнэн. Зээл авч барилгаа дуусгасан. Зээл олгъё гээд Зээлийн гэрээ байгуулахад танилцаагүй гарын үсэг зурж байсан. Зээлийг төлөхгүй гэж үзээгүй. Графикийн дагуу төлөхөөр явж байсан. Ковид гарч байсан. Барилга ашиглалтад ороогүй байхад асуудал үүсч байсан. Тухайн хөрөнгүүдийг барьцаалаад Г банкнаас 4 тэрбум төгрөгийн зээл авъя гээд бичиг авч өгч байсан. Зах зээлийн ханшаар 14,672,000,000 төгрөгийн үнэлгээтэй барьцаа хөрөнгө байгаа. Тухайн үед бүх барьцаа хөрөнгө 10 тэрбум төгрөг гэж үнэлэгдэж байсан. Шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнг төлөхөд бэлэн байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Т Б ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12/19-91 дугаар Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04/20-297 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12/19-92 дугаар Барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 12/19-93 дугаар Батлан даалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хүү тооцооллын хүснэгт, О К ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О К ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р.Н иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...9 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...8 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...9 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатачар гэрчлүүлсэн хуулбар, 000...6 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...7 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...8 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...0 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...5 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000...7 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-...0 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-...1 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-1...0 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-..6 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-...7 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-..3 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-...4 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-...5 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 11-...2 дугаар барьцаалбарын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04/21-167 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О К ХХК-ийн хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Зээлдэгчийн анкет, О К ХХК-ийн төрийн банкны 2019.08.16-2022.02.10-ны өдрийн дансны хуулга, Хүү тооцооллын хүснэгт, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О К ХХК-ийн Зээлийн дансны харилцагчийн хуулга, хариуцагчийн баримтаар гаргасан О К ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О К ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, О ХХК-ийн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 19/31 дугаар О К ХХК-ийн хүсэлт, 2021 оны 1 сарын 11-ний өдрийн 20/90 дугаар О К ХХК-ийн тайлбар, 2021 оны 08 сарын 02-ны өдрийн 21/244 дугаар О К ХХК-ийн хүсэлт, 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 21/252 дугаар О К ХХК-ийн тайлбар, 2021 оны 08 сарын 27-ны өдрийн О К ХХК-ийн хүсэлт, 2021 оны 11 сарын 01-ний өдрийн О К ХХК-ийн хүсэлт, 2021 оны 10 сарын 10-ны өдрийн 22/283 дугаар О К ХХК-ийн хүсэлт, 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 22/299 дугаар О К ХХК-ийн хүсэлт, 2021 оны 11 сарын 02-ны өдрийн 22/300 дугаар О К ХХК-ийн хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Т банкны зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн банкны зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Т банкны зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Т банкны зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, О К ХХК-ийн зээлийн дансны харилцагчийн хуулгыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т БХХК хариуцагч О К ХХКхолбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 1,267,032,877.30/нэг тэрбум хоёр зуун жаран долоон сая гучин хоёр мянга найман зуун далан долоон төгрөг гучин мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүгийн үлдэгдэл 523,269,527.34/таван зуун хорин гурван сая хоёр зуун жаран есөн мянга таван зуун хорин долоон төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 45,275,976.50/дөчин таван сая хоёр зуун далан таван мянга есөн зуун далан зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөгийг, нийт 1,835,578,381.14/нэг тэрбум найман зуун гучин таван сая таван зуун далан найман мянга гурван зуун наян нэгэн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хамтран хариуцагч Р.Б, Р.Н, Р.П нарт холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч О К ХХК нь үндсэн төлбөрөөс бүх төлбөрүүдээ хасуулах хүсэлттэй байгаа, бид үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж хэлээгүй, барьцаанд буй 52 дугаар орон сууцны үлдэх 80 орчим айлын үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэж маргасан.

 

Хамтран хариуцагч Р.Б, Р.Н, Р.П нар нь барьцаа хөрөнгүүд нь авсан зээл болон зээлийн эргэн төлөлтийн дүнгээс үзэхэд хангалттай байгаа гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч О К ХХК-тай 12/19-91 дугаар Зээлийн гэрээ, 12/19-92 дугаар Барьцааны гэрээ, 12/19-93 дугаар Батлан даалтын гэрээ байгуулсан болох нь 12/19-91 дугаар Зээлийн гэрээ/цаашид Зээлийн гэрээ гэх/-ий болон 12/19-92 дугаар Барьцааны гэрээ/цаашид Барьцааны гэрээ гэх/-ий хуулбар, 12/19-93 дугаар Батлан даалтын гэрээ/цаашид Батлан далтын гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 3-ын 3.2.1, 3.2.4-т зааснаар нэхэмжлэгч нь 4,000,000,000/дөрвөн тэрбум/ төгрөгийг, 12/арван хоёр/ сарын хугацаатай, сарын 1.7/нэг аравны долоо/ хувийн, жилийн 20.4/хорь аравны дөрөв/ хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20/хорь/ хувь байхаар, зээлийн дүнгийн 1 хувиар шимтгэл тооцож хариуцагч О К ХХК-д шилжүүлэх, хариуцагч О К ХХК нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээний Хавсралт1-т заасан хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2,000,000,000/хоёр тэрбум/ төгрөгийг, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000,000/хоёр тэрбум/ төгрөгийг хариуцагч О К ХХК-д шилжүүлсэн болох нь Т Б ХХК дахь 106000066823 дугаар Харилцах дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч хариуцагч О К ХХК нар нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болох нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ/цаашид Нэмэлт, өөрчлөлт гэрээ гэх/-ий хуулбараар тогтоогдож байна.

 

Нэмэлт, өөрчлөлт гэрээний 2-ын 2.1, 2.1.1, 2.1.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь Зээлийн гэрээний хугацааг 12/арван хоёр/ сарын хугацаатай, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, хариуцагч нь зээл, хүүгийн төлбөрийг Нэмэлт, өөрчлөлт гэрээний Хавсралт 1-т заасны дагуу төлөх үүрэг хүлээсэн болох нь Нэмэлт, өөрчлөлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэмэлт, өөрчлөлт гэрээний 1-ийн 1.1, 1.2-т зааснаар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч нь зээлийн хүүгийн төлбөрт 135,922,840.04/нэг зуун гучин таван сая есөн зуун хорин хоёр мянга найман зуун дөчин төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000,000/дөрвөн тэрбум/ төгрөг, хуримтлагдсан хүүгийн зөрчил 633,129,214.75/зургаан зуун гучин гурван сая нэг зуун хорин есөн мянга хоёр зуун арван дөрвөн төгрөг далан таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн зөрчил 7,824,657/долоон сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин долоо/ төгрөг байсан болох нь Нэмэлт, өөрчлөлт гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэмэлт, өөрчлөлт гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэмэлт, өөрчлөлт гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч О К ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэхэмжлэгчид үндсэн зээлийн төлбөрт 4,000,000,000/дөрвөн тэрбум/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 1,217,798,802/нэг тэрбум хоёр зуун арван долоон сая долоон зуун ерэн найман мянга найман зуун хоёр/ төгрөгийг, нийт 5,217,798,802/таван тэрбум хоёр зуун арван долоон сая долоон зуун ерэн найман мянга найман зуун хоёр/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Нэмэлт, өөрчлөлт гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч О К ХХК-ийн өмгөөлөгч нь Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бүхий л төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үндсэн төлбөрөөс эхэлж хасаад, түүний дараа үлдэх хэмжээг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасах хууль зүйн үндэслэлтэй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т ... энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ., 216 дугаар зүйлийн 216.4Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон ... бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасан.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй ... бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө., 26 дугаар зүйлийн 26.1Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. гэж заасан.

 

Зээлийн гэрээ болон Нэмэлт, өөрчлөлт гэрээний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар байх боловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О К ХХК нь Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.2.7-д Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүгч хасч, үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтлана ... хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүү төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ. гэжээ.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг зөрчилдөж байна.

 

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээний харилцаанд тухай асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалт буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч О К ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл буюу нэхэмжлэгч тус шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл үндсэн зээлд 4,000,000,000/дөрвөн тэрбум/ төгрөгийг төлөхөөс 1,290,584,623/нэг тэрбум хоёр зуун ерэн сая таван зуун наян дөрвөн мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг, үндсэн хүүд 1,873,729,142.2/нэг тэрбум найман зуун далан гурван сая долоон зуун хорин есөн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг хоёр мөнгө/ /нэг сарын хүү 4,000,000,000х20.4%=816,000,000, 816,000,000:365=2,235,616/ төгрөгийг төлөхөөс 1,762,350,137/нэг тэрбум долоон зуун жаран хоёр сая гурван зуун тавин мянга нэг зуун гучин долоон төгрөг долоон мөнгө/ төгрөгийг төлсөн, нэмэгдүүлсэн хүүд 105,588,787.3/нэг зуун таван сая таван зуун наян найман мянга долоон зуун наян долоон төгрөг гурван мөнгө/ /нэг сарын нэмэгдүүлсэн хүү 1,7x20%=0.34%/ төгрөгийг төлөхөөс 100,698,915/нэг зуун сая зургаан зуун ерэн найман мянга есөн зуун арван тав/ төгрөгийг, нийт 3,153,633,675/гурван тэрбум нэг зуун тавин гурван сая зургаан зуун гучин гурван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг төлсөн болох нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх Хүү тооцооллын хүснэгт, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх Зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт гэрээнд зааснаар хариуцагч О К ХХК нь нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2,709,415,377/4,000,000,000-1,290,584,623=2,709,415,377/ /хоёр тэрбум долоон зуун есөн сая дөрвөн зуун арван таван мянга гурван зуун далан долоо/ төгрөгийг, үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 111,379,006/1,873,729,142.2-1,762,350,137=111,379,006/ /нэг зуун арван нэгэн сая гурван зуун далан есөн мянга зургаа/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл төлбөрт 4,889,872/105,588,787.3-100,698,675=4,889,872/ /дөрвөн сая найман зуун наян есөн мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг, нийт 2,825,684,255/хоёр тэрбум найман зуун хорин таван сая зургаан зуун наян дөрвөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болох нь тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн хүүний шаардлагын дүнг 411,890,521.8/дөрвөн зуун арван нэгэн сая найман зуун ерэн мянга таван зуун хорин нэгэн төгрөг найман мөнгө/ төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүний дүнг 40,386,104.36/дөчин сая гурван зуун наян зургаан мянга нэг зуун дөрвөн төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт гэрээ болон Хавсралт 1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О К ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 523,269,527.3/111,379,005.5+411,890,521.8=523,269,527.3/ /таван зуун хорин гурван сая хоёр зуун жаран есөн мянга таван зуун хорин долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 45,275,976.5/4,889,872.1+40,386,104.4=45,275,976.5/ /дөчин таван сая хоёр зуун далан таван мянга есөн зуун далан зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар Хүү тооцооллын хүснэгтүүдээр тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 1,205,023,600/нэг тэрбум хоёр зуун таван сая хорин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 237,358,900/хоёр зуун гучин долоон сая гурван зуун тавин найман мянга есөн зуу/ төгрөгийг, нийт 1,442,382,500/нэг тэрбум дөрвөн зуун дөчин хоёр сая гурван зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх Хүү тооцооллын хүснэгт, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх Зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх Хүү тооцооллын хүснэгт, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх Зээлийн дансны харилцагчийн хуулгад хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөрт төлсөн 74,654,000/далан дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга/ төгрөг орж тооцогдоогүй талаар нэхэмжлэгч маргахгүй байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.2.7-д зааснаар хариуцагчийн тус 74,654,000/далан дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн төлөлтийг нэмэгдүүлсэн хүү болон үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Зээлийн гэрээ, Нэмэлт, өөрчлөлт гэрээ болон Хавсралт 1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 45,275,976.5/дөчин таван сая хоёр зуун далан таван мянга есөн зуун далан зургаан төгрөг таван мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч 74,654,000/далан дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга/ төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасч тооцоход хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй.

74,654,000/далан дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн үлдэгдлийг хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрөөс хасч тооцоход хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 493,891,503.8/74,654,000-45,275,976.5=29,378,023.5, 523,269,527.3-29,378,023.5=493,891,503.8/ /дөрвөн зуун ерэн гурван сая найман зуун ерэн нэгэн мянга таван зуун гурван төгрөг найман мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О К ХХК-иас үндсэн зээлд 1,267,032,877.3/2,709,415,377.3-1,442,382,500=1,267,032,877.3/ /нэг тэрбум хоёр зуун жаран долоон сая гучин хоёр мянга найман зуун далан долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 493,891,503.8/дөрвөн зуун ерэн гурван сая найман зуун ерэн нэгэн мянга таван зуун гурван төгрөг найман мөнгө/ төгрөгийг, нийт 1,760,924,381.1/1,267,032,877.3+493,891,503.8=1,760,924,381.1/ /нэг тэрбум долоон зуун жаран сая есөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгож, үлдсэн 74,654,000.4/1,835,578,381.14-1,760,924,381.1=74,654,000.4/ /далан дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянган төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т ... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 165.4Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекоор хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч ... үл хөдлөх эд хөрөнгийг сонгож болно. гэж заасан.

 

Хамтран хариуцагч нар нь тухайн үед бүх барьцаа хөрөнгө 10,000,000,000/арван тэрбум/ төгрөг гэж үнэлэгдэж байсан гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 165.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч О К ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Хариуцагч О К ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, нийт 9676.8 метр квадрат Орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар, Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 83.5 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр, хамтран хариуцагч Р.Б нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 51 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 113.1 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх  дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 дугаар байр, ү-9 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 130.96 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, хамтран хариуцагч Р.Н нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 63 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 75.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 байр, 93 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 82.89 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 127 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 73.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, 406 дугаар байр, 1104 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 112.2 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр, хамтран хариуцагч Р.П нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 50 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т ... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О К ХХК нь 1,760,924,381.1/нэг тэрбум долоон зуун жаран сая есөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, 406 дугаар байр, 1104 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 112.2 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, Баянзүрх  дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 дугаар байр, ү- 9 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 130.96 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар, Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 83.5 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 127 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 73.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 байр, 93 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 82.89 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 63 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 75.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 51 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 113.1 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 50 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, нийт 5,345.8 метр квадрат орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О К ХХК-иас үндсэн зээлд 1,267,032,877.3/нэг тэрбум хоёр зуун жаран долоон сая гучин хоёр мянга найман зуун далан долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 493,891,503.8/дөрвөн зуун ерэн гурван сая найман зуун ерэн нэгэн мянга таван зуун гурван төгрөг найман мөнгө/ төгрөгийг, нийт 1,760,924,381.1/нэг тэрбум долоон зуун жаран сая есөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгож, үлдсэн 74,654,000.4/далан дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянган төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О К ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, 406 дугаар байр, 1104 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 112.2 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, Баянзүрх  дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 дугаар байр, ү-9 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 130.96 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар, Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 83.5 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 127 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 73.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 байр, 93 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 82.89 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 63 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 75.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 51 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 113.1 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 50 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, нийт 5,345.8 метр квадрат орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 14,356,572 төгрөгөөс 9,406,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 4,950,530 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,032,771 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.             Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О К ХХК-иас үндсэн зээлд 1,267,032,877.3/нэг тэрбум хоёр зуун жаран долоон сая гучин хоёр мянга найман зуун далан долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүнд 493,891,503.8/дөрвөн зуун ерэн гурван сая найман зуун ерэн нэгэн мянга таван зуун гурван төгрөг найман мөнгө/ төгрөгийг, нийт 1,760,924,381.1/нэг тэрбум долоон зуун жаран сая есөн зуун хорин дөрвөн мянга гурван зуун наян нэгэн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгож, үлдсэн 74,654,000.4/далан дөрвөн сая зургаан зуун тавин дөрвөн мянган төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.             Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О К ХХК энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улсын гудамж, 406 дугаар байр, 1104 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 112.2 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, Баянзүрх  дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 дугаар байр, ү-9 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 130.96 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар, Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 21 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 83.5 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 127 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-... дугаартай, 73.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 24/3 байр, 93 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 82.89 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 24/3 дугаар байр, 63 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 75.53 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Цагдаагийн гудамж, 103 дугаар байр, 51 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 113.1 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Москвагийн гудамж, 44 дүгээр байр, 67 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, 50 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Ханын материал 18062 Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 52 тоот хаягт байрлах, Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, нийт 5,345.8 метр квадрат орон сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 14,356,572 төгрөгөөс 9,406,041 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 4,950,530 төгрөгийг, хариуцагч О К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9,032,771 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т Б ХХК-д олгосугай.

 

4.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ